Хала Реал Мадрид...!

Хөлбөмбөгтэй холбоотой бүх архив энд

Postby Ali » Wed Sep 05, 2007 6:01 pm

heeh manu-giin dovtolgoo, chelsea-giin xamgaalalt sain genee, xarin liverpool bol ix muuxai buyu bur shijgiin tolgolttoi gene dee, arai l evgui xeljee xuurxiis, bi ch reald durtai getel odo bas ingej tenegtex zachem shaardlaga bnaa
Ali
 

Postby Seikoni » Wed Sep 05, 2007 6:15 pm

Реал тэнэгтсэн юм уу? Шустер тэнэгтсэн юм уу??? :grin:
Que sepa el universo
Cómo juega en Madrid
User avatar
Seikoni
Мадридиста
Мадридиста
 
Posts: 10879
Joined: Thu Dec 01, 2005 10:28 am

Postby Ali » Wed Sep 05, 2007 6:21 pm

shusteree, real bish coach n l bgui yu daa
Ali
 

Postby a_odko » Wed Sep 05, 2007 7:06 pm

Брийт буруу ойлгожээ.... Ливер-г доромжилсон юм байхгүй... :grin: хаанаас юу уншчаад тэгээд байгааг мэдэхгүй байна....

Дээрх копидсон нийтлэлийг харахад РеалМадрид.ком дээр Шустер-н өгсөн ярицлагыг товчилжээ...
Түүн дээрээ Ливерпүүл тийм ч үзүүштэй тоглолт үзүүлдэггүй, гэхдээ тэдэнтэй тоглоход үргэлж хүнд хэцүү, асуудалтай байдаг л гэсэн байсан..... Аваргуудын лигид түрүүлэх хамгийн боломжтой багуудын нэг гээд харин ч магтсан байсан....

реалмадрид.ком руу ороод үзээрэй...
User avatar
a_odko
Сайт админ
 
Posts: 5369
Joined: Thu Dec 01, 2005 12:51 pm
Location: Remember the great Ronaldo...

Postby El Payaso » Wed Sep 05, 2007 7:27 pm

тийм байлгүй дээ...
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40732
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Postby Breathe! » Wed Sep 05, 2007 7:33 pm

Breathe! wrote:Schuster blast at ugly Liverpool



Schuster rapped: “Liverpool rely on an unattractive style of football. They are an ugly team to play.


http://www.thesun.co.uk/article/0,,2...410274,00.html


Шустэр чинь баахан юм ярьж Ливэрпулыг нэлээн доромжилсон бололтой...


Энэ доромжилсон утгатай биш гэж үү ? эсвэл миний bad english үү ? :mrgreen:
Red Devil since 2003
User avatar
Breathe!
United fan
 
Posts: 4465
Joined: Thu Dec 01, 2005 6:49 pm
Location: Theatre of Dreams

Postby El Payaso » Wed Sep 05, 2007 7:36 pm

английн хэвлэлийн буллшит...
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40732
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Postby a_odko » Wed Sep 05, 2007 7:45 pm

Liverpool don’t play very pretty football, but they’re hard, difficult, and a nasty team to play. You just have to look back to last season to see how much trouble Barcelona had."

Ингэсэн л юм юмшдээ,

Харин Сан :
Liverpool rely on an unattractive style of football. They are an ugly team to play

ингэж органайзд болгэжээ...
Гэхдээ үүн дээр ч Ливер-г доромжилсон юм хаана байгааг ойлгохгүй байна... Агли гэдэг дээр тэгж байгаа бол Тэдэнтэй тоглоход агли байдаг л гэжийн шт... Хэцүү гэдэг утгаар....
User avatar
a_odko
Сайт админ
 
Posts: 5369
Joined: Thu Dec 01, 2005 12:51 pm
Location: Remember the great Ronaldo...

Postby Barcik » Wed Sep 05, 2007 7:49 pm

Испаниар ярьсан юмыг нь англиар арай мушгиж орчуулаад л... Нэг сайхан хvмvvсйин хорыг малtcан мэдээ.
Payaso wrote:английн хэвлэлийн буллшит...

