Takanohana_Nowitzki wrote:Пармезан бяслаг, Мацарелла бяслаг нтр гээд байхын. ялгаа нь юу бна? дэлгүүрээс авахад шууд өөрөө хараад тэрийг нь мэдэх боломжтой юу?
БяслагАмттай, тэжээллэг хүнс болох бяслагыг дунд түвшинд хэрэглэх хэрэгтэй. Учир нь зарим бяслаганд ханасан өөх тос ихээр агуулагдсан байдаг. Чэдар бяслаг нь нурууны махнаас 6 дахин их ханасан өөх тосыг агуулдаг. Гэхдээ бяслаг нь уураг, кальци, амин дэм
В12 агуулдаг. Ихэнх хүмүүс витамин
В12-г махнаас авдаг боловч цагаан хоолтнуудын хувьд бяслаг нь их чухал хүнс юм.
Кальцийн их хэмжээ нь яс сийрэгжих өвчнөөс урьдчилан сэргийлнэ. Бага насандаа кальци ихээр хэрэглэж байсан хүмүүс нас ахих үедээ энэ өвчнөөр өвчлөх нь бага байдгийг судлаачид тогтоожээ. Бяслаг болон бусад цагаан идээнд агуулагдах кальци нь бусад хүнсэнд агуулагдах калцийг бодвол бие махбодод илүү хурдан шингэдэг байна.
Мөн түүнчлэн бяслаг шүд хорхойтохоос сэргийлнэ. Шүдний пааланг гэмтээдэг хүчлээс сэргийлдэг байна.Их хэмжээний ханасан өөх тос нь цусны холестериний түвшинг ихэсгэж, зүрхний өвчин үүсгэх гол нөхцөл болдог. Зарим нэг бяслаг өөх тосыг багаар агуулдаг. Чедар/Cheddar/, |Parmesan, Stilton бяслагууд ойролцоогоор 35% өөх тос агуулдаг бол Camembert, Brie бяслагууд 26%, гэрийн бяслаг 4-11% өөх тос агуулдаг байна.
Анхны дугаараараа та бүхэндээ өргөн хэрэглэгддэг бяслагнуудын нэр төрөл шинж бүтэцийн талаар танилцуулъя. Бяслагны төрлүүд
Бидний хэрэглэж заншсан бяслаг хэмээх амттан нь олон төрөлтэй бөгөөд өөрийн гэсэн онцгой амт үнэрээрээ зарим нэг төрлийн бяслаг түгээмэл хэрэглэгдэж байна.
Asiago, ( Удаан хадгалсан ) Хатуу бяслаг. Тослог самрын амттай байх нь элбэг. Бяслагны ширхэг нь хатуу бөгөөд цайвар шар өнгөтэй. Итали гоймон, усан үзэм, алим, тоортой хамт хэрэглэхэд зохимжтой.
Bel paeseЭнэ нь хагас зөөлхөн бяслаг юм. Шүүслэг тослог зарим үед исгэлэн амттай байдаг. Гадаргуу нь мөлчгөр бөгөөд сүүн шаргал өнгөтэй. Итали гоймон, өндөг, хүнсний ногоо, шинэ салат, лийртэй хэрэглэхэд тохиромжтой.
BlueХөх, цайвар хөх судалтай бяслаг. Энэхүү бяслаг нь хурц нялуун амттай. Хатуу ч үрчгэр ширхэгтэй. ( Зарим тохилдолд цайвар шаргал өнгөтэй байдаг ) Нэлэнхүйдээ цайвар шаргал өнгөтэй бөгөөд хөх эсвэл цайвар ногоон судалтай байдаг. Тоор, алим, газрын самартай хамт хэрэглэхэд тохиромжтой.
BrickМөн л хагас зөөлөн төрлийн бяслаг. Зөөлхөн, чихэрлэг амттай бөгөөд заримдаа самрын цэвэр амтыг санагдуулам тансаг амттай бяслаг. Гөлгөр гадаргуутай, зааны яс шиг өнгөтэй эсвэл сүүн шаргал өнгөтэй байх нь элбэг. Хачиртай талх , нарийн гоймон, бусад төрлийн бяслагтай хамт хэрэглэхэд тохиромжтой.
BrieАмархан буюу хурдан болцтой (боловсруулагдсан) бяслаг. Зөөлөн болон хурц содон амттай байдаг.Ширхэг ихтэй ба цайвар шаргал өнгөтэй. Амтатгуа, усан үзэм, бүх төрлийн помидортой хамт хэрэглэхэд нэн тохиромжтой.
CamembertХурдан болцтой бяслагны төрөлд хамаарна. Зөөлөнөөс хурц амттай. Цайвар шаргал зааны ясан өнгөтэй.Амтат гуа, усан үзэм,
ColbyХагас хатуу бяслагвЗөөлөн самрын амттай байх нь элбэг. Хатуу гадаргуутай боловч ширхэг нь бутрамтгай. Алтан шаргал өнгөтэй. Алим, тоор, сонгино болон улаан лоольтой хэрэглэхэд тохиромжтой.
CottageЗөөлөн шинэхэи мэт амттай бяслаг болон исгэЛЭН болон тансаг амттай бяслаг юм. Гөлгөр зөөлхөн гадаргуутай. Шаргал өнгөтэй бөгөөд шинэ жимс, салат, хүнсхий ногоо, эмийн ургамалтай хэрэглэхд тохиромжтой.
