МОНГОЛ НААДАМ 2013

Xарцага шонxорын дэвэлттэй хачин сайхан спорт доо

Moderator: Бөхийн модууд

Ардын хувьсгалын 91 жилийн ойн наадмын түрүү бөх таны бодлоор?

у.ав С.Мөнхбат
9
11%
у.а Г.Эрхэмбаяр
31
36%
у.а П.Бүрэнтөгс
8
9%
у.г Д.Рагчаа
1
1%
у.з М.Өсөхбаяр
0
No votes
у.з Ч.Санжаадамба
17
20%
у.х Ө.Бат-Орших
5
6%
у.х Ц.Содномдорж
5
6%
у.х Ө.Даваабаатар
0
No votes
у.н Э.Энхбат
1
1%
у.н Р.Пүрэвдагва
1
1%
Өөр бөх түрүүлнэ
7
8%
 
Total votes : 85

Re: МОНГОЛ НААДАМ 2013

Postby Saiza » Mon Jul 15, 2013 12:02 pm

Цогоо wrote:Саяхан хэдэн найз нартайгаа яриад сууж байтал Дорноговьд түрүүлж болдоггүй гэсэн яриа сонсоодохов. Ямар учиртай яриа байна? Мэдэж байгаа хүн байна уу?

Дундговьд лав Хур харцагаас болоод харцага цолноос дээш цолтой бөх төрдөггүйм гэнэ лээ...
Хараал идсэн тамхийг ч татахгүй... Хараал хэлэхгүй... Муу бодохгүй... Муухай зүйл хийхгүй... Тэнэхгүй... Тэнэгтэхгүй...
User avatar
Saiza
НБА сонирхогч #81
НБА сонирхогч #81
 
Posts: 18128
Joined: Tue Jul 28, 2009 5:52 pm
Location: Шинэ Монголын Спортын Ертөнцөд

Re: МОНГОЛ НААДАМ 2013

Postby Гансүх » Mon Jul 15, 2013 12:08 pm

Нөхдүүд өндөр аваргыг Түвшээ аваргад өглөө найраа хийлээ гэсэн хэрнээ Санжаад өгсөнгүй гээд байх юм ккк...
Бөх ч нээрээ үзэх юмгүй болж байна даа...Уран үнэн хүчийг үзсэн барилдаан ч тоотой болж байна...
Өчигдөр 1999 оноос хойших наадмын барилдаануудыг үзлээ 6-н залуу зааны үед үнэхээр лайтай байж дээ...Хоорондын барилдаанууд нь яасан ч гоё болдог байсан юм...
Одоо ч жил болгон л баахан том цолтон төрөөл байдаг цолныхоо хэмжээнд барилдаж байгаа хүн ч бараг алга дөө...
User avatar
Гансүх
Aрсенал & Миами фэн
Aрсенал & Миами фэн
 
Posts: 7729
Joined: Tue Dec 07, 2010 6:12 pm
Location: Миний төрсөн нутаг МОНГОЛ-ын сайхан орон...

Re: МОНГОЛ НААДАМ 2013

Postby ider » Mon Jul 15, 2013 12:09 pm

Cодномыг хүлээвэл бухын доодохыг харж үнэг турж үхэв гэдэг шиг юм болох байлгүй. Жил жилийн наадамд барьц хүлээгээд зогсчихоно. Барьцнаасаа тэгээ баваад байгаа юм байхгүй. Сэрвүүгээс идвэхитэй үзэх хэрэгтэй шд ядаж.
Мөнхбаатар арслангаа нэлээн харлаа. Яалтчгүй харьчихсан юм байна оо. Яахав 6 давчихаад байгаа нь яамай даа бас. Арслангаараа дуусах юм байна. Уул нь Өсөхөөгийн түшүүлдэг жил, Батерэйтэй заваардаг жил л авах байсан юм даа.
ider
 
