Moderator: Сагсан бөмбөг модууд
by crusader » Fri Nov 15, 2013 10:30 am
by El Payaso » Fri Nov 15, 2013 11:14 am
Барнаба wrote:JJ.man wrote:Харден ч нэг л overrated санагдаад бдымдаа.
Би ч бас тэгэж боддог, байж болох хэмжээндээ тултал тоглож байгаа л тоглогч байх. Хүмүүс Харден-г энэнээсээ хамаагүй илүү сайжрана гэж боддог шиг байгаам, хэтэрхий үнэлээд байна, чадахгүй ээ энэ сахал.
by hosko » Fri Nov 15, 2013 12:03 pm
by Наагий » Fri Nov 15, 2013 12:12 pm
hosko wrote:Харден дээр с** заримдаа арай л хямдхан юм үлээгээд байгаа харагддаг...
by kayo » Fri Nov 15, 2013 12:19 pm
hosko wrote:Харден дээр с** заримдаа арай л хямдхан юм үлээгээд байгаа харагддаг... Тэгээд бас хөгийн флопчин л доо ядаж байхад...
Ашик дахин наймаанд орох хүсэлт тавьсан ч баг бас дахин блоклож байгаа юм шиг байна...
by El Payaso » Fri Nov 15, 2013 12:32 pm
by kayo » Fri Nov 15, 2013 1:02 pm
by El Payaso » Fri Nov 15, 2013 1:41 pm
by У.Тэмүүжин » Fri Nov 15, 2013 2:12 pm
by BJcorp » Thu Nov 21, 2013 1:13 pm
by J@x » Thu Nov 21, 2013 1:17 pm
by BJcorp » Thu Nov 21, 2013 1:18 pm
by Гансүх » Thu Nov 21, 2013 1:19 pm
by BJcorp » Thu Nov 21, 2013 1:21 pm
peace5 wrote:Энэ Харден Тандерт байхдаа их л ухаалаг тоглолтын төгсгөлийг сайн хийдэг санагддаг байсан одоо баг толгойлоод тоглож байгааг нь харахаар бас л хөлдүү төгсгөлд дандаа буруу шийдвэр гаргаж байгаа харагдах юм...
by crusader » Thu Nov 21, 2013 2:57 pm
by BJcorp » Fri Nov 22, 2013 12:19 am
by hosko » Wed Nov 27, 2013 9:40 pm
by Гүртэн » Sun Dec 01, 2013 10:47 am
by crusader » Sun Dec 01, 2013 12:52 pm
by umbuu » Sun Dec 01, 2013 5:49 pm
by kayo » Sun Dec 01, 2013 6:27 pm
Гүртэнгийн хар wrote:Jeremy Lin-ий тэмцэл
Linsanity кино гарсны дараа Jeremy Lin талаархи зарим үзэгчдийн үзэл бодол өөрчлөгдсөн бол зарим нь хужаа цустай тоглогч гэдгээр нь үзэн ядаад талцаад байх шиг байна. Тэгээд өөртөө төрсөн сэтгэгдлээ та бүхэнтэйгээ хуваалцая гэж бодсондоо үүнийг бичиж байна.
