Бэкэнбауэр: Испани, Германы шигшээд Бразилд гол өрсөлдөгчид байнаФранц Бэкэнбауэр бол хөлбөмбөгийн түүхэндэх хамгийн их хүндлэл хүлээсэн, танигдсан цөөн хэдэн тоглогчдын нэг юм. Тэрээр 1974 онд тоглогчийн хувиар дэлхийн аваргын цомыг өргөж мөн түүнээс хойш 16 жилийн дараа шигшээ багийн дасгалжуулагчийн хувиар Итали-д ахин уг цомыг өргөсөн билээ.
2006 онд Германд болсон Дэлхийн аваргад тэрээр Зохион байгуулах орны комиссын ерөнхийлөгчөөр ажиллаж хөлбөмбөгийн фэнүүдийн хувьд нэгэн мартагдашгүй, дурсамжтай тэмцээнийг зохион байгуулалцсан юм.
Ингээд та бүхэнд фифа.ком-н түүнтэй хийсэн ярилцлагаас хүргэж байна. Ярилцлаганд түүний дасгалжуулагчийн хувиар үзүүлсэн агуу амжилт болон 2014 оны Бразилд болох Дэлхийн аварга мөн тус тэмцээний фаворитууд хэн байх талаар санал бодлыг нь дэлгэж.
Фифа.ком: 1990 онд та Германы шигшээг удирдан дэлхийн аварга болгосон. Тус тэмцээний дурсамжуудаасаа хуваалцаач?Франц Бэкэнбауэр: Дэлхийн аварга гэдэг нь ердөө бид бүгдийн ой санамжинд хамгийн урт удаан хугацаанд үлдэх тэр зүйл юм. 1990 онд хөлбөмбөгийн хүсэл тэмүүллээр дүүрэн, гайхамшигт орон Италид бид багаа дэлхийн аварга болгосон. Аз болоход Аргентин зохион байгуулагч орныг дэлхийн аваргын хагас шигшээд хожсон юм. Яагаад гэхээр дэлхийн аваргын финалд гол фаворит мөн зохион байгуулагч орны шигшээтэй тулах илүү хүнд байх байлаа. Тиймээс Аргентиныг хожих нь илүү амар даалгавар байв. Энэ миний хувьд хэзээ ч мартахааргүй туршлага болсон.
Фифа.ком: Ирэх жил Бразил-д дэлхийн аварга болох гэж байна. Таны хувьд 2014 оны дэлхийн аваргын таамаглал ямар байна?Франц Бэкэнбауэр: Яг л Итали шиг, Бразил бол хөлбөмбөгийн хамгийн агуу орнуудын нэг. Бид ирэх дэлхийн аваргаар үүнийг жинхэнэ утгаар нь мэдрэнэ гэж найдаж байна.
Фифа.ком: Шилэгдэгсэд өнгөрсөн Конфэдэрэшн кап-р түрүүлж өөрсдийгөө харуулаад амжлаа. Таны хувьд тэднээс юуг хүлээж байна?Франц Бэкэнбауэр: Хэрвээ та нар амжилтын номонд итгэдэг бол Конфэдэрэшн кап-н ялагчид хэзээ ч дараа жил нь болох дэлхийн аваргад түрүүлж чададгүйг мэднэ. Тиймээс энэ зарчмаар харвал Бразил тийм ч сайн харагдахгүй л байна (инээв). Гэхдээ тэдний оронд дэлхийн аварга болно, тэд Конфэдэрэшн кап-р өөрсдийн ямаршуу нөөц боломжтой гэдгээ харуулчихаад байна. Би тэднийг дэлхийн аваргаар илүү байж чадна гэж бодож байна. Талбайн давуу талтай байгаа тэд том фаворит-р тэмцээнийг эхлүүлнэ.
