Барилдаан ( болсон, болох, ... )

Xарцага шонxорын дэвэлттэй хачин сайхан спорт доо

Moderator: Бөхийн модууд

Re: Барилдаан ( болсон, болох, ... )

Postby crusader » Tue Sep 24, 2013 3:55 pm

Бат-Эрдэнэ гарьд 25-ийн тэнд байдаг Стронг гээд Пауэрын клубт бэлтгэл хийдэг юм байна. тааралдлаа.

2011 оны наадмаар би Бат-Эрдэнэ гарьдын цээжийг хараад Сумьяагийнх шиг цээжтэй бөх бас гарж ирдэг л юм байна гэж шагширч байсан сая харсан чинь бүүр шалбийчиж цээж нь...
You can't stop my shine.........
User avatar
crusader
Forever Interista
 
Posts: 6860
Joined: Thu Oct 22, 2009 7:33 pm
Location: Милан

Re: Барилдаан ( болсон, болох, ... )

Postby El Payaso » Tue Sep 24, 2013 4:31 pm

ЦАГААН wrote:]
Мэндээ худалаа ярихгүй шүү За тэр Сүхбат аваргын ДВД нээс нь харж 5 барилдааныг л бичлээ

1999 оны 10-р сард Эрдэнэт хотод болсон барилдаанд 2уул заан цолтой Сүхбат тонгороод давав. /Сүхбат 4т Цэрэнпунцагийг шахаж татаад, Сумъяа Баагий аваргыг ард нь гараад давсан 8-т Сүхбат Өсөхбаярыг, Сумъяа Ганбатыг хаяв/ тухайн үеийн бүх томчууд барилдсан том шагналтай барилдаан болсон

2000 оны цагаан сар л юм шиг байна 2 сарын 19 гэж байна бичлэг дээр нь шөвгийн 16-д Сумъяа Сүхбат 2 тунаад Сүхбат шуудагднаас хутгаад давав дараа нь 8-д өсөхөөг хаяад 4-т Магалжавт унав

2000 оны 4-р сард болсон миний нутаг сайхан нэртэй барилдааны үзүүр түрүүнд 2 уулаа заан цолтой барилдаад Сүхбат золгооноос шахаж татаад давсан. Сумъяа давсан бол Өвөрхангай аймгаараа шууд түрүүлэх байв

2001 оны цагаан сараар Сүхбат арслан цолтой, Сумъяа заан байхад энэ 2 үзүүр түрүүнд үлдээд Сүхбат хонгодоод хаяж байсан

/энэ цагаан сараар бүгд их сайн байсан бололтой Сумъяа 16-д Ганбатыг 8-д Гантогтохыг 4-т Баагий аваргыг , Сүхбат 16-д Батзоригийг 8-д Өсөхөөг 4-т Пунцагийг даваад гарч ирсэн

2001 оны Улс тунхагласны ойн баярт үзүүр түрүүнд Сүхбат аварга цолтой, Сумъяа заан цолтой үлдээд Сүхбат хөлийг нь аваад хаясан байна

/4-т Сүхбат Гантогтохыг, Сумъяа Баагий аваргыг хаяв/

2002 оны үндсэн хуулийн өдрийн барилдаанд их шөвөгт Сүхбат аварга цолтой Сумъяа заан цолтой үлдээд Сүхбат хавираад давсан байна.

4-т Сүхбат Ганбатыг Сумъяа Өсөхөөг хаяв


үүнээс гадна хэд хэдэн барилдаан байна яг Сүхбат зузаараад хав барилддаг болсоноос аварга болтлоо бол Сумъяа д бол Эрэлийн барилдаанд хөлийг нь аваад хөөж яваад суначихдагаас өөрөөр бараг унаагүйм бишүү

Сүүлд 02 03 оны цагаан сараар дараалж унасан байх

PS: csc-гийн бичлэгийг хуулж тавилаа.

Нэмээд миний мэдэхээр хасуу барилдаанд 2 удаа давсан. 1999 оны нийслэлийн өдрийн барилдаанаар мөн давсан. Ард нь гараад 4 хөллүүлсэн давсан, харин Сумъяа хашлагад тулсан гэж үзээд нэлээд удаж байж тахимаа өгсөн.
Боохой Данзан арслангийн барилдаан дээр Ба аварга Өсөхө Сумъяа 3 нийлээд бөөн юм болсон ш дээ, тэгэхэд Сумъяа 1 давсан.