Jeremy Lin Golden state warriors багт байхдаа сэлгээнээс гарч ирэх үед ордон шуугилдаад байсныг санаж байна. Тэр үед “Муусайн хужаанууд ордонд дүүргэсэн юм байх даа. Амжихгүй гар байлгүй” гэж бодоод л өнгөрч байсан. 2012 онд New Knicks-т ирээд тэсрэх үед “Од нь гийж дээ. Удаан тэсрэхгүй савангийн хөөс шиг хагарна даа” гэж бодож байлаа. Тухайн үед Jeremy Lin-ий талаар хэвлэл мэдээлэлээр байнга гарч НБА 7 хоногийн шилдэг тоглогчоор нэрлэж хүн бүр түүнийг магтаж байхад би хувьдаа “НБА өөрөө хятадын зах зээлд нэвтрэх гэж хүчээр од төрүүлж байна. Өмнө нь Yi Jianlian-г дэмжээд тэр нь яваагүй. Jeremy Lin шиг тоглодог хар залуус зөндөө л байж байгаа. Тэд ардаа ийм том зах зээлгүй болохоор од болж чадахгүй байна даа” гэж бодсоор л байсан. Зарим талаар миний бодсон зөв байсан. Golden state warriors гэхэд л өмсгөл зарахын тулд түүнийг ашиглаж байна гэж Jeremy Lin өөрөө бодсон тухай кинон дээр нь гарч байна лээ. Пуужингууд өмнө нь хятад тоглогчоор / Yao Ming / дамжуулан ямар зах зээлд хүрч болохыг хамгийн ихээр мэдэрсэн баг. Тиймдээ ч түүнийг өөрийгөө харуулж тодорсон хойно нь дахин багтаа дуудсан биз. Хэрвээ Jeremy Lin-ий авъяас чадварыг үнэлэх байсан бол өмнө нь бэлтгэл дээр ямар түвшний тоглогч гэдгийг харах хангалттай цаг тэдэнд байсан гэж би боддог.
Linsanity -г үзээд тэр “Хүүхдийн лиг”-ээс эхлээд НБА-д тоглох хүртлээ, НБА-д өөрийгөө хүлээн зөвшөөрүүлэх хүртлээ ямар их дарамттай тулгарч түүнийг хэрхэн давсныг олж мэдсэн. Зарим хүмүүсийн тахин шүтээд байдаг тэр Америкт Азиудыг үнэхээр дорд үздэг. Тэдний хэлдэгээр “Онигор Ази”-уудтай таарсан захын харууд дунд хуруугаа гозойлгоод өнгөрдөг. Үүнтэй адил бидний хамгийн сайн мэдэх жишээ бол ангид шинэ хүүхэд ирэхэд л овоо хэдэн хүүхэдтэй зодолдож байж ангийн нэг гишүүн болдог. Jeremy Lin энэ бүх дарамтыг өөрийн биеэр амсаж тэднийг сөрж “Хүүхдийн лиг” “Оюутны лиг”-ийн багийнхаа лидер хийж багаа тэргүүлэн тоглож байсныг үзлээ. Хэзээ ч бууж өгдөггүй тэмцэгч чанарыг нь олж харлаа. Ямарч үед итгэлээ алдахгүй байвал хүнд давааны ард нь гарч болдгийг мэдлээ. Америкчуудын басамжлаад байдаг Азиуд сагс тоглож чадах юм байна гэдгийг харуулсан гэдгээр нь түүнийг үнэлэж байна.
НБА-д хэсэгхэн хугацаанд ч гэсэн багийн гол итгэл найдвар байж үзсэн түүний хувьд энэ бүх амжилтанд хүрэхдээ бусдын зассан замаар явж байгаад өндөрлөгт хүрээгүй гэдгийг ойлгуулсан Спортбоксын хамт олонд баярлаж байгаагаа хэлмээр байна. Ямартаа ч энэ кино Jeremy Lin талаархи миний бодлыг өөрчилсөн. Би түүнийг жирийн нэг хятад гэж харахаасаа илүүтэйгээр тэмцэгч гэдгээр нь хардаг боллоо. Миний бодлоор бид Спортоосзөв үзэл бодол, зөв үлгэр дууриал, зөв амьдралын хэвшил авч өөртөө шингээх арга ухааныг сурах ёстой. Гэтэл зөвхөн ялагчийг дагаж далдайж шүтдэг биширдэг тамирчдаа ямар ч алдаа гаргадагүй мэтээр туйлширч зөвхөн дэмждэг баг тамирчид нь лаг бусад миа гэж ойлгодог гарууд бас байгаа нь харамсалтай санагддаг.
Jeremy Lin бүх одод хэмжээний тоглогч биш ч гэлээ НБА-д тоглох хэмжээний тоглогч гэж би боддог. Энэ бүхэн зөвхөн миний бодол шүү.
by Ганзо » Sun Dec 01, 2013 11:19 pm
by hosko » Fri Dec 13, 2013 2:25 pm
by hosko » Sat Dec 14, 2013 1:25 pm
by Чуугий » Sat Dec 14, 2013 6:49 pm