"Тоглогчид дасгалжуулагчийнхаа хүсээд буй тоглолтын хэв маягт хараахан бүрэн дасан зохицоогүй байгаа тул Пэп Гуардиола сэтгэл хангалуун байх гэж нилээн хэдэн долоо хоног эсвэл хэдэн сарыг ч авах болно."Франц Бэкэнбауэр Байерн Мьюнхэн багийн талаар
Фифа.ком: Та Ёоахим Лоу-н Герман хэр хол явж чадна гэж бодож байна?Франц Бэкэнбауэр: 2006 онд тэр шигшээг аваад шигшээн процэсс-г тэр чигт нь үргэжлүүлсэн учир нь тэр Юргэн Клинсманн-ы туслах байхдаа л шигшээн механизм-д аль хэдийнэ суучихсан байсан хүн. Тэрээр адилхан чанга хатуу замаар шигшээг удирдаж байна, энэ нь шигшээг амжилт руу хөтөлж байна. Тодорхой хэмжээнд шинэ, авьяаслаг залуусыг төрүүлэн гаргаж буй багуудад талархаж байна. Өнөөдөр шигшээн бүрэлдэхүүнд 2006 оны дэлхийн аваргын бүрэлдэхүүнээс цөөн хэдэн тоглогч л байна, гэвч бусад нь одоо ч өсөж дэвжиж буй академи-н бүтээгдэхүүн болсон залуус байна. Эдгээр залуусыг гаргаж ирсэн академиуд бол зөвхөн клубуудын хувьд ч биш мөн шигшээн хувьд алтны уурхай болж байна. Одоо Германы хувьд шинэ хэв маяг ирээд байна, залуухан бөгөөд шинэлэг. Үүнд Ёоахим Лоу-н нөлөө бий. Хэрэв Бразил-г зогсоож чадах ганц баг л байх болвол энэ нь Герман байх болно гэж бодож байна.
Фифа.ком: Та авьяас чадвартай тоглогчдын нөөц, бололцооноос шалтгаалан Ёоахим Лоу-н ажил таны 1990 оны үеийнхээс илүү амархан байна гэж боддог уу?Франц Бэкэнбауэр: Хэрэв чи сонголтоор дүүрэн бүрэлдэхүүнтэй бол энэ нь одоогийн Ёоахим Лоу-д байгаа зүйл юм. Эргэлзээгүй энэ ажлыг илүү амархан болгодог. Тэр мөн азтай, учир нь бид одоогоор 2 шилдэг багтай байна. Өнгөрсөн улиралд бидний харснаар Байерн Мюнхэн болон Боруссиа Дортмунд гэсэн багууд Аваргуудын лиг-н финалд хүрсэн. Шигшээ баг үндсэндээ эдгээр 2 багуудын тоглогчид дээр суурилах болно. Мөн түүнчлэн Өзил болон Хэдира нар эргэлзээгүй үүн дээр нэмэгдэнэ. Гэхдээ Байерн болон Дортмундын тоглогчид шигшээн гол цөмийг бүрдүүлнэ, энэ нь үргэлж давуу тал болдог. 1974 онд бид үүнийг харсан, тэр үед Байерн-ий 6 тоглогч мөн Мюнхэгладбах-н 3 тоглогч тус бүр шигшээн бүрэлдэхүүнд байсан бөгөөд 1972 онд ч мөн үүнтэй төстэй байлаа.
Фифа.ком: Зарим тайлбарлагчид Байерн, Дортмунд багууд бие биедээ өрсөлдөгчид гэж авч үзэж байна. Энэ нь шигшээ багт муугаар нөлөөлж чадах уу?Франц Бэкэнбауэр: Би тоглогчийн хувиар яг ийм нөхцөл байдалд байсан. Мэдээж, би Бэрти Вогц, Гантэр Нецер, Хаки Уиммэр, Юпп Хайнкэс гэх мэт хувийн өрсөлдөгчидтэй байсан. Талбай дээр бид хоорондоо тулалддаг байсан ч шигшээдээ нэгдсэн дариуд бид нэг хамт олон болдог байсан. Бид үргэлж эв нэгдэлтэйгээр тэмцээнд оролцдог байсан. Энэ одоо ч хэвээрээ.
