Энэ зун сагс сонирхогчдын хувьд бас ч гэж үзэж харах юмтай байх билээ... Учир нь ирэх жилийн Испанид болох сагсан бөмбөгийн ДАШТ-д илгээх багуудаа сонгон шалгаруулахаар тив тус бүр аварга шалгаруулах тэмцээнээ явуулна... Ази тивийн тэмцээн аль хэдийнээ эхлээд байгаа байгаа бөгөөд Иран-Малайзын тулаан л гэхэд 115-25-аар өндөрлөж дэлхий нийтийн нүдийг орой дээр нь гаргаад буй... За Ази тив ч яахав ийм байдаг байж гэхэд удалгүй ирэх сарын сүүлээс эхлээд ОУ-ын сагсан бөмбөгийн эргэн тойронд жинхэнэ гал гарч эхэлнэ дээ ... 8-р сарын сүүлээс ФИБА Америка эхлэх бол 9-р сар дөнгөж гараад ФИБА Европ эхэлнэ...
Мэдээж маш олон гадаад легионеруудтай манайх шиг багийн хувьд бараг ростерийнхоо талыг энэ тэмцээнүүдэд тавиад туучих магадлалтай... Энэ бол тэсвэр тэвчээр маш ихээр шаарддаг НБА-гийн ирэх улирлыг даван гарахад багт асуудал тарихуйц явдал...
Гэхдээ энэ жил Спэрсийн фэнүүдийн хувьд арай л санаа амар байж болох нь...
Ямартай ч Ману энэ удаадаа Аргентины шигшээд тоглохгүй гэдгээ мэдэгдлээ... 2 жилийн 14 сая ногооны гэрээ үзэглээд байгаа тэрбээр уг 2 жилээ багтаа тун үр дүнтэйгээр өнгөрүүлэхээр хичээнэ гэдгээ амлаад буй... Үүнийхээ ч баталгаа болгож тэрээр энэ удаа ийм алхам хийж... Хамгийн сүүлд Ману зуныг амралттай өнгөрүүлсэнийхээ дараа улиралд замналынхаа хамгийн их болох 81 тоглолтонд (80 тоглолт гэж болно, учир нь улирлын сүүлийнх болох 81 дэх тоглолт дээрээ тэрээр гэмтэл авсан) оролцож, кариертаа 2 дахь удаагаа 30 минутыг талбай дээр өнгөрүүлж чаджээ... Тийм учраас амралт түүнд эерэгээр нөлөөлөх нь дамжиггүй...
Дараагийн хүн болох Тиаго мөн энэ удаад шигшээ багтаа тоглохгүй... Өнгөрсөн улиралд тэрээр анх удаа 1 улиралд 100-гаас илүү тоглолтонд оролцсон... Мөн хамгийн багадаа 75 тоглолтонд 1800-гаас дээш минут тоглосон 6-10 гэсэн үлэмж биетэн 21 байсны 1 нь болсон гэхээр Тиаго яах аргагүй өөртөө ахадсан ачаалал авсан... 100-гаас илүү тоглолт тоглосон гэх юм бол эдгээр 21 товаришаас нэлээд нь хасагдана шүү дээ...
Үндсэндээ түүний финалд үзүүлсэн тааруухан тоглолт анх удаа бие дээрээ авсан энэ их ачааллаас ч болсон байх талтай... Тийм ч учраас одоо энэ ядарсан биеийг амрааж, илүү эрч хүчтэйгээр, илүү ачаалал даахуйц биетэйгээр эргэн ирж, улирлаа эхлүүлэх нь хэнд ашигтай вэ? Спэрст АШИГТАЙ...
Тиаго хамгийн анх Спэрст нэгдсэн жилээ тухайн зун нь шигшээдээ тоглож байгаад авсан ужиг гэмтэлтэй ирсэний улмаас бэлтгэлд ч оролцож чадаагүй... Харин өнгөрсөн жил азаар гэмтэлгүй ирж, бэлтгэлдээ оролцож чадсанаар тун боломжийн улирлыг өнгөрүүлсэнийг санах хэрэгтэй...
Эрүүл Тиаго, бүтэн бэлтгэл, АМЖИЛТ, АВАРГА ч юм билүү хэн мэднэ...
