Шустер багынхаа талаар....
Зуны тоглолтууд....
Энэ зуны тоглолтын хуваарь надад огт таалагдаагүй, тэд намайг ирэхээс өмнө төлөвлөчихсөн байсан тул надад хичнээн хүсээд өөрчлөх боломж олдоогүй. Би хэзээ ч баг дахин цуглараад 4 хэн хоногийн дараа эхний тоголтоо, 10 хоногийн дараа Hannover тэгээд Москва дараа нь Депортой тоглохоор төлөвлөхгүй байсан. Тэгээд бас Teresa Herrera болон the Carranza-д .2 хоног дараалж тоглохоор болсныг мэдээд их л гайхсан.. Энэ бүгдийг өөрчлөх л хэрэгтэй байсан юм.
Гэхдээ баг бүх зүйлд хурдан дасаж байсан ч бид шинээр ирэх тоглогчидоо хүлээсээр л байсан..тэд шинэ арга барил, системээр тоглох боломж олгох байлаа...Энэ зун маш их руморууд гарсан. Гэхдээ шинээр ирсэн Голланд тоглогчид багт их нөлөө үзүүлж байна.
Би пре улирлын турш их сэтгэл дундуур байлаа, Бид олон тоглолтонд хожигдсон, Би энд ийм зорилготой ирээгүй. Сэввияад хожигдсоны дараа дербигээ хожиж лигээ эхэлсэн нь манай тоглогчидод маш их урам өгсөн. Одоо тэдэнтэй ажиллахад илүү амар болсон юм шиг санагдаж байна..
Лигийн эхлэл...
Би бага багаар сайжрах биш хүчтэй эхлэхийг л хүссэн..Ингэж эхлэх нь их чухал ба тоглогчид өөрсдийн тоглолтондоо итгэх итгэлтэй болж, урам зоригтой тоголход нөлөөлх юм. Шумбагчидтай тоголсон тоглолт тоглогчидод их урам зориг өгсөн ч бидэнд манай багт сайжруулах зүйл их бий гэдгийг бас мартаж болохгүй.
Зөвхөн үзүүштэй хөлбөмбөг үзүүлэхийн төлөө тоглох хангалтгүй. Бид бөмбөг ирэхийг хүлээх биш, түүний төлөө тэмцэх хэрэгтэй. Робино, Снайдер, Раул энийг маш сайн гүйцэтгэж байгаа.
Багын бүрэлдэхүүн:
РАУЛ...
Би Раулын сонинд өгсөн Евро2008-д тоглох хүсэлтэй байга гэсэн байсныг уншсан... Aragonés энэ талаар бодох л хэрэгтэй.. , Би Реалд ирэхээсээ өмнө нэгэнтэй Раул багаа сольвол илүү дээр хэмээн ярьж байсан, надад ийм зүйл тохиолдож байсан болхоор л тэгж хэлж байсан юм.
Тогтсон хэв маяг миний тоглолтонд их нөлөөлж, асуудалд оруулж байсан... Барсад байхад үзэгчидэд ч энэ нь нөлөөлж тэнд байсан 8 жилийн дараа тэд намайг багт төдий л чухал хүн хэмээн үзэхээ больсон.
Одоо бол Раул тэр өөрийнхөөрөө тоглож байна, бидний тоглолтын хэв маяг түүнд ийм боломж олгож байгаа юм... Рүүд, Робинод ч мөн адил, Раул одоо өөрийнхөө тоглолтыг гаргахад л анхаарлаа хандуулах хэрэгтэй.
Гүти...
Тэр ойр тойрныхон болон тоглогчидод хамгийн ихээр нөлөө үзүүлж чаддаг тоглогч... Түүний талбай дээрх тоглолт арга барил нь миний тоглогч байсан үеийг санагдуулдаг. Мөн тэрээр маш ухаалаг, тэвчээртэйн дээр үргэлж дуулгавартай, шүүмжлэлд таатай ханддаг.
Хигуан. .
