Премьер лиг ямар сувгаар, ямар кабле тв -ээр үзэх вэ?

Будант Албионы хөлбөмбөгийн лигээр аялах булан

Moderator: Хөлбөмбөгийн модууд

Та Сансар HD сонгох уу?

Тийм
17
14%
Үгүй
75
63%
Мэдэхгүй, яаж ч магад
27
23%
 
Total votes : 119

Re: Премьер лиг ямар сувгаар, ямар кабле тв -ээр үзэх вэ?

Postby Madrid_9 » Wed Jul 31, 2013 3:07 pm

Нийт өрхийн хэмжээнд авч үзвэл найман хувь нь телевизийн сувгийг сансраас хүлээж авдаг антеннтай өрхүүд, 32 хувь нь телевизгүй өрх, 15 хувь нь кабелтай өрх, гурван хувь нь утасгүй кабель, 42 хувь нь антеннаар буюу газрын станцаар хүлээн авч байна гэсэн тооцоо бий.
User avatar
Madrid_9
 
Posts: 293
Joined: Thu Jan 27, 2011 10:26 am

Re: Премьер лиг ямар сувгаар, ямар кабле тв -ээр үзэх вэ?

Postby Жавхаа » Wed Jul 31, 2013 3:34 pm

ер нь HD BOX энэ тэр гэж байхаар гэрийнхээ Интернетийн хурд дээр анхаарсан нь дээрээ... үгүй ядаж нэтээр үзэхэд сонголт их ямар ч улсын тайлбартай хэлээр үзэж болно шдээ :ногоон:

Испайн, Итали, Герман, Хужаа гээд л
CREATE THE FUTURE
User avatar
Жавхаа
 
Posts: 5247
Joined: Fri Jan 06, 2006 7:59 pm
Location: Мадрид

Re: Премьер лиг ямар сувгаар, ямар кабле тв -ээр үзэх вэ?

Postby Shaggy » Wed Jul 31, 2013 3:36 pm

Гар утаснаасаа үзэцгээгээч айфон дээр есөн жорын апп бншт
User avatar
Shaggy
Нарны Аймгийн Ззэн Хаан
 
Posts: 9685
Joined: Thu Jun 18, 2009 12:17 am

Re: Премьер лиг ямар сувгаар, ямар кабле тв -ээр үзэх вэ?

Postby Жавхаа » Wed Jul 31, 2013 3:39 pm

Madrid_9 wrote:Нийт өрхийн хэмжээнд авч үзвэл найман хувь нь телевизийн сувгийг сансраас хүлээж авдаг антеннтай өрхүүд, 32 хувь нь телевизгүй өрх, 15 хувь нь кабелтай өрх, гурван хувь нь утасгүй кабель, 42 хувь нь антеннаар буюу газрын станцаар хүлээн авч байна гэсэн тооцоо бий.


Айл өрх бүр Спортын суваг үзэх гэж SANSAR HD тавиулахгүй ээ... би л лав хувьдаа шуугиан намжтал SANSAR HD тавиулахгүй :ногоон:
CREATE THE FUTURE
User avatar
Жавхаа
 
Posts: 5247
Joined: Fri Jan 06, 2006 7:59 pm
Location: Мадрид

Re: Премьер лиг ямар сувгаар, ямар кабле тв -ээр үзэх вэ?

Postby Takanohana_Nowitzki » Wed Jul 31, 2013 3:40 pm

Боксыг нь аваад+ тоглолт бүр дээр мөнгө төлөх юм уу, ёстой зайлцан гэдэг нь бна даа.
Өндөгний минь хээ өөрчлөгдөшгүй
Хурууны минь хээ хувирашгүй
Алганы минь хээ арилашгүй
User avatar
Takanohana_Nowitzki
 
Posts: 17467
Joined: Thu Dec 08, 2005 1:30 am
Location: Спортын уухай хадсан ертөнц

Re: Премьер лиг ямар сувгаар, ямар кабле тв -ээр үзэх вэ?

Postby boboZ » Wed Jul 31, 2013 3:43 pm

Shaggy wrote:Гар утаснаасаа үзэцгээгээч айфон дээр есөн жорын апп бншт

Nernuudiig ni bicheed baigaarai. Bi law haihad hedhen l yum garj irj bna
What are they smoking at Emirates?
John W.Henry
User avatar
boboZ
The Kop
The Kop
 
Posts: 7133
Joined: Mon Feb 11, 2008 11:49 pm
Location: ...Living bird Upon my Chest...

