Барилдаан ( болсон, болох, ... )

Xарцага шонxорын дэвэлттэй хачин сайхан спорт доо

Moderator: Бөхийн модууд

Re: Барилдаан ( болсон, болох, ... )

Postby Барнаба » Tue Nov 12, 2013 11:58 am

J@x wrote: Гэхдээ л Энхбат 6 давж чадахгүй байгаад л гол учир байна шдээ.


Энэнд ямар ч учир байхгүй шт, юу яриад байгаам бэ та нар? Энхбат сайн начин, гэлээ гээд 6 давж чадахгүй байгаа хүнийг заавал харцага болгох ямар хэрэг байна? Сайхан начин сайхан барилдаантай начинаараа дуусвал тэр л биз дээ, хүмүүс сайхан барилдаантай начин байсан гээл ярина шт.

Дүйцүүлэх цол бол хамгийн **н** зүйл шүү одоо. Аз нь байна уу хамаагүй, ер нь спортод аз гэдэг зүйл боломж болж ирдэг юм гэсэн, тэгээд хүмүүс тэр боломжоо ашигласан нь л том цолонд хүрч байгаам. Бүгдэд л боломж нээлттэй байгаа, Энхбат-д боломж ирдэг үү ирдэг, ашиглаж чадаж байна уу чадахгүй байна, одоо яах юм бэ?!
Барнаба
Legend
 
Posts: 13704
Joined: Wed Nov 12, 2008 2:16 pm

Re: Барилдаан ( болсон, болох, ... )

Postby Ganbold » Tue Nov 12, 2013 12:31 pm

1024 барилдаад харцага болох 512 барилдаад начин болох гэдэг бол бараг адилхан л даа. гэтэл харцага гэдэг нь дээрээ гарчихаж байгаан..
жишээ нь Энхбат яагаад харцага болохгүй байна гэхээр өөрөө сайн бөх болохоор тунаа гэж мундаг юм байгаад байна.
ер нь тэгээд 5-н даваанд 6 заанууд маань хоорондоо тунадаг үе л хамгийн сайхан байж дээ.. энэ л одоогийн том цолтой бөхчүүд цолондоо хүрч барилдахгүй, эсвэл найраанд орж байгаагийн бэлэн илрэл..
User avatar
Ganbold
 
Posts: 764
Joined: Fri Oct 30, 2009 9:16 pm

Re: Барилдаан ( болсон, болох, ... )

Postby Өсөхбаяр » Tue Nov 12, 2013 1:26 pm

Тэр үед ч найраа байдгаараа байсан л даа. цаад 6 нь ордгүй л байсан болохоос
Ч.Өсөхбаяраас
User avatar
Өсөхбаяр
Argentina's fan
 
Posts: 10226
Joined: Sun Jul 31, 2011 3:59 pm

Re: Барилдаан ( болсон, болох, ... )

Postby ЦАГААН » Tue Nov 12, 2013 1:51 pm

Мөнхбат одоо муу барилдаад байгаа юмуу? Санжаад хурдан уначихаар л муу бөх гэж үнэлэгдээд явчихвуу?

Аварга болсноосоо хойш Ду-д 2 удаа унасан, өнгөрсөн жил ерөнхийлөгчийн цомоор Чиммэддоржид нэг бүдэрсэн бусад дээр бол их л ханатай барилдсан гэж бодоод байгаа. Бүрээд нэг унасан.
Аварга болсны дараах 2 цагаан сард нэг түрүүлж, нэг үзүүрлэсэн. Гончигт унадаг бол Гочигийг л муу гэхгүй бол 4-д үлдээд унахад муулаад байх юм байхав дээ ... Өөрөөр бол айхтар унасан санагдахгүй л байна, түрүүлээл үзүүрлээл ... яваад байгаа.
Цөөн барилдаж байгаа гэвэл ёстой оносон шүүмжлэл болох байхдаа ... барилдсандаа бол аймаар ичмээр үзээд байгаа юм харагдахгүй л байгаа, агуулга бол харцага байхаасаа муудсан санагдаад байгаа ... нэг л өөрийгөө аварга гэж бодсон хүн.

