FC Barcelona 2013/14 Més que un club

Польш - Украйнд зохиогдож буй Европын аварга

Moderator: Хөлбөмбөгийн модууд

FC Barcelona 2013/14 Més que un club

Postby Цэнгүүн » Tue Aug 13, 2013 11:15 pm

2012/13 оны ла лиган аваргууд :gold
Image


За шинэ улирлын сэдвээ нээлээ.. Ер нь бол анх удаагаа л сэдэв нээж байгаа ба туршлагагүй харагдах зүйл их бий.. Миний энэ хагас дутуу, дулимаг сэдвийг тордоод явна гэдэгт журмын нөхдөдөө итгэнэм..
Жич: хамтарч бэлтгэсэн Дэдэ.

ТИТО-ГООС ТАТА
Пэпийг явах болсны дараа багийн удирдлага их зоволгүй шийд гаргаж туслах дасгалжуулагч Титог үндсэн дасгалжуулагчаар томиьсон.. энэ нь түр аргацаасан хэрэг болсон.. Титогийн баг үндсэн, суурь бүтэцээрээ явсаар лига болон ЧЛ-н хагас шигшээд хүрсэн.. Улирал дундаа ороход бүгд Титог багт таарахгүй, зохих манлайлагч биш гэж дүгнэсэн... Тито ч анхнаасаа бидний хүн биш байж, тэрээр хэдий их хичээсэн ч өвчний улмаас ихэнх цагийг талбайн гаднаас харж байв.. Туслах Роура байна уу, хэн байна уу, ер нь хэн ч байсан баг олон жил явсан замаараа замнаж лига болон ЧЛ-н хагас шигшээд хүрсэн. Ийнхүү явсаар улирлыг сайн ч биш, гэхдээ тийм муу ч бас биш үр дүнтэйгээр дуусгав.. Гол нь дасгалжуулагчгүй баг цааш явах тусам хүндрэлтэй учирч байсан.. Энэ нь Титогийн риск хийхгүй гэсэн болгоомжлолтой ихээхэн холбоотой.. Титогийн хувьд анхны улиралдаа ямар ч байсан, юу ч болсон байлаа тайтль авах чухал байв, тэрэндээ ч хүрсэн.. Гэхдээ улирлын эцсээр баг үнэхээр ядарч ирсэн.. Хэдэн гол тоглогчдоороо үндсэндээ нүдээд дуусгав. Зарим үед огт шаардлагагүй тохиолдолд ч ротешиноос татгалзаж байсан.. Багийн ирээдүй нь гол хэсэг болох байсан, фанатуудын хайртай, итгэл хүлээлгэж байсан Тиагог дээрх дурдсан шалтгааны улмаас бараг тавиад туух гол шалтаг болсон.. Маш бодлогогүй, үхээнц үйлдэл хийснээрээ удирдлага болон Титогийн баг энд буруутай, ядахнаа ахиухан мөнгө хийх боломж байсан.. Цаг зуурын юм гэдэг тийм л байдаг хойно Тито шинэ улирлын өмнөхөн ажлаа өгөв.. Шалтгаан нь ажлын үр дүндээ биш сүүлийн үед багийг тойрч биш бүр дайрч, дэвсэлж гарах болсон өвчин юм.. Анх Титог үндсэн болоход олон Күле нар сэтгэл ер нь хангалуун байсан, би бас хангалуун байсаан.. Учир нь унаган Барсагийн хүн, манай философийг мэддэг, ерөөсөө хоёрдахь Пэп мэт сэтгэлд буугаад байв.. Өвчний улмаас ажлаа өгч байгаа нь харамсалтай бөгөөд мөн бүрэн хүчээрээ ажиллаж чадаагүй юм шиг санагдана.. Гэхдээ би тэгж бодохгүй байна.. Уртаас урт улирлын явцад энэ хүний зан характер болон ажиллаж буй арга барил нь түүнийг зөвхөн сайн туслах л юм гэж харагдуулсан.. Хэдий тийм ч Титогийн үед баг 22 дох тайтлаа 100 оноотой дуусгасан нь түүхэн амжилт юм.. Мөн түүний удирдлага дор баг чамгүй олон рекорд амжилтуудыг тогтоосон бөгөөд багийн түүхэндэх дебют улиралдаа тайтль авсан 7 дахь дасгалжуулагч болсон.. Титодоо хийсэн бүхэнд нь талархаад эрүүл энхийг хүсье.. Манай шинэ дасгалжуулагчаар Аргентина мэргэлжилтэн Тата ирэв.. Түүнтэй хоёр жилийн гэрээ хийсэн.. Бараг мэдэх хүн байхгүй тэрний талаар.. Энэ эрхэм европт ямар ч туршлагагүй, түүхий нэгэн.. Ийм мундаг багийг сэргээх, буюу байнга дайчилж, сэтгэл зүйгээр нь зөв тоглож чаддаг дасгалжуулагч л хэрэгтэй байтал Россел сонин шийдвэр гаргаж танихгүй баагийд багийг даатгаж орхив.. Нэг ёсондоо бөөн эрсдэл.. Гэтэл бас эрсдэлгүйгээр амжилт олдоггүй шүү дээ.. Пэп ч ийм байдад ирж байсан тэгээд яалаа, гээд бодох, эргэлзүүлж орхив.. Татагийн талаарх бодол ер нь өөрчлөгдөж ирж байна.. Зуны нөхөрсгүүдийг харахад “эртний” Барса үнэртэж байна.. Хурдан шилжилт хөдөлгөөн, үл зогсох прессинг, тики така гэх мэтээр түүний ирээд ярьж, хэлж байсан үнэхээр хөрсөн дээр бууж байх шиг.. Ямар ч байсан Татад хангалттай бүрэлдэхүүн бий.. Россел цаг аргацаасан үйлдэл хийв үү? Эсрэгээрээ хоёрдахь Пэпийг авчирвуу гэдгийг удахгүй бид хараад эхлэх нь ээ..

