МОНГОЛ НААДАМ 2013

Xарцага шонxорын дэвэлттэй хачин сайхан спорт доо

Moderator: Бөхийн модууд

Ардын хувьсгалын 91 жилийн ойн наадмын түрүү бөх таны бодлоор?

у.ав С.Мөнхбат
9
11%
у.а Г.Эрхэмбаяр
31
36%
у.а П.Бүрэнтөгс
8
9%
у.г Д.Рагчаа
1
1%
у.з М.Өсөхбаяр
0
No votes
у.з Ч.Санжаадамба
17
20%
у.х Ө.Бат-Орших
5
6%
у.х Ц.Содномдорж
5
6%
у.х Ө.Даваабаатар
0
No votes
у.н Э.Энхбат
1
1%
у.н Р.Пүрэвдагва
1
1%
Өөр бөх түрүүлнэ
7
8%
 
Total votes : 85

Re: МОНГОЛ НААДАМ 2013

Postby Цоомоо » Sat Jul 13, 2013 3:39 pm

2 tsembeger 200 beleglej de Gonchigt.
User avatar
Цоомоо
Ангаахай
 
Posts: 16728
Joined: Fri Dec 02, 2005 9:22 pm

Re: МОНГОЛ НААДАМ 2013

Postby mn_rocisky » Sat Jul 13, 2013 4:45 pm

Дуу дуулах юу нь муухай байгаам. Жалга довны үзэл ч гэх шиг. Хөл бөмбөгийн багууд тоглож байхад өөрийнхөө дэмждэг, эсвэл нутгийнхаа баг дэмжин биздээ. Сонин юм ярихын. Эцсийн эцэст наад жалга довны үзэл чин монголыг авч үлдэнэ шүү. Жалга довны үзэл гаргадаггүй бол ямар ч утгагүй ярих юмгүй наадам болно.
If you are Gooner then we are BROTHER's.
User avatar
mn_rocisky
 
Posts: 5250
Joined: Tue Jun 14, 2011 8:34 am
Location: Нуурын эрэг дээр

Re: МОНГОЛ НААДАМ 2013

Postby ider » Sat Jul 13, 2013 6:21 pm

Соронзогын хувьд 200-300 сая найраа хийчэх гээд байдаг. Үе тэнгийнх найз нь өөрийг нь амлачихаар шатна. Тгээд дээрэээс Эрхэмээ барьц сонголтноос засуул холдоогүй байхад нь аваад шидчэх шиг болсон. Тгээд л мань хүн тэсэрсэн байх хэхэ...
ider
 
Posts: 1716
Joined: Thu Sep 03, 2009 10:36 am

Re: МОНГОЛ НААДАМ 2013

Postby Orgil-TT » Sat Jul 13, 2013 7:03 pm

Мөнхбат аварга, өөрийнгөө бүрэн дайчилж барилдсан, харин жаахан жудаггүй бөх гэдгээ 2 зүйл дээр харуулчих шиг болсон. Эхний нь Олимпийн аваргатай барилдахаа 2 удаа муу хөлд нь хүрлээ, эхлээд муу хөлд нь гар ачсан, яг өвдгөн дээр нь дараад, дараад нь өвдгөн дээр нь дахин дараад тахимдчихсан :grin: Би уг нь аваргыг мундаг мэдрэмжтэй, сайн бэлтгэл хийдэг залуу гэж үнэлж, дэмжиж байлаа. Гэхдээ энэ үйлдэл нь сэтгэлд хүрсэнгүй (mannn
2 дахь нь Гончигтой барилдахдаа барьц болоогүй байхад, түрүүлж хөдөлж, мэх хийж байх юм (mannn , үүнд бас эгдүүцлээ.
Хүн түрүүлэх гэж эрмэлзэж болно, гэхдээ өрсөлдөгчөө бас хүндлэх ёстой шүү дэ. Мөнх-Эрдэнэ арслан Бат-Эрдэнэ аваргын хөл бэртэлтэй жил хөлрүү нь ганц ч өшиглөөгүй шүү дэ, энэ бол Монгол Бөхийн Жудаг юм. [/quote][/quote]

