Испаний Ла Лига-гийн 83 дахь улирал хөшгөө нээж байна... Улирал 2013 оны 8-р сарын 17-ноос 2014 оны 5-р сарын 18-ныг хүртэлх хугацаанд явагдана... Өнгөрсөн жилүүдийн адилаар найк фирм албан ёсны тоглолтын бөмбөгийг нийлүүлэх бөгөөд энэ жилийн бөмбөг нь Nike Incyte Liga BBVA загвар байх юм...
Өнгөрсөн жилийн сүүлийн байр эзлэж, доошоо унах болсон Маллорка, Депортиво, Реал Зарагоза зэрэг 3 багийн оронд Сегунда лигийн Элче, Алмериа, Вилльярал багууд өрсөлдөөнд нэгдэж байгаа юм...
Лигийн тоглолт явагдах хотууд:
Ингээд Реал Мадрид, Барселона, Атлетико Мадрид болон Реал Сосьедад гэсэн 4 багаас бусад 16 багийг 3 бүлэг болгон хувааж, тус бүрд бяцхан таамаглал өрнүүлбэл...
Тушаал буурахгүйн төлөө өрсөлдөх багууд Эхлээд энэ улирлын дараах байдлаар доошоо унах аюул нүүрлэж болохуйц багуудын талаар цухас дурьдвал:
Эспаньол: Өнгөрсөн улилрлыг маш тааруу эхлүүлсэн хэдий ч тэд дээд лигтээ үлдэж чадсан нь бараг л ид шидийн гэмээр зүйл болсон юм... Мексик дасгалжуулагч Хавиер Агуйрэ 11-р сард хүснэгтийн 20-р байранд явж байсан багийг авч, улирал дуусахад 13-р байранд оруулж дөнгөсөн... Одоо түүний өмнө багаа бүтэн улирал доош нь унагалгүйгээр удирдах хүнд бөгөөд хэцүү даалгавар байна...
Хэрвээ тэдний хамгаалалтын шугам өнгөрсөн улирлын төгсгөлд байсан шигээ хүчирхэг, өндөр зохион байгуулалттай байж чадах аваас тэднийг доошоо унах 3 багийн нэгээр нэрлэж яавч вх болохгүй... Гэхдээ тэд өнгөрсөн улиралд гоолын боломж үүсгэж байсан гол тоглогч, мэргэн бууч болох Вердугаа Бетис рүү явуулсан нь асуудал үүсгэж мэднэ... Түүнийг орлуулахаар Бенфикагаас Пиззи хэмээх португал довтлогч зээлж ирсэн бөгөөд өнгөрсөн улиралд Вердугийн хийж байсныг хийж чадна хэмээн найдах л хэрэгтэй болж байна...
Селта Виго: Селта Вигог дасгалжуулахаар нэгэн цагийн шилдэг тоглогч явсан Луис Энрике ирээд буй... Гэхдээ түүнийг тун хүнд ажил хүлээж байгаа нь тодорхой... Селта өнгөрсөн улиралд лигийн 38 тоглолтонд ердөө 37 гоол хийсний дээр багийн мэргэн бууч, дамжуулалтын лидер Лаго Аспасаа Ливерпүүл рүү үдсэн гэхээр энэ үнэхээр амар ажил биш...
Барсалена багаас олж ирсэн Рафина, мөн Чарлес болон Нолито хэмээх шинэхэн цэргүүд нь Аспасын үлдээсэн орон зайг нөхөх учиртай ч энэ бол тэднээс хэтэрхий ихийг хүсч байгаа явдал ч байж мэднэ... Хэрвээ бүх зүйл зв замаар явж чадах юм бол тэд дээд лигтээ үлдэж чадна... Учир нь тэдэндээ доошоо унахгүй төлөө өрсөлдөх багууд ч мөн адил тийм ч сайн багууд биш гэж хэлэхэд буруудаад байхгүй...
Алмериа:Өнгөрсөн улиралд Сегундад 3-р байр эзлэж, улмаар Жирона хэмээх багтай дээд лигт хэн нь дэвшихээ үзсэн тоглолтонд хожиж, дээд лигтээ эргэн ирээд байгаа баг...
Анх 2007/08 улиралд түүхэндээ анх удаа дээд лигт дэвшсэн тэд 2010/11 оны улирал хүртэл тэсч чадсан ч 2011/13 он хүртэл 2 улирал Сегундад тоглосоны эцэст эргэн ирээд байна... Үндсэндээ бол тэд сүүлийн 6 жилийн байдлыг харах юм бол тэд яах аргагүй дээд лигт тоглох эрхтэй баг...
