1. 1024 бөх- олон цолтон төрдөг. 512-г 1024 болгосноор амар хялбар 1-ийн даваа л нэмэгддэг. өөрөөр хэлбэл тухайн бөх 2 удаа л 1-ийн даваанд барилдаж байгаатай ялгаагүй тэмцэл өрнүүлдэг гэсэн үг. 512-ын 4-ийн давах чансааны барилдаан хийгээд 1024 дээр начин болж байгаа. 5, 10 жилдээ 1 удаа олон цолтон төрөг л дээ гэж холбооныхон маань хэлдэг ч шударга ёсыг дээдлэе гэж байгаа ардчилсан нийгэмд энэ зөв үү? 4 жил сайн барилдаж байж начин болсон хүн нөгөө бонусны жил нь гэмтээд, тэр жил л цоорсон нөхөр харцага болоод дээр нь эрэмблэгдэх нь тийм ч шударга биш л байх.
- 10-ийн даваа гэдэг юмнаас болоод аварга цолны үнэ цэнэ буурч бна. 1 түрүүлээд арслан бол /аз гийсэн ч бай хамаагүй/, үнэхээр мундаг бол дахиад түрүүл, тэгээд дээд цол ав гэсэн уламжлал алдагдаж од нь гийсэн залуу бөх ч аварга болох боломжийг үүсгэж бна.
2. Үндэсний баяр наадмын тухай хуульд АРСЛАН цолтой бөх 9 давж үзүүрлэвэл арслан хэвээрэй үлдэнэ, харин 9 давж үзүүрлэсэн арслан дараа нь 9 давж түрүүлвэл аварга болж ялгаатай үнэлэгддэгНөгөө л 1024-с болж байгаа завхралын нэг. Эрхэмбаяр аварга гээд сайхан жишээтэй боллоо. 1024 дээр 9 давж үзүүрлээд арслан болоод энэ жил 512-р 9 давж түрүүлэн аварга болсон. Гэтэл Ганбат арслан 512-р 9 давж түрүүлснийхээ дараа жил 1024-р 9 давж үзүүрлэсэн бол яах ч үгүй, арслангаараа л үлдэх байсан. үзүүлсэн амжилт нь адил ч урд хойноосоо шалтгаалж өөр үр дүнтэй байгаа нь маш том алдаа. 2уулаа адилхан 9+9 мөртлөө 512-ийн 9+1024-ийн 9 нь чимэгтэй арслан, 1024-ийн 9+512-ийн 9 бол аварга болохоор хууль байгаа.
3. Өсөх идэр начин цолтой бөхчүүдийн эрэмбэлэлт ШОГ байгаацолоо баталсан оноороо биш, анх начин цол хэзээ авснаараа эрэмблэгдэж байгаа. Ш.Уламбаяр, Ц.Лхагвасүрэн нарын жишээ бна. начин цолоо 1 онд авсан ч Лхагвасүрэн нь а/а байсан /Уламбаяр нь ц/з байсан/ тул дээр нь эрэмбэтэй байсан. цолоо Уламбаяр 1 жилийн өмнө баталсан. гэтэл Лхагвасүрэн нь одоо дээрээ. Ду.Батбаяр цолоо баталвал одоо шууд Ёндонсамбуугийн доор л эрэмблэгдэнэ.
4. Аймгийн арслан ба хурц арслан цолтой бөхчүүдийн эрэмбэлэлт бол үнэн шог. Сонгодог жишээ нь Алтанхуяг Батчулуун нарын жишээ байна.Энэ бас шогоо, хурц арслан дээр эхлээд аймагт түрүүлсэн амжилтыг, дараа нь үзүүрлэсэн амжилтыг, дараа нь бусад шөвгийг нь тоолоод улсын наадмын амжилтыг огт тоохгүй эрэмбэлээд байгаам. тэгснээ зүгээр 1 түрүүлсэн а/а-уудыг болохоор шууд улсын наадамд 4 давснаар нь, дараа нь аймагт үзүүрлэж шөвгөрснийг нь тоолоод байгаам.
5. Аймгийн цолтой бөхчүүдийн хувьд улсад 3 ба 4 давсанг шал өөрөөр үнэлдэг. а/а дээр явж байгаа шог эрэмбэ доошоо цолнууд дээр нь бас адилхан. аймагтаа баахан үзүүрлэсэн нөхөр, улсад зөндөө 4 давсан а/з-ы дээр эрэмблэгдэнэ. аймагтаа 10 удаа 5 давсан а/н улсад 10 удаа 4 давсан а/н-ийн дээр эрэмбэтэй байна. яаж ч бодсон улсад 4 давж байгаа а/н бол дундаж а/а хэмжээнд байгаа гэсэн үгшдээ, тэглээ гээд а/а дунд хийячих гээгүй, а/н-уудыхаа дээр залчихаачээ л гээд байгаам, тэгэхгүй л байгаа.
