МОНГОЛ НААДАМ 2013

Xарцага шонxорын дэвэлттэй хачин сайхан спорт доо

Moderator: Бөхийн модууд

Ардын хувьсгалын 91 жилийн ойн наадмын түрүү бөх таны бодлоор?

у.ав С.Мөнхбат
9
11%
у.а Г.Эрхэмбаяр
31
36%
у.а П.Бүрэнтөгс
8
9%
у.г Д.Рагчаа
1
1%
у.з М.Өсөхбаяр
0
No votes
у.з Ч.Санжаадамба
17
20%
у.х Ө.Бат-Орших
5
6%
у.х Ц.Содномдорж
5
6%
у.х Ө.Даваабаатар
0
No votes
у.н Э.Энхбат
1
1%
у.н Р.Пүрэвдагва
1
1%
Өөр бөх түрүүлнэ
7
8%
 
Total votes : 85

Re: МОНГОЛ НААДАМ 2013

Postby Ганзо » Tue Jul 16, 2013 10:20 pm

Наадмын сэтгэгдэл

Өсөхөө аварга: Юун Түвшинбаяр вэ??? Санжааг гэхдээ уначихна гэж яаж санахав дээ зайлуул.
Мөнхбат аварга: Миний түрүүлэх бөхийн таавар байсан, үнэхээр барсангүй.
Эрхэмбаяр аварга: Байгалийн сайхан өгөгдөл байна, тэгээд эзэн ч зүтгэж, заяа ч хичээлээ. Хэн нэг нь салхилаад түрүүлчихсэнгүй, насны хувьд харьж яваа, динамик эвдэхгүй хүн аварга болсонд баярлаж байна.
Санжаадамба: Хайран бөх болох гээд байна уу үгүй юу. Түрүү хэн нь ч билээ багшаа солимоор юм гэж байсан, боддог л бодол. Энэ хий, аархал хол явахгүй гэдэг нь тодорхой байна.
Гончигдамба: Юм юмтай сайхан бөх юмаа. Хэлэх ч үг алга.
Батмөнх: Юм юмтай сайхан бөх юмаа. Хэлэх ч үг алга.
Мөнгөнбаатар: Гэмгүй сайхан нутгархачихъя:) Мань хүн үнэхээр худлаа боллоо. Татаасны хүн байхгүй юм гэхэд өөрөө өөдлөхгүй юм. Наадмгүй одгүй бөх аж. Гэснээс сая Архангайд амраад буцахдаа газар усны онцлог гэж үнэхээр өөр юмаа гэж бодов. Бөх муутай Сүхбаатар, Өмнөговь, Дорноговь, Дундговь, Дорнод зэрэг аймгуудыг бодъё. Ус муутай. За яахав Дорнод арай дээр байж магад. Ус хүнийг чийрэгжүүлнэ гэдэг дээ. Бөхтэй аймгууд бол сайхан устай, хангайтай газрууд шиг.
Рагчаа заан: Хажууд үзсэн Архангайн ахыг хараалыг нэг барсаан. Би ч арайч дээ гэж бодож байлаа. Үнэхээр гэмтсэн байж магадгүй ээ. Тэрнээс нээрээ л арай ч дээ.
Өсөхбаяр заан: Хайран бөх. Их л найддаг байсан даа.
Түвшээ аварга: Эсрэгээр үнэхээр одтой аавын хүн юмаа. Энхбат, Өсөхбаяр гээд л дандаа найзуудтайгаа таарчих юм. Мөнхбат аваргад унахад нь за эрхбиш тэгмээр дээ гэж санаа амрав.
User avatar
Ганзо
 
Posts: 1152
Joined: Sun Dec 04, 2005 11:26 pm

Re: МОНГОЛ НААДАМ 2013

Postby jalkhanz » Wed Jul 17, 2013 12:52 am

Max wrote:
jalkhanz wrote:Улсын цолтой бөхчүүдийн эрэмбэ-2013

http://jalkhanz.blogspot.com/2013/07/2013_15.html



Эрхэмбаяр аварга мөнхбат аваргын дээр юм уу? Facebook дээр бол дээр нь доор нь гээл бөөн юм болж байна. учрыг нь олдоггүй ээ хө.



Би бодохдоо: Шинэ аваргыг Өсөхөө аварга барилдаагүй тохиолдолд зүүний магнай л гэж бодож байгаа.
"10 давж Аварга болох, 18 давж Аварга болох" гээд бодохоор...