Энэ бодлыг чинь буруу гэдгийг батласан хэд хэдэн аргумент байна:
Өрсөлдөгч бөхийнх нь хөл бэртэж байсан гээд тэр хөлд нь мэх хийж болохгүй гэсэн ойлголт байхгүйл дээ спортод. Манай Түвшинбаярыг Лондонд хөлдөө бэртээд байхад нь Солонгосын бөх хоёр ч удаа бэртсэн хөлрүү нь өшиглөөд л авч байгаа харагдсан тэглээ гээд жудаггүй энэ тэр болоогүй болох ч үгүй. Финалд Оросууд жудаг гаргаад Түвшинбаярыг цэвэр шидэхгүй байх уу тийм юм бас л байхгүй. Их спортод тийм юм байдаггүй юм. За олимп энэ тэрч яах вэ үндэсний бөх рүүгээ оръё. Эрхэмбаяр яагаад хөлдөө үргэлж боолттой барилддаг вэ гэвэл цаадах чинь бас л өвдөгндөө бэртэл авч байсан юм байна лээ, тэглээ гээд Эрхэмбаярын зузаан боолтой хөлд мэх хийж болохгүй гэдэг Монгол бөхийн жудаг бас л байхгүй. Түүнд сурсан мэхээ, түүнд зоиулсан мэхээ л хийнэ. Содномдорж мөн өвдөгөндөө айхтар гэмтэл аваад солонгост хагалгаанд орж байсан. Содномдоржыг хаяхын тулд жудаг гаргаад тэр хөлд нь орохгүй тэр хөл нь тосгуулж хавирахгүй гэж дүрэм гаргах уу. ийм юм бас л байхгүй байх ч ёсгүй. Хөлдөө бэртэлтэй бол эрсдлээ даагаад дэвжээнд гарна барилдна. Унавал муу хаявал сайн. Бэртлээ сэдрээвэл сорри спортын тэмцэл тул ийм юм нормал.
Бас нэгэн аргумент жишээ: 1964 оны токиогийн олимпод Баранников гэж ЗХУ-н буриад боксчин мөнгийн төлөөх тулаанд баруун гарынхаа сарвууны ясыг хуглачихаад финалд Польштой тоглоод хажуугийн шүүгчдийн 5:0 гэсэн саналаар хожигдож мөнгө авч байсан. Түүнд тухайн үед өрсөлдөгч тамирчин нь жудаг гаргаад мөн баруун гараараа цохихгүй зөвхөн зүүнээрээ тоглох байсан гэж үү, тэгвэл шал инээдтэй хэрэг болно. Баранников дараа жил нь европын аврагаар өнөөх Польшоо нокаутаар ялж аврага болж байлаа. Спорт гэж ийм л байдаг. Тийм болхоор чиний бичсэнийг уншаад эгдүү хүрчлээ.
User avatar
Orgil-TT
 
Posts: 606
Joined: Wed Jun 04, 2008 7:54 pm

Re: МОНГОЛ НААДАМ 2013

Postby Daramaa » Sat Jul 13, 2013 7:53 pm

За наадам сайхан болж өнгөрлөө.Жил жилийн наадмын онцлог иx байдаг хойнодоо.2-ийн даваанд олон хурцууд тахим өгөв.Завханы арслан Ганбаатар цаашдаа мундаг барилдах байхаа сайхан арслан.3 ч яахуу тэгээд дэмждэгээрээ дэмжсэн байх бас өгдөг авдагаа ч өгсөн байх.4 дээр үнэхээр хангалтгүй байлаа томчууд дээр нь нутаг усныхантай их таарсан байх.Миний тооцоогоор энэ жил бараг начин нэг 2 л төрөx байх өөр үнэхээр зайгүй байсан.Гэтэл үгүй байжээ.Ховдын 2 одоо бол барахгүй байх гэсэн хэдэн гарьдууд арслан гээд саалын үнээнүүд нэмэгдчихжээ.Энэ жилийн үнэнүүд хойно тэрний дараа дараагийн жил ч өгөхөөр л юм байнадөө нас нь ч явлаа.Тэгэхдээ сайхан хэдэн залуу цол авч цолоо ахиуллаа.Үнэхээр болохгүй юм бол болохгүй л юм.Ду Батбаяр ах нэрээ энэ ногоон дэвжээ нэрэээ азгүй гэхэд үнэхээр азгүй юмаа.Шудрага зарчимд бас арай л юмаа энэ хүн бөхийн дэвжээндээ үнэн ч байсандаа уг нь их харамсав.Шинэ аварга ч угаасаа хийгүй гойд сайн байлаа.Гарьд ч мундаг сайн байлаа угаасаа сүүлийн 3 жил тогтмол сайн байсандаа.Завханы хэдэн өсөx идэрүүд угаасаа л мундаг байсан л даа.Хамгийн сайхан зүйл нь их үйлсийн эхлэл нь болж харцага авлаа.Их аваргын залгамж халаа удахгүй цахиур хагалнаа.Олимпын аварга ч тэгээд нэг улсын цол авах гээд улайрчих юмаа.Нэр хүнд мөнгө бүхнийг сөгдүүлэх юмаа.Дагва аварга маань энгээд явбал заан бол дороо нь л юм байна.Арслан Х.Мөнхбаатар ч ясны сайн бөх юмаа.7дээр ам авахдаа Оёог авбал авах л байсан байх нэг багшийн шавь нар гээд үлдээдэг бас сайхан жудаг шүү.2000онд начин Одхүү 3 бөхөөс 3дээр ам аваxдаа арслан дагуулж очоод за дүү энэ 2 ийн хэнтэй барилдмаар байна гээд асуугаад арслан та энийг авчих энэ их эвгүй гээд авахуулж байсан санаанд оров.
Daramaa
 