Posts: 1716
Joined: Thu Sep 03, 2009 10:36 am

Re: МОНГОЛ НААДАМ 2013

Postby Bakhdal » Mon Jul 15, 2013 12:16 pm

Takanohana_Nowitzki wrote:Зиа сайхан, сайн бөхчүүд л цол ахиж, цолонд хүрлээ. Шинэ аваргын тухай юу ярихав, өнөө цагийн шилдэгүүдээс сүүлийн хэдэн жил хамгийн тогтвортой барилдаж байгаа л бөх. том цол авсан бөхчүүдээс цолондоо эзэн болж яваа бөх дөө. цаашдаа нээх олон жил биш ч энэ хэмжээндээ 2-3 жил байх байлгүй дээ.

Гарди бол үнэхээр сайжирч яваа шилдэг л бөх. а/з байхад нь ерөөсөө тоодоггүй байж билээ. а/а болоод начин болдогийн өмнөх жилээс сайжраад эхэлсэн. начин болоод бүр гаарсан л даа. одоо энэ цолыг бусдаасаа хамгийн сайн л хамгаалах бөх дөө. Сонин юм, наадмын өмнө хөлөө бэртээсэн, сайнгүй байна гэсэн мэдээтэй байсан 2 бөх үзүүр түрүүнд үлдэх юм даа. тэр хогийн мэдээнээс болж фантазидаа аваагүймшд :ногоон: Пүрэвсайханг дан шуудагнаас аймаар татаад гаргаад ирэхэд нь л тэр мэдээ худлаа мэдээ бна гэж бодсон.

Заан бол чанартай заан төрлөө дөө. сая бол зүгээр цэвэрлэгээ хийгээл явчлаа шд. 3 давааны амаас л сэтгэл зүй нтр ямархуу байгаа нь мэдэгдсэн л дээ. Содномыг хусчаад байхад Сарлаг лүд юм бодохгүй. цагаан сарын асуудал бол яахав дээ. тийм юмыг наадам дээр бодох бол ухаантай хүний ажил биш байхаа даа.

Харцагуудын талаар юу ярихав дээ, Түвшээ аваргын талаар та нар зөндөө л ярьж. Батсуурь а/н байхаасаа л бужигнуулаад явсан. 3-ын даваанд тунахад нь нутгийхнаасаа хөндий нөхөр юм бна даа гэж бодож суулаа. Пүрэвдагвын ярилцлага байсан, өргөөнд хамт сууж бөхөө үздэг сайн найзууд гэж. 4 дээр залуу арслантай тунахаар нь гайтуулж мэднэ дээ гэж бодсон, яг тэгсэн. Бүрэнтөгс шийрэгнээд барилдахгүй баахан алхаж байснаа золгов уу үгүй юү л хусуулчих нь лээ. найраа биш байх л гэж бодож бна. ноднин 4 дээр Ганбат арсланг зовоогоогүй бол энэ жил үнсүүлэх байж дээ, нутгийхнаасаа хөндий байх бас дэмий ч юм уу гэж бодож байлаа. 5 дээр бас тунах шахуу юм болохвий гэсэн харин Ирээдүй авцан. Ирээдүй Дагвыг хөнгөхөн хусчаад Суурьт амархан явцан. :smile: 6 дээр харин тэр нутгийхнаасаа хөндий байсан нь дээр ч юм уу гэж бодоод :ногоон: тэгээгүй бол аварга нь аваад залчих ч байсан юм билүү.
Оюунболд бацаан харин мундаг үзлээ дээ. уг нь Цэрэнтогтох оронд нь харцага байсан бол илүү дээр байсан ч юм шиг. одоо ийм залуудаа цолонд хүрсэн хүн, нилээн явах байлгүй дээ. дахиад 10 гаран жил Хэнтий аймгийн Өмнөдэлгэрийн сумын харъяат гэдэг юм сонсохым биш бээз? :ногоон:

2 начин бол хоншоортой начингуудаа. 4 дээр хамгийн жижиг нь хамгийн томтой нь үзээл нураачихдаг.