Өмнөд Америкаас ирсэн Спэрчүүд ингээд амралтаа захиалчихсан бол Европ, Далайн орнууд хавиар нутгатай хэд нь үгүй тийм юм байхгүй, бид нар яадаг ч байсан тоглоно гэсэн улс байна... Зарим нь бүр дугуйгаа салж унаж байсан ч зүтгэсээр л байна гэж...
ТП, Коло, Борис нар Францдаа, Марко Италидаа, Миллс Ууттан амьтдын өлгий нутагтаа тоглоно...
Байнес болон Кори нар шигшээдээ тоглох нь яг тодорхой болоогүй байгаа ч ер нь бол тоглох байх...
Гэхдээ эдгээр зарим нэг залууст бол зун тоглох нь тоглоогүй байснаасаа ашигтай учраас энэ нь бас багт тус хүргэх үндэстэй...
ТП-гийн хувьд бол гэмтлээс л хол байх юм бол ингээд зааландаа бөмбөг хөөгөөд явж байсан нь бараг дээр... Учир нь нөхөр болбоос цаг завтай болохоороо баар сав, хүүхэн шуухан гэж явж байж ПИАВ-ны шилэнд өртөж, нүд амаа гэмтээчих гээд байдаг лүд... Дээр нь түүний лидершип шигшээдээ тоглоод ирсэний дараагаар илүү өндөр болж ирдэг нь Спэрст ашигтай тусдаг... Залуу минь гэмтэлгүй л ирээрэй дээ...
Жингээ хасч л байвал тун хэрэгтэй байгаа Борисын хувьд шигшээтэйгээ хамт байна гэдэг сайн хэрэг... Гэрээнийхээ сүүлийн жилийг сайн тоглож, дараа дараагийн боломжийн гэрээнүүдээ үзэглэж, амьдралаа баталгаатай болгох хэрэг түүнд байгаа учраас ирэх улиралд илүү их хичээсэн, гуалиг сайхан Борисыг олон харах байх гэж найдна...
Кологийн хувьд ПРАКТАЙС, бас дахин ПРАКТАЙС гэсэн зүйл хэрэгтэй байгаа нь өнгөрсөн зуны лигээр харагдсан учраас энэ өндөр зэрэглэлийн тэмцээнд оролцох нь түүнд хэрэг болно уу л гэхээс ус лав болохгүй...
Байнес болон Миллс нарын хувьд Колотой яг адил... Миллс шигшээ багтай очоод бидний хүсээд байгаа шиг ПЖ дээр тоглохгүй ч багийнхаа оноо авдаг гол хүн нь байх болно... Улмаар түүний оноо түүх чадвар, холын зайн шидэлтэнд ямар нэгэн эерэг зүйл нэмэгдэнэ гэдэг нь тодорхой...
Одоо нэг нөхөр дээр нэлээн тогтож бичих гээд үзье...
Энэ бол манай шинэ цэрэг Итали Азарга Марко...
Италийн шигшээн ойрын амжилтууд тун тааруу байгаа... Тэд Афины олимпоос мөнгөн медал авсанаас хойш олигтой юманд хүрээ ч үгүй... Бүр Лондонгийн олимпт оролцох эрх ч авч чадаагүй... Одоо энэ удаагийн Евро-гоор тэд өөрсдийгөө топуудын нэг гэдгээ харуулах хэрэгтэй бөгөөд тэдний хамгийн гол найдвар нь манай шинэ цэрэг...Ялангуяа Данило Галлинари гэмтэлтэй байгаа энэ үед...
Түүний тоглолт зохион байгуулах болон оноо түүх чадварыг шалгах олон мундаг шалгуурууд хүлээж буй... Тэдэнтэй нэг хэсэгт Турк (Ашик, Тиркоглу, Ильяасова), ОХУ (Швед, Карасев), Швед (Еребко), Грек (Спанулис, Галатес, Боурусис) зэрэг шилдэг багууд айлсаж байгаа... Барын сүүл байснаас, батгана хэмээх амьтны толгой байсан нь дээр гэгчээр багаа нуруун дээрээ үүрэх энэхүү туршлага нь Итали Азаргад маань яалт ч үгүй тустай...
За тэгээд хэдэн долоо хоногийн дараагаас эхлээд сагсаа үзээд, энэ хэдийнхээ байгаа багийг битүүхэн дэмжээд байж дээ...