by UNIVERSE » Wed Sep 05, 2007 3:55 pm
БИД ТҮРҮҮ ЭСВЭЛ ӨӨР ЯМАР НЭГ ЮМ АЛДСАН УУ . . .
Энэхүү урт улиралын 5 дахь тоглолт нь Челсигийн анхны ялагдал боллоо. Бид 3 оноог авч чадаагүйд урам минь хугарч байна. Би энд тэнцээний тухай яриагүй байна. Гэхдээ манай тоглож буй арга хэлбэрт урам хугарсангүй ээ. Бид бусад топ 4 багийн хувьд яригддаг “гоёмсог хөлбөмбөг” гэх тэр төрлийн тоглолтийг зарим талаар үзүүлсэн. Бид оноо авах үед тоглож буй хэлбэр маань шүүмжлэлд өртдөг. Харин бид гоё тоглосон үед хожигдсон, гоолууд алдсан харагдах юм. Одоо харин та бүхний зарим нь “яагаад бид өндөр темп, ганц-хүрэлтээр тоглоход гурван оноо авч, клийн шийт хадгалаж чадахгүй байна вэ?” хэмээн асуух байх.
Миний бодлоор Мориногийн удирдлага доорх эхний хоёр улирал бид суперб хөлбөмбөгийг үзүүлсэн. Гэвч биднийг бүх талаар уйтгартай байна гэх өргөн суртал нэвтрүүлэг явагдаж байлаа. Харин гуравдахь улирал бид ухаалаг, үр дүнтэй хөлбөмбөгийн тоглосон ба үүнийг саяхан хүртэл хийж байсан билээ.
Английн энэхүү клубыг нэгэн тэрбумтан авснаар Челситэй холбоотой бүх л зүйлийг муу, муухай бүхэнтэй, бүр чөтгөртэй хутган холих ярих болов – эзний орлогын эх сурвалж, менежерийн ихэмсэг зан, манайхны тоглож буй хэлбэр, за тэгээд талбай, зүлэг, фэнүүд, наймаанууд, таклууд, чөлөөт цохилтууд гээд бүх л зүйлсийг тунгалаг шилэн аяганд хийчихээд зүг зүгээс зүйл бүрээр гойчлох болсоон.
Арсеналийн боломжит шинэ эзэн нь “хүн алсан, хүчин үйлдсэн гэх зэрэг та бидний сонсож байсан бараг бүх л гэмт хэргийг үйлдсэн байж болзошгүй этгээд” гэнэ. Таксин /Ситигийн шинэ эзэн/ баривчлах захиалгын дараа дахиад баривчлах захиалга авч байх жишээтэй. Ман Юнайтэд Тевезийг авахдаа хөлбөмбөгийн түүхэн дэх хамгийн бохир, сэжигтэй хэлэлцээр хийлээ. Саяхан л Арсена Венгер Алан Пардевийн талаар ноцтой юм ярьсан ч, бид бас л мартчихсан байна. Ливерпүүл өнгөрсөн жил аймшгийн уйтгартай хөлбөмбөгийг үзүүлсэн авч энэ талаар ямар нэг юм дурьдагдсангүй. Цаг хугацаа давтагдаад, хөлбөмбөгийн фэнүүд доторх хулигаан, хүчирхийлэл, цус урсгах явдал байсаар байгаа ба энэ бүгдэд Ман Юнайтэд, Ливерпүүлийн фэнүүд оролцсон байдаг. Харин гэтэл манай фэнүүд багын эзний мөнгөнөөс болж хамгийн их шоолуулах доромжлуулах нь юу вэ? Би юу хэлэх гээд байна вэ гэхээр Челсиг зэмлэн буруушааж байгаа бүх зүйлс бусад клубууд өөрсдөөсөө эхлэн олж байна шүү дээ. Хувь заяа гэж хатуу юм аа. Хамгийн шоглолтой зүйл Коул-Галлас хоёрын солилцооны үед Оросын Мафийн талаар зогсоо зайгүй ярьж байсан Арсеналын фэнүүдийн хувьд тохиолдож байна.Учир нь ”Тэдний багийг нь ямар ч эргэлзээгүй жинхэнэ Орос мафийн залуу худалдан авсан” ба үүнийг нь дэлхий аль ч мэдээлэлд үнэн хэмээж байна. АС Милан ба Ювентус хөлбөмбөгийн түүхэн дэх хамгийн бохир хэрэг явдалд орооцолдож байсан. Хэрвээ Челси ийм юманд холбогдсон бол юу болох байсан талаар таамаглаж үзээч. Яг л энэ давхар стандартыг би үнэхээр үзэн яддаг. Энэхүү давхар стандарт нь зөвхөн Челсид тавигддаг бөгөөд одоо бүр энэхүү давхар стандартыг Челсиг үзэн ядагчид, дундыг баримтлагчид Челсид тавиад зогсохгүй бүр Челсигийн фэнүүд өөрсдийн багтаа тавьдаг болсон гэнэ. Энэ нь үүнийг бүр хүндрүүлж байна.
