Барилдаан ( болсон, болох, ... )

Xарцага шонxорын дэвэлттэй хачин сайхан спорт доо

Moderator: Бөхийн модууд

Re: Барилдаан ( болсон, болох, ... )

Postby hosko » Sun Sep 29, 2013 12:57 pm

98 онд бол Ба-г нээрээ Жижигээс өөр хүн хаяхгүй л дээ...
The Spurs are always in the Draft like Ladies First... and then destroys them from the back...
User avatar
hosko
La Furia Roja
 
Posts: 15216
Joined: Fri Nov 09, 2007 10:31 pm
Location: Монгол, Испани тамирчид хаана, тэнд...

Re: Барилдаан ( болсон, болох, ... )

Postby Барнаба » Sun Sep 29, 2013 1:03 pm

Сүхбат яг наадмаар л дээшээ явж чадахгүй байсан болохоос аль 97 он гэхэд л Ба аваргын зүрхэнд орчихсон байсан дөө... Наадмаар Ба-тай арай эрт 98 он хавьцаа Сумьяа-н оронд үзүүр түрүүнд таарсийм гэхэд нулих л байсан гэж боддог... энэ аймаар цагийг эзэлсэн аваргийг тэгэж сэтгэлзүйгээр илт илүүрхэн барилдаж давдаг байсан бөх Сүхбат-с өөр байгаагүй... Ба аварга чинь Сүхбат-тай барилдахаасаа халширдаг байлаа шт, 90-өөд оны сүүл үед бол...
Барнаба
Legend
 
Posts: 13704
Joined: Wed Nov 12, 2008 2:16 pm

Re: Барилдаан ( болсон, болох, ... )

Postby ТӨӨГӨӨ » Mon Sep 30, 2013 8:41 am

:-o
Stern des Südens
User avatar
ТӨӨГӨӨ
Die Roten
Die Roten
 
Posts: 9921
Joined: Tue Oct 23, 2007 1:39 pm
Location: Үргэлж дээр нь

Re: Барилдаан ( болсон, болох, ... )

Postby El Payaso » Mon Sep 30, 2013 10:20 am

Хаха... за 97 оноос нь ч юу юм бэ. 97 онд чинь дөнгөж заан болоод Мөд юм болохгүй хавируулаад л дуусч байсан... жин ч бага байсан байх... 98 онд ч Пунцаг ядах юмгүй л хавирчаад явсан... 99 онд бол харин их сайн байсан... би ч үзүүр түрүү лүү явах байх гэж бодож байсан Сумьяад унасан... тэгээд л дараа жил нь түрүүлсэн... 99 онд гэхэд л Ба аварга чинь 35 настай... Сүхбат 28 настай байлаа шүү дээ... Тэгээд 35 тай хүн 28 тай идэр залуу хоёрыг нэг их харьцуулаад эдэлж бариж гээд байх бас сонин л доо хэхэ...
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40732
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: Барилдаан ( болсон, болох, ... )

Postby Гансүх » Mon Sep 30, 2013 10:30 am

Харьж яваа аваргыг хэд хаяал биз бас арай л шаах юмаа ккк...
User avatar
Гансүх
Aрсенал & Миами фэн
Aрсенал & Миами фэн
 
Posts: 7729
Joined: Tue Dec 07, 2010 6:12 pm
Location: Миний төрсөн нутаг МОНГОЛ-ын сайхан орон...

Re: Барилдаан ( болсон, болох, ... )

Postby Bayara » Mon Sep 30, 2013 10:40 am

Харин тиймээ, Сүхбатыг яаж Бат-Эрдэнэ аваргатай харьцуулахав дээ. Сүхбат бол өөрийн боломжоос илүү гарсан амжилт үзүүлсэн хүн дээ.
Монголын шигшээгээ дэмжнээ.
User avatar
Bayara
Английн ФЭН
 
Posts: 1518
Joined: Sun Dec 11, 2005 4:22 pm
Location: ORD

Re: Барилдаан ( болсон, болох, ... )

Postby Барнаба » Mon Sep 30, 2013 10:56 am

Үнэхээр ийм хүмүүс байсан юмуу та нар чинь... :-o

Сүхбат Ба аваргыг 97 оноос ер нь хаяаад эхэлсэн, тэр Өндөр чансаатай бөхчүүдийн даваа үнэлэх барилдаан, заалны барилдаан гэх мэтээр... 98, 99 онуудад бүр гаргахаа байсан...