Posts: 329
Joined: Wed Nov 25, 2009 7:02 pm

Re: МОНГОЛ НААДАМ 2013

Postby Makaveli » Sat Jul 13, 2013 7:53 pm

Бүрнээ бол Батсуурьт бууж өгсөн. Ноднин 9 сард UBS-руу Баянаа аварга энэ хэдтэй явахад л мэдсэн. Ер нь энэ жалга довны үзэл Монгол улсыг тархай бутархай байлгаж байгаа шүү.
User avatar
Makaveli
I AM WHAT I AM
 
Posts: 3092
Joined: Tue Jun 09, 2009 5:08 pm
Location: Нэгэн дээвэр дор

Re: МОНГОЛ НААДАМ 2013

Postby Алтангэрэл » Sat Jul 13, 2013 7:57 pm

mn_rocisky wrote:Жалга довны үзэл гаргадаггүй бол ямар ч утгагүй ярих юмгүй наадам болно.

Заа больж үз. Жалга довны үзэлгүй бол ярих юмгүй наадам болохуу. хөгжихгүй ээ с**.
Сэлэнгийнхний дуу дуулах бас таалагдсангүй ээ. Нэг өдөр Өлгийн казак түрүүлвэл яахав. Казак дуу дуулахуу.
2 хон сая хүн хоорондоо ястан үндэстнээрээ амбиц гаргаад дэмий биздээ.
Barca
User avatar
Алтангэрэл
Culé
Culé
 
Posts: 3155
Joined: Tue Dec 21, 2010 11:38 pm
Location: FC Barcelona

Re: МОНГОЛ НААДАМ 2013

Postby )(ottaь » Sat Jul 13, 2013 7:59 pm

Энэ бодлыг чинь буруу гэдгийг батласан хэд хэдэн аргумент байна:
Өрсөлдөгч бөхийнх нь хөл бэртэж байсан гээд тэр хөлд нь мэх хийж болохгүй гэсэн ойлголт байхгүйл дээ спортод. Манай Түвшинбаярыг Лондонд хөлдөө бэртээд байхад нь Солонгосын бөх хоёр ч удаа бэртсэн хөлрүү нь өшиглөөд л авч байгаа харагдсан тэглээ гээд жудаггүй энэ тэр болоогүй болох ч үгүй. Финалд Оросууд жудаг гаргаад Түвшинбаярыг цэвэр шидэхгүй байх уу тийм юм бас л байхгүй. Их спортод тийм юм байдаггүй юм. За олимп энэ тэрч яах вэ үндэсний бөх рүүгээ оръё. Эрхэмбаяр яагаад хөлдөө үргэлж боолттой барилддаг вэ гэвэл цаадах чинь бас л өвдөгндөө бэртэл авч байсан юм байна лээ, тэглээ гээд Эрхэмбаярын зузаан боолтой хөлд мэх хийж болохгүй гэдэг Монгол бөхийн жудаг бас л байхгүй. Түүнд сурсан мэхээ, түүнд зоиулсан мэхээ л хийнэ. Содномдорж мөн өвдөгөндөө айхтар гэмтэл аваад солонгост хагалгаанд орж байсан. Содномдоржыг хаяхын тулд жудаг гаргаад тэр хөлд нь орохгүй тэр хөл нь тосгуулж хавирахгүй гэж дүрэм гаргах уу. ийм юм бас л байхгүй байх ч ёсгүй. Хөлдөө бэртэлтэй бол эрсдлээ даагаад дэвжээнд гарна барилдна. Унавал муу хаявал сайн. Бэртлээ сэдрээвэл сорри спортын тэмцэл тул ийм юм нормал.
Бас нэгэн аргумент жишээ: 1964 оны токиогийн олимпод Баранников гэж ЗХУ-н буриад боксчин мөнгийн төлөөх тулаанд баруун гарынхаа сарвууны ясыг хуглачихаад финалд Польштой тоглоод хажуугийн шүүгчдийн 5:0 гэсэн саналаар хожигдож мөнгө авч байсан. Түүнд тухайн үед өрсөлдөгч тамирчин нь жудаг гаргаад мөн баруун гараараа цохихгүй зөвхөн зүүнээрээ тоглох байсан гэж үү, тэгвэл шал инээдтэй хэрэг болно. Баранников дараа жил нь европын аврагаар өнөөх Польшоо нокаутаар ялж аврага болж байлаа. Спорт гэж ийм л байдаг. Тийм болхоор чиний бичсэнийг уншаад эгдүү хүрчлээ.[/quote]

