Жүдо

Moderator: Бөхийн модууд

Re: Жүдо

Postby magicman » Wed Oct 30, 2013 11:01 pm

Image

Жор мэддэг эмчээс зовлон үзсэн чавганц гэгчээр Алим Гаданов энэ гранд приксийн аварга боллоо. Төмөрхүлэг нэг тохох мэхний оролдлого хийгээд дуусангуут үүрээд базари авчихсан. Үлдсэн цагаа хамгаалсаар байгаад дууссан. Төмөрхүлэг 66 кгд барилдаж эхэлснээсээ хойш бараг ганц л удаа финалд үлдээгүй тохиолдол нь сая өнгөрсөн дэлхий аварга юм байх. Ямар ч байсан дэлхийн чансаагаа хадгалж үлдлээ.
User avatar
magicman
 
Posts: 507
Joined: Sun Oct 03, 2010 2:18 pm
Location: Иргэн нь болсноороо бахархдаг МОНГОЛДОО

Re: Жүдо

Postby Takanohana_Nowitzki » Thu Oct 31, 2013 9:23 am

Гаданов ч ДАШТ-р Японд билүү, алуулсан даа. нөгөөх нь бүх үнэлгээг л аваад явцан байх шүү, юкодоод, даралтаар вазари аваад сүүлд нь өчөөд дуусгалуу даа. багийн барилдаанд харин гайгүй үзээд байх шиг байсан.
Өндөгний минь хээ өөрчлөгдөшгүй
Хурууны минь хээ хувирашгүй
Алганы минь хээ арилашгүй
User avatar
Takanohana_Nowitzki
 
Posts: 17467
Joined: Thu Dec 08, 2005 1:30 am
Location: Спортын уухай хадсан ертөнц

Re: Жүдо

Postby Aagii_03 » Thu Oct 31, 2013 7:31 pm

Өнөөдөр юу болов?
Blue is the color
Defending is the game ...
User avatar
Aagii_03
The Answer fan
The Answer fan
 
Posts: 6835
Joined: Thu Nov 08, 2007 2:09 pm
Location: Land of blue sky

Re: Жүдо

Postby jal » Thu Oct 31, 2013 8:57 pm

Шагналт байртай л юм шиг байна.
KTBFFH
User avatar
jal
Дархан аварга
 
Posts: 1339
Joined: Thu Jun 01, 2006 4:47 pm
Location: Orgil uud...

Re: Жүдо

Postby hosko » Fri Nov 01, 2013 1:57 pm

За өнөөдөр хүнд жингүүд байгаа юу? Бүрэнтөгсийн хэр үзэхийг нэг харчих юмсан...
The Spurs are always in the Draft like Ladies First... and then destroys them from the back...
User avatar
hosko
La Furia Roja
 
Posts: 15216
Joined: Fri Nov 09, 2007 10:31 pm
Location: Монгол, Испани тамирчид хаана, тэнд...

Re: Жүдо

Postby Takanohana_Nowitzki » Fri Nov 01, 2013 2:37 pm

Бүрнээ хүрэлийн төлөө үзэх л бололтой. Түвшээ Энхбатдаа хусуулаад Энхбат хүрлийн төлөө.
Өндөгний минь хээ өөрчлөгдөшгүй
Хурууны минь хээ хувирашгүй
Алганы минь хээ арилашгүй
User avatar
Takanohana_Nowitzki
 
Posts: 17467
Joined: Thu Dec 08, 2005 1:30 am
Location: Спортын уухай хадсан ертөнц

Re: Жүдо

Postby champion » Fri Nov 01, 2013 3:09 pm

Энхбат -100д үзэж байгаамуу
User avatar
champion
 
Posts: 2184
Joined: Sun Jan 20, 2008 9:21 pm
Location: ...