Сэдвээсээ хазайчихлаа, одоо бүгдээрээ ярих зүйлрүүгээ эргээд оръё. Нөгөө яагаав бид Вилла паркад Астон Виллад хожигдсон талаар. Энэ хэр зэргийн гамшиг вэ? Ман. Юнайтэдийг харцгаая тэд аль эрт хэд хэдэн оноо алдсан ба одоо эргэн ирж байна. Харин бид улиралыг хангалттай сайн эхэлсэн авч эхний ялагдалаа амслаа,... тэгээд юу гэж? Жозе Мориногийн тогтмол баг нь яг одоогоор нэг гоол алдахыг ч бид хүлээн зөвшөөрөхөд хэцүү байгаа байх. Бид 5 тэмцээнд 6 гоол алдаад байна. Эдгээр гоолуудыг хамгаалалтын хаагуур алдаад байна вэ? Үүний учир нь бид тоглолтын хэлбэрээ өөрчилж буйд байгаа юм. Энэ бол шилжилт бөгөөд бүхэл шөнөжингөө тохиолдох зүйл биш юм. Челсигийн довтлогооны арга өөрчлөгдөж буй ба тоглогчдын шилжилтийн өөрчлөлт нь сул зай үүсгэж, тэр нь өртөж буй нь илэрхий байна. Бид тоглолт бүрд шинэ арын дөрөвтэй гарч байна, энэ бол тийм хялбар зүйл биш. Бид бүрэн давамгайлсан авч хожигдсон. Хачин жигтэй юм алга. Тэр өдөр бид хялбархаан давамгай баг нь байж чадсан. Өөр нэг өдөр бид ийм гүйцэтгэл үзүүлэхэд энэ нь бидэнд 2-0 гэсэн хожлыг авчирах болно.
Хэрвээ “Жозег хөөх/дүүжлэх/өшиглөх” гэх мэт утгагүй учиргүй бус харин үндэстэй, баримттай шүүмжлэл хийхийг хүсэж байгаа бол та бидний довтлогоо/хамгаалалт гэх хэсэг бүр дэх дутагдалтай зүйлийг харах ёстой. Энэ нь бид талбайн дунд заримдаа жаал бага зэргийн гөлрөнгө байдалтай байсан, манай довтлогоонд дахь гаргасан шийдвэрүүд зохимжтой бус байсан /энэ нь дор хаяж 1-2 тоглогчид таамагласнаас өөр үйлдэл хийж байснаас харагдсан/, хамгаалалтын хувьд гурван өөр лигийн 4 хүн хараахан хөлөө нийлүүлж амжаагүй харагдсан. Энэ бол бид хэрхэн тоглосныг харгалзаагүй баримт. Гэхдээ тэр хэрхэн тоглосон нь нэгэн өдөр бидэнд 2-0 гэсэн хожил, 3 оноог авчирах болно. Жозе бол үүндээ мастер, Челсигийн тоглолтын энэхүү нэмэлт нь хүн бүрийн хорхойг хөдөлгөм болох бөгөөд Челсиг маш чанга арсалдагч, өрсөлдөгч байлгах тэр зүйл юм. Одоо Жозе философио өөрчлөх гэж оролдож буй ба энэ нь аажмаар хийх зүйл гэдэг нь тодорхой боллоо. Бид одоо шилжилтийн үедээ байна. Жозе урьд нь 2-1, 3-2 гэсэн адилхан 3 оноо өгөх хожлоос 1-0 гэсэн хожилд болон клийн шийтэд илүү баярладаг байсан. Одоо бидний тоглох хэлбэр нь гоолуудыг оруулдаг болох ёстой хэрвээ бид гоол алдаж буй бол энэ нь бүр илүү анхаарах ёстой. Гэвч бид үүний балансыг олох, зөв түвшинг барих, шинэ системийг ойлгох хүртэл ийм зүйлс тохиолдсоор байх болно.
Хэрвээ та өөрийн амьдралдаа шууд мөрийцөж чадах ямар нэг зүйл бол байдаг бол энэ нь Жозе тэр тоглогчиддоо руу ар талаас нь цохилт өгнө гэдэгтээ ижил юм. Тоглогчдын зарим нь бодит сонирхол, шийдэмгий байдлыг үзүүлээгүй. Зарим нь бөмбөгийн төлөө тэмцэх ёстойгоороо тэмцээгүй, зарим нь төлөвлөгөөг дагаагүй, зарим нь тэдний өөрийн эзэмшсэн зүйлсээ хийгээгүй, аюултай үед баримтлах үндсэн дүрмээ мартсан.... Гэвч баг маань дасгалжуулагчтайгаа хамт сууж, тэд юу буруу хийсэн, үүнийгээ хэрхэн сайжруулах талаар дүн шинжилгээ хийнэ гэдэгт итгэлтэй байна.
Би иймэрхүү хожигдол бүрийн дараа ийм дүгнэлт хийгээд байхгүй. Миний тооцоолсноор бид энэ улиралд 26 хожиж, 7 тэнцэж, 5 ялагдана. Бид 85 оноотойгоор лигэд түрүүлэх ёстой. Бүх зүйлийг таамаглана гэж байхгүй. Улирал дөнгөж эхэлж байна. Маш олон зүйлс тохиолдоно – зарим тоглогчид гэмтлийн улмаас өнжицгөөн, баг гэнэт формоо алдана, дэрби нар халуухан болж байна гэх мэт…
Уг ялагдлын дараа Жозе Морино шүүмжлэлд ихээр өртөж байна. Гэхдээ би хараахан шууд шүүмжлэмээргүй байна. Энэхүү ялагдлыг хараад, үр дүнтэй, баримттай шүүмжлэл өрнүүлцгээе.
by BC /Нэгэн Челсигийн фэн/
One day we will do it. Champions Champion