CheddarХагас хатуу бяслаг. Хадгалах явцад энэхүү бяслаг нь үүрэмтгий болох боловч амт нь улам хурц болж самрын амт илүү мэдрэгддэг. Гөлгөр хатуу ширхэгтэй. Цагаан эсвэл алтан шар өнгөтэй. Алим, тоор, улаан лоольтой хэрэглэхэд тохиромжтой бяслаг юм.
Cream cheeseЗөөлөн төрлийн бяслаг. Самартай, чихэрлэг амттай байх нь элбэг. Гөлгөр гадаргуутай. Цайвар шаргал өнгөтэй. Шинэ жимс болон цэлцэгнүүртэй хамт хэрэглэхэд тохиромжтой.
EdamХагас хатуу төрөлд хамаарна. Тослог самрын амттай. Гөлгөр хатуу гадаргуутай. Доторх өнгө нь цайвар шар, Тоор, амтат гуа, интоортой хэрэглэхэд тохиромжтой.
FarmersХагас зөөлөн төрлийн бяслаг. Тослог, цөцгийтэй, үл ялиг гашуувтар амттай. Гөлгөр ширхэгтэй.
FetaЗөөлөн бяслаг гэж үздэг. Гашуун давслаг амттай. Хатуу үүрэмтгий ширхэгтэй. Шүхүй шиг цагаан өнгөтэй. Чидүүн жимс, хүнсний ногоо, гоймон, ногоон салат, далайн хүнс, тахианы махтай хамт хэрэглэхэд тохиромжтой.
FontinaХагас зөөлөн бяслаг. Ялигүй давслаг, хурц самарын амттай.Гөлгөр, шаргал гадаргуутай. Дотор тал нь цайвар шаргалтсан тод шар өнгөтэй байх нь тохиолдоно. Тугалын мах , талх, тоор, амтат гуа зэрэгтэй хамт хэрэглэхэд тохиромжтой.
GoudaХагас зөөлөн бяслаг. Тослог , гөлгөр гадаргуутай. Дотор тал нь цайвар шар өнгөтэй. Тоор амтатгуа, чангаанз болон интоортой хамт хэрэглэхэд тохиромжтой.
HavartiХагас зөөлөн бяслаг. Тослог, бага зэрэг гашуувтар амттай. Гөлгөр зөөлөн ширхэгтэй. Цайвар шаргал өнгөтэй. Чавга, усан үзэм, шувууны мах, далайн хүнстэй зохицно.
MascarponeЗөөлөн бяслаг. Тослог ялимгүй чихэрлэг амттай. Гөлгөр ширхэгтэй, цайвар шаргал өнгөтэй. Уулын зэрлэг жимс, жигнэмэгтэй хамт хэрэглэхэд тохиромжтой.
Monterey JackХагас зөөлөн бяслаг. Тослог, үл ялиг гашуувтар исгэлэн амттай. Цайвар шаргал ширхэгтэй. Жимс , шувууны мах мөн Мексик төрлийн амталгаатай хоолонд тохиромжтой.
MozzarellaЗөөлөн, сүү амтагдсан бяслаг. Гөлгөр, уян зөөлөн ширхэгтэй, цагаан шаргал өнгөтэй, Жимс, улаан лооль, мах, улаан чинжүү болон чидун жимстэй / олив / хэрэглэхэд тохиромжтой.
Mozarella, FreshЗөөлөн, сүүн амттай бяслаг. Зөөлөн үл ялиг уян хатан хөнгөн ширхэгтэй. Сүүн шаргал өнгөтэй. Шинэхэн болон наранд хатаасан улаан лооль, мах, салат, сендвич, амтат гуатай хамт хэрэглэхэд зохимжтой.
MuensterХагас зөөлөн бяслаг. Зөөлөн шүүслэг амттай, гөлгөр уян хатан ширхэгтэй. Дотор тал нь сүүн өнгөтэй. Алим, усан үзэм, талх, зайдастай хамт хэрэглэхэд тохиромжтой.
NeufchatelЗөөлөн бяслаг. Самар ялимгүй чихэрлэг амттай. Тослог багатай. Ширхэг нь нь амархан бутрах боловч хатуу талдаа. Сүүн шаргал өнгөтэй. Жимс, чанамал, жигнэмэгтэй хэрэглэхэд тохиромжтой.
ParmesanХатуу төрлийн бяслаг. Удаан хадгалах тусам амт нь илүү хурц болдог. Биржгэр ширхэгтэй, цайвар шар өнгөтэй. Гоймон, будаа, хүнсний ногоо, улаан лоольтой хамт хэрэглэхэд тохиромжтой...
http://www.eejbolloo.mn/?p=1069
Ер нь бяслаг хүний биед их сайн гэж сонссон... Зүрх судасны өвчиний эсрэг үр дүнтэй, зарим нэг үрэсвэслийн эсрэг их сайн нөлөөтэй... Нэг үгээр бол урт наслахад нөлөөлдөг л юм гэнэ билээ...
Энд бас ийм юм байна...
http://www.uildverjilt.mn/tehnology-548177651772.html
Бизнесийн санаа олж өгсөн шүү...
Гэснээс, энэ их гоё зураглал юмаа...