FC Barcelona 2013/14 Més que un club

Польш - Украйнд зохиогдож буй Европын аварга

Moderator: Хөлбөмбөгийн модууд

Re: FC Barcelona 2013/14 Més que un club

Postby Cule » Thu Aug 22, 2013 9:29 am

За за дандаа "манайхан" гоолдсон сайхан л тоглолт... Вилла ч ясны довтлогч хүн шүү, тэр сөрөг довтолгоонд оролцож байгаа, гоол моол бол тансаг тансаг... Мундаг амьтан шүү...

Манай Неймар ч албан ёсны тэмцээний анхны гоолоо хийлээ... Мэдрэмж мундаг юм өө яалтчгүй... Өшөө жаахан дасах л хэрэгтэй байна, тэгээл баллана зүгээр...
User avatar
Cule
 
Posts: 12284
Joined: Mon Aug 24, 2009 4:40 pm

Re: FC Barcelona 2013/14 Més que un club

Postby rednasca » Thu Aug 22, 2013 9:51 am

Вийжа гээч... Ккк...
Нөхөр гоолдчихоод баяраа тэмдэглэсэнд таанууст ямар сэтгэгдэл төрөв?...
итгэл, найдвар хэзээ ч бөхөхгүй, мөхөхгүй...
User avatar
rednasca
Спортын донтон
 
Posts: 21120
Joined: Mon May 22, 2006 1:37 pm
Location: Дархандаа л...

Re: FC Barcelona 2013/14 Més que un club

Postby Cule » Thu Aug 22, 2013 9:54 am

Тийм гоолын дараа яаж баяр тэмдэглэхгүй байхав... :eek:

Гэснээс чи яах байсан, гомдоод уйлах уу..??? кк
User avatar
Cule
 
Posts: 12284
Joined: Mon Aug 24, 2009 4:40 pm

Re: FC Barcelona 2013/14 Més que un club

Postby Real.madrid » Thu Aug 22, 2013 10:22 am

Виллагийн селебрейшн их таалагдсан шүү тэгхэл хэрэгтэй тасархай ч гоал хийсэн
Los Blancos
Los Merengues
Los Vikingos
User avatar
Real.madrid
Мадридиста
Мадридиста
 
Posts: 3061
Joined: Mon Sep 06, 2010 5:04 pm
Location: Улаанбаатар

Re: FC Barcelona 2013/14 Més que un club

Postby Cule » Thu Aug 22, 2013 10:37 am

Зүгээр бэлэн дамжуулалт аваад чихэх нэг хэрэг, иймэрхүү гоолын дараах сэтгэл хөдлөл бол өөр л дөө...

Бэлдсэн, өдөөн хатгасан юм байхгүй, зүгээр сэтгэл хөдлөлийн л асуудал шд... Вилла Адъяабаяр шиг **н** хүн биш л дээ...
User avatar
Cule
 
Posts: 12284
Joined: Mon Aug 24, 2009 4:40 pm

Re: FC Barcelona 2013/14 Més que un club

Postby poseidon » Thu Aug 22, 2013 11:22 am

Зия ЦЭнгүүнийхээ сайхан сэдвийг мялаанаа... нтр ккк

Өчигдөр хуучин муу бичгийн ширээгээ тэтгэвэрт нь гаргаж, зуслангийн байшиндаа тавихаар хоослох үед нэг жаазтай өргөмжлөл шургуулнаас нь гарч ирлээ. 2009 оны Спортын цонх форумын ШИЛДЭГ СЭДЭВ номинацид Барселона клубын сэдэв шалгарсан тухай бичсэн....

Сайхан цаг байжээ... вэб хийгээд л... шинэ сэдвүүд нээгээд л... шинэ мэдээллүүд ороод л... хүн бүр гоё гоё мдээлэлтэй бичлэгүүд хийгээд л... Цоомоо, ТиЖэй, Оранж, Цэнгүүн, Кайо, Ортиз... сайхан сайхан бичдэг байж... гоё гоё орчуулга, мэдээ, дүгнэлт, саналууд.... хэрүүл уруул бас... хэхэ

Одоо яагаад буцаад тийм байж болохгүй гэж... Хоёр, гурван жил зүгээр идэвхгүй хөгжөөн дэмжигчийн зүгээс форумдлаа... одоо жоохоон зав гарвал иймэрхүү нийтлэлүүдийг орчуулж байдгиймуу гэж... жаахан зав зай гарвал юм орчуулж байдгиймуудаа гэж завгүй гэж хэлдэг хүн хамгийн завтай байдгийн гэсэн хэхэ...
Би ямар өчнөөн олон жил үзсэн, танилцсан мундаг эксперт биш... анализ дүгнэлт өөрөө хийж нохойн наадам болж байхаар хүнийхээс хуулнаа гэж... ккк

оруулга алдаатай, буруу байвал хүлцэл өчий... :ногоон:

