Роналдо: Миний түүх, миний гоалууд арилашгүйРоналдо Луйс Назарио дэ Лима-н талаар танилцуулга хийх нь илүүц биз. "The phenomenon" - Роналдо бол бүх цаг үеийн хамгийн агуу довтлогчдын нэг билээ. Крузэйро, ПСВ Эйндховэн, Барселона, Интер Милан, Реал Мадрид, АС Милан, Коринтианс зэрэг багуудад тоглож байсан тэрээр дэлхийн аваргын бүх цаг үеийн мэргэн буучыг 15 гоалтойгоор тэргүүлдэг. Түүний хувьд энэ жил нэгэн онцгой жил бөгөөд тэрээр 20иод жилийн өмнө буюу 1993 оны 5 сарын 25нд бахдам амжилт, ялалт дүүрэн карьерийнхаа анхны алхамыг хийж байжээ.
Тэрээр Фифа.ком-д карьерийн эхлэл үеийнхээ анхны тоглолт, цалин мөн ирэх жил нутагт нь болох ДА гэх мэт зүйлсийн талаар ярилцлага өгчээ.
http://www.youtube.com/watch?v=o-lGPs9Il5g#t=191Фифа.ком: Роналдо, энэ жил бол таны мэргэжлийн карьер эхлэснээс хойшхи 20 жилийн ой. Та тэр өдрийн талаар ямар нэгэн зүйл санаж байна уу?Роналдо: Энэ маш олон жилийн өмнө болжээ. Би өөрийн карьераа эхлэлээс нь авахуулаад бүгдийг нь яг л өчигдрийнх шиг санадаг. Тэр өдөр надад ямаршуу мэдрэмж төрж, мэргэжлийн тоглогч болж байснаа би санаж байна. Би үргэлж мэргэжлийн хөлбөмбөгчин болох талаар мөрөөддөг байсан, тэгтэл миний мөрөөдөл жинхнээсээ биелэлээ олохыг ойлгоход үнэхээр сэтгэл хөдөлгөм байв. Энэ бол ид шид байсан. Миний хөл, гар чичирж байв. Гэхдээ тоглолт эхлэснээр би өөрийгөө хянаж тайвшруулсан.
Фифа.ком: Дасгалжуулагч чинь таныг бүрэлдэхүүнд багтсан гэж хэлэхэд та юу мэдэрсэн бэ?Роналдо: Би их сандарч, миний зүрх маш хурдан цохилж байлаа. Гэхдээ мөн зэрэгцээд би өөдрөг зүйлсийг мэдэрч байв. Энэ бол миний мөрөөддөг байсан бүхий л зүйл маань байсан. Надад дарамт байсан хэдий ч энэ бол миний бүхий л амьдарлынхаа туршид хийсэн тэр зүйл байсан юм. Тиймээс би сэтгэлзүйгээ удирдсан. Ер нь тоглогчдын сэтгэлзүй тоглолтын өмнө ихэвчлэн тогтворгүй байдаг ч эргээд хэвийн болчихдог. Чи нэг л тоглолтонд орчихвол бүхий л зүйлсийг мартчихна.
Фифа.ком: Та хэнд анх хэлсэн бэ?Роналдо: Тэр үед гар утас байгаагүй. Миний санаж байгаагаар тэр үед Бенто Рибэйро байсан ихэнх найзууд маань хүртэл гэртээ утасгүй байсан. Би гэр бүлийнхэндээ болон найзуудынхаа 2-т нь мэдээ дуулгасан. Хүн бүр л догдолж байсан. Тэр тоглолт тв-р гарахгүй байсан тиймээс аав маань хотын өөр нэгэн хэсэг рүү, уулын орой руу явсан юм. Тэр хуучны нэг радио-той байсан тэгээд түүнийхээ антен-г цэнгэлдэх рүү чиглүүлж тоглолтыг шууд сонсож байлаа. Бид тэр тоглолтонд ялсан ба энэ үнэхээр сэтгэл хөдөлгөм байсан.
"Хэрэв тэр миний хийснээс илүү олон гоал хийвэл би түүнд баяр хүргэнэ. Мэдээж би түүнийг биширнэ. Гэхдээ тэр хэзээ ч миний түүх, миний гоалуудыг булаахгүй." - Хэрвээ Германы Мирослав Клозе 15-с дээш гоал оруулж рекордыг шинэчлэвэл Роналдо юу хийх талаараа хэлж.