МҮБХ-ноос албан ёсоор эрэмбэ гарахаар л тодорхой болох байх даа...
http://jalkhanz.blogspot.com/
Та Миний блогт зочлоорой...
User avatar
jalkhanz
 
Posts: 137
Joined: Mon Feb 14, 2011 2:56 pm

Re: МОНГОЛ НААДАМ 2013

Postby Bakhdal » Wed Jul 17, 2013 8:03 am

jalkhanz wrote:
Max wrote:
jalkhanz wrote:Улсын цолтой бөхчүүдийн эрэмбэ-2013

http://jalkhanz.blogspot.com/2013/07/2013_15.html



Эрхэмбаяр аварга мөнхбат аваргын дээр юм уу? Facebook дээр бол дээр нь доор нь гээл бөөн юм болж байна. учрыг нь олдоггүй ээ хө.



Би бодохдоо: Шинэ аваргыг Өсөхөө аварга барилдаагүй тохиолдолд зүүний магнай л гэж бодож байгаа.
"10 давж Аварга болох, 18 давж Аварга болох" гээд бодохоор...

МҮБХ-ноос албан ёсоор эрэмбэ гарахаар л тодорхой болох байх даа...
МҮБХ-ны чансааны жагсаалтыг хүлээх хэрэгтэй байх.
Гэхдээ миний бодлоор

Эрхэмбаяр 9 /түрүү/, 9 /үзүүр/, 7, 5, 5 гэсэн амжилттай.
Мөнхбат 10 /түрүү/, 7, 6, 5 гэсэн амжилттай.

МҮБХ чансааг тодорхойлохдоо түрүүг бүхэл гэж үздэг бол, энэ 2-ын түрүү нь адилхан бичигдээд нэг үзүүрлэсэн гэдгээрээ Эрхэмбаяр нь өмнө нь гарч байгаам. Хэрвээ Эрхэм аваргад үзүүрлэсэн 9 даваа байхгүй байлаа, мөн нэг 5 даваа нь 6 гээд яг адилхан байлаа гэж бодоход 10 давж түрүүлснээрээ Мөнхбат нь өмнө нь гарна.

Одоогийн нөхцөлд бол Эрхэмбаяр нь өмнө нь гарч байна. Энгийн ухамсрын түвшинд тооцож үзвэл шүү дэ.
Bakhdal
 
Posts: 617
Joined: Sat Aug 20, 2011 10:00 am

Re: МОНГОЛ НААДАМ 2013

Postby J@x » Wed Jul 17, 2013 8:04 am

tsagaan tailbarlasan baisan teriig uzee ho
1
User avatar
J@x
Челси фен
Челси фен
 
Posts: 13314
Joined: Fri Feb 20, 2009 10:33 am
Location: UB

Re: МОНГОЛ НААДАМ 2013

Postby Max » Wed Jul 17, 2013 2:08 pm

ЦАГААН wrote:Мөнхбат аварга Эрхэмбаяр аваргын дээр эрэмбэтэй байнаа.

2 түрүүлээгүй л бол 9 + 9 нь 10 давж түрүүлэхтэй адилхан гэж үздэг юм шиг байна.
Учир нь Балжаа аварга 9 + 9, Сумяа аварга Мөнхбат аварга нар 10.
Хэрэв 9 + 9 илүү гэж үздэг бол Балжаа аварга Сумъяа аваргын дээр байх байсан.
10 нь илүү байсан бол Мөнхбат аварга Балжаа аваргын дээр байх байсан.

Гэтэл Сумъяа Балжаа Мөнхбат гэсэн эрэмбэй байсан гэхээр 9+9=10 гэж үзээд бусад туслах амжилтаар нь эрэмбэлдэг болж таараад байгаа юм. 4 удаа 8 давснаараа Сумъяа хамгийн өмнө байна гэх мэтээр ...

Ингээд 2 түрүүлээгүй 9+9=10 гэж үзвэл Мөнхбат аварга 7 6 5, Эрхэмээ 7 5 5 тул Мөхбат аварга өмнө нь байх юм шиг байна.
Гэхдээ манай холбооныхон ч өөрсдөдөө л багахан ашигтай бол юу ч гэж тайлбарлаад яаж ч эрэмбэлж чадах хүмүүс л дээ. Өөрсдөө ч тэрийгээ ойлгодоггүй юм шиг байна лээ.