:eek:
Rosell dimissio!!
User avatar
Barcik
Culé
Culé
 
Posts: 3554
Joined: Fri Dec 02, 2005 2:44 pm

Postby a_odko » Wed Sep 05, 2007 9:34 pm

Шустер багынхаа талаар....
Image
Зуны тоглолтууд....
Энэ зуны тоглолтын хуваарь надад огт таалагдаагүй, тэд намайг ирэхээс өмнө төлөвлөчихсөн байсан тул надад хичнээн хүсээд өөрчлөх боломж олдоогүй. Би хэзээ ч баг дахин цуглараад 4 хэн хоногийн дараа эхний тоголтоо, 10 хоногийн дараа Hannover тэгээд Москва дараа нь Депортой тоглохоор төлөвлөхгүй байсан. Тэгээд бас Teresa Herrera болон the Carranza-д .2 хоног дараалж тоглохоор болсныг мэдээд их л гайхсан.. Энэ бүгдийг өөрчлөх л хэрэгтэй байсан юм.

Гэхдээ баг бүх зүйлд хурдан дасаж байсан ч бид шинээр ирэх тоглогчидоо хүлээсээр л байсан..тэд шинэ арга барил, системээр тоглох боломж олгох байлаа...Энэ зун маш их руморууд гарсан. Гэхдээ шинээр ирсэн Голланд тоглогчид багт их нөлөө үзүүлж байна.

Би пре улирлын турш их сэтгэл дундуур байлаа, Бид олон тоглолтонд хожигдсон, Би энд ийм зорилготой ирээгүй. Сэввияад хожигдсоны дараа дербигээ хожиж лигээ эхэлсэн нь манай тоглогчидод маш их урам өгсөн. Одоо тэдэнтэй ажиллахад илүү амар болсон юм шиг санагдаж байна..


Лигийн эхлэл...
Би бага багаар сайжрах биш хүчтэй эхлэхийг л хүссэн..Ингэж эхлэх нь их чухал ба тоглогчид өөрсдийн тоглолтондоо итгэх итгэлтэй болж, урам зоригтой тоголход нөлөөлх юм. Шумбагчидтай тоголсон тоглолт тоглогчидод их урам зориг өгсөн ч бидэнд манай багт сайжруулах зүйл их бий гэдгийг бас мартаж болохгүй.
Зөвхөн үзүүштэй хөлбөмбөг үзүүлэхийн төлөө тоглох хангалтгүй. Бид бөмбөг ирэхийг хүлээх биш, түүний төлөө тэмцэх хэрэгтэй. Робино, Снайдер, Раул энийг маш сайн гүйцэтгэж байгаа.

Image

Багын бүрэлдэхүүн:
РАУЛ...
Би Раулын сонинд өгсөн Евро2008-д тоглох хүсэлтэй байга гэсэн байсныг уншсан... Aragonés энэ талаар бодох л хэрэгтэй.. , Би Реалд ирэхээсээ өмнө нэгэнтэй Раул багаа сольвол илүү дээр хэмээн ярьж байсан, надад ийм зүйл тохиолдож байсан болхоор л тэгж хэлж байсан юм.
Тогтсон хэв маяг миний тоглолтонд их нөлөөлж, асуудалд оруулж байсан... Барсад байхад үзэгчидэд ч энэ нь нөлөөлж тэнд байсан 8 жилийн дараа тэд намайг багт төдий л чухал хүн хэмээн үзэхээ больсон.
Одоо бол Раул тэр өөрийнхөөрөө тоглож байна, бидний тоглолтын хэв маяг түүнд ийм боломж олгож байгаа юм... Рүүд, Робинод ч мөн адил, Раул одоо өөрийнхөө тоглолтыг гаргахад л анхаарлаа хандуулах хэрэгтэй.