Тэр зуны тоглолтын тестүүдэд тэрээр баруун вингэрээр талбайд гарсан, гэхдээ миний бодлоор тэрээр довтлогчоороо тоголвол илүү амжилттай санагдсан, Бид түүний гоолдох мэдрэмж чадварыг сайжруулахаар оролдож байгаа, энэ улирал тэрээр вингэрээр ч , довтлогчоор ч багтаа туслах болно.
Шинээр ирэгсэд...
Дрэнтэ Шумбагчидын эсрэг тун муугүй байсан, гэхдээ Хейнзег оруулснаар улам л сайжирсан. Дрэнтэ Датч, гэхдээ тэр Caribbean шиг харагддаг. Мөн түүний хөгжилтэй зан нь Робино-н мөн адил характертай нийцээд тэр 2 бие биенийгээ маш сайн ойлгож тун сайн найзууд болоод байгаа, Тэр хоёрын хөгжилтэй байдал багыханд нөлөөлж дрессинг рүүмд маш гайхалтай уур амьсгалыг бүрдүүлсэн байдаг, Рүүд мөн Голланд тоглогчидод эцэг шиг нь л бүх зүйлд туслаж байгаа.
Роббен хурдан сайжирч байгаа, хэдхэн хоногийн дараа багтайгаа нийлнэ. Түүний түрүү жилийн бэртэл зөв зүгээр байгаа, түүнийг элсүүлэх ажиллагаа сунжирснаар тэрээр Чэлситэй хараахан бүрэн бэлтгэлд гарч чадаагүй, тиймээс энэ бүгдийг нөхөх шаардлагатай байсан юм.
Бид багаа босгохоор болсон цагаас Снайдер бидний хараалж байсан тоглогчидын нэг байсан, түүнийг элсүүлэхийн өмнө түүнийг сайн сэдэх Leo Beenhakker /экс Голланд, Реалын коуч/тай уулзаж түүний талаар ярилцссан,
Бекхам баруун жигүүрээр тоголдог, харин Снайдер түүний байрлалд тоглохоосс гадна өөр олон байрлалд тоглож чаддаг, Түүний Бернабеу дахь эхний тоглолт түүнийг жаахан нервтүүлж байсан боловч тэрээр одоо маш сайн тоглож байна, Багыхан ч түүнийг хүндлэн хурдан дасан зохицоход тус болж байна.
Залуу тоглогчид...
Би Де Ла Ред-д боломж өгөхийг маш их хүсэж байсан, учир нь тэр тун сайн байсантай холбоотой, гэхдээ баг 25 тоглогчийн бүрэлдэхүүнтэй байх ёстой ба түүнд зай байхгүй болсон юм, тиймээс тэр явахаас өөр аргагүй байдалд орсон. хүмүүс биднийг залуучуудын ирээдүйг үгүй хийж байна гэж бодохийг хүсээгүй, тиймээс Адриан, Гранеро нарыг явуулсан. Тэд энд улирлын ихэнхийг сандлаас үзэж байснаас өөр хаа нэгтээ боломжоо нээх харуулах хэрэгтэй.
Өрсөлдөгчид...
Лигийн тэмцээнд бол Сэввияа нэр дэвшигчидийн тоонд байгаа гэдэгт итгэлтэй байна. Нэмэгдээд мэдээж Барса, дээр нь Валенсиа , гэхдээ тэд жаахан асуудалтай байгаа байх.
Аваргуудын лигид бол Милан, Ливерпүүл-г нэрлэмээр байна, Одоогийн байдлаар Миланчууд Сэввияаг дийлэх хамгийн боломжтой баг гэдгээ харуулсан, Миланчууд энэ бүрэлдэхүүнээрээ 2 жил тоглож байна, тиймээс ч тэд бие биенийгээ ойлгож, ямар ч цомыг төвөггүй авах боломжтойгоо харуулсаар байна.
Ливерпүүл тийм ч үзүүштэй хөлбөмбөг тоголдоггүй, гэхдэээ тэдэнтэй тоглоход үргэлж хүнд хэцүү асуудалтай байдаг. Та зүгээр л тэд Барсад хэрхэн хүндрэл учруулсныг санах хэрэгтэй...
Хэрвээ Миланд 10 оноо өгөхөөр бол Мадрид 8 оноотой, Сэввияа 9, Тэд бие биенийгээ нүдээ боогоод тоглох хэмжээнд ойлголцож байна, одоохондоо бид тийм биш, тэдэн шиг нэгэн цул баг болж чадаагүй байна.
