Үнэхээр гайхалтай улирал байлаа. НБА-гийн финалд яаж тоглож хожигдсон нь ичихээр зүйл биш. Харин ч эсэргээрээ бахархах хэрэгтэй юм. Сэтгэл догдлуулсан 6 дахь тоглолт бол дэмжигч бидний хувьд бараг л зүрх зогсоох шахсан. Манай баг ПО-н бүх цувралуудад аваргууд шиг тоглосон. Сүүлийн секундийн 1 самбараас бөмбөг авалт, 3 онооны шидэлт хүртэл бид аварга боллоо гэж бодож байсан. Харин Хит дэлхийн хамгийн шилдэг тоглогчтой байлаа. гэвч бид дэлхийн хамгийн шилдэг багийн хөгжөөн дэмжигчид. Би энэ гайхалтай улирал, гайхалтай ПО-н тоглолтуудыг үзсэнээрээ маш их бахархаж байна. БАЯРЛАЛАА
Баярлалаа Тим Данкан. Баярлалаа өөрийн өмнөх үе Д.Робинсоны залгамж халааг авч сайхан үргэлжлүүлж Сан Антониод ирсэнд. Та түүний эхлүүлсэн зүйлийг хүлээн авч түүнийг улам илүү амжилттай болгосон. 2000 оны эхэн үед та гэсэн магадгүй Леброн шиг дэлхийн шилдэг тоглогчдын нэг байсан. Мөн Флоридагийн багаас таньд илүү их цалин амлаж авахыг хүсэж байх үед та өөрийг нь драфталж авсан тэр жижиг зах зээлтэй багтаа үлдсэн. Энэ нь хөгжөөн дэмжигч биднийг таныг улам хайрлахад хүргэсэн. Хэрэв та тэр үед Орландогийн саналыг хүлээн авч зөвшөөрсөн бол одоогийн манай багийн бүх франчайз тоглогчид бүгд өөр өөр багт тоглож байх байсан биз. Үүний дараа ч гэсэн та багийнхаа төлөө авах цалингаа багасгаж багаа тэргүүнд тавьдаг байсанд ч чинь дахин Баярлалаа. Өвдөгний хүнд гэмтлээсээ болж өөрийн бүх зүйлээ өөрчилж өөрийн биеийг тоолгүй багийнхаа төлөө байж эргэн ирж урьдынх шигээ тоглосон. Тоглогчид гэмтлээсээ эргэн ирж урьдынх шигээ сайн тоглож чаддаггүй гэвч та чадсан, ид үеийн тоглолтуудаа эргүүлэн авчирж чадсан. 2013 оны финалын сүүлийн 2 айлын талбай дээрх тоглолтуудад 27 оноо 15 сам дундажилсан. 37н насандаа. Та бүх цаг үеийн шилдэг тоглогч. БАЯРЛАЛАА.
Баярлалаа Ману Жинобили. Энэ багийн төлөөх сэтгэлд чинь. Та 4 аваргын 3т нь таны үүрэг нөлөө их байсан. Улирлын төгсгөлд авсан гэмтлээ ч хайхралгүй ПО-д эргэн тоглож байсан. Таныг өдий насан дээр өндөр түвшинд тоглохыг хүсдэг. Гэвч таны насан дээр өндөр түвшинд тоглож байгаа тоглогч ховор. Хитийнхэн таныг зогсоох гэж бүх л хүчээ гаргаж байсан. Тэд чадсан. 5 дахь цувралд та гайхалтай байсан. БАЯРЛАЛАА
Баярлалаа Тони Паркер. Финалд гэмтэлтэй байсан ч түүнийгээ тоолгүй багийнхаа төлөө тоглож байсанд. Бид бүгд таны сүүлийн 10н жилд ямар түвшинд тоглож байсныг мэднэ. Хэрэв Финалд та 100% эрүүл байсан бол цуврал яаж эргэх байсан байж мэднэ. Мөн Тим, Ману шиг ЛА, Нью Йорк гэх мэт том багуудаас ирж байсан саналыг хүлээж авалгүй Спөрс хэвээр үлдсэнд баярлалаа. НБА-дахь тоглолтуудаа нь жилээс жилд илүү тоглож, энэ багийн лидер болж байсанд БАЯРЛАЛАА.
Баярлалаа Кавай Леонард. Чинзоригтой, хөдөлмөрч. Их 3-вал зодог тайлсан ч дараагийн залгамж халаа тэднийг гар дээр бэлтгэгдэж байгааг нь харах сайхан байна. Энэ финалын цувралууд дээрх тоглолт чинь үнэхээр гайхалтай байсан. Аав чинь тэнгэрээс энэ тоглолтыг хараад үнэхээр бахархаж байсан гэдэгт итгэлтэй байна. БАЯРЛАЛАА.
Баярлалаа Дэнни Грийн, Тияго Сплиттер, Гэри Нил, Борис Диав бусад бүх Спөрсийн тоглогчидод. Энэ финал энэ улирал фэнүүдийн хувьд хэзээ ч мартагдахгүй. Та бүгдийн багийнхаа амжилтын төлөө хийсэн бүх зүйл чинь БАЯРЛАЛАА.
Баярлалаа Грегг Попович. Дасгалжуулагч гэж таныг л хэлнэ. Таны доороос хэд хэдэн ахлах дасгалжуулагчид төрөн гарсан. Таны арга ухаан энэ багийн олон жилийн амжилтын түлхүүр юм. Сан Антонио хот нь жижиг зах зээлтэй ганцхан мэргэжлийн спортын багтай. Түүнийг амжилттай удирдаж хөгжөөн дэмжигчид биднийгээ баярлуулж ирсэн. Таны тоглогчид таны доор тоглохыг хүсдэг. Тэд таньд итгэдэг. БАЯРЛАЛАА.
БАЯРЛАЛАА. Энэ багийн хөгжөөн дэмжигчдэд. Багийнхаа хожил хожигдолтой хэзээд хамт байдагт. Данканы эрин үе хэзээд шилдэг нь байх болно.
Эцэст миний бичсэн зүйлийг залхууралгүй цаг гарган уншсан та бүхэнд БАЯРЛАЛАА.