Баг энэ зун хамгаалагч Марко Торсиглиериг Металист Харкив хэмээх багаас, мөн хагас хамгаалагч Сусог Ливерпүүл багуудаас тус тус зээлээр авч тоглуулахаар болоод байгаа...
Багт гарсан хамгийн том алдагдал бол өнгөрсөн улирлын мэргэн бууч болох бразил довтлогч Чарлесаа Селта Виго рүү явуулсан явдал бөгөөд 35 настай шинэхэн дасгалжуулагч Франсиско Родригез түүний орон зайг нөхөх аргаа олж, улмаар багаа дээд лигт нь авч үлдэхийн төлөө хэрхэн ажиллахыг харах л үлдэж байна даа...
Элче:Ла лигийн бас нэгэн шинэхэн цэргүүд... Тэд энэ улиралд доошоо эргээд явах багуудын тэргүүн эгнээнд нэрлэгдэж байгаа... Хэдийгээр тэд өнгөрсөн улиралд Сегундад тэргүүлж, дэвших эрхээ шууд авсан ч тэдэнд хангалттай олон асуудлууд байгаа юм... Аялан тоглолтыг тааруухан хийдэг тэднийг зүрхшээмээр талбай олон хүлээж байгаа шүү дээ...
Тэд багтаа туршлагатай хаалгач олж ирсэн, мөн арын шугамаа тэр чигээр нь шинэчилсэн. Шинээр ирсэн хамгаалагчдын нэг болох Давид Ломбан нь өмнөх багтай байсан гэрээгээ өөрийн халааснаас 50.000 евро гарган байж худалдаж аваад, энд тоглохоор ирээд буй...
Хэрвээ Фран Ескрибагаар удирдуулсан баг хэд хэдэн зочлон тоглолтноос оноо зулгаагаад, гэртээ боломжийн тоглож чадах юм бол тэд эндээ үлдэж болох л юм... Боломжгүй зүйл гэж байдаггүй шүү дээ...
Осасуна: Осасунагийн энэ жилийн хамгийн том асуудал бол гоолыг хэн хийх, тэрхүү моментуудыг хэн үүсгэх вэ гэдэг асуудал...
Багийн гол мэргэн бууч Кике Сола нь Атлетик Билбао руу зарагдсан... Тэд түүнгүйгээр тун хэцүү байдалд байх болно гэдэг нь улирлын өмнөх тоглолтуудаас тодорхой харагдсан... Тэд дунджаас ч доогуур шахуу түвшний багуудтай нийтдээ 9 тоглолтоос 2 хожил, 5 тэнцээ, 2 хожигдол гэсэн амжилт үзүүлж, нийтдээ 9 гоол л хийсэн байх юм...
Парагвай довтлогч Ариел Нунезийг Либертад багаас зээлээр олж ирсэн бөгөөд түүнд урд шугаманд гарсан том нүхийг бөглөх асар том дарамт ирэх болно... Хэрвээ тэрээр гоолдож чадаад байх юм бол өнгөрсөн улиралд лигтээ эхний 5-д орж чадсан Осасунагийн хамгаалалт багаа доош нь унагаалгүй тогтоон барьж чадна...
Хаалгач Андрес Фернандезийг нь том багууд сонирхоод эхэлсэн ч энэ жилдээ тэрбээр багтаа үлдэх болсон нь бас нэгэн найдаж болох хүчин зүйл...
Гранада: Улирлын өмнөх тоглолтуудын үеэс эхлээд л ахлах дасглажуулагчийн амнаас багийнхаа ирэх улирлын тоглолтуудад санаа зовж буйгаа илэрхийлэх үгс цухуйгаад эхэлсэн нь тэднийг доошоо унах багуудын тоонд зүй ёсоор оруулж болох шалтгаан...
Хэдий дасгалжуулагч Лукас Алкараз ийм зүйлс мэдэрч байгаа ч одоохондоо арай ч паникт орчихно гэж бодохгүй байна...
Тэд Пити, Рики болон Итурра гэсэн 3 туршлагатай тоглогчийг үнэгүй олж ирсэн чадсан нь багт үгүйлэгдэж байгаа зарим нэг тогтворжилт болон лийдершипт онцгой нөлөө үзүүлж мэднэ...