Re: Премьер лиг ямар сувгаар, ямар кабле тв -ээр үзэх вэ?

Postby Жавхаа » Wed Jul 31, 2013 3:45 pm

яаж ийж байгаад л мөнгө босгох гээд дайрчих юмаа:ногоон:

бид нар тийм амар мөнгөө өглөө юу :eek:
CREATE THE FUTURE
User avatar
Жавхаа
 
Posts: 5247
Joined: Fri Jan 06, 2006 7:59 pm
Location: Мадрид

Re: Премьер лиг ямар сувгаар, ямар кабле тв -ээр үзэх вэ?

Postby Чинзо » Wed Jul 31, 2013 3:46 pm

Тоглолт бүрт биш байлгүй дээ арайч дээ. Тэр сувагт нь л сард хэдэн төгрөг өгөх байлгүй.
www.liverpoolfc.mn
User avatar
Чинзо
The Kop
The Kop
 
Posts: 2920
Joined: Sun Nov 19, 2006 3:28 am
Location: Anfield

Re: Премьер лиг ямар сувгаар, ямар кабле тв -ээр үзэх вэ?

Postby boboZ » Wed Jul 31, 2013 3:47 pm

3,5 m urttai HDMI hyadmhan boondono shuu. :ногоон:
What are they smoking at Emirates?
John W.Henry
User avatar
boboZ
The Kop
The Kop
 
Posts: 7133
Joined: Mon Feb 11, 2008 11:49 pm
Location: ...Living bird Upon my Chest...

Re: Премьер лиг ямар сувгаар, ямар кабле тв -ээр үзэх вэ?

Postby Hotspur » Wed Jul 31, 2013 4:02 pm

Дээр Dailymail дээр холбооноос энэ жил бүх онлайн стрйимүүдийг хаах талаар ажиллаж байгаа гэсэн мэдээ гарсан байсан даа.жишээ нь гээд firstrow1 гэх мэт бидний үздэг ихэнхийг тавьсан байсан.
Энэ юу болсон юм бол?
Can't smile without u
User avatar
Hotspur
Lilywhites TsE
 
Posts: 2129
Joined: Sat Mar 15, 2008 1:37 pm
Location: White Hart Lane

Re: Премьер лиг ямар сувгаар, ямар кабле тв -ээр үзэх вэ?

Postby MJ » Wed Jul 31, 2013 4:13 pm

Харин Стрийм үүдийг блоклох талаар арга хэмжээ авах гэж байгаа ер нь амар биш болох юм байна гэж нэг дуулсан санаад л байна даа
Энэ хүмүүс нэт ээр үзнэ гээд байхаар нь би буруу дуулсан юм болов уу гэж бодоод л байж байгаашд.
User avatar
MJ
 
Posts: 5105
Joined: Mon Feb 11, 2008 1:21 pm

Re: Премьер лиг ямар сувгаар, ямар кабле тв -ээр үзэх вэ?

Postby tosiz_b » Wed Jul 31, 2013 4:17 pm

Univision Skymedia 2 судалж байгаа л гээд хариу өгөөд байна лээ ер нь бол @ хурдаа нэмээд үнээ буулгаад хариу арга хэмжээ авсан нь дээр байх даа
RED ARMY
User avatar
tosiz_b
 
Posts: 792
Joined: Wed Apr 15, 2009 10:50 am

Re: Премьер лиг ямар сувгаар, ямар кабле тв -ээр үзэх вэ?

Postby Тэрри_10 » Wed Jul 31, 2013 4:37 pm

нэгэнт л эрхийг нь авчихсан л юм бол Univision Skymedia эд нартаа үнэ тохироод л зарчихвал хэн хэндээ амаршдээ... ккк

бусдаар ПЛ үзэх гээд Сансар тавиулах айл нэн ховордоо... энд байгаа гишүүд бүгд үзэх хүсэлтэй ч гэр бүлийнхэн нь ПЛ үзэх санал нийлэх үү? гээд л буурах жишээтэй...
Шалгуур үргэлжилсээр...
Тэрри_10
Челси фен
Челси фен
 
Posts: 4802
Joined: Tue Jul 18, 2006 7:33 pm
Location: Бэлх зуслан

Re: Премьер лиг ямар сувгаар, ямар кабле тв -ээр үзэх вэ?