Би Сумьяагийн даваа арай олон байгаа байх гэтэл СиЭсСи цагаанаа хоёр энийг бичээд намайг худлаа ярилаа гэж байсан юм...

Дээр тодруулсан хоёр бол харин худлаа байна... 2000 оны цагаан сараар энэ хоёр таарсангүй... Сумьяа доор уначив уу яав...
2001 оны улс тунхагласнаар бол нөгөө унасан гэсэн Сумьяа нь бүүр түрүүлж... гэхдээ Сүхбаттай таарсангүй... Сүхбат доор унав уу эсвэл барилдсангүй юу мэдсэнгүй... аа харин бусад барилдаанууд бол энэ листэд алга...
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40732
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: Барилдаан ( болсон, болох, ... )

Postby Cule » Tue Sep 24, 2013 4:53 pm

Сүхбатын ДВД байдаг юм уу...??? Нөгөө бүрзгэр муу бичлэгтэйг хэлээд байна уу...?
User avatar
Cule
 
Posts: 12284
Joined: Mon Aug 24, 2009 4:40 pm

Re: Барилдаан ( болсон, болох, ... )

Postby ЦАГААН » Tue Sep 24, 2013 4:55 pm

2001 оны улс тунхагласан дээр Сүхбат аваргын гар өвдөөд Эрдэнэбт заанд унаж байна лээ ... бүүр 4 дээр байх шүү, Эрэднэбат заан нэг сугадаад дайрсан чинь яачив даа, дараа нь тэгээд нэг барилдсан болоод эсэргүүцэж чадахгүй унаж байна лээ ...

Үзэгчид нээрэн арай дэндүү их байдаг байжээ ... бүх барилдаан дээр л пиг дүүрэн, ордог хаалгаар зогсчихсон үнэн гоё ...
Одхүү бол тухайн үедээ одоогийн цол дээрээс дээгүүр үнэлэгдэхээр барилддаг байсан байна лээ, юуны барилдаанд байвдаа 4-д үлдээд Ба аварга Одхүү аваад Сүхбат Ганаа 2 тунасан чинь 4 гар харин яг яс үздэг юмдаа. Тэгээд Ганаа бол Сүхбат аваргыг байхгүй болгож байгаад унасан чинь үзүүрт Сүхбат аварга үзүүрт аргалаад Ба аваргыг давчиж байсан ...
Балжаа аварга 40 гарчаал ирц мундаг үзэж байна лээ, одоогийн энэ том цолтой гэгддэг нөхдүүд ч дэргэд нь хог юмдаа...
Үүрдийн цэл залуухан 35 настай аварга...
User avatar
ЦАГААН
СЦ-ын гарьд дэвжээ
 
Posts: 4649
Joined: Mon Jul 13, 2009 11:01 am
Location: Bayankhongor

Re: Барилдаан ( болсон, болох, ... )

Postby El Payaso » Tue Sep 24, 2013 4:57 pm

харин Одхүү бол үнэхээр чанга байж... Пүрэвсүрэн начин бас эвгүй үзээд байгаам... Жамьянпүрэв бол ойлгомжтой... Ба аварга, Балжаа аварга энэ тэрийн ирц бол аймаар байсан байгаам... залуучуудаас л хамаагүй илүү үзэх юм...
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40732
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: Барилдаан ( болсон, болох, ... )

Postby ЦАГААН » Tue Sep 24, 2013 4:58 pm

El Payaso wrote:
ЦАГААН wrote:]

2001 оны Улс тунхагласны ойн баярт үзүүр түрүүнд Сүхбат аварга цолтой, Сумъяа заан цолтой үлдээд Сүхбат хөлийг нь аваад хаясан байна

/4-т Сүхбат Гантогтохыг, Сумъяа Баагий аваргыг хаяв/


PS: csc-гийн бичлэгийг хуулж тавилаа.


Би Сумьяагийн даваа арай олон байгаа байх гэтэл СиЭсСи цагаанаа хоёр энийг бичээд намайг худлаа ярилаа гэж байсан юм...

Дээр тодруулсан хоёр бол харин худлаа байна... 2000 оны цагаан сараар энэ хоёр таарсангүй... Сумьяа доор уначив уу яав...
2001 оны улс тунхагласнаар бол нөгөө унасан гэсэн Сумьяа нь бүүр түрүүлж... гэхдээ Сүхбаттай таарсангүй... Сүхбат доор унав уу эсвэл барилдсангүй юу мэдсэнгүй... аа харин бусад барилдаанууд бол энэ листэд алга...