Энд Ла Масиагийн 12 багийн 300 гаруй тоглогчдоос нэг хүний үзэл бодлоор шалгаруулсан 15 тоглогчийн танилцуулж байна.
Гэхдээ эднийг бүгд Мэсси шиг, Иниеста шиг, Бускэтс, Чави, Пуёоль шиг болчихно гэж бодохгүй байна. Педро, Тиаго, Телло шиг гараад ирэхийг үгүйсгэхгүй ч бас бүгдээрээ Гаэл Эток, Гай Ассулин, Жиованни Дос Сантос, Боян Кркич шиг алга болчихно гэж бодохгүй байна.
Гэхдээ яахав таалагдсан нийтлэлээ хүргэе... бүгдээрээ уншичихсан гэж бодохгүй байгаа учраас орчууллаа. Алдаа мадгийг нь уучлана биз дээ хэхэ... 

Ла Масиагийн итгэл найдварууд

ТоталБарса дахь миний анд Эрик надад клубын зүгээс итгэл найдвар тавьж буй ЛаМасиагийн ирээдүйд гэрэлтэх оддын талаар нийтлэл бичих санал тавьсны дагуу танд толилуулж байна. Түүнд би зарим нэг зүйл дээр ихээхэн анхаарал хандуулж байж бичих зүйл гэдгийг хэлж байлаа. Испаний өсвөр үеийнхний лиг эхлэх гэж буй энэ үеийг яг цаг нь гэж... Энэ нийтлэлд Барселона клубын залуучуудын багт тоглож буй маш их итгэл найдварыг хүлээж байгаа 11-18 настай 15 хүүхдийг сонгон тоглолтын хэв маяг, хүчтэй болон сул тал, суурь нөхцөл байдал гэх мэт зүйлүүдийг нь бага сага ажигласнаараа танилцуулж байна.

Энд би Барса Б багийн тоглогчдоос оруулаагүй бөгөөд “академи” гэдэгт ордоггүй болохыг онцлон тэмдэглэе. Мөн түүнчлэн өөр ямар нэгэн тоглогчтой харьцуулалж бичсэн бөгөөд энэ нь уншигчдад тухайн тоглогчийн талаар илүү сайн мэдээлэл өгөхөд дөхөм болох болов уу гэж бодно. 15 тоглогчоор хязгаарлана гэдэг бол нилээд хүндрэлтэй байсан гэдгийг дурьдахын ялдамд ингэж хязгаарлах шалтгаанууд байна. Магадгүй энэхүү нийтлэлийн хоёрдугаар хэсгийг бичих ч юм билүү.. Хэн мэдлээ...

1. Вилфред Каптум - Wilfred Kaptoum
Image
Тата Мартино Барселонагийн дасгалжуулагч болж ирэх үедээ хэлсэн анхны нэрсийн дунд 17 настай хагас хамгаалагч Вилфред Каптум багтаж байв. Өнөөдрийг хүртэл Каптум клубд олон олон сюрпризыг дагуулан ирж байсан ч энэ вдал бол үнэхээр онцгой байв. Каптум анх клубт ирэхдээ гоёмсог тоглолт үзүүлдэг довтолгооны хагас хамгаалагч байсан бол одоо Бускэтс шиг хамгаалах чиглэлийн (deeplying pivot) хагас хамгаалагчийн үүргээр тоглодог. “6” дугаартай байрлалын хувьд тактик сайтай, өндөр ур чадвартай, бөмбөг сайн дамжуулдаг, “эхийн үнсэлт” шиг хүрэлттэй. Каптум бол нэгдүгээр багт “Тиаго”-гийн үлдээсэн орон зайг дүүргэх боломжтой хоёр хүний нэг (Нөгөө нь Аюуб) юм.

2. Мунир Эль Хаддади - Munir el Haddadi
Жувэнил А (Ю19) багийн энэ улирлын од. “9” дугаарын байрлалд эсвэл аль нэг жигүүрт тоглох боломжтой зүүн хөлтэй довтлогч. Жувенил Б багийн өнгөрсөн улирлын мэргэн бууч (23 гоол) тэрээр ихэвчлэн баруун жигүүрт тоглодог. Түүний тоглолтын хэв маяг нь Реал Мадридын Анхел Ди Мариатай төстэй. Түүнээс гадна Аюуб, Моха, Имад нартай цуг Ла Масиагийн хурцаар гялалзаж буй Морроко тоглогч.