Postby mn_rocisky » Wed Jul 31, 2013 4:39 pm

:eek:
If you are Gooner then we are BROTHER's.
User avatar
mn_rocisky
 
Posts: 5250
Joined: Tue Jun 14, 2011 8:34 am
Location: Нуурын эрэг дээр

Re: Премьер лиг ямар сувгаар, ямар кабле тв -ээр үзэх вэ?

Postby Отгоо » Wed Jul 31, 2013 4:52 pm

boboZ wrote:3,5 m urttai HDMI hyadmhan boondono shuu. :ногоон:

Энэ HDMI-р холбохоор зүгээр прожэктор этр холбодог цэнхэр залгуураар холбосноос юугаарай давуу талтай байдын бол хэлээд өгөөч... Тэгээд бас ком лаптоп этртэй шилжүүлэгч байх хэрэгтэй юу? :smile:
BLUE TILL I DIE
User avatar
Отгоо
 
Posts: 419
Joined: Wed Jul 06, 2011 8:28 pm
Location: Улаанбаатар

Re: Премьер лиг ямар сувгаар, ямар кабле тв -ээр үзэх вэ?

Postby Аагий » Wed Jul 31, 2013 4:53 pm

Ц1 Амараа нэг ярилцлага өгсөн байна.
http://chuhal.mn/r/27427

Манай маркетинг ажиллаж байгаа л гэнэ. Яасан ч удаан юм. Миний сонссоноор нэлээн хэдэн сарын өмнөөс эрхээ авсан баймаар юм. Бас өөр нэг сувагтай хамтарч гаргах санаа байгаам гэнэ.
BOOM!!!
User avatar
Аагий
Челси фен
Челси фен
 
Posts: 15687
Joined: Thu Dec 01, 2005 2:58 pm
Location: Жингийн цуваанд....

Re: Премьер лиг ямар сувгаар, ямар кабле тв -ээр үзэх вэ?

Postby Gunnerz » Wed Jul 31, 2013 5:07 pm

Та дуртай нэвтрүүлгээ үзэхийн тулд мөнгө төлнө. Түүний хариуд сэтгэлийн таашаал авна. Энэ ямар теорем бэ? Ямбалах дуртай баячуудын үйлдэл үү, эсвэл хэн, хэнийхээ эрх ашгийн дунд зах зээлд тэсч үлдэх гэсэн оролдлого уу? Хариуг хэн, хэрхэн хүлээж авахаас шалтгаалах нь мэдээж. Бодоод үзье. Та маш өндөр үнээр нэг компьютер авлаа гэж саная. Түүнийг хэн нэгэн хүрч ирээд ямар ч мөнгө төлөхгүй хамт хэрэглээд байж. Энэ хооронд та тухайн хүнээс хөлс мөнгө аваагүй л бол ямар ч ашиггүй шүү дээ. /тоглоомын газар ажиллуулдаг бол өөр хэрэг л дээ/ Яг түүнтэй адилхан. Гэхдээ Монголд телевизийн зах зээл бүрэн утгаараа хөгжиж, ашиг олохгүй л бол тэсч үлдэхгүй байгаа юу? Мөнгөө төлөөд үзэх тийм цаг Монголд ирсэн үү...

Мөнгөө төл, тэгээд үз

Яг одоо ийм тайлбарыг монголын SPS суваг хийж байгаа. Тэд юу үзүүлэх гээд байгаа вэ гэж үү? Монголчуудын хамгийн их хорхойсдог Английн премьер лигийг. Тэд дуу дүрсний өндөр чанар, кабелийн суваг хуулахгүй үзүүлнэ гээд аль хэдийнэ рекламаа түгээгээд эхэлчихсэн.

SPS-ээр ПЛ үзсэнээр давуу талууд нь юу гэж?

HD форматаар 380 тоглолтыг шууд үзнэ /Өмнө нь SD форматаар 114 тоглолт байсан/
Нэгэн зэрэг 4 тоглолтыг шууд хүлэн авч үзнэ /Өмнө нь 1 тоглолт байсан/
Премьерлигийн тусгай суваг үзүүлнэ /Өмнө нь байгаагүй/
Цэвэр дүрс үзнэ /Өмнө нь ESPN, FOX Sports үздэг байсан/
Багуудын тусгай сувгийг үзүүлнэ /Өмнө нь байгаагүй/
Гадны томоохон спортын тэмцээнүүдийг зөвхөн АЛБАН ЁСНЫ ОНЦГОЙ эрхтэйгээр хүргэнэ. Үүнд: Теннис, сагс, хоккей, хөнгөн атлетик, авторалли г.м. төрлүүдийн том тэмцээнүүд орно. /Өмнө нь байгаагүй/

Энэ бол спортын сэтгүүлч Э.Амарсайханы facebook хуудсандаа бичсэн нийтлэлийн төгсгөл. Албан ёсны онцгой эрх гэдгийг тодотгосон байгааг сануулъя.