энэ бол яах аргагүй цагаан сар байна л даа csc эндүүрсэн бололтой.

Чи нягталахад яадаг юм чансаа энэ тэр боддог чинь алив гээд Цоомоо агсарч байсан юм.
Үүрдийн цэл залуухан 35 настай аварга...
User avatar
ЦАГААН
СЦ-ын гарьд дэвжээ
 
Posts: 4649
Joined: Mon Jul 13, 2009 11:01 am
Location: Bayankhongor

Re: Барилдаан ( болсон, болох, ... )

Postby ЦАГААН » Tue Sep 24, 2013 5:01 pm

Takanohana_Nowitzki wrote:
Оргил wrote:bi ajil deeree youtube uzeh argaa bol oltson enuugeer damjaad l uzeed bgaashd..

энэ нь хагас дутуу нээгдээд, линк бичих зайд нь админы бичлэгийн линкийг тавиад гөү гэсэн байдаггүй, блокны хуудас нь гараад ирсэн :ногоон: орой тараад замаараа айлаар оръё доо :ногоон:


азгүй тахиа :ногоон: :ногоон: /ажлаа үрэхгүй азтай тахиа ч юмуу/
Үүрдийн цэл залуухан 35 настай аварга...
User avatar
ЦАГААН
СЦ-ын гарьд дэвжээ
 
Posts: 4649
Joined: Mon Jul 13, 2009 11:01 am
Location: Bayankhongor

Re: Барилдаан ( болсон, болох, ... )

Postby Барнаба » Tue Sep 24, 2013 5:51 pm

ЦАГААН wrote:2001 оны улс тунхагласан дээр Сүхбат аваргын гар өвдөөд Эрдэнэбт заанд унаж байна лээ ... бүүр 4 дээр байх шүү, Эрэднэбат заан нэг сугадаад дайрсан чинь яачив даа, дараа нь тэгээд нэг барилдсан болоод эсэргүүцэж чадахгүй унаж байна лээ...


Энэ барилдаанд Сүхбат гэмтсэн... Эрдэнэбат заан чинь барилдаан муутай л байсан болохоос ёстой асар их бяртай хүн байсиймуу даа... Сүхбат-н хааг нь ханзалсан гэж ярьдаг юм байна лээ... хэсэгтээ лав барилдаагүй...
Барнаба
Legend
 
Posts: 13704
Joined: Wed Nov 12, 2008 2:16 pm

Re: Барилдаан ( болсон, болох, ... )

Postby ider » Tue Sep 24, 2013 6:13 pm

ЦАГААН wrote:
2000 оны цагаан сар л юм шиг байна 2 сарын 19 гэж байна бичлэг дээр нь шөвгийн 16-д Сумъяа Сүхбат 2 тунаад Сүхбат шуудагднаас хутгаад давав дараа нь 8-д өсөхөөг хаяад 4-т Магалжавт унав




Энэ арай худлаа байна аа. Магалжавын цоордог цагаан сарынн барилдааныг өргөөнд үзэж байлаа. Сумьяа тэхэд 4 дээр Цэргийн арслан Цэрэнчимэдийг амлаж аваад мордоод мушгиулж байсан санагдана.
ider
 
Posts: 1716
Joined: Thu Sep 03, 2009 10:36 am

Re: Барилдаан ( болсон, болох, ... )

Postby Цоомоо » Tue Sep 24, 2013 9:57 pm

Tsagaan sar bish bish.
2000 onii tsagaan saraar Sumya avarga Tserenchimed nachind unaj bsn.
8d Usuhuug Suhbat yostoi aimaar haysn. Uhrahad n dagaj huld n orood mordood tas gedregeer n aimaar savsan.
Munh-Erdene arslan 8-d Gantogtohiig uzseer bgaal haychj bile.
4-t Magaljav Suhbatiig amarhaan haychj blaa.
User avatar
Цоомоо
Ангаахай
 
Posts: 16728
Joined: Fri Dec 02, 2005 9:22 pm

Re: Барилдаан ( болсон, болох, ... )

Postby Цоомоо » Tue Sep 24, 2013 10:01 pm

Za er n 97 - 2001 onii naadam hurtel Suhbat Usuhuugiin nasiig toolson doo. Gants hoyor l unasan.
97,98 onoos hoish Sumya Gantogtohd bas l gants 2 unasan bh. Tgj yavj bgd harin 2004 ond aluulsn.

