Өнөөдрийн "Вест Бромвич - Астон Вилла" тоглолтоор 12-р тойрог өндөрлөж, 11 сарын сүүлийн өдөр 13-р тойргоос 5 тоглолт нь болж 12-р сарын эхний өдрөөр замынхаа 1/3-ыг туулах нь.
Миний үзсэн 2-3 тоглолтын хамгийн үзүүштэй нь Эвертон - Ливерпүүл байлаа...Тоглолтын эхнээс л уйдах завгүй, олон гоолтой...1935 оноос 6 гоол орсон анхны Мерсисайдын Дерби гэсэн шүү...Эргэн ирсэн Коутиньо тоглолтын салхийг нээсэн бол Бельги залуу Мираллас төд удалгүй хариуг барьлаа...дахин тэргүүллийг Улаануудын Суарес 19 дэх минутанд авчирах байж...Харин энэ өдөр Тоффи нар тэргүүллээ Лукакугийн дублиэр олж авсан бол сүүлийн мөчид сэлгээр орж ирсэн хийморьтой байгаа Старриж үндсэн цаг дуусахтай зэрэгцэн тэнцүүллээ...Халуухан тоглолт болсон шүү...
Челсигийнхээ тоглолтыг нойрон дундаа дэн дун үзээд... юутай ч клин-шиттэй...Петр Чех дахин 3 хуурай тоглолтыг үзүүлж чадваас багийн рекордтой тэнцэх юм билээ(Питер Бонетти)...Оскар гоолдож багийн мэргэн бууч, 5 гоолтой...Лампс 10 тойрог гоолдож чадахгүй байсан дубльдэж хар цувралаа зогсоон багийн мэргэн буучийн жагсаалтад Азарын ард 3-рт.
Манчестер Сити 12 тойргийн дараа талбай дээрээ онцгой сайн байна аа, 6 тоглож 6 хожил, 26 гоол 2хон бөмбөг алдаж...Талбайдаа хийсэн Хотынхны 26 гоол нь энэ улирлын ямар ч баг 12 тоглолтонд (Вест Бром, Астон Вилла 2 нэг тоглолт дутуу ч...) ийм хэмжээний гоол оруулаагүй байгаа шүү дээ...Тоттенхэмын улирлын 11 тоглолтонд нийт 6хан бөмбөг алдсан (11 тойргийн дараах байдлаар Саутгэмптон л урд нь байлаа...5) гэсэн шилдэг хамгаалттайд тооцогдож байсан ч нэг шөнийн дотор нэмж төдий дайны бөмбөг алдснаар хамгаалтын нэрээ шороонд хутгаж хаясан бол довтлогоонд бас тааруу байна аа...толгой 10 баг дотор 10-аас бага бөмбөг хийсэн баг нэг ч алга, Тоттенхэмийн нийт оруулаад байгаа 9 бөмбөг Манситигийн Серхиа Агуерогаас 1-ээр бага, Ливерпүүлийн Старриж, Суарес нартай адил хэмжээний байна гэдэг АВБ илүү их довтолгоондоо анхаарах хэрэгтэй байна...6 бөмбөг алдсаныг төвийн 2 хамгаалагч нь муу тоглолоо доо гэж бодож байна, ялангуяа Кабул...Мань эр ер нь энэ улиралд хэдэн тоглолтонд гарсан бэ? Янг В чинь багийн ахлагч байх аа, бас л онцгүй алдаанууд гаргаж байна лээ дээ...Мансити талбайдаа төгс байгаа ч зочлон тоглолтуудаа их муу хийж байгаа...1 хожил, 1 тэнцээ, 4 хожилдол, 8 бөмбөг хийж, 10-ыг алдсан нь тэднээс зөвхөн Сандерланд, Кристал Пэлас, Норвич, Халл Сити 4 л зочлон тоглолтууддаа бага оноо цуглуулж...
20 багаас цорын ганц сүүлийн 3 тоглолтдоо дарааллан ялаад байгаа Ньюкасл гар хөлөө олжээ...Тэд 10-р тойрогт Челсиг талбайдаа 2:0 -ээр, 11-р тойрогт Тоттенхэмийг талбайд нь 0:1 -ээр, 12-р тойрогт Норвичийг талбайдаа 2:1 -ээр тус тус хожин Тоттенхэмийн дээр залран хүснэгтийн 8т ороод ирлээ...
ван Персигүй тоглосон Чөтгөрүүд ойрын 5 тоглолт болох Кардифф Сити, Тоттенхэм, Эвертон, Ньюкасл, Астон Вилла нараас хүснэгт дээрх үзүүлэлтээр хамгийн муу амжилттай яваа Кардиффтай оноо хуваачихлаа...