3. Родриго Тарин - Rodrigo Tarin
Image
2012 оны Испанийн Ю17 багийн ахлагч Родри

Родри бол Барселонагийн нэгдүгээр багт дэвших хамгийн өндөр магадлалтай төвийн хамгаалагч төдийгүй насныхаа ангилалд Испанид онцгойрч байгаа тоглогч. 2011 онд Ла Масиад нэгдсэн тэрээр “Кадет А” багийн 96 оны оддын нэг. Тэрээр энэ жил Мунир, Каптум нарын хамтаар Жувенил А багт тоглоно. Аймшиггүй бөмбөг таслалт, агаарт сайн тоглох чадвар, маш сайн бөмбөг гаргалт зэрэг нь Серхио Рамосыг санагдуулдаг. Одоогоор тэр багийн андууд болох Чави Күйнтияа, Хуан Кампинс, Хуанма Гарсиа нарын хамт Испанийн Ю19 багт багтан Торнеод байгаа. Тэрээр гэмтлээ эдгээгээд багтаа тун удахгүй нэгдэх сурагтай.

4. Аюуб Абу - Ayoub Abou
Image
Аюуб Абу Оулам... Касабланкагийн шидтэн...

98 оны үеийнхний тэсрэлтийн гурван хурц од нь Аюуб, Ли, Аленья нар. Мороккод төрж, 9 настайдаа Барселонад ах Латифтайгаа амьдрахаар ирсэн тэрээр Иниеста, Зидан нар шиг болох боломжтой гэж үздэг. Түүний ур чадвар маш багаасаа тодорч эхэлсэн тул түүнийг нэг шат дээгүүр, заримдаа хоёр шат дээгүүр багт тоглуулдаг байв. Өнгөрсөн улирал тэрээр Жувенил Б багт тоглосон. Хэн ч ирээдүйг үнэн зөв тааж чадахгүй ч би 15 настай энэ бяцхан хүү шиг авъяасаар бялхаж цалгиж байгаа нэгнийг хэзээ ч харж байгаагүй гэдгээ хэлье. Мөрөөдлийн хөлбөмбөгчин...!

5. Карлес Аленья - Carles Aleña
Миний хувьд 2012 – 2013 оны улирлын шилдэг хагас хамгаалагчаар түүнийг нэрлэнэ. Нөгөө 98 оны үеийнхний гурван гоцын нэг гэдгийг сануулах юун... Зүүн хөлөөрөө үхлийн цохилт хийдэг Сеск Фабрегасын хуулбар дүр. Би 4 жилийн өмнө 11 настай түүнийг Бенжамин А багт тоглож байх үед нь хамтрагчдаасаа ҮРГЭЛЖ ялгархуйц тоглож байсныг нь батлан хэлж чадна. Тэрээр 2012 онд хэвийн бусаар маш хурдан өсч, Аюуб шиг бие бялдартай болоод байна. Бөмбөгтэйгөө тайван, урсгал мэт хөдөлгөөн хийх түүнийг дэлхийн түвшний тоглогч болно гэхэд эргэлзэх зүйл байхгүй мэт. Нарийн нямбай нэгийн хүрэлттэй дамжуулалтууд нь түүнтэй хамтран тоглох хүслийг хүүхдүүдэд төрүүлдэг. Яг одоо бол тэрээр Жувенил Б-тэй Мексикт байгаа ч Кадет А-д харьяалагдахаар болсон.

6. Ли Сүн Вү – Lee Seung Woo
Image
Бас нөгөө 98 оны гурван одын нэг. Барса ТВ-ийн сэтгүүлч Жаум Марсет нэгэн удаа түүнийг тодорхойлохдоо “хагас хамгаалагчийн мөн чанартай довтлогч” гэсэн байдаг. Түүний өөр нэг хоч бол “Солонгос Мэсси”... Ли бол маш ховор тохиолдох авъяаслаг нэгэн. 98 оныхны жинхэнэ лидер нь тэр. Тоглолтын үед бол ихэвчлэн хагас хамгаалалтын бүсэд түүнийг хамтрагчдаа холбож, Мэссиг санагдуулам гайхалтай дриблүүдээр бөмбөгөө залан урагшилж буй байдлыг олж харах болно. Тэрээр Аленьятай гоё хослол үүсгэдэг.
2013 оны гуравдугаар сард Ли болон хэсэг гадаадын тоглогчдыг ФИФА шударга бусаар “үл мэдэгдэх клуб”-ын гомдлын дагуу албан ёсны тоглолтуудад оролцох эрхийг нь хассан. 18 нас хүртэл түүнийг гадаадын клубтэй гэрээ байгуулахгүй байх шийдвэрээ ФИФА хадгалсаар байна. Барса Ли, Пайк, Жан гэсэн гурван тоглогчийг Солонгосын хөлбөмбөгийн холбоо тус клубт санал болгосны дагуу өөрийн болгосон гэж нотлох сонирхолтой байна. Уг асуудал хараахан шийдэгдээгүй байгаа тул тэд багтай бэлтгэл хийсээр байгаа билээ.