Usuhuu - Sumya naadmiin haritsaa ilt zoruutei ch zaland bol oiroltsoo barag Sumya iluu davsn bh.
Ganbatiig bol Usuhuu, Sumya, Suhbat 3 olon haysn, tsol avsnaas n hoish. Tsol avhasa umnu bol Ganbat davaad bdg bla.
User avatar
Цоомоо
Ангаахай
 
Posts: 16728
Joined: Fri Dec 02, 2005 9:22 pm

Re: Барилдаан ( болсон, болох, ... )

Postby Takanohana_Nowitzki » Wed Sep 25, 2013 9:53 am

За өчигдөр тэр Эрэлийн ойг л үзлээ. Одхүү Баярсайхан заан 2 чинь тэр үеэс л асуудалтай байсан 2 бшд :ногоон:
Одгэрэл гэж 1 сайхан давуулаал гуядах ч биш тэнд нь өргөөд тавьдаг нөхөр байж. Пунцаг Сумъяаг хонгоддог дээр бол нээх эргэлзэх юмгүй байлгүй дээ. Сумъяа өмнөх даваанд нь Жижигтэй удаан үзээд цуцсан байх шиг бсан. Пунцаг бас л ганган хонгоддог шдээ, 80 жилээр Батзоригийг үзэхгүй л хонгодож байсан. харин Ба аварга үзүүр түрүүнд жүжиглэлт үнэн муутай худлаа унаж бна лээ дээ.
Өндөгний минь хээ өөрчлөгдөшгүй
Хурууны минь хээ хувирашгүй
Алганы минь хээ арилашгүй
User avatar
Takanohana_Nowitzki
 
Posts: 17467
Joined: Thu Dec 08, 2005 1:30 am
Location: Спортын уухай хадсан ертөнц

Re: Барилдаан ( болсон, болох, ... )

Postby Cule » Wed Sep 25, 2013 10:07 am

Одгэрэл заан ч бас л сайн үздэг байсан шүү... Ид үедээ цирк хөөгөөд, дараа нь машины бизнест ороод бөхдөө тийм ч их анхаарал тавиагүй юм гэсэн... Тэгээд 6 зааны үе юм чинь амьдралаа бодож байсан нь дээр байсан байх л даа... хэхэ
User avatar
Cule
 
Posts: 12284
Joined: Mon Aug 24, 2009 4:40 pm

Re: Барилдаан ( болсон, болох, ... )

Postby Тошилоо » Wed Sep 25, 2013 10:11 am

тэр фб-н групп дээр буянтай залуу олон бичлэг оруулжээ
бүгдийг нь татаж авлаа
харин 2002 оны наадам-н бичлэг алга байна лээ
бүтнээрээ байна уу хүмүүсээ
Монгол бөхийн босоо цагаан хийморь
User avatar
Тошилоо
 
Posts: 723
Joined: Mon Jun 20, 2011 1:56 am
Location: ...

Re: Барилдаан ( болсон, болох, ... )

Postby Cule » Wed Sep 25, 2013 10:12 am

Өчигдөр хальт хальт үзсэн, Сүхбат Ба аваргын гишгэдэл тааруулаад тосгуулж хавирдаг бол үнэхээр тасархай мэдрэмжтэйг нь харуулж байгаам даа... Түрээд алхангуут тэрүүхэн тэнд нь тохой сөхөөд л түс... Бас тэр Сумъяагийн хөл аваад халтирч унадаг дээр ч уг нь хөлийг шагайгаар нь ганган авсан шүү... Хийцтэй сайхан аварга байсан даа... Одоогийн бөх ч давсгүй хоол шиг юм...
User avatar
Cule
 
Posts: 12284
Joined: Mon Aug 24, 2009 4:40 pm

Re: Барилдаан ( болсон, болох, ... )

Postby Барнаба » Wed Sep 25, 2013 12:47 pm

Сумьяа-н араас хөөж гүйж байгаад халтираад уначихсан даа... өөрөө өөрийнхөө хурд, бөхийн өргөөний хэвс 2-т л уначиж байгаам... Тэр Ба аваргыг хавирдаг бол нээрээ гайхамшигтай... ганцхан зүүн гар сэнжигтэй байж байгаад л тэгэж хаяж байна гэхээр, гишгээг нь тааруулаад л тохойг нь сөхөж алгадаад, зүүн гар сэнжигнээс татаад л тосгуулаад цохиж байна лээ, Ба-г тухайн үед тэгэж хаяна гэдэг нээрээ бусад бөхчүүдийн хувьд боломжгүй зүйл байсан байх...
Барнаба
Legend
 
