Багийн бүтэн нэр: Real Sociedad de Fútbol, S.A.D.Ник: Txuri-urdin (white-blue), Erreala, La RealБайгуулагдсан он: 1909 оны 9-р сарын 7Байршил: Anoeta, Donostia-San Sebastián, Basque Country, Spain (Багтаамж: 32,200)Багийн ерөнхийлөгч: Jokin AperribayДасгалжуулагч: Jagoba ArrasateТоглодог лиг: Ла Лига2012–13 улиралд: Ла лигийн 4-р байрБагийн энэ улирлын бүрэлдэхүүн:Хаалгачид: Хамгаалагчид:Хагас хамгаалагчид:Довтлогчид:Энэ баг өнгөрсөн жил лигийн нэгэн чимэг байж чадсан бөгөөд үүнийгээ ч батлаж лигтээ 4-р байранд орсон...
Харин энэ улирлын хувьд тэд амжилтаа бататгаж ирэх жилийн СЛ-ийн эрхээ дахин авах, мөн францын Лион багийг буулган авч, СЛ-д хол явах гэсэн томоохон зорилгуудтайгаар улилрыг эхлүүлэх болно...
Тэд өнгөрсөн жил СЛ-д оролцох сүүлийн мөчид л халаасандаа тун азтайгаар хийж чадсан... Хэрвээ тэдэнтэй ширүүн өрсөлдөж байсан Валенсиа баг сүүлийн тойрогтоо Севийяад хожигдоогүй бол тэд 4 байранд орж чадахгүй байсан шүү дээ...
Энэ амжилт бол 2003 оны аваргуудын лигийн улирлаас хойш уг тэмцээнд оролцож чадаагүй байсан багийн хувьд гайхалтай амжилт байсан бөгөөд, мөн 2010 оноос эхлэн дээд лигтээ эргэн ирсэнээс хойшхи хамгийн өндөр амжилт нь байсан... Үүний өмнөх улирал 2 улиралд тэд 15 болон 12-р байранд жагсаж байсан гэхээр 4-р байр гэдэг бол гайхалтай үсрэлт...
Тэд бол залуу авьяаслаг тоглогчдод боломж олгон, хэрхэн амжилт гаргаж болохыг харуулж буй гайхалтай нэгэн жишээ болж чадахуйц баг... Одоо харин тэднбий тэдний өмнө үүнийгээ батлах, ахиулах, олон олон ялалтыг авах гэсэн хүндхэн даалгавар хүлээж байна...
Гэхдээ тэдэнд өнгөрсөн жилийн энэхүү амжилтыг авч ирсэн ахлах дасгалжуулагч Филиппе Монтаниэр нь францын Ренн багийг дасгалжуулахаар явсан бөгөөд түүний орыг туслахаар нь ажиллаж байсан Аррасате хэмээх эрхэм залгуулахаар болоод байгаа... Хэдий тийм ч Аррасате бол тус багийн залуусын багийг дасгалжуулж гараагаа эхлүүлсэн, өөрөөр хэлбэл багаа, тоглогчдоо тун сайн мэдэх нэгэн учраас газардахгүй байхаа хэмээн найдна...
Түүнд довтолгооны хангалттай нөөц авьяасууд байгаагийн дээр Иниго Мартинез хэмээх ирээдүйн Испаний шигшээн гол тоглогчдийн нэг болох хамгаалалтын мэргэжилтэн тоглогч буй бөгөөд энэ давуу талуудаа хэрхэн ашиглахаа тэр мэдэх буй заа..
Карлос Вела/ Иманол Агиррете/ Антойне ГризманнРеал, Барселона багуудыг эсэх тоосох юм бол өдгөө Ла лигт байгаа хамгийн аюултай довтголгооны гурвал бол дээрх гурвал юм... Реал Сосьедад баг өнгөрсөн улиралд лигт оруулсан гоолынхоо тоогоор 3-т жагссан бөгөөд эдгээр 3-н тоглогч 3-уул 2 оронтой тооны гоолыг хийсэн...
Вела Арсеналд төдийлөн сайн идээшиж чадаагүй ч энд зээлээр ирж, улмаар гэрээгээ жинхлэн байгуулж, одоо л нэг түүнээс хүсч байсан тоглолтуудыг гаргаж эхлээд байгаа гэж хэлж болно... Тэрбээр өнгөрсөн улиралд лигт 14 гоол хийсэн бол, Агирете 13 гоол, харин Гризманн 10 гоол хийж багаа тэргүүлсэн...
Гризманны хувьд талбайн гадуур их асуудал үүсгэдэг байсан нь харьцангуй намжиж, засраад байгаа нь түүний хувьд спортын замналаа гэрэлтэйгээр өрнүүлэх бас нэгэн том алхам...
Баг үндсэндээ өнгөрсөн жилийн бүрэлдэхүүндээ тийм ч олон том өөрчлөлтүүд хийгээгүй ба тэд энэ зун 21 настай Швейцарийн залуу од Харис Сеферовичийг Феоринтина багаас авч, гэрээ байгуулаад буй...
Харин багийн гол тоглогч Асиер Ияаррамендиг Реал Мадрид руу үдсэн нь тэдний хувьд том алдагдал болсон хэдий ч түүний орон зайг нөхөх нөөц бололцоо хангалттай бий... Рубен Пардо энэ үүргийг хамгийн түрүүнд өөр дээрээ авах тоглогч байна байх... Мөн нэгэн загт Реал Мадридын чухал тоглогч болно гэгдэж байсан хагас хамгаалагч Эстебан Гранеро энд зээлээр ирээд байгаа бөгөөд магадгүй түүнд өөрийгөө батлан харуулах боломж ч олдож мэднэ..
Хэдийгээр дасгалжуулагч солигдсон ч баг өөрт байгаа бололцоогоо энэ улиралд хангалттай ашиглаж чадах бөгөөд гагцхүү лиг, аваргуудын лиг, цомын тэмцээнүүдэд хүчээ зөв хуваарилан тоглож чадах аваас тэдэнд дахин аваргууын лигийн эрхийг зулгаах боломж хангалттай буй...