МОНГОЛ НААДАМ 2013

Xарцага шонxорын дэвэлттэй хачин сайхан спорт доо

Moderator: Бөхийн модууд

Ардын хувьсгалын 91 жилийн ойн наадмын түрүү бөх таны бодлоор?

у.ав С.Мөнхбат
9
11%
у.а Г.Эрхэмбаяр
31
36%
у.а П.Бүрэнтөгс
8
9%
у.г Д.Рагчаа
1
1%
у.з М.Өсөхбаяр
0
No votes
у.з Ч.Санжаадамба
17
20%
у.х Ө.Бат-Орших
5
6%
у.х Ц.Содномдорж
5
6%
у.х Ө.Даваабаатар
0
No votes
у.н Э.Энхбат
1
1%
у.н Р.Пүрэвдагва
1
1%
Өөр бөх түрүүлнэ
7
8%
 
Total votes : 85

Re: МОНГОЛ НААДАМ 2013

Postby Батгэрэл » Mon Jul 15, 2013 8:59 am

Рагчаа бол нээрээ дээшээ явах байсан хүндээ тэгтэл нутгийн арслангаа цохиж, зодож гарч ирээд хэвтээд өгдөг.
THE CHOSEN ONE
User avatar
Батгэрэл
I love this game
I love this game
 
Posts: 3374
Joined: Mon Mar 05, 2007 11:07 am
Location: ***

Re: МОНГОЛ НААДАМ 2013

Postby J@x » Mon Jul 15, 2013 9:26 am

Эхэн, дундаа онцгүй байсан наадам сүүл рүүгээ л нэг сайхан болох шив.

Санжаа, Содном 2 энэ маягаараа бүтэхгүй ээ. 2лаа л барилааны арга барилаа өөрчлөх шаардлагатай юм байна тэгэхгүй бол тэгээд худлаа болох. Бараг ч худлаа боллоо л доо. Одоо зайлуул бараг 5н даванаад энэ 2т ам олдохнуу айн. Содном ч бараг тэгээд худлаа юм байна дөө.

За Өсөхөө заан, До гарьд марьд гээд улаан найраачидыг барилдуулахгүй байж болдоггүй юм байх даа. До гарьд 5н даваанд бараг өөрөө хүртэл итгэхээр жүжиглэж байна лээ шдээ. Залууд нь дэмжиж байсан аа бодохоор ой гутах юм.

Өсөхөө харцага бэртэлтэй байсаар байгаад формоо олоогүй гээд хэвтээд өгөх шиг боллоо. Рагчаад л харамсаад байх юм. Архангайнхан ч тэгээд харсаар байгаад түрүү бөхөө найраанд явуулчихдаг. Яршиг зүгээр Өсөхөөгөөр авахуулаад Рагчаагаа явуулахгүй. Одоо ч Рагчаа шуударчихаж байгаа биздээ. Давгадаа лав нэг өгөх биз.

Одоо Ганбат, Өсөхөө аварга нар сайхан дээрээ больчих хэрэгтэй. Энэнээс цааш бол үнэндээ дэмий биз. Сайхан нэрээ сэвтүүлэх нь. Юм гоё дээрээ л сайхан.

Сайнбаяр заан бол үнэндээ эрийн хуйх юм аа. Бүгд ийм л сэтгэхүйтэй барилдмаар байгаа юм даа.

Цолтнуудын тухайд Гончиг гарьдаа бол хамгаалаад барилдчихаж чадна аа. Лав одоо байгаа гарьдуудаас хамгийн сайн үзчих нь байх. Гоё ч барилдаж дээшээ гарч ирлээ.

Батмөнх ёстой гоё цол авлаа. Угаасаа юм юмтай бөх. Сүхбатын шавь гэхээр бүр өөриймсөг байдийн. Фантазид би л бараг анх авдаг байсан байх хэхэ.

Аваргын тухайд баяртай байна. Одоо цол дүүрэн сайхан аварга лав 2 жил бүйднийгээ баясгахаар байна. Цол дагаж бяр гэдэг үнэхээр энэ хүн дээр харагдах юм даа.

Алтайнхан маань ёстой муу наадлаа. Лхагвадорж, Ду 2оос юм хүлээгээд нэмэргүй юм байна. Ду бараг тэр юм хум шахдаг нь бараг үнэн юм дөө. Үнэн суга царайлахын. Лхагвадорж бол хэнд ч унаж мэдэх бас хэнийг ч давж мэдэх тогтворгүй хүн юм.

Өндөр Ганбаагаа ядаж 6 давах байх гэсэн байдгүй. Соронозон нь зодоон хийгээ л уг нь өнгөтэй гоё л барилдаад байсан гэхдээ начин л төрүүлэх байсан биз.
Батэрэй суга одоо бүр байжээ. 4н даваан дээр ара гэмээр суга байна лээ шдээ. Гэхдээ тэгээд ядаж 6 давчих болов уу гэсэн хэвтээд өглөө. Эрхэмбаяраас л болж ам өөрчлөгдчих шиг боллоо.
Тэгээд эцэст нь Цэрэнтогтох начин болсон ч гэсэн чамлалттай байна аа. Оршихыг гайтуулж, Батэрэйг өвдөглүүлчихээд Батсуурьт юу ч хийж чадалгүй унахаар ямар хэрэг байна. начин аваад бараг эрэмбэд нь өөрчлөлт ч гараагүй байх дөө зайлуул. Батсуурь, Батмөнх нарын оронд зогсож болохоор л байсан.

Аа харин хэдэн юм харагдсан нь Амартүвшин харцага Алтаншагайгаа амлаад хаячих юм. Пүүжээ харцага Алтанхуягтайгаа яс үзээд хаячихаад Санчирт уначих юм. Пүүжээ харцага ч одоо нутаг руугаа яваад бараг хэрэггүй болж байгаа байх даа.
1
User avatar
J@x
Челси фен
Челси фен
 
Posts: 13314
Joined: Fri Feb 20, 2009 10:33 am
Location: UB

Re: МОНГОЛ НААДАМ 2013

Postby Bakhdal » Mon Jul 15, 2013 9:29 am

Батгэрэл wrote:Рагчаа бол нээрээ дээшээ явах байсан хүндээ тэгтэл нутгийн арслангаа цохиж, зодож гарч ирээд хэвтээд өгдөг.