ӨНГӨРСӨН УЛИРЛЫН АЛДАА ХИЙГЭЭД ОНОО.

Шинэ улирал эхлэхэд төвийн хамгаалагч аваагүй нь маш том алдаа байлаа, өнгөрсөн жил.. Та нар эргээд санавал манай төвийн хослол маш олон удаа солигдож байсныг харна.. Төвийн буюу хамгаалалтын хослолыг олон, байнга солиод байхыг би хувьдаа сайшаадаггүй.. Энэ байдал нь сүүлийн хэдэн жилдэх хамгийн муу хамгаалалттай, хамгийн олон гоол алдсан жил болгов.. Хэрэгтэй газар нь мөнгө төлөх шаардлагатай байхад манайхан юу ч хийлгүй харсаар л байв.. Одоо ч энэ байдал хэвээрээ л байна.. Фонтас, Бартра гэсэн авъяаслаг, ирээдүйтэй залуус байв ч хангалттай итгэл үзүүлээгүй юу, эсвэл угаасаа тэдний боломж нь энэ байвуу.. Ер нь л эртхэн сайн хамгаалагч авах хэрэгтэй байсан.. Топ багуудтай тоглосон тоглолтууд манай хамгаалалтын алиа байдлыг хангалттай харуулна.. Хэдий лигаг тасархай авсан ч Реалдаа хэдэнтээ сайн гөвуулэв, европын тавцан мөн ялгаагүй, 7-0-г ч одоо ярих юм биш.. Россел болон түүний нөхөд дэмжэгчдийн итгэлийг алдсаар, мөн дайснууддаа сайхан өгөөш болж байх шиг.. Учир нь түүний хийж буй үйлдэлүүд сүүлийн үед хэт дургүйцалд хүргэж буй.. Ирэх сонгуулиар унах магадлал өндөр гэж бодож байна.. Мөн тоглогчдын бэртэл гэмтэл хэрээс хэтэрсэн.. Энд ялангуяа хамгаалагчид маань бөөнөөрөө эмнэлэг зүглэж байв.. Ерөнхийдөө их муухай өвчин ороосон жил байжээ.. Хамгаалалтын шугам бараг бүрэн бүрэлдэхүүнээрээ тоглосон тохиолдол бага.. Ахлагч болон Абигийн бэртэл хамгаалалтыг маань эмзэг болгосон.. Пикэгийн тааруу форм, ВВ хайнга, хариуцлагагүй унжийсан байдлыг энд дурдаж болно.. Пэдро гэхэд л их хорон ойр ойрхон олон бэртсэн.. Хамгаалалт найдвартай үед л ЧЛ-д амжилт гаргадаг шүү дээ.. Өнгөрсөн улирлын шилдэг нь мэдээж Мэсси.. Стат харахад ойлгомжтой бизээ..Тэр бүхий л зүйлээр багтаа тус хүргэж байв.. Энэ байдал эргээд зарим талаар багт сөрөг нөлөө үзүүлж байсан юу гэхээр түүнийг бэртсэн үед юмуу тааруу тоглосон үед өөр гоол хийх тоглогч үгүй болж байв.. Энэ улирал Неймарыг авсанаар энэ байдал арай өөрөөр шийдэгдэх болов уу.. За тэгээд зарим тоглогчдыг нийтэд нь өнгөрсөн улирлын хамгийн муу буюу боломжоосоо доогуур тоглосон гэж үзнэ: ВВ, Алвэс, Пикэ, Алексис, Пэдро, Маше. Вилья бол удаан хугацааны дараах бэртлээс эргэн формондоо орох гэж хэрэндээ зүдэрсэн дээ.. Нөхрийн хувьд нас болон формын асуудлаас болж явсан ба өөр газарт боломж хайсан нь хаа хаанаа дээр юм.. Сайн тоглосон тоглогчдыг дурдавал: Альба хамгийн түрүүнд орж ирнэ.. Мөн хамгийн сайн наймаа болсон.. Үнэхээр нүдээ олсон наймаа.. Бас Бүске, Адриано, Телло, Монти нар сайн байв.. Ялангуяа Телло, Монти, Бартра гэсэн академийн залуус ихээхэн найдлага түрүүлж байна.. Ирэх улиралд Сонг, Алексис, Сеск, Пикэ, Монти, Телло гэх мэт тоглогчдоос их зүйл хүлээж байна.. Одооны бүрэлдэхүүн дээр час хийсэн ганц хамгаалагч аваад ирэхэд гоё баланстай болно доо.. Өвлийг бол хүлээмээргүй байна, их цаг алдана гэсэн үг.. Ер нь бол баг маань туршлагатай бол туршлагатай залуу тоглогчтой бол залуу тоглогчтой нь бидний давуу тал болно.. Бидний алдсан, байхгүй зүйл бол ерөөсөө өлсгөлөн тэр чанар юм.. Энийг л эргүүлэн авчрах Тата ёстой.. Зарим сайн, сайхан зүйлсээ дурдъя.. Мэссигийн хувийн шагналууд үргэлжилсээр.. Тэр дундаа дэлхийн шилдэгийг 4 дэх удаагаа хүртэж хосгүй амжилтын эзэн болов.. Алтан шаахайг 3 дахиа хүртэв гэх мэт.. Лигагаа онооны рекорд хийж авсан.. Улирлын эхний хагасыг хамгийн өндөр оноотой дуусгасан гэх мэтээр явна.. Түүнчлэн ихэнх тоглогчид маань аав болцогоосон нь сайхан юмаа.

