by Цоомоо » Thu May 24, 2012 12:35 pm
Хорин жилийн өмнөх наадам
Ардын хувьсгалын түүхт 91 жилийн ой, үндэсний их баяр наадам эхлэхэд 48 хоногийн хугацаа үлдээд байна. Уншигч, үзэгчид бүгд л энэ жилийн аймгийн цолтнууд, улсын начинд хэн зүтгэх бол, бусад цолтнууд, төрийн наадмын түрүү бөхөөр хэн тодрох бол хэмээн өөр хоорондоо таавар уралдаан байгаа биз. Нэрт тайлбарлагч, бөхийн зүтгэлтэн Готовын Баярцэнгэлийн "Төмөр хонь усан мичин жилийн үндэсний бөхийн барилдаан" номонд одоогоос яг хорин жилийн өмнөх төрийн наадмыг хэрхэн бичсэнийг хүргэж байна.
Усан мичин жилийн төрийн их баяр наадам
Ардын хувьсгалын 71 жилийн ой, Суут Богд эзэн Чингис хааны мэлмий гийсний 830 жилийн ойн баяр наадмын хүчит бөхийн барилдаанд дархан аварга Д.Дамдин, хөдөлмөрийн баатар дархан аварга Х.Баянмөнх, гавьяат тамирчин дархан аварга Д.Цэрэнтогтох, Б.Бат-Эрдэнэ, Д.Хадбаатар, улсын арслан Б.Ганбаатар, О.Балжинням нарын аварга, арслан 12, мөн 12 заан, улсын начин Л.Дашдаваа, Ч.Өвгөнхүү, Б.Батхуяг, Д.Мөнх-Эрдэнэ, Ш.Лхагвасүрэн нарын 69 начин аймаг, цэргийн цолтой 112, цолгүй бөхчүүд 370, бүгд 512 бөх барилдав.
Их наадамд барилдах бүх бөхчүүд засуулуудын хамт талбайд ирж есөн хөлт цагаан тугнаасаа адил авах ёслол үйлдсэн нь нэг ёсондоо үнэнч шударга уран сайхан барилдах, цэцийн ажлыг шударга хийх тухай тангараг болов.
Нэгийн даваанд:
Аваргууд улаан залаатай (бүч) соёмбын хоёр загас галын дөл дүрсэлсэн шном шармал ганчиртай, хангарьдын дүрсийг мөн алтдан товойлгож хийсэн тэмдэгтэй хажуу, хойш унжсан 2 улаан залаанд тухайн аварга улсын баяр наадамд хичнээн удаа түрүүлж, үзүүрлэснийгалтан саагаар оёсон хөндлөн зураасаар илтгэсэн жанжин малгайтай аваргууд зүүн баруун талын засуул дээр эрэмбэ дарааллаараа дэвэн дэвсээр гарч арслан заанууд амны бөхчүүдиин хамт байраа эзлээд байгаа нь монгол улсын хамгийн сайхан үзэсгэлэн төгөлдөр эрчүүд бол хүчит бөхчүүд юм гэдгийг хүн бүхэнд санагдуулан сэтгэл догдлуулж байв. Зүүн талын магнайн бөхийн улсын засуулч Д.Цогзол, барууныхныг улсын засуул Ч.Мягмар нар засаж байв.
Энэ жил бүх бөхчүүд гараа, дэвээ, шаваа, өрөлтийн урлагийг сэргээсэн нь Монголын үндэсний бөхийн холбооны ажлын том ололтуудын нэгэн мөн.