Рагчаа Гарьд бэртэлтэй байгаа гэж дуулдсан, тэгээд л өгчихсөн байх. Гэхдээ бүгд боломжийн залуус цолонд хүрчихсэн шүү.
Цэрэнтогтох, Оюунболд, Батсуурь 3 бол ахиулна гэж үзнэ, Олимпийн аваргад бол цол ахиулах хүсэл нэг их төрөхгүй байх, Баасанхүү бол цолныхоо хэмжээнд үзээд байх байх. Бүгдийг нь дэмжиж байгаа.
Манай Санзаа заан нэг л явахгүй болчихлоо, наадмаар нэг л болж өгөхгүй юм. Одоо нас нь явлаа, хойтон түрүүлэхгүй бол эрэмбэ нь бүр багасаад байна шүү дэ, одоо 2 байр доошоо ухарчихлаа дахиад л. Гончиг, Батмөнх 2 дээр нь гарчлаа. Дараа жил бүр хүнд даваануудыг хийх болж байна :smile:

Алтайнхан хэрэг алгаа, 4 дээр өндөр гарьд нь, 5 дээр жижиг гарьд нь, ганц заан нь, 6 дээр ганц найдвар нь тахим буулгах юм. Ер нь аймгийн цолтонгууд нь 5 давчуул нь тэгээд нутгийн зөвлөл бараг л начинд зүтгүүлчих юм бишүү. Бат-Эрдэнэ гарьд энэ жил найраад явчихваа гэж.

Мөнхбат аварга ерөнхийдөө дахин түрүүлэхэд бас л хүнд болж эхэлж байна. Одоо Эрхэм аварга дээр нь эрэмблэгдэнэ. Дараа жил хичээгээд 4-т үлдлээ гэхэд Санжаа, Бүрэнтөгс, бусад залуустай тулах нь байна шүү дэ. Тэгээд цээжиндээ хэтэрхий жин нэмээд, хөлний ачаалал хэтэрхий ихдээд эхэллээ. Хөл нь ерөнхийдөө муудчихлаа. Одоо залуучууд бол 2 хөлтэй нь барилдаад давчих боломжтой харагдаж эхэлж байна шүү. ХӨЛӨНДӨӨ АНХААРАХГҮЙ БОЛ.

Түрүүлэх боломжтой бөхчүүдээс Мөнхбаатар арслан, Өндөр Гарьд, Санжаа заан, Содном Харцага нар ерөөсөө болохгүй байна. Гол нь барилдааны хэв байдал, аргаа өөрчлөхгүй бол залуу үе түрэн гарч ирж байна.

Оюунболд дараа жил заан, гарьд гээд зогсож байж мэдэхээр байна. Залуу үе ёрөнхийдөө гарч ирж байна.
Bakhdal
 
Posts: 617
Joined: Sat Aug 20, 2011 10:00 am

Re: МОНГОЛ НААДАМ 2013

Postby 1220 » Mon Jul 15, 2013 9:30 am


- Монгол төрийн наадам болохоос Өсөхбаяр аваргийн хэлбэрддэг наадам биш л баймаарын. Нэг л их жудаг ярихын. За яахав Түвшинбаярт барилдахгүй бууж өгсөн нь жудаг юм бол сайхан барилдахыг харах гэсэн сая хүмүүсийн сэтгэлийг гонсойлсоноо жудаг гэх үү. Барилдахгүй бууж өгдөг энэ муухай юм Батэрдэнээс л эхэлсэн.
Миний нутгийн тэнгэрт өдөлсөн бүргэд
Бусдын тэнгэрт өдөө цацдаггүй
Будант газар ясаа тавидаггүй ээ
User avatar
1220
Спортын үнэнч фэн
 
Posts: 2225
Joined: Thu May 25, 2006 3:06 pm

Re: МОНГОЛ НААДАМ 2013

Postby Bakhdal » Mon Jul 15, 2013 9:36 am

[quote="J@x"]Эхэн, дундаа онцгүй байсан наадам сүүл рүүгээ л нэг сайхан болох шив.

Одоо Ганбат, Өсөхөө аварга нар сайхан дээрээ больчих хэрэгтэй. Энэнээс цааш бол үнэндээ дэмий биз. Сайхан нэрээ сэвтүүлэх нь. Юм гоё дээрээ л сайхан

Сайнбаяр заан бол үнэндээ эрийн хуйх юм аа. Бүгд ийм л сэтгэхүйтэй барилдмаар байгаа юм даа. quote]
:eek: :eek: :eek:
яг зөв Сайнбаяр зааныг үнэхээр үнэлэхээр байсан шүү. Одоо Ганбат арслан, Өндөр аварга 2 зодог тайлсан нь зөв байхооо, бас До гарьд байна.
Дараа жил Эрхэм аварга юмуу, жижиг аварга маань энэ До гарьдыг 5 дээр аваад хаячаасай. Эсхүл 4 дээр энэ нөхрийг нэг нь тасдаасай. Арай хэтэрч байна.

Ховдын 2 заан, Булганы 1 гарьд, 2 заанд халаагаа өгсөн юмуу гэмээр л харагдаж байна.
Bakhdal
 
Posts: 617
Joined: Sat Aug 20, 2011 10:00 am

Re: МОНГОЛ НААДАМ 2013

Postby Bakhdal » Mon Jul 15, 2013 9:41 am

J@x wrote:Аа харин хэдэн юм харагдсан нь Амартүвшин харцага Алтаншагайгаа амлаад хаячих юм. Пүүжээ харцага Алтанхуягтайгаа яс үзээд хаячихаад Санчирт уначих юм. Пүүжээ харцага ч одоо нутаг руугаа яваад бараг хэрэггүй болж байгаа байх даа.


Би харин гайхаад л байсан, Амартүвшинг Алтаншагайд өгөх гэж байна гээд л хараад байсан, давчихаар нь их гайхсан
Bakhdal
 
Posts: 617
Joined: Sat Aug 20, 2011 10:00 am

Re: МОНГОЛ НААДАМ 2013

Postby Аагий » Mon Jul 15, 2013 9:44 am

Алтанхуяг ч одоо ингээд аймгийн арслангаараа үлдэх юм биш үү, нас 35тай. Пүрэвжав харцагаасаа ах юм гэнэ шд. Сонин шүү, энэ жил өгөх нь дээ гэтэл чичирсээр байгаад хаячдаг кк.
BOOM!!!
User avatar
Аагий
Челси фен
Челси фен
 
Posts: 15687
Joined: Thu Dec 01, 2005 2:58 pm
Location: Жингийн цуваанд....