ӨНГӨРСӨН УЛИРЛЫН ЗАРИМ СТАТААС:
Лигад 32 тоглолт ялж, 4 тоглолт тэнцэж, 2 ялагдсан. 115 гоол хийж, 40 алдсан. ЧЛ-д 5 тоглолт ялж, 3 тоглолт тэнцэж, 4 тоглолт ялагджээ. 18 гоол хийж, 17 алдсан байна.. Копад 5 тоглолт ялж, 2 тоглолт тэнцэж, 1 тоглолт ялагджээ. 21 гоол хийж, 9 алдсан байна..

ТОГЛОГЧДЫН СТАТ:
GOALS: 158
Messi 60
Villa 16
Fabregas 14
Alexis 11
Pedro 10
Tello 8
Xavi 7
Adriano 6
Iniesta 6
Alba 5
Pique 3
Thiago 3
Puyol 2
Alves 1
Busquets 1
Montoya 1
Song 1
O.g. 3

ASSISTS: 130

Iniesta 21
Messi 16
Alexis 12
Fabregas 12
Xavi 12
Alves 10
Thiago 9
Pedro 8
Villa 8
Alba 6
Tello 6
Montoya 3
Adriano 2
Busquets 2
Mascherano 1
Song 1
Sergi Roberto 1


Lliga Yellow Cards:
Busquets 9
Fabregas 7
Pique 6
Alexis 4
Iniesta 4
Mascherano 4
Thiago 4
Adriano 3
Jordi Alba 3
Pedro 3
Puyol 3
Song 3
Alves 2
Valdes 2
Bartra 1
Messi 1
Pinto 1
Villa 1

Lliga Red Cards:
Mascherano 1
Pique 1
Valdes 1

CL Yellow Cards:
Adriano 3
Alba 3
Mascherano 3
Pedro 3
Pique 3
Alves 2
Song 2
Alexis 1
Bartra 1
Busquets 1
Fabregas 1
Iniesta 1
Puyol 1
Rafinha 1

CL Red Cards:
Busquets 1

Cdr Yellow Cards:
Alves 2
Fabregas 2
Mascherano 2
Alba 1
Alexis 1
Busquets 1
Messi 1
Montoya 1
Pique 1
Puyol 1

Goals conceded(70):
Lliga: 40
CL: 17
Cdr: 9
Supercopa: 4
Clean sheets(all comps.): 17
Image
Minutes:
Image
Matches:
Image

ЗУНЫ АЯЛАН ТОГЛОЛТ:

Зуны аялан тоглолтууд европ болон ази тивээр дамнаж амжилттай явж дууслаа.. нийт 6 тоглолт хийж 4 ялж, 1 тэнцэж, 1 ялагдаж, 27 гоол хийж, 4 гоол алджээ.. Мэсси 5 гоолоор зуны аялан тоглолтод багийн андуудаа тэргүүлсэн бол түүний араас Пэдро 4, Алексис 3, Донгоу 3 нар гоолтойгоор орж байна.. Неймар энэ аялалын үеэр өөрийгөө харуулах сайхан боломж олдсон бөгөөд хоёр ч гоол хийгээд байна.. Нөхөрсөг тоглолтуудын дүн: Bayern (2-0) ялагдсан, Valerenga (0-7) ялсан, Gdansk (2-2) тэнцсэн, Santos (8-0) ялсан, Thailand (1-7) ялсан, Malaysia (1-3) ялсан..

The 27 preseason goals in three minutes

http://www.youtube.com/watch?feature=pl ... xD8#at=174


БАГИЙН ТОГЛОГЧИД


Image
VICTOR VALDES ARRIBAS
тоглогчийн байрлал: хаалгагч
ноймор: 1
төрсөн газар: Barcelona (L'Hospitalet de Llobregat)
төрсөн он, сар: 1982/01/14
жин: 78
өндөр: 183
өнгөрсөн улиралд 44 тоголтонд оролцлож 0 гоол хийсэн
Víctor Valdés - Best Saves - 2013
http://www.youtube.com/watch?feature=pl ... 9-wg-JI9XA

Image
DANIEL ALVES DA SILVA
тоглогчийн байрлал: хамгаалагч
ноймор: 2
төрсөн газар: Brazil(Juazeiro)
төрсөн он, сар: 1983/05/06
жин: 64
өндөр: 173
өнгөрсөн улиралд 47 тоголтонд оролцож 1 гоол хийсэн
Dani Alves defense skills and goals 2012/2013
http://www.youtube.com/watch?feature=pl ... YhJ-ihaeVI

Image
GERARD PIQUE BERNABEU
тоглогчийн байрлал: хамгаалагч
ноймор: 3
төрсөн газар: Barcelona
төрсөн он, сар: 1987/02/02
жин: 85
өндөр: 192
өнгөрсөн улилард 44 оролцож 3 гоол хийсэн
[HD] Gerard Pique NEW
http://www.youtube.com/watch?feature=pl ... X8z2Pfrwss