Балжаа аварга Сумъяа аваргын доор байгаа дүйз
http://news.gogo.mn/r/34117

Балжаа аварга Мөнхбатын дээр байгаа дүйз:

http://garid.hiimori.mn/list/%D0%B1%D0%B0%D1%80%D0%B8%D0%BB%D0%B4%D0%B0%D0%B0%D0%BD%D1%83%D1%83%D0%B4/view/1540



ёоо энэ 1024-с болж их будлиан болох юм даа... :smile:
Max
 
Posts: 106
Joined: Fri Jul 06, 2012 11:29 am

Re: МОНГОЛ НААДАМ 2013

Postby chukcha2002 » Wed Jul 17, 2013 8:06 pm

1024 барилдаагүй бол С.Мөнхбат Өвөрхангайн До.Ганхуяг арслангаас доогуур эрэмбэтэй байна. Бас Эрхэмбаяр ч До.Ганхуягаас доош амжилттай юм биш үү.
User avatar
chukcha2002
Юм юмны фэн
 
Posts: 3609
Joined: Thu Dec 01, 2005 9:57 am

Re: МОНГОЛ НААДАМ 2013

Postby El Payaso » Wed Jul 17, 2013 9:44 pm

Bakhdal wrote:
Hero.Lio wrote:
Санчир харин яван чангардаг бөх байна лэ шүү, гэхдээ би бас эргэлзээд л байгаа, дээрээс шидсэн чиглэл өгсөн байж болох юм, өгсөн ч байх магадлалтай гэж харж байгаа.

Harin bi harzaga bolhod ni aztai bolloo gej bodoj baital buur zaan hussan. Ene jilde lav bodosnoos hamaagui l sain uzlee. Barag harzagaa batlah shahavsh kk
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40732
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: МОНГОЛ НААДАМ 2013

Postby J@x » Thu Jul 18, 2013 8:09 am

Бараг харцагаа нтр гээд админ нээрээ хорон үгтэй шүү хэхэ. Хөөрхий минь сайн үзсээн
1
User avatar
J@x
Челси фен
Челси фен
 
Posts: 13314
Joined: Fri Feb 20, 2009 10:33 am
Location: UB

Re: МОНГОЛ НААДАМ 2013

Postby buree » Thu Jul 18, 2013 9:36 am

chukcha2002 wrote:1024 барилдаагүй бол С.Мөнхбат Өвөрхангайн До.Ганхуяг арслангаас доогуур эрэмбэтэй байна. Бас Эрхэмбаяр ч До.Ганхуягаас доош амжилттай юм биш үү.


Харин энэ чинь бас тэгээд тэгш ойн баяр эд нарыг илүү чанартай болгох юм биш үү?
GEPRO FC since 2012; ONLINE FC 2008, 2009; DELTA FC 2006, 2008, 2009; MANDAKH FC 2010, TDB 2006 - 2012, OT FC since 2012
User avatar
buree
 
Posts: 137
Joined: Tue Aug 22, 2006 12:43 pm

Re: МОНГОЛ НААДАМ 2013

Postby Bakhdal » Thu Jul 18, 2013 4:08 pm

buree wrote:
chukcha2002 wrote:1024 барилдаагүй бол С.Мөнхбат Өвөрхангайн До.Ганхуяг арслангаас доогуур эрэмбэтэй байна. Бас Эрхэмбаяр ч До.Ганхуягаас доош амжилттай юм биш үү.


Харин энэ чинь бас тэгээд тэгш ойн баяр эд нарыг илүү чанартай болгох юм биш үү?


Харин ч эсрэгээрээ, тэгш ойгоор чанаргүй олон цолтон төрж байна. Ер нь тэгш ойн 1024-г болиулаад ямар цаг үед 512 барилдуулдаг байвал болмоор байна
Bakhdal
 
Posts: 617
Joined: Sat Aug 20, 2011 10:00 am

Re: МОНГОЛ НААДАМ 2013

Postby Bayara » Fri Jul 19, 2013 12:05 am

Аваргуудыг эрэмбэлэхдээ түрүүлсэн үзүүрлэсэн тоогоор нь эрэмбэлнэ. Хэд давж түрүүлэх нь хамаагүй. Тэгэхээр Сумъяабазар аварга Балжаа аваргын дээр, Балжаа аварга Мөнхбат аваргын дээр байх нь зөв. Ингэхээр Эрхэмбаяр аварга Мөнхбат аваргын дээр эрэмбэтэй. Өсөхбаяр аварга ч Сүхбат аваргын дээр эрэмбэтэй. 10 давж түрүүлснийг нэг цол ахиулж олгож байгаа ч 2 удаа 9 давсантай дүйцүүлэхгүй.
Монголын шигшээгээ дэмжнээ.
User avatar
Bayara
Английн ФЭН
 