Эрхэмээ аварга бол арслан болсноосоо хойш Мөнхбат аваргаас ч олон удаа л унасан гэж санаад байна. Цагаан сард Амарзаяад, улсад Бүрээд, ерөнхийлөгчийн цомоор 1ийн даваанд, Монгол бахрахлааар Содномд гэх зэрэг ... гайгүй сайн хүмүүст бол хэд хэд л унасан байх, ажил болгоод хийморь ухвал харьцуаалчихаар юм олдоно доо ...
Үүрдийн цэл залуухан 35 настай аварга...
User avatar
ЦАГААН
СЦ-ын гарьд дэвжээ
 
Posts: 4649
Joined: Mon Jul 13, 2009 11:01 am
Location: Bayankhongor

Re: Барилдаан ( болсон, болох, ... )

Postby Yes Man » Tue Nov 12, 2013 1:54 pm

Аварга болчихоод бэлтгэл тааруухан хийгээд байгаа санагдсан...... Бэлтгэлээ эрчимтэй хийгээд байвал аварга бол сайн бөх өө......
Тиймээ....
User avatar
Yes Man
S & T
S & T
 
Posts: 5358
Joined: Tue Apr 27, 2010 4:20 pm

Re: Барилдаан ( болсон, болох, ... )

Postby El Payaso » Tue Nov 12, 2013 2:14 pm

Бүрээд унах хүртлээ бол сайн байсан ш дээ... тэрнээс хойш бол тааруухан барилдаад байгаа санагдаж байгаа... яах вэ доор нэг их яваагүй ч гсн ер нь муудсан санагдсан... бэлтгэл муу байгаа байх...
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40732
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: Барилдаан ( болсон, болох, ... )

Postby MANDAKHT » Tue Nov 12, 2013 10:46 pm

ЦАГААН wrote:Мөнхбат одоо муу барилдаад байгаа юмуу? Санжаад хурдан уначихаар л муу бөх гэж үнэлэгдээд явчихвуу?

Аварга болсноосоо хойш Ду-д 2 удаа унасан, өнгөрсөн жил ерөнхийлөгчийн цомоор Чиммэддоржид нэг бүдэрсэн бусад дээр бол их л ханатай барилдсан гэж бодоод байгаа. Бүрээд нэг унасан.
Аварга болсны дараах 2 цагаан сард нэг түрүүлж, нэг үзүүрлэсэн. Гончигт унадаг бол Гочигийг л муу гэхгүй бол 4-д үлдээд унахад муулаад байх юм байхав дээ ... Өөрөөр бол айхтар унасан санагдахгүй л байна, түрүүлээл үзүүрлээл ... яваад байгаа.
Цөөн барилдаж байгаа гэвэл ёстой оносон шүүмжлэл болох байхдаа ... барилдсандаа бол аймаар ичмээр үзээд байгаа юм харагдахгүй л байгаа, агуулга бол харцага байхаасаа муудсан санагдаад байгаа ... нэг л өөрийгөө аварга гэж бодсон хүн.

Эрхэмээ аварга бол арслан болсноосоо хойш Мөнхбат аваргаас ч олон удаа л унасан гэж санаад байна. Цагаан сард Амарзаяад, улсад Бүрээд, ерөнхийлөгчийн цомоор 1ийн даваанд, Монгол бахрахлааар Содномд гэх зэрэг ... гайгүй сайн хүмүүст бол хэд хэд л унасан байх, ажил болгоод хийморь ухвал харьцуаалчихаар юм олдоно доо ...

Erkhem avarga arslan bolsniihoo daraa Munkhbataas olon unasan bj magadgui. Munkhbat avarga bolchood tsuuhun barildaad chuhal davaanuudad nutgiin hedeeree davaa bol sain avsan daa. Erhem Bureed bol naadmiin 8 davaand unasan. Ter negiin davaand bol yah argagui hariutslagagui barildaj hivsnii nugalaand teegleed unatsiishd. Amarzayad 2 udaa tsagaan saraar jil daraalan unasan. Sodnom bolon Enkhbat.d daraa unasan bh. Arslan baihdaa tom jijig barildaanuudad Munkhbat.s olon barildsan. Tegeed ene 2.g neg tsag ued baigaagaar haritsuulahaas bish ug ni nasnii huvid nileed zoruutei 2 shuu dee. Neg ni ider zaluu avarga barag l 3 naadmaar avarga bolson nuguu nas togtson olon jil barildaj bj avarga bolson humuus yum daa.
MANDAKHT
 