Ба аваргатай хийдэг байсан барилдааныг ярьж байхад юун Пунцаг, Мөнхэрдэнэ вэ?... хэн тэр хэдийг яриав?...

Тэгээд 98 онд Ба 34 тэй, 99 онд 35-тай байхад энэ одоо харьцан үе үү?... тэгээд тухайн үед та нарын яриагаар тэр харьчихсан аваргыг чинь Сүхбат-с өөр хаядаг хүн байдаггүй байлаа шт, Сумьяа энэ тэр бол үзүүр түрүүнд 2 удаа хүрээд баглуулаад л унаж байв... Өсөхөө нь бол бүүр сураггүй... Сүхбат-Ба аварга 2-н барилдаанаас би нэг л зүйлийг хамгийн их мэдэрдэг нь Сүхбат үргэлж хаяна гэсэн сэтгэлзүйтэй байдаг, Ба харин эсрэгээрээ...
Барнаба
Legend
 
Posts: 13704
Joined: Wed Nov 12, 2008 2:16 pm

Re: Барилдаан ( болсон, болох, ... )

Postby El Payaso » Mon Sep 30, 2013 11:03 am

98 оны ӨЧБДҮ барилдаан дээр л анх хаясан санагдаж байна... тэр барилдаан ч энэ листэн дээр байх шиг байна... түрж хөөж байгаад буцаагаад зайлчдаг... тэрнээс өмнө сайн санахгүй байна... 99 онд бол харин нэлээн олон хаяцан наадамд сайн барилдана гээд энд тэндгүй л бичиж байсан... Ер нь бол Сүхбат Өсхөө хоёрт их найдвар тавьж байсан улс... тэгсн Сумьяа нөгөө хоёрыг нь цувуулж хаяад үзүүрлэсэн...

35 нас гэдэг спортын хувьд ямар нас вэ гэдгийг чи өөрөө сайн мэдэж байгаа... яг одоо цагт Брон вс Коби гэж харьцуулж байгаатай л адилхан наадах чинь...
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40732
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: Барилдаан ( болсон, болох, ... )

Postby jal » Mon Sep 30, 2013 11:06 am

Энэ хэрүүл үнэн ядаргаатай, форумд байс хийгээд л яг энэ "до" Сүхбатыг тойрсон хэрүүл болдог. одоо ингээл болицгооё. :mongol:
KTBFFH
User avatar
jal
Дархан аварга
 
Posts: 1339
Joined: Thu Jun 01, 2006 4:47 pm
Location: Orgil uud...

Re: Барилдаан ( болсон, болох, ... )

Postby Цоомоо » Mon Sep 30, 2013 11:10 am

99 ond bol Usuhuus naidvar tavisn hun bgagu bh oo.
Anh udaa l zaanaa batalsn.
8d Munh-Erdene arslan ch demjsen.
Suhbat l harin tsagaan sars turuultsen turuuleh bodoltoi bsn bh
User avatar
Цоомоо
Ангаахай
 
Posts: 16728
Joined: Fri Dec 02, 2005 9:22 pm

Re: Барилдаан ( болсон, болох, ... )

Postby Барнаба » Mon Sep 30, 2013 11:11 am

Ба-г харьж байсан гэхээсээ илүү Сүхбат сайжраад ирсэнээр Ба-г хаядаг болсон л гэж боддог... уулаасаа авьяас, ур ухаанаар барилддаг хүн... Ба бол тэгтлээ харин талдаа ороогүй л байсан үе... 2000 оны наадмаас хойш л харьсан гэж үздэг... Хамгийн гол нь Ба-г өөр хэн хаядаг байваа?... тийм харьчихсан гээд байгаа хүнийг?... Сүхбат ерөөсөө бярдаж, араамдаж барилдах боломжгүй хүн, Ба-г тэр үед юугаар илүүрхэж байв?... ерөөсөө л арга ухаан, авьяас чадвар, сэтгэлзүй л байхгүй юу...