Posts: 1518
Joined: Sun Dec 11, 2005 4:22 pm
Location: ORD

Re: МОНГОЛ НААДАМ 2013

Postby Bakhdal » Fri Jul 19, 2013 7:23 am

Bayara wrote:Аваргуудыг эрэмбэлэхдээ түрүүлсэн үзүүрлэсэн тоогоор нь эрэмбэлнэ. Хэд давж түрүүлэх нь хамаагүй. Тэгэхээр Сумъяабазар аварга Балжаа аваргын дээр, Балжаа аварга Мөнхбат аваргын дээр байх нь зөв. Ингэхээр Эрхэмбаяр аварга Мөнхбат аваргын дээр эрэмбэтэй. Өсөхбаяр аварга ч Сүхбат аваргын дээр эрэмбэтэй. 10 давж түрүүлснийг нэг цол ахиулж олгож байгаа ч 2 удаа 9 давсантай дүйцүүлэхгүй.
:eek:

Яг зөв, би бас ингэж бодоод байгаам, тэгэхээр Цагааны гаргалгаа буруу л болж таараад байгаам да, Эрхэмбаяр Мөнбатын дээр л гарах гээд байгаам да.
Bakhdal
 
Posts: 617
Joined: Sat Aug 20, 2011 10:00 am

Re: МОНГОЛ НААДАМ 2013

Postby Takanohana_Nowitzki » Fri Jul 19, 2013 9:27 am

Чанараар бол яалт ч үгүй Эрхэмбаяр аваргых илүү л дээ.
Өндөгний минь хээ өөрчлөгдөшгүй
Хурууны минь хээ хувирашгүй
Алганы минь хээ арилашгүй
User avatar
Takanohana_Nowitzki
 
Posts: 17467
Joined: Thu Dec 08, 2005 1:30 am
Location: Спортын уухай хадсан ертөнц

Re: МОНГОЛ НААДАМ 2013

Postby Bakhdal » Fri Jul 19, 2013 9:33 am

Тулгар төр үүсэн байгуулагдсаны 2222, Их Монгол Улсын 807, Ардын хувьсгалын түүхт 92 жилийн ойн их баяр наадамд ес даван түрүүлсэн Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын “Сүлд” спорт хорооны бөх, улсын аварга Г.Эрхэмбаяртай ярилцлаа.

-Та Монгол Улсын 21 дэх аварга болж наадамчин олноо ихэд баярлууллаа. Баярынхаа сэтгэгдлээс хуваалцахгүй юу?
-Үгээр хэлэхийн аргагүй сайхан мэдрэмж надад төрж байна. Би энэ бэлгэ дэмбэрэлтэй ойн жил аварга болж байгаад баяртай байна. Үндэсний бөхийн спортод олон жил, үнэн сэтгэлээс уйгагүй зүтгэснийхээ гавьяаг хоёронтоо хүртлээ. Аварга хэмээх энэ оргил амжилтад хүрэх нэг хэрэг. Харин энэ цолыг хамгаалж барилдах нь юу юунаас чухал гэдгийг би ард түмний харцнаас олж харлаа. Би хичээх болно. Намайг дэмжиж байсан бүх хүнд дахин дахин талархаж байна. Та бүхний минь залбирал Төв цэнгэлдэхийн зүлэг ногоон дэвжээг аргадаж, надад хүч өгсөн юм.

-Хоёр жилийн өмнө та их ойн баяр наадмаар ес даван үзүүрлэж, Сэлэнгэчүүдийн 78 жил хүлээсэн хүлээлтийг тайлсан. Тэгш тоогоор төгссөн жилийн наадамд та үргэлж ийм өнгөтэй байдаг уу?
-Тулгар төр үүсэн байгуулагдсаны 2222, Ардын хувьсгалын 92, Сэлэнгэ аймаг байгуулагдсаны 82 жилийн тэгш тоо давхацсан баяр наадмаар түрүүллээ. Би чинь тэгш тоогоор төгссөн жилд цол авч, авсан цолоо мөн л энэ мөчлөгт ахиулсан байх юм. Сонин байгаа биз. Хоёрын тоо надад аз авчирдаг байж ч мэдэх юм.

-Та учраа бүрийг төвөггүйхэн буулгаж байгаа харагдсан. Бэлтгэл нь сайхан таарч дээ. Наадмын бэлтгэлийг хаана базаасан бэ?
-Барилдааны бэлтгэл сайхан таарсан. Би жил жилийн наадмын бэлтгэлээ “Түр хурах”-ын аманд хийдэг. Энэ хайрхан надад өгөөжөө олон хайрласан.