7. Ориол Бускэтс – Oriol Busquets
Үндсэн байрлал нь хамгаалах чиглэлийн хагас хамгаалагч тэрээр төвийн хамгаалагч, хагас хамгаалагчийн байрлалд сайн тоглож чаддаг. Хэдийгээр 14 настай ч төрөлхийн удирдагч араншинтай, техник сайтай, бие бялдар нь хөгжиж буй горзойсон өндөр тэр хүүг мэргэжилтнүүд урт хугацаанд гялалзах болно гэж дүгнэж байна. Инфантил А багт гайхалтай тоглосон түүнийг дасгалжуулагчийн баг 2 шат ахиулан Кадет А багт энэ улирлаас тоглуулахаар болоод байна. Сануулахад тэр Сэрхио Бускэтс, Ориол Ромеу нартай огтхон ч хамаатан биш шүү!!!

8. Алекс Колладо – Alex Collado
Image
MIC 2013 шилдэг тоглогчийн шагнал хүртэх үеэр

Гайхамшигт техник. Алекс бол хүнд хэцүү нөхцөл байдлаас өөрийн ур чадвараараа гялалзан гарч ирдэг хөлбөмбөгчин. Давид Силватай илүү төстэй гэмээр юм уу. Довтолгооны хагас хамгаалагч болон аль ч жигүүрт тоглож чадах зүүн хөлтэй түүнийг Ситигийн Силва шиг болох магадлал өндөр гэж үздэг. Тэрээр өнгөрсөн улирлын Кадет А баг оролцдог MIC тэмцээний MVP болсон. Бие бялдарын хувьд цаашид сайжрах шаардлагатай байгаа ч түүний нөөц боломж, чанарт эргэлзэх нэг ч хүн олдохгүй л болов уу.

9. Арнау Комас – Arnau Comas
99 оны үеийнхний шилдэг нь Ориол Бускэтс гэвэл.... 2000 оны үеийнхий од нь Арнау! Яг л Ориол Бускэтсийн тоглолтын хэв маягтай ижил тоглолттой. Тэр хоёрын талбай дээрх байдал хэтэрхий төстэй. Хоюул өндөр ч Арнау арай булчинлаг. Ориол улаан үстэй бол Арнау алдарт хөлбөмбөгчин Роналд Куманыг санагдуулам шар толгойтой.

10. Абел Руйс Ортега – Abel Ruiz Ortega
Image
Абел, Ли хоёр...

Ла Масиагийн Ибрагимович... “9” байрлалын төгс тоглогч болох боломж түүнд бий. Валенсиагаас өнгөрсөн кун 12 настай байхдаа ирсэн тэрээр эхний жилдээ л академийн топ довтлогчдын нэг болсон. Баруун хөлтэй, бие бялдар сайтай, хууралт сайн хийдэг түүнийг хоёр, эсвэл гурван хамгаалагч аваад ч хүчрэхгүй үе байдаг.

11. Энрик Мартинес – Enric Martinez
Манай академи хэзээ ч дээд зэрэглэлийн хагас хамгаалагчаар дутагдаж байгаагүй. Энрик мөн л тэр байрлалд тоглодог. Тэрээр Арнау, Абел нартай чацуу. Түүнийг Абелтай цуг Валенсиагаас авчирчээ. Түүний тоглолтын хэв маяг нь яг л Чавиг санагдуулам байдаг. Маш төстэй тоглолт үзүүлдэг тэрээр бөмбөг их эзэмшдэг багийн тоглолт хийх гэж төрсөн мэт байдаг. Өнгөрсөн жил Энрик Торнео де Арусагийн MVP болоход Висентэ Дел Боскэ нүд салгалгүй ширтэж байсан гэдэг.

12. Такефуза Кубо – Takefusa Kubo
Image
Такэ ба Анссуманэ Фати хоёр

“2001” оны үеийнхнээс эзэн хааны титмийн чимэг болж чадах олон арван очир эрдэнэ гялалзаж байна. Магадгүй өнгөрсөн жилийн баг бол миний бодлоор Алевин А багийн бүх цаг үеийн хамгийн шилдэг нь байсан байх. Таке бол Японы Фукуокад байдаг манай багийн академиас ирсэн бөгөөд өнөөдрийн хамгийн том итгэл найдвар гэж үзэж болохуйц нэгэн. Биеийн хэмжээнээс үл шалтгаалаад гайхалтай техник, боломжгүй гэмээр маневрууд, хурц ухаан, бөмбөг эзэмших чадвараараа өчүүхэн зайг ч ашиглан гайхамшигийг бүтээж чаддаг. Бяцхан Ази жаалыг хэтэрхий хөөргөж байна гэж бүү бод. Тэрээр өнгөрсөн улиралд 79 гоол ганцаараа оруулж, Ла Масиагийн мэргэн бууч болсон.