Хүснэгтийн дундуур амь зуугсад Баг бүр л улирлыг ямар нэг том мөрөөдөл, зорилготойгоор эхлүүлдэг хэдий ч харамсалтай нь ла лигийн эдгээр багуудад тэдгээр мөрөөдлүүд нь бараг биелэх боломжгүй гэж хэлэхэд болох юм... Өөрөөр хэлбэл эдгээр багууд ямар нэгэн Европын тэмцээнд оролцох эрхийг олж авч чадахгүй байх магадлал маш өндөр гэж хэлж болно...
Виллареал: Шар Шумбагчид өнгөрсөн улирал Сегунда лигт тоглож, жинхэнэ утгаараа шумбасан... Гэсэн хэдий ч том багийн зангараг зааж, дэд аварга болсоноор дээд лигтээ эргэн ирээд байна... Хэдийгээр тэд энэ жил Европа лигийн эрхийн төлөө тэмцэх боловч дээшээ дэвшин орж буй багийн хувьд энэ нь тийм ч амар ажил биш...
Дасгалжуулагч Марселиногийн багаас Олоф Меллберг, Маркос Сенна зэрэг туршлагатай тоглогчид нь явсан ч энэ тэдний хүчийг тийм ч сулруулах шалтгаан болж чадахгүй... Томас Пинагийн хувьд дундын шугаманд тун дажгүй зохицох бол хамгаалалтыг шинээр ирсэн Бояан Жокич болон Александар Пантич нар улам хүчирхэг болгож чадна...
Тэдний өнгөрсөн зун хийсэн хамгийн том гэрээ бол мексик довтлогч Жиовани дос Сантос бөгөөд нөхөр өнгөрсөн улиралд Маллоркад амжилт дүүрэн улирлыг өнгөрүүлээд буй гэдгээс ихээхэн зүйл хүлээж болох санж... Хэрвээ Сантос өнгөрсөн жилийнх шигээ довтолгоонд сайн байх юм бол Шумбагчид илүү ч дээшээ зүтгэх боломжтой...
Мөн нэгэн цагт өдгөө Манчестер Юнайтедын хаалгач ДеХеа-гаас ч илүү ирээдүйтэй гэгдэж байсан Сержио Асенхо Атлетикө Мадридаас зээлээр ирээд байгаа бөгөөд түүнийг энэ улиралд гараанд гаргах нь бараг л тодорхой болсон... Мэдээж энэ залуу өөрт олдсон уг боломжийг алдахыг хүсэхгүй биз дээ...
Леванте: Өнгөрсөн улирлын турш Леванте хэний ч тооцоолж байгаагүй амжилтыг үзүүлж явсан хэдий ч сүүлийн хэдэн саруудад эргэж дэлхий дээрээ бууж ирсэн гэж хэлж болно...
Тэдний энэ байдалд хүргэсэн гол зүйл бол хувцас солих өрөөнд үүссэн нэгдмэл бус байдал байсан бөгөөд баг энэ зун дасгалжуулагч болон бусад хэд хэдэн тоглогчийг багаасаа явуулж уг асуудлаа шийдвэрлээд байгаа юм...
Гэхдээ шинээр олж ирсэн дасгалжуулагч сүүлийн 2 жил Маллоркаг удирдан, улмаар доош нь унагаасан хэмээн адлагдаж буй Хуакин Капаррос гэхээр нэг л тийм...
Левантегийн өнгөрсөн улилрын гол асуудал довтолгоо байсан бөгөөд үүнийгээ шийдэхийн тулд туршлагатай довтлогч Давид Баррал, довтолгооны хагас Андреас Иваншиз, мөн жигүүрийн тоглогч Сэржио Пинто болон хагас хамгаалагч Жорди Хуметра нарыг багтаа нэгтгээд байна... Хамгаалалтын хувьд бол тэд тун боломжийн гэхэд болно...
Хетафе:Хетафе 10 дахь улирлаа дараалан дээд лигт тоглохоор бэтлгэж байна... Тэд өнгөрсөн улиралд 10-рт жагсаж чадсан ньүнэлүүштэй амжилт ч энэ удаадаа уг амжилтаа ахиулж чадна гэж хэлэхэд бэрх... Гэхдээ ямартай ч доошоо унахгүй...
Хамгаалалтын шугамаа зузаатгахаар Роберто Лаго болон Алексис нарыг үнэгүй олж ирж чадсан, мөн өнгөрсөн жил Шальке-гаас зээлээр ирж тоглохдоо тун сайн байсан Сэржио Эскудеро-той жинхлэх гэрээг амжилттай хийж чадсан зэрэг нь том алхам юм...