-Тэгвэл энэ наадмын хамгийн хэцүү учраа, тал таараагүй бөхийг нэрлээч?
-Тэр энэ нь гэж хэлэх арга алга. Надтай таарч барилдсан учраа бүр хүчтэй байсан. Тухайлбал дөрвийн даваанд надтай таарч барилдсан Баянхонгор аймгийн арслан Б.Эрдэнэхүү тун эвгүй байлаа. Түүнтэй тал таарахгүйгээс барилдааны эхэн үед нэлээн тэвдсэн. Харин тавын даваанаас хойш сандрах нь багассан. Учир нь тавын даваанаас хойш амлаад барилдчихдаг болохоор амлуулах бөхийнхөө сул талд зориулан наадмын бэлтгэлээ хангасан болоод тэр. Их шөвөгт үлдсэн бөхчүүдийн ихэнх нь надтай өмнө нь таарч барилдсан. Энэ нь надад нөлөөлсөн юм болов уу.

-Түрүү, үзүүрийн барилдаанд гарахын өмнө Б.Гончигдамбатай хэрхэн барилдах тухайгаа бодож байв уу?
-Би өнгөрсөн барилдааныхаа даваа унаанд найдаж дэвжээнд гардаггүй. Би дэвжээнд гарахын өмнө ингэнэ тэгнэ хэмээн ер боддоггүй юм. Тухайн үеийн барилдаанд учраа бөх маань ямар тактиктай байгаа, аль хэр бэлтгэлтэй байгаагаас барилдаан ерөнхийдөө өрнөдөг.

-Та “Чингэлтэй хайрхан”, наадмын сорилго гээд томд тооцогдох барилдаануудад зодоглоогүй. Ямар нэг бодсон санасан зүйл байв уу?
-Би заалны барилдаанд зодоглоогүй ч бэлтггэлээ хийсээр л байсан.

-Өнгөрсөн Сар шинийн барилдаанд төвөггүй найм давж түрүүлсэн таныг энэ жил аварга болно хэмээн олон хүн бөхийн тааварт нэр дэвшүүлж байсан?
-Монголчууд Сар шинийн барилдаанд түрүүлсэн бөхийг наадмаар сайн барилддаг хэмээн ярьцгаадаг. Би үүнийг баталж аварга боллоо. Баяртай байна.

-Бөхтэй хэрхэн холбогдсон тухайгаа бидэнд ярихгүй юу?
-Манай удамд Даншгийн босоо Шагдар, улсын заан Ц.Баярсайхан гээд бөхчүүд байдаг. Намайг өдий зэрэгтэй сайн барилдахад удам нөлөөлсөн биз. Миний аав намайг дунд сургуулийн хүүхэд байхад улсын арслан У.Мижиддоржийн гарт хөтөлж оруулсан. Яг энэ цаг үеэс би бөхтэй илүү ойр нөхөрлөсөн гэж боддог. Үүнээс өмнө үе тэнгийн найз нартайгаа дээл хувцсаа тасдуулан байж ноцолддог байлаа. У.Мижиддорж багшийн бөхийн дугуйланд суралцаж байсан хүүхдүүд ганцхан жилийн дотор нүдэнд өртөх хэмжээнд хувирсан гэж ярих хүнтэй олон таарсан. Харамсалтай нь багш маань Улаанбаатар руу нүүж дугуйлангийн хүүхдүүд олон хуваагдаж цаашдаа хэвийн үйл ажиллагаа нь алдагдаж үүдээ барихад хүрсэн юм. Би ч бас бөхийн спортоос хөндийрч зургаан жил форум алдсан

-Хэрэв тухайн үед дугуйлан хаалгаа бариагүй бол гэх бодол төрж байв уу?
-Хэрэв бид чөлөөтөөрөө хичээллэж байсан бол олон тэмцээнээс медаль хүртэх байсан байх. Гэхдээ энэ зам миний аварга болох үүдийг нээж дээ гэх бодол өөрийн эрхгүй төрж байна.

