by Yes Man » Thu Aug 16, 2007 11:57 am
Ter ASAg buruutgaj baigaa humuus bol magadgui tsever hujaa,japanuud baigaa baih gej bodoo baigaasht..
Юуны өмнө Монголын хэвлэл мэдээллээр гараад байгаа сумод Асашёрюгаас илүү хатуу шийтгүүлсэн ёкозүна байдаг юм билээ гэсэн мэдээ гараад байгааг залруулахыг хүсэв. Сумогийн олон жилийн түүхэнд шийтгэл хүлээсэн их аварга ёкозүна 4 байдаг гэнэ.
39 дэх их аварга Маэдаяма
6 башё л ёкозүна цолтой барилдсан энэ их аварга бараг түүхэнд хамгийн сул ёкозүна байлаа. Сумо барилдаж эхлээд 19 жил болж байж, их аварга болсон тул нилээд настай ёкозүна байв. Тиймээс ч гэмтэл бэртэл хэмээн тэмцээнд оролцохгүй тохиолдол ч их байсан гэнэ. Дэлхийн 2-р дайны үед харитэ буюу алгадах мэхээр олныг шуугиулж явсан гавьяаг нь үнэлж их аварга цол өгсөн гэхэд болно. Анх их аварга болоход нь л урьд өмнө болон цаашдаа ч гараагүй хэрэв ямар нэг юм болбол цолыг нь хураана гэсэн тодотгол бичүүлж байж ёкозүна болж байжээ. 1949 оны Оосакагийн тэмцээнд гэмтэлтэй хэмээн оролцоогүй ч тэр үед Японд айлчилж ирээд байсан америкийн бейсболын багийн тэмцээн үзэн, дасгалжуулагчтай нь зураг авахуулж байсан нь сонинд гарж, шүүмжлүүлсээр зодог тайлахаас өөр аргагүй болсон. Анх ёкозүна өгөхдөө ч болзол тавьж байсан тул яах ч аргагүй байсан болов уу. Ганцхан удаа түрүүлж байсан, тэгээд ч аварга цолтой хамгийн дээд тал нь 9 ялж байсан энэ ёкозүна 21 жил дохён дээр барилдсан юм.
52 дахь их аварга Китанофүжи
Эн Эйч Кэй гээр сумо тайлбарлан бөхчүүдийг нилээд шүүмжилдэг нүдний шилтэй эрхэмийг хүмүүс сайн мэдэх байх. Энэ бол 52 дахь их аварга Китанофүжи юм. Таманоүми их аваргатай нэгэн үед өрсөлдөж, хамтдаа ёкозүна цол хүртэж явсан хүн. Харин өрсөлдөгч Таманоүми нь өвчний учир нас барсанаас 1971 оны 11 сараас 1973 оны 1 сар хүртэл ганц аар ёкозүна байв. Озэки болохдоо 8-7, 10-5, 10-5 гэсэн түүхэнд үлдэх муу амжилтаар арслан хүртэж байв. Анх ёкозүна болсон башёдоо түрүүлсэн ч дараагийн тэмцээнээс эхлэн олигтой барилдаан ер үзүүлээгүй. 1971 онд якүзагуудтай холбоотой, мөнгө төгрөгний тусламж авж байсан нь илэрж, сумогийн холбооноос анхааруулга хүртжээ. Мөн Японы Боловсролын яамнаас анхааруулга авсан байна. Маш хөнгөхөн шийтгүүлсэн ч Китанофүжи хаширсангүй. 1972 оны 5 сарын тэмцээний 9 дэхь өдрөөс эхлээд нойр хулжих өвчин гэдэг оноштойгоор тэмцээнээс гарсан байна. 