зиа Содном Санжаа 2 5,6-ийн давааг гэтлэхгүй бол яаж түрүү нтр ярихав. Санжааг уг нь Шинэбаяр, Баянмөнх нарыг гялс хаяхаар нь тавираад сайхан болчиж дээ гэсэн тэгээд буруу ам аваал залрах юм даа. Содном тэр юм болгоныг хүлээдэгээ болих хэрэгтэйм шиг.

Өөр найдаж байсан хүмүүсээс Нямсүрэн Энхбаттай таараад заларчихлаа. яг доор нь Жагаа-Бадамдорж гэж таарсан. харамсалтай. 3 дээр олхиогүй юмнууд шалихгүй нөхдөд унаж 4-ийн оноолт завааруулж байгаамшд. Элбэг Цанлигт үсрээд, Баасандорж хасагдаад. Ду-с юм хүлээхээ болихоос доо. барьц сонгоод шинэ а/а барахгүйм. 3 давцан бол 4 дээр Цанлигтай таарах байсан байх шүү. Орших бас хатуу таараад яваад өглөө. а/а барахгүй бол тэгээд яаж түрүү ярихав. Энэ жил угаасаа их муу л байгаа. Ноднин уг нь янзын байсан даа. Өсөхөө заан ер нь дээшээ үзэхгүйм бна дөө. Өдрийн сонингийн баагий хатгаад ч нэмэр алга. Түвшээгээс өөр хүн таарсан бол хусчаад 5 дээр найраанд яваал өгөх байсан байх.

2 дээр үсэрсэн нөхдүүдтэй ч юу ярихав. Алтанхуяг, Батчулуун, Мөнгөнбаатар 3 ингээд дуусаж байгаам бна даа.

Сайнбаярыг үнэхээр магтан дуулъя. нөгөө хөлбөмбөг дээр фэйрплэй гээд шагнал өгөөд байдаг, тийм юм өгөхиймсан.

Өндөр аварга одоо бараг барилдахгүй байхаа даа. аймагтаа ойгоороо 1 үзээл. комби нь мундаг сайхан ажиллаж байж 5 давлаа. ядаж байхад Цанлиг хүртэл 4 даваад ороод ирэх юм. аав хүү 2-оор 3, 4 даваал :ногоон:

Энхбат аргагүй л сайхан начин юм даа. одоо манлайд нь зогсохоор боллоо. заан байхад томдохгүй л дээ уг нь. ахиулах л байх. гэхдээ дээр нь гарди, заан, харцага гээд 4-5 нөхөр гараад ирлээ. Гончигоо авдаг бас л буруудсан санагдсан.


Яг санал нэг байна, Энхбат мундаг начин юм, Содном, Ду, Санжаа 3-аас олигтой юм гарахгүй нь. Содном, Санжаа 2 буруу ам аваад л унах юм.
Оюунболд гэж энэ залуу ирээдүйд ямар ч байсан Улсын Арслантай гэж хараад байгаа шүү. Биеийн байдал нь Азжаргал арслантай их адилхан юм, гэхдээ уран гоё биш юмаа. Бяртай биш, харин байгалиам өгөгдсөн асар их тэнхээтэй хүн байна лэ. Ямар ч байсан Мөнхбаатар арслантай адилхан нэг түрүү бол байгаа гэж бодож байна хамгийн багадаа
Bakhdal
 
Posts: 617
Joined: Sat Aug 20, 2011 10:00 am

Re: МОНГОЛ НААДАМ 2013

Postby Bakhdal » Mon Jul 15, 2013 12:21 pm

ider wrote:Cодномыг хүлээвэл бухын доодохыг харж үнэг турж үхэв гэдэг шиг юм болох байлгүй. Жил жилийн наадамд барьц хүлээгээд зогсчихоно. Барьцнаасаа тэгээ баваад байгаа юм байхгүй. Сэрвүүгээс идвэхитэй үзэх хэрэгтэй шд ядаж.
Мөнхбаатар арслангаа нэлээн харлаа. Яалтчгүй харьчихсан юм байна оо. Яахав 6 давчихаад байгаа нь яамай даа бас. Арслангаараа дуусах юм байна. Уул нь Өсөхөөгийн түшүүлдэг жил, Батерэйтэй заваардаг жил л авах байсан юм даа.