Гүти...
Тэр ойр тойрныхон болон тоглогчидод хамгийн ихээр нөлөө үзүүлж чаддаг тоглогч... Түүний талбай дээрх тоглолт арга барил нь миний тоглогч байсан үеийг санагдуулдаг. Мөн тэрээр маш ухаалаг, тэвчээртэйн дээр үргэлж дуулгавартай, шүүмжлэлд таатай ханддаг.

Хигуан. .
Тэр зуны тоглолтын тестүүдэд тэрээр баруун вингэрээр талбайд гарсан, гэхдээ миний бодлоор тэрээр довтлогчоороо тоголвол илүү амжилттай санагдсан, Бид түүний гоолдох мэдрэмж чадварыг сайжруулахаар оролдож байгаа, энэ улирал тэрээр вингэрээр ч , довтлогчоор ч багтаа туслах болно.

Шинээр ирэгсэд...
Дрэнтэ Шумбагчидын эсрэг тун муугүй байсан, гэхдээ Хейнзег оруулснаар улам л сайжирсан. Дрэнтэ Датч, гэхдээ тэр Caribbean шиг харагддаг. Мөн түүний хөгжилтэй зан нь Робино-н мөн адил характертай нийцээд тэр 2 бие биенийгээ маш сайн ойлгож тун сайн найзууд болоод байгаа, Тэр хоёрын хөгжилтэй байдал багыханд нөлөөлж дрессинг рүүмд маш гайхалтай уур амьсгалыг бүрдүүлсэн байдаг, Рүүд мөн Голланд тоглогчидод эцэг шиг нь л бүх зүйлд туслаж байгаа.

Роббен хурдан сайжирч байгаа, хэдхэн хоногийн дараа багтайгаа нийлнэ. Түүний түрүү жилийн бэртэл зөв зүгээр байгаа, түүнийг элсүүлэх ажиллагаа сунжирснаар тэрээр Чэлситэй хараахан бүрэн бэлтгэлд гарч чадаагүй, тиймээс энэ бүгдийг нөхөх шаардлагатай байсан юм.

Бид багаа босгохоор болсон цагаас Снайдер бидний хараалж байсан тоглогчидын нэг байсан, түүнийг элсүүлэхийн өмнө түүнийг сайн сэдэх Leo Beenhakker /экс Голланд, Реалын коуч/тай уулзаж түүний талаар ярилцссан,
Бекхам баруун жигүүрээр тоголдог, харин Снайдер түүний байрлалд тоглохоосс гадна өөр олон байрлалд тоглож чаддаг, Түүний Бернабеу дахь эхний тоглолт түүнийг жаахан нервтүүлж байсан боловч тэрээр одоо маш сайн тоглож байна, Багыхан ч түүнийг хүндлэн хурдан дасан зохицоход тус болж байна.

Image
Залуу тоглогчид...
Би Де Ла Ред-д боломж өгөхийг маш их хүсэж байсан, учир нь тэр тун сайн байсантай холбоотой, гэхдээ баг 25 тоглогчийн бүрэлдэхүүнтэй байх ёстой ба түүнд зай байхгүй болсон юм, тиймээс тэр явахаас өөр аргагүй байдалд орсон. хүмүүс биднийг залуучуудын ирээдүйг үгүй хийж байна гэж бодохийг хүсээгүй, тиймээс Адриан, Гранеро нарыг явуулсан. Тэд энд улирлын ихэнхийг сандлаас үзэж байснаас өөр хаа нэгтээ боломжоо нээх харуулах хэрэгтэй.

Өрсөлдөгчид...
Лигийн тэмцээнд бол Сэввияа нэр дэвшигчидийн тоонд байгаа гэдэгт итгэлтэй байна. Нэмэгдээд мэдээж Барса, дээр нь Валенсиа , гэхдээ тэд жаахан асуудалтай байгаа байх.
Аваргуудын лигид бол Милан, Ливерпүүл-г нэрлэмээр байна, Одоогийн байдлаар Миланчууд Сэввияаг дийлэх хамгийн боломжтой баг гэдгээ харуулсан, Миланчууд энэ бүрэлдэхүүнээрээ 2 жил тоглож байна, тиймээс ч тэд бие биенийгээ ойлгож, ямар ч цомыг төвөггүй авах боломжтойгоо харуулсаар байна.