Телевизийн зах зээл хөгжөөд бидний тоосондоо үлдээсэн гадны орнуудад мөнгөө төлөөд үз буюу Pay Per View үйлчилгээг нэвтрүүлдэг. Тэд нэг ёсондоо албан ёсны эрхтэй жинхэнэ нэвтрүүлгийг үзэгчдэд хүргээд мөнгө авдаг. Харин Монголын телевизүүд чадах уу? Гаргалгааг нь гаргах гээд оролдоцгооё. Монгол шиг жижиг улсын хувьд дэлхийн хамгийн их үзэгчтэй лиг бол том загас. Энэ загасны шалгуур, үнэ цэнэ нь мэдээж манай зах зээлээс хамаагүй том “юм” байж таараа. 180 мянган ам.доллараар бид юу үзэж болох вэ? Яг энэ үнээр бид хэдэн тоглолт үзэх вэ? Хэрвээ бүх тоглолтыг үзье гэвэл дор хаяж 200 сая доллар хэрэгтэй болно гээд цагаанаар хараар биччихэж. Сингапур болоод Хонг Конгод тогтсон ханш нь ийм л байгаа. SPS-ийн хэлээд байгаачлан 380 тоглолт, цэвэр дүрс, нэгэн зэрэг дөрвөн тоглолт үзэх эрх гээд л... Гэхдээ бид яг үүнийг хүлээн авч үзэж чадах уу? Энэ бас л асуулт.

Тэгвэл бид энэ бүх шалгуур шалгуур шаардлагыг хангасан гэж үү? Үзэгчид нь ч үүнд дуртай байдаг. Тэгвэл Монголд бид жинхэнэ шууд цацалтыг үзэх үү, баримтыг хараад л үзье. Эрхэм уншигч та яг одоо Премьер лигийн хуудас руу ороод Broadcasters цэсэн дээр дараад үз. Монголд ямар сувгаар үзэж болох вэ? гэж хайхад ESPN, Sky Sports л гэж гарч ирнэ. Яагаад бидэнд онцгой эрхтэйгээр үзүүлэх гэж байгаа SPS гарахгүй байна вэ гэж гайхаж байж болох. Учрыг нь ойлгоод байх юм байхгүй. Яагаад гэвэл дамлаад авчихсан учраас. Английн Премьер лигийн шууд дамжуулах онцгой эрх нь бидний зүүдлээд ч олохгүй мөнгө байдаг учраас бусад оронд үүнээс бага үнээр дамладаг. Жишээ сонирхоё л доо. Хонг Конг 118 тоглолтыг дүрсний өндөр нягтралтайгаар хүлээж авахын тулд 200 сая ам.долларыг төлж байгаа. Албан ёсны онцгой эрх гэсэн тодотголтой хоёр телевизийн суваг тус лигийг дамжуулдаг. Нэг нь BT Vision суваг 738 сая фунтыг төлөөд лигийн 38 тоглолтыг үзүүлнэ. Нөгөө нь Sky Network тэд 2,3 тэрбумыг төлөөд лигийн 116 тоглолтыг үзүүлнэ. Энэ хоёр суваг нийлээд гурван тэрбумын үнэ цэнээр ийм л тоглолтыг үзүүлж байгаа. Учир нь, цэнгэлдэхийн дүүргэлтээ бодож үзээд ийм л лимитийг тогтоосон байх нь. Харин гадны улсуудад бол өөр. Харин АНУ-д NBC 250 сая ам.доллароор бүх тоглолтыг үзүүлэх гэж байгаа. Хонг Конг болон Сингапурчүүд 200 сая ам.доллароор энэ улирлыг үзүүлэх гэж байна. Яг “SPS”-ийн дуугараад байгаа шиг бүх тоглолт, чанартай дүрс, татсан элдэв янзын зүйл байхгүй гэдэг шиг.