Re: Жүдо

Postby hosko » Fri Nov 01, 2013 3:45 pm

Хятадын Чиндаогийн Гран-Пригийн татамид өнөөдөр -100 кг-ын жинд олимпийн аварга Н.Түвшинбаяр, Э.Энхбат нар барилдаж байна. Н.Түвшинбаяр эхний тойрогтоо Хятадын бөх Ван Сяо Тоныг цэвэр ялаад, хоёрдугаар тойрогт Оросын Зафар Махмадовт ялагдснаар дагах барилдаанд орсон бол Э.Энхбат эхний тойрогт гоц мөргөөд хоёрдугаар тойрогт Хятадын Ху Мин Чаод ялагдснаар мөн дагах барилдаанд оржээ. Дагах барилдаанд манай хоёр бөх хоорондоо таарч Э.Энхбат ялсан байна. Э.Энхбат одоо Бразилын Рафаэл Бузакаранитай хүрэл медалийн төлөө барилдана.

Харин +100 кг-д барилдсан П.Бүрэнтөгс эхний тойрогтоо гоц мөргөөд, хоёрдугаар тойрогт Хятадын Жан Лейд ялагдаад, дагах барилдаанд Хятадын Ван Чаныг ялаад байгаа ажээ. П.Бүрэнтөгс одоо мөн л Хятадын бөх Лю Жантай хүрэл медалийн төлөө барилдах юм.

Р.Гэгээ
The Spurs are always in the Draft like Ladies First... and then destroys them from the back...
User avatar
hosko
La Furia Roja
 
Posts: 15216
Joined: Fri Nov 09, 2007 10:31 pm
Location: Монгол, Испани тамирчид хаана, тэнд...

Re: Жүдо

Postby Aagii_03 » Fri Nov 01, 2013 5:32 pm

Ямар тв-ээр гарч байгаа билээ? линк нь байна уу? Энхбат, Бүрэнтөгс 2-ыг нэг харчихмаар байх юм
Blue is the color
Defending is the game ...
User avatar
Aagii_03
The Answer fan
The Answer fan
 
Posts: 6835
Joined: Thu Nov 08, 2007 2:09 pm
Location: Land of blue sky

Re: Жүдо

Postby hosko » Fri Nov 01, 2013 5:33 pm

Энхбат харамсалтай хусууллаа... Эхлээд манай хүнд өгсөн базаригаа нөгөө Бразилд өгчихлөө...
The Spurs are always in the Draft like Ladies First... and then destroys them from the back...
User avatar
hosko
La Furia Roja
 
Posts: 15216
Joined: Fri Nov 09, 2007 10:31 pm
Location: Монгол, Испани тамирчид хаана, тэнд...

Re: Жүдо

Postby hosko » Fri Nov 01, 2013 5:34 pm

Aagii_03 wrote:Ямар тв-ээр гарч байгаа билээ? линк нь байна уу? Энхбат, Бүрэнтөгс 2-ыг нэг харчихмаар байх юм


спортбоксоор лав гарч байна... Сая Түвшээ бараг найзыгаа дээшээ үз гээд өгсөн байсан байх даа ер нь бол...
The Spurs are always in the Draft like Ladies First... and then destroys them from the back...
User avatar
hosko
La Furia Roja
 
Posts: 15216
Joined: Fri Nov 09, 2007 10:31 pm
Location: Монгол, Испани тамирчид хаана, тэнд...

Re: Жүдо

Postby Aagii_03 » Fri Nov 01, 2013 6:05 pm

кк энэ Бүрэнтөгс үнэн эвсэлгүй харагдаж байна аа, сая ч бараг л цэвэр авахуулах шахлаа
Blue is the color
Defending is the game ...
User avatar
Aagii_03
The Answer fan
The Answer fan
 
Posts: 6835
Joined: Thu Nov 08, 2007 2:09 pm
Location: Land of blue sky

Re: Жүдо

Postby Takanohana_Nowitzki » Fri Nov 01, 2013 6:07 pm

Цэвэр явчлаа даа. жүдо стийл алга даа манай хүнд.
Өндөгний минь хээ өөрчлөгдөшгүй
Хурууны минь хээ хувирашгүй
Алганы минь хээ арилашгүй
User avatar
Takanohana_Nowitzki
 
Posts: 17467
Joined: Thu Dec 08, 2005 1:30 am
Location: Спортын уухай хадсан ертөнц