13. Анссуманэ Фати – Enric Martinez
“2001” оны үеийнхний бас нэг эрдэнэс... Такэ арга бол Фати билиг. Довтлох чиглэлийн хагас хамгаалагч Фатиг хүмүүс заримдаа довтлогч гэж андуурдаг. Өнгөрсөн жилийн Торнео де Арусагийн мэргэн бууч хар хүү Гвинейд төрсөн. Фатиг Испанийн хамгийн ирээдүйтэй хөлбөмбөгчдийн нэгээр нэрлээд байна гэдэг санамсаргүй хэрэг биш.

14. Адрия Бернабэ – Adrià Bernabé
“2001” оны үеийнхнийг Алевин А-ийн бүх цаг үеийн шилдэгүүд гээд төгсвөл хангалттай биш... Энэ зун өнгөрсөн оны Испанийн шилдэг өсвөр үеийн хагас хамгаалагчаар тодорсон Адрияг дурдалгүй өнгөрч болохгүй. Түүнийг мөнхийн дэрби Эспаньолоос өөрийн болгон аваад байгаа билээ. Энэ жил тэрээр Инфантил Б багийн довтолгооны шугам болох Такэфуса, Фати, Алтимира нарыг хагас хамгаалалтын бүсээс дамжуулалтаар угжих болно. Энэ жилийн Ла Масиагийн оны шилдэг гэрээ бол түүнийх байх болно.

15. Эрик Гарсиа – Eric Garcia
Нөгөө л алдарт “2001” оны үеийнхний бас нэг очтон гэрэлтэж эхэлж буй од. Такэ, Фати, Бернабэ нартай адилгүй нь Эрик бол төвийн хамгаалагч. Насныхаа ангилалд бол Испанид түүнд ойрын өрсөлдөгч байхгүй гэхэд бараг болох биз. Тэрээр багийнхаа хамгийн өндөр нь бөгөөд бөмбөгний төлөөх тэмцэл, бөмбөг таслалтаараа бусдаас онцгойрч байгаа нэгэн. 2001 оны үеийнхнийг дурьдалгүй байж чадахгүй нь. Алтимира, Нико, Нил, Арнау, Марко, Амор, Иван, Моритимер гээд л... Тэд бол жинхэнэ гялалзах, гялалзаж буй үеийнхэн.

Image
нөгөө 2001 оныхон


by Sach of TotalBarca.com

хачирласан би :sup:

хэрвээ та бүхэнд таалагдаж байгаа бол Ла Масиагийн зохион байгуулалтын талаар бичнээ завтай болмогцоо... Ер нь юуны талаар мэдмээр байна. би хайж байгаад олсноороо бантагнаж болно. голохгүй бол...

зөвхөн академи гэлтгүй Барсатай холбоотой өөр бусад сэдэв ч байж болно. Цагийг зугаатай өнгөрүүлцгээе...
:)
User avatar
poseidon
Barcino's fan
Barcino's fan
 
Posts: 6833
Joined: Fri Sep 08, 2006 9:10 am
Location: www.barca.mn

Re: FC Barcelona 2013/14 Més que un club

Postby hosko » Thu Aug 22, 2013 11:31 am

Вийяа ямар Камп Науд селебрэшн хийсэн биш дээ... Угаасаа ч тэгж далдаганах хүн биш...

Гэснээс Барсагийнхан өөрсдөдөө хүн хамаатуулах үгүй мөн дуртай шүү... Манай хүн гоолдсон гэнэ... :ногоон:

2010 оны даштаар Вийяа Барсад нэг ч тоглолт хийгээгүй очоод лаахад л манай хүн л гээд чарлаад байсан... Гэхдээ яахав гэрээлчихсэн байсан юм даа...
The Spurs are always in the Draft like Ladies First... and then destroys them from the back...
User avatar
hosko
La Furia Roja
 
Posts: 15216
Joined: Fri Nov 09, 2007 10:31 pm
Location: Монгол, Испани тамирчид хаана, тэнд...

Re: FC Barcelona 2013/14 Més que un club

Postby El Payaso » Thu Aug 22, 2013 11:39 am

Тэхх... Камп Ноу байсан бол селебрэшн хийхгүй л байж таараашдээ... Ямар атлетикогийн фэнүүдээ гомдоолтой биш... манайд байхдаа лав Спортинг Гихоны талбайд очоод селебрэшн хийдэггүй л байсан...
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40732
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: FC Barcelona 2013/14 Més que un club

Postby Цоомоо » Thu Aug 22, 2013 11:40 am

За тэгээд л тэр Ла масиагийнхан дунд чинь дараагийн аваргууд чарлаад гүйж байгаа нь дамжиггүй.
Нэгэнт үр дүнг нь үзээд эхэлчихсэн болохоор хүүхдийн багаа бүр ч утгаар нь хөгжүүлж байгаа биз.

