За шинэ улирлынхаа сэдвийг нээе.
Эхлээд өнгөрсөн улиралд ямар ямар онцлох үйл явдлууд болсныг эргэн харцгаая.
Үр дүнгийн тухайд ярьвал өнгөрсөн улиралд үнэхээр хангалтгүй байлаа.
- Улирлын эхэнд Испанийн супер цомд Барселонаг хожин түрүүлсэн. Нийлбэр дүнгээр 4-4 тэнцсэн боловч өрсөлдөгчийнөө талбайд илүү гоол оруулснаараа ийнхүү түрүүлэв. Роналду, Месси 2 энэ тоглолтуудад тус бүр нэг нэг гоолдсон нь ирэх улирлын тэмцээнүүдээс хүлээх хүлээлтийг илүү өндөр болгож байв.
- Ла лигт түрүүлсэн Барселонагаас 15 оноо дутуу 2-аар байр эзлэв.
Улирлын эхлэлийг маш муу хийсэн нь тайтлын өрсөлдөөнөөс эрт гарахад хүргэсэн. Эхний 7 тоглолтоос 3-хан хожил авсан байхад өрсөлдөгч Барселона эхний 19 тоглолтоос 18-д нь ялалт байгуулсан гэдгээс энэ харагдана. Улирлын дундаас хойш бага зэрэг сэргэлт авч өнгөрсөн жилийн формондоо орж ирсэн боловч лигийн дундаж багуудад нэг бус удаа оноо алдсанаас болж түрүүлэх тухай биш, ардаас нэхэж яваа багтаа 2-аар байраа алдахгүй байх талаар илүү хичээх болж таарсан. Лигийн тэмцээнд маш олон буюу 103 гоол оруулсан боловч өрсөлдөгч маань биднээс илүүг буюу 115 гоол оруулж түрүүлжээ.
- Аваргуудын лигт хагас шигшээ тоглолтонд Боррусиа Дортмунд багт нийлбэр дүнгээр 4-3 харьцаагаар хожигдож, Левандовски гэдэг нэрийг насандаа мартахааргүй болов.
Тэмцээнийг эхлүүлэхдээ үхлийн гэж нэрлэгдэх хэсэгт орсон ч гэлээ зангараг зааж 2-аар байраар гарсан. Гэхдээ өнөөх л Боруссиа Дормтундтай хэсэгтээ 2 тоглохдоо хожиж чадаагүй. Цаашлаад Манчестер Юнайтедтай тааран хүнд хэцүү тоглолт хийж, санамсаргүй гэхүү азтай ч гэхүү тохиолдлоор тоглолтыг эргүүлсэн зүйл болж цааш шалгарч чадсан. Нанид өгсөн улаан карт их л удаан хэл ам дагуулсан. Дараагийн шатанд Дрогба, Шнайдер нараар хүчээ зузаатгасан Туркийн Галатасарай багтай таарч, талбайдаа 3-0 харьцаагаар буулгаж авсан ч гэлээ хариу тоглолтондоо тун ойрхон зайтай дараалласан 3 гоол алдаж тун ч эвгүй байдлаас дараагийн шатанд шалгарсан. Энэ нь нэг талаар энэ тэмцээнд багийн бэлэн биш байгааг харуулсан явдал болсон гэж болно. Хагас шигшээгийн эхний тоглолт: хар дарсан зүүд. Хариу тоглолтонд зайлшгүй шаардлагаар хичээж 2-0 хожсон ч гэлээ энэ нь цаашаа шалгарахад хангалтгүй байлаа.
- Боломжит эцсийн цом болох Эзэн Хааны цомын шигшээ тоглолтонд байнга хожиж гаршсан нэг хотын өрсөлдөгч Атлетикотой учраа таарч нэмэлт цаг сунган тоглон урт удаан тоглосны эцэст 2-1 ээр хожигдож цомгүй хоцров.
Нийт 61 тоглолт хийснээс 38 хожиж, 12 тэнцэж, 11 ялагдал амсжээ. 149 гоол хийж, 68 гоол хаалгандаа алдсан.
Эдгээр үр дүнгүүд сүүлийн 3 жил Мадридыг удирдсан "Онцгой Нэгэн"-д баяртай гэж хэлэхээс өөр аргагүй байдалд хүргэв.
Тэр анх ирэхдээ сүүлийн 7 жилийн дотор солигдож буй 11 дэхь дасгалжуулагч болж байв. Тэр 7 жилд баг маань ямархуу амжилттай байсныг харая.
2003/2004 - Лигт 4-ээр байр. ЧЛ-т шөвгийн 16. Хааны цомын финал.
2004/2005 - Лигт 2-аар байр. ЧЛ болон хааны цомд шөвгийн 16.
2005/2006 - Лигт 2-аар байр. ЧЛ-т шөвгийн 16. Хааны цомд шөвгийн 8.
2006/2007 - Лигийн аварга. ЧЛ болон хааны цомд шөвгийн 16.
2007/2008 - Лигийн аварга. ЧЛ болон хааны цомд шөвгийн 16.
2008/2009 - Лигт 2-аар байр. ЧЛ-т шөвгийн 16. Хааны цомд шөвгийн 32 багаас цааш явсангүй.
2009/2010 - Лигт 2-аар байр. ЧЛ-т шөвгийн 16. Хааны цомын шөвгийн 32, Алкоркон.
Моу ирснээр:
2010/2011 - Лигт 2-аар байр. ЧЛ-т хагас шигшээ! Хааны цомын түрүү.
2011/2012 - Лигийн аварга. ЧЛ-т хагас шигшээ. Хааны цомд шөвгийн 8.
2012/2013 - Лигт 2-аар байр. ЧЛ-т хагас шигшээ. Хааны цомын финал.
Моуриногийн ажилд сайн ч зүйл байсан, тааруухан муу шийдвэрүүд ч бас байсан. Гэхдээ тэр зогсонги байдалд орчихсон байсан багийг хүлээж аван Аваргуудын лигийн хараалыг тайлж, дотооддоо доминант байсан Барсагийн ноёрхлыг зогсоож чадсан юм.
Өнгөрсөн жил багагүй хэл ам таталсан ч гэлээ түүнд Мадридын фэнүүдийн зүгээс баярлалаа гэж хэлэх нь зүйд нийцсэн хэрэг болно. Gracias Mister!
Улирлын зарим онцлох үйл явдлууд.Байж боломгүй муу эхлэл.
Моу улирлын өмнөх тоглолтуудад их ач холбогдол өгдөг, бэлтгэлийг бүр эхнээс нь хийлгэж эхэлдэг онцлогтой гэдэг нь харагдсан билээ. Бенфикад хожигдсоныг эс тооцвол улирлын өмнөх нөхөрсөгүүдэд өнгөлөг байлаа. 8 сарын сүүлээр хүчтэй өрсөлдөгч Барселонаг хожин цом хүртсэнээр үүнийгээ дахин нотлов. Хүсэн хүлээсэн улирал эхэллээ. Санаанд багтамгүй муу. Өөрсдийнхөө буруугаас болж өрсөлдөгчдөө боломж олгосон гэдгийг дээр хэлсэн. Ла лиг дэхь эхний 2 сарын тоглолт үнэхээр цочролд ормоор муу байсан юм.
Роналду аз жаргалгүй байна. 9 сарын сүүлээр тэр Сантиаго Бернабеуд болсон тоглолтын дараа товч яриа өгөхдөө би аз жаргалгүй байна гэж мэдэгдсэн нь шуугиан тарьсан билээ.
Тэр гэхдээ өөр илүү зүйл яриагүй юм. Хэвлэлүүд, дэлхий нийтээрээ түүний хэлсэн үгний талаар таамаг дэвшүүлцгээн, Мадридтай хийсэн гэрээндээ сэтгэл дундуур байна, багаа солих гэж байна хэмээцгээсэн билээ. Кристиано харин үүнийгээ мөнгөтэй огт холбоогүй гэдгийг хэлсэн юм. Баг солих талаар ярихдаа, би хөлбөмбөг тоглож дуртай зүйлээ хийж байна, юу болохыг улирал дуусахаар харцгаая гэж байдаг л нэг хариулт өгсөн. Улирал дууссан, түүнийг гэрээгээ сунгалаа гэсэн мэдээлэл цацагдмагц тэр өөрийн сошиал сайтуудаараа дамжуулан үүнийг худал гэдгийг мэдэгдсэн. Харьцангуй сүр дуулиан багатай байгаа боловч драма үргэлжилсээр байна.
Түүний ийнхүү хэлсэн шалтгаан нь магадгүй дэлхийн шилдэг хөлбөмбөгчний шалгаруулалтанд багийнх нь анд Икер өөрийг нь нэгт нэрлээгүйтэй холбоотой байж болох юм.
Дэлхийн шилдэг, сэлгээнд.Дөнгөж он гармагц хааны цомын тэмцээнд Валенсиатай хийсэн тоглолтонд ахлагч маань гараа гэмтээв. Өмнөх жил нь Моу өөрийн биеээр ятган байж үлдээсэн академийн бүтээгдэхүүн Аданд боломж гарлаа гэтэл...хэд хэдэн тоглолтонд дарааллан маш хялбархан цохилтуудыг хааж чадсангүй багаа хөөдчихөв. Ингээд хаалгачийн эрэлд гарцгааж хуучин цэрэг Диего Лопезыг эгнээндээ буцаан нэгтгэв.
Тэр супер байсан.
Икерийн гэмтэл эдгэн эргэн тоглоход бэлэн боллоо. Гэхдээ Моу Лопезоор үргэлжлүүлэхээр шийджээ. Ингээд л асуудал үүссэн. Икерийн найз бүсгүй Мадридын хувцас солих өрөөн дэхь уур амьсгалын талаар мэдэмгийрэн ярьж, багийн анд Пепе нь Икерийг өмөөрөн Моугийн эсрэг мэдэгдэл хийснээр өөрөө бэнчдүүлэхдээ тулав. Харин тэр өөрөө чимээгүй суусаар л. Үндсэндээ бид энэ улирлын өмнөх тоглолтуудад л ахлагчийгаа талбайд гарахыг өнгөрсөн өвлөөс хойш анх удаа харж байна.
Лука Модрич!Сэр Алексын удирдсан багтай хийсэн тоглолт тун ч хүнд хэцүү уур амьсгалтай болж байх үед Нани улаан карт авснаар манай багт тоглолтыг өөрт ашигтайгаар эргүүлэх боломж бий болсон. Харин энэ боломжийг талбайд сэлгээгээр орж ирээд 10 минут ч болоогүй байсан Хорват залуу бодит зүйл болгож чадсан билээ. Тэр бидэнд дахин уужим амьсгаа авах боломж өгсөн.
Супер цомд түрүүлэв.Күленүүд чимээгүй байжийдаа... гээд манай супер залуу дахиад нэг хэлээдхэв. Өмнөх улиралд Барсаг талбайд нь хожиж чадсан нь тохиолдол биш байсныг нотолсон.
Үргэлжлүүлээд 10-аар сард талбайдаа хүлээн авч 2-2 тэнцэхэд 2 гоолыг нь Криштиано хийв.
2 сарын 26-нд Хааны цомын хагас шигшээд таарч 1-3 ээр талбайд нь хожиход мөн л 2 гоол зоов.
Тэрний дараа 7 хоногт ч бас лигийн хүрээнд талбайдаа хүлээн авахдаа Барсаг буулган авснаар тэр үед хүнд хэцүү учраанууд хүлээж, бүрэлдэхүүн дутуу байсан, үхлийн гэж нэрлэгдэж байсан 7 хоногийг бид 100% амжилттай үдсэн билээ. Гэхдээ бид тулаанд ялсан ч гэлээ дайнд ялагдсан. Үүнийг мартаж болохгүй.
Бусад онцлох тоглолтууд:
Валенсиаг талбайд нь бут ниргэв. Улирлыг тун ч хангалтгүй эхлүүлээд байсан баг маань он гармагц, өнгөрсөн улиралд гялалзтал тоглож рекорд тогтоон түрүүлж байсныгаа санагдуулам тоглолт үзүүлэн хөгжөөн дэмжигч бидэндээ найдварын оч гялсхийлгэв. Гэхдээ бэртэл гэмтэл болон багийн дотоод уур амьсгал зэргээс болж хангалттай хэмжээнд тоголтоо үргэлжлүүлж чадаагүй.
Реал Мадрид вс Манчестер СитиАваргуудын лигийн хэсгийн шатны эхний тоглолт. 2 хүчирхэг скуад хоорондоо тулсан. Олны хүсэн хүлээж байсанчлан гал гарсан гайхалтай тоглолт болсон. 85 дахь минутанд Коларов гоолдож оноог 1-2 болгосноор бид хүнд байдалд орсон боловч гайхалтай эргэн ирэлт хийж Бензема болон Роналду нар 3 минутын зайтай гоолдсоноор ялалт байгуулж чадсан.
За өнгөрсөн улиралд нэг иймэрхүү. Адилхан л баярлах үедээ баярлаж, гуних үедээ гуньж байсан нэг улирал өнгөрсөн боловч, хамгийн харамсалтай нь гол тэмцээнүүддээ түрүүлж чадсангүй.
Гол шалтгаанууд:
Гэмтэл бэртэл. Гол тоглогчдыг маань гэмтэл бэртэл чамгүй зовоосон.
Моугийн зөрүүд зан. Үүнийг гэхдээ заавал Моуг буруутгах гэсэндээ хэлсэнгүй. Гэхдээ тэр зарим зүйл дээр хэт зөрүүд байсан. Мөн жишээ нь Дортмундтай хийсэн эхний тоглолтонд Модричыг АМ дээр гаргахдаа баруун талд нь Ди Мариаг биш, Өзилийг гаргасан нь маш буруу шийдвэр байсан. Ди Мариа эхнэр нь төрсөн, багтайгаа хоцорч ирж нэгдсэн боловч тоглолтонд оролцоход бол бэлэн байсан.
Хувийн амбицаа талбай дээр гаргах. Дэд ахлагч маань хэлсэн байсан, багт асуудал байж болно, гэхдээ шүгэл дуугармагц бид үүнийгээ мартаад зүтгэх ёстой гэж. Гэхдээ бид ингэж чадаагүй, эсвэл хэт хожуу ухаарсан болов уу.