Posts: 145
Joined: Tue Feb 24, 2009 11:55 am

Re: Барилдаан ( болсон, болох, ... )

Postby Takanohana_Nowitzki » Wed Nov 13, 2013 3:11 pm

Code: Select all
[b]Аваргуудын нэрэмжит барилдаанд У.н Б.Пүрэвсайхан түрүүлжээ[/b]

МУ-ын аваргуудын нэрэмжит үндэсний бөхийн чуулга тойргийн барилдаан Увс аймагт 2013 оны 11-р сарын 08-10-ны хооронд амжиллтай болж өнгөрлөө. Уг барилдаан нь жил болгон зохион байгууллагддаг бөгөөд энэ жилийн барилдаанд Ховд аймгийн Чандмань сумын харьяат улсын начин Пүрэвсайхан 31 даваагаар түрүүлсэн бол,  улсын начин Батзаяа 29 даваагаар 2-р байр, ОХУ-ын Тува улсын бөх Т.Сайнбилэк 28 даваагаар 3-р байр эзэлжээ.

1. Б.Пүрэвсайхан у.н /Ховд/  - 31 даваа

2. Н.Батзаяа у.н /Ховд/ - 29 даваа

3. Т.Сайнбилэк  /Тува/ - 28 даваа

4. Б.Мөнхбаяр а.н /Увс/ - 25 даваа

5. О.Түмэн а.н /Увс/ - 21 даваа

6. А.Сайнбуян а.н /Увс/ - 21 даваа

7. А.Баярнэмэх /Увс/ - 21 даваа

8. Б.Балжинням  - 20 даваа

9. Д.Батмөнх - 19 даваа

WWW.UNDESNIIBUKH.MN


Code: Select all
[b]Ургацын баярт Г.Эрхэмбаяр аварга түрүүллээ[/b]


             Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын ургацын баяр, улсын арслан Д.Данзангийн нэрэмжит үндэсний бөхийн барилдаан Цагааннуур суманд 2013 оны 11-р сарын 11-нд болж өнгөрлөө. Барилдаанд улсын аварга Г.Эрхэмбаяр, улсын заан Ч.Санжаадамба, улсын начин Ч.Баянмөнх, аймгийн арслан Б.Одгэрэл, Ч.Булганхүү, Б.Дэлгэрсайхан, С.Ерөөлт, Д.Амарсайхан, Б.Уугандаваа нарын тэргүүтэй улс аймгийн алдар цолтой 64 бөх зодоглосноос Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат Таванхан дэвжээ, Ноёд группийн бөх улсын аварга Г.Эрхэмбаяр түрүүлж, Архангай аймгийн Хашаат сумын харьяат Бөхбилэгт дэвжээ, Ажнай корпорацийн бөх улсын заан Ч.Санжаадамба үзүүрлэлээ. Шөвгийн дөрөвт Сэлэнгэ аймгийн Жавхлант сумын харьяат аймгийн хурц арслан Б.Одгэрэл, Булган аймгийн Сэлэнгэ сумын харьяат аймгийн арслан Д.Амарсайхан нар шалгаран үлдэв.