Re: МОНГОЛ НААДАМ 2013

Postby J@x » Mon Jul 15, 2013 9:48 am

Харин тэхх. Хэдэн сайхан а.а-д а.а чигээрээ дуусах нь тодорхой боллоо л доо.
Bakhdal wrote:
J@x wrote:Аа харин хэдэн юм харагдсан нь Амартүвшин харцага Алтаншагайгаа амлаад хаячих юм. Пүүжээ харцага Алтанхуягтайгаа яс үзээд хаячихаад Санчирт уначих юм. Пүүжээ харцага ч одоо нутаг руугаа яваад бараг хэрэггүй болж байгаа байх даа.


Би харин гайхаад л байсан, Амартүвшинг Алтаншагайд өгөх гэж байна гээд л хараад байсан, давчихаар нь их гайхсан

2лаа л дээшээ явахгүй болохоороо аль нэг нь 3 давая гэсэн юм байлгүй. Рагчаа нээрээ нутгийн дүүгээ яаж байж 4 давлаа даа тэгээд өгдөг жаахан өөдгүй.

Гэснээс Баасандоржийг зугтсаар байгаад хасагдахад хичнээн их баярлав аа.
1
User avatar
J@x
Челси фен
Челси фен
 
Posts: 13314
Joined: Fri Feb 20, 2009 10:33 am
Location: UB

Re: МОНГОЛ НААДАМ 2013

Postby Адмирал » Mon Jul 15, 2013 9:50 am

Найраа хийхээр найраа хийлээ гээд... хийхгүй болохоор өгсөнгүй гээд байнуу даа :ногоон:
You'll never walk alone!
User avatar
Адмирал
The Holy Goalie
 
Posts: 7347
Joined: Wed Feb 28, 2007 1:09 pm
Location: Anfield Road

Re: МОНГОЛ НААДАМ 2013

Postby Bakhdal » Mon Jul 15, 2013 10:01 am

Арван дөрвөн арслан төрөөд байна
21 минутын өмнө Бүсийн даншигтай дөрвөн аймаг болон Дорноговь, тодорхой шалтгааны улмаас хойшлогдсон Баян-Өлгийгөөс бусад аймгийн баяр наадам улсын наадмын урд өдрүүдэд үргэлжилж дууслаа. Баянхонгор аймгийн баяр наадам долдугаар сарын 10-нд өндөрлөж Баянговь сумын харьяат аймгийн харцага Б.Бат-Амгалан түрүүлж аймгийн арслан цолонд хүрлээ. Үзүүрт сумын шилдэг заан Баянбулаг сумын харьяат Нацагсүрэнгийн Золбоо шалгарч аймгийн заан цол хүртжээ. Их шөвөгт Баянбулагийн Аварзэдийн Отгонбаатар, Богд сумын харьяат шилдэг сумын заан Жаргалын Энхбаатар нар шалгарч аймгийн харцага цолонд хүрлээ. Ногоон зодогт Г.Жамбалдорж тавын даваанд унасан бол Говь-Алтай аймгийн Тайшир сумын харьяат Алтангэрэлийн Батзориг, Шинэжинст сумын харьяат сумын заан Өнөрбаатар, Баянлиг сумын харьяат Анхбаяр, Архангай аймгийн Тариат сумын харьяат Г.Болдгэрэл нар аймгийн начин цолонд хүрчээ.

Дархан-Уул аймгийн баяр наадамд Шарынголын Нэргүйбаярын Эрдэнэчулуун начин түрүүлж аймгийн арслан цол, Сүхбаатарын Ерөөлт үзүүр булаав. Их шөвөгт Жигжидсүрэнгийн Бадрал үлдэж аймгийн харцага цолонд хүрч, Дарханы жүдогийн багш Батбилэг их шөвөгт үлджээ. Увсын Цэдэндоржийн Мөнхбаяр аймгйин арсалн Дамбын Тангадаар тав давж аймгийн начин цолтон болов. Ууганбаатар, Дарханы Баасандорж, Хадбаатар аваргын Мягмарсүрэн нар наймд үлджээ. Аймгийн заан Базаргүрийн Бадамсүрэн Дарханы наадмыг дахин зорьсон ч түрүү бөхтэй тавын даваанд тунан шороодож заан цолон дээрээ үлдлээ.

Говьсүмбэр аймгийн баяр наадамд Завхан аймгийн Баянхайрхан сумын харьяат Ганболдын Баасандорж харцага үзүүр түрүүнд сумын заан Бат-Очирын Гончигтавхайтай шалгарч гурав дараалан хаяж түрүүлэн аймгийн арслан цолонд хүрлээ. Багагүй хэл амтай болсон гэх тус наадамд дургүйлхэх хүн нэлээд байлаа. Архангай аймгийн харьяат аймгийн начин Ц.Ганбатыг нэгийн даваанд Увс аймгийн харьяат Цэвээний Отгонтой (түүнээс өмнө болон хойно нь хүүхдүүд аманд гаргасан), хоёрын даваанд Төв аймгийн Б.Энх-Очирхуягтай тааруулж, гурвын даваанд Хархорины Х.Ариунболдыг амлан хаяхад, дөрвийн даваанд Г.Баасандоржтой таарч унажээ.

Анхдагчдын өлгий Булган аймаг энэ жил 128 бөх барилдуулав. Учир нь тус аймаг бөхийн өгч авдаг явдлыг болиулсан анхдагч болно хэмээн ийн цөөн бөх барилдуулжээ. Тус аймгийн баяр наадам тун чанга болж гурав, дөрвийн даваанаас залуус нь хоорондоо тааран гал гарч эхэлжээ. Цөөхөн бөхийн барилдаанд Бүрэгхангай сумын харьяат Дармаагийн Тамир түрүүлж аймгийн арслан цолонд хүрч, Сайханы Б.Амбасэлмаа үзүүрлэлээ. Б.Сангисүрэнгийн ангийн оюутан Доржийн Баярманлай тойргийн аймгийн заан цолтой их шөвөгт шалгарч МБӨ-нд аймгийн начин цолтой гарах эрхийг оллоо. Хутаг-Өндөр сумын харьяат Хутагийн Цогтгэрэл гэх жүдочин залуу их шөвөгт үлдэж аймгийн начин болов. Аймгийн начин Ядамсүрэнгийн Алтантулга энэ хавар бэлтгэл сайтай тун сайхан байсан ч энэ наадмын нэгийн даваанд шороодож, маргааш нь болсон Орхон аймгийн баяр наадамд хоёрын даваанд, Хөвсгөл аймагт гурвын даваанд унажээ.