Гэтэл бид дахиад л хүний сувгаар цацсан тоглолтыг үзэх нь. Өмнө нь бид нүнжигтэйхэн шиг “хулгайлдаг” байсан. Арай хатуугаар хэлбэл шүү дээ. Хүний юмыг бидэнд үнэгүй үзүүлдэг “шилийн сайн эр” шиг байсан гэхэд хилсдэхгүй. Одоо бол бид хүний юмыг үнэтэйгээр үзэхээр болж байна.

Pay Per View гэж юу юм бэ?

Pay Per View /PPV/ энэ ойлголт гадныхан тийм ч сонин содон ойлголт биш. Нэг ёсондоо та дуртай нэвтрүүлгээ үзэхийн тулд мөнгө төлөх хэрэгтэй болно гэсэн үг. Хэрвээ та тэр нэвтрүүлгийг газар дээрээс нь чанартайгаар үзэхийг хүсээд, дээрээс нь халаасанд чинь хэдэн төгрөг байх юм бол ямар ч асуудал байхгүй. Үүнээс тодорхой харагдаж байгаа байх Английн премьер лиг бол дэлхийн хамгийн үзэгчтэй лиг. Нэг ёсондоо маш том бренд. Тиймээс шалгуур шаардлага нь ч өндөр байх нь ойлгомжтой. Тийм өндөр үнээр цацах эрхээ авсан телевиз ашгаа эргээд юугаар нөхөх вэ? Үнэгүй үзүүлэх үү, эсвэл ашиг гэх юмгүй өнгөрөх үү? Хэрвээ Монголын телевизүүдэд чөлөөт өрсөлдөөн байгаа л бол ашгаа харах нь ойлгомжтой.

Гадныханд энэ ойлголт бол жирийн л ойлголт. UFC буюу Ultimate Fighting Championship 2006 оноос хойш үүнийг хүргэдэг болсон. Худалдан авалтын хувь нь ч бас л өндөр. Мөн домог болсон боксчдын халз тулааны үзэлтийн хувь ч өндөр байдаг. 1991 оны дөрөвдүгээр сарын 19-нд Эвандер Холифэлд, Жорж Форман нарын халз тулааныг яг энэ системийн дагуу 1,4 сая хүн үзсэн гэсэн тооцоо бий. Үүнээс боксчдод орлогын хувь нь очихоос гадна тухайн телевизийн сувагт энэ мөнгө бас очих учиртай. HBO Sports суваг 177 сая ам.долларын ашиг олдог гэсэн судалгааг 2012 онд гаргажээ.

Тэртээ 1951 онд АНУ-аас эхэлсэн энэ систем одоо бүх оронд хэдийнэ хүрээгээ тэлжээ. Хамгийн их мөнгө эргэлддэг улс нь яах аргагүй Англи. Тэр дундаа хөлбөмбөгийн лиг. Хөлбөмбөгийн лигийг энэ аргаар үзүүлдэг ганцхан суваг байдаг нь Sky Network компанийн спортын суваг. Тэд энэ мэтчилэн контент болгоны тоогоор мөнгө авах гайхалтай бөгөөд мэргэн арга сэдсэн нь үр дүнгээ өгсөн. Английн хөлбөмбөгийн холбоонд ч тэр, тухайн сувагт ч тэр. Үзэгчид ч үүнийг баяртайгаар хүлээн авч байлаа.

Монголд зах зээл бий юу?

Бараг боломж үгүй. Гэхдээ насанд хүрсэн хүн амаа бодоод үзвэл арай л чадахгүй. Дундаж орлоготой иргэд амьдралын хэрэглээгээ яая гэж байхад мөнгөө төлөөд үзэх бэл бэнчин байгаа бил үү? Юмны үнэ ханшаар нь харвал бид өндөр өртөгтэй орон. Харин худалдан авах чадвараа бодоод үзвэл 20 жилийн өмнөх байрнаасаа тэр бүр дээшлээгүй л байгаа. Энэ бол бодит үнэн. Яахав энэ үйлчилгээ нэвтрээд ирж болох юм. Гэхдээ ашгаа нөхөх ямар ч боломж байхгүй. Зах зээлийн бодит чадамжаа бодоод үзсэн ч тэр шүү дээ. Монголын ямар ч хамаагүй суваг мөнгөө төлөөд нэг нэвтрүүлэг эх орондоо цацахаар болж. Гэхдээ үүнийг мөнгөө төлдөг аргаар үзүүлнэ. Өмнө зүгээр үзэхэд үзэгчдийн тоо гавихгүй байхад мөнгөө төлөхөд энэ их мөнгөө төлж чадах уу?

Яг одоо хайрцагнаас гадна талд PPV үйлчилгээний дараагийн хувилбарыг гаргах ажил ид дундаа явагдаж байна. Учир нь энэ үйлчилгээнээс болоод зарим компаниуд алдагдалд орох магадлал ажиглагдаж эхэлсэн болохоор тэр. Одоогоор ямар суваг ашиглан шинэ үйлчилгээ нэвтрүүлэх нь тодорхойгүй байгаа ч Их Британи болон АНУ-ын томоохон сувгууд өөр, өөр үйлчилгээг нэвтрүүлэх туршилтын ажилдаа аль хэдийн шилжжээ. “Эхлээд бидэнд үр дүнгээ өгч байсан. Харин сүүлийн үед эдийн засгийн хямрал гээд биднээс шалтгаалахгүй хүчин зүйлсүүд их байгаа учраас өөр аргаар гэхдээ үндсэн зарчимаа алдахгүйгээр өөр үйлчилгээг нэвтрүүлэхээс өөр аргагүй болоод байна” гэж HBO Sports-ын ерөнхийлөгч Сет Абрахам ярьжээ.

Ээ битгий тэг л дээ

Сүүлд нь хэлэх үг энэ. Хүний сувгаар, хүний юм үзүүлж байж битгий тэг л дээ. Хамаа алга бүх мөнгөө төлөөд, албан ёсны эрхтэйгээр /гэхдээ онцгой биш шүү/, бүх боломжоор хангагдаад үзэж байгаа бол мөнгөө төлье. Заавал мөнгөө төлөөд үз гээд шаардаад байгаа бол шүү дээ. Гэхдээ Бодит байдал дээр бид нөгөө л хүний суваг үзсэн хэвээр байгаа. Хонг Конгод iCabel суваг, Сингапурт SingTel суваг, АНУ-д NBC спорт суваг, ОХУ-д НТВ Плас суваг, Португалд Бенфика ТВ....Гадны улсуудад ийм л байна. Бүгд өөрийнхөө сувгаар, хүний контентийг зарим нь үнэтэй, зарим нь үнэгүй үзүүлж байна. Бодит байдал ердөө л энэ. Эцэст нь танд нэг л зүйл сануулъя. Зүгээр л Премьер лигийн хуудас руу ороод үз.

P.S. Монголд Премьер лигийн эрх зарсан гэх IMG компани нь 2012 онд гурван жилийн гэрээ байгуулж, бага зардлаар хязгаарлалттай контентийг түгээх эрх олж авчээ. Тэд 200 оронд 150 мянган цагийн спортын контент үзүүлдэг. Мөн Английн премьер лигийн шууд дамжуулах эрхээрээ бид хагас эрхтэйгээр дамжуулж байгаа улсын тоонд оржээ.
№14
User avatar
Gunnerz
The Gunners's fan
The Gunners's fan
 
Posts: 8263
Joined: Tue Jun 16, 2009 6:48 pm
Location: damba darjaagiiin baruun hoid buland

Re: Премьер лиг ямар сувгаар, ямар кабле тв -ээр үзэх вэ?

Postby Rozigoo » Wed Jul 31, 2013 5:17 pm

Отгоо wrote:
boboZ wrote:3,5 m urttai HDMI hyadmhan boondono shuu. :ногоон:

Энэ HDMI-р холбохоор зүгээр прожэктор этр холбодог цэнхэр залгуураар холбосноос юугаарай давуу талтай байдын бол хэлээд өгөөч... Тэгээд бас ком лаптоп этртэй шилжүүлэгч байх хэрэгтэй юу? :smile:


Илүү нягтралшилтай дээрээс Дуу дүрс нь зэрэг дамжина, шилжүүлэгч хэрэггүй HDMI input байгаа ...

Image
VICTORIA CONCORDIA CRESCIT - VICTORY THROUGH HARMONY - ЭВ НЭГДЛЭЭР ЯЛАЛТАНД ХҮРНЭ.
User avatar
Rozigoo
Арсенал фэн
Арсенал фэн
 
Posts: 1673
Joined: Wed Jan 09, 2008 11:49 pm

Re: Премьер лиг ямар сувгаар, ямар кабле тв -ээр үзэх вэ?

