Хуучин сэдэвтэйгээ 3 жил явсан болохоор энэ жил сэдэвээ шинээр нээхгүй бол арай л болохгүй байх.
Түрүү жил 5-д орсоны дараа болохоор улирлыг их хүлээлтэн доор эхлүүлсэн. Даан ч гэмтэл бэртэлийн бараан сүүдэр дайрсан бүр рэлэгэшн батл хүртэл хийсэн ёрын улирал байлаа. Одоо энэ бүхнийг мартаад шинэ улирлыг, шинэ тулааныг эхлүүлэх цаг хаяанд иржээ
Энэ улирлын өмсгөл
Тоглогчид
ХаалгачидТим крул
Манай нэг номер. Манай академийн залуу. Рефлекс, байрлал эзлэлт ярих юм байхгүй ер нь класс гар. 5д ордог жил Крулыг ганцаараа 10-15 оноо авчирсан гэж Пардью магтаж байсан. Түрүү жил хөөрхий бараг талд нь гэмтсэн.
Роб Эллиот
Түрүү жил багийн 3 дахь сонголт байсан ч Крулыг гэмтэхэд хангалттай орлосон. Эрсдэлтэй зүйл хийдэггүй хий багатай. Крулын ард мань хүн байхад хаалгачын байрлалд зовоод байх зүйл байхгүй. Ер нь манайх миний мэдэхийн хаалгач сайтай байж ирсэн. Академаасаа л хаалгачийн асуудлаа шиидчихдэг. Гивэн байхад сэлгээнд нь Харпер байсан. Гевин яваад Харперийн сэлгээнд Крул, одоо Сэлтикт байгаа Форстер 2 байж байх жишээний. Хөөрхий Форстер уул нь академийн унаган хүү. Даан ч зээлээр явсан хойгуур нь Крул байраа баталгаажуулцан л даа. Энэдээ тоглох хүсэлтэй байсан ч сэлгээ болохыг бас хүсээгүй. Хэрвээ Крул зарагдвал шууд буцаж ирэх байх. Одоо нөөцийн хаалгач Иан Алнвик гэдэг хүүг бас их ирээдүйтэй гэлцэх юм билээ.
ХамгаалагчидФабрицио Колочини
Фэнүүдйин хайртай багийн ахлагч. Түрүү жил нутаг буцна гэж бид хэдийгээ сандаргасан ч үлдэхээр болсон. Хамгаалалтын болон багийн ноён нуруу. Ноднин улирлын хагаст тоглоогүй ч санал асуулгаар шилдэг тоглогч болсон гэхээр л түүнийг байхад ямар аюулгүй байдаг нь ойлгомжтой. Ахлагч шиг сайн бөмбөг эзэмшэг хамгаалагч хаана ч ховор.
Давидэ Сантон.
Бухандайг орлож ирэхэд нь баярлаж л байлаа. Довтолгоо дэмжилт нь гоё ч хамгаалалтанд биедүүлээд байдаг талтай. Гэхдээ л өмнөх улирлын хамгийн тогтвортой сайн тоглосон хүн. Одоо араас нь Хайдара, Думэтт гээд залуучууд гарч ирээд гарааны эрх нь нэлээн ганхаж байгаа. Болохгүй бол Хонасын оронд хагас дээр тавьчмаар. Ноднин баруун хагас дээр тоглоод анхныхаа гоолыг хийсэн.
Маик Уилиамсон
Яг хархад бараг алдаа гаргадаггүй хэрнээ л цаанаа л нэг муу юм шиг ойлгомжгүй гар. Яанга Мбива ирээд бүр мартагдсан. Гэхдээ 1 саяар ирсэн гэхэд хэрэгээ хангалттай гаргасан. Уул нь бараг зарагдах гээд байсан ч үлдчих шиг боллоо. Манайх шиг их гэмтдэг хамгаалалтны нөөцөнд байж байхад буруудахгүй.
Мапоу Яанга Мбива
Ёстой мундаг хамгаалагч олоод ирсэн дээ. Хурд, техник, тоглолт уншилт бүгд сайн. Хамгаалалтын бүх байрлалд тоглоно. Зүүнд хүртэл Сантоныг бараг ичтэл нь тоглосон. Энэ залуугаас их зүйл хүлээж байгаа.
Ряан Тэилор
Ноднин сийсн аут болоод дөнгөж буцаж ирээд ахиад гэмтцэн. Энэ жил тоглох эсэх нь эргэлзээтэй. Уул нь их хэрэгтэй хүн
Масаидо Хаидара
Ноднин нэг сард хэний ч мэдэхгүй 20 настай бацааныг Францаас авчрахад түүнээс фэнүүд бараг юу ч хүлээгээгүй байх. Гэтэл тэр анхныхаа тоглолтоос л анхаарлын гадна байх ёсгүй хүн гэдэгээ харуулж Сантон уу Хаидара юу гэсэн асуултыг гаргаж ирсэн. Фэнүүд багаасаа сайн тоглогч гарч ирэхэд үргэлж дуртай байдаг учраас фэнүүд түүнд хайртай. Харин энэ жил прэ сиисний тоглотуудад нэг ч тоглоогүй нь санаа зовоогоод байгаа. Уиган дээр Макманаманд жийлгүүлэхэд гол харлаж хайран залуу өнгөрлөө гэж бодож байсан ч маш хурдан идгээд хүрээд ирсэн. ФА энэ явдлаас болж дүрэмэндээ хүртэл өөрчлөлт оруулсан.
Маттью Дэбүши
Данни Симпсон байхад болоод байна л гэж боддог байлаа. Гэтэл тэр ирээд жигүүрийн хамгаалагч ямар байдагийн харуулсан.
Нэг гэм нь айлд пеналт өгчих гээд байдаг талтай. Бусадаар бол манайдаа л ярих юмгүй.
Стевин Тэилор
Академаас гарч ирсэн багийн үнэт зүйлсийг өөртөө тээгч. Манайдаа л Карра. А-21 ийн ахлагч байсан дөнгөж ноднин Английн шигшээгийн анхны дуудлагаа авсан. Энэ улирал дасгалжуулагч Мбива, Тэилор 2ын хэнийг ахлагчтай төвийн хамгаалалтанд гарахыг би таашгүй.