Эрдэнэтийн наадамд Завхан аймгийн харьяат аймгийн начин Батцэрэнгийн Уртбаяр түрүүлж аймгийн арслан цол, Булган аймгийн харьяат аймгийн харцага Батсүхийн Гантөмөр үзүүрлэлэж аймгийн заан цолонд хүрчээ. Шөвгиин 4-т Архангай аймгийн харцага Чагнаадоржийн Ганзориг үлдэж тэргүүлэгч эрэмбээ улам баталгаажууллаа. Мөн их шөвөгт аймгийн арслан В.Тавхайн хүү өнгөрсөн жилийн түрүү бөх Чулуунгэрэл шалгарсан байна. Шархүүгийн Пүрэвгарьд Орхонд барилдаж чөлөөтийн Ч.Ганзоригт унажээ.

Увс аймгийн баяр наадамд Тэсийн Хүрэлбаатарын Оргилболд түрүүлж тойргийн аймгийн арслан цолоо жинхэллээ. Үзүүрт мөн сумын харьяат Лхангайжавын Цээсүрэн шалгарч цолоо батлав. Их шөвөгт Тэсийн Лүжээгийн Жамсран заан, Дамдины Тогтохжаргал харцага нар шалгарчээ. ХААИС-ийн Юмжаргал, Тэсийн улаан гуталтын удам Лхамаагийн Балдорж, сумын заан Батбаяр, тавын даваанд Төрмөнхийн Хайдавтай тунаж шөвгөрсөн Тодсайханы Мөнх-Эрдэнэ нар ирэх жил МБӨ-нд аймгийн начин цолтой гарах юм байна.

Дундговь аймгийн баяр наадамд аймгийн заан төрийн наадамд дөрөв давж явсан Төмөрчөдөрийн Занданбат найм даван түрүүлж, заан цолноосоо 9 жилийн дараа а.а боллоо. Аймагтаа гурав түрүүлсэн хүчит арслан А.Батсайханы хүү Бат-Эрдэнэ үзүүрлэж аймгийн заан боллоо. Их шөвөгт Гурвансайхан сумын харьяат шилдэг сумын заан Болдбаатарын Доржсүрэн, аймгийн харцага Чойдоржийн Бүрэнзэвсэг нар шалгарч Б.Доржсүрэн аймгийн харцага цолонд хүрч байгаа нь энэ. Тавын даваанд Эрдэнэбатын Даш Архангайн Ц.Цогт-Эрдэнийг амлан барилдаад өвдөг шороодож мөрөөдлөө үгүй хийжээ. Харин Цэнхэрийн Б.Баатарсүрэн Б.Доржсүрэнтэй тунаж унав. Луусын Чүлтэмийн Цогтбаатар, Цагаандэлгэрийн Мэндбаярын Цэрэнбат нар аймгийн начин цолонд хүрсэн байна.

Өмнөговь аймгийн баяр наадамд улсын шинэхэн гарьдын ангижав аймгийн начин Бэгзийн Мижидсүрэн түрүүлж аймгийн арслан цолонд хүрлээ. Үзүүрт аймгийн харцага Эрдэнэбатын Нямаа шалгарч Сүүжийн бэлтгэлээс цолоо ахиулсан бөхчүүдийн нэг болов.

Өвөрхангай аймгийн баяр наадамд 256 бөх хоёр өдөр хүч үзэн барилдаж Хужирт сумын харьяат аймгийн заан Даваахүүгийн Цэвэлсодном найм даван түрүүлж аймгийн арслан цолонд хүрлээ. Үзүүрт Бүрд сумын харьяат сумын шилдэг заан Мөнхбатын Даваасүрэн шалгарч аймгийн заан цолтон болж, аймгийн заан Даваадагвын Дарханбаатар, Оюунгэрэлийн Бундхорол харцага их шөвөгт үлджээ. Төрбатын Ядамсүрэн начин цолоо дахин баталж, Лхамжав, Мөнхбаяр нарын залуус сумын заан болж Богд сумын харьяат сумын заануудын барилдаанд наймд үлдэж явсан Даваагийн Наранцогт аймгийн начин болжээ. Гурвын давааны төгсгөлд Гомбодоржийн Цэнддорж Оюунгэрэлийн Наранбаатартай, Баяртогтохын Мөнх-Өрнөх Оргодолын Үйтүмэнтэй, Мөнхбатын Даваасүрэн Гучин-Усын Ц.Батжаргалтай тус тус нугарч тааран гурван шилдэг сумын заан хойтонгийн наадмыг хүлээх болсон байна. Аваргын Ж.Бямбадоньд улсын начин Л.Наранбаатарт унаж аймгийн цолгүй үлдлээ.

Говь-Алтай аймгийн баяр наадамд цэргийн харцага Балганы Хишигбаатар түрүүлж аймгийн арслан болов. Үзүүрт Бугат сумын харьяат Цогбадрахын Бямба-Очир харцага шалгарч аймгийн заан цолтой боллоо. Их шөвөгт Намсрайн Баярмагнай начин шалгарч Ц.Бямба-Очирт унасан байна. Бигэр сумын харьяат Цэрэгбаатарын Эрхэмбаяр хүү зургаа даван шөвгөрч аймгийн харцага цолонд хүрч нутгийн олноо баярлуулжээ. Чинзоригийн Эрдэнэсайхан цолоо баталж Ц.Эрхэмбаярт унаж, улсын начин Цанжидын Энхжаргалын хүү Мэргэншагай, Бямбажаргалын Жавхлан, Дашдаваагийн Азбаатар нар аймгийн начин цолонд хүрчээ.

Ховд аймгийн баяр наадамд Оргихын Хангай түрүүлж аймгийн заан цолонд хүрлээ. Аймгийн начин Доржсүрэнгийн Бадамгарав үзүүрлэж аймгийн заан цол хүртжээ. Монцойн Ганзориг аймгийн харцага болж, Зэрэгийн шинэхэн цэргийн начин Баярхүүгийн Бат-Өлзий тунан барилдсаар их шөвөгт шалгарч аймгийн харцага цолонд хүрчээ. Бат-Өлзий энэ баяр наадамд Ховдын найдвар Бальдаржамцын Тайван, Баян-Өлгийн Н.Мустафа нарыг дараалан хаяж цолонд хүрчээ. Эрдэнэбүрэн сумын харьяат сумын заан Ганхуягийн Ууганбаяр өөрийн амьдаа начин Ууганбаяраар тав давж аймгийн начин цол хүртэв. Улсын наадмын өсвөрийн барилдаанд их шөвөгт үлдэж явсан А.Дэлгэрхангай, Дөргөний Буянтогтох аймгийн арслан Т.Баттөмөрөөр, Зэрэгийн Баяржаргал Шараагийн Мөнх-Од харцагаар тав давж аймгийн начин цолонд тус тус хүрлээ.

