Takanohana_Nowitzki wrote:Зиа сайхан, сайн бөхчүүд л цол ахиж, цолонд хүрлээ. Шинэ аваргын тухай юу ярихав, өнөө цагийн шилдэгүүдээс сүүлийн хэдэн жил хамгийн тогтвортой барилдаж байгаа л бөх. том цол авсан бөхчүүдээс цолондоо эзэн болж яваа бөх дөө. цаашдаа нээх олон жил биш ч энэ хэмжээндээ 2-3 жил байх байлгүй дээ.
Гарди бол үнэхээр сайжирч яваа шилдэг л бөх. а/з байхад нь ерөөсөө тоодоггүй байж билээ. а/а болоод начин болдогийн өмнөх жилээс сайжраад эхэлсэн. начин болоод бүр гаарсан л даа. одоо энэ цолыг бусдаасаа хамгийн сайн л хамгаалах бөх дөө. Сонин юм, наадмын өмнө хөлөө бэртээсэн, сайнгүй байна гэсэн мэдээтэй байсан 2 бөх үзүүр түрүүнд үлдэх юм даа. тэр хогийн мэдээнээс болж фантазидаа аваагүймшд
Пүрэвсайханг дан шуудагнаас аймаар татаад гаргаад ирэхэд нь л тэр мэдээ худлаа мэдээ бна гэж бодсон.
Заан бол чанартай заан төрлөө дөө. сая бол зүгээр цэвэрлэгээ хийгээл явчлаа шд. 3 давааны амаас л сэтгэл зүй нтр ямархуу байгаа нь мэдэгдсэн л дээ. Содномыг хусчаад байхад Сарлаг лүд юм бодохгүй. цагаан сарын асуудал бол яахав дээ. тийм юмыг наадам дээр бодох бол ухаантай хүний ажил биш байхаа даа.
Харцагуудын талаар юу ярихав дээ, Түвшээ аваргын талаар та нар зөндөө л ярьж. Батсуурь а/н байхаасаа л бужигнуулаад явсан. 3-ын даваанд тунахад нь нутгийхнаасаа хөндий нөхөр юм бна даа гэж бодож суулаа. Пүрэвдагвын ярилцлага байсан, өргөөнд хамт сууж бөхөө үздэг сайн найзууд гэж. 4 дээр залуу арслантай тунахаар нь гайтуулж мэднэ дээ гэж бодсон, яг тэгсэн. Бүрэнтөгс шийрэгнээд барилдахгүй баахан алхаж байснаа золгов уу үгүй юү л хусуулчих нь лээ. найраа биш байх л гэж бодож бна. ноднин 4 дээр Ганбат арсланг зовоогоогүй бол энэ жил үнсүүлэх байж дээ, нутгийхнаасаа хөндий байх бас дэмий ч юм уу гэж бодож байлаа. 5 дээр бас тунах шахуу юм болохвий гэсэн харин Ирээдүй авцан. Ирээдүй Дагвыг хөнгөхөн хусчаад Суурьт амархан явцан.
6 дээр харин тэр нутгийхнаасаа хөндий байсан нь дээр ч юм уу гэж бодоод
тэгээгүй бол аварга нь аваад залчих ч байсан юм билүү.
Оюунболд бацаан харин мундаг үзлээ дээ. уг нь Цэрэнтогтох оронд нь харцага байсан бол илүү дээр байсан ч юм шиг. одоо ийм залуудаа цолонд хүрсэн хүн, нилээн явах байлгүй дээ. дахиад 10 гаран жил Хэнтий аймгийн Өмнөдэлгэрийн сумын харъяат гэдэг юм сонсохым биш бээз?
2 начин бол хоншоортой начингуудаа. 4 дээр хамгийн жижиг нь хамгийн томтой нь үзээл нураачихдаг.
зиа Содном Санжаа 2 5,6-ийн давааг гэтлэхгүй бол яаж түрүү нтр ярихав. Санжааг уг нь Шинэбаяр, Баянмөнх нарыг гялс хаяхаар нь тавираад сайхан болчиж дээ гэсэн тэгээд буруу ам аваал залрах юм даа. Содном тэр юм болгоныг хүлээдэгээ болих хэрэгтэйм шиг.
Өөр найдаж байсан хүмүүсээс Нямсүрэн Энхбаттай таараад заларчихлаа. яг доор нь Жагаа-Бадамдорж гэж таарсан. харамсалтай. 3 дээр олхиогүй юмнууд шалихгүй нөхдөд унаж 4-ийн оноолт завааруулж байгаамшд. Элбэг Цанлигт үсрээд, Баасандорж хасагдаад. Ду-с юм хүлээхээ болихоос доо. барьц сонгоод шинэ а/а барахгүйм. 3 давцан бол 4 дээр Цанлигтай таарах байсан байх шүү. Орших бас хатуу таараад яваад өглөө. а/а барахгүй бол тэгээд яаж түрүү ярихав. Энэ жил угаасаа их муу л байгаа. Ноднин уг нь янзын байсан даа. Өсөхөө заан ер нь дээшээ үзэхгүйм бна дөө. Өдрийн сонингийн баагий хатгаад ч нэмэр алга. Түвшээгээс өөр хүн таарсан бол хусчаад 5 дээр найраанд яваал өгөх байсан байх.
2 дээр үсэрсэн нөхдүүдтэй ч юу ярихав. Алтанхуяг, Батчулуун, Мөнгөнбаатар 3 ингээд дуусаж байгаам бна даа.
Сайнбаярыг үнэхээр магтан дуулъя. нөгөө хөлбөмбөг дээр фэйрплэй гээд шагнал өгөөд байдаг, тийм юм өгөхиймсан.
Өндөр аварга одоо бараг барилдахгүй байхаа даа. аймагтаа ойгоороо 1 үзээл. комби нь мундаг сайхан ажиллаж байж 5 давлаа. ядаж байхад Цанлиг хүртэл 4 даваад ороод ирэх юм. аав хүү 2-оор 3, 4 даваал
Энхбат аргагүй л сайхан начин юм даа. одоо манлайд нь зогсохоор боллоо. заан байхад томдохгүй л дээ уг нь. ахиулах л байх. гэхдээ дээр нь гарди, заан, харцага гээд 4-5 нөхөр гараад ирлээ. Гончигоо авдаг бас л буруудсан санагдсан.