Өөрөө ч ярьж байсан... Ба аварга бол эгэлгүй хүчтэн, бүх талаараа надаас илүү... би юугаар илүүрхэх вэ?, яаж хаях вэ? би тархиа ашиглаж л ялах юм байна гэдгийг ойлгосон гээд...
Барнаба
Legend
 
Posts: 13704
Joined: Wed Nov 12, 2008 2:16 pm

Re: Барилдаан ( болсон, болох, ... )

Postby Цоомоо » Mon Sep 30, 2013 11:18 am

Ene yasan zoruud hog ve hehe.
23,24tei huniig tgj blno.
27,28tai id hun chin nasniihaa aag omgoor davna bizde.
Sumya ch gsn Suhbataas 3 duu murtluu Suhbat hayj ehelsnees 1-2 jiliin daraa unahaargu hayad eheltsen. Tgheer Sumya iluu ert saijirsiin bish u nasaaraa bol hehe.
User avatar
Цоомоо
Ангаахай
 
Posts: 16728
Joined: Fri Dec 02, 2005 9:22 pm

Re: Барилдаан ( болсон, болох, ... )

Postby Барнаба » Mon Sep 30, 2013 11:21 am

Би зөрүүд юмуу та нар анти юмуу?... хэхэ...
Нэг зүйлийг сайн ойлгоочээ... Сүхбат Сумьяа, Пунцаг, Ганаа нар шиг бяр тэнхээтэй байгаагүй, Өсөхөө, Ганбат нар шиг арал чацтай, тэнхээтэй байгаагүй... өөр зүйл бичишгүй...
Барнаба
Legend
 
Posts: 13704
Joined: Wed Nov 12, 2008 2:16 pm

Re: Барилдаан ( болсон, болох, ... )

Postby Cule » Mon Sep 30, 2013 11:32 am

2 талруу хэт туйлшраад л байх юм...

Сүхбат Ба аваргыг хамгийн түрүүнд хаяад эхэлсэн нь үнэн... Топ үе нь өнгөрч байсан ч бас л хазайлгахад хэцүү л байсан үе, бусад нь давж чадахгүй л байсан... Сүхбатын нэг онцлог нь би давж чадна гэсэн сэтгэлзүйг бусдаасаа түрүүлж өөртөө бий болгосонд байх.. Үнэндээ Мөнх-Эрдэнэ арслангаас өөр хүн Ба аваргын өөдөөс барилддагчгүй шахуу байлаа шд... Ганц мэхний санаачлагагүй зүгээр зогсож байгаад л баглуулаад чад болдог байсан бүгд шахуу...

Хоорондын барилдаан тооны хувьд ямар харьцаатай байдын бол...

Ба аварга мундаг өө мундаг, хэн ч мэднэ... Доороос нь тийм шижигнэсэн үе гарч ирчихээд байхад өөрөөс нь 10 дүү шахуу залуусыг 35 хүртлээ дараад байна гэдэг бас л бахархмаар... Гэхдээ үндэсний бөхийн онцлог нь 30-35 бол ид нас... Баянмөнх аварга хэдтэйдээ хамгийн сүүлд түрүүлж байлаа даа... Бат-Эрдэнэ аварга тэр үед ямар цолтой, хэдэн настай байсым бол... гээл харьцуулаад харвал бас сонирхолтой юм харагдах байх... Бас барилдааны харьцаа хэд хэд байдаг юм бол...

нэгийг нь магтах гээд нөгөөг нь заавал доошоо хийдгээ л больчихмоор байгаам... тэгвэл энд бөхийн тухай сайхан яриа болох гээд байна шд... хэхэ
User avatar
Cule
 
Posts: 12284
Joined: Mon Aug 24, 2009 4:40 pm

Re: Барилдаан ( болсон, болох, ... )

Postby Takanohana_Nowitzki » Mon Sep 30, 2013 11:37 am

Ээ больчихоо бүгд, угаасаа дэмждэг дэмждэгээ хамгаалаад хэзээ ч дуусдаггүй шдээ.
Жүдо, чөлөөтийг үзлээ, юүтүбээс. Мө арслан, Ганбат 2 жүдод яаагаад ороогүйм бол? Балжаа аварга эхний тойргуудад үзэж байгаад сүүлрүүгээ больцийм шиг бна тэ? Одгэрэл сүүлийн 5 тойргийн 4т хайна маягтай унахын :ногоон:
уг нь нөгөө 4 заантай жүдогийн багаас хамгийн сайн үзсэн нь болж таарах гээд байдаг, тэгснээ шалихгүй нөхөдтэй бас зэрэг унаад байх юм. Өсөхөө бол Одгэрэлээс муу л үзэж байгаа харагдсан. Одхүүд зүгээр л унаад өгсөн. Ба аваргыг 2 гуядаад 2уланд толгойгоор нь. Сумъяа харин орооцолдоод дээр нь гоё үлдэнэ лээ. Жамъянпүрэв сүүлийн 5 тойрогт 4 а/а, 1 ц/а-тай үзээд 5 давчихна лээ. гоё барилдаанууд бна лээ дээ.
Өндөгний минь хээ өөрчлөгдөшгүй
Хурууны минь хээ хувирашгүй
Алганы минь хээ арилашгүй
User avatar
Takanohana_Nowitzki
 