Төрийн наадмын түрүүг авсан Сэлэнгэ аймгийн баяр наадамд Нэгдэл начны хүү Жаргалбаяр найм даван түрүүлж аймгийн арслан цолонд хүрлээ. Үзүүрт Батцэнгэлийн Эрдэнэбаяр заан дахин шалгарав. Майбаатарын Баярмандах заан, аймгийн начин Жавхлангийн Мандахбаяр нар их шөвөгт үлдэж цол чимгээ ахиулжээ. Завханы Алдархааны П.Батсүх цолоо баталж, Хүдэрийн Даваадоржийн Төрболд, Хушаатын Х.Чинбат нар аймгийн начин цолнд хүрчээ.

Дорнод аймгийн баяр наадамд Гандуламын Отгонбаатар арав гаруй жилийн дараа дахин түрүүлж хурц арслан цолны болзол хангав. Түүнтэй Ёндонжамцын Хишгээгийн хүү Алтансүх үзүүрт үлдэж аймгийн заан цолонд хүрсэн. Их шөвөгт аймгийн арслан Ганбаатарын Түмэнжаргал, сумын шилдэг заан Мөнхзоригт нар шалгарсан байна. Гурванзагалын Д.Булгантамир, Халхголын Э.Баярсайхан, Хөлөнбуйрын Ганзориг нар аймгийн начин болж Булган сумын Г.Эрхэмбаяр цолоо батлав.

Сүхбаатар аймгийн баяр наадамд хаалттай болж аймгийн заан Бүрнээгийн Сэнгэдорж найм даван түрүүлж аймгийн арслан цолонд хүрч, Онгон сумын харьяат Аварга дээд сургуулийн оюутан Болор-Эрдэнийн Номиндалай үзүүр булааж харцага цолоо заан болголоо. Мөнххаан сумын харьяат өнгөрсөн жилийн начин Дамдинсүрэнгийн Батболд, аймгийн начин Батсугарын Зоригтбаатар нар аймгийн харцага цолонд хүрчээ. Уулбаян сумаас гаралтай Рэгдэлийн Анхбаатар наймд үлдэж чимэг нэмсэн бол Сүхбаатар сумын Өнөбаяр, Баяндэлгэрийн Бат-Эрдэнийн Даваажаргал, Наран сумын харьяат Мөнхбат нар аймгийн начин боллоо.

Хөвсгөл аймгийн баяр наадам улсын наадамтай давхцан өрнөж Бүрэнтогтох сумын харьяат аймгийн начин Бат-Эрдэнийн Хаш-Эрдэнэ найм даван түрүүлж аймгийн арслан цол хүртлээ. Арбулаг сумын харьяат аймгийн арслан Г.Батням дахин үзүүрлэлээ. Их шөвөгт аймгийн арслан Ч.Батчулуун, аймгийн начин Л.Энхбат нар шалгарч харцага цолтон нэгээр нэмэгдэв. Гончигбатын Бат-Орших, Цэрэнбатын Сандагдорж, Батбаярын Даваа-Очир, Цэвээннамжилын Сэдбазар нарын шилдэг дөрвөн заан аймгийн начин цолонд хүрчээ.

О.Наранбаатар
Bakhdal
 
Posts: 617
Joined: Sat Aug 20, 2011 10:00 am

Re: МОНГОЛ НААДАМ 2013

Postby Aagii_03 » Mon Jul 15, 2013 10:03 am

кк Пүрэвжавыг өгчихсөн бол муулах хүн байна уу энэ дунд. Би бол найдвартай өгнө гэж бодсон өгсөнгүй, яс үзээд ч уг нь Алтанхуяг хусах л байсан даа, даанч халтираад уначихсан.

Ер нь бол энэ 4-ийн нугалааны ачаар цөөхөн арслан 4 давж гарч ирдэг болоод байгаа, даанч тэгээд 4 л давсан бол 5-ыг 100 хувь гатлаад ирэх юм.

Өсөхөө аварга нэг шөвгөрье гэж гүрийгээд л Түвшээ аваргыг Рагёаа руу явуулсан байх даа. Рагчаад одоо болтол харамсаад байхын, өөрөө тэгээд харамсахгүй бууж өгч байгаа хүний төлөө ингээд сууж байх ч утгагүй юм даа кк.

Шинэ цолтнуудаас Түвшээ аваргын харцага, Баасанхүүгийн начин 2 яахав дээ л санагдаж байна. Наана нь хэдэн сайхан хурц арслангууд начин болж чадаагүй болохоор ч тэр байх. Тэрнээс ч бас хэдхэн жилийн өмнөх Ховдын хэдэн начингуудын хажууд ч сайхан сайхан бөхчүүд цол авлаа л даа.
Blue is the color
Defending is the game ...
User avatar
Aagii_03
The Answer fan
The Answer fan
 
Posts: 6835
Joined: Thu Nov 08, 2007 2:09 pm
Location: Land of blue sky

Re: МОНГОЛ НААДАМ 2013

Postby Bakhdal » Mon Jul 15, 2013 10:03 am

Адмирал wrote:Найраа хийхээр найраа хийлээ гээд... хийхгүй болохоор өгсөнгүй гээд байнуу даа :ногоон:


kkk, тийм ч юмуу. Гэхдээ бодоод байхнээ Пүрэвжавын зөв юм шигээ, тэр наадамчин олноо хуурсангүй л дэ
Bakhdal
 