50 хувиа хийж чадахгүй болоод байсан уу, ямар ч гэсэн барилдмааргүй байсан тул эмнэлэг явж. Тэмцээнээс гарахын тулд эмчийн магадлагаа хэрэгтэй. Эмч хичнээн үзээд өвчтэй ,бэртэлтэй газар олддоггүй. Яахаа мэдэхээ байсан эмч шөнө сайн унтаж байгаа юу хэмээн асуухад Китанофүжи нойр ер хүрэхээ байсан хэмээн уухайн тас өлгөж авсан тул эмч за тэгвэл нойр хулжих өвчин хэмээн магадлагаа хийж өгжээ. Үүнийг Китанофүжи өөрөө сэтгүүлчдэд ярьсан байдаг. За тэгээд зүгээр гэртээ хэвтэж байж болох байсан ч тэр тэгсэнгүй. Хавай явж, сафиндаж байгаад сонин хэвлэлд гаран сумогийн холбооноос хатуу сануулга авжээ. Нийт 10 удаа түрүүлээд зодог тайлсан Китанофүжи дэвжээн дээр гялалзаж чадалгүй, хэл ам тарьсаар зодог тайлсан юм. Зодог тайлсан хойноо над шиг олон янзын хочтой байсан ёкозүна сумод байхгүй хэмээн гайхуулж ярьдаг байсан гэх бөгөөд үнэхээр шөнийн хаан, плейбой аварга мэт олон янзын нэрээр дуудуулж байв. Хаа хамаагүй ярьдгаас нь болж, сумогийн холбоо ч нилээд хүнд байдалд орж байсан удаатай. Би бэлтгэл хийх дургүй, угаасаа хийдэг ч үгүй хэмээн сэтгүүлчдэд ярьж, боулинг, гольф хөөн, дуу дуулж, пянз гарган сумогийн холбоог уурлуулж байсан ч хоёр ч удаа том фактлаад сумогоос хөөлгөх нь битгий хэл барилдах эрхээ ч хасуулж, гэрийн хорионд орж байсангүй. Зодог тайлаад ояката болж, сумогийн холбооны шүүгчдийн зөвлөлийн дарга болсон ч шүүлтэн дээр алдаа гарган зэрэглэл бууран, 1998 онд сумогийн холбооны удирдах зөвлөлөөс халагдсан тул сумогийн холбооноос гарж, Эн эйч Кэйд сумо тайлбарлагч болжээ.
64 дэх их аварга Акэбоно
Гадаадын анхны ёкозүна хэмээн ад үзэгдэх явдал олон байсан ч шинэ бөх байхаасаа аав ээждээ мөнгө явуулж, амьдралыг нь дэмждэг байсан гэж нэгэн сэтгүүлд гарсанаар Японы хөгшчүүлд сайн хүү хэмээн өхөөрдүүлэх болсон. Гэвч Таканоханатай барилдах үед нь Япон орон тэр чигээрээ Акэбоногийн эсрэг хандаж, бөхийн өргөөнд Акэбоно ялагдаарай гэсэн хүмүүсийн дуу цуурайтдаг байлаа. Японд Таканохана, Ваканоханагийн гол дайсан хэмээн үзэн ядагддаг байв. 1996 оны 2 сарын 28 нд оосакагийн БАР нд агсан тавьж, ширээний үйлчлэгч хүүхнийг зодон, эд юмс эвдэлсэн байна. 3 сарын тэмцээнийг зүүн өвдөгний гэмтэл гэсэн нэрээр өнжсөн ч холбооноос албан ёсоор шийтгээгүй байна. .
60 дахь их аварга Фүтахагүро
Cумогийн холбооноос хамгийн хатуу шийтгэл сумогоос хөөсөн гэж яригддаг ч үнэндээ худлаа яриа юм. Бэлтгэл хийдэггүй хэмээн шүүмжлүүлдэг байсан ч Фүтахагүро тэр үед анхны гадаад ёкозүна болох гээд байсан Конишикиг тогтоож, дарж чадах ганц бөх хэмээн япончуудад үнэлэгдэж байв. Тиймээс ч ганц ч удаа түрүүлээгүй байсан түүнийг сумогийн холбооноос ёкозүна болгосон юм. Харин тэрээр оякатагаа, эхнэртэй нь зодоод сумог орхин явсан. Сумогийн холбоо хөөлөө хэмээн зарласан ч үнэндээ Фүтахагүро аль хэдийн сумо барилдах хүсэл алга хэмээн өөрөө болиод яваад өгсөн хойно нь болсон хэрэг байв.