Том багуудын хараанд өртөөд буй хаалгач Мигел Анжел Мояа багтайгаа энэ улиралд үлдэх болсон, өнгөрсөн жил Реал Мадридаас зээлээр ирж тоглосон Педро Леонтой гэрээ байгуулан үлдээж чадсан...
Авьяаслаг залуу хагас хамгаалагч Абделазиз Баррадаг Ал-Жазира баг руу зарж, санхүүгийн асуудалдаа бага зэрэг нэмэр оруулаад бас амжсан...
Малага:Хэдийгээр өнгөрсөн улиралд маш өндөрт нисч чадсан ч УЕФА-гаас хүртсэн шийтгэл, ахлах дасгалжуулагч Пеллегриниг Сити рүү алдсан, хэд хэдэн гол тоглогчдоо явуулсан, санхүүгийн асуудал зэрэг нь тэднийг эргэн маш хүчтэйгээр газарт унах нөхцлийг бүрдүүлээд байна...
Шинэ дасгалжуулагч Бернд Шустерийн хувьд испанид ажиллаж байсан туршлага их учраас бас ч найдлага бий нь бий... Гэхдээ Шустер багтаа удаан хугацааны шинэчлэл хийх төслийг явуулах учраас энэ жилдээ том ажилт хүлээх нь хараахан болоогүй...
Иско, Хуакин, Жереми Тулулан, Хавиер Савиола, Мартин Демичелис, Эдиньо, Мануел Итурра, Хулио Баптиста болон Рубен гээд багаас явсан тоглогчид маш их ч хоолны ширээн дээрх таваг бас ч гэжбиш ор хоосон биш...
Хамгаалалтын шугаманд Хесүс Гамез болон Велигтон нарт өөрсдийгөө илүү ихээр харуулах боломж олдож байгаа бол дунд шугамыг шинээр ирсэн Фернандо Тиссоне хангалттай үүрээд явчих боломжтой... Ахмад хамгаалагч Маркос Ангелери хамгаалалтын хүчийг зузаална л гэхээс нимгэлэхгүй...
Залуу найдварууд болох Бобли Андерсон, Павловски болон Флавио Феррэйра зэрэг шинээр гэрээлсэн тоглогчид нь энэхүү багийн ирээдүйд чухал үүрэг гүйцэтгэх боломжтой...
Хэрвээ бүх зүйлс буруугаар эргэчихгүй л бол Малага ямартай ч энэхүү шилжилтийн үеэ доош уналгүйгээр амжилттай даваад явчих хэдий ч арай ч СЛ-ын эрхийг тэднээс нэхэх боломжгүй юм...
Реал Вальядолид: Тэд өнгөрсөн жил доод лигээс дээшээ дэвшиж гарч ирсэн ч санасаныг бодвол илүү амжилт үзүүлж, лигт 14-р жагссан... Мөн жилийн турш доошоо унах аюултай бүст хэзээ ч орж ирээгүй нь гайхалтай...
Харин энэ бүх гайхалтай амжилтын гол үндэс болсон ахлах дасгалжуулагч Мирослав Дукич нь Валенсиатай гэрээ байгуулаад одсон нь тоогүй... Түүний орыг Хуан Игнасио Мартинез гэх эрхэм авсан бөгөөд энэ эрхэм сүүлийн 3 жилд Левантег дасгалжуулж байсан туршлагатай бөгөөд түүний удирдлага доор байхдаа Леванте 2012 оны Европа лигийн сүүлийн 16-д үлдэж байсан гэхээр бас ч үгүй хоосонгүй л толгой байж таарна...
Одоо Мартинезийн гол зорилго бол Дукичийн энд муугүй хийж байсан ажлыг үргэлжлүүлж, багийнхаа хүснэгтэнд эзлэх байрыг улам ахиулах юм...
Зүүн жигүүрийн хамгаалагч Микел Балензиага багаас явсан болон хаалгач Даниг Диегө Марино орлох болсоныг л эс тооцвол тэд багийнхаа цөм болох Патрик Эферт, Оскар, Хави Гуерра нарыг хадгалж үлдэж чадсан...
Шинээр ирсэн довтлогч Хумберто Осорио довтолгоонд тус болох бол Закаряа Бергич болон Жилберто Гарсия нарын зэрэг хамгаалагчид арын шугамыг улам бат бэх болоход нөлөө үзүүлэх учиртай...