Image
FRANCESC FABREGAS SOLER
тоглогчийн байрлал: хагас хамгаалагч
ноймор: 4
төрсөн газар: Barcelona (Arenys de Mar)
төрсөн он, сар: 1987/05/04
жин: 75
өндөр: 179
өнгөрсөн жил 48 оролцож 14 гоол хийж 12 дамжуулалт хийсэн
Best of Cesc Fàbregas ● 2012-2013 ● FC Barcelona ||HD||
http://www.youtube.com/watch?feature=pl ... 8M2yqQ3VdU


Image
CARLES PUYOL SAFORCADA (C)
тоглогчийн байрлал: хамгаалагч
ноймор: 5
төрсөн газар: La Pobla de Segur (Lleida)
төрсөн он, сар: 1978/04/13
жин: 80
өндөр: 178
өнгөрсөн жил 22 тоголтонд оролцож 2 гоол оруулсан
Carles Puyol ●The Best Defensive Player Ever HD
http://www.youtube.com/watch?feature=pl ... L6qaAYrIaI


Image
XAVIER HERNANDEZ CREUS
тоглогчийн байрлал: ХАГАС ХАМГААЛАГЧ
ноймор: 6
төрсөн газар: Terrassa (Barcelona)
төрсөн он, сар: 1980/01/25
жин: 68
өндөр: 170
өнгөрсөн жил 48 тоголтонд оролцож 7 гоол хийсэн
Xavi Hernandez - Skills and Goals - 2012- 2013
http://www.youtube.com/watch?feature=pl ... wXDzCJs2BY


Image
ANDRES INIESTA LUJAN
тоглогчийн байрлал: хагас хамгаалагч
ноймор: 8
төрсөн газар: Fuentealbilla (Albacete)
төрсөн он, сар: 1984/05/11
жин: 65
өндөр: 170
өнгөрсөн жил 48 тоголтонд оролцож 6 гоол хийсэн
Andres Iniesta 2012-2013 ||HD||
http://www.youtube.com/watch?feature=pl ... YgkNvUtdUI
[img]

Image
PEDRO RODRIGUEZ LEDESMA
тоглогчийн байрлал: довтлогч
ноймор: 7
төрсөн газар: Santa Cruz de Tenerife
төрсөн он, сар: 1987/07/28
жин: 64
өндөр: 169
өнгөрсөн жил 45 тоглолтонд оролцож 10 гоол хийсэн
Pedro Rodriguez • The Finisher • ||HD||
http://www.youtube.com/watch?feature=pl ... u2G-pP6JxU


Image
ALEXIS ALEJANDRO SANCHEZ
тоглогчийн байрлал: довтлогч
ноймор: 9
төрсөн газар: Tocopilla (Chile)
төрсөн он, сар: 1988/12/19
жин: 70
өндөр: 169
өнгөрсөн жил 46 тоголтонд оролцож 11 гоол оруулж 13 дамжуулалт хийсэн
Alexis Sánchez | Skills, Assists & Goals | 2012/2013 | HD
http://www.youtube.com/watch?feature=pl ... g_Kjl3u-8g


Image
LIONEL ANDRES MESSI
тоглогчийн байрлал: довтлогчноймор: 10
төрсөн газар: Santa Fe (Argentina)
төрсөн он, сар: 1987/06/24
жин: 67
өндөр: 169
өнгөрсөн жил 50 тоголтонд оролцож 60 гоол оруулсан
Lionel Messi ✖ Dribbling Master ✖ 2012/13 ||HD|| [720p]
http://www.youtube.com/watch?feature=pl ... 6YgePp3QG0


Image
Neymar da Silva Santos Júnior
тоглогчийн байрлал: довтлогч
ноймор: 11
төрсөн газар: Mogi das Cruzes, Sao Paulo (Brasil)
төрсөн он, сар: 1992/02/05
жин: 64
өндөр: 175
өнгөрсөн жил 23 тоголтонд оролцож 13 гоол хийсэн
Neymar 2012/13 THE Best *HD*
http://www.youtube.com/watch?feature=pl ... Yzjod-sXg8

Image
JONATHAN DOS SANTOS RAMIREZ
тоглогчийн байрлал:хагас хамгаалагч
ноймор: 12
төрсөн газар: Monterrey (Mèxic)
төрсөн он, сар: 1990/04/26
жин: 74
өндөр: 172
өнгөрсөн жил 6 тоголтонд оролцож 0 гоол оруулсан
Jonathan dos Santos ●Skills-Goals● HD
http://www.youtube.com/watch?feature=pl ... VNbp27lktI

Image
PINTO JOSE MANUEL
тоглогчийн байрлал: хаалгагч
ноймор: 13
төрсөн газар: Puerto de Santa María (Cadis)
төрсөн он, сар: 1975/11/08
жин: 82
өндөр: 185
өнгөрсөн жил 16 тоголтонд оролцож 0 гоол хийсэн
Jose Manuel Pinto ● Best Saves ● HD
http://www.youtube.com/watch?feature=pl ... qsDx119XCw

Image
JAVIER ALEJANDRO MASCHERANO
тоглогчийн байрлал: хагас хамгаалагч
ноймор: 14
төрсөн газар: San Lorenzo, Argentina
төрсөн он, сар: 1984/06/08
жин: 74
өндөр: 174
өнгөрсөн жил 41 тоголтонд оролцож 0 гоол оруулсан
Javier Mascherano || The Fighter ||
http://www.youtube.com/watch?feature=pl ... 7Iljfe3Ans