Эхний даваанд гарсан бөхчүүдээс дархан аварга Д.Дамдин барьц халж хонгодох дархан мэхээр учраагаа хамгийн түрүүнд давж есөн хөлт цагаан тугаа тойрч үзэгчдээс алга ташилтаар мялаагав. Нэгийн даваанд улсад 17 удаа шөвгөрсөн улсын ахмад арслан У.Мижиддорж, у/н А.Нагнаадорж, Д.Галдандагва нар учраадаа өвдөг шороодов. Аймгийн ахмад арслан H.Лхагвадорж, Д.Дэлгэр нар учраагаа төвөггүй давж үзэгчдээ баясгав. Өвөр монголын өөртөө засах opны Бадамсүрэн, Жарантай нар зодоглож эхний даваанд өвдөг шороодов
Хоёрын даваанд:
Энэ даваа бөхчүүд үзэгчдийн сэтгэлийг догдлуулсан маш их өрсөлдөөнтэй, олон хуний тааврыг эвдсэн барилдаан болов. Улсын заан Т.Зундуй, у/н Д.Сэрээтэр, М.Болдбаатар, Т.Нармандах, Б.Цэнгэлсүрэн, Лу.Энхбаяр, Ло.Энхбаяр, Ло.Эрхбаяр нарын зэрэг улсын цолтой 16 бөх учраанууддаа өвдөг шороодов. Ахмад бөх дархан аварга Д.Дамдин, у/а Л.Сосорбарам, П.Дагвасүрэн, Ж.Хайдав, у/н Л.Дашдаваа, Ч.Өвгөнхүү, С.Жаамаа нар учраагаа давлаа. Бөхийн таавраар “эчнээгээр” улсын цол хүртээд байсан Шонхор дэвжээний залуу бөх Д.Бумбаяр у/н Р.Гансүхийн давхар гүйх мэхэнд, залуу бөх О.Одгэрэл у/н Ч.Бямбадоржийн хутгаанд, "Барилгачин” дэвжээний Баярмагнай у/н А.Ганбаатарын суйлах мэхэнд өвдөг шороодоцгоов. Мөн улсын начин М.Болдбаатар Хүч спорт хорооны з/б Доржийн Батмөнхийн солгой хутгаанд унахад у/н Т.Нармандах з/б Ж.Оргилболдтой нэлээд удаан барилдаж залуу бөх нь баруун гараараа шуудагдан татаж солгой гараараа начны баруун хөлийг аажуухан хамж түрээд унагав.
Улсын начин Ло.Эрхбаярыг өрөлтөө зогсоогоод эргэхэд нь з/б А.Сүхбат араас нь тэвэрч аваад хаясныг засуул, цэцүүд зөв буруу хэмээн маргасныг ерөнхий шүүгч очиж дүрэм зөрчсөн явдал гэж анхааруулаад барилдааныг үргэлжлүүлэв. Ло.Эрхбаяр А.Сүхбатын баруун хөлийг авч зүүн хөлийн ард нь гишгэж түрэн унагав. Ло.Эрхбаяр туг тойрч ирээд дээлээ өмсөөд сууж байтал байдал өөрчлөгдөв. Энэ нь дархан аварга Х.Баянмөнх маргаан үүсгэж, албан ёсны биш дүрс бичлэг харан зүтгэснээс болжээ. Ло.Эрхбаяр урам муутайхан тахимаа өгөөд үг дуугүй эргэн суув. Улсын начин Б.Цэнгэлсүрэнг Булган аймгийн начин С.Ганбаатар зүүн хөлийг нь авч хаяв.
Энэ давааны эцэст улсын начин Д.Жанчивдорж спортын гавъяат мастер Б.Болдтой, а/а П.Ганбаяр а/а Б.Шаравдоржтой, у/н Ло.Энхбаяр з.б Б.Жавзанжамъянтай 2 цаг гаруй барилдахад у/зД.Амгаа П.Ганбаярыг у.н М.Мижидцирж ij/u Б.Жавзанжамъяанг,засаж дaвyyлав. Жанчивдирж начин Болдоог хав золгож шуудагдан нохой мордож давав.
Гурвын даваанд:
Аваргууд амлаж авсан бөхөө давцгааж харин улсын арслан Ж.Чийжилсүран Архангай аймгийн арслан Б.Ганбаатар, у/а П.Сосорбарам Говь-Алтай а/з Б.Пүрэвт, у/а П.Дагвасүрэн Сэлэнгэ аймгийн бөх ц/а Д.Амаржаргалд, у/а Ж.Хайдав Увс аймгийнзалуу бөх Д.Жавзанжамъянд, у/з Ч.Амартүвшин Говь-Алтай аймгийн бөх ц/а С.Ьаатарт, у/н Л.Дашдаваа Сүхбаатар а/а Ц.Анхбаярт тун амархан өвдөг шороодоцгоов.
