Кино шиг тоглолт үзлээ.. Ойрд аваагүй кайфаа ч авлаа хаха.. Аз манайд байсан л даа.. Ямар ч байсан азын тэнгэр нь хаячихаагүй л байгаа юм байна.. За тоглолт бол тааруу л болсон.. Угаасаа шигшээн дараах тоглолт нэг иймэрхүү байдаг шд.. Тоглогчдын ядралт энэ тэр нөлөөлсөн нь мэдээж юм. Түүнчлэн Emery манайтай олон тоглож байгаа яаж тоглохоо нөхөр бас мэднэ л дээ.. Бараг тэнцсэн тоглолт, тэнцээ шударга үр дүн ч байж болохоор.. Яахав тэр нэмэлт цаг дууссан үед гоолдсон, Севилья-н гоолыг тооцоогүй гэсэн асуудлууд бол байдаг л зүйл.. Манайх болохоор л гарууд эмзэглээд байдгийн хэхэ..
Стандарт цохилтууд бол угаасаа бүрэлдэхүүнийхээ дундаж өндөр болон агаарт сайн үздэг хүмүүс л авчрахгүй бол засрахгүй л байх.. Бүске, Пикэ хоёрын агаарт сайн гэж юу байхав дээ.. Хамгаалахаар бол бүр байхгүй.. Пикэ довтлох үед арай дээр.. Энэ улирал лав хоёр гурван удаа мөргөсөн нь хаалгатай ойрхон өнгөрөөд байгаа шүү.. Булан бол хаалттай цохилт байтугай л аюултай бидэнд.. Тата яахав энийг засах гээд янз, янзаар үзээл байна, харж л байя, юм хум турших хугацаа бас өгөх хэрэгтэй.. Тэр хурдан директ тоглолт бас л нэгэн шинэ зүйл шүү дээ.. Кайогийн хэлдэгээр үзэхэд үнэхээр урамтай ч асар эрсдэлтэй гэдэг яг хэлсэн.. Сөрөгдүүлэх боломж улам ихссэн юмуу хаашаа юм хаха.. Ганц хоёр яваал манай 16-д орцон байхын.. Прессингээ төгс хийхгүй бол бас л аюултай.. Энэ үед хамгаалалтын чанар шууд харагдана.. Ахлагч ирээд нэг яах нь уу, харъя даа..
Өчигдөр хоёрдугаар үед үнэн муу, замбараагүй тоглолоо.. Ерөөсөө л энд тэндгүй унаж туссан хүмүүс байв.. Хамгаалалт бол ёстой аймаар.. Пикэгийн манардаг өдөр таарчихсан.. Маше харин ганц гайгүй нь.. Заримдаа бөмбөгөө удаан барьж баймаар санагдах юм. Тэгэхгүй пэжигнээд байвал эсрэг багтаа сөрөгдүүлэх бололцоо олгоод байна. Ялангуяа хожиж байх үедээ.. Валенсиа дээр бариулангаа алдсан, өчигдөр бас алуулах дөхлөө, одоо дандаа аз дайраад байна гэж байхгүй.. Урд тал бол харин өнгөлөг байна.. Мэсси-Сеск-Нэймар гэсэн хослол дийлдэхгүй болох боломжтой.. Би дээр нь Алексис-г нэмчихмээр байна. За тэгээд энэ дөрвөлд гол “зэвсэгээ” атгуулчихад алзахгүй.. Алексис маш зөв байрандаа байсан бол Мэссигийн зүтгэл хийгээд ур чадвар гайхалтай байлаа.. Сескийг ерөөсөө гараанаас л гаргаад байгаасай.. Неймар заримдаа амиатмаар байна.. Лиган дебют гоол удахгүй байх гэж найдаж байна.. Бразил эр бол зүгээр бүжиглэж байна лээ дээ.. Альбаг гаргадаг нь угаасаа дэмий шийдвэр байсан байхаа, 3 долоо хоног гэж бараг сар юм шив дээ.. Одоо тэгээд топ багуудтай таарвал ийм хамгаалалттай яах вэ гэдэг л байна даа.. Өө нээрээ ЖДС-д баярлалаа..
Тоглолтын талаарх зарим статаас:
Мэсси одоогоор лигад 6 гоолтойгоор мэргэн буучдыг тэргүүлж байна.. Түүнчлэн тэрээр Unai Emery-н дасгалжуулсан багийн эсрэг 16 тоглолт хийж 16 гоол хийжээ.. Мэссигийн хамгийн олон удаа гоолдсон баг: Atletico Madrid (20), Real Madrid (18), Osasuna (16), Sevilla (16), Zaragoza (14), Valencia (14) and Athletic Bilbao (13).
Неймар лигад хоёр гоолын дамжуулалт өгөөд байгаа ба бүгд Мэссиг чиглэжээ..
Алвэс энэ улирлын манай анхны толгойгоороо гоолдсон тоглогч болж. Алвэс хамгийн сүүлд 09 онд Малагагийн эсрэг толгойгоороо гоолдож байжээ.. Бразил баруун ар маань мөн Барсагийн лиган хүрээнд Камп ноуд 3,500 дахь гоолыг оруулсан тоглогч болжээ.. Манай араас гэртээ хамгийн олон гоол хийсэн багууд: Реал 3,471, Билбао 2,909 нар юм..
Манайх лиган хүрээнд гэртээ 17 тоглолт дараалан ялаад байна.. Манай рекорд бол 1960 оны 39 юм..
Тата лиган эхний 4 тоглолтондоо бүгдэд нь ялсан манай 5 дахь дасгалжуулагч болж байна.. Эдгээр дасгалжуулагчид: Brocic (1960), Venables (1984), Van Gaal (1997), Vilanova (2012).
Манайх мөн хоёр жил дараалан эхний 4 тоглолтондоо ялсан хоёрдахь баг болж байна, Реал 1961, 1962 онуудад ийм амжилт үзүүлж байсан..
Саяны тоглолтод манайх 63% бөмбөг эзэмшиж, 19 удаа хаалга руу цохисноос 10 байгаа оножээ..
Лиган хүрээнд хамгийн сүүлд хоёр жилийн өмнө хоёр хамгаалагч гоолд оролцож байжээ.. Өнгөрсөн тоглолтод Адриано дамжуулж Алвэс гоолдсон бол хоёр жилийн өмнө Алвэс болон Бартра нар хамтарч байв..
Бүскэ маань Севилья-н эсрэг тоглосноор лиган 150 дахь тоглолтодоо оролцжээ.. Анх Пэпийн удирдага дор нэгдүгээр багт дуудагдаж тэр жилдээ 21 тоглолт хийж 1 гоол хийсэн.
Өнөөдрийн бэлтгэлийн зурагнаас: