VicKtoR wrote:zorigtsaikhan wrote:Нүүр номон дээр С1-ийн Амараа маш тодорхоогойггор яаж үзэх болон юм суваг үзүүлэх талаар бичсэн байна лээ... Хөлбөмбөг халуун яриа гэсэн групп дээр.
Тэр нүүр ном чинь байхгүйшдэээ, хуулаад өгөөч?
Английн ПЛ-ийг яагаад мөнгөөр үзнэ гэж?
Сонирхолгйү л юм гэхдээ гол юм аа эхэнд нь бичээд дараа нь тайлбартаа ороё. Тэгхээр яагаад вэ гэвэл “ХААНА Ч ИЙМ БАЙДАГ” учраас!
Олон нийтийн дургуйцлийг хүргээд байгаа гол асуудал нь олон нийтийн ТВ-ээр гарч байгаад гэнэт төлбөртэй сувагт шилжсэнд байгаа юм. Энэ хэнд ч ойлгомжтой. Яаж бид өмнө нь үнэгүй үзээд байв аа? Тэр чигээрээ үлдэж болохгүй гэж үү? Энэ бол хэний ч өмнө тулгарч байгаа асуулт. Хариулт нь энгийн. Цаашид тэгэх боломжгүй болсон, учир нь олон нийтийн сувгууд арай ядан хямдхан төлбөрөөр авч байснаа нөхөж ч чадахгүй алдагдалд хүрдэг байсан бол дээрээс нь ПЛ-ийн хэмжүүр нь өөрөө дээшилж манайд тавигдах шаардлага нь дээшлэд ирсэн. Ингээд ирхээр 180.000 доллараар аваад тэрийгээ боруулах гэж биш харин алдагдлаа нөхөх гэж 50.000-аар 3 ивээн тэтгэгч хайж тамаа цайдаг байсан нь олон нийтийн ТВ-ийн хувьд энэ үнэ нь нэмэгдээд ирхээр яалт ч үгүй талбараас гараа татхаас өөр аргагүйд хүрсэн. Харамсалтай, гэхдээ бодит байдал ийм байна. ПЛ-ийг борлуулагч толгой компани IMG нь -р сард төлөөлөгчөө Моэнголд ирүүлээд өөрсдийн судалгаан дээрээс үндэслэн жилийн гаргах эрхийг бидний өмнө нь дуулж байгаагүй тоогоор эхлүүлсэн. Ингээд ПЛ-ийг гаргах хүсэл сонирхолтой Монголын компаниудаас өөр зүйлийг шаардаж эхэлсэн. Гаргах уу эсвэл үгүй юу? Гаргах бол шинэ төсөл, санаачлага үгүй бол авах албагүй. Ингээд жилийн 180.000-аа нөхөж чаддаггүй байсан олон нийтийн ТВ-үүд болив! Хэн үлдсэн бэ? Аваад ашиг олдоггүй юм аа гэхэд зөв маркетингаар нэр хүнд олох, үгүй ядаж зарлагаа нөхөх чадвартай менежмент, төлөвлөгөөтэй хэдэн компаниуд үлдлээ. Тендэрт 4 компани өрсөлдөж ойролцоо үнэ хаялцснаас “SansarHD” энэ эрхийг авсан. Премьерлиги нь өөрөө том бизнез болсон учраас үүнд хамрагдах нэгжүүд хүртэл том хөдлөх, харах, сэтгэх хэрэгтйэ болсон. Мэдээж олон нийтийн суваг тэрбум гаруй төгрөг гаргаад авлаа гэхэд тэр мөнгөө яаж эргүүлж авах вэ??? Нөгөө олддоггүй 4 ивээн тэргэгчээ 20, 30-аар нь олохгүйгээс хойш төлбөртэй суваг – баруунд хэлж заншснаар “Pay per view” үйлчилгээг бизнесийн орчин өөрөө нэхээд эхэллээ. 2 л сонголт байгаа. Төлөөв аваад үзүүл эсвэл боль! Тэрнээс биш ПЛ гэдэг нь хүний эрхийн байгууллага, хөлбөмбөгийг сурталчлахын тулд үнэгүй шахуу тараагаад өөрөө алдагдалд ордог, эсвэл мөнгөө олдог гайхамшигтай аргыг хараахан олоогүй л газар байхгүй юу. Ойлгомжтой бизнесийн харилцааг ингэж нурших нь илүүц л дээ, гэхдээ шаардлагаар гэхүү энэ талаар олон асуулт ар араасаа хөвөрсөөр байгаа учраас дэлгэрүүлэх нь зөв гэж бодлоо. Америкт мэргэжлинй боксийн хүнд жингийн аваргын бүсийн төлөөх галзуу сонирхолтйо түүхэн тулаан боллоо гэхэд мөнгөө төлсөн нь үздэг болхоос “Би Америк, бид Тайсоныхоо тоглолтыг үзэх ёстой” гэдэгчгүй гэлээ гэхэд “май” гээд өгдөг тогтолцоо, бололмж нь ч байхгүй. Өнөөдөр “SansarHD” ПЛ болон Аваргуудын Лигийг авлаа гээд хараах хүн байхад угаасаа ийм цаг нь ирэх байсныг ойлгох нэг нь байна. Өнөөдөр Монголын компаниуд “Тэрбум төгрөгөөр хөлбөмбөг үзүүлж байхдаа яадаг юм бэ, хая” гэсэн бол яах байсан юм бол? Буруутан нь “Боловсрол” болох уу? “С1” болох уу? Эсвэл өгөөгүйгээрээ Англйин Хөлбөмбөгийн Холбоо, тэдний хамгийн том тэмцээнийг дамлагч “IMG” болох уу? Юнивишнээр ESPN одооны FOX Sports-ийг болон бусад спортын сувгуудтай үзэхэд гоё л байлаа. Хэдэн төгрөг илүү төлж байсан ч гэсэн гоё л байсан. Тэд авч байгаа хураамжаа багасгаад тэр сувгуудаас татгалзаж болох л байсан шүү дээ! Одоо бас яагаад “Plaboy”-ийн албан ёсны эрхийг авсан юм бол? Үнэгүй бол биш. Үнэгүй тараах гэж бас л биш. Үүнтэй адилхан. Мөнгөний хувьд л ялгаа байна. ПЛ бол том брэнд! Эзэд нь үнээ өсгөчихөөд байна. SPS-ийн хувьд нэгэнт үзэгчдээс мөнгйиг нь авч байгаа бол тэр хэмжээнд нь бараа бүтээгдхүүнээ нийлүүлэх чин зорилт тавиад ажиллаж байна. Өнгөрсөн жилийн Европын Аварга Шалгаруулах тэмцээний эрхийг ТВ9 хагас сая ам. Доллараар авсан нь мэдээж үнийн хөөрөгдөлд нөлөөлсөн. Одоо хөлбөмбөгийн уралдаант тэмцээний эрхийг Монголд авахыг хүсвэл доод үнэ 500.000$ болсон! Бодит байдал ийм л байна. Английн Хөлбөмбөгийн Холбоо өнөөдөр 20 багтаа гараанд нь дод тал нь 50 сая фунт өгч байна. Энэ бол тэдний тоглолтуудыг дамжуулах ТВ-ийн эрхийг маш үнэтэй зарч чадсан учраас өгч байгаа, багуудын авах ёстой мөнгө. Тэгвэл ТВ-үүд их өндөр үнээр авч байгаа л бол эргүүлээд үнэтэй зарах болно. Одоо хөрсөн дээрээ бууцгаая фанатууд минь. Та бүхний юу гэх гээд байгааг, яагаад бухимдаад байгааг ойлгохгүй байна гэж бүү бодоорой. Би спортын сэтгүүлч, хөлбөмбөгийн фанатынхаа хувьд боломжтой зүйлийг хамгийн сайнаараа хийж үзэгчиддээ хүргхийг л хичээдэг, хүсдэг, мөрөөддөг хэвээр.
SPS-ээр ПЛ үзснээр давуу талууд нь юу гэж?
- HD форматаар 380 тоглолтыг шууд үзнэ /Өмнө нь SD форматаар 114 тоглолт байсан/
- Нэгэн зэрэг 4 тоглолтыг шууд хүлэн авч үзнэ /Өмнө нь 1 тоглолт байсан/
- Премьерлигийн тусгай суваг үзүүлнэ /Өмнө нь байгаагүй/
- Цэвэр дүрс үзнэ /Өмнө нь ESPN, FOX Sports үздэг байсан/
- Багуудын тусгай сувгийг үзүүлнэ /Өмнө нь байгаагүй/
- Гадны томоохон спортын тэмцээнүүдигй зөвхөн АЛБАНЁСНЫ ОНЦГОЙ эрхтэйгээр хүргэнэ. Үүнд: Теннис, сагс, хоккей, хөнгөн атлетик, авторалли г.м. төрлүүдийн том тэмцээнүүд орно. /Өмнө нь байгаагүй/
бичнэ гэж бөөн алдаа