Харин тиймээ, Содном барилдаанаа өөрчлөхгүй бол явцгүй болоод байна.
Өсөхбаярыг Ганбаатар арслан түшдэг жил л Мөнхбаатар хамгийн сайн байсан юм :sad:: , тэр жил л түрүүлэх боломжтой байсан юм, мөн Соронзонболдод 6 дээр унадаг нэг жил байна, барьц сонгоод бараагүй. Ингээд 2 жил үндсэндээ алдаж байгаа юм. Харин Бат-Эрдэнэд бол үнэхээр өөр дээрээ шидээд, уначихсан юм л да. Тэр жилээс ерөнхийдөө харьж эхэлсэн гэх үү дэ.
Bakhdal
 
Posts: 617
Joined: Sat Aug 20, 2011 10:00 am

Re: МОНГОЛ НААДАМ 2013

Postby Гансүх » Mon Jul 15, 2013 12:24 pm

Соронзон 5 дээр Цэрэнтогтоход өгөх байсан чинь Эрхэмээ аварга өөрийг нь аваад мань хүн баахан нервтэж уурласан гэсэн ккк...Батрэй уул нь үзэх гэж байсан Цэрэнтогтохыг авах хүнгүй болчоод нутгийн зөвлөл нь ирж дарамтлаад Цэрэнтогтох ирж гуйгаад яалтчгүй болчихсон...
Баасанхүү Ганбаа гарьдын нүүрийг нь самардчихаар нь мань хүн уурандаа барьж авч шидэх гэж дайрчаагаад хутгуулаад уначихсан...Энэ жил уул нь бэлтгэл сайн байна гэж байсан юм...
Нүүрийг нь бүр нилээд сайн самардсан байна лээ ккк...
Ду ах маань үнэхээр наадмын одгүй юм даа...Одоо ч тэгээд хөгширчихлөө дөө...
User avatar
Гансүх
Aрсенал & Миами фэн
Aрсенал & Миами фэн
 
Posts: 7729
Joined: Tue Dec 07, 2010 6:12 pm
Location: Миний төрсөн нутаг МОНГОЛ-ын сайхан орон...

Re: МОНГОЛ НААДАМ 2013

Postby Чуугий » Mon Jul 15, 2013 12:26 pm

2006 оноос хойш 8 наадамд 8 өөр бөх түрүүлж.
2006-Сумъяабазар
2007-Мөнхбаатар
2008-Ганхуяг
2009-Өсөхбаяр
2010-Ганбат
2011-Мөнхбат
2012-Бүрэнтөгс
2013-Эрхэмбаяр
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: МОНГОЛ НААДАМ 2013

Postby Адмирал » Mon Jul 15, 2013 12:27 pm

Содном нээрээ бас ам буруу авсан даа.. уул нь бие хаа нтрээрээ Сумьяа аварга нтртэй харьцуулагдаж яригдаад байдаг.. гэтэл барилдаан талын талд нь ч хүрэхгүй юмдаа.. Сумьяа аварга шиг сайхан хонгодох, суйлах мэх сурж болдоггүйм байхдаа.. дан ганц золгооноос ч бүткүээ бүткү...
Санжаа уул нь тэр цэргийн арслан цолтой галзуурч байхдаа л шууд түрүүлцэн бол тэрнээс хойш ахиад хэд хэд түрүүлчиж мэдэхээр байсын.. одоо ч мэдкү дээ...
You'll never walk alone!
User avatar
Адмирал
The Holy Goalie
 