Дөрвийн даваанд:
Дархан аварга Д.Дамдин, у/н Ш.Батхуягийг амлан авч тун амархан шороодуулав. Улсын аварга Д.Хадбаатар Говь-Алтай аймгийн заан Б.Пүрэвтэй хүч үзэж мөн ч удаан барилдаж Пүрвээг бүс уяанаасаа барихад нь аварга хүч чацандаа эрдэж биеэ тойруулан эргүүлэхэд нь Пүрвээ бүсний барьцаа тавихад аварга хүчиндээ ар тийшээ амархан суучихав. Улсын начин Ч.Бямбадорж у/н P.Гансүхийг амлаж, маш их өрсөлдөөнтэй ширүүн сайхан барилдаан болов. Бие биеийхээ хөлд харилцан орж түүнийг нь дагуулах хориглох зэргээр хүч үзэж Бямбадорж баруун хөлд сууж ороход Гансүх дагуулан хөмөрч татахад Бямбадоржийн баруун өвдөг газардсан газардаагүй гэсэн маргаан гарч хөлийн цэцүүд дахин барилдуулахад түрүүчийн мэхээ давтан хийхэд нь Гансүх сөргүүлж хавсраад давуулж баруун талаараа гуядаж давав. Цэргийн арслан Н.Түмэннэст у/н Жавхлантөгсийг хав барьцнаас хавирч гуядан давав.
Тунаж үлдсэн улсын начин Д.Мөнх-Эрдэнэ, з/б А.Сүхбат нарын барилдаан нэлээд ширүүн хөдөлгөөн дунд болж, залуу хүүг баруун хөлдөө оруулсан начин дагуулж гуядаад сөхөж баруун хөлөөр хутган давахад Сүхбат тахим өгөхийг татгалзан "Мөнх-Эрдэнийн толгой урьтаж хүрсэн” гэж мэдүүлсэн боловч шүүгчид түүнийг нь зөвшөөрсөнгүй.
Тавын даваанд:
Энэ даваанд барилдааны амжилт нь буураагүй заан начингуудын ам авах нь хаях унахаасаа илүү хүнд бодол дарамтад ордог болсон нь нэгэн шинэ үзэгдэл бололтой. Ер нь шууд өөрөө өөрийгөө мэдээд ам авах гэхэд янз бүрийн гуйлт, ятгалга дарамт ч их болсон нь илт харагдаж байв. Мөн даваанд дархан аварга Д.Цэрэнтогтох у/з З.Дүвчинг авч баруун гараараа давуулан барьж зүүн гараараа шуудагдаж хүч үзээд дийлсэнгүй зааны этээнд өвдөг шороодов.
Улсын заан Ж.Ганболд у/н Ж.Чулууны хавирах мэхийг олон удаа өнгөрөөж хөлийн хийг дагуулан зайлж унагаав.
Улсын заан П.Сүхбат у/н Р.Цоггэрэлийг барьцгүй давхар хамж дайран шороодуулав. Х.Баянмөнх аварга у/з Д.Мягмартай нэлээд удаам хүч үзэж сууж хөл авах мэхээрээ давлаа. Дархан аварга Б.Бат-Эрдэнэ а/а Ч.Баттуяаг цэрвүү барьцнаас гуд татаж, у/н Ц.Баярсайхан Архангай аймгийн арслан Б.Ганбаатарыг дутуу хавираад урагш нь гуд татаж, у/н Д.Хишигдорж "Хүч' спорт хорооиы бөх цэргийн арслан H.Түмэннастын хөлийг нь авч дээр өргөн тус тус шороодууллаа.
Шинэ начингууд
1. а/а Сэр-Одын Эрдэнэбат д/а Дамдинг хонгодоход дагуулж гуядан давав.
2. ц/а Монхорын Дарамбазар у/н П.Эрдэнэбаярыг сөхөж баруун тахимдан түрээд унагав.
3. ц/а Дагвадоржийн Амаржаргал у/н Гансүхийг сугадаж, нохой мордоод төвөггуй шороодуулав.
4. ц/а Сэдбайдарын Баатар у/н Н.Мөнхжаргалын зүүн (дархан) хөлийг нь авч дэрлээд давав.
5. Дэчингийн Жавзанжамъян у/з Д.Амгаагийи зүүн хөлийг авч давсан.
6. Гунгаасамбуугийн Бат-Амгалан у/з С.Хүрэлбаатарын тохойг алгадан ард нь гарч шуудагдан хөлийг нь давхар хамж давав.
Зургаагийн даваанд:
Энэ давааны нэлээд барилдаан өрсөлдөөнии ур муухантаий болов. Учир нь шинээр улсын начны болзол хангасан залуучууд маань сэтгэл ханаж их баярласан, нөгөө талаар засуул, цэц, бөхчүүд ойр байсан бүхэн баяр хүргэх нь зөв боловч баярын нулимс шүлсээр будан үнсэж үмхлэн эр зоригийг нь уяруулснаас болов уу яав цол хүртэж болзол хангасан 6 залуугийн 5 нь амлагдсан бөхдөө тун ч амархан шороодов.