Европт гарах гарцын төлөөЕвропа лигийн эрхийн төлөөх өрсөлдөөн энэ жил Ла лигт үнэхээр өрсөлдөөнтэй байх болно...
Райо Ваяакано:Райо өнгөрсөн зун нэлээд завгүй зуныг өнгөрүүлж, багийнхаа нэлээд хэдэн тоглогчтой гэрээгээ сунагх зорилготой байсан ч багийн мэргэн бууч Пити болон Лео Баптистао, Хави Фуего, Домингез нарын тоглогчдоо алдсан... Ялангуяа 20 настай маш ирээдүйтэй тоглогч Баптистаог Атлетикө Мадридад алдсан нь том гарз... Уг нь тэрбээр өнгөрсөн улиралд 8-т орсон багаа амжилтаа хадгалах, цаашдаа ахиулахад үнэтэй хувь нэмэр оруулах тоглогч байсан...
Питигийн хагас хамгаалалт дээр үлдээсэн зайг нөхөхөөр Нери Кастилло хэмээх тоглогчийг Пачукагаас олж ирсэн бол хамгаалалтын шугамаа Леонел Галеано болон Иохан Мойка зэрэг хамгаалагчдаар зузаатгасан... Мөн Раул Баена болон Саул Нигуез нарын шинэ цэргүүддээ ихээхэн итгэл хүлээлгэж буй...
Харьцангуй залуу бүрэлдэхүүнтэй уг баг довтолгоо зонхилсон үзүүштэй тоглолт гаргаж чаддаг нь тэдэнд Ла лигийн фенүүд хайртай байх шалтгаан болдог...
Севийяа:Өнгөрсөн улиралд 9-рт жагссан Севийяагийн хувьд УЕФА-гаас Малагад олгосон шийтгэлийн буянаар Европа лигт өрсөлдөх эрхийн тулаанд оролцох боломжийг олгосон... Хэдий энэ нь энэ багт сайн зүйл ч гэсэн өнгөрсөн улирал бол Севийяагийн хувьд тун базаахгүй улирал болсон...
Ахлах дасгалжуулагч Унай Эмери өнгөрсөн улирлын дундаас эхлэж багийн жолоог атгаж эхэлсэн бөгөөд энэ улиралд тэрээр хэн болохоо бүтэн улилрын турш харуулах нь...
Эмеригийн хувьд багасаа Алваро Негредо болон Хесүс Навасыг Сити рүү илгээж, Гари Меделийг Кардифф руу үдээд байгаа... Тэрээр багаасаа 10-аас илүү тоглогчийг явуулсан нь багаа бүрэн утгаар нь дахин босгож буй хэрэг...
Одоо тэдний довтолгоог шинээр ирсэн Кеэвин Камейро, Карлос Бакка болон Челсигээс зээлээр ирсэн Марко Марин нар бүрдүүлэх бол Николас Парехо болон Даниел Каррико хэмээх шинээр ирсэн 2 төвийн хамгаалагч нь хамгаалалтыг зузаатгана... Мөн баруун ар дээр Диого Фигуерасыг ч шинээр олж ирсэн...
Севийяагийн хамгийн түрүүнд шийдэх асуудал бол айлын талбай дээрх муу тоглолт... Тэдний өнгөрсөн улиралд авсан 50 онооны 10-ийг нь л аян дайнаас олж ирсэн нь дэндүү хангалтгүй үзүүлэлт... Тэд айлын талбайгаас ердөө ганц л хожил авч, 11 хожигдол хүлээсэн... Хэрвээ тэд энэ асуудлаа нааштай шийдэж чадах аваас өнгөрсөн жилийн хар дарсан зүүд шиг амжилт ард хоцрох болно...
Реал Бетис: Бетис өнгөрсөн жил Ла лигт гялалзсаан, гялалзсан... Гэхдээ энэ гялбаа улирлын сүүл рүү жаахан гандаж, СЛ-ийн эрхийн төлөө өрсөлдөөнөөс гарсан хэдий ч Европа лигийн эрх тэдний халаасанд орсон... Хэрвээ тэд улирлын сүүл рүү бүтэлгүйтээгүй бол магадгүй СЛ-д тоглоно гээд байж байхыг ч үгүйсгэхгүй...