Ливерпүүл тийм ч үзүүштэй хөлбөмбөг тоголдоггүй, гэхдэээ тэдэнтэй тоглоход үргэлж хүнд хэцүү асуудалтай байдаг. Та зүгээр л тэд Барсад хэрхэн хүндрэл учруулсныг санах хэрэгтэй...

Хэрвээ Миланд 10 оноо өгөхөөр бол Мадрид 8 оноотой, Сэввияа 9, Тэд бие биенийгээ нүдээ боогоод тоглох хэмжээнд ойлголцож байна, одоохондоо бид тийм биш, тэдэн шиг нэгэн цул баг болж чадаагүй байна.
Хэрвээ надад дэлхийн багуудын микс хий гэвэл МЮ-н довтолгоо, Чэлси-н хамгаалалт, Сэввияа-н дайчин идэвхитэй байдлыг сонгох байсан.


Капелло...
Тэр заавал халагдах эсвэл үгүй байсан эсэхийг би сайн мэдэхгүй лдэ, гэхдээ аварга авчихаад явж байгаа тул баяртайгаар л явах байсан, гэхдээ мэдээж тийм ч их биш лдээ. Гэхдээ тэр үлдэх бүрэн эрхтэй , Түүний талаар үүнээс илүү ярих боломжгүй л дэ, учир нь би түүнийг тийм сайн мэдэхгүй..

Бид ирээдүй руу явах ёстой, би зарим асуудалтай зүйл байгаа талаар хэлж байсан гэхдээ бүгд Капеллод хамаарахгүй, тэрээр маш зарчимч, хатуу коуч санагддаг. энэ Galactico -д илүү хэрэгтэй байх л да харин би тоглогчидтой маш найрсаг байхыг хичээдэг, коуч-н зүгээс залуу тоглогчид хандаж байгаа таагүй авир, диктатур тэдэнд тун амархан нөлөөлдөг, энэ нь тэгсээр багын проблем болдог .
Мөн тэднийг улирдан жолоодоход амар хялбар байлаг, элдэв хатуу байдал хэрэггүй, учир нь тэд элдэв зангүй, хожиж аваргалахын хүсэл эрмэлзлэл дүүрэн байдаг , тиймээс бид залуу тоглогчидыг илүүд үзэж байгаа.
Тэдэнтэй адил би ч ялахын хүсэл эрмэлзлэл дүүрэн байна, учир нь би коуч болоод ямар нэгэн цом аваагүй авж амжаагүй байна.

Германы шигшээд...
Нэгэн удаа би Барсагийн зөвшөөрөлгүй Германы багруугаа явж байлаа, Учир нь би багтайгаа Бразил-н эсрэг тоглохыг хүссэн, Барса тэр тоглолтын маргааш нь Rayo-той тоглох байсан тул зөвшөөрөөгүй. Сүүлдээ би Германы шигшээд 45 мин тоглохоор шийдсэн... Тэр тоглолтын дараа манай багын томоохон уламжлалт ёслолын ажиллагаа болох байлаа. Өглөө нь Барса-руу явах байсан болхоор эрт унтах хэрэгтэй байлаа, ингээд би энэ ажиллагаанд очоогүй, энэ талаара тайларлахаар Udo Lattek руу ярих гэсэн боловч оператор түүний нэрийг будилснаар ярьж чадаагүй, ингээд л энэ бүх үл ойлголцол эхэлсэн юмдаа, тэр цагаас хойш тэр намайг дахин багтаа дуудаагүй.