-Та яаж яваад бөхтэй эргэн холбогдох болов?
-Намайг аравдугаар анги төгсөх жил Мандал сумын овооны тахилга наадам болж байсан юм. Энэ наадамд Эрхмээ чи барилдана шүү гээд манай гэрийнхэн хэлдэг байгаа. Би зургаан жил бөхөөс хөндийрсөн болохоор барилдана гэхээр нэг л сонин санагдаж байлаа. Нэгэнт миний нэрийг өгчихсөн болохоор барилдахгүй өнгөрч болохгүй учир зодог шуудаг өмсөн гараад хийчив. Аав, ээжийнхээ ятгалгаар барилдлаа даа хэмээтэл төвөггүй хоёр давчихсан шүү /инээв/. Харин гурвын даваанд сумын заанд амлуулж унасан. Энэ барилдааныг үзсэн миний аав намайг сайн бөх болно гэж харсан байх. Тэр жилийн намар аав намайг Улаанбаатар руу дагуулж ирэв. Тэгээд нэг их том биетэй хүн миний бөхийн багш болох нь одоогийн улсын харцага Г.Элбэг байсан юм. Яг энэ үеэс л аваргын анхны гараа эхэлсэн гэхэд буруудахгүй биз.

-Та улсын начин цол хүртдэг жилээ харцага цолны даваанд тун хариуцлагагүй барилдаж унасан. Тэр барилдаан санаанаас ер гардаггүй юм. Хэрэв тухайн үед Б.Батбаатар харцагыг хаясан бол өдийд ямар ч цолтой байх бол гэсэн бодол төрдөг үү?
-Шинэ цол хүртсэн бөхийн салхи гэж тэр. Улсын цол хүртээд их баярлаж, яарч байснаас л үүдэлтэй алдаа. Тухайн үед цолоо ахиулах гэж яарсан миний алдаа харцага цолоо Б.Батбаатарт алдахад хүргэсэн юм. Би тэр барилдааны бичлэгийг дахин дахин харж их ухаарлыг олж авсан. Хэрэв тухайн үед харцага болсон бол гэж ер бодож байгаагүй юм байна. Тэрхүү гоомой барилдаанаас Эрхэмбаяр хашир суусан хэрэг. Тэгэхээр би буруу зүйл хийгээгүй ч юм шиг.

-Та анхныхаа цолыг сумын наадмаас эхлүүлсэн үү?
-Би сумынхаа Түнхэл тосгоны баяр наадамд түрүүлж сумын заан болсон. Харин 2001 онд Г.Элбэг багшийгаа дагаж Хөвсгөл аймгийн 70 жилийн ойн баяр наадамд зодоглосон. Энэ наадмын зургаагийн даваанд улсын начин Б.Бадралыг өвдөглүүлж аймгийн начин цолтой болсон. Энэ цолтойгоо төрийн наадамд хоёр жил барилдсан боловч доогуур даваанд унасан.

-Аймгийн арслан болох гэж яарахгүй байсан хэрэг үү?
-Үгүй. Би харин 2002 оны наадамд начин болох гэж их яарсан. Түүнээс өөр цолонд шунасан үе надад байхгүй.

-Яагаад тэр вэ?
-Учир нь тэр жил миний аавын бие тааруу байсан болохоор улсын цол авч аавыгаа баярлуулъя гэж л бодоод тэр. Аав минь намайг бөх болоход хамгийн их нөлөөлсөн хүн. Тиймээс аавыгаа амьд сэрүүнд нь улсын цол авч ачийг нь хариулъя гэж бодоод.

-Ингэхэд аварга маань шинэ цолныхоо найрыг хэзээ хийх гэж байна вэ?
-Одоогоор шийдсэн зүйл алга даа. Өдрийн сайныг харж байгаад нутагтаа хийх бодолтой байна.

-Та одоогоос найман жилийн өмнө нэгэн хэвлэлд өгсөн ярилцлагадаа улсын заан болохыг мөрөөддөг хэмээн ярьж байсан. Тэр мөрөөдөл биелж та аварга боллоо. Тэгвэл шинэхэн аваргын цаашдын мөрөөдлийг сонирхож болох уу
-Аливаа юманд хэмжээ хязгаар гэж байх ёстой. Хүн мөрөөдлийнхөө цаадахыг атгаж болохгүй. Эрхэмбаярт заяасан энэ их хувь тохиолыг ноён нуруу, жудаг, сайхан бүхнээр л хариулахыг хичээж байна.

-Та начин цолтой байхдаа үеийн шижгэнэсэн бөхчүүдтэй мөн ч их тунадаг байж билээ. Одоо тунаанаас гараад амар байна уу?
-Тэгж ярьж болохгүй. Би гэдэг хүн чинь тунасны хүчинд өдий зэрэгтэй яваа юм. Тунах, ам авч барилдах хоёрын хооронд асар их ялгаа байдаг. Жишээ нь би чинь улсын цолны өндөр босгонд олон жил бүдэрсэн. Иймд зарим залуусыг амлахаас халшираад байдаг. Тэглээ гээд өөрт хэцүү бөх амлалтай нь биш. Амлах л болж таарна даа.