Posts: 7347
Joined: Wed Feb 28, 2007 1:09 pm
Location: Anfield Road

Re: МОНГОЛ НААДАМ 2013

Postby Takanohana_Nowitzki » Mon Jul 15, 2013 12:27 pm

Чуугий wrote:2006 оноос хойш 8 наадамд 8 өөр бөх түрүүлж.
2006-Сумъяабазар
2007-Мөнхбаатар
2008-Ганхуяг
2009-Өсөхбаяр
2010-Ганбат
2011-Мөнхбат
2012-Бүрэнтөгс
2013-Эрхэмбаяр

Түрүүгээ баталсан хүнгүй атал 3 аваргатай :ногоон:
Өндөгний минь хээ өөрчлөгдөшгүй
Хурууны минь хээ хувирашгүй
Алганы минь хээ арилашгүй
User avatar
Takanohana_Nowitzki
 
Posts: 17467
Joined: Thu Dec 08, 2005 1:30 am
Location: Спортын уухай хадсан ертөнц

Re: МОНГОЛ НААДАМ 2013

Postby Чуугий » Mon Jul 15, 2013 12:31 pm

Сумъяа аварга хэлж байна лээ.
Дараагийн даваандаа барилдах хүчээ нөөхийн тулд хурдхан шиг барилдаж давчаад гараа амраагаад сууж байдаг байлаа.
Харин одоогийн бөхчүүд аль болох зугтаад барьц сонголцохыг хүлээдэг болж гэж.
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: МОНГОЛ НААДАМ 2013

Postby ider » Mon Jul 15, 2013 12:40 pm

Сумьяа аврага нтр чинь анги шдээ. Нөгөө тав дээрээ л няхуур үздэг байсан болохоос, жин ихтэй хөдөлгөөн удаантай одооных шиг нөхдүүдийг нэг хонгодоол, эсвэл шуудагдаад л угсраа мэх хийгээд л юм болгохгүй дуусгана шүү дээ.
ider
 
Posts: 1716
Joined: Thu Sep 03, 2009 10:36 am

Re: МОНГОЛ НААДАМ 2013

Postby J@x » Mon Jul 15, 2013 12:40 pm

Чуугий wrote:2006 оноос хойш 8 наадамд 8 өөр бөх түрүүлж.
2006-Сумъяабазар
2007-Мөнхбаатар
2008-Ганхуяг
2009-Өсөхбаяр
2010-Ганбат
2011-Мөнхбат
2012-Бүрэнтөгс
2013-Эрхэмбаяр

Дээр нь үзүүрлэсэн бөхчүүд нь хүртэл бас 8 өөр. Яахав 3 хүн 1 түрүү 1 үзүүр авч. Тэгэхээр 8 жилийн 8 үзүүр түрүүнд гарч 13 хүн гарч ирсэн байна. Арай л тогтворгүй байна. Үзүүрээ баталчих, түрүүгээ баталчих хүн алга.

Тэгэхэд Ганаа, Цэрэнтогтох, Мөнх-Эрдэнэ, Сумяа гээд 14 үзүүр. Сүхбат, Өсөхбаяр, Ганбат, Сумяабазар гээд 9 түрүү байна шдээ.

Ер нь цолоо батлана гэдэг ойлголт үндсэндээ устаж дээ.
1
User avatar
J@x
Челси фен
Челси фен
 
Posts: 13314
Joined: Fri Feb 20, 2009 10:33 am
Location: UB

Re: МОНГОЛ НААДАМ 2013

Postby ider » Mon Jul 15, 2013 12:46 pm

Гэснээс энэ Сугаржаргал барилдсан бол 4-н давааны оноолтоос авахуулаад нэлээн өөрчлөлт гарч байхгүй юу. Ноднинжингоо допингын хэрүүл хийгээд байсан. Барилдахгүй байсан юм бол тэгээд орхичих байсын шд .
ider
 
Posts: 1716
Joined: Thu Sep 03, 2009 10:36 am

Re: МОНГОЛ НААДАМ 2013

Postby Аагий » Mon Jul 15, 2013 12:52 pm

Түвшээ аварга барилдаагүй бол ёстой шал өөр наадам болох байв шд...
BOOM!!!
User avatar
Аагий
Челси фен
Челси фен
 
Posts: 15687
Joined: Thu Dec 01, 2005 2:58 pm
Location: Жингийн цуваанд....