REAL MADRID
Анх Реалд элссний дараа баг намайг бусдаас ямар их хамгаалж буйг мэдэрсэн, Барсад бол ийм зүйл үгүй байлаа. Тэр үед Мадридын бүрэлдэхүүнд Camacho, Gallego нар байсан. Клуб ч Gallego бид 2-н таагүй харьцааг мэддэг байлаа, учир нь би түүнтэй бүтэн 8 жилийн турш таагүй харилцаатай байж , үргэлж маргалдаж ирсэн. Гэхдээ л 28 настайдаа ямар их зүйл сурч болохыг би ойлгож авсан юм. Коуч Beenhakker Gallego бид 2-г нэг өрөөнд оруулахаар шийдсэн. Бид өрөөндөө ороод л маргалдан удалгүй зодолдож эхэлсэн, гэвч тэр сүүлдээ миний хамгийн сайн найз болсон юм да...
Энэ пре улиралд ч гэсэн бид тоглогчидоо 2 2-р нь нэг өрөөнд оруулсан, энэ нь багыг илүү цул болгоход тусална.



РеалМадрид.ком-д өгсөн ярилцлагаас товчилов....
Last edited by a_odko on Wed Sep 05, 2007 10:04 pm, edited 2 times in total.
User avatar
a_odko
Сайт админ
 
Posts: 5369
Joined: Thu Dec 01, 2005 12:51 pm
Location: Remember the great Ronaldo...

Postby Breathe! » Wed Sep 05, 2007 9:47 pm

:-D
Red Devil since 2003
User avatar
Breathe!
United fan
 
Posts: 4465
Joined: Thu Dec 01, 2005 6:49 pm
Location: Theatre of Dreams

Postby orangeman » Wed Sep 05, 2007 9:51 pm

Реалийн тоглолтийг өнөөдөр л үзлэээ манай муу Снайдер ч Реалд гайхалтай зохицжээ Раулд өгсөн ассист бол лайтай оранжуудад хэрэгтэй ч Барсад маань муу даа ккк :mrgreen:
User avatar
orangeman
Culé
Culé
 
Posts: 4273
Joined: Fri Sep 08, 2006 11:05 pm
Location: Scandinav

Postby spain man » Thu Sep 06, 2007 10:52 am

Одко :eek:
Хала Мадрид
User avatar
spain man
Гладиатор
 
Posts: 13582
Joined: Wed Dec 07, 2005 6:52 pm

Postby soccer » Thu Sep 06, 2007 1:00 pm

Image

Манай Wesley Sneijder маань 2 тоглолтонд 3 гоол...
Raul Madrid
User avatar
soccer
Мадридиста
Мадридиста
 
Posts: 3799
Joined: Fri Jan 05, 2007 10:00 am

Postby meesh » Thu Sep 06, 2007 1:06 pm

Одко :eek:
Буруу ойлголт авж Шүүстэй нөхөр энэ тэр гэсэн чинь манай багийг муулаагүй л юм шиг байна шт.Өөрөө инглишгүй болохоор хэцүү ч юмаа дааа.
Дасгалжуулагчид, одууд багаа сольдог харин ФАНАТУУД хэзээ ч.....
meesh
#4
#4
 
Posts: 9120
Joined: Tue Feb 27, 2007 1:00 pm

Postby Nomer 7 » Thu Sep 06, 2007 2:28 pm

Hey yamar ih yum boloo we hehehe saihan hojil awchee manaihan hehehe 5-0 gedeg hehehe
I'M BAAAAAAACK!!!!
User avatar
Nomer 7
Mr.81
Mr.81
 
Posts: 4193
Joined: Thu Dec 01, 2005 7:38 pm
Location: Oyu-Tolgoi

Postby orgil_1103 » Thu Sep 06, 2007 5:55 pm

Image Image
sexy Becks
Image
Image

www.orgil.tk
User avatar
orgil_1103
 
Posts: 270
Joined: Mon Jul 02, 2007 6:56 pm
Location: Системийн шинжээч

Postby a_odko » Fri Sep 07, 2007 4:09 pm

Раул Гүти тэргүүтэй манай шигээдээ дуудагдаагүй хэд хэрхэн хөгжилдөж байгааг
эндээс үзээрэй... :eek:

Өчигдөр Турк явснаасаа хойш анх улаагаа Роберто Карлос маань Мадридад иржээ.. Тэрээр хуучин багын андуултайгаа уулзаж , парридсан гэнэ.
User avatar
a_odko
Сайт админ
 
Posts: 5369
Joined: Thu Dec 01, 2005 12:51 pm
Location: Remember the great Ronaldo...