Re: Жүдо

Postby Aagii_03 » Fri Nov 01, 2013 6:07 pm

Ёстой нам савууллаа кк
Blue is the color
Defending is the game ...
User avatar
Aagii_03
The Answer fan
The Answer fan
 
Posts: 6835
Joined: Thu Nov 08, 2007 2:09 pm
Location: Land of blue sky

Re: Жүдо

Postby Aagii_03 » Fri Nov 01, 2013 6:07 pm

Ёстой эвгүй байх шиг байна
Blue is the color
Defending is the game ...
User avatar
Aagii_03
The Answer fan
The Answer fan
 
Posts: 6835
Joined: Thu Nov 08, 2007 2:09 pm
Location: Land of blue sky

Re: Жүдо

Postby hosko » Fri Nov 01, 2013 6:08 pm

Чамайг хэлж дуусаагөй байхад л цэвэр авахууллаа даа... Тохуулчихлаа... ккк
The Spurs are always in the Draft like Ladies First... and then destroys them from the back...
User avatar
hosko
La Furia Roja
 
Posts: 15216
Joined: Fri Nov 09, 2007 10:31 pm
Location: Монгол, Испани тамирчид хаана, тэнд...

Re: Жүдо

Postby hosko » Fri Nov 01, 2013 6:09 pm

Гэхдээ шантралгүй зүтгээд байгаасай... Тэгвэл хүнд жиндээ бас нэг сайн бөхтэй ч болчих юм билүү...
The Spurs are always in the Draft like Ladies First... and then destroys them from the back...
User avatar
hosko
La Furia Roja
 
Posts: 15216
Joined: Fri Nov 09, 2007 10:31 pm
Location: Монгол, Испани тамирчид хаана, тэнд...

Re: Жүдо

Postby Takanohana_Nowitzki » Fri Nov 01, 2013 6:13 pm

Мө арслан бүр больчвуу даа жүдогоо.
Өндөгний минь хээ өөрчлөгдөшгүй
Хурууны минь хээ хувирашгүй
Алганы минь хээ арилашгүй
User avatar
Takanohana_Nowitzki
 
Posts: 17467
Joined: Thu Dec 08, 2005 1:30 am
Location: Спортын уухай хадсан ертөнц

Re: Жүдо

Postby erka2 » Fri Nov 01, 2013 6:59 pm

Батсуурь явсан юмуу
User avatar
erka2
 
Posts: 599
Joined: Thu Apr 19, 2007 1:48 am
Location: North Atlantic Ocean

Re: Жүдо

Postby magicman » Fri Nov 01, 2013 8:04 pm

Өнөөдөр манайхаас 2 хүн хүрлийн төлөө барилдаад хусууллаа. Энхбат ялалтаа луйвардуулчихлаа гэж хэлж болохоор.Бразил нөхөр сууж үүрэх гээд дутуудангуут нь Энхбат цааш нь авч шидсэн. Эхлээд бразилд базари өгснөө буцаагаад манай хүнд өгснөө дахиадп буцаагаад бразилд өгчихөв. Уг нь яах аргагүй хариу мэхний оролдлого байсан.
Бүрэнтөгсийн хувьд бол арай л болоогүй байна даа. Хужаад 2 шидүүлэв. Эхнийх нь бараг иппон байсан байх. Гэхдээ азтай ,шүүгч базари өгсөн. Сүүлийнх бол ойлгомжтой.
Түвшинбаяр аварга эхний тойрогтоо нэг хужааг ялаад дараагийн тойрогтоо Оросын Махмадовт ялагдсан. Дагах барилдаанд Энхбаттайгаа таараад хусуулчихсан.
User avatar
magicman
 
Posts: 507
Joined: Sun Oct 03, 2010 2:18 pm
Location: Иргэн нь болсноороо бахархдаг МОНГОЛДОО

Re: Жүдо

Postby magicman » Fri Nov 01, 2013 8:04 pm

Takanohana_Nowitzki wrote:Мө арслан бүр больчвуу даа жүдогоо.


