Yoshiki X Japan хамтлагийн үүсгэн байгуулагч Ёшики 1965 оны 11 сарын 20-нд Японы Чиба хотод мэндэлжээ. Түүний ээж нь төгөлдөр хуурын багш байсан учраас бяцхан Ёшики 5 настайгаасаа төгөлдөр хуур тоглож сурсан байна. Мөн хөгжмийн эвсэлтэй хүү байсан учраас 10 настайдаа бөмбөр тоглож сурсан байна. Ёшикигийн гэр бүл д аав ээж дүү нь багтдаг байлаа.
Цэцэрлэгт байхдаа Ёшики хожмоо насан туршын найз болох хувь тавилантай Тошитой мөлхөж яваад, мөргөлдөж танилцсан гэдэг. Түүнийг 10 настай байхад эцэг нь амиа хорложээ. Энэ явдал бяцхан хүүд маш хүндээр тусаж, цаашдынх нь амьдралд ч их нөлөө үзүүлсэн юм. Хожмоо тэр аавдаа зориулж алдарт Tears дуугаа бичсэн гэдэг.
“Тэр явдал миний зүрхэнд хэзээ ч арилахааргүй том шархийг үлдээсэн. Энэ шарх насан туршид минь надтай хамт байх болно.”
“Зуны амралт эхэлчихсэн байлаа. Тэр өдөр би сургууль руугаа хөгжмийн хичээлд явчихаад гэртээ ирсэн юм. Тэгээд хаалгаар орж иртэл аав маань матрасан дээр унтаж байх шиг харагдсан. Гэхдээ яагаад толгойдоо гурвалжин малгай углачихсан юм бол гэж би гайхаж байлаа. Тэгээд тэнд байсан хамаатнаасаа яагаад аав тийм хачин малгай өмсчихсөн байгаа юм бэ гэж асууж байснаа санаж байна. Юу болсныг ойлгосон даруйдаа миний уур маш их хүрсэн. Бүр галзуурах гэж байгаа юм шиг санагдсан. Яг л дотроос халуун гал төөнөж байгаа юм шиг. ”
Сур - “Яагаад уурласан гэж’
“Мэдэхгүй ээ.Хамаатнууд намайг тайвшруулахыг оролдож байлаа. Хэрвээ хэн нэгэн амиа хорлох юм бол ард нь үлдсэн хүмүүс “Яагаад ” гэсэн асуулттай хоцордог. Тэд хэзээ ч жинхэнэ шалтгааныг мэдэж чадахгүй. Харин миний аав шалтгаанаа бичиж үлдээсэн байсан. Хэрвээ тэгээгүй байсан бол би насан туршдаа түүнийг хайж явах байсан байх. ”
“Одоо ч гэсэн би энэ бүхэнтэй эвлэрч чаддаггүй. Тийм болохоор л насан туршдаа шархтай явна гэж хэлсэн юм”
“Аз болж надад хөгжим байгаа. Би өөртөө мэдрэгдэж байгаа зүйлсийг хөгжмөөрөө дамжуулж хүмүүст хүргэдэг. Хэрвээ хөгжим байгаагүй байсан би юу хийх байсна болдоо гэж заримдаа боддог юм.”
Ёшики эцгийгээ нас барснаас хойш жинхэнэ дайсны цэрэг болон хувирлаа. Үргэлж хэрэг тарьж эхийгээ зовоодог байв.
Хүнд рок сонирхох болсон тэрээр 1982 онд 17 настайдаа багийн найз Тошитой хамт “Х” хэмээх хамтлаг байгуулсан гэдэг.
Үүнээс өмнө Ёшики, Тоши хоёр 1977 оноос хойш Dynamite , Noise гэх мэтчилэн хамтлаг байгуулахаар оролдож байсан амжилт олж чадаагүй юм. Х хамтлаг байгуулагдсаны дараа тэднийг ивээн тэтгэх ямар ч газар байгаагүй. Гэхдээ Ёшикигийг ээж азаар хүүгээ ойлгодог байлаа. Тэрээр гэр орныхоо юмыг зарж хэдэн юен хуримтлуулснаар Ёшикид Extasy Records-оо байгуулах санхүүгийн боломж бүрдсэн гэдэг.