Posts: 17467
Joined: Thu Dec 08, 2005 1:30 am
Location: Спортын уухай хадсан ертөнц

Re: Барилдаан ( болсон, болох, ... )

Postby El Payaso » Mon Sep 30, 2013 11:42 am

Баянаа аварга энэ тэрийн үе арай өөр л дөө... Сүхбат гэхэд л 35 тайдаа зодог тайлсан... Сумьяа хамгийнсүүлд 34 тэйдээ наадмаар барилдсан... Өсхөө арай яс сайтай тулдаа 36 тайдаа сүүлийн түрүүгээ авч, 37 тойдоо үзүүрлэж байсан... Ганбат 34 тэйдээ түрүүлсэн... байна л даа... ерөнхийдөө бусад спорттой харьцуулхад хожуу амжилт гаргах магадлал өндөр байдаг нь үнэн ч /Амлах системтэй холбоотой байх/ 30-35-ыг ид нас гэх нь бас хаашаа юм...

Ингээд бодсон Сумьяа бас арай эрт бөхөө хаяжээ... нэлээн хожуу түрүүллээ гэж бодож байсан чинь 32 той л түрүүлсийм байна ш дээ... хичээгээд үзсэн бол ахиад ганц нэг түрүү бол байж л байж...
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40732
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: Барилдаан ( болсон, болох, ... )

Postby Cule » Mon Sep 30, 2013 12:19 pm

Ба аваргын үе ч бас их өөр...

За тэгээд манай 6 улиг болтлоо барилдаж найрааны начин төрүүлэх дээрээ тулаагүй нь бас сайхан юм даа... хэхэ

Спорт ийм л байвал дээр, санасандаа хүрч чадахаа больсон бол сайхан зодог тайлаад л...
User avatar
Cule
 
Posts: 12284
Joined: Mon Aug 24, 2009 4:40 pm

Re: Барилдаан ( болсон, болох, ... )

Postby Takanohana_Nowitzki » Mon Sep 30, 2013 12:31 pm

Ингэтлээ өмөөрөхөөр дэмжиж байгаа хүн алга бна л даа. бараг л фантази бодож л бөх үзэж бна уу даа.
Өндөгний минь хээ өөрчлөгдөшгүй
Хурууны минь хээ хувирашгүй
Алганы минь хээ арилашгүй
User avatar
Takanohana_Nowitzki
 
Posts: 17467
Joined: Thu Dec 08, 2005 1:30 am
Location: Спортын уухай хадсан ертөнц

Re: Барилдаан ( болсон, болох, ... )

Postby hosko » Mon Sep 30, 2013 2:39 pm

Ер нь тэгээд бие том, бяр их хүмүүсийн хувьд бол 35 нас бол үндэсний бөхөд харих нас бол биш л дээ...

Ба аварга Сүхбатыг хэрвээ гарч ирээгүй бол дахиад дор хаяж 2 түрүүлчих байсан байхоо...

Яах аргагүй Сүхбат нь Ба-г хаяад эхлэхээр нөгөө хэд нь бас Ба-г унагаж болно гэдгээ арай ч эрт мэдэрцгээсэн байх...ккк

Ер нь тэгээд хамгийн түрүүнд Ба-г нухсан, наадамд түрүүлсэн, аварга болж чадсан гээд нөгөө хэдээсээ бол яах аргагүй л илүү нь...
The Spurs are always in the Draft like Ladies First... and then destroys them from the back...
User avatar
hosko
La Furia Roja
 
Posts: 15216
Joined: Fri Nov 09, 2007 10:31 pm
Location: Монгол, Испани тамирчид хаана, тэнд...

