За шинэ улирлын сэдвээ мялаагаад МВБ-ийнхаа ярилцлагыг орууллаа..
Ван Боммэл: ПСВ бол хүчтэй, алийг дэмжих нь хэцүү сонголт Марк Ван Боммэл ПСВ Эйндховэн болон Милан 2т хоёулангийнх нь хувьд хүнд учраа болсон гэж үзэж буй бөгөөд түүний сэтгэл зүрх хаана байгааг одоог болтол мэдэхгүй байна.
АС Милан болон ПСВ Эйндховэн багууд Аваргуудын лигийн хэсгийн шатанд хоорондоо учраа таараад байгаа. Эхний тоглолт 8 сарын 20нд Филипс Стадионд, хариу тоглолт 8 сарын 28нд тус тус явагдна.
Милан болон ПСВ түүхтэй багууд билээ. Энэ 2 багт хоёуланд нь хүчин зүтгэж байсан тамирчин бол Марк Ван Боммэл юм. Голланд эр Миланд ердөө жил хагасыг үдсэн ч фэнүүдийн дуртай тоглогчдын тоонд зүй ёсоор ордог билээ. МВБ энэ тоглолтыг 2 багийн хувьд ширүүн тоглолт болно гэдэгт итгэлтэй байгаа аж.
[i]“Аваргуудын лигийн плэй офф 2 багт хэцүү шалгуур байх болно. ПСВ-ийн бүрэлдэхүүнд олон өөрчлөлт орж, маш залуу бүрэлдэхүүнтэй болсон. Милан ПСВ-г яаж тоглох арга барилыг мэдэхгүй.Тэдний тамирчид гүйлт үнэхээр сайтай гэвч Милан бол Милан шүү дээ. Тэд үргэлжийн л гайхалтай баг байсаар ирсэн мөн тэдэнд гайхалтай тамирчид чамгүй их бий. ПСВ залуу баг, тэд хүчтэй ба довтлохдоо хурдан, мөн тэдэнд залуу хамгаалалт бий. Милан өрсөлдөгч учраас үзэхэд маш сонирхолтой тоглолт болох нь тодорхой. Үнэнийг хэлэхэд хэн нэгэн юу болохыг мэдэж байгаа юм уу? Adam Maher бол ПСВ-ийн гол тамирчин, түүнээс нүдээ салгахгүй байх хэрэгтэй. Тэр 1 минутанд гоолдож чадахаар авьяаслаг тамирчин.ПСВ довтолгооны тэмүүлэлтэй залуу баг учраас Миланд хэцүү байх боловуу. ПСВ-ийн фэнүүдэд би юу хэлж чадах вэ гэж үү? Милан бол Милан. Миланд би хангалттай хувьтай байсан гэж боддог учир нь тэдэнд Боатэнг, Балотэлли гээд гайхалтай залуус их бий. Тэдний хамгаалалт хүчтэй ч, өөр нөхцөлд (довтолгоог хэлж байгаа бололтой) Миланы төлөө тоглохгүй. ПСВ Милантай таарсандаа баяртай биш байгаа. Nigel De Jong? Тэр бол сайн тамирчин. Бид хамтдаа дэлхийн аваргын шигшээ болтол хамт мөр зэрэгцэн тоглож байсан. Тэр надтай маш төстэй тамирчин. Түүнд маш ноцтой гэмтэл байсан ч хүчтэйгээр эргэн ирж чадаж байгаа. Nigel бол гайхалтай хүн, мөн түүний өрсөлдөгч байхаас илүү хамтрагч байх нь үргэлж илүү сонголт байх болно. Urby Emanuelson? Миланд ирэхэд Emanuelson-д амар биш байсан. Өнгөрсөн улирлыг Англид өнгөрүүлсэн түүнд карийртаа том алхам хийх цаг ирээд байна. Хэн нэгэн чиний байрлалыг өөрчилж байсан үед ч Миланы төлөө бол тогломоор байдаг. Чи Миланы өмсгөлийг л өмсөж байгаадаа баярлах хэрэгтэй. Би Милан болон ПСВ-ийн аль нэгийг дэмжих үү гэжүү? Би аль сайн баг нь л хожоосой гэж бодож байна. Би Миланд жил хагасыг л өнгөрүүлсэн ч надад 10 жилийг өнгөрүүлсэн мэт санагддаг. Миланыг орхих үед уйлсан шалтгаан маань зүгээр л тэнд үнэхээр сайхан байсан. ПСВ-ийн төлөө би 7 жил тоглосон ч хамгийн шилдэг тоглогчидтой би Миланд тоглосон.(Домгууд, Ибра, Силва нарыг хэлж байгаа байх) Алийг нь дэмжих гэдэг надад үнэхээр хэцүү сонголт. Зөвхөн ганц л баг цааш шалгарах болно.” [/i] Гэж Милан Чэйннэлд ярилцлага өгчээ манай хүн. Марк маань ПСВ-ийн өмсгөлтэйгээр зодог тайлсан. Өнгөрсөн улирлын төгсөлд улаан кард авж Ван Боммэл стилээрээ шипигээ өлгөсөн билээ. МВБ Миланы төлөө 50 тоглолт хийсэн юм.
http://www.youtube.com/watch?v=oTnfO1YGK-s