Бараг больж байгаа байх
User avatar
magicman
 
Posts: 507
Joined: Sun Oct 03, 2010 2:18 pm
Location: Иргэн нь болсноороо бахархдаг МОНГОЛДОО

Re: Жүдо

Postby magicman » Sun Nov 03, 2013 7:42 pm

Эн хэн бэ

Image
User avatar
magicman
 
Posts: 507
Joined: Sun Oct 03, 2010 2:18 pm
Location: Иргэн нь болсноороо бахархдаг МОНГОЛДОО

Re: Жүдо

Postby hosko » Sun Nov 03, 2013 8:33 pm

Нэр нь байж л байна ш дэ... :ногоон:
The Spurs are always in the Draft like Ladies First... and then destroys them from the back...
User avatar
hosko
La Furia Roja
 
Posts: 15216
Joined: Fri Nov 09, 2007 10:31 pm
Location: Монгол, Испани тамирчид хаана, тэнд...

Re: Жүдо

Postby Цогоо » Fri Nov 08, 2013 1:36 pm

Нэг гоё зураг оллоо. 2005 онд Макао

Image
User avatar
Цогоо
Буучин
Буучин
 
Posts: 18770
Joined: Thu Dec 01, 2005 9:13 pm
Location: Улаанбаатар

Re: Жүдо

Postby zoba » Tue Nov 19, 2013 2:19 pm

ОХУ-ын “Төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн харьяа “Локомотив” гэж томоохон клуб бий. Тэднийхээс саяхан нэгэн бие төлөөлөгч Монголд ирж манай нэрт бөхийг маань өөртөө элсүүлж авах санал тавьсан сураг дуулдав. Нэрт бөх гэдэг маань Монгол Улсын хөдөлмөрийн баатар, олимпийн алт, мөнгөн медальт, гавьяат тамирчин Найдангийн Түвшинбаяр юм. “Локомотив”-ийн төлөөлөгч олимпийн аваргад клубынхээ саналыг танилцуулсан нь “Манай клубт дасгалжуулагчаар ирж ажиллана уу. Сард 1.5 сая рублийн цалин олгож байя” гэжээ. Энэ цалин нь тамирчдад Ерөнхийлөгчийн зарлигаар сар бүр хүртээж буй тэтгэлгийн бүтэн жилийнхтэй тэнцэх юм. Гэвч баатар маань уг саналаас тун ухаалаг бултсан бололтой. “Би Монголын ард түмнийхээ тус дэмжлэгээр олимпийн хос медальтан болж төрөөс өндөр цол хүртсэн хүн. Тиймээс элгэн түмнийхээ итгэл найдварыг хадгалж явах учиртай хүн” гэж. Н.Түвшинбаяраас өөр өнөө маргаашийг харсан хэн нэгэн байсан бол “Локомотив”-ийн хүн болох байж ч мэднэ. Тэгвэл спортын тоймчдын үзэж байгаагаар оросууд Н.Түвшинбаяраар зөвхөн дасгалжуулагч хийлгэх биш 2016 оны Бразилийн олимпод ОХУ-ын нэрийн өмнөөс барилдуулах гэж байгаа нь тэр гэж байна. Үнэн ч байж магадгүй. Ямар ч гэсэн гадаадын мөнгө хөрөнгөтэй спортын клубүүд өөр улс орноос тамирчдыг цалин мөнгөөр “бугуйлдан” авдаг болсны нэг жишээ энэ. Олимпийн аварга маань тэдний цаламд өртсөнгүй ээ. Жинхэнэ монгол аварга гэдгээ харуулав.

Д.ЦЭРЭН

Эх сурвалж: "ЗУУНЫ МЭДЭЭ" сонин
Бие бөх бөгөөс ганцыг ялна.
Сэтгэл бөх бөгөөс олныг ялна.
User avatar
zoba
 
Posts: 690
Joined: Wed Sep 16, 2009 2:34 pm
Location: UB

PreviousNext

Return to Жүдо

Who is online

Users browsing this forum: No registered users and 0 guests
cron