by chukcha2002 » Sat Aug 25, 2007 7:09 pm
Алдар цуутай марафоноороо эхлэхийг нь харлаа. Гарааны лист дунд Сэр-Од гээд нөгөө олимпоор хэсэг зурагтаар гараад авдаг залуугийн нэр харагдаж байна. Хараад байсан чинь мань хүн ар тийшээ дундуур зогсож байнаа. Яг камер явж байхтай давхцаад гараа өргөж сунгалт хийж байгаа нь давхцажийна, мань хүн санаатай тааруулсан биз, хэхэ.
Осакад мангар халуун, дээр нь агаарын чийгшил 70 гаран хувьтай эвгүй нөхцөлтэй л гэнэ. Спринтерүүдэд бол таатай, харин холын зайнханд бол үхлийн кондишн юм л гэнэ. Нээрээ л марафоны хэд маш удаан темпээр эхэлсэн, хэвийн нөхцөл дэхь эмэгтэйчүүдийн темпээр явж байна гэж тайлбарлагч ярих юм. Манай хүн ч толгойн эгнээнд зэрэгцээд л туугаад байдаг. Энэ аймаар нөхцөлд барианд орохоо бодоод зурагтаар гарахаа бага бодоосой ухааны юм өмнөөс нь санаа зовсон гэж. Эхний 5 км, 10 км харьцуулалтаар манай хүн эхний 10 дотор нэр нь гараад хэсэг явлаа, тэгээд тэрнээс хойшоо алга болоодохсон. Миний ч нойр хүрч байсан болохоор унтаад өгсөн. Өглөө тоймоор харахад бол нэг Кени залуу сүүлийн 10 км-т тасарч явсаар байгаад хуссан. Хоёрт Катар орж байх юм. Гуравт Швейцар залуу. Өмнөх дэлхийн аваргын хүрэлтэй япон гүйгч 5-д ороод уурлаж үхэх гэж байх шиг харагдсан. Кени түрүүлдэг нь ч бараг хэвийн зүйл байх, харин тэр Катар сайхан гар юмаа, тэднийх нөгөө Азийн наадмаар л дуулдахнээ, баахан гадны тамирчныг нэр дээрээ аваад амжилт шууд худалдаж аваад гэсэн, тиймэрхүү л юм болсон биз.
Тэгээд өчигдрийн тоймыг нэлээн үзлээ, 7 төрөлтийн нөгөө Швед хүүхэн өндрийн харайлт дээр 1 метр 95 дээгүүр сүнгэнээд гарчихлаа шд. Жинхэнэ өндрийн хүүхнүүд дөнгөж 2 м гаран дээгүүр аварга шийдэгддэг санагдаад байх юм, тэгээд бодвол Клюфт одоо супер юмаа. Уртын харайлтад бол алдаг гэсэн, эртүүд бас нэг гран пригээр 100 метрийн саадтай гүйлтэд яг энэ төрлөөр мэргэжсэн хүүхнүүдэд эхнээсээ 6-д орж байсан.. гэхээр Клюфт бол ер нь л...
100 метрийн эрэгтэйчүүдийн эхний тойрог болсон юм байна, бас. Тайсон Гэи, Асафа Поуелл хоёрын хэн нь вэ гэдэг л асуулт сонин байх шиг байна. Тэр хоёр эхний тойрогт зүгээр л халаалтын байдлаар шахуу гүйгээд дараагийн тойрогт төвөггүй гарч байна. Тэг дундуур л амжилттай байсан. Хагас финалаас эхлээд маналзана биз. Бүтэн сайнд финал нь юм байна лээ.