by PrOXy » Fri Aug 09, 2013 2:00 pm
неймарын цалингийн талаар маркагийн гаргасан тоо худлаа тоо л доо. өөрнинг гэж ирээд л цаагуураа далд утга яваад л байх шиг байгаан хэхэ. одоо 7 билүү 8-ыг авч байх ёстой доо. манайд хамгийн ихийг мэдээж лео авч байгаа. дараа нь чави, иниеста, пике тэгээд неймар байх ёстой. вийжа байхдаа 4-т байсан юм. марка, ас хоёр л неймарын цалинг их харагдуулах гэж зүтгээд байх шиг санагдсан. неймарыг авахын тулд барса 3 байгууллагатай тохиролцоо хийсэн. сантос чинь 25-хан хувийг нь эзэмшиж байсан билүү дээ. дис гээд компани бас нэг компани байсны нэрийг нь мартаж.. энэ хоёр компани нарийндаа аавынх нь болж таарч байгаам л даа. тэгээд 40 гаруй саяыг неймарын аав дангаараа цохих шиг болно лээ. тэгээд л хэсэг хэсгээр төлөх тохироо явах шиг болсон. бразилчууд ч хөлбөмбөгөөс мөнгө олж сурсан хүнд гарууд л даа. дандаа ах дүү амраг садангаараа агентаа хийлгэдэг хүмүүс. тэр 40 саяыг л марка, ас хоёр цалинд нь оруулж бодоод байх шиг байгаан.
Barça doesn't buy galacticos, we CREATE them.