by Orgil-TT » Thu Oct 24, 2013 10:27 am
МӨНГИЙН ТӨЛӨӨХ ТУЛААНД...
Яаснийл Толдео Лопез гэдэг 24 настай залуутай манай Мөнхэрдэнэ маргааш мөнгөн медалын төлөө тоглоно. Мөнхэрдэнэ маань Лопезоос 7 насаар ах аж. Жилээр нь тооцох юм бол ийм жилийн тэмцээний туршлагатай гэсэн үг гэж ойлгож болох л юм. Дээрх хоёрын тулааныг дотроо төсөөлөх гэж үзлээ. Сонин сайхан тулаан болох нь гарцаагүй санагдаад байна.
Лопезийн хувьд доод жингээсээ дээш орж ирж байгаа болхоор 64кг-даа шинэков. Биеийн өндөр нь манай Мөнхэрдэнээс нэг их намхангүй болов уу гэж таамаглаж байна. Мөнхэрдэнэ түүнээс ялимгүй өндөр байж болох. Зүүн өрөлттэй юм. Баруун гар нь урд, зүүн нь хойд гар болж байна, яг л Мөнхэрдэнэ шиг. Нэг онцлог нь босоо өрөлттэй юм. Нуруу бөгтийгөөд байхгүй гараа дээр авч хөл зөвхөн өвдөгөөрөө нугаларч зогссон нь түүнийг босоо өрөлттэй юмаа гэсэн дүгнэлт хийхэд хүргэв. Хоёр гараа хооронд нь ойрхон өрж байна. Ийм өрөлт урд гар болон хойд гарын цохилтуудын дараалалын хугацааг богино болгодог. Өөрөөр хэлбэл урд гар байндаа хүрэвүү үгүй юу хойд гар араас нь агаарт маш богино зам туулж нэмэгдэнэ гэсэн үг. Лопезийн Лондонгийн олимпоор Ломаченкотой хийсэн тулааныг ажваас тэрээр их битүү өрж байсан болов ч өчигдөрийн энэтхэгтэй хийсэн болон бусад тулаануудыг нь харж байхад урд гар бага зэрэг доор жаахан задгайдуу өрж байсан. Тэр битүү өрдөг нь агуу Ломаченкогоос болгоомжилсон л хэрэг байх. Түүний урд гар өрсөлдөгчийнхөө гэдсэнд доороос олон удаа татаж харагдсан. Хойд гараа богино шулуун шидээд залгуулаад урд баруун гараа гэдсэнд доороос татаж байсан. Хойд богино шулууныг залгаад урд гар доороос гэдэс гэсэн “нэг-хоёр” комбинаци. Гэдсэнд урд баруун гараар доороос цохихдоо тэрээр нэг алхам баруун тийш хөл тавиад, мөр цээж нь мөн баруун талруугаа унаад биеэ буцааж дээш татахдаа пүрж тэнийж байгаа юм шиг, баруун хөлийн өсгийг гадгаш эргүүлж, өвдөг таазаар жийх маягтай газраас тулгуур хүчээ бүрэн авч байсан нь гар хүчтэй тусаж байна уу гэсэн таамагийн төрүүлээд байгаа юм. Мөн тэр Куба хүү хараа сайтай санагдсан нь түүний хурд сайтайг илтгээд байгаа хэрэг. Хараатай гэдэг хурдтайн, мэдрэмжтэй гэдэг туршлагатайн шинж.
Харин Мөнхэрдэнэ маань түүний эсрэг яаж тоглох ёстой вэ. Мөнхэрдэнэ бол туршлгаар ч биеийн хөгжлөөр ч хавьгүй илүү байх учиртай. Энэ давуу тал бол түүний ялалтын гол түлхүүр. Юуны өмнө Лопезийн урд гарыг тойрч, Мөнхэрдэнийн талаас бол зүүн тал руугаа, Лопезийн талаас бол баруун тал руу нь чиглэлтэй тойрогоор хөл дээр ажиллах. Тэгэж байж Л Лопезийн хойд буюу зүүн гарыг нь тулааны явцад хэрэгцээгүй зэвсэг болгно. Туршлагтай тамирчдын дунд өрсөлдөгчөөө аргалах гэж юм байдаг. Тэр нь өрсөлдөгчөө илүү хий хоосон ажиллуулж цуцаагаад нэг хоёр гэсэн амархан кобинацаар оноо түүсээр өөрийгөө ядраахгүй хожих аргыг хэлж байгаа хэрэг. Тийм аргалах гэдэг зүйл байж огт болохгүй болов уу. Аргалах гэж яваад Лопезийн дайралтанд хэд хэд өртөөд , шүүгчидэд идвэхгүй зугтаасан байдал үзүүлэх вий гэж болгоомжилж байгаа маань тэр.