Image
MARC BARTRA AREGALL
тоглогчийн байрлал: хамгаалагч
ноймор: 15
төрсөн газар: Sant Jaume dels Domenys
төрсөн он, сар: 1991/01/15
жин: 70
өндөр: 183
өнгөрсөн жил 16 тоглолтонд оролцож 0 гоол оруулсан
Marc Bartra - Future star of FC Barcelona and Spain
http://www.youtube.com/watch?feature=pl ... wuCsvFVK4s

Image
SERGIO BUSQUETS BURGOS
тоглогчийн байрлал: хагас хамгаалагч
ноймор: 16
төрсөн газар: Sabadell (Barcelona)
төрсөн он, сар: 1988/07/16
жин: 73
өндөр: 189
өнгөрсөн жил 45 тоглолтонд орж 1 гоол оруулсан
Sergio busquets | Best Midfielder | #16 Skills and pass || HD ||
http://www.youtube.com/watch?feature=pl ... fcaQpvcSmE

Image
JORDI ALBA RAMOS
тоглогчийн байрлал: хамгаалагч
ноймор: 18
төрсөн газар: Hospitalet de Llobregat
төрсөн он, сар: 1989/03/21
жин: 69
өндөр: 170
өнгөрсөн жил 44 тоголтонд оролцож 5 гоол оруулсан
Jordi Alba ● Sound Of The Storm ● 2012/2013 All Goals And Skill
http://www.youtube.com/watch?feature=pl ... tQwSqu6tCM

Image
MARTIN MONTOYA TORRALBO
тоглогчийн байрлал: хамгаалагч
ноймор: 19
төрсөн газар: Barcelona
төрсөн он, сар: 1991/04/14
жин: 74
өндөр: 174
өнгөрсөн жил 24 тоголтонд оролцож 1 гоол оруулсан
Martin Montoya - the future of fc barcelona
http://www.youtube.com/watch?feature=pl ... rz8tNOlhh0

Image
ADRIANO CORREIA CLARO
тоглогчийн байрлал: хамгаалагч
ноймор: 21
төрсөн газар: Curitiba (Brazil)
төрсөн он, сар: 1984/10/26
жин: 67
өндөр: 172
өнгөрсөн жил 34 тоголтонд оролцож 6 гоол хийсэн
Adriano Correia - ► The Gorilla Player ◄ [HD]
http://www.youtube.com/watch?feature=pl ... dmZtP6AE3k

Image
ALEXANDRE SONG
тоглогчийн байрлал: хагас хамгаалагч
ноймор: 25
төрсөн газар: Douala (Cameroon)
төрсөн он, сар: 1987/09/09
жин: 74
өндөр: 185
өнгөрсөн жил 34 тоголтонд оролцож 1 гоол оруулсан
Alex Song - Barcelona 2012
http://www.youtube.com/watch?feature=pl ... Y3W6fMxdts


Image
CRISTIAN TELLO HERRERA
тоглогчийн байрлал: довтлогч
ноймор: 37
төрсөн газар: Sabadell (Barcelona)
төрсөн он, сар: 1991/08/11
жин: 65
өндөр: 178
өнгөрсөн жил 34 тоголтонд оролцож 8 гоол оруулсан
★ Cristian Tello | FC Barcelona | 2013 HD ★
http://www.youtube.com/watch?feature=pl ... TbfvcH1uyQ


Image
SERGI ROBERTO CARNICER
тоглогчийн байрлал: хагас хамгаалагч
ноймор:
төрсөн газар: Reus (Tarragona)
төрсөн он, сар: 1992/02/07
жин: 70
өндөр: 177
өнгөрсөн жил 5 тоголтонд оролцож 0 гоол оруулсан
Sergi Roberto - New Talent | FCBarcelona 2013 HD
http://www.youtube.com/watch?feature=pl ... VZ-e-KYNvO

Image
БАГИЙН ДАСГАЛЖУУЛАГЧ:GERARDO DANIEL MARTINO
төрсөн газар: Rosario (Argentina)
төрсөн он, сар: 1962/11/20
өмнө нь :
2012/13 Newell's Old Boys
2011 Paraguay national team
2010 Paraguay national team
2009 Paraguay national team
2008 Paraguay national team
2007 Paraguay national team
2006 Paraguay national team
2005/06 Libertad
2005 Colón de Santa Fe
2003/04 Cerro Porteño
2002/03 Libertad
2000/01 Instituto de Córdoba
1999 Platense
1998 Brown de Arrecifes гэсэн багуудыг дасгалжуулч байсан мөн залуудаа Newell's Old Boys, Tenerife, Lanus, O'Higgins гэсэн багуудад тоголж байсан.Martino FCBarcelona-г дагалжуулч байга 4 дэх Argentinia
дасгалжуулагч өмнө нь Helenio Herrera (1958-60, 1980-81), Roque Olsen (1956-67), мөн César Luis Menotti (1983-84) гэсэн argentinia хүмүүс дасгалжуулч байсан.Martino дасгалжуулагч болхоос өмнө нь Newell’s Old Boys

.тэр анхны дэбүтэ 17 настайдаа аргентины шигшээд хийж мөн Newell's төлөө нийт 505 тоголтонд оролцсон.Martino Marcelo Bielsa удирдлаган доор шилдэг хагас хамгаалагч болсон

туслах дасгалжуулагч нар:

Image
JORDI ROURA
Image
JOAN FRANCESC FERRER 'RUBI'

Хаалгачын дасгалжуулагч:

Image
JOSE RAMON DE LA FUENTE


ЯВСАН ТОГЛОГЧИД:

Isaac Cuenca ajax руу зээлээр явсан
David Villa Atlético Madrid руу зарагдсан
Ibrahim Afellay Schalke 04 лүү зээлээр явсан
Gerard Deulofeu Everton луу зээлээр явсан
Bojan Krkić Ajax руу зээлээр явсан
Rafinha Celta de Vigo руу зээлээр явсан
Andreu Fontàs Celta de Vigo руу зарагдсан
Thiago Alcântara Bayern Munich руу зарагдсан
Éric Abidal Monaco руу зарагдсан
Marc Muniesa Martínez Stoke City руу зарагдсан

ИРСЭН ТОГЛОГЧ:
Neymar da Silva Santos Júnior-ийг Santos-оос авсан багт кареэрийхан хамгийн амжилттай жилүүд нь өнгөрсөн


ШИНЭ ӨМСГӨЛҮҮД:
Image Image
http://www.youtube.com/watch?feature=pl ... yFozAOjZIo

Image
БАГИЙН ЦЭНГЭЛДЭХ
Анх 1954-1957 оны хооронд баригдаж 1957 оны 9 сарын 24 Camp Nou гэдэг нэртэйгээр нээлтээ хийсэн.Цэнгэлдэх нийт 99,786 хүний суудалтай UEFA тоголтын үеэр
96,336 болгож багасгадаг бөгөөд европын хамгийн том цэнгэлдэх, дэлхийд 13т тооцогддог.UEFA Champions League гийн финал 2 удаа болж мөн 1992
оны зуны олимп болж байсан

Улирлын хуваарь.. Одоогоор өдөр, цаг нь тодорхойгүй ба тухайн цаг үе бүрт нь би форумдаа хуваарийг оруулах болно.

8р сар

18 Levante U.D.(H)
21 Atlético Madrid(A) Supercopa
25 Málaga(A)
28 Atlético Madrid(H) Supercopa

9р сар

1 Valencia(A)
15 Sevilla(H)
22 Rayo Vallecano(A)
25 Real Sociedad(H)
29 Almería(A)

10р сар

6 Valladolid(H)
20 Osasuna(A)
27 Real Madrid(H)
30 Celta de Vigo(A)

11р сар

3 Espanyol(H)
10 Betis(A)
24 Granada(H)

12Р САР

1 Athletic Club(A)
15 Villarreal(H)
22 Getafe(A)

1р сар

5 Elche(H)
12 At. Madrid(A)
19 Levante U.D.(A)
26 Málaga(H)

2р сар

2 Valencia(H)
9 Sevilla(A)
16 Rayo Vallecano(H)
23 Real Sociedad(A)

3р сар

2 Almería(H)
9 Valladolid(A)
16 Osasuna(H)
23 Real Madrid(A)
26 Celta de Vigo(H)
26 Espanyol(A)

4р сар

6 Betis(H)
13 Granada(A)
20 Athletic Club(H)
27 Villarreal(A)

5р сар

4 Getafe(H)
11 Elche(A)
18 Atlético Madrid(H)

Fc Barcelona ● Best Goals and Moments in 2012- 2013

http://www.youtube.com/watch?v=BqGPPsGfPcQ


Эцэст нь хэлэхэд бидний зорилго тайтлаа хамгаалах ба ЧЛ болон Копад амжилттай оролцох буюу түрүүлэх юм.. Бидний амбиц үргэлж том, үргэлж ялалтын төлөө, үргэлж гоёмсог хөлбөмбөгийн төлөө VISCA EL BARCA!!!Image
Last edited by Цэнгүүн on Wed Aug 14, 2013 12:23 am, edited 1 time in total.
"Més que un club"
Цэнгүүн
Culé
Culé
 
Posts: 10251
Joined: Tue Sep 04, 2007 10:30 pm
Location: Wish You Were Here

Re: FC Barcelona 2013/14 Més que un club

Postby hosko » Tue Aug 13, 2013 11:20 pm

За Куле нартаа амжилт хүсье... СЛ-д лаагаарай, харин лигт бол энэ удаадаа амжихгүй шүү... кк
The Spurs are always in the Draft like Ladies First... and then destroys them from the back...
User avatar
hosko
La Furia Roja
 
Posts: 15216
Joined: Fri Nov 09, 2007 10:31 pm
Location: Монгол, Испани тамирчид хаана, тэнд...

Re: FC Barcelona 2013/14 Més que un club

Postby Цэнгүүн » Tue Aug 13, 2013 11:30 pm

Өнөө шөнө тоглолт байхгүй.. Лига 18 нд эхлэнэ. Сүпер цом 21-нд шүү..
Мэсси Италийн эсрэг тоглолтод бэртлийн улмаас тоглохгүй болж, ингэснээр Барселонад ирж байна..
Энэ нь дээр дээ.. Гэснээс шинэ сэдвээ "наагаад" хуучин сэдвээ хаагаарай эрх мэдэлтэнүүд нь..
"Més que un club"
Цэнгүүн
Culé
Culé
 
Posts: 10251
Joined: Tue Sep 04, 2007 10:30 pm
Location: Wish You Were Here

Re: FC Barcelona 2013/14 Més que un club

Postby Цэнгүүн » Tue Aug 13, 2013 11:50 pm

Image
Usain Bolt, the fastest man in the world in the 100 meters … Zubizarreta, the slowest man in the world in signing a center back