Posts: 617
Joined: Sat Aug 20, 2011 10:00 am

Re: МОНГОЛ НААДАМ 2013

Postby 1220 » Mon Jul 15, 2013 10:03 am


Т.Баасанхүү: Начин байх л хүн Авахаар ч байсан. Хамгийн гол Мөнхбат аварга ийм сайхан торгон ирэн дээр авдаг л харамсалтай. Тэгээгүй бол Гончигийг нь хусчих ч байсан юм билүү.
Н.Түвшинбаяр: Угаасаа л үндсээр сайн барилдаж байсан. Эхнээс л наадамд барилддаг буруу байсан байх. Яаж ч барилдсан бүхий л амжилт нь олимпийн алт мөнгө, нутгийн ах нар ивээлтэй хамтатган яригдах болно. Өөрт нь бууж өгсөн Өсөхбаяр аварга, Өсөхбаяр заан, Рагчаа гарьц дээшээ л барилдах байсан бол ч ...
Н.Батсуурь: Сайхан л харцага. Авах хугацаа нь болсон. Хэлэх үг алга.
Цэрэнтогтох: Уг нь начингаар тогтохгүй л байсан даа. Даанч Батсуурьтай хариуцлагагүй барилдлаа. Энэ жил онцгой байсан даа.
Оюунболд: Цаашдаа өсөж дэвших сайн залуу. Гэхдээ арай л эрт цол авчихлаа. Уг нь аймгийн арслантайгаа ахиад 2 жил болсон бол барилдаан нь сайхан улам төгөлдөрших байлаа. Баянмөнх аварга Эрхэмбаяр начинг арай эрт цол авчихлаа, хэдэн жил цолгүй нухсан бол мундаг бөх болох байсын гэж байсантай адил зүйл боллоо.
Батмөнх: Зүгээр л энэ наадмын од нь байлаа. Шинэ аваргад азгүйтээл уначихлаа. Чулуунбат,Амартүвшин, Содном, Санжаа, Батсуурь нарыг хаясан гэж бодохоор заантай үлдсэн гэхээр харамсалтай.
Гончигдамба: Сүүлийн 2 жилд барилдаан нь эрс сайжирсан бөх. Ямар ч гэсэн наадмын тэнгэр харлаа. Тэрнээс биш Мөнхбат аваргийг арай л хаях хэмжээнд байсангүй. Батмөнхөөс илүү барилдаан үзүүлсэнгүй.
Эрхэмбаяр: Яалт ч үгүй сүүлийн үеийн бөхчүүдээс хамгийн тогтвортой амжилт үзүүлж байгаа бөх. Бяраар бол тасархай байна. Санжаадамбаас бусдыг бярдаал хаядаг. Энэ наадмаар хэт мэрийгээд жаахан жудаггүй, бас дэндүү хашир байлаа. Соронзон, Сайнбаяр, Батмөнх, Гончигдамбатай зугаал олигтой барилдсангүй.

Миний нутгийн тэнгэрт өдөлсөн бүргэд
Бусдын тэнгэрт өдөө цацдаггүй
Будант газар ясаа тавидаггүй ээ
User avatar
1220
Спортын үнэнч фэн
 
Posts: 2225
Joined: Thu May 25, 2006 3:06 pm

Re: МОНГОЛ НААДАМ 2013

Postby Kro » Mon Jul 15, 2013 10:10 am

Энэ жил ч харьцангуй цөөн шинэ цолтон төрлөө. Гэсэн ч яаж зүгээр байхав бүх том цолтон төрлөө.
Заан төрөх зайгүй наадам гэгддэг байсан үе ч үнэхээр сайхан байж дээ.
User avatar
Kro
Die Roten
Die Roten
 
Posts: 2985
Joined: Fri Jun 13, 2008 9:34 am

Re: МОНГОЛ НААДАМ 2013

Postby Адмирал » Mon Jul 15, 2013 10:11 am

Баасанхүүг амлачдаг хайран юм нтр гээд хүмүүс халаглаад байсан.. тэгж амлуулах гэж л начин болсон хүн шүүдээ.. кк
You'll never walk alone!
User avatar
Адмирал
The Holy Goalie
 
Posts: 7347
Joined: Wed Feb 28, 2007 1:09 pm
Location: Anfield Road

Re: МОНГОЛ НААДАМ 2013

Postby Bakhdal » Mon Jul 15, 2013 10:18 am

Адмирал wrote:Баасанхүүг амлачдаг хайран юм нтр гээд хүмүүс халаглаад байсан.. тэгж амлуулах гэж л начин болсон хүн шүүдээ.. кк

Зөв л дө, Баасанхүү 4 даваанд л нэг хүчтэй барилдаан хийсэн, бусад барилдаанууд нь хоосон жүжиг байсан. 2 дээр Увсын Ганзоригтойгоо таарсан, 3 дээр Бумбаяр заан гар хөнгөн давуулсан, 4 дээр харин буруу барилдсан хүний зайг ашиглаад сайхан давсан, 5 дээр жүжиг тавьсан, 6 дээр жүжиг тавьсан. Тэгэхээр зөвхөн 1 л даваанд үнэн барилдсан болж таарч байна, гэхдээ цаашдаа сайн барилдана гэж итгэж байгаа :mongol:
Bakhdal
 
Posts: 617
Joined: Sat Aug 20, 2011 10:00 am

Re: МОНГОЛ НААДАМ 2013

Postby Bakhdal » Mon Jul 15, 2013 10:19 am

А.З Бадамбүрэн ямар азгүй байна вэ, 2 жил дараалан Дарханы наадамд очоод бүтэлгүйтчихлээ шүү
Bakhdal
 
Posts: 617
Joined: Sat Aug 20, 2011 10:00 am

Re: МОНГОЛ НААДАМ 2013

Postby Цоомоо » Mon Jul 15, 2013 11:00 am

Ragchaag beltgel dre gemtsen l gd bn.
Tgd ugluu l gene.
Bi ch Sanjaad l haramsaj bn. Beltgel goy bh shig bsn da.
Gsnees Batmunh dr n garhgu, turulj zaan blsnooroo Sanjaa dr n.
User avatar
Цоомоо
Ангаахай
 
Posts: 16728
Joined: Fri Dec 02, 2005 9:22 pm

Re: МОНГОЛ НААДАМ 2013

Postby Bakhdal » Mon Jul 15, 2013 11:13 am

Цоомоо wrote:Ragchaag beltgel dre gemtsen l gd bn.
Tgd ugluu l gene.
Bi ch Sanjaad l haramsaj bn. Beltgel goy bh shig bsn da.
Gsnees Batmunh dr n garhgu, turulj zaan blsnooroo Sanjaa dr n.


Аан нээрээ Батмөнх чинь нэг л шөвгөрсөн ш дэ, би буруу бодсон байна. Тийм байна
Bakhdal
 
Posts: 617
Joined: Sat Aug 20, 2011 10:00 am

Re: МОНГОЛ НААДАМ 2013

Postby Hero.Lio » Mon Jul 15, 2013 11:13 am

Санчир, Санжаа хоёрт харамсаад байх юм. Санчир-г заанаа баталчихна гэж зөндөө харлаа. Санжаа тэгээд нээх өөдгүй унана. Аль нэг хуушуур гээл эргээд харах хооронд тэнгэр хараад хэвтэж байна. 2 жил дараалж давталтаар унахыг нь харлаа
Més que un club
User avatar
Hero.Lio
Culé
Culé
 
Posts: 4218
Joined: Tue Apr 07, 2009 11:13 pm

Re: МОНГОЛ НААДАМ 2013

Postby Bakhdal » Mon Jul 15, 2013 11:18 am

Hero.Lio wrote:Санчир, Санжаа хоёрт харамсаад байх юм. Санчир-г заанаа баталчихна гэж зөндөө харлаа. Санжаа тэгээд нээх өөдгүй унана. Аль нэг хуушуур гээл эргээд харах хооронд тэнгэр хараад хэвтэж байна. 2 жил дараалж давталтаар унахыг нь харлаа


Санжаа буруу ам дандаа авах юм, шинэ цолонд хүрсэн Батсуурь, Цэрэнтогтох гэж 2 хүн байхад, хамгийн эвгүйг нь авчил л байдаг.
Батсуурьт бол унаж үзээгүй хүн шүү дэ, Цэрэнтогтох барьц сонгоно гээд жаахан зугтах байх, түүнээс мэхээр маруухан хүн шүү дэ. Бяраараа жаахан тогтоох байх.