Түүний хамгаалалтан дээр нь тоглолт эхлэв үү үгүй юу хэд сайн хүчтэй буулгаад өгөх хэрэгтэй. Лопезд сэтгэгдэл төрүүлэх гэсэн санаа. Хүн хэт болгоомжлоод ирхээрээ бие нь баригдаад цохилтууд нь гүйцэд болж чаддаггүй юм. Хэт их ойртоод зодолдоод ирвэл хүнд гарт нь оногдож мэдэх юм байна гэсэн бодол болгоомжлол Лопезийн толгойд орж ирж чадвал сайн хэрэг шүү.
Лопез урд гараар шулуун хатгаж эхлэх үед нь шууд гар давуулаад хойд гараараа зөрж нэг болох юм. Өөрөөр хэлбэл урд гарыг нь бага зэрэг урд мөрөө тавих маягтай толгойнхоо баруун хажуугаар хий гаргаад тэр даруй зөрж сунасан гар дээгүүр нь давуулаад хойд буюу зүүн гараа даялах маягтай хажуугаас шидэх юм бол толгойн чамархай хэсэгт буулгаад авна. Энэ бол байнга давтаад байхаар арга биш болов ч ганц нэг цэвэр оноо салгаж болхоор л зүйл. Мөр тавихдаа аль болох хөлтэйгөө хамт байвал хажууд нь гарч болох сайн талтай. Өөрөөр хэлбэл хөлөө мөр тавьж буй талруугаа хажуу тийш нэг алхам тавихад л өрсөлдөгчийнхөө хажуу талд нь гарчхаж болдог. Тэр үед харин хажуунаас толгой эсвэл гэдэс бөөрөнд татаад оноо салгах боломжтой байдаг.
Урд гараар эхлэсэн бол урд гараараа мөн дуусгах комбинаци. Энэ нь 3 эсвэл 5, бүүр эсвэл 7 гэсэн угсраа цохилтуудыг хэлж байгаа юм. Ялангуяа хойд гар шулуун явсны дараа урд гараа толгойд хажуугаас дуусгаж чадвал Лопезийг нилээдгүй тэвдүүлнэ дээ. Гураван сери хийлээ гэхэд урд гар шулуун араас нь хойд гар мөн шулуун цээжинд төгсгөлд нь урд гараа хажуугаас толгойд гэсэн үг. Цээжинд яагаад чиглүүлдэг вэ гэвэл яг л давхиж яваа анг амдуулсхийж бууддагтай төстэй гэх юмуу даа. Хэн нэгэн араас чинь гэж шахирхад л хүн заавал доош нугдайдаг шүү дээ түүнтэй адил цохилт өөдөөс ирхэд доош нугдайдаг нь өөрөө ямар ч хүний рефлекс юм. Нугдайсан хүний яг эрүүнд нь буулгахын тулд л цээжрүү чиглэсэн цохилт байдаг.
Лопез урд гараар доороос сурснаараа гэдсэнд татаж эхлэвэл зөрөөд Мөнхэрдэнэ маань урд гараар хажуугаас толгойд шууд богинохон буулгаад авах хэрэгтэй. Араас нь залгаад хойд гар шулуун гэх мэт. За манай хүн арай л бяртай байх болов уу тийм болхоор их хүчиндэх гэж байгаад ядраад байлгүй хүчээ 3 раундадаа тохируулж хувиарлан тоглохоо манай хүн хэнээр ч хэлүүлэлтгүй мэдэж байгаа. Одоо ямар анхныхаа ДА-т оролцож байгаа биш дээ тайван хараад, хэрэгтэй үед нь язганатал хөдлөөд оноо түүсээр хожих боломж бол бий.
Энэ хоёрын тоглолт ихэвчлэн дунд болон ойрын зайнд болох болов уу. Мэдээж холоос бас наадна. Мөнхэрдэнэ маань урагшаа цээжээрээ орж цохиж байж хоёр толгой хоорондоо мөргөлдөх вий. Дух хөмсөг язарвал муу юм болно. Тиймээс тулааны үед ямар нэгэн бэртэл бүү гараасай гэж залбиръя. Монголчуудын маань аз ивээж тэр хожих болтугай, хурай...