1:1 бол зүгээр сайхан үр дүн.
Вильягийн гоол ч ганган байжээ.
Оффишл тоглолтын анхны гоолоо талбай дээрээ хийж байгаа, шинэ багийн фэнүүдийнхээ өмнө баярлахаас ч яахав дээ одоо.
User avatar
Цоомоо
Ангаахай
 
Posts: 16728
Joined: Fri Dec 02, 2005 9:22 pm

Re: FC Barcelona 2013/14 Més que un club

Postby Cule » Thu Aug 22, 2013 11:43 am

Поси... :eek:

Одоо энэ Цоомоо нтр гоё гоё нийтлэл оруулдаг баймаар юм... 8-)
User avatar
Cule
 
Posts: 12284
Joined: Mon Aug 24, 2009 4:40 pm

Re: FC Barcelona 2013/14 Més que un club

Postby El Payaso » Thu Aug 22, 2013 11:52 am

энэ жаахан япон чинь нөгөө алдаг пацаан мөн биз дээ... дараагийн Месси энэ тэр гэгдээд байдагн... яаг мессигийн бага шиг гар байсан...
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40732
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: FC Barcelona 2013/14 Més que un club

Postby Cule » Thu Aug 22, 2013 12:06 pm

Өвөл нэг тоглолтонд 6 гоол бил үү оруулсан гээл сонсогдож байсан... Нээрээ л янзын маневртай жаал юмаа... хэхэ
User avatar
Cule
 
Posts: 12284
Joined: Mon Aug 24, 2009 4:40 pm

Re: FC Barcelona 2013/14 Més que un club

Postby Өсөхбаяр » Thu Aug 22, 2013 1:24 pm

манай энэ 2р өмсгөл нэг л нүдэнд дасаж өгөхгүймаа... АтМадридынхантай нийлчихээрээ бөөн судалтай юмнууд нүд эрээлжлээд эвгүй харагдаж байна гэж. алддаг гоол бас л сөрөгөөс. Вилла Неймар :eek:
Ч.Өсөхбаяраас
User avatar
Өсөхбаяр
Argentina's fan
 
Posts: 10226
Joined: Sun Jul 31, 2011 3:59 pm

Re: FC Barcelona 2013/14 Més que un club

Postby Reda » Thu Aug 22, 2013 1:26 pm

Манайх тэгээд урагш хэт шахаж тоглохоор нягт багийн эсрэг хэцүү юмаа. Нөгөөдүүл нь бас бага зайнд прессинг хийж ядралт багатай байна гэж ойлгож болохоор ч юм шиг. Сөрөг довтолгоо хийж тоглож байвал Алексис, Неймар, Месси, Сеск нарт бол ганган зохино доо. Месси ч гэсэн хурдаа авсан үед зайтайхан байгаа 1,2 хамгаалагчийг нь бол хуураад хурд хийгээд л илүүрхэнэ.
Barca
User avatar
Reda
Culé
Culé
 
Posts: 9219
Joined: Thu Feb 02, 2006 1:24 pm
Location: Nanjing

Re: FC Barcelona 2013/14 Més que un club

Postby Cule » Thu Aug 22, 2013 1:33 pm

Мэссигээр хэт нүддэгээс арай дээрдэж л байна... Санчесийн довтолгоонд гаргаж байгаа идэвхи гоё байнаа...

Одоо Фабриг Шавигийн байрлалд л сэлгээд тоглуулаад баймаар... Шави сая 2 тоглолт бараг бүтэн тоглочихвуу, энэ янзаараа нүдээд байвал манай хүн бас л ядралт авна, ямар нэг шалтгаанаар тоглолт өнжихөд л тоглолтын хэмнэлийг удирдаж чадахаа болих эрсдэлтэй санагдаад байгаам... Нас ч яваад л байна...
User avatar
Cule
 
Posts: 12284
Joined: Mon Aug 24, 2009 4:40 pm

Re: FC Barcelona 2013/14 Més que un club

Postby kayo » Thu Aug 22, 2013 1:58 pm

Талбай дээр нь 1-1, муугүй л үр дүн.

Мэсси харин бэртээд сэлгэгдсэн гэнэ, санасныг бодоход бас чиг гайгүй юм шиг байна, энэ долоо хоногийн лийгийн тоглотыг өнжөөд л орж ирэх байх. Одоо Неймар л харин жинхэнэ өөрийгөө харуулдаг газар даа.