Санчир харин яван чангардаг бөх байна лэ шүү, гэхдээ би бас эргэлзээд л байгаа, дээрээс шидсэн чиглэл өгсөн байж болох юм, өгсөн ч байх магадлалтай гэж харж байгаа.
Bakhdal
 
Posts: 617
Joined: Sat Aug 20, 2011 10:00 am

Re: МОНГОЛ НААДАМ 2013

Postby Цогоо » Mon Jul 15, 2013 11:33 am

Саяхан хэдэн найз нартайгаа яриад сууж байтал Дорноговьд түрүүлж болдоггүй гэсэн яриа сонсоодохов. Ямар учиртай яриа байна? Мэдэж байгаа хүн байна уу?
User avatar
Цогоо
Буучин
Буучин
 
Posts: 18770
Joined: Thu Dec 01, 2005 9:13 pm
Location: Улаанбаатар

Re: МОНГОЛ НААДАМ 2013

Postby Takanohana_Nowitzki » Mon Jul 15, 2013 11:38 am

Зиа сайхан, сайн бөхчүүд л цол ахиж, цолонд хүрлээ. Шинэ аваргын тухай юу ярихав, өнөө цагийн шилдэгүүдээс сүүлийн хэдэн жил хамгийн тогтвортой барилдаж байгаа л бөх. том цол авсан бөхчүүдээс цолондоо эзэн болж яваа бөх дөө. цаашдаа нээх олон жил биш ч энэ хэмжээндээ 2-3 жил байх байлгүй дээ.

Гарди бол үнэхээр сайжирч яваа шилдэг л бөх. а/з байхад нь ерөөсөө тоодоггүй байж билээ. а/а болоод начин болдогийн өмнөх жилээс сайжраад эхэлсэн. начин болоод бүр гаарсан л даа. одоо энэ цолыг бусдаасаа хамгийн сайн л хамгаалах бөх дөө. Сонин юм, наадмын өмнө хөлөө бэртээсэн, сайнгүй байна гэсэн мэдээтэй байсан 2 бөх үзүүр түрүүнд үлдэх юм даа. тэр хогийн мэдээнээс болж фантазидаа аваагүймшд :ногоон: Пүрэвсайханг дан шуудагнаас аймаар татаад гаргаад ирэхэд нь л тэр мэдээ худлаа мэдээ бна гэж бодсон.

Заан бол чанартай заан төрлөө дөө. сая бол зүгээр цэвэрлэгээ хийгээл явчлаа шд. 3 давааны амаас л сэтгэл зүй нтр ямархуу байгаа нь мэдэгдсэн л дээ. Содномыг хусчаад байхад Сарлаг лүд юм бодохгүй. цагаан сарын асуудал бол яахав дээ. тийм юмыг наадам дээр бодох бол ухаантай хүний ажил биш байхаа даа.

Харцагуудын талаар юу ярихав дээ, Түвшээ аваргын талаар та нар зөндөө л ярьж. Батсуурь а/н байхаасаа л бужигнуулаад явсан. 3-ын даваанд тунахад нь нутгийхнаасаа хөндий нөхөр юм бна даа гэж бодож суулаа. Пүрэвдагвын ярилцлага байсан, өргөөнд хамт сууж бөхөө үздэг сайн найзууд гэж. 4 дээр залуу арслантай тунахаар нь гайтуулж мэднэ дээ гэж бодсон, яг тэгсэн. Бүрэнтөгс шийрэгнээд барилдахгүй баахан алхаж байснаа золгов уу үгүй юү л хусуулчих нь лээ. найраа биш байх л гэж бодож бна. ноднин 4 дээр Ганбат арсланг зовоогоогүй бол энэ жил үнсүүлэх байж дээ, нутгийхнаасаа хөндий байх бас дэмий ч юм уу гэж бодож байлаа. 5 дээр бас тунах шахуу юм болохвий гэсэн харин Ирээдүй авцан. Ирээдүй Дагвыг хөнгөхөн хусчаад Суурьт амархан явцан. :smile: 6 дээр харин тэр нутгийхнаасаа хөндий байсан нь дээр ч юм уу гэж бодоод :ногоон: тэгээгүй бол аварга нь аваад залчих ч байсан юм билүү.
Оюунболд бацаан харин мундаг үзлээ дээ. уг нь Цэрэнтогтох оронд нь харцага байсан бол илүү дээр байсан ч юм шиг. одоо ийм залуудаа цолонд хүрсэн хүн, нилээн явах байлгүй дээ. дахиад 10 гаран жил Хэнтий аймгийн Өмнөдэлгэрийн сумын харъяат гэдэг юм сонсохым биш бээз? :ногоон:

2 начин бол хоншоортой начингуудаа. 4 дээр хамгийн жижиг нь хамгийн томтой нь үзээл нураачихдаг.

зиа Содном Санжаа 2 5,6-ийн давааг гэтлэхгүй бол яаж түрүү нтр ярихав. Санжааг уг нь Шинэбаяр, Баянмөнх нарыг гялс хаяхаар нь тавираад сайхан болчиж дээ гэсэн тэгээд буруу ам аваал залрах юм даа. Содном тэр юм болгоныг хүлээдэгээ болих хэрэгтэйм шиг.