Posts: 13704
Joined: Wed Nov 12, 2008 2:16 pm

Re: Барилдаан ( болсон, болох, ... )

Postby Yes Man » Wed Sep 25, 2013 12:52 pm

тэр ямар барилдаан билээ? үзмээр санагдчихлаа....
Тиймээ....
User avatar
Yes Man
S & T
S & T
 
Posts: 5358
Joined: Tue Apr 27, 2010 4:20 pm

Re: Барилдаан ( болсон, болох, ... )

Postby hosko » Wed Sep 25, 2013 2:35 pm

Сая энэ бөхийн өргөөний нээлтийн барилдаан харлаа... Ба аварга Өсөхөөг хаяж түрүүлж байх юм... Юу билээ нээлтийн барилдаан чинь БӨ дэхь анхны барилдаан биш байсан байхаа... БӨ-д болсон анхны барилдаан дээрээс жижиг, Ба 2-ийн тэмцэл эхэлсэн шиг санагдаад байдаг... Тэр чинь ямар барилдаан билээ???
The Spurs are always in the Draft like Ladies First... and then destroys them from the back...
User avatar
hosko
La Furia Roja
 
Posts: 15216
Joined: Fri Nov 09, 2007 10:31 pm
Location: Монгол, Испани тамирчид хаана, тэнд...

Re: Барилдаан ( болсон, болох, ... )

Postby Takanohana_Nowitzki » Wed Sep 25, 2013 2:45 pm

Монголросцветметийх билүү?
Өндөгний минь хээ өөрчлөгдөшгүй
Хурууны минь хээ хувирашгүй
Алганы минь хээ арилашгүй
User avatar
Takanohana_Nowitzki
 
Posts: 17467
Joined: Thu Dec 08, 2005 1:30 am
Location: Спортын уухай хадсан ертөнц

Re: Барилдаан ( болсон, болох, ... )

Postby El Payaso » Wed Sep 25, 2013 2:47 pm

тэххх тэрэн дээр л Сүхбат дайраад байдаг ш дээ... тэгэж тэгэж барьц сонголцох болоод Ба аварга давдаг билүү дээ... наад дээр чинь байгаа...
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40732
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: Барилдаан ( болсон, болох, ... )

Postby ЦАГААН » Wed Sep 25, 2013 2:51 pm

тэр нь Монголросцеметмент гээд хажууд байгаа ... нээлтийн барилдааны дундуур нь шурд гээд хурдхан болсон юм.

Өчигдөр нэг юм үзэж гайхлаа, Сүхбат аварга 1999 онд цагаан сард анх түрүүлэхдээ Өсөхөө аваргыг нь нэг хонгодоод дамжаал давдаг юм. Тэрийг их олон үзсэн, СД нь дээр нь ч байдаг. Тэгсэн өчигдрийн үзсэн өнцгөөс үзэж байгаа юм билээ, их сонин юм ажиглагдсан, хонгодоод тэрийгээ тавиад ард нь гарах гэж явахад нь Өсөхөө аварга ачиж байгаа, тэгсэн мань хүн ачих гэсэн хөл дээгүүр нь дэгдэж буугаад хий ачуулж байгаа юм даа ... ганган мэдрэмж ...
2004 оны нийслэлийн өдрийг үзээрэй за юу гэж олон хүнд хэлж байсан, тэр нь хамгийн сүүлд байна лээ. 2003 оны сүүлээр байсан байх Монголросцеветментийн 25 жилээр 2 аварга тэр намрын хэд хэд угаадаа ч юм таарсан, хөлийг нь хулгайлчдаг юм, өөрөө их баярлаж байна лээ гараа цохиж энэ тэр. 2:2 боллоо гэх шиг болсон шүү.
Үүрдийн цэл залуухан 35 настай аварга...
User avatar
ЦАГААН
СЦ-ын гарьд дэвжээ
 
Posts: 4649
Joined: Mon Jul 13, 2009 11:01 am
Location: Bayankhongor

Re: Барилдаан ( болсон, болох, ... )

Postby ЦАГААН » Wed Sep 25, 2013 2:53 pm

Takanohana_Nowitzki wrote:Монголросцветметийх билүү?