Бенат, Дорлан Павон болон Жоел Кэмбел нар Бетисээс явсан нь гоолын боломж үүсгэх болон гоол хийх шинэ гарц, нөөц бололцоог хайна гэсэн үг...
Энэ үүргийг Рубен Кастро болон Жорже Молина нар гүйцэтгэх ёстой бөгөөд тэдэнд шинээр ирсэн Жоан Верду тун сайн туслах ёстой... Энд ирснэээр Верду хуучин баг болох Эспаньолд байснаасаа илүү хойш татан тоглох ёстой болж байгаа бөгөөд түүнд энэ байрлалд тоглож байсан туршлага бас байгаа учраас давгүй дасчих байх...
Брайн Родригез болон Чули нарын залуу довтлогч нар ч өөрдийгөө харуулах боломж олдох болно...
Бетисийн хэтэрхий довтолгоонд улайрсан тоглолт нь үзэхэд уртамтай хэдий ч тэд тоглолтын төгсгөлд хамгийн багадаа л тэнцэх боломжтой байсан тоглолтоосоо оноогүй салах нь нийтлэг харагддаг бөгөөд тэд энэ алдаагаа засах хэрэгтэй...
Тийм ч учраас дасгалжуулагч Пепе Мел гурван хаалгачаа гурвууланг нь сольж, Жорди Фигуерас, Маркус Стейнхофер, Дидац Вила нарын хамгаалагчдаар арын шугамаа бүрдүүлэх болоод байна... Мөн ДМ дээр Хави Торрес гарах болно...
Өөрөөр хэлбэл Бетисийн энэ жилийн зорилго бол сайн хамгаалалт, тэгээд тоглолтын төгсгөлд оноогоо айлд бэлэглэхгүй байх... Хэрвээ тэд ингэж чадаад, довтлогчид нь гоолдож чадаад байх аваас дахин нэг Европа лигийн эрх тун холгүй...
Валенсиа:Мэдээж Сарьсан багваахайнуудын хамгийн түрүүнд шийдэх ёстой асуудал бол мэргэн бууч Сольдадогийн орон зайг нөхөх явдал... Испаний шигшээн довтлогч өнгөрсөн улиралд 24 гоол оруулж, багаа сүүлийн өдөр хүртэл СЛ-ийн эрхийн төлөөх өрсөлдөөнд оролцоход нуруун дээрээ үүрсэн...
Шинээр ирээд буй дасгалжуулагч Мирослав Дукич дунд шугамааа Жави Фуего, Мичел болон Ориол Ромеугаар зузаалаад буй...
Довтолгоонд Элдер Поштига болон Дорлан Павон нар хүчин зүтгэх бөгөд тэдэнд өнгөрсөн улирлад Хетафед зээлээр тоглоод ирсэн 19 настай залуу довтлогч Пако Алкасер туслах болно...
Атлетик Билбао: 2011-12 оны улирлад тэд үнэхээр Ла лигт маш эрч хүчтэйгээр мандан гарч ирсэн ч өнгөрсөн улиралд яг тэгж гарч ирсэн шигээ уруудсан... Хавимарын шикжилт болон Лорентегийн асуудал уг багийн хүзүүнээс зангуу болон зүүгдэж тэдний өсч явсан хурдыг сааруулсан гэж болно...
Одоо энэ багт Лоренте алга, мөн дасгалжуулагч Марсело Биелса ч алга... Биелсаг орлохоор тэднийг өмнө нь дасгалжуулж байсан Эместо Валверде уг багийг 2 дахь удаагаа удирдахаар ирээд байна...
Валвердег танилцуулсан хэвлэлийн хурал дээр тэрээр: - Энэ миний 2 дахь боломж... Би Атлетикт анх удаа ирж байгаа хүн биш... Бидний мэдэж байгаагаар аливааа зүйлийн эхний хэсэг нь 2 дахиасаа хамаагүй сайхан байдаг... Гэхдээ Загалмайлсан эцгийг оруулалгүйгээр хэмээн хэлж...
Атлетик баг Валвердег Загалмайлсан эцгийн 2-р ангийг найруулж чадна хэмээн итгэж байгаа, тэгэх ч шалтгаанууд бий...
Шинээр ирээд буй Бенат болон Кике Сола нар довтлогооны хүчийг үлэмж нэмэгдүүлэх нь гарцаагүй... Харин хамгаалалтанд хэдэн улирлын турш зээлээр ийш тийшээ явж байсан Микел Балензиага багтаа туслахаар эргэн ирээд байгаа...