-Ярилцсанд баярлалаа. Танд сайн сайхныг хүсье.

-Баярлалаа Д.Жавхлан
Bakhdal
 
Posts: 617
Joined: Sat Aug 20, 2011 10:00 am

Re: МОНГОЛ НААДАМ 2013

Postby crusader » Fri Jul 19, 2013 9:36 am

cүүлийн 3 жил Эрхэмбаяр аварга үнэндээ хамгийн мундаг нь байлаа шд бүх бөхчүүдээс. Наадмаар нэг түрүү, нэг үзүүр, нэг шөвгийн 4. Тэгэхдээ үзүүрлэсэн, шөвгийн 4-т шалгарсан жилдээ дандаа түрүүлсэн бөхчүүдэд нь унасан гэхээр. Үнэхээр хамгийн шилдэг нь байсаан.......угаасаа энэ жилийн цагаан сараар Мөнхбат аваргыг ёстой ишиг хаяж байгаа юм шиг л аархаж давахаар нь бодож байлаа. Наадмаар ч сайн үзэх нь дээ гээд. Сая Мөнхбат аваргатай үзүүр түрүүнд таарсан бол мөн л давах нь гарцаагүй байсан байх...

Түрүүлж гоомой юм хийхгүй өрсөлдөгчийнхөө алдаан дээр нь сайн ажиллаж тун хянуур, хашир барилдаж байсан нь таалагдсан...
You can't stop my shine.........
User avatar
crusader
Forever Interista
 
Posts: 6860
Joined: Thu Oct 22, 2009 7:33 pm
Location: Милан

Re: МОНГОЛ НААДАМ 2013

Postby Өсөхбаяр » Fri Jul 19, 2013 9:56 am

тэгээд явж явж энэ олон залуучуудаас Бат-Эрдэнэ аваргын такчикаар үзсэн нь л амжилт олох гээд байна уу даа.. сайхан бариа зөрүүн дээрээс уран мэх хурдан шаламгай хөдөлгөөн ч үндэсний минь бөхөд бөхөх гээд л байна уу даа.. манайханаас хамаагүй Тарган сумогийнхон хамаагүй дээр хурдан хурц барилдаж байна шт.
Ч.Өсөхбаяраас
User avatar
Өсөхбаяр
Argentina's fan
 
Posts: 10226
Joined: Sun Jul 31, 2011 3:59 pm

Re: МОНГОЛ НААДАМ 2013

Postby Чуугий » Fri Jul 19, 2013 11:01 am

User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: МОНГОЛ НААДАМ 2013

Postby ЦАГААН » Sat Jul 20, 2013 1:02 pm

Чуугий wrote:http://new.mn/News/Detail?news_code=9327


Би ч их олон удаа хэлсэн дээ ... их олон хүн надаас зөрөөд, би ч олон янзаар тайлбарласан.
Наад холбоо болон Нямдоржтонгуудын мунгинуу гэдгийг ч нэг юм мэдээд байгаа юмаа ...
Иймэрхүү алдаа бол маш олон байдаг биздээ, 20-иод ийм алдаа мэдэх юм байна.
Үүрдийн цэл залуухан 35 настай аварга...
User avatar
ЦАГААН
СЦ-ын гарьд дэвжээ
 
Posts: 4649
Joined: Mon Jul 13, 2009 11:01 am
Location: Bayankhongor

Re: МОНГОЛ НААДАМ 2013

Postby Magdai » Sat Jul 20, 2013 4:10 pm

Ene Erhembayar ch oiriind 2 3n jildee diildehgui bhaa byr gej bna aa bna.
uuganaa
User avatar
Magdai
 
Posts: 141
Joined: Fri Sep 16, 2011 3:55 pm

Re: МОНГОЛ НААДАМ 2013

Postby Magdai » Sat Jul 20, 2013 4:41 pm

forumiinhan dundaa bohiin awarga shalgaaruulah temtseen zohiowol yaadag yum?

Tgd jil bolgon urgeljluulen zohiogood tsol ntr awaad bas hogjiltei shuu dee ain!
uuganaa
User avatar
Magdai
 
Posts: 141
Joined: Fri Sep 16, 2011 3:55 pm

Re: МОНГОЛ НААДАМ 2013

Postby Bakhdal » Sat Jul 20, 2013 5:58 pm

ЦАГААН wrote:
Чуугий wrote:http://new.mn/News/Detail?news_code=9327


Би ч их олон удаа хэлсэн дээ ... их олон хүн надаас зөрөөд, би ч олон янзаар тайлбарласан.
Наад холбоо болон Нямдоржтонгуудын мунгинуу гэдгийг ч нэг юм мэдээд байгаа юмаа ...
Иймэрхүү алдаа бол маш олон байдаг биздээ, 20-иод ийм алдаа мэдэх юм байна.