Дүйзийгхоёрын даваанаас

1. Г.Эрхэмбаяр у.ав - Б.Алтантулга з.б

2. Ч.Санжаадамба у.з - Д.Хишигдорж з.б

3. Ч.Баянмөнх у.н - Б.Очирхуяг з.б

4. Б.Одгэрэл а.х.а - Т.Лхагвасүрэн с.з

5. Ч.Булганхүү а.а - Э.Батхуяг с.з

6. Б.Дэлгэрсайхан а.а - Б.Батбаяр с.з

7. С.Ерөөлт а.а - Д.Дөлгөөн с.з

8. Д.Амарсайхан а.а - О.Болд-Эрдэнэ с.з

9. Б.Уугандаваа а.а - Д.Эрдэнэбат с.з

10. Ж.Мандахбаяр а.х - Г.Түмэнжаргал с.з

11. Ц.Ганбат а.н - Г.Алтаншагай с.з

12. Н.Энхжаргал а.н - Ц.Батхүү с.з

13. Н.Баярбаатар а.н - Н.Батмөнх с.з

14. М.Жаргалсайхан а.н - Х.Жанболат с.з

15. О.Мөнх-Ирээдүй а.н - На.Жаргалсайхан с.з

16. Д.Төрболд а.н - Х.Мягмарсүрэн а.н

Гурвын даваа

1. Г.Эрхэмбаяр у.ав - М.Жаргалсайхан а.н

2. Ч.Санжаадамба у.з - О.Мөнх-Ирээдүй а.н

3. Ч.Баянмөнх у.н - Ж.Мандахбаяр а.х

4. Б.Одгэрэл а.х.а - Х.Мягмарсүрэн а.н

5. Ч.Булганхүү а.а - Б.Уугандаваа а.а

6. Б.Дэлгэрсайхан а.а - Н.Баярбаатар а.н

7. С.Ерөөлт а.а - Ц.Ганбат а.н

8. Д.Амарсайхан а.а - Н.Энхжаргал а.н

Дөрвийн даваа

1. Г.Эрхэмбаяр у.ав - Н.Баярбаатар а.н

2. Ч.Санжаадамба у.з - Б.Уугандаваа а.а

3. Ч.Баянмөнх у.н - Д.Амарсайхан а.а

4. Б.Одгэрэл а.х.а - С.Ерөөлт а.а

Тавын даваа

1. Г.Эрхэмбаяр у.ав - Б.Одгэрэл а.х.а  /хавирах/

2. Ч.Санжаадамба у.з - Д.Амарсайхан а.а  /гуд татах/

Зургаагийн даваа

1. Г.Эрхэмбаяр у.ав - Ч.Санжаадамба у.з      /хавирч/

             /түрүүлсэн/               /үзүүрлэсэн/
WWW.UNDESNIIBUKH.MN
Өндөгний минь хээ өөрчлөгдөшгүй
Хурууны минь хээ хувирашгүй
Алганы минь хээ арилашгүй
User avatar
Takanohana_Nowitzki
 
Posts: 17467
Joined: Thu Dec 08, 2005 1:30 am
Location: Спортын уухай хадсан ертөнц

Re: Барилдаан ( болсон, болох, ... )

Postby Takanohana_Nowitzki » Wed Nov 13, 2013 4:40 pm

Санжаа Сэлэнгэ орох нүүргүй болсон гээд байсан, очцон л бна.
Өндөгний минь хээ өөрчлөгдөшгүй
Хурууны минь хээ хувирашгүй
Алганы минь хээ арилашгүй
User avatar
Takanohana_Nowitzki
 
Posts: 17467
Joined: Thu Dec 08, 2005 1:30 am
Location: Спортын уухай хадсан ертөнц

Re: Барилдаан ( болсон, болох, ... )

Postby Lenin » Wed Nov 13, 2013 5:02 pm

Takanohana_Nowitzki wrote:Санжаа Сэлэнгэ орох нүүргүй болсон гээд байсан, очцон л бна.

Цаа чинь бүр түмэнд нүүргүй болчлоо л гэсэн дуу шуу болгоод л гараад ирэхийн.
You'll see
User avatar
Lenin
 
Posts: 4243
Joined: Fri Dec 09, 2005 8:53 pm

Re: Барилдаан ( болсон, болох, ... )

Postby Цоомоо » Wed Nov 13, 2013 5:26 pm

Үнэхээр тийм нүүргүй болсон юм бол бараг тэрийгээ аргалах гэж очсон биз.
Түрүү, бай шагнал гэхээсээ илүү.

Наадам чимж, тэгээд аваргатай барилдаагүй л өгсөн байх.
User avatar
Цоомоо
Ангаахай
 
Posts: 16728
Joined: Fri Dec 02, 2005 9:22 pm

Re: Барилдаан ( болсон, болох, ... )

Postby hosko » Wed Nov 13, 2013 7:21 pm

Яагаад нүүргүй болчихдог билээ?
The Spurs are always in the Draft like Ladies First... and then destroys them from the back...
User avatar
hosko
La Furia Roja
 
Posts: 15216
Joined: Fri Nov 09, 2007 10:31 pm
Location: Монгол, Испани тамирчид хаана, тэнд...