Өөр найдаж байсан хүмүүсээс Нямсүрэн Энхбаттай таараад заларчихлаа. яг доор нь Жагаа-Бадамдорж гэж таарсан. харамсалтай. 3 дээр олхиогүй юмнууд шалихгүй нөхдөд унаж 4-ийн оноолт завааруулж байгаамшд. Элбэг Цанлигт үсрээд, Баасандорж хасагдаад. Ду-с юм хүлээхээ болихоос доо. барьц сонгоод шинэ а/а барахгүйм. 3 давцан бол 4 дээр Цанлигтай таарах байсан байх шүү. Орших бас хатуу таараад яваад өглөө. а/а барахгүй бол тэгээд яаж түрүү ярихав. Энэ жил угаасаа их муу л байгаа. Ноднин уг нь янзын байсан даа. Өсөхөө заан ер нь дээшээ үзэхгүйм бна дөө. Өдрийн сонингийн баагий хатгаад ч нэмэр алга. Түвшээгээс өөр хүн таарсан бол хусчаад 5 дээр найраанд яваал өгөх байсан байх.

2 дээр үсэрсэн нөхдүүдтэй ч юу ярихав. Алтанхуяг, Батчулуун, Мөнгөнбаатар 3 ингээд дуусаж байгаам бна даа.

Сайнбаярыг үнэхээр магтан дуулъя. нөгөө хөлбөмбөг дээр фэйрплэй гээд шагнал өгөөд байдаг, тийм юм өгөхиймсан.

Өндөр аварга одоо бараг барилдахгүй байхаа даа. аймагтаа ойгоороо 1 үзээл. комби нь мундаг сайхан ажиллаж байж 5 давлаа. ядаж байхад Цанлиг хүртэл 4 даваад ороод ирэх юм. аав хүү 2-оор 3, 4 даваал :ногоон:

Энхбат аргагүй л сайхан начин юм даа. одоо манлайд нь зогсохоор боллоо. заан байхад томдохгүй л дээ уг нь. ахиулах л байх. гэхдээ дээр нь гарди, заан, харцага гээд 4-5 нөхөр гараад ирлээ. Гончигоо авдаг бас л буруудсан санагдсан.

За хэд хэдэн шанаадалт явлаа. дүлий холбоо нь 2 Пүрэвийн бандсан шиг бандах л хэрэгтэй дээ. мөнгө, бизнес, найраа нь нурах гээл тэгж шатах юм даа. мөнгөө гэж.

До гарди 1 л их хүн элдэж хөөгөөл цэцдэж давдагаа болимоор юм. цэнгэлдэх дүүрэн орилуулж байж гарч ирж дахиж барилдаал. давсан нь яамай даа. чадал байгаа бол тэгээл барилдчих хэрэгтэй шд. толгойгоо хагалуулаад юм бодоогүй л бололтой.

Батэрэй муу бна лээ дээ. Баатарцол дээр үхэх гэж бна лээшд. шал дэмий гарди болсын. харцага байсан бол илүү шартай, сайн үзэх байсан ч юм билүү.

Санчир гэж хүнийг магтая. 6-ын даваа хүртэл энэ хүнийг чамласан хэвээр л байлаа. гэтэл дээдэх нөхдүүд Сайнбаярыг авсан хэрнээ үлдээхэд сайн байгаам бна гэж бодлоо. үнэндээ ноднин цол нэмснээсээ хойш цөөхөн ч гэсэн сайн барилдсан.

Азаа Цацаагаас уржнангийн хариугаа нэхээд нөгөөх нь гүрийчвүү яаав?

4 дээр Чимиддорж, А.Отгонбаатар, Дэлгэрсайхан, Алтанхуяг нарыг азтай бна гэж бодож бтал :smile:

За одоо сэргээш мэргээш илэрлээ гэхгүй л байгаасай, төвөг.
Өндөгний минь хээ өөрчлөгдөшгүй
Хурууны минь хээ хувирашгүй
Алганы минь хээ арилашгүй
User avatar
Takanohana_Nowitzki
 
Posts: 17467
Joined: Thu Dec 08, 2005 1:30 am
Location: Спортын уухай хадсан ертөнц

Re: МОНГОЛ НААДАМ 2013

Postby Tommy » Mon Jul 15, 2013 11:46 am

Содномыг хэдэн жил харлаа, хий нь арилахгүй л байна даа.
Анх начин болдог жилдээ Бат-Оршихтой барилдаж байгаад засуул нь за цаг дуусаж байна шүү одоо золгоорой гэж хэлхэд нь за ингээд давчилаа гэж бодох агшинд тахимдуулаад унасан гэж уншиж байсан. Энэ жил ч ялгаагүй давхар шуудаг аваал өргөөд шидчинэ гэж баярлах шиг болсон.
Пүрэвсайхынгаа аваад л шууны бяраа үзээд явчихгүй, цацаа цалгиа ихтэй Батмөнхийг авч л байдаг. Хэрвээ Пүрэвсайхныг авчихсан бол Батмөнх, Гончигдамба 2 тунаж барилдаад энэ жилийн наадмын өнгө шал өөр болох байж шүү.
Залуу нас амьдрал хамгийн амттай
User avatar
Tommy
The Kop
The Kop
 
Posts: 717
Joined: Sun Jan 29, 2012 2:35 pm

Re: МОНГОЛ НААДАМ 2013

Postby Takanohana_Nowitzki » Mon Jul 15, 2013 11:58 am

Bakhdal wrote:
Адмирал wrote:Баасанхүүг амлачдаг хайран юм нтр гээд хүмүүс халаглаад байсан.. тэгж амлуулах гэж л начин болсон хүн шүүдээ.. кк

Зөв л дө, Баасанхүү 4 даваанд л нэг хүчтэй барилдаан хийсэн, бусад барилдаанууд нь хоосон жүжиг байсан. 2 дээр Увсын Ганзоригтойгоо таарсан, 3 дээр Бумбаяр заан гар хөнгөн давуулсан, 4 дээр харин буруу барилдсан хүний зайг ашиглаад сайхан давсан, 5 дээр жүжиг тавьсан, 6 дээр жүжиг тавьсан. Тэгэхээр зөвхөн 1 л даваанд үнэн барилдсан болж таарч байна, гэхдээ цаашдаа сайн барилдана гэж итгэж байгаа :mongol:

Мөнхбат аварга бас үндсэндээ Түвшээ аваргатай л арай хүч гарсан барилдаан хийсэн, давсан, тэгээд арай илүү Гончигтой таараад л уналаа. ер нь муу бна лээ дээ.
Өндөгний минь хээ өөрчлөгдөшгүй
Хурууны минь хээ хувирашгүй
Алганы минь хээ арилашгүй
User avatar
Takanohana_Nowitzki
 
Posts: 17467
Joined: Thu Dec 08, 2005 1:30 am
Location: Спортын уухай хадсан ертөнц

PreviousNext

Return to Үндэсний бөx

Who is online

Users browsing this forum: No registered users and 5 guests
cron