Харин М.Дармаабазар улсын заан Ж.Ганболдын зайлах гар ачих мэхэнд тогтож, баруун хөлийг нь авч ар гэдрэг нь унагав. Гэтэл Ганболд унасан хэрнээ барьц тавилгүй дээгүүрээ давуулан хүчтэй шидсэн учир Дармаабазар ар дагзаараа хүчтэй унаад босож чадахгүй нэлээд удав. Энэ үед Ганболд би давсан гэж марган видео аппарат ч авч ирэв. Гэлээ ч үнэнийг үнэнийг үнэнээр нь шийдэв. Энэ даваанд Д.Хишигдорж у/з З.Дүвчинг арал бяр заан баруун мөрнөөс сэнжигдэн дугтраад шороодуулав. Улсын зааны болзол хангана гэж тааварчдын оноож байсан у/н Ц.Баярсайхан Д.Мөнх-Эрдэнэ нарыг энэ даваанд хэн ч авалгүй тунаж олны анхаарлыг татсан барилдаан болов. Мөнх-Эрдэнэ Баярсайханы бариа зөрөөний салхинаас болгоомжпон тогтуухан байдлаар нэлээд зуурч барилдахад Баярсайхан солгой тонгороход нь үлдэн биеийн жингээр дарж унагаав.
Долоогийн даваанд:
Дархан аварга Х.Баянмөнх у/н Д.Хишигдоржтой зүүн золгож бүс уяанаас нь зүүн гараараа атгаж авсан боловч залуу начин барьцыг хүчээр алдуулан зүүн мөрнөөс нь ширвэн тойруулахад аварга барьц алдан өвдөг шороодоход хөдөлмөрийн баатар, ахмад аваргын барилдааныг хүндэтгэн наадамчид удтал алга ташин баяр хүргэж байв.
Дархан аварга Б.Бат-Эрдэнэ М.Дармаабазарын баруун мөрнөөс сэнжигдэн зайлж татан шороодуулав.
Улсын начин Д.Мөнх-Эрдэнэ энэ наадамд 5 дахь удаагаа тунаж, у/а Б.Ганбаатартай барилдахад арслан начингийн барьцыг сэжиж тавиулан баруүн хөлийг тахимаар нь авахад тосгуулан хүтгасан боловч гэр нь мултрахад ачиж хаяснаар үзэгч сонирхогчдын бас нэгэн таавар биелэгдэв.
Улсын наадамд 4 дэх удаагаа учирч байгаа улсын арслан О.Балжимням у/з П.Cyxбaт нар тунаж барилдахдаа сүүлийн үед байнга давамгайлж байгаагаа хэвээр нь хадгалж Сүхбат Балжиннямын толгойг зүүн гараараа уургалан хэсэг байзнаснаа гуд татан дөрвөн хөллүүлж ард нь гарч түрүүлэг нь хэвтүүлэв.
Наймын даваанд:
Энэ даваанд луу жилтэй дөрвөн бөх үлджээ. Ийнхүү бөхийн залуу залгамж үе ахмадуудынхаа халааг авч байгааг харуулав. Дархан аварга Б.Бат-Эрдэнэ зааны болзол хангасан Д.Хишигдоржийг амлан авч зүүн хав золгон шуудагдан барилдахад ийм бяр чацтай хүнд ингэж бариулдсанд хэн бүхэн эмзэглэж байсан боловч аварга баруун хөлд нь хутгаж ар тийш нь суулгав.
Тунаж үлдсэн заан, начин хоёр 1991 онд 6-гийн даваанд хүч үзэхэд заан хав золгон шуудагдаж өргөөд начинг амархан шороодуулж байсан үеэс начин их өссөн нь илт байлаа.
Д.Мөнх-Эрдэнэ заан П.Сүхбатын хурдан шаламгай хөдөлгөөний аяыг тогтуухан дагаж байсаар баруун гараараа давуулж барин хөлөо дагуулан гуядаж, арал бяраар давамгайлан зааныг орхиж 8 давав.
Есийн даваанд:
“Хүч” спорт хорооны бөх дархан аварга, начин хоёр зүүн баруун талын засуулуудаа ханаруулан үлдээж талбайд дэвэн дэвсээр гарч ирэв. Хоёр бөх хав золгон харилцан шуудагдан барилдаж, аварга, начинг тойгдож зайлж үзсэнээ зүүн хөлийг нь авч түрэн өвдөг шороодуулж, Б.Бат-Эрдэнэ аварга улсын баяр наадамд 5 дахь удаагаа түрүүлж, улсын начин Дуламжавын Мөнх-Эрдэнэ үзүүрлэв.