Шал өөр юм яриад явчих юмаа. (mannn (mannn (mannn
)(ottaь
Буучин
Буучин
 
Posts: 1176
Joined: Mon Nov 01, 2010 10:00 pm
Location: ACT, Australia

Re: МОНГОЛ НААДАМ 2013

Postby Төгсбилэг » Sun Jul 14, 2013 12:04 am

Image

Түрүүлж айрагдсан унаач хүүхдүүдэд төрөөс өгдөг зүйл нь юм бхөө.
User avatar
Төгсбилэг
 
Posts: 1246
Joined: Sun May 04, 2008 4:42 pm
Location: Utaanbaatar

Re: МОНГОЛ НААДАМ 2013

Postby Цоомоо » Sun Jul 14, 2013 12:55 am

Za arai ch dee.
User avatar
Цоомоо
Ангаахай
 
Posts: 16728
Joined: Fri Dec 02, 2005 9:22 pm

Re: МОНГОЛ НААДАМ 2013

Postby Spectre » Sun Jul 14, 2013 10:30 am

Би багадаа их бөх үздэг бөх сонин их сонирхон уншдаг байж. Одоо хараад байх нь ээ надаас доошхи үеийн залуучууд бөх үзэх сонирхох нь илт багассан байна.

Найраа гээч энэ зүйл арай л хэтэрлээ. Эдгээр цол авсан нөхдүүд чинь тус тусын байгууллагаасаа цалинжина. Шагнуулна. Тэр болгонд бид хэдийн татварын мөнгөөр тэднийг шагнана цалинг нь нэмнэ. Би лав худал хуурмагийн төлөө татвар төлмөөргүй л байна. Түвшинбаяр олимпийн аварга Монголчуудын бахархал болсон хүмүүсийн нэг. Юу дутсан гэж ийм заваан юманд оролцож байдаг байна. Би хувьдаа түүнийг үнэлэх үнэлэмж маш их буурлаа.

Үзэгчид бид өөрсдөө ч буруутай. Тэрийг нэг начин болгочих байх гэж ярьж өөгшүүлж өөрсдийг минь хуурч худлаа барилдаж байхад жудаг нтр яриад л ...

Дээхэн үед 4 давж ирчихээд л найраагаа хийдэг байсан санагдах юм. Одоо бол бүх процесс зохиолын дагуу явагдаж байх шиг байна.

Нэлээн том шинэчлэл хийхгүй бол удахгүй үзэх хүнгүй болно. Өнөөдөр монголчууд 15-20 жилийн өмнөх биш жудаг найраа биш шударга цэвэр өрсөлдөөнийг л хүснэ. Тэгж чадахгүй бол өөр үзэх юм зөндөө байна. Дараа дараагийн үеийн залуучууд бөх сонирхохоо үзэхээ больж байна. Бөхчүүд үнэхээр орчноо мэдрэхгүй байна.

Ахмад бөхчүүд гэж хэдэн нөхдүүд болих хэрэгтэй. Нэгийг начин болгох гэж хамгийн багадаа 4 сайхан залуугийн замд шавар хааж байна. Тохироо найраан дунд тал талаас өчнөөн хүн л хэлмэгдэж хохирч байна.

