Та эхний тоглолтонд оролцоход бэлэн байна у?
Миний өвдгөнд уаахан асуудал байсан, тиймд өнгөрсөн жил хагалгаанд орсон юм. Гэхдээ би энэ долоо хоногт бүрэн бэлтгэл хийсэн, өчигдөр Чэлси-н бүрэлдэхүүнд бэлтгэл хийж цаг гаруй тоголсон. Тиймээс миний бодлоор би бэлэн, өнөө орой багыхантайгаа бэлтгэл хийхэд бүх хүн намайг бэлэн гэдгийг мэдэх байх.
Дэмжигчид танийг ийм халуун дулаанаар хүлээж авна гэж бодож төсөөлж байв у?
Бодсоноос хамаагүй илүү байсан шү. Би Ройстон , Уэсли нарын танилцуулагыг үзсэн. Тэдний замаар орсондоо маш баяртай байгаа. Фэнүүдийн гайхалтай хүндлэл энэ багын төлөө ихийг хийх эрч хүч минь болж байна.
Бүх зүйл амжилттай дууссанд таний сэтгэл амарч байгаа байхаа...?
Өчигдөр бүх зүйл нааштай шийдэгдсэн анхны мэдээ ирэхэд сэтгэл маш уужирсан шү. Чэлси бэлтгэлд гарсан анхны өдрөөсөө хойш энэ гилжилтийг хүлээх нь надад хэцүү байсан, Энд байгаа мөч бшхэн сайхан байна.
Таны төлөө клуб 36 сая евро гаргана гэж та ер нь бодож байв у?
Би үүнийг асар их мөнгө гэдгийг мэдэж л байна. Гэхдээ энэ нь РеалМадрид намайг ямар их сонирхож байсныг ахруулж байгаа байх. Тэд намайг энд авчрахын төлөө сүүлийн хэдэн долоо хоног маш их ажилласныг ч мэдэж байна. Өчигдөрийн шийдвэрт маш баяртай байна.
Та ЖМ -н удирдлаганд ажилласнаар таньд юу өгсөн бэ?
Би 3 гайхалтай жилийн өнгөрүүлсэн, ялангуяа мэргэжлийн төвшинд. Мөн Англид түрүүлж болох бүхий л түрүүг авлаа. Үүндээ ч сэтгэл хангалуун байгаа. Гэхдээ таагүй үеүүд ч байсан. Би Чэлсид байхдаа олон удаа бэртсэн, тиймээс би өрийн хангалттай тоглолтоо үзүүлж хараахан чадаагүй гэж боддог. Би одооноос бэртэл гэмтэлгүй шинэ эхлэл, шинэ өрсөлдөөн эхлэж байна...
Чэлси танийг ингээд явуулчихна гэж бодож байсан у?
Ерөнхийлөгчийн амлалтанд багтсан нь том хүндлэл. Намйаг энд байгаад бүх хүн баярлаж байгаа байх гэж болож бйана. Энэ шилжилт их цаг авсан нь надад хэцүү байсан, Бүх зүйл сайнаар төгссөнд баяртай байна.
Энд Испанид танийг шилэн вингэр гэдэг учир нь та их олон бэртдэг....?
Буруу гэдгийг нь батална. Тоглогчидийн хувьд хамгийн хэцүү үе нь гэмтсэн үед тохиолддог. Би энд шинэ гараагаа эхлэхийг хүсжийнэ. Би өөртөө бүрэн итгэлтэй байна.
Чэлси Таныг үлдээх талаар хангалттай зүйл хийгээгүй гэж та боддог уу?
Тэд намайг үлдээхийг хүсэж байсан, харин би бодлоо өөрчилсөн. Реал шиг агуу баг таны хаалгыг тогшиход шийдвэр гаргахад амархан байдаг.