Ийнхүү өөрсдийн рекордсоо байгуулсан тэд анхны дуугаа бичүүлжээ. Улмаар 1988 гэхэд хамтлагтаа хоёр шинэ гишүүн элсүүлсэн байна. Тэдгээр нь мэдээж Хайд болон Тайжи.
Сур “Хамтлагаа анх байгуулахдаа ийм хол явна гэж төсөөлж байсан уу ”
X japan-ийг би анх үүсгэн байгуулахдаа Токиогийн Домд тоглоно гэж огтхон ч төсөөлж байгаагүй. Будокан ордон бол харин санаанд багтаж байлаа. Гэхдээ цаг хугацаа өнгөрөхийн хэрээр бид цаашаа явж болох юм байна гэдгийг ухаарч эхэлсэн. Яг л шат шатаах ахиж байгаа юм шиг. ”
“Хамтлагаа анх байгуулаад удаагүй байтал дуучин маань гарчихсан. Тэгээд үлдсэн гишүүдээсээ хэн нь дуулмаар байна гэж асуухад бүгдээрээ би гэж хариулж байлаа. Гэхдээ Тоши бусдаасаа арай дээр байсан болохоор дуучин болохоор болсон. Тэгээд л тэр”
Тошигийн талаар ....
“Хэдийгээр багаасаа нөхөрлөсөн ч гэсэн бид хоёр тэс өөр араншинтай хүмүүс. Ахлах сургуульд байхдаа би бүтэлгүй эдгээд байсан бол Тоши спортлог хөвгүүн байлаа. Хамтлаг байгуулагдахад ч гэсэн тэрэнд рок хөгжимчний характер байгаагүй. Харин Хайд тэрнийг өөрчилсөн гэж би боддог юм. Түүний ачаар л Тоши бидний ертөнцөд нэвтэрсэн. Харин өмнө нь тэр бусадтай л адил энгийн хүн байлаа. ”
“Миний шахуу хуваарь тэрэнд их хэцүү байсан байх. Би өдөр болгон тэрнийг бэлтгэл хийж, дуулахыг шаарддаг байсан юм. Магадгүй үүнээс болж тэрний хоолой бага зэрэг сөөнгө болсон байх. Тошигийн хоолойг дотроо төсөөлөөд би дуугаа бичдэг байлаа. Гэхдээ хэзээ ч миний дотроо төсөөлж байсан шиг сайн болж байгаагүй. Тийм болохоор би дуучин дээрээ тулж ажиллаж, дотроо төсөөлж байсан тэр зүйлсээ ойлгуулахыг хичээдэг байсан. Гэхдээ энэ бүхэн амаргүй байсан”
Сур - Жишээ нь ?
Жишээлбэл би цаасан дээр маш жижигхэн “хайр” гэж бичээд дараагийн хуудсан дээр арай томоор “хайр” гэж бичнэ. Тэгээд Тошид “Миний хүсэж байгаа хайр бол эхний хуудсан дээр байгаатай адил жижигхэн биш. Харин хоёр дахьтай адил том. Гэхдээ хоёр дахь шиг сайхан бичигдсэн биш өмнөх шиг муухай бичигдсэн байх ёстой” гэж хэлдэг байлаа. Тоши “Юу гээд байгааг чинь ойлгох юм алга” гэхэд нь дахиад л өөрөөр тайлбарлах гэж үзэж тарна. “Чи далайн эрэг дээр ганцаархнаа байлаа гэж бодьё. Нар жаргасны дараа хүмүүс ийш тийшээ одохдоо чам руу гараа даллаж байна. Харин чи тэдэнд хайртай гэдгээ илэрхийлэхийн тулд хашгирах уу эсвэл даллах уу” гэх зэргээр ярина. Энэ үед Тоши бүр ч толгой нь эргэчихсэн янзтай харагддаг байлаа. Тэгэнгүүт нь би “За за өөрийнхөөрөө л дуул” гээж орхичихдог байсан юм.