Re: Барилдаан ( болсон, болох, ... )

Postby Lenin » Wed Nov 13, 2013 7:46 pm

Наадмаас хойш хүмүүс муу хэлээд л байх шиг байсан. Зааланд ороод ирэхэд нь бүгд л дэмждэгшд.
You'll see
User avatar
Lenin
 
Posts: 4243
Joined: Fri Dec 09, 2005 8:53 pm

Re: Барилдаан ( болсон, болох, ... )

Postby jal » Thu Nov 14, 2013 9:00 am

Би аварга цолоо одоо анх дуудуулах гэж байна ирж барилдахуу гэсэн гэнэ лээ.
KTBFFH
User avatar
jal
Дархан аварга
 
Posts: 1339
Joined: Thu Jun 01, 2006 4:47 pm
Location: Orgil uud...

Re: Барилдаан ( болсон, болох, ... )

Postby Bakhdal » Sun Nov 17, 2013 7:55 am

jal wrote:Би аварга цолоо одоо анх дуудуулах гэж байна ирж барилдахуу гэсэн гэнэ лээ.


Хэрвээ урьж байгаа бол дараагийн аварга Санжааг гэж үзэж байгаа хэрэг л дэ. Ер нь бөхийн хүрээнд томчууд нэгнийгээгээ дэмжих асуудал бол байсаар ирсэн, одоо Эрхэмбаяр аварга тухайд дээд цолонд хүрчихсэн учраас, сэтгэл зүйн хувьд бараг ханачихсан байгаа, энэ 2014 оны наадмаар нэг зүтгээд үзэх байх түрүүлэх гээд, 2015 оноос бол боломжгүй болно. Нас нь явчихлаа, хөл нь муудчихлаа.

Тэгэхээр магад Санжааг дээр даваанд нэг аваад өгөхийг үгүйсгэхгүй.
Bakhdal
 
Posts: 617
Joined: Sat Aug 20, 2011 10:00 am

Re: Барилдаан ( болсон, болох, ... )

Postby Bakhdal » Sun Nov 17, 2013 8:01 am

11-р сарын 17-ны ням гарагт 14 цагаас аймаг цэргийн цолтой бөхчүүдийн ээлжит барилдаан болно гэсэн товтой байна. Гэхдээ сүүлийн 2 жилийн аймаг, цэрэг ямар ч амтгүй болчихсон, үзэх зүйлс бага, залуучууд нь сул. Энэ нь барилдааны дүрэмтэй холбоотой, бас найраагаар аймгийн цолтнууд олон төрж байгаатай холбоотой. Барьц сонгооны асуудлыг л болиулчих хэрэгтэй байгаа юм. Тэгвэл залуучууд заавал масс суух, эсхүл хүлээж зогсох шаардлаггүй болно.

Одоо аймаг, цэрэгт хэн ч түрүүлэх боломжтой болсон байна. Өнөөдөр хэн түрүүлэхийг харж суухаас.
Bakhdal
 
Posts: 617
Joined: Sat Aug 20, 2011 10:00 am

Re: Барилдаан ( болсон, болох, ... )

Postby jalkhanz » Thu Nov 21, 2013 1:34 pm

Анхдугаар Үндсэн хуулийн өдөрт зориулсан барилдааны товчоон

http://jalkhanz.blogspot.com/2013/11/blog-post_20.html
http://jalkhanz.blogspot.com/
Та Миний блогт зочлоорой...
User avatar
jalkhanz
 
Posts: 137
Joined: Mon Feb 14, 2011 2:56 pm

Re: Барилдаан ( болсон, болох, ... )

Postby Takanohana_Nowitzki » Thu Nov 21, 2013 2:07 pm

Үндэсээр сая Сэлэнгэдээ л барилдсан байх.
Өндөгний минь хээ өөрчлөгдөшгүй
Хурууны минь хээ хувирашгүй
Алганы минь хээ арилашгүй
User avatar
Takanohana_Nowitzki
 
Posts: 17467
Joined: Thu Dec 08, 2005 1:30 am
Location: Спортын уухай хадсан ертөнц

Re: Барилдаан ( болсон, болох, ... )

Postby Bakhdal » Fri Nov 22, 2013 7:25 am

Шинэ аваргын эрэмбэ яаж байгаа вэ? Мөнхбат аваргын дор байгаа юу? эсхүл дээр нь үү?
Bakhdal
 
Posts: 617
Joined: Sat Aug 20, 2011 10:00 am

Re: Барилдаан ( болсон, болох, ... )

Postby Брон » Fri Nov 22, 2013 9:02 am

Bakhdal wrote:Шинэ аваргын эрэмбэ яаж байгаа вэ? Мөнхбат аваргын дор байгаа юу? эсхүл дээр нь үү?