“Signal yet?”
:lol:
"Més que un club"
Цэнгүүн
Culé
Culé
 
Posts: 10251
Joined: Tue Sep 04, 2007 10:30 pm
Location: Wish You Were Here

Re: FC Barcelona 2013/14 Més que un club

Postby Reda » Wed Aug 14, 2013 12:02 am

Дүү их мэдээлэлтэй бас гоёоор нээжээ. Лигийн тайтлаа авахаас гадна СЛ-д амжилт гаргах болтугай.
Barca
User avatar
Reda
Culé
Culé
 
Posts: 9219
Joined: Thu Feb 02, 2006 1:24 pm
Location: Nanjing

Re: FC Barcelona 2013/14 Més que un club

Postby Цоомоо » Wed Aug 14, 2013 1:05 am

За ёстой сайхан нээжээ.
Яасан ч гоё эмх цэгцтэй юм.
:eek: :eek: :eek:
User avatar
Цоомоо
Ангаахай
 
Posts: 16728
Joined: Fri Dec 02, 2005 9:22 pm

Re: FC Barcelona 2013/14 Més que un club

Postby S.Erdene » Wed Aug 14, 2013 1:22 am

Mark
User avatar
S.Erdene
United fan
 
Posts: 1923
Joined: Sat Apr 17, 2010 11:18 pm
Location: UB

Re: FC Barcelona 2013/14 Més que un club

Postby Цоомоо » Wed Aug 14, 2013 1:31 am

hosko wrote:За Куле нартаа амжилт хүсье... СЛ-д лаагаарай, харин лигт бол энэ удаадаа амжихгүй шүү... кк

Сүүлийн 2 жил уг нь амжилт өсөж байна л даа.
2012 онд Копа авсан.
2013 онд Лигээ авлаа.
2014 онд СЛ авбал зүгээр л байна.
Бас 2-3 жил завсарлачлаа :ногоон:
User avatar
Цоомоо
Ангаахай
 
Posts: 16728
Joined: Fri Dec 02, 2005 9:22 pm

Re: FC Barcelona 2013/14 Més que un club

Postby Hero.Lio » Wed Aug 14, 2013 9:22 am

Нээлт сайхан болжээ :eek:

Энэ жил Лиг, АЛ хоёрыг л гусчихмаар байна.

Төвийн хамгаалагч авах бараг худлаа болж байх шиг байна. Ахлагч гэмтэл бэртэл гайгүй бол бас учиртай. Пикэ, Маше хоёрт л хамаг ачаагаа үүрүүлэх нь дээ.
Més que un club
User avatar
Hero.Lio
Culé
Culé
 
Posts: 4218
Joined: Tue Apr 07, 2009 11:13 pm

Re: FC Barcelona 2013/14 Més que un club

Postby victor valdes » Wed Aug 14, 2013 9:24 am

За шинэ сэдэв нээгдсэн байна. Сайхан улирал болно гэж бодоод байгаашд. Түрүүлээд түрүүлээд явчиндаа гэж.
Шинэ сэдэвдээ идэвхитэй юм бичнээ.
Сэдэв нээсэн Цэнгүүндээ баярлалаа. :mongol: :eek:
VV
User avatar
victor valdes
 
Posts: 206
Joined: Sun May 28, 2006 9:48 pm
Location: Ulaanbaatar

Re: FC Barcelona 2013/14 Més que un club

Postby mig28 » Wed Aug 14, 2013 9:33 am

Сэдвээ сайхан нээжээ :eek:
Image
User avatar
mig28
Culé
Culé
 
Posts: 1338
Joined: Wed Jul 22, 2009 10:27 pm

Re: FC Barcelona 2013/14 Més que un club

Postby Cule » Wed Aug 14, 2013 9:37 am

За амжилт хүсье... :spain
User avatar
Cule
 
Posts: 12284
Joined: Mon Aug 24, 2009 4:40 pm

Re: FC Barcelona 2013/14 Més que un club

Postby RoMeRo » Wed Aug 14, 2013 10:05 am

За багийнхандаа амжилт.

Сэдвийн нээлт үнэн сайхан болжээ...
:gold :gold :gold :gold :gold :beer :beer :beer
Залуу хүнд зорилго үгүй бол
Эх оронд ирээдүй үгүй
User avatar
RoMeRo
Спортын улаан фанат
Спортын улаан фанат
 
Posts: 4618
Joined: Sat Feb 21, 2009 9:55 pm
Location: Их спортын эргэн тойронд...

Re: FC Barcelona 2013/14 Més que un club

Postby J@x » Wed Aug 14, 2013 10:08 am

Шинэ улиралд нь амжилт. :ногоон:
1
User avatar
J@x
Челси фен
Челси фен
 
Posts: 13314
Joined: Fri Feb 20, 2009 10:33 am
Location: UB

Re: FC Barcelona 2013/14 Més que un club

Postby Gunnerz » Wed Aug 14, 2013 10:18 am

их гоё эмх цэгцтэй гоё бичиж
манайтай АЛ-ийн финал дээр таарах болтугай Image
№14
User avatar
Gunnerz
The Gunners's fan
The Gunners's fan
 
Posts: 8263
Joined: Tue Jun 16, 2009 6:48 pm
Location: damba darjaagiiin baruun hoid buland

Re: FC Barcelona 2013/14 Més que un club

Postby Reda » Wed Aug 14, 2013 10:27 am

J@x wrote:Шинэ улиралд нь амжилт. :ногоон:


Чи л бага орж ирж зовоогоорой кк
СЛ нээрээ авчихмаар байна 2 завсардчихаад байна арайч дээ :ногоон:
Barca
User avatar
Reda
Culé
Culé
 