Одооны бөхчүүд энэ жилдээ цол аваад ирэх 2-3 жилдээ оролдоод бүтэхгүй бол шууд найраачин наймаачин болж байна. Гадныхан Монгол бөхийг үзээд нутагтаа юу гэдэг бол. худлаа барилдаа байхад л бүгдээрээ үзээд л дэмжээл тэднээрээ бахархаад л хөлс рүү нь дайраад л ийм юманд хууртаж байгаа улс орон нь хөгжихгүй байх нь аргагүй хөөрхий тэнэгүүд л гэж бодож байгаа.

Бөх нэрээр дуудуулж насаараа ард түмнээр хүндлүүлж бөхийн тогооноос хоол идэж байгаа улсууд хоол идсэн тогоо руугаа нулимаад байж болохгүй дээ.

Дэлхийд ганц Монгол нааадам гээд байдаг. Энэ наадам чинь бараг улс төрөөсөө доор бохир заваан болж дууслаа. Мөнгө байхад хэдэн хурдан морь худалдаж аваад хүнээр уяулаад өөрөө алдарт манлай, эсвэл нас ахисан хэдэн бөхчүүдтэй тохироод л начин заан. Монгол наадам Монгол бахархал биш Монгол гутамшиг болоход ойрхон байна да.

Дээрээс нь нутгийн зөвлөл гэж новшийн газар нэг байна. Нутгасаа гайгүй олимпадад орж байгаа хүүхдүүдийг огт танихгүй. Бөх нэртэй идэхээс цаашгүй худлаа хоолны савнуудаа л дэмжинэ зүтгүүлнэ. Тэгээд дараа нь нөгөө хэдийнхээ найрыг хийнэ гэж нутас уснынхнаа баахан хөлдөө чирч мөнгө төгрөг нэхэж хэдэн биченэсмэнээ дархамтална. Нутгийн зөвлөл наадам будлиантуулах ой тэмдэглэхээс аар ажил хийдэг эсэхийг би хувьдаа мэдэхгүй.

250 саяар начин хийсэн хүн ирээдүйд тэрнээс их мөнгөөр наадмаа завааруулна. ЗҮгээр л нийтээрээ массаараа бөх үзэхээ больчих хэрэгтэй.
User avatar
Spectre
 
Posts: 3782
Joined: Thu Jan 07, 2010 12:46 pm

Re: МОНГОЛ НААДАМ 2013

Postby Аагий » Sun Jul 14, 2013 11:57 am

Бөхчүүд найраа байнга хийдэг ч гэсэн... Түвшээг харцага болоход шал дургүй хүрж суулаа... Сүүлд харин ингэж бодлоо. Гарууд өчнөөн жил үзээд, мөнгө төгрөг цуглуулж, найраа хийж байж начин цолд хүрж бна. Гэтэл Олимпийн аварга хүн яадгийг хараа биз, хөлс гаргахгүй 6 давчих жишээний. Таарсан хүмүүс нь "хэлээ гаргаад" унаад өгч байна. Тэхээр залууст сайн талаараа үлгэр дуурай болсон байгаасай гэж. Их спортоор илүү их яваасай гэж.

Гэхдээ л наадмаа бодохоор Өсөхөө заан, Рагчаа гарьд, Өсөхөө аварга 8-д үлдсэн бол жирийн сонирхогч надад лав хичнээн сайхан. Нэгэнт өнгөрсөн ч бодогдоод байх юм. Ер нь Бөхийн холбоо "Хүндэт харцага, заан энэ тэр гээд гээд цол гаргачихмаар юм. Ингэж жүжиглэж тоглуулж байхаар чухал гавъяа байгуулсан гаруудад хүндэт гэж цол өгөөд л :ногоон:

Түрүүлсэн Эрхэмбаярын тухайд юу ярихав, цол дагаж бяр ирнэ гэж мундаг байна. Цолондоо таарсан барилдаан тогтмол үзүүлж байсан. Тэр авдар шиг цээж үү, лайтай наасан. Цагаан сараар бас их гоё өнгөтэй бсан, надад ч боорцог өгсөн кк. Тээд наадамдаа ч түрүүллээ болоо болоо. Харин миний дэмжсэн бөхчүүд дээшээ явсангүй түс түс. За тэгээд Наадмын барилдаанаас бусад барилдаан л ёстой сайхан шударга болох юм. Цол олгох системийг л өөрчилмөөр ч юм уу, ер нь л шинэчлэл хэрэгтэй байх аа.
BOOM!!!
User avatar
Аагий
Челси фен
Челси фен
 
Posts: 15687
Joined: Thu Dec 01, 2005 2:58 pm
Location: Жингийн цуваанд....