Postby zizou » Fri Sep 07, 2007 8:22 pm

Carlos huu tgd Turkd balai avch bnleshde
zizou
Zidane Fanat
 
Posts: 236
Joined: Sun Mar 26, 2006 12:57 pm

Postby a_odko » Fri Sep 07, 2007 9:00 pm

Шустер багийн уур амьсгал чухал гэж үзсэнээр хэд хэдэн өөрчлөлт оруулжээ... Урьд нь пре улиралд тоглогчиддоо 2-р нь хамтад нь нэг өрөөнд байрлуулж байсан бол одоо бэлтгэл бүрийн дараа багаараа хөгжөөнт тоглоом тоглож, дараа нь цугтаа өдрийн хоолоо идэж байхаар болжээ. Мөн өмнө нь тоглолтын урд өдөр тоглогчидыг анхаарлаа төвлөрүүлэх үүднээс зочид буудалд хонуулдаг байсан бол Шустер гэртээ тайван амрах нь илүү хэсээн үзжээ....
User avatar
a_odko
Сайт админ
 
Posts: 5369
Joined: Thu Dec 01, 2005 12:51 pm
Location: Remember the great Ronaldo...

Postby spain man » Fri Sep 07, 2007 9:02 pm

Шустер дөвчигнөж өгч бнаа хахахаха .... Гэхдээ хор болохгүй нь лав ... Үр дүнгээ өгнө биз дээ .... :mrgreen:
Хала Мадрид
User avatar
spain man
Гладиатор
 
Posts: 13582
Joined: Wed Dec 07, 2005 6:52 pm

Postby Nomer 7 » Fri Sep 07, 2007 9:08 pm

Terch tiim shuu gertee amarhan hamaagui iluu baih gej bodoj bna shd.Iluu taiwan bh bno

Shusteriin hiij bgaa uildluud odoogoor nadaa taalagdaj bna tsaashid ch gesen iim bna gej naidaj bna
I'M BAAAAAAACK!!!!
User avatar
Nomer 7
Mr.81
Mr.81
 
Posts: 4193
Joined: Thu Dec 01, 2005 7:38 pm
Location: Oyu-Tolgoi

Postby spain man » Fri Sep 07, 2007 9:15 pm

Гэхдээ эхнэрийг нь буудалд хонуулахгүй бол ч шөнөжингөө гоолдох гэж оролдож ирчихээд талбай дээр гоолдоно гэдэг ч :mrgreen:
Хала Мадрид
User avatar
spain man
Гладиатор
 
Posts: 13582
Joined: Wed Dec 07, 2005 6:52 pm

Postby Nomer 7 » Fri Sep 07, 2007 9:27 pm

hehehehehe.ZA teriig medej bgaa tsaadah chin hehehehe sanaatai buh yum zohion baiguulaltai bgaa.Ayagui manaihan gertee honomoorgui bna buudal honii gesen yum bolow uu?:mrgreen:
I'M BAAAAAAACK!!!!
User avatar
Nomer 7
Mr.81
Mr.81
 
Posts: 4193
Joined: Thu Dec 01, 2005 7:38 pm
Location: Oyu-Tolgoi

Postby orgil_1103 » Sat Sep 08, 2007 1:05 am

Image
Image

www.orgil.tk
User avatar
orgil_1103
 
Posts: 270
Joined: Mon Jul 02, 2007 6:56 pm
Location: Системийн шинжээч

PreviousNext

Return to Хөлбөмбөг

Who is online

Users browsing this forum: No registered users and 8 guests