Энэ ч албан ёсны мэдээлэл биш л дэ, гэхдээ түрүүлсэнийг 1 бүхэл түрүү гэж тооцдог дүрэмтэй байх шүү.
Хэрвээ бүх үзүүлэлт нь адилхан бол түрүүнийнх нь давааг тооцдог. Тэгэхээр Эрхэмбаяр аварга л өмнө нь гарахаар байгаам да,
Одоо бөхийн холбооны шийдвэрийг л хүлээж байх хэрэгтэйн байна
Bakhdal
 
Posts: 617
Joined: Sat Aug 20, 2011 10:00 am

Re: МОНГОЛ НААДАМ 2013

Postby Цоомоо » Sun Jul 21, 2013 11:26 pm

Za naadam unguruud 2 doloo honoloo.
Shuum ntr sonsogdku bn uu?
Huvaaltsaach kk
User avatar
Цоомоо
Ангаахай
 
Posts: 16728
Joined: Fri Dec 02, 2005 9:22 pm

Re: МОНГОЛ НААДАМ 2013

Postby LeMoN » Mon Jul 22, 2013 10:49 am

Цоомоо wrote:Za naadam unguruud 2 doloo honoloo.
Shuum ntr sonsogdku bn uu?
Huvaaltsaach kk


Найраа майраа юу?. Түвшинбаярыг лав үнэгүй заан болгох тактик Мөнхбаатар арслангаар төгсгөл болох байсныг нь Мөнхбат аварга бусниулцан юм дуулдана лээшд.
User avatar
LeMoN
JUVE & ITALY FAN
JUVE  & ITALY FAN
 
Posts: 6213
Joined: Fri Dec 28, 2007 2:30 pm
Location: Usa

Re: МОНГОЛ НААДАМ 2013

Postby jugder_08 » Mon Jul 22, 2013 11:15 am

LeMoN wrote:
Цоомоо wrote:Za naadam unguruud 2 doloo honoloo.
Shuum ntr sonsogdku bn uu?
Huvaaltsaach kk


Найраа майраа юу?. Түвшинбаярыг лав үнэгүй заан болгох тактик Мөнхбаатар арслангаар төгсгөл болох байсныг нь Мөнхбат аварга бусниулцан юм дуулдана лээшд.


Үнэгүй гэсэн бол Женко хүчээр юм байна л даа. Наадмыг бусниулчихлаа шүү
User avatar
jugder_08
Бөхийн хорхойтон
 
Posts: 1549
Joined: Fri Jan 30, 2009 9:55 am
Location: Улаанбаатар

Re: МОНГОЛ НААДАМ 2013

Postby Takanohana_Nowitzki » Mon Jul 22, 2013 11:22 am

Их хурдаар бөх барилдсан уу? Батхүүгийн цолны наадам гэж юм НТВ-р дуусаж байхад нь үзлээ. До арслан, Сугараа 2 үзүүр түрүүнд үлдээд арслан барьц сонгоод Сугараа давах шив. Сугаржаргал гэж нөхөр барьц сонгохгүй л бол хаялцахгүй гар юмаа. Архангайд Эрдэнээ гишүүн 1 тахилга хийгээд а/х Ч.Ганзориг а/а Л.Шинэбаатарыг хусаад түрүүлнэ лээ.
хагас бүтнээр чинь нөгөө 90 жилтэй аймгуудын баяртай байхаа. Шинэ аварга, гарди 2 Завхан явах биз. шинэ заан аймагруугаа биз. Архангайх арай чансаатай болох байх тэ? эсвэл Завхан, Архангайгаас зугатаасан нөхдүүд Хэнтийд шаваад алаан болдым болов уу? найраа майраа шаахгүй томчууд нь алалцчаасай билээ.
Өндөгний минь хээ өөрчлөгдөшгүй
Хурууны минь хээ хувирашгүй
Алганы минь хээ арилашгүй
User avatar
Takanohana_Nowitzki
 
Posts: 17467
Joined: Thu Dec 08, 2005 1:30 am
Location: Спортын уухай хадсан ертөнц

PreviousNext

Return to Үндэсний бөx

Who is online

Users browsing this forum: No registered users and 6 guests
cron