Re: МОНГОЛ НААДАМ 2013

Postby Bogruush » Sun Jul 14, 2013 11:58 am

neeh duldgui baisan uvsiihan duulaad iim bolgochihwuu, Bayanaa avraga Munkhbat avraga unasan chin stadionoos garj yawj ntr...
Миний Монгол Мандтугай
User avatar
Bogruush
LFC-Шадар Коп
 
Posts: 1377
Joined: Tue Nov 10, 2009 5:00 pm
Location: Улаанбаатар

Re: МОНГОЛ НААДАМ 2013

Postby Цогоо » Sun Jul 14, 2013 5:24 pm

Увсынхан гэж ирээд л муулах юм. Яах аргагүй нутгийнх нь хүмүүс түрүүлээд байвал омогшихгүй яахав дээ.
User avatar
Цогоо
Буучин
Буучин
 
Posts: 18770
Joined: Thu Dec 01, 2005 9:13 pm
Location: Улаанбаатар

Re: МОНГОЛ НААДАМ 2013

Postby amigo » Sun Jul 14, 2013 6:03 pm

Авилгалтай тэмцэх газарынхан улс төрчид, төрийн албаны хүмүүсийг л шалгадаг юм байна тээ...
Баянмөнх, Батмөнх аваргууд энэ жил барилдсан л байх даа...
Наадамын хуушуур, хурдан морь 2 л гоё юм даа...
Суран дээр хүртэл будлиан болоод байна гэсэн биз дээ...
Eat clean, train dirty...
User avatar
amigo
 
Posts: 3247
Joined: Sat Jul 28, 2007 6:53 pm
Location: www.revenue.ie

Re: МОНГОЛ НААДАМ 2013

Postby Spectre » Sun Jul 14, 2013 6:34 pm

Алдарт авилгачидын хуссан мөнгө энэ дунд явж л байгаа. Нутгийн зөвлөл ах дүүгээрээ дамжаад энэ дунд эргэлтэнд орсон шааж байгаа даа

Авлигатай тэмцэх хулинд хууль бусаар хөрөнгөжсөн гэж байдаг биз дээ. Тэр зүйл ангидаа хамааруулж болох юм.
User avatar
Spectre
 
Posts: 3782
Joined: Thu Jan 07, 2010 12:46 pm

Re: МОНГОЛ НААДАМ 2013

Postby Eternity » Sun Jul 14, 2013 8:32 pm

Tuvshee avarga arai hetruulchihlee dee,kkkk. Ene undesnii boh yer ni utga algaa.
User avatar
Eternity
Anti-Spain fanat
 
Posts: 795
Joined: Sun Dec 25, 2005 8:22 pm

Re: МОНГОЛ НААДАМ 2013

Postby Olzii » Sun Jul 14, 2013 10:09 pm

3 хоног Аварга тосон дээр очиж сайхан хамаг юмнаас хол амраад ирлээ. ТВ байхгүй, PC байхгүй, интернет байхгүй, Моби-ийн 3G ч ордоггүйм бна лээ кк...

Ирээд сайхан ухрааж бгаад гүйлгэж үзсэн чинь сайхан жүжиг болсон байх шив дээ, Түвшинбаяр аварга нэр хүндээ шороотой хутгаад хаячихсан бна шд...

Баахан худлаа барилдах гэж үзүүлж, нөгөөдүүл нь өнхөрч өгөөд л, сүүлд Өсөхөө за энэ амьтныг зовоогоод яахав гээд үнсээд бууж өгч ч байх шиг....ккк

Дараа нь Мөнхбат аваргыг хальт загнаад зогсоод бгаа нь ёстой таалагдсангүй, чи одоо хэвтээч гээд бгаамуу, ямар ч бсан тохироо хийсэн бололтой, нөгөөх гэнэт гөжүүдэлсэн үү яасан...
User avatar
Olzii
 
Posts: 4466
Joined: Fri May 08, 2009 10:55 pm
Location: Улаанбаатар

Re: МОНГОЛ НААДАМ 2013

Postby Olzii » Sun Jul 14, 2013 10:13 pm

Бас түрүүлсэн бөх таалагдсангүй, барилдаан нь яах аргагүй Бат-Эрдэнэ аваргыг санагдуулж байлаа, дүрмийн давуу талыг ашиглаж золгохыг хүлээгээд л ... 5-н даваанаас эхлээд л барьц сонгоод, эсвэл нөгөө хүний хийсэн мэхэнд үлдээд л давдаг наасан....