Вилла гоолдсон нь гоё, манайханд өөрийгөө болоогүй шүү гэдгээ харуулж, нөхрийг сүүлийн улирал формгүй гээд гаргахгүй байдаг буруудсын даа.
Last edited by kayo on Thu Aug 22, 2013 2:02 pm, edited 1 time in total.
kayo
Барса фэн
 
Posts: 8947
Joined: Sun Dec 04, 2005 1:50 pm

Re: FC Barcelona 2013/14 Més que un club

Postby El Payaso » Thu Aug 22, 2013 2:00 pm

Мессиг маань бэртэл гэмтэл ээрэх гээд байна уу гүү юу... энэ жил өөрийгөө нэг их хүчлэхгүйхэн тоглож байгаад ДА дээр гоёо формтой орж ирмээр байна даа... шилдэг гэдгийг нь энэ дэлхий л тэрчигээрээ харлаа... хэхэ... одоо бас нас нь ч тогтоод ирж байна... өөрөө ч мэдэж байгаа байлгүй...
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40732
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: FC Barcelona 2013/14 Més que un club

Postby hosko » Thu Aug 22, 2013 2:04 pm

Өчдөр уг нь Бускетс улайчихсан бол юу ч болох байсан юм билээ... Хариу дээр ч байхгүй байхгүй юу...

Image

Undiano Mallenco was wrong not to expel a clear lack Busquets on avoiding the backlash Villa Atletico. Sergio already had a yellow, clear also, of the first part and had to see the path of the locker room.
The Spurs are always in the Draft like Ladies First... and then destroys them from the back...
User avatar
hosko
La Furia Roja
 
Posts: 15216
Joined: Fri Nov 09, 2007 10:31 pm
Location: Монгол, Испани тамирчид хаана, тэнд...

Re: FC Barcelona 2013/14 Més que un club

Postby Cule » Thu Aug 22, 2013 2:07 pm

Айл ч Фабиг 16д нэг унагаасан... Пен байвал байхаар л харагдаж байна лээ...
User avatar
Cule
 
Posts: 12284
Joined: Mon Aug 24, 2009 4:40 pm

Re: FC Barcelona 2013/14 Més que un club

Postby Цэнгүүн » Thu Aug 22, 2013 8:51 pm

Поси :eek:

Шинэ улирлын анхны тоглолтоо үзлээ шд ккк.. Манайх тийм ч сайн байсангүй.. Ер нь шударга үр дүн, гэхдээ бидэнд ашигтай үр дүн л дээ.. Камп ноудаа хусна гэдэгт итгэлтэй байна.. Тата хэлж: "Эхний хагас тэднийх байсан бол хоёрдахь хагас биднийх байлаа гэж". Яг л тэгсэн.. Эхний хагаст манай довтолгоо ямар муу байв, хоёрдахь хагасаас Сеск болон Неймар хоёр орж ирээд шал өөр болсон.. Сеск-г одоо байнга гараанаас тоглуулж байвал таарна.. Неймар хэргээ гаргаад эхэлж л байна.. Бас л мэдрэмжтэй мөргөж байна лээ.. Алвэс ёстой гоё харж дамжуулсан.. Педро ёстой хог байсан, Алексис бас л бүтэлгүй, хоёр удаа яг хаалгач дээр цохисон, гэхдээ яахав тулцан байсан.. Хамгаалалт ерөнхийдөө давгүй ээ.. Маше бол сайн л байсан.. Пикэ бас давгүй.. Альба харин жаахан формгүй байна уу даа.. Алдсан гоолд гомдолгүй хэхэ.. Вилья гоё хуссан.. Мэссиг харин жаахан зовиур мэдрэнгүүт нь сэрэмжлээд суулгасан байна.. Тааруу байгаад байсын.. Гэснээс Мэсси сүпер цомд 10 гоол хийсэн нь рекорд юм байна..

RESULT:

Atlético Madrid: 1

FC Barcelona: 1


GOALSCORERS:

Atlético Madrid: Villa (11′)

FC Barcelona: Neymar (66′)

LINEUPS:

Atlético Madrid: Courtois, Juanfran, Godín, Miranda, Filipe Luis, Gabi, Mario, Koke, Arda Turan, Villa and Costa

FC Barcelona: Valdés, Alves, Piqué, Mascherano, Alba, Sergio, Xavi, Pedro, Iniesta, Alexis, and Messi

SUBSTITUTES:

Atlético Madrid: Aranzubia, Tiago, Cristian Rodríguez, Leo Baptistao, Insúa, Demichelis, and Óliver Torres

FC Barcelona: Pinto, Neymar, Dos Santos, Fàbregas, Tello, Song, and Montoya

SUBSTITUTIONS:

Atlético Madrid: Óliver Torres on for Koke (72′), Leo Baptistao on for Arda Turan (75′), and Cristian Rodríguez on for Costa (78′)

FC Barcelona: Fàbregas on for Messi (46′), Neymar on for Pedro (58′), and Song on for Xavi (88′)

CAUTIONS:

Atlético Madrid: Juanfran (35′), Filipe Luis (38′), and Mario (55′)

FC Barcelona: Busquets (42′), Alba (64′), and Neymar (85′)

Image
NEYMARAZO!