Фифа.ком: Та Өмнөд Америкийн бусад шигшээг хэрхэн үнэлэх вэ? тэд өөрсдийн тивдээ дэлхийн аваргыг хүлээн авч байна.Франц Бэкэнбауэр: Мэдээж Өмнөд Америкчууд өөрсдийгөө тэмцээний хамтран зохион байгуулагчаар авч үзэж байна. Дэлхийн аварга зөвхөн Бразилд биш, Өмнөд Америк-д болох гэж байна. Тиймээс ялангуяа тус тивийн багууд илүү урам зоригтой оролцох болно. Гэхдээ энэ цаг мөчид би ямар ч багийг цомыг авч чадах хэмжээний жинхэнэ өрсөлдөгчөөр авч үзэж чадахгүй байна. Аргентин яг л урьдынх шигээ мөн бүхэлдээ Мэсси-с хамааралтай байна. Бусдынх нь талаар гэвэл би хангалттай мэдэхгүй байна. Европчуудын хувьд гэвэл би Испани-г Герман-ий адилаар хүчтэй оролцоно гэж нэрлэх болно. Тэд мэдээж хэрэг Конфэдэрэшн кап-д байснаасаа тэс өөр түвшинд байх болно. Тус тэмцээнд тэд зүгээр л урт улирлын дараа хэт их ядралттай байсан. Чи тэмцээний өмнөх бэлтгэлгүйгээр үүнийг хийж чадахгүй, энэ бол эргэлзээгүй тоглогчдын ядралттай холбоотой. Ирэх жил дэлхийн аваргаар энэ өөр байх болно. Герман болон Испаний шигшээд Бразилд хамгийн том фаворитууд байх болно.
Фифа.ком: Фрэнк Рибэри Европын шилдэг тоглогчоор нэрлэгдлээ. Таны бодлоор яг энэ мөчид тэр дэлхийн шилдэг тоглогч мөн үү?Франц Бэкэнбауэр: Жагсаалтын эхний 3-г харахад Фрэнк Рибэри хамгийн амжилттай нь байсан. Ямар ч тохиолдолд тэр бол дэлхийн шилдгүүдийн нэг. Энэ жилийн хувьд тэр хамгийн шилдэг нь байсан. Түүнгүйгээр Байерн гурамсан цом хүртэхгүй байх байсан. Магадгүй 1 юмуу 2-г нь авч болох, гэхдээ бүгдийг нь яавч үгүй. Үүнд Фрэнк Рибэри үлэмж их хувь нэмэр оруулсан.
Фифа.ком: Байерн Мюьхэн-ий хүндэт ерөнхийлөгчийн хувиар та багаа өнгөрсөн улирлын амжилтаа энэ улиралд давтаж чадна гэж бодож байна уу?Франц Бэкэнбауэр: Хэрэв тэдний өрсөлдөгчид тэднийг үүнийг хийлгэхийг зөвшөөрөх аваас эргэлзэх юмгүй, гэхдээ би тэднийг тэгэхгүй гэж айж байна. Боруссиа Дортмунд одоо илүү хүчирхэг болсон байна мөн тэд энэ улиралд Байерн-г тийм ч амар урдуураа гүйлгэчихгүй байх. Тэд цом хүртэхийг зорих ба мөн тэд хангалттай хүчирхэг байна. Миний бодлоор энэ нь бүхэлдээ Байерн-с хамаарна. Пэп Гуардиола сэтгэл хангалуун байх гэж нилээн хэдэн долоо хоног эсвэл хэдэн сарыг ч авах байх учир нь тоглогчид дасгалжуулагчийнхаа хүсээд буй тоглолтын хэв маягт хараахан бүрэн дасан зохицоогүй байна. Энэ нь бүхэлдээ хэвийн зүйл ба үргэлж цаг, хугацаа авдаг. Ямартай ч би сэтгэл хөдөлгөм улирлыг хүлээж байна, миний бодлоор энэ улиралд аваргын төлөө 2 баг өрсөлдөж өнгөрсөн улирлын төгсгөлтэй ижил замаар төгсөх болвуу.