Re: МОНГОЛ НААДАМ 2013

Postby Bakhdal » Mon Jul 15, 2013 12:56 pm

peace5 wrote:Соронзон 5 дээр Цэрэнтогтоход өгөх байсан чинь Эрхэмээ аварга өөрийг нь аваад мань хүн баахан нервтэж уурласан гэсэн ккк...Батрэй уул нь үзэх гэж байсан Цэрэнтогтохыг авах хүнгүй болчоод нутгийн зөвлөл нь ирж дарамтлаад Цэрэнтогтох ирж гуйгаад яалтчгүй болчихсон...
Баасанхүү Ганбаа гарьдын нүүрийг нь самардчихаар нь мань хүн уурандаа барьж авч шидэх гэж дайрчаагаад хутгуулаад уначихсан...Энэ жил уул нь бэлтгэл сайн байна гэж байсан юм...
Нүүрийг нь бүр нилээд сайн самардсан байна лээ ккк...
Ду ах маань үнэхээр наадмын одгүй юм даа...Одоо ч тэгээд хөгширчихлөө дөө...


Ду харьчихсан байхаа, одоо найдалтгүй байх, харамсалтай л байна :sad:
Bakhdal
 
Posts: 617
Joined: Sat Aug 20, 2011 10:00 am

Re: МОНГОЛ НААДАМ 2013

Postby ЦАГААН » Mon Jul 15, 2013 1:38 pm

Мөнхбат аварга Эрхэмбаяр аваргын дээр эрэмбэтэй байнаа.

2 түрүүлээгүй л бол 9 + 9 нь 10 давж түрүүлэхтэй адилхан гэж үздэг юм шиг байна.
Учир нь Балжаа аварга 9 + 9, Сумяа аварга Мөнхбат аварга нар 10.
Хэрэв 9 + 9 илүү гэж үздэг бол Балжаа аварга Сумъяа аваргын дээр байх байсан.
10 нь илүү байсан бол Мөнхбат аварга Балжаа аваргын дээр байх байсан.

Гэтэл Сумъяа Балжаа Мөнхбат гэсэн эрэмбэй байсан гэхээр 9+9=10 гэж үзээд бусад туслах амжилтаар нь эрэмбэлдэг болж таараад байгаа юм. 4 удаа 8 давснаараа Сумъяа хамгийн өмнө байна гэх мэтээр ...

Ингээд 2 түрүүлээгүй 9+9=10 гэж үзвэл Мөнхбат аварга 7 6 5, Эрхэмээ 7 5 5 тул Мөхбат аварга өмнө нь байх юм шиг байна.
Гэхдээ манай холбооныхон ч өөрсдөдөө л багахан ашигтай бол юу ч гэж тайлбарлаад яаж ч эрэмбэлж чадах хүмүүс л дээ. Өөрсдөө ч тэрийгээ ойлгодоггүй юм шиг байна лээ.

Балжаа аварга Сумъяа аваргын доор байгаа дүйз
http://news.gogo.mn/r/34117

Балжаа аварга Мөнхбатын дээр байгаа дүйз:

http://garid.hiimori.mn/list/%D0%B1%D0%B0%D1%80%D0%B8%D0%BB%D0%B4%D0%B0%D0%B0%D0%BD%D1%83%D1%83%D0%B4/view/1540
Үүрдийн цэл залуухан 35 настай аварга...
User avatar
ЦАГААН
СЦ-ын гарьд дэвжээ
 
