by slo mo jones » Tue Oct 29, 2013 11:43 am
Улирал дуусахад ганцхан тойрог дутуу. Түрүү байрын төлөө тулаанаас өнгөрсөн улирлын аьарга интер, хүчирхэг реал нар өнгөрсөн тойрогт хожигдож мултарлаа. Өнгөрсөн тойрогт хэн хожигдсон нь мултрах байсан. Харин сүүлийн үед шуугиан дэгдээж байгаа шинэ менежер ТДИ хожигдсон ч гэсэн нэг дүгээр байрнаас ухарч 4-р байранд бичигдэж байна. гэхдээ онолын хувьд боломж байгаа болохоор аварга авах боломжтой 4 багийн 4-рт боломж арай багаар бичигдэж байна.
Хамгийн өндөр түрүүлэх магадлалтай баг бол 2-р байрны даллага авахуулсан Тэгшээ менежерийн баг. Тэд хожиход л хангалттай. Бусад багуудын тоглолт тэр тохиолдолд хамаагүй. Харин тэнцэх юмуу хожигдвол асуудал өөрөөр эргэнэ.
1. Тэгшээ хожвол шууд түрүүлнэ.
2. тэнцвэл ЦСКА болон Барса хожиж байж гэмээн тэдний дээр нь гарна.
3. Харин хожигдвол ЦСКА заавал хожигдох, Барса тэнцэх юмуу хожигдох,
Мансити тэнцэх юмуу хожигдож байж Фиоринтина түрүүлнэ. Тэгэхээр хожигдвол бараг боломжгүй гэсэн үг.
ЦСКА 2 дах боломж өндөр баг, үүний тулд Фиоринтина оноо алдаж байж энэ боломж үүснэ.
Фиоринтина тэнцэх эсхүл хожигдсон тохиолдолд ЦСКА хожвол шууд түрүүлнэ. Харин Фиоринтина хожигдсон тохиолдолд тэнцэж нэг оноо авбал гоалын зөрүүгээр дээр нь гарах бөгөөд энэ тохиолдолд араас Барса 3 оноо авахгүй байх, Мансити +4 гоалын зөрүүгээр хожихгүй байж гэмээн аварга авах боломжтой.
3 дахь боломжтой баг бол Барса, Бас л өнгөрсөн улирал өнгөлж өнгөлж бгаад азгүйтсэн. Энэ улирал түүнтэй маш төстэй байна. Гэхдээ АЛ-т финалд интертэй таарсан. Лигт түрүүлэхийн хувьд тэдний хувьд өөрсдөө заавал хожих ёстой.
Тэр тохиолдолд Фиоринтина ЦСКА 2 заавал оноо алдах ёстой болно.
4 дэх боломжтой баг нь сити. Тэд ч том шуугиан үүсгэж 2 лигт дараалан түрүүлэх тун шахлаа. Гэхдээ тэд маш том өрсөлдөөнийг авчирлаа. Өнгөрсөн тойргийг хүртэл дивизоныг тэргүүллээ. Цомд түрүүллээ. Харин одоо онолын хувьд л боломжтой. Өөрсдөө хожиж дээр нь яваа 3 баг оноо алдаж байж тэр боломж үүснэ. Бүүр фиоринтина хожигдож байж, ЦСКА мөн хожигдож байж, Барса тэнцэх юмуу хожигдож байж тэдэнд энэ боломж үүснэ.
Харин 5, 6-д яваа реал интэр 2 барса сити-ын 2-нл дээр гарч АЛ-ийн эрх авах боломжтой. Гэхдээ Вердэрч араас нь дайрах аюултай байна.
Учраануудын тухайд ACF Fiorentina - Real Madrid энэ тулаан гал гарнадаа. Реал бол хожвол АЛ-ын эрх авна. Хожигдвол европын лигийн ч эрхгүй үлдэж 7-р байрлуу унах аюултай байна. Тэгэхээр энэ тоглолт бол тэгшээд маш хүнд даалгавар болно.
Werder Bremen - CSKA MOSKVA Бас л Вердерчүүд европын лигийн эрх авахын тулд хожиж байж реал интерийн оноо алдсных нь дээр гарна. ЦСКа заавал өөрөөс хамаарах хожлоо авч байж фиоринтинагийн оноо алдалтыг хүлээх тул аль алинд нь хожил ус агаар мэт хэрэгтэй байна. Бас л гал гарна.
Bayern München - Barcelona доошоо унах нь нэгэнт тодорхой болсон баернчууд уг нь хүчирхэг бүрэлдэхүүнтэй ч туршлагатай менежертэй ч нэг л болсонгүй. Барса бол заавал хожноо л гэж дайрна. харин эсрэг баг нь өмнөх 2 шиг амь тавихгүй болохоор тэдэнд бас давуу талтай.
Internazionale - Manchester City Сити юу ч гэсэн хожчоод сууж байхыг бодно. магадлал хамгийн бага чгэсэн өөрөөс хамаарахаа бүгдийн хийх хэрэгтэй. Харин интерчууд хожоод авбал дээр нь гарч хэдэн төгрөг илүү авах юмдаа. гэхдээ тэдэнд нэг аюул байгаа нь 7-р байрлуу унах аюул байгаа.
Релегшн батл
2 баг нэгэнт унасан байгаа. Харин энэ улирлын зорилгоо 1-т үлдэхээр тодорхойлсон виллачууд болон шинэ менежертэй ювентус клубуудууд энэ тулаанд байгаа. Оноо тэнцүү ч гэсэн гоалын зөрүүгээр юве хол илүү. дараагийн тойрогт ижил үр дүн үзүүлвэл гоалын зөрүүгээрээ юве гараад явна. тиймд юве оноо алдах, виллаа илүү оноо авч байж 1-р дивизонд үлдэнэ. тэнвэл хожиж байж, хожигдвол тэнцэх эсхүл хожиж байж вилла үлдэх нээ.
Учраа нь Juventus - Chelsea менежргүй багтай таарсан тул боломж ювед маш өндөр байна.
Aston Villa - FC Schalke 04 виллагийн өрсөлдөгч ромеро менежрийн баг шальке бол доошоо ч унахгүй эхний 6-д ч буюу европын тавцан тоглох ч эрхгүй яг дундын байранд нэгэнт үлдэх нь тодорхой болсон. тэдний хувьд хүмүүсээ амрааж мэдэх талтай. Тэр нь виллачуудад сайн байж мэдэхийн. Вилла өмнө нь яг ийм нөхцөл байдлаас 2-р дивизонд сүүлийн тоглолтондоо хожиж нэг байр ахиж үлдэж байсныг тодоо санаж байна. Тэр үед ливерпүүл 3-луу унаж одоо хэр нь тэндээ байгаа.
Сүүлд нэмэж хэлэхэд нэгэн цагт 2,3-р дивизонуудын манаач гэгдэж байсан тэгшээ бид 2 ингээд зогсож байх бас сайхан л санагдаж байна.
Амжилт ялалтын өөдөө хамтдаа зүтгэе.