6. Улсын наадмыг шоддоггүй болгох тухай шүүмжлэл өрнүүлэх нь хамгийн чухал зүйл гэж бодож байна. Наадам бол өмнө нь болоод л байдаг байсан, бөхчүүд барилдаад дуусаад л байсан. Хэдэн зуун жил л тэгж явсан, одоо ч шодохгүй байхад дуусах л болно. Наадмаар шодох нь ийм ийм муу үр дагавартай ... гэж дурдаад ... наадмаар шодохгүй болсноор эргээд бусад БӨ-ний шоддог барилдаан болон их спортын хөгжилд ийм ийм тус нэмэр болно гэж сайхан бичих хэрэгтэй байна.Шодооноос болоол уран сайхан барилдаан байхгүй болчлоо шд. тэрнээс бөх нээх аймаар хөгжөөд тэнцүүхэн хүмүүс бий болоод барилдаан гарахгүй байгаадаа биш шд. Содном Санжаагийн хөлийг аваад хаяж болж л бшд, заавал барьц сонгох гэж зогсохгүй. дээр нь жин нэмэгдэж байгаа асуудал үүнтэй л холбоотой. дээр нь тэр барьц сонгох гэж удаан барилдсанаас заваан юм болох юм бшд.
7. Аймгуудын наадам хаалттай, нээлттэй болдог. Өөрийнхөө аймагт өөр цолоор, БӨ-д өөр цолоор барилддаг тухай Тойргийн а/а нтр гэсэн цол байх юм. тэр нь тэгээд аймгийн наадамд хүчинтэй. уг нь аймгийн наадам нь улсын наадамтай адилхан, 1 хуулиар зохион байгуулагдах ёстойсон. дээр нь нөгөө 1024ийн завхрал аймагт 512 болж, хуулинд байхгүй түрүүлсэн бөхөд нь хурц арслан гэсэн цол өгөөл, тэрийг нь хүлээн зөвшөөрөөл явж байдаг.
8. Одоо бөхийн өргөөнд хангалттай олон бөх байхад заавал гоц мөргөх тооны бөх барилдуулж байгааг баримтаар шүүмжлэх. Хиймориос 27 барилдаан гэж тооллоо. үүний 16-д нь гоц мөргөсөн бөх түрүүлж 6-д нь үзүүрлэж. 5 барилдаанд нь л сондгойрсон нөхөр үзүүр түрүүнд үлдээгүй бна. тэр нь Бүрэнтөгс, Голио Мягаа, До.Ганхуяг, Соронз мэтийн опасный нөхөд бна.
9. Эрхэмээ аварга, Мөнхбат аварга нарынх шиг эрэмбэний ойлгомжгүй байдалЗа нөгөө л 1024-ийн балаг шүү дээ. 1 удаа 10 давж түрүүлсэн аварга, 1 удаа 9 давж үзүүрлэсэн, 1 удаа 9 давж түрүүлсэн аваргын дээр байгаад байгаа. тайлбар нь түрүүний тоо адилхан. ямар ч энгийн хүнд Эрхэмбаяр аварга /энд Мөнхбат, Эрхэмбаяр гэдэг нэрийг нь орхиод уншаарай, бас нутаг усны хэрүүл болов/ дээр нь эрэмблэгдэх нь шударга гэдэг нь ойлгомжтой байгаа, гэхдээ Нямка, Данзка агаа нарт үгүй л байгаам, мань 2 тусгай улс даа.
10. Камер хэрэглэх тухай. Камераар бол ихэнх барилдааны маргааныг шүүж болж байгаа харин камераар шүүж чадаагүй маргаантай барилдаанаа дахиулж болно ш дээ. За энэ бол маргаад байх ямар ч үндэслэлгүй л хэрэгжүүлчмээр асуудал шдээ. гэтэл 2 агаа маргаал байгаа.
11. Ижил зөрчил, цээр гаргасан бөхчүүдэд ондоо шийтгэл оноодог асуудал. Допинг дээр бна. хамгийн сүүлд хүн шанаадсан 2 этгээдэд 2 өөр л шийтгэл оноож байгаа. үндэслэл нь шанаадуулсан этгээдийн цолтой холбоотой ч юм шиг
За дээр нь тэр шөвгийн дөрөв дээр том цолтон томоо амлачихаар амлуулсан нь талаа тэргүүлээл гардаг нтр гээд уламжлал цээрээ зөрчсөн юмнууд зөндөө бна даа. малгайгаа шүүрч зугтдаг, засуул цэцээ доромжилдог, зэрэг дэвдэг нтр гээд юмнууд бнаа бна.