Нэг л их зузаан хана байж барилдахгүй зугтаад л...

Бас давчихаад Соронзонболдыг нэдрүүлэгдээд л...
User avatar
Olzii
 
Posts: 4466
Joined: Fri May 08, 2009 10:55 pm
Location: Улаанбаатар

Re: МОНГОЛ НААДАМ 2013

Postby jalkhanz » Sun Jul 14, 2013 11:47 pm

Шинэ цолтнуудын тухайд хувийн бодлоо хуваалцахуй...

http://jalkhanz.blogspot.com/2013/07/blog-post_14.html
http://jalkhanz.blogspot.com/
Та Миний блогт зочлоорой...
User avatar
jalkhanz
 
Posts: 137
Joined: Mon Feb 14, 2011 2:56 pm

Re: МОНГОЛ НААДАМ 2013

Postby Өсөхбаяр » Mon Jul 15, 2013 12:25 am

Түвшинбаяр өөрөө тэгж найраа хийж явах хүн биш л дээ... та нар тэгээд мэдэхгүй юмандаа ч шууд л доош нь хийчих гэдэг зангаа татмаар юм. 5 начны найраа бол арай цагаандаа гарсан л даа. Түвшинбаярыг тэгээд цаадуул нь авч мундагуудтай нь тунуулж тулгалгүй начин болгочихож байгаа харагдсан. өөрөө би начин болмоор байна ингий тэгий гээд яваагүй нь тодорхой шт. 7 дээр Мөнхбат аваргатай сайн л үзэж байна лээ.. уг нь чадлаараа барилдсан бол бас л гайгүй л явчих байсан биз гэж би бодоод байгаа. хэрвээ мөнхбат аваргыг хаяцан бол бас л бууж өгсөн гэх нь тодорхой.. тэр ярилцлага өгч байгаа цолоо авч байгааг нь харахад өөрөө бол тийм дуртай байгаагүй харагдана лээ. бодоод байхад хэрвээ би бөх байгаад Өсөхбаяр заан шиг 4т оноолтоор таарцан бол унаад өгчинөөө :ногоон:
Ч.Өсөхбаяраас
User avatar
Өсөхбаяр
Argentina's fan
 
Posts: 10226
Joined: Sun Jul 31, 2011 3:59 pm

Re: МОНГОЛ НААДАМ 2013

Postby Bakhdal » Mon Jul 15, 2013 8:15 am

Цогоо wrote:Увсынхан гэж ирээд л муулах юм. Яах аргагүй нутгийнх нь хүмүүс түрүүлээд байвал омогшихгүй яахав дээ.


Би энэ ОМОГШИХ гэдэг дээр нэг зүйл хэлэх гэсэн юм, манайхан БАХАРХАХ, БАХДАХ, БАЯРХАХ, ХӨӨРӨХ, СЭТГЭЛ ХӨДЛӨХ, БАЯРЛАХ, ОГШИХ гэх мэт үгсийг ашигламаар байх юм.
Хэл зүйн хувьд ОМОГШИХ гэдэг нь уурлах, бухимдах гэсэн үг шүү дэ, үгийн үндэс нь ОМОГ. ОМОГ гэдэг бол уур, бухимдал гэсэн үг, мөн омогтой хүн гэж бас ярьдаг, тэр нь юу юуны учрыг ололгүйгээр уурладаг, ундууцдаг, бухимддаг хүнийг хэлдэг. Тэхээр ОГШИХ гэдэг үгээр сольж ярих, бичих хэрэгтэй шүү.
За далийчлаа.

Түвшинбаяр аваргын тухайд УЛСЫН ХАРЦАГА цол авсан ч ялгаагүй, аваагүй ч ялгаагүй Монгол Түмний хүндлэлийг хүлээх хүн л дэ, гэтэл жаахан утгагүй зүйлд хутгалдчихлаа гэж харж байгаа.