Posts: 4649
Joined: Mon Jul 13, 2009 11:01 am
Location: Bayankhongor

Re: МОНГОЛ НААДАМ 2013

Postby galaa039 » Mon Jul 15, 2013 2:09 pm

Аваргуудыг амжилтаар нь биш болсон дарааллаар нь эрэмбэлдэг л баймаар юм даа. тэр эрэмбэлэх дүрэмд бас тийм байсан л санагдаад байх юм.
Тийм олон аварга ч байгаа биш.
Монгол Улсын төлөө зүтгэе
User avatar
galaa039
 
Posts: 1236
Joined: Mon Jan 05, 2009 9:41 am
Location: Торгон ногоон дэвжээнээ зүүний магнайд

Re: МОНГОЛ НААДАМ 2013

Postby Takanohana_Nowitzki » Mon Jul 15, 2013 3:15 pm

Дархан аваргуудыг эрэмблэхгүй гэсэн заалт байгаа. аваргуудыг бол эрэмбэлнэ. Цагааны тайлбар л бодитойм бна. холбоо нь тэрнээс өөрөөр тайлбарлавал онцгүй л тайлбар болохоор бна.
Зодоон цохионы талаар ийм юм гарсан бна:
http://www.medee.mn/main.php?eid=33963
Өндөгний минь хээ өөрчлөгдөшгүй
Хурууны минь хээ хувирашгүй
Алганы минь хээ арилашгүй
User avatar
Takanohana_Nowitzki
 
Posts: 17467
Joined: Thu Dec 08, 2005 1:30 am
Location: Спортын уухай хадсан ертөнц

Re: МОНГОЛ НААДАМ 2013

Postby Takanohana_Nowitzki » Mon Jul 15, 2013 4:50 pm

Баяржавхлангийн зүрх өвдөөд байгаа сурагтай. тэгээд наадмаар барилдаагүй гэнэ. Пунцаг гарди наадмаас өмнө баахан лам хувраг залж нутагтаа ном нтр уншуулсан сурагтай. Чуугийгийн оруулсан зурагууд дээр байлуу тэ?
Өндөгний минь хээ өөрчлөгдөшгүй
Хурууны минь хээ хувирашгүй
Алганы минь хээ арилашгүй
User avatar
Takanohana_Nowitzki
 
Posts: 17467
Joined: Thu Dec 08, 2005 1:30 am
Location: Спортын уухай хадсан ертөнц

Re: МОНГОЛ НААДАМ 2013

Postby crusader » Mon Jul 15, 2013 5:02 pm

Батзориг, Бумбаяр тэргүүтэй Ховд, Увсын алдарт эхчүүд цэвэршээд Доржсамбуугаар тэргүүлүүлсэн шинэхэн залуухан эхчүүд хээл сайтай байгаам байнаа :ногоон:
You can't stop my shine.........
User avatar
crusader
Forever Interista
 
Posts: 6860
Joined: Thu Oct 22, 2009 7:33 pm
Location: Милан

Re: МОНГОЛ НААДАМ 2013

Postby jalkhanz » Mon Jul 15, 2013 10:50 pm

Улсын цолтой бөхчүүдийн эрэмбэ-2013

http://jalkhanz.blogspot.com/2013/07/2013_15.html
http://jalkhanz.blogspot.com/
Та Миний блогт зочлоорой...
User avatar
jalkhanz
 
Posts: 137
Joined: Mon Feb 14, 2011 2:56 pm

Re: МОНГОЛ НААДАМ 2013

Postby Bakhdal » Tue Jul 16, 2013 8:00 am

crusader wrote:Батзориг, Бумбаяр тэргүүтэй Ховд, Увсын алдарт эхчүүд цэвэршээд Доржсамбуугаар тэргүүлүүлсэн шинэхэн залуухан эхчүүд хээл сайтай байгаам байнаа :ногоон:


whahahaha :-o

Миний бодлоор Монгол Бөхийн Холбоо хэд хэдэн шалгуур гаргаад, тэр шалгуурт нийцэхгүй бол До Гарьд, Ганхуяг арслан, Азжаргал арслан энэ тэрээс авхуулаад зодог тайлуулдаг болмоор байна. Бас хөгшин Улсын начингууд байна, аймгийн наадам ёстой будлианы газар болгож байна.
3 дээр нэг нь авч өгнө, 4 дээр нэг нь унаж өгнө, 5 дээр бас нэг нь авч өгнө. Тэгээд аймагт гайгүй барилдчих байх гэсэн бодолтой, байнгын бэлтгэлтэй залуус нь 3,4,5 даваанд тунаад нэгнийгээ дараад байна. Энэ нь эргээд найраагаар л цол авах ёстой гэсэн механизм-г өөгшүүлээд байна.

До гарьд хэдэн жил дараалж маамуулж байна?
Bakhdal
 
Posts: 617
Joined: Sat Aug 20, 2011 10:00 am

Re: МОНГОЛ НААДАМ 2013

Postby Max » Tue Jul 16, 2013 10:21 am

jalkhanz wrote:Улсын цолтой бөхчүүдийн эрэмбэ-2013

http://jalkhanz.blogspot.com/2013/07/2013_15.html



Эрхэмбаяр аварга мөнхбат аваргын дээр юм уу? Facebook дээр бол дээр нь доор нь гээл бөөн юм болж байна. учрыг нь олдоггүй ээ хө.
Max
 
Posts: 106
Joined: Fri Jul 06, 2012 11:29 am

Re: МОНГОЛ НААДАМ 2013

Postby Max » Tue Jul 16, 2013 10:29 am

Шинэ аварга, Б.Батмөнхийн учраа энэ наадмын хамгийн гоё нь байлаа даа.
Батмөнх ер нь хамаг будлианыг тарьсан даа 3 даваанаас эхлээд Содном Санжаа гээл. Шинэ аваргыг хамгийн их хазайлгасан ганц хүн нь байх шүү.
Баатарцолыг давчихна уу гээл Мийгаа заан хажууд нь байгаал хашгираал байсан, давцан бол Амартүвшин харцага авчих байсан байхаа. Баатарцол уначаад ирээд зааны хажууд зогсоод уйлаал байсан.
Оюунболд чинь харин янзын шартай хүүхэд билээ зааны даваанд уначаад багш дээрээ ирчээд зөндөө уйлсаншд. Эрхэмээг давчина гэж гарсан бололтой.
Max
 
Posts: 106
Joined: Fri Jul 06, 2012 11:29 am

Re: МОНГОЛ НААДАМ 2013

Postby Bakhdal » Tue Jul 16, 2013 10:39 am

Max wrote:Шинэ аварга, Б.Батмөнхийн учраа энэ наадмын хамгийн гоё нь байлаа даа.
Батмөнх ер нь хамаг будлианыг тарьсан даа 3 даваанаас эхлээд Содном Санжаа гээл. Шинэ аваргыг хамгийн их хазайлгасан ганц хүн нь байх шүү.
Баатарцолыг давчихна уу гээл Мийгаа заан хажууд нь байгаал хашгираал байсан, давцан бол Амартүвшин харцага авчих байсан байхаа. Баатарцол уначаад ирээд зааны хажууд зогсоод уйлаал байсан.
Оюунболд чинь харин янзын шартай хүүхэд билээ зааны даваанд уначаад багш дээрээ ирчээд зөндөө уйлсаншд. Эрхэмээг давчина гэж гарсан бололтой.


Баатарцолд уг нь 2 сайхан боломж олдсон ш дэ, эхний барьц сонгоон дээр л сайн барьж байгаад аваад шидчихсэн бол боломж байсан шүү.
Оюунболд бол угаасаа л бэлтгэгдсэн хүн, сэтгэл зүй нь бол ирээдүйн аварга шүү дэ.
Bakhdal
 
Posts: 617
Joined: Sat Aug 20, 2011 10:00 am

PreviousNext

Return to Үндэсний бөx

Who is online

Users browsing this forum: No registered users and 4 guests
cron