Шийтгүүлсэн 4 дэх их аварга нь манай Асашёрю.
Асашёрюг Китанофүжитэй харьцуулаад үзье.Китанофүжи якүзатай холбоотой, мөнгө төгрөг авж байсан нь баригдаж анхны шийтгэлээ хүлээжээ. Гэхдээ сануулга шүү. Уг нь бол энд л шууд хөөгдөх ёстой байв. Учир нь 1964 оноос Японы засгийн газраас якүзаг нийгмийн бүх салбараас шахан гаргах ажил эхэлсэн бөгөөд якүзатай холбоо, сүлбээтэй нь илэрсэн улс төрчид, дуучид, жүжигчид ажлаа алдаж байв. 1964 оноос өмнө якүзагууд Японы улс төр, эдийн засаг, дуу хөгжим, спорт гээд бүх салбарт ихээхэн нөлөөтэй байсан агаад Японы прорэслингийн холбооны дэд ерөнхийлөгчийн сонгуульт ажилд Японы хамгийн том якүза бүлэглэл болох Ямагучи бүлгийн босс сонгогдож байсан гээд бодоод үз дээ. Гэвч 1964 онд Японы прорэслингийн эцэг хэмээх Рикидозан якүзад алуулсанаас эхлэн якүзагуудыг мөрдөж эхэлсэн тул тэд ил тод гарахаа больсон. За тэгээд Китанофүжи тэмцээний дундаас гараад сафиндаж байгаад баригдаж. Нэгдүгээрт тэр барилдахгүйн тулд эмчийн худлаа магадлал авсан. өөрөө ч тэрийгээ баталж ярьсан байдаг. Нойр хулжих өвчний улмаас гээд. Асашёрюгийн хувьд 7 сарын тэмцээнд Такамисакариг өргөж хаяхдаа хуучин гэмтэл нь сэдэрсэн бөгөөд эмч нар нуруу, тохойндоо гэмтэлтэй тул 6 долоо хоног эмчлүүлэх шаардлагатай гэсэн онош гаргасан. Монголд үзүүлээд ч эмч нар гэмтэлтэйг нь тогтоосон ч сумогийн холбоо Японд дуудан авчирж, өөрсдийн олж ирсэн эмчид үзүүлж шинжлүүлсэн. Монголын эмч нарт итгэхгүй байна хэмээн хардсан ч сумогийн холбооны эмч нар нь өөрсдөө үнэхээр гэмтэлтэй байна гэсэн онош тавьсан. Сумогийн холбоо үнэхээр гэмтэлтэй юм бол хөл бөмбөг тоголж чадахгүй биз дээ гэсэн сөрөг онол гаргасан ч эмч нар хүн сэтгэл хөөрөөд хэдэн минут хөл бөмбөг тоголж гүйж бололгүй яахав, ямар мэргэжлийн тэмцээнд орж байгаа биш хүүхдүүдтэй бөмбөг өшиглөөд гүйж чадалгүй яахав гэсэн. За тэгээд тойргийн барилдаан биш жинхэнэ башёд худлаа магадлагаа гаргаад барилдалгүй Хавайд очоод сафиндаж байсан Китанофүжи сануулга авжээ. Тэр юу ч болоогүй юм шиг дараагийн тэмцээнд гарсан бөгөөд юун гэрийн хорионд орох. Цалингаа ч хасуулсангүй. Тэгвэл Асашёрю бүх шийтгэлийг нь амслаа. Энэ хэр шударга болохыг сумод хамаагүй жирийн хэн ч уншаад ойлгох буй заа.
eniig unshaaraa