i. Та Тошигийн хоолойг өөрийн төсөөлөл шигээ төгс болгохыг хүсдэг байжээ
y. Тиймээ. Би тэрнийг хурцалж, өөрийнхөө төсөөлөлд байгаа төгс дуу хоолойг олж авахыг хичээдэг байсан юм. Гэхдээ ингэснээрээ би Тошигийн өөрийнх нь төсөөллийг устгаж байсан гэдгээ мэддэггүй байлаа. “Чи юу гэж бодож байна” гэж асуухаар Тоши “Хэрвээ чи тэгж бодож байгаа бол яахавдаа” гэж хариулдаг байлаа. “Чамайг ингэж их хүчилж байгаад уучлаарай. Гэхдээ би дуугаа бичихдээ чиний дуу хоолойд тохируулах гэж оролдож байна шүү дээ. Би чамайг өөрөөс чинь ч илүү мэднэ” гэж хэлдэг байсан юм.
Сур - . Тэгэхэд Тоши юу гэдэг байсан бэ ?
Заримдаа тэр “Заза ойлгож байна” гэнэ. Заримдаа болохоор “Надаас юу хүсээд байгаа юм бэ” гэж уцаарладаг байлаа. Бид нар үнэхээр шахуу ажилладаг байсан. Тэгээд заримдаа би өөрөө будилчихна. .Бүр Тошигоос ч олон будилна гээч. Тэгээд л бүхнийг шинээр эхлэх хэрэг гарна. Үнэхээр солиотой.
Ёшикигийн хөгжмийн өргөн чадвар Х Japan-ий симфони найралт хөгжимт рок дуунуудаас маш сайн харагддаг. Ёшики хамтлагынхаа бөмбөрийг тоглохоос гадна төгөлдөр хуур дарж, Forever Love, Tears (нас барсан аавдаа зориулсан) Endless Rain, Say Anything…гэх мэтчилэн хамтлагынхаа ихэнхи гайхалтай дуунуудыг зохиосон юм. Гэхдээ түүний хамгийн гайхалтай бүтээл нь art of life гэж миний хувьд боддог юм.
Тоглолтын үеэр Ёшикиг бөмбөр болон төгөлдөр хуурыг ээлжлэн тоглодог. Гэхдээ зарим дуун дээр ингэх боломжгүй үед Ёши урьдчилан төгөлдөр хуур юм уу бөмбөрийн аяаа бичүүлдэг юм байна.
Тэрээр бөмбөр тоглохдоо бараг ухаанаа алдталаа сэтгэл нь хөдөлдөг учраас маш олон хүзүүний гэмтлийг авч байсан. Тиймээс зарим тоглолтууд дээр хүзүүний хамгаалалттай тоглож байсныг нь та нар санах байх.
Үүгээс ч зогсохгүй Ёши басс гитар тоглож чаддаг юм байна. Харин өөрийнхөө хоолойг голдог учраас дуулахыг хэзээ ч хүсч байгаагүй ажээ.
X Japan-тай хамт олон гайхалтай он жилүүдийг үдсэний дараа тэрээр 1997 онд Тошиг явсны дараа хамтлагаа тараасан юм. Ингээд Тоши, Ёши- өөр өөрсдийн замаар явахаар боллоо.
Ёшики Хайдтай цуг хамтлагаа дахин нэгтгэхээр төлөвлөж байсан ч 1998 онд Хайдийн гэнэтийн үхэл тохиолдлоо. Үүний дараа тэрээр Лос Анжелес рүү нүүсэн юм.