Ерөнхийдөө Монгол Бөх үзэгчгүй болсон нь үнэн л дэ, одоо өргөн хүрээнд шинэчлэлийг хийх хэрэгтэй байна. Шинэчлэлийн чанадын зорилго нь шударга өрсөлдөөнийг бий болгоход чиглэгдэх шаардлагтай байна.
Bakhdal
 
Posts: 617
Joined: Sat Aug 20, 2011 10:00 am

Re: МОНГОЛ НААДАМ 2013

Postby Bakhdal » Mon Jul 15, 2013 8:18 am

12-13 нд шилжих шөнө Их-Уул сумынхан, ялангуяа Идэрийн Голынхон унталгүйгээр, баяраа тэмдэглэсэн сурагтай :mongol:
Bakhdal
 
Posts: 617
Joined: Sat Aug 20, 2011 10:00 am

Re: МОНГОЛ НААДАМ 2013

Postby Оргил » Mon Jul 15, 2013 8:24 am

түвшээ аваргыг харцага боллоо гэж бухимдаад байгаа хүн байхгүй байлгүйдээ.. гол нь тэр цолоо авахдаа монгол бөхийг муухай харагдуулдаг бие биендээ найр тавьж жүжиглэдэг /мөнгө авсан аваагүй нь надад лав чухал биш/ тэр юманд хутгалддаг нь таалагдахгүй байна.. бас хоёр сайхан түрүүлэх хэмжээний бөхийг тэгж давсан нь таалагдахгүй байна.. өсөхөө заан үнэхээр найз л юм бол чи намайг давахгүй бол начин цол болоогүй ээ л гэсэн үг шүү гээд л үнэнээсээ барилдаж яагаад болдоггүй юм.. рагчаа гарьдыг би энэ жил арслан болоосой гэж хүлээж байсан юм.. тавын даваанд түвшээд унаад өгөхөөр нь хичнээн дургүй хүрэвээ.. өндөр аварга ч яахав.. утгагүй зүйл хийсэн л дээ.. дээшээ явах боломжтой санжаагаа дэмжээгүй байж начин цолоо авчихсан хүнд тахимаа өгөх нь буруу гэж хэлэхгүй ч утгагүй л санагдсан..
Die Roten ist die beste
Оргил
Шарков
Шарков
 
Posts: 17010
Joined: Tue Jul 14, 2009 11:48 am
Location: AWD arena

Re: МОНГОЛ НААДАМ 2013

Postby ХАЛИУН » Mon Jul 15, 2013 8:50 am

Сайхан наадам болоо. харин ч 5 хан л улсын цолгүй бөх үлдсэн шт. :ногоон:
Сайнбаярыг найзтайгаа ярьж байлаа. Үнэхээр сайн сайхан ч бөх юм гэж. Түвшээ яахав дээ харцага болоо л из. юун сүртэйн Өсөхөө аварга 7 дээр хэнийг нь ч барахгүй шт. Яршиг тэгээд өгчихсөн нь дээр из.
Гончигийг бэртэлтэй байгаа болохоор 6 -аас дээшээ явахгүй байх гэсэн ёстой явсан шиг явлаа даа. сайн ч бөх юм. Алтайгийнхан харин ёстой бүгдийг нь цолтой болголоо шүү. Одоо үлдсэн хүн байна уу кк. Хамгийн сүүлийн Цэрэнтогтохоо начин болголоо. Уг нь Батэрэй сайн байсан юмсан нутгийн зөвлөл нь лайтай ажиллах юмаа. Эрхэмбаяр аварга сайн юм оо. Юун Бат-Эрдэнэ аварга шиг гэж. Баагий аваргын хэмжээнд жишүүлж байгаа бол аймар биз дээ энэ чинь.
зиа сайхан наадам боллоо Бат-Орших, Содном энэ тэр нээрээ үнэн урамгүй юм байна. тэгэсгээд үлдэх юм болов уу. Эсвэл Эрхэм аварга шиг нас тогтсон хойноо баллах юм уу мээдкү
...Хайртай хүүхдэдээ, хайртай хүндээ бие сэтгэл бүхнээ өгөхдаа өөрөө авснаас ч илүүтэй баярлаад байгаа чинь л жинхэнэ утгаараа өглөг буюу аз жаргалын битүү тойрог...
User avatar
ХАЛИУН
Английн ФЭН
 
Posts: 5306
Joined: Tue Dec 20, 2005 12:29 pm
Location: WEМBLEY хvрэх замаар

PreviousNext

Return to Үндэсний бөx

Who is online

Users browsing this forum: No registered users and 0 guests