Аагий wrote:Хаа сайгүй л Жозег муулж байна өө. Манай хүнийг овоо хурцалж байгаа байлгүй дээ, Фулхэм дээр л харъя.
энэ үнэн байхөө...
хэтэрхий ижилхэн тоглолттой 3 тоглогч довтлогчийн ард гарснаас болж байгаа байх...
гэхдээ гол нь бүгд талбайн төв рүү дарж орж ирээд төвдөө бөөгнөрөөд байна лээ...
уг нь Виллиан-г жигүүртээ гүйгээд тоглолт задалж өгөх юм байх гэсэн чинь бас л төв рүү гүйгээстэй...хааяа зүүнд ч гүйж байх шиг...
Иван баруунд ганцаараа бөмбөг авахад урд нь ямар ч тоглогч байхгүй бүгд төвдөө шамбааралдсан байсан...хэд хэдэн удаа давтагдсан...
Азар бас зүүндээ байж байх ёстой байтал төв рүү бөмбөгөө тууж орж байна гээд хэдэн ч удаа алдав...ёстой муу тоглосон...
энэ байдал нь бас хамгаалалтанд нөлөөлсөн...
Мата орж ирээд төвдөө, Оскар баруунд гарсан...
гэтэл 2 уулаа төвдөө гүйж байгаад бөмбөг таслагдаад айл довтолгоонд ороход Мата бол юу ч тоогоогүй...харин Оскар буцаж хамгаалах гэтэл манай баруун луу дамжуулахад тэнд хэн ч байгаагүй...Оскарыг гүйж очсоор байтал төврүү хаяад тэр нь гоол болсон...
Уг нь Жозе-н багууд зохион байгуулалт маш сайтай байдаг даа...
гэхдээ санаа зовох юм алга дөө...
ПЛ тайтл бол багтаал байгаа...кк