мөн мөн, цаг гарны бичлэг байхаар нь арынхаа гоёуудад яараад үзээгүй. Сүхбат аварга нэг талбайн захад давчдаг юм, тэрийг нь тооцохгүй гээд ... бөөн хэрүүл болоод Ба аварга араас нь нэг өргөөд тавьчдаг санагдана. Лав л туг уралдаж тойрсонг бол дахиж үзсэн.
Үүрдийн цэл залуухан 35 настай аварга...
User avatar
ЦАГААН
СЦ-ын гарьд дэвжээ
 
Posts: 4649
Joined: Mon Jul 13, 2009 11:01 am
Location: Bayankhongor

Re: Барилдаан ( болсон, болох, ... )

Postby El Payaso » Wed Sep 25, 2013 3:06 pm

хаха... харин тийм тэр давааны дараа нэлээд баярлаж байсан... тэрний өмнө нэг барьц сонгуулаад өөр нэг яаж байнав хоёр уначихсан байсан... тэгээд дараа нь нэг хярж байгаад тэндээсээ мордож даваад дараа нь тэр хөл хулгайлж даваад гараа цохиж байсан хэхэ... Сүхбат угаасаа хөл авчаад ачуулж унадаггүй ш дээ... тээр жил Батзоригийг дөрөв билүү тав дээр давахдаа Сумьяаг цагаан сараар хонгодож дайрахдаа гээд ер нь л ачуулаад хөмрүүлээд унаж байхыг нь хараагүй... тэрнээс илүү тэр Боохой данзан дээр доогуур хутгадаг эсвэл тэр хярж суужгаад морддог аа бас юуны барилдаан дээр билээ хөлд ороод дамжиж ууцаар нь тэврээд хутгаад дуусгадаг энэ гурав л хамгийн гоёо нь санагдсан өсхөөг давсан даваануудаас...
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40732
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: Барилдаан ( болсон, болох, ... )

Postby ЦАГААН » Wed Sep 25, 2013 3:19 pm

өмнө нь улс тунхагласан дээр шахаж татуулж унаад Эрдэнэтэд 1 хаясан, тэрний өмнө 1 унасан 2:1 байна гээд байх шиг байсан. Тэр шодуулдаг чинь хавар нь тамирчдын өдрөөр байх. Пунцаг ойрд барилдаагүй гэж ирээл 4-д Ба аваргыг даваал Сүхбат Өсөхөө 2 тунаж бүх юмаа дуусаал Пунцаг Өсөхөөг ганц хавирчаал явчиж байна лээ ...
Үүрдийн цэл залуухан 35 настай аварга...
User avatar
ЦАГААН
СЦ-ын гарьд дэвжээ
 
Posts: 4649
Joined: Mon Jul 13, 2009 11:01 am
Location: Bayankhongor

Re: Барилдаан ( болсон, болох, ... )

Postby El Payaso » Wed Sep 25, 2013 3:23 pm

аа тийм тамирчдын өдөр байсан... 99 оны тамирчдын өдрөөр билүү цэнгэлдэхэд Сүхбат баруун хэд хэд хутгаад болохгүй болуутаа зүүн хутгаад Өсхөөг хаядаг тэр бас их гоёо барилдаан... Өсхөө уг нь хутгаанд бараг унадаггүй... Сүхбат л хутгаж даваад байгаам... Жудо Чөлөөт дээрхи Пунцаг Өсхөө хоёрын барилдаан бас гоёо байгаамаа... Өсхөө эхлээд баахан шахаж татаад... Пунцаг болхоор хутагаад давхар ачаад за давчихлаа гэтэл нөгөөх нь унаагүй босч ирдэг... тэгэж тэгэж сүүлдээ Өсхөө барьцыг нь халаад түрж хөөгөөд мордоод давах шиг болсон... Пунцаг нөгөө хэдтэй барилдахаар яалт ч үгүй арам масс хоёр дутдаг байжээ... гарууд бол их л амархан татчих юм золговол... мань хүн хөлөө голд нь хийж хамгаалж барих гэж их үзэхийн хэхэ... Угаасаа нөгөө хэдээсээ жин чац бол нэлээд бага байсан болтой нүдэн баримжаагаар харсан ч... гэснээс тэр Жудо Чөлөөтийн бичлэг дээр Сумьяа Пунцагийн барилдаан байсангүй юу? Би ер таарсангүй...
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40732
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

PreviousNext

Return to Үндэсний бөx

Who is online

Users browsing this forum: No registered users and 0 guests