Postby Отгоо » Wed Jul 31, 2013 5:26 pm

Rozigoo wrote:
Отгоо wrote:Энэ HDMI-р холбохоор зүгээр прожэктор этр холбодог цэнхэр залгуураар холбосноос юугаарай давуу талтай байдын бол хэлээд өгөөч... Тэгээд бас ком лаптоп этртэй шилжүүлэгч байх хэрэгтэй юу? :smile:


Илүү нягтралшилтай дээрээс Дуу дүрс нь зэрэг дамжина, шилжүүлэгч хэрэггүй HDMI input байгаа ...

Image


:eek: :eek: :eek:
Тэгвэл эхний ганц хоёр сар жигдэртэл энэ аргаар л нухая даа... Тэгэж байтал янз бүрийн арга чарга олдоно бизээ...
BLUE TILL I DIE
User avatar
Отгоо
 
Posts: 419
Joined: Wed Jul 06, 2011 8:28 pm
Location: Улаанбаатар

Re: Премьер лиг ямар сувгаар, ямар кабле тв -ээр үзэх вэ?

Postby Munkhbold » Wed Jul 31, 2013 5:36 pm

Gunnerz wrote: Зүгээр л Премьер лигийн хуудас руу ороод үз.


Ингэж үү?

Image
Бөмбөг бөөрөнхий
Munkhbold
 
Posts: 1295
Joined: Mon Mar 26, 2012 6:11 pm
Location: Хөл бөмбөг тоглох сайхаан

Re: Премьер лиг ямар сувгаар, ямар кабле тв -ээр үзэх вэ?

Postby Munkhbold » Wed Jul 31, 2013 5:37 pm

Image
Бөмбөг бөөрөнхий
Munkhbold
 
Posts: 1295
Joined: Mon Mar 26, 2012 6:11 pm
Location: Хөл бөмбөг тоглох сайхаан

Re: Премьер лиг ямар сувгаар, ямар кабле тв -ээр үзэх вэ?

Postby Rozigoo » Wed Jul 31, 2013 5:58 pm

энэ тэгэхээр юу гэсэн үгүү?
VICTORIA CONCORDIA CRESCIT - VICTORY THROUGH HARMONY - ЭВ НЭГДЛЭЭР ЯЛАЛТАНД ХҮРНЭ.
User avatar
Rozigoo
Арсенал фэн
Арсенал фэн
 
Posts: 1673
Joined: Wed Jan 09, 2008 11:49 pm

Re: Премьер лиг ямар сувгаар, ямар кабле тв -ээр үзэх вэ?

Postby ХАЛИУН » Wed Jul 31, 2013 6:51 pm

ats Amaraa ih yumaaraa giiguuljdee fuck yumaa bas tegeed busad ni archaaguim daa
...Хайртай хүүхдэдээ, хайртай хүндээ бие сэтгэл бүхнээ өгөхдаа өөрөө авснаас ч илүүтэй баярлаад байгаа чинь л жинхэнэ утгаараа өглөг буюу аз жаргалын битүү тойрог...
User avatar
ХАЛИУН
Английн ФЭН
 
Posts: 5306
Joined: Tue Dec 20, 2005 12:29 pm
Location: WEМBLEY хvрэх замаар

Re: Премьер лиг ямар сувгаар, ямар кабле тв -ээр үзэх вэ?

Postby Ganbold » Wed Jul 31, 2013 8:23 pm

лайв стриймүүдийг хаах талаар интернэт урсгалын 90%-г хангадаг Жэмнэт-д
сансар хд-с албан бичиг очсон тухай твитээр яригдаал байна.. ингэвэл ч харин утгаа алдана шүү..
сери а, ла лиг, бундеслиг, за бүр нба хаагдана гээл бод доо..
User avatar
Ganbold
 
Posts: 764
Joined: Fri Oct 30, 2009 9:16 pm

Re: Премьер лиг ямар сувгаар, ямар кабле тв -ээр үзэх вэ?

Postby zigo » Wed Jul 31, 2013 8:34 pm

тэгвэл ёстой өнөөх магнайд хэлсэн нь дээр байлгүй
довтлогч хэрэгтэй!!!
User avatar
zigo
Friends FC
Friends FC
 
Posts: 17100
Joined: Fri Mar 17, 2006 2:04 am
Location: UB

PreviousNext

Return to Английн Премьер Лиг

Who is online

Users browsing this forum: Google [Bot] and 1 guest
cron