Монголын ширээний теннисийн шигшээ баг Зүүн Азийн бүсийн тэмцээнд оролцов. Эрэгтэй, эмэгтэй шигшээ баг нь хоёулаа ялагдал хүлээсэн энэ тоглолтын дараа Хятадын спортын сувгаар “Монголын тамирчдын хувьд хожил, хожигдол сонин биш, тэд зөвхөн ширээний теннис тоглож байгаадаа жаргалтай байдаг. Тэдэнд тоглолтынхоо бичлэгийг хийх камер ч байхгүй, тэмцээнд орох зардлаа хүртэл өөрсдөө даадаг. Өөр улсын тамирчдад ийм зүйл тохиолддоггүй нь яамай даа” гэх мэтээр нэлээд доромж утгатай мэдээллийг хийсэн байна.
Доорхи линкээр бид Хятадын спортын суваг болох CCTV5 телевизээр Монгол улсын шигшээ багийг шүүмжилсэн дүрс бичлэгийг харж болно.
http://search.cctv.com/playVideoCCTV5 Сурвалжлагч:
-Монгол улсын эрэгтэй шигшээ баг Хятадын тамирчидтай 2-3 харилцаж ч чадахгүй бүр гаргалтаа хүртэл гаргаж чадахгүй байна, Монголын тамирчид хожигдох нь тодорхой, муухай царайлаад л сууж байна. Эхний тоглолт 0:3 -ын харьцаатай Хятадын шилдэг тамирчин Хао Шуайд хожигдлоо. Ингэж хожигдох нь хэний ч гайхшралыг төрүүлсэнгүй. Яагаад гэвэл дараагийн хоёр тоглолт мөн л ийм байдлаар үргэлжлэх нь хэн бүхэнд ойлгомжтой юм.
Харин эмэгтэй шигшээ багийн хувьд эрэгтэй тамирчдаасаа ялгагдах зүйл байхгүй байв. Мөн адил 2-3 харилцаж чадахгүй хожигдлоо. Японы шигшээ баг 40-хөн минутад Монголын багийг буулгаж авав. Монголчууд тоглолтынхоо үеэр нэг ч удаа тэмцээний дараа судалгаа хийдэг бичлэгийн камер ч цүнхнээсээ гаргасангүй.
Өөр бусад улсын тамирчдад бол ийм тохиолдол хэзээ ч гарахгүй нь тодорхой.
Монгол улсын баг тамирчид наад захын камер хүртэл бэлдэж ирээгүй байгаа юм. Харин тамирчид нь хааяа нэг утсаа гаргаж зураг дарна. Тэр зурагнууд нь тэмцээний гол зорилгод хэрэг болох үгүйг сайн мэдэхгүй юм. Монгол улсын ширээний теннисийн баг их хэцүү болжээ. Шигшээ багийн нийт тамирчид ердөө 16 байдаг гэнэ. Мөн тамирчид зардлаа өөрсдөө гаргадаг юм байна. Энэ нөхцөл байдлыг гаднын хүн сонсвол их хэцүү гэх боловч Монголын баг тамирчид бол санаа зовдоггүй гэнэ.
Монгол улсын ширээний теннисийн эмэгтэй шигшээ багийн дасгалжуулагч:
-Манай улсын ширээний теннисийн тамирчдын түвшин мэдээж Хятад улсыг бодвол муу. Бид Хойд Солонгосоос багш урьж ширээний теннис заалгаж байгаа. Мөн Хятад улс ч гэсэн бидэнд туслаасай хэмээн найддаг.
Сурвалжлагч:
-Монгол улс нь бүх тэмцээндээ 0-р хожигдсон байгааг та бүхэн харж байгаа байх.
Хожигдол болгондоо баяртай байдаг Монгол улсын шигшээ багт хожил хожигдлын сэтгэл зүйг шинээр бий болгох хэрэгтэй байх. Теннис тоглохдоо жаргалтай байдаг үүргийг маш сайн биелүүлсэн байгаа юм. Хэдэн оноо ч авч чадалгүй хожигдсон баг тамирчид алхангаа бусад багийн тоглолтыг хараад яваад байгаа юм. Хагас шигшээд шалгараагүй тэдэнд бусад багийн хожил хожигдол огтхон ч хамаагүй болж байгаа юм. Харин саяхан Fukuhara-тай тоглосон охин юу ч болоогүй юм шиг Ishikawa-тай зургаа татуулж байх юм. Долоон настай байхдаа Хятадад ирж теннис сурч байсан охин одоо 15 настай.
Сурвалжлагч: -Ширээний теннис тоглох гэж Хятадад ирсэн юмуу?
Должинзуу: -Тиймээ, бас суралцахаар
Сурвалжлагч: -Яагаад теннис тоглох дуртай юм бэ?
-Должинзуу: -Яагаад гэвэл аав маань тоглодог болохоор.
Сурвалжлагч: -Ямар нэгэн зорилго байгаа юу?
Должинзуу:
-Байхгүй. Одоогийн байдлаар байхгүй. Гэхдээ зорилготой болох байхаа.
Ш.АНХ
http://sport.news.mn/content/158749.shtml