The Brazilian crack saved Barça and Messi felt muscle discomfort

Atlético 1 – 1 Barça

Big header. His first official goal puts the first title of the season closer to Barça

Image
NEYMAR ALREADY “DECIDES” MATCHES

The crack made the match fair by scoring a goal which could be essential to win La Supercopa

Villa scored first and Messi did not play the second half as a preventive measure

Atlético 1 – 1 Barça

Barça signs for the B team Denis Suárez, a young midfielder from Manchester City
"Més que un club"
Цэнгүүн
Culé
Culé
 
Posts: 10251
Joined: Tue Sep 04, 2007 10:30 pm
Location: Wish You Were Here

Re: FC Barcelona 2013/14 Més que un club

Postby Цэнгүүн » Thu Aug 22, 2013 9:21 pm

Image
Неймар шинэ багтаа албан ёсны анхны гоолоо хийлээ..
Шинэ улирал эхлээд дөнгөж албан ёсны хоёр тоглолт өнгөрөөд байхад 6 өөр тоглогч гоолдоод байна:
Өнгөрсөн шөнийн тоглолтод манайхаас хамгийн олон бөмбөг цэвэрлэсэн тоглогчид: Mascherano (14), Busquets (11), Alves (10)..
Атлетико хаалга руу 9 удаа цохилт гүйцэтгэсэн бол Барса 8 удаа цохисон ба тус бүр хаалга 4 удаа оножээ..
Манайх 638 дамжуулалт амжилттай гүйцэтгэсэн бол улаан цагаанууд 183..
Атлетико болон Левантэ хоёрын эсрэг Пикэ, ВВ, Алвэс, Бүске, Маше нар бүтэн 90 минут тоглоцгоогоод байна..
Вилья Барсагийн эсрэг 15 дахь тоглолтодоо 8 дахь гоолоо хийжээ..
Атлетико манай эсрэг таарсан сүүлийн 3 учраадаа тэд эхэлж гоолдсон ч хожигдсон байна.
"Més que un club"
Цэнгүүн
Culé
Culé
 
Posts: 10251
Joined: Tue Sep 04, 2007 10:30 pm
Location: Wish You Were Here

Re: FC Barcelona 2013/14 Més que un club

Postby Cule » Fri Aug 23, 2013 10:03 am

Эмнэлгийн тэстээр Мэсси зүүн гуяны булчиндаа гэмтэл авсан нь батлагдваа гэж...

Урьдчилсан байдлаар энэ вийкэндээр тоглох эсэх нь эргэлзээтэй, нарийвчилсан үзлэгээр хир удахыг нь тогтооно гэнэ...
User avatar
Cule
 
Posts: 12284
Joined: Mon Aug 24, 2009 4:40 pm

Re: FC Barcelona 2013/14 Més que un club

Postby Cule » Fri Aug 23, 2013 10:53 am

Аффэллайгийн баруун гуяны хагалгаа амжилттай болж... 4 сар аут...
User avatar
Cule
 
Posts: 12284
Joined: Mon Aug 24, 2009 4:40 pm

Re: FC Barcelona 2013/14 Més que un club

Postby Цогоо » Fri Aug 23, 2013 11:07 am

Cule wrote:Аффэллайгийн баруун гуяны хагалгаа амжилттай болж... 4 сар аут...
Нээх баясгалантай унших гэсэн чинь аут гээд дуусдаг байна шт.
User avatar
Цогоо
Буучин
Буучин
 
Posts: 18770
Joined: Thu Dec 01, 2005 9:13 pm
Location: Улаанбаатар

Re: FC Barcelona 2013/14 Més que un club

Postby PrOXy » Fri Aug 23, 2013 11:13 am

лео 2-р тойргоос гадна супер цомын хариу тоглолт ч бас эргэлзээтэй гэж байна даа

денис суаресийг авсанаа албан ёсоор зарлажээ. энэ жилдээ б багт тоглоод ирэх жил дээшээ дэвших гэрээ байгуулж. ирээдүйн сильва гэж яригддаг залуу бий. 3, 4 жилийн өмнө манайх авах гээд чадаагүйм байгаан. бай-аут нь бас өсч багасах л сурагтай. тиаго шиг асуудалд орох вий дээ кк. ситид манай экс чики байгаа. энэ наймааг ч овоо гацаалаа шүү. суби мааань ч жаахан удаан юмуу хэхэ. би бол түүнээс илүү атлетигийн оливер торресийг аваад ирээсэй л гэж хүсч байна. магадгүй вийжаг хямдхан зарсаны цаад учир шалтгаан ч байж мэдхийм. өөрөө бол барсагийн фен гэдгээ хэлчихсэн л хүү бий.
Barça doesn't buy galacticos, we CREATE them.
User avatar
PrOXy
Culé
Culé
 
Posts: 4475
Joined: Wed Dec 10, 2008 12:21 am
Location: фигугээс бусад бүх цаг үеийн блауграна өмсгөлтнүүд мандтугай!!!

PreviousNext

Return to ЕВРО - 2012

Who is online

Users browsing this forum: Google [Bot] and 0 guests
cron