Одоогийн дүрмээр бол доор нь байгаа байхаа.
LeBron James - 4 times NBA champion...
User avatar
Брон
The Kop
The Kop
 
Posts: 1686
Joined: Wed Oct 21, 2009 4:06 pm
Location: Wherever

Re: Барилдаан ( болсон, болох, ... )

Postby ХАЛИУН » Tue Nov 26, 2013 3:17 pm

овоо чансаа өндөртэй барилдаан болж байна уу даа
...Хайртай хүүхдэдээ, хайртай хүндээ бие сэтгэл бүхнээ өгөхдаа өөрөө авснаас ч илүүтэй баярлаад байгаа чинь л жинхэнэ утгаараа өглөг буюу аз жаргалын битүү тойрог...
User avatar
ХАЛИУН
Английн ФЭН
 
Posts: 5306
Joined: Tue Dec 20, 2005 12:29 pm
Location: WEМBLEY хvрэх замаар

Re: Барилдаан ( болсон, болох, ... )

Postby mister81 » Tue Nov 26, 2013 3:37 pm

Өнөөдөр улс тунхагласны баярын барилдаан болж байгаа юу?
Tottenham - Can't smile without you
User avatar
mister81
 
Posts: 10
Joined: Mon Nov 25, 2013 11:42 am
Location: White Hart Lane

Re: Барилдаан ( болсон, болох, ... )

Postby MANDAKHT » Tue Nov 26, 2013 5:44 pm

Munkhbat avarga munkhvaatar arslan 3 davaand unachlaa.
MANDAKHT
 
Posts: 145
Joined: Tue Feb 24, 2009 11:55 am

Re: Барилдаан ( болсон, болох, ... )

Postby MANDAKHT » Tue Nov 26, 2013 6:30 pm

Burentugs 4 davaand Zolboo.d unachlaa
MANDAKHT
 
Posts: 145
Joined: Tue Feb 24, 2009 11:55 am

Re: Барилдаан ( болсон, болох, ... )

Postby Takanohana_Nowitzki » Tue Dec 03, 2013 3:01 pm

Гарьдын нэрэмжит барилдаанд Б.Соронзонболд заан түрүүллээ
http://garid.hiimori.mn/g14

Өчигдөр МБӨ-нд улсын залуу гарьд Жанцангийн Бат-Эрдэнийн нэрэмжит Говь-Алтай аймгийн бөхчүүдийн барилдаан боллоо. Хүчит 80 бөх барилдсанаас улсын заан Баттулгын Соронзонболд долоо даван түрүүлж, улсын начин Саруултуяагийн Багахүү үзүүр булаав. Гуравт аймгийн арслан Ж.Алтаншагай үлдсэн юм. Тус барилдааны хөлийн цэцээр Ганзориг, улсын начин С.Эрхэмбаяр, Б.Пүрвээ нар суулаа. Хоёрын даваанаас л Алтайн шилдэг начингууд хоорондоо таарч хүч үзсэн бөгөөд ойрд зодоглоогүй Тайшир сумын харьяат Шүхэрийн Балжинням начин хүч үзсэн юм. Сумын заан Э.Өвгөнхүүгийн дүү Даваажаргал гурвын даваанд улсын харцага Ж.Амартүвшинг орхиж дөрвийн даваанд түрүү бөхтэй оноолт таарч тахим буулгав. Залуу начин Чинзоригийн Эрдэнэсайханыг хоёрын даваанд сумын заан Гүнсэнноровын Батмөнх мулталсан билээ.

Соронз 2 сар эрхээ хасуулчаагүй билүү?
Өндөгний минь хээ өөрчлөгдөшгүй
Хурууны минь хээ хувирашгүй
Алганы минь хээ арилашгүй
User avatar
Takanohana_Nowitzki
 
Posts: 17467
Joined: Thu Dec 08, 2005 1:30 am
Location: Спортын уухай хадсан ертөнц

PreviousNext

Return to Үндэсний бөx

Who is online

Users browsing this forum: No registered users and 0 guests
cron