Posts: 9219
Joined: Thu Feb 02, 2006 1:24 pm
Location: Nanjing

Re: FC Barcelona 2013/14 Més que un club

Postby Галмандах » Wed Aug 14, 2013 10:43 am

Шинэ улирлын сэдвийн нээлт гоё болжээ.
Татагаас л шалтгаална даа. Надад бол таалагдах тийшээ л байгаа. Гэхдээ албан ёсны хэдэн тоглолтын дараагаас л шинж нь мэдэгдэнэ байх.
UNICEF
User avatar
Галмандах
Culé
Culé
 
Posts: 2746
Joined: Mon Jan 26, 2009 5:20 pm

Re: FC Barcelona 2013/14 Més que un club

Postby J@x » Wed Aug 14, 2013 10:45 am

Амжилт хүсч байхад хэхэ.
Энэ жил Жозетойгоо танайхтай таарах юмсан. Гал гарна даа.
1
User avatar
J@x
Челси фен
Челси фен
 
Posts: 13314
Joined: Fri Feb 20, 2009 10:33 am
Location: UB

Re: FC Barcelona 2013/14 Més que un club

Postby Real.madrid » Wed Aug 14, 2013 11:36 am

За Ривалууддаа амжилт энэ жил Ла лига их өрсөлдөөнтэй гоё болох байхөө гол нь шудрагаао өрсөлдөнө шүү :ногоон:
Los Blancos
Los Merengues
Los Vikingos
User avatar
Real.madrid
Мадридиста
Мадридиста
 
Posts: 3061
Joined: Mon Sep 06, 2010 5:04 pm
Location: Улаанбаатар

Re: FC Barcelona 2013/14 Més que un club

Postby CFC_Temuujin » Wed Aug 14, 2013 12:33 pm

D.Luiz+J.Mata+S.Courtuis=Messi bolj bna uu
London FC
User avatar
CFC_Temuujin
 
Posts: 453
Joined: Wed Apr 14, 2010 1:58 pm
Location: Монгол улс, Улаанбаатар хот

Re: FC Barcelona 2013/14 Més que un club

Postby maRS_mN » Wed Aug 14, 2013 1:09 pm

Сэдвээ сайхан нээжээ.. Энэ жилийн Классиконууд урьд урьдынхаас илүү сүртэй болоосой :D
Madridismo Ultra Sur
Hala Madrid
User avatar
maRS_mN
Мадридиста
Мадридиста
 
Posts: 1974
Joined: Sun Jan 30, 2011 11:30 pm
Location: UltraSur of bernabeu

Re: FC Barcelona 2013/14 Més que un club

Postby fcb » Wed Aug 14, 2013 2:19 pm

Сэдвийн нээлт сайхан болж :eek: Цэнгүүн :-D
Улирал ч эхэллээ тэсэн ядан хүлээж л сууна, наймаа хийхгүй юм байхдаа хийнэ гэж хүлээж л суухаас...
Өөр өөр дахин давтагдашгүй авъяасуудыг нэг хэмжүүр, нэг дүнгээр хэмжих нь утгагүй зүйл
User avatar
fcb
Culé
Culé
 
Posts: 866
Joined: Thu Oct 01, 2009 10:08 am

Re: FC Barcelona 2013/14 Més que un club

Postby Cule » Wed Aug 14, 2013 2:48 pm

Челси Луйзын төлөө 50 саяыг нэхэж... Сайхан гарууд Торрэсоос хойш өөр тоо мэдэхээ больсым байх даа... Сэтгэлд нь гүн сорви үлдээж дээ тэр наймаа... кк

Аггэр 20 сая... Манайх 15-17 хавьцаа туучих бодол бол байгаа бололтой... гэхдээ нэг их хүчлэхгүй байх шиг...

Тата бол мэдээж Луйзын төлөө 50-г өгөх нь ухаангүй хэрэг, тэнэгтэж байгаа хүн дуурайж тэнэгтэхгүй шүү, ер нь ч хамгийн бэст опшн бол ахлагч буцаж ирэх юмаа л гэж... Энэ зундаа ЦБ худлаам биш үү.... Яахав дахиад хагас сарын хугацаа байна, хараад л суухаас өөр яахав... Ядаж зугаатайм даа...
User avatar
Cule
 
Posts: 12284
Joined: Mon Aug 24, 2009 4:40 pm

Re: FC Barcelona 2013/14 Més que un club

Postby Jaal_huu » Wed Aug 14, 2013 5:44 pm

Сэдвээ сайхан нээжээ.
Луйзын хувьд тэнэгтхээсээ илүү зарахгүй л гэсэн санаа байхаа, цонх хаагдах гэж байхад CB ээ амархан явуулахгүй байхаа, явуулбал харин үлдсэн богино хугацаанд шинэ хүн олход их мөнгө хэрэгтэй шдээ

keep the blue flag flying high
Jaal_huu
 
Posts: 2499
Joined: Mon May 04, 2009 2:45 pm
Location: Stamford Bridge

Re: FC Barcelona 2013/14 Més que un club

Postby Ortiz » Wed Aug 14, 2013 7:37 pm

Цэнгүүн :eek:
~Més que un club~
User avatar
Ortiz
Culé
Culé
 
Posts: 1875
Joined: Mon Oct 27, 2008 1:41 pm

Next

Return to ЕВРО - 2012

Who is online

Users browsing this forum: No registered users and 9 guests
cron