“Хайд бид хоёр Х Japan-ийн дараагийн үеийг гаргаж ирье гэж ярилцдаг байсан юм. 2000 оноос өмнө хоёулаа нэг том юм хийе гэж зөвлөлддөг байлаа. Хайдыг нас барсны дараа надад юу ч бодох сэхээ байгаагүй. Тэгээд л би олны хөлөөс холдохын тулд Америк руу явсан юм. Харин намайг эргэж ирэх үед бүгд их сонин хандлагатай болсон байсан. Тоши бид хоёрын харьцаа ч сайжраагүй хэвээр байлаа. Дахиад л бүх зүйл буруу тийшээ эргэлээ гэж тэр үед айж байсан ”
Сур - Тэр үедээ та юу хийж байсан бэ ?
Би өөрийгөө завгүй байлгахын тулд зогсоо зайгүй ажиллаж байлаа. Магадгүй энэ бүхэн хачин сонсогдож магадгүй. Гэхдээ би тэр үед ч дуугаа бичсээр л байсан. Хүмүүс юу ярьж байгаа, юу хийж байгаа нь надад огтхон ч сонин байгаагүй. Зөвхөн өөрийнхөөрөө л амьдрахыг тэр үед хүсч байлаа.
Сур “ Өөрийн чинь Хайдын оршуулгын үеэр хэлсэн үг их олон залуусыг тайвшруулсан гэж боддог юм. Хэрвээ өөрийн чинь үгс байгаагүй бол зарим нь өөрийгөө удирдаж чадалгүй амиа хорлох байсан байх. Энэ талаар юу гэж боддог вэ ”
Үнэхээр тийм гэжүү. Тэр үед юу болсныг би сайн санахгүй байна. Би зүгээр л “Тайван байцгаа” л гэж хэлж байсан. Хайдыг нас барсан гэдэгт би итгэж ч чадахгүй байлаа. Миний хэлсэн үг фенүүдийг сэтгэлээ барихад тусалсан гэж хэлж байгаа чинь үнэхээр сэтгэл хөдөлгөлөө.
Ёшикигийн Хайдын оршуулах ажиллагаан дээр хэлсэн үг.
"Энэ гэнэтийн явдал намайг маш хүчтэй цочирдууллаа. Одоо ч тэр үзэсгэлэнтэй хэвээр унтаж байгаа юм шиг л байна. Гагцхүү хэзээ ч эргэж сэрэхгүйгээр нойрссон. Хайд бол хамтлагийн хамгийн тайван хүн байсан. Түүний энэ зан намайг ч тайвшруулж биднийг чимээгүй чиглүүлж удирдаж байдаг байсан юм.
Мэдээж заримдаа тэр сэтгэлээр унахаараа надтай уулзаж бид бүх зүйлийн талаар ярилцдаг байлаа. Амьдрал аз жаргал хамтлаг фенүүд гээд л. Тэр яг л миний ах шиг заримдаа дүү шиг байдаг байлаа. Согтуудаа бид хоёр заримдаа гар зөрүүлдэг байсан ч маргааш нь тэр надад "Өнгөрсөн шөнө би юу хийсэн бэ, Ёши надад хэлээч гэж хэлдэг байсан" харин одоо тэр юу ч хэлэлгүй тэнгэрт хальчихлаа. надад ямар санагдаж байгааг үгээр илэрхийлэх арга алга. Тайван нойрсдоо. Та бүхэн ч бас сэтгэлээ барьж тайван байх ёстой. Үүнийг тэр хүсч байгаа"
Удалгүй тэрээр нэг жилийн дараа 1999 онд эх орондоо эргэн ирж продюсерийн ажилдаа орсон юм. Тэрээр Dir En Grey, Glay, Kiedney Thieves Abandoned Pools гэсэн хамтлагуудыг гаргаж ирсэн.
“Тийм ээ. Миний эргэж ирсэн шалтгаан олон бий. Юуны түрүүнд Хайдддаа зориулж хүндэтгэлийн концерт хийх. Хуучин найз нөхөдтэйгээ уулзаж мэнд мэдэх, энд үлдсэн ажлаа зохицуулах гээд олон зүйлс байсан. ”