Фифа.ком: Таны амьдрал одоо маш өөр болж. Та анхны цалингаараа юу хийж байснаа санаж байна уу?Роналдо: Би санаж байна, би бүгдийг нь ээждээ өгсөн учир нь Бенто Рибэйро-д миний аав, ээж, ах дүүс маань бүгд гудсан дээр унтаж байхад би зөөлөн диван орон дээр унтаж байлаа. Ээж маань зөөлөн диван ор худалдан авсан.
Фифа.ком: Эргээд харвал та ямар нэгэн зүйлийг арай өөрөөр хийх байсан уу?Роналдо: Үгүй ээ. Би өөрт байсан сахилга бат-тай байдалдаа баярладаг. Миний хөлбөмбөгт өгсөн үнэнч байдал, өглөг бүхий л зүйл маань миний хүссэнээр биелэлээ олсон. Яг ярьвал энэ бүр миний төсөөлж чадахаас ч илүү сайн байсан байна. Би хэзээ тийм хол явна гэж бодож байгаагүй. Би үргэлж л хөлбөмбөгчин болох талаар мөрөөддөг байлаа. Тиймээс миний спортын амьдрал төгс байсан.
Фифа.ком: Төгс, гэхдээ амар биш. Та маш залуу байхдаа Голланд руу нүүх хэрэгтэй болсон. Гэрээсээ хол байх нь хэр туршлага болж байв? мөн гэр бүлийнхэнтэйгээ холбоотой байх нь хэр зэрэг хүндрэлтэй байв?Роналдо: Энэ хүнд байсан. Би ердөө 17той л байсан. Голланд бол Бразил-с тэс өөр. Цаг агаар нь нэг болохоор +30 хүрнэ, аль эсвэл 0 хүрэх жишээний. Би цаг агаараас болж үнэхээр шаналсан. Бэлтгэлийн үеэр миний хөл, гар, хүзүү, чих гээд бүх л зүйл хөлдчихнө. Би хэзээ ч тийм хүйтэн газар амьдрана гэж төсөөлж байгаагүй. Хоол бас асуудал байсан юм байна. Би Датч-р ярьдаггүй байсан болохоор хоолны цэснээс хоол сонгох үнэхээр хүндрэлтэй байлаа. Тэдний хэлийг сурахад хэцүү. Би үүнийг хийх гэж 2 жилийг авсан! Харин одоо би Датч-р удаан яриагүй учраас бараг ихэнх сурсан зүйлсээ мартсан байна. Гэхдээ би талбай дээр өөрийгөө зугаацуулж байсан болохоор энэ бүгдийн үнэ цэнэ нь байсан.
Фифа.ком: Тэр үед та ямар довтлогчдыг биширч байв?Роналдо: Зико үргэлж л миний шүтээн байсан. Довтлогчдын хувьд гэвэл тэр үед Марко ван Бастэн байлаа. Хамгийн агуу төвийн довтлогчдын нэг.
Фифа.ком: Тэр үед таны карьерийг илүү сайн болгон өөрчилсөн онцгой нөхцөл байдал байсан уу? ердөө л нэг... Роналдо: Зөвхөн нэгийг сонгоно гэхэд хэцүү байна. Би миний гаргасан бүхий л шийдвэрүүд маань зөв байсан гэж хэлэх болно. Би тэр бүгдийг яг зөв цагт нь гаргасан. Крузэйро, ПСВ, Барселона, Интер гээд л эдгээрийг сонгох нь хамгийн чухал зүйл байв.
Фифа.ком: Таны хувьд тоглохыг хүссэн ямар нэгэн онцгой баг байна уу?Роналдо: Тийм баг алга аа. Би мэдээж Английн хөлбөмбөг-т тоглохдоо дуртай байх байсан, гэхдээ энэ бол асуултын хариулт биш.
"Би бүгдийг нь ээждээ өгсөн учир нь Бенто Рибэйро-д миний аав, ээж, ах дүүс маань бүгд гудсан дээр унтаж байхад би зөөлөн диван орон дээр унтаж байлаа. Ээж маань зөөлөн диван ор худалдан авсан." - Роналдо анхны цалингийнхаа талаар.
Фифа.ком: Та Барселона-д маш том од байсан, гэхдээ та бас Реал Мадрид-н төлөө тоглож байсан. Мөн Интер болон АС Милан-д ижил нөхцөл байдалд байсан. Сая сая фэнүүд танд хайртай гэхдээ магадгүй зарим хүмүүс тэгэж хардаггүй байх...Роналдо: Бразилийн гайхалтай бичээч Нелсон Родригуэз-н хэлсэнчлэн нэг санаатай байх нь **н** зүйл. Би ихэнх хүмүүсийг баяртай болгосон л бол цөөнхөд нь таалагдах гэж санаа зовдоггүй. (инээв)
Фифа.ком: Та мэргэжлийн тоглогч болсноосоо хойш 1 жилийн дараа Америк тивд талбай дээр гараагүй ч дэлхийн аварга болсон. Ромарио, Дунга, Бебето зэрэг тоглогчидтой хамт цагийг өнгөрөөх нь ямар байсан бэ?Роналдо: Ромарио, Бебето, Дунга, Рай, Леонардо зэрэг тв-р хардаг байсан тоглогчидтой хамт цагийг өнгөрөөх нь маш гайхалтай байсан, би тэднийг маш их биширч байв, яг л сургуульдаа эргээд оччихсон юм шиг! Нэг л мэдэхэд би тэдэнтэй хамт тэнд тоглож, суралцаж байсан. Ромарио, Бебето нарыг бэлтгэл дээр хэрхэн хөдөлж, гүйж байсныг би санаж байна. Энэ бол үнэхээр гайхалтай суралцах процесс байсан.
Фифа.ком: Бразил-2014 улам ойртсоор л. Та шигшээ багаа хэр бэлтгэлтэй явж байна гэж үзэж байна? Конфэдэрэшн кап бол Дэлхийн аварга-тай адил биш шүү дээ... Роналдо: Адил биш ээ, гэхдээ шигшээ баг өөрсдийн боломж, чадамжаа Конфэдэрэшн кап-р үзүүлсэн. Бидэнд бэлдэх цаг байснаар шигшээ баг маань үлэмж сайжираад байна. Энэ нь Бразилчуудад Дэлхийн аваргад талбайдаа түрүүлж болох юм гэсэн найдварыг өгсөн. Бидэнд маш том боломж байна.
Фифа.ком: Ирэх Дэлхийн аваргад ямар багууд фаворитууд байх вэ?Роналдо: Испани, Германы шигшээд бол гол нэр дэвшигчид гэхдээ Бразил хэр хүчирхэг вэ гэдгээ харуулаад байна мөн бид талбайдаа тоглох болно. Би фаворит багууд бол Бразил, Герман, Испанийн шигшээд байх болно гэж хэлэх байна.
Фифа.ком: Та Мирослав Клозе таны Дэлхийн аваргын рекорд-той зэрэгцэхэд ердөө 1 гоал хийх дутуу байгаа гэдгийг мэдсэн үү?Роналдо: Мэдсээн. Маш олон хүмүүс үүнийг сануулж байна. Би рекордууд эвдэгдэх гэж байдаг гэдэгт итгэдэг. Энэ миний санааг зовоохгүй байна. Хэн нэгэн нь нэг өдөр тэр рекорд-г эвдэх болно. Би өөрийн нэр дээр маш олон гоалыг хийсэн маань хэзээ ч мартагдахгүй зүйл. Миний хувийн түүх болон дэлхийн аваргын 15 гоалууд маань хэзээ ч арилахгүй. Хэрэв Мирослав Клозе миний хийснээс илүүг хийвэл би түүнд баяр хүргэнэ, мөн би түүнийг биширнэ мэдээж. Гэхдээ тэр хэзээ ч миний түүх, миний гоалуудыг булаахгүй.
Фифа.ком: Хэрвээ энэ зүйл биелэлээ олвол таны Гёрд Мюллер-н рекордыг эвдсэний дараах Германчуудын хувьд өшөө авалт байх болно...Роналдо: Магадгүй. Энэ рекорд эргээд Герман руу явж болно. Гэхдээ энэ рекорд бол хувийн сэтгэл ханамж болохоос багийн төлөөх ялалт биш юм. Мэдээж энэ багт тусладаг л даа, гэхдээ үүнээс илүү чухал зүйлс бол хамтдаа ялах.
Фифа.ком: Эцэст нь сүүлийн 20 жилд тохиолдсон зүйлсийн талаар бодоод үзэхэд та 1993 оны Роналдо-д ямар зөвлөгөө өгөх байсан бэ?Роналдо: Би түүнд тэвчээртэй, амбицтай, сахилга баттай бай гэж хэлэх байсан. Би эдгээр жилүүдэд хувь хүн талаасаа тийм ч их өөрчлөгдөөгүй. Би бүх л зүйлийг яг л адил замаар хийх байсан байх.