Хэрвээ надад дэлхийн багуудын микс хий гэвэл МЮ-н довтолгоо, Чэлси-н хамгаалалт, Сэввияа-н дайчин идэвхитэй байдлыг сонгох байсан.
Капелло...
Тэр заавал халагдах эсвэл үгүй байсан эсэхийг би сайн мэдэхгүй лдэ, гэхдээ аварга авчихаад явж байгаа тул баяртайгаар л явах байсан, гэхдээ мэдээж тийм ч их биш лдээ. Гэхдээ тэр үлдэх бүрэн эрхтэй , Түүний талаар үүнээс илүү ярих боломжгүй л дэ, учир нь би түүнийг тийм сайн мэдэхгүй..
Бид ирээдүй руу явах ёстой, би зарим асуудалтай зүйл байгаа талаар хэлж байсан гэхдээ бүгд Капеллод хамаарахгүй, тэрээр маш зарчимч, хатуу коуч санагддаг. энэ Galactico -д илүү хэрэгтэй байх л да харин би тоглогчидтой маш найрсаг байхыг хичээдэг, коуч-н зүгээс залуу тоглогчид хандаж байгаа таагүй авир, диктатур тэдэнд тун амархан нөлөөлдөг, энэ нь тэгсээр багын проблем болдог .
Мөн тэднийг улирдан жолоодоход амар хялбар байлаг, элдэв хатуу байдал хэрэггүй, учир нь тэд элдэв зангүй, хожиж аваргалахын хүсэл эрмэлзлэл дүүрэн байдаг , тиймээс бид залуу тоглогчидыг илүүд үзэж байгаа.
Тэдэнтэй адил би ч ялахын хүсэл эрмэлзлэл дүүрэн байна, учир нь би коуч болоод ямар нэгэн цом аваагүй авж амжаагүй байна.
Германы шигшээд...
Нэгэн удаа би Барсагийн зөвшөөрөлгүй Германы багруугаа явж байлаа, Учир нь би багтайгаа Бразил-н эсрэг тоглохыг хүссэн, Барса тэр тоглолтын маргааш нь Rayo-той тоглох байсан тул зөвшөөрөөгүй. Сүүлдээ би Германы шигшээд 45 мин тоглохоор шийдсэн... Тэр тоглолтын дараа манай багын томоохон уламжлалт ёслолын ажиллагаа болох байлаа. Өглөө нь Барса-руу явах байсан болхоор эрт унтах хэрэгтэй байлаа, ингээд би энэ ажиллагаанд очоогүй, энэ талаара тайларлахаар Udo Lattek руу ярих гэсэн боловч оператор түүний нэрийг будилснаар ярьж чадаагүй, ингээд л энэ бүх үл ойлголцол эхэлсэн юмдаа, тэр цагаас хойш тэр намайг дахин багтаа дуудаагүй.
REAL MADRID
Анх Реалд элссний дараа баг намайг бусдаас ямар их хамгаалж буйг мэдэрсэн, Барсад бол ийм зүйл үгүй байлаа. Тэр үед Мадридын бүрэлдэхүүнд Camacho, Gallego нар байсан. Клуб ч Gallego бид 2-н таагүй харьцааг мэддэг байлаа, учир нь би түүнтэй бүтэн 8 жилийн турш таагүй харилцаатай байж , үргэлж маргалдаж ирсэн. Гэхдээ л 28 настайдаа ямар их зүйл сурч болохыг би ойлгож авсан юм. Коуч Beenhakker Gallego бид 2-г нэг өрөөнд оруулахаар шийдсэн. Бид өрөөндөө ороод л маргалдан удалгүй зодолдож эхэлсэн, гэвч тэр сүүлдээ миний хамгийн сайн найз болсон юм да...
Энэ пре улиралд ч гэсэн бид тоглогчидоо 2 2-р нь нэг өрөөнд оруулсан, энэ нь багыг илүү цул болгоход тусална.
РеалМадрид.ком-д өгсөн ярилцлагаас товчилов....