Re: Барилдаан ( болсон, болох, ... )

Postby El Payaso » Mon Sep 30, 2013 3:02 pm

Бид Ба-г түрүүлж нухсан, бусдаасаа түрүүлж түрүүлсэнг нь үгүйсгэсэнгүй... Бусдыг нь ч Сүхбатаас илүү гэсэнгүй... Чи өөрөө л 97 онд Мөеөг нухаад бараг түрүүлчих байсан... ер нь бол Сүхбат хожуу түрүүлсэн гсн... Барнаба болхоор Ба-г элгэлдэг, аль 96-97 оноос давдаг болсон гэсэн бичлэгүүдэд чинь л хариулт өгсөн...
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40732
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: Барилдаан ( болсон, болох, ... )

Postby Cule » Mon Sep 30, 2013 3:08 pm

Тээр жил Ба аварга том Сүхбатад нэг унаснаас хойш ер нь босоо байж байгаад жижигт нухуулсан бил үү... Сүхбат гэдэг нэрэнд бас учир байна даа... кк
User avatar
Cule
 
Posts: 12284
Joined: Mon Aug 24, 2009 4:40 pm

Re: Барилдаан ( болсон, болох, ... )

Postby hosko » Mon Sep 30, 2013 3:23 pm

Сүхбатыг Мө арсланд тэгж муухай унаагүй хаячихсан байхад цашаа түрүүлдэггүй юмаа гэхэд ядаж эрэмбэнд бас өөрчлөлт гарна л даа... Жижиг чинь угаасаа нөгөө хэдийнхээ хойно эрэмбэтэй, их тунадаг байсан ш дээ...
The Spurs are always in the Draft like Ladies First... and then destroys them from the back...
User avatar
hosko
La Furia Roja
 
Posts: 15216
Joined: Fri Nov 09, 2007 10:31 pm
Location: Монгол, Испани тамирчид хаана, тэнд...

Re: Барилдаан ( болсон, болох, ... )

Postby El Payaso » Mon Sep 30, 2013 3:26 pm

тэххх... дунд нь ер нь хазайгаагүй байх... Ганбат 98 цагаан сараар хазайлгасныг эс тооцуул...

Эрэмбэнд өөрчлөлт гарахгүй л дээ... Сумьяа 2 үзүүрэлсэн хэрнээ л байрлал нь өөрчлөгдөөгүй... тэгэж яривал тэр эрэмбээ өөрчилдөг, гарьд цол эртхэн үүссэн байсан бол Сумьяа маань эрт түрүүлчих байсым шүү... 2000 онд хамгийн түрүүлж ам авна... амархан хаядгаараа Ганбатаа аваад нухна... Пунцаг Гантогтохоо авдгаараа аваад Өсхөө Сүхбат гэж тунана... 4-т ядарсан Сүхбаттай тулах боломж байлаа ш дээ... дарчихсан бол Гантогтохыг найдвартай... за Сүхбаттаа унасан байлаа ч гэсэн цаашид өсөхөөтэй тэгэж олон тунаж унахгүй байсан гээд яривал бас ярина шүү...
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40732
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: Барилдаан ( болсон, болох, ... )

Postby hosko » Mon Sep 30, 2013 3:31 pm

ммм... Нээрээ нэг тийм байлуу тухайн үед чинь...

Хойно заан болсон гэдгээрээ яах аргагүй ард нь байгаад байдаг байсан л жижиг энэ хэдээсээ нээрээ...
The Spurs are always in the Draft like Ladies First... and then destroys them from the back...
User avatar
hosko
La Furia Roja
 
Posts: 15216
Joined: Fri Nov 09, 2007 10:31 pm
Location: Монгол, Испани тамирчид хаана, тэнд...

Re: Барилдаан ( болсон, болох, ... )

Postby hosko » Mon Sep 30, 2013 3:33 pm

Хэрвээ жижиг 97-нд Ба-д унаад үзүүрлэлээ гэхэд бүр эрт хурцлагдах байсан байхаа бас... Ямартай ч тэр Мө арсланд унадаг бол ирэх амжилтанд чөдөр болох нь болсон...
The Spurs are always in the Draft like Ladies First... and then destroys them from the back...
User avatar
hosko
La Furia Roja
 
Posts: 15216
Joined: Fri Nov 09, 2007 10:31 pm
Location: Монгол, Испани тамирчид хаана, тэнд...

PreviousNext

Return to Үндэсний бөx

Who is online

Users browsing this forum: No registered users and 1 guest
cron