МОНГОЛ НААДАМ 2013

Xарцага шонxорын дэвэлттэй хачин сайхан спорт доо

Moderator: Бөхийн модууд

Ардын хувьсгалын 91 жилийн ойн наадмын түрүү бөх таны бодлоор?

у.ав С.Мөнхбат
9
11%
у.а Г.Эрхэмбаяр
31
36%
у.а П.Бүрэнтөгс
8
9%
у.г Д.Рагчаа
1
1%
у.з М.Өсөхбаяр
0
No votes
у.з Ч.Санжаадамба
17
20%
у.х Ө.Бат-Орших
5
6%
у.х Ц.Содномдорж
5
6%
у.х Ө.Даваабаатар
0
No votes
у.н Э.Энхбат
1
1%
у.н Р.Пүрэвдагва
1
1%
Өөр бөх түрүүлнэ
7
8%
 
Total votes : 85

Re: МОНГОЛ НААДАМ 2013

Postby Cule » Fri Jul 12, 2013 10:28 pm

За сайхан наадам боллоо... Аваргын шийдвэрийг буруутгах юу байхав дээ... Сайхан л байна шд... Ямар сураггуй гарыг начин болгож байгаа биш...

Эрхэмбаяр аваргыг ингэж харьцангуй хожуу насандаа ийм амжилт гаргана гэж бодсонгуй... Мундаг юмаа... :-D
User avatar
Cule
 
Posts: 12284
Joined: Mon Aug 24, 2009 4:40 pm

Re: МОНГОЛ НААДАМ 2013

Postby mn_rocisky » Fri Jul 12, 2013 10:35 pm

Нутаг нутгийнхаа дууг дуулах ойлгомжтой шдээ. Яахав дэлхийн дэвжээн бол өөр хэрэг. Ингээд бөөрөлхөөд эхэлдий шдээ кк. Аймагийн баярт бол тэсийн гол оо дуулна. Сумын баярт бол дуулах дуу алга халуун элгэн нутгаа дуулдаг байхда хэхэ. Бригад бригадаараа морьтой зодоон хийж болно. Тэгээл орой нь сумын клөөвт тэврэлдээл орно. Ер нь сумын наадам хамгийн гое нь байдым дөө.
If you are Gooner then we are BROTHER's.
User avatar
mn_rocisky
 
Posts: 5250
Joined: Tue Jun 14, 2011 8:34 am
Location: Нуурын эрэг дээр

Re: МОНГОЛ НААДАМ 2013

Postby Aagii_03 » Fri Jul 12, 2013 11:10 pm

Өсөхөө аварга 5 дээр авчихсан бол Рагчаагийн найрааг таслах байсын л гэж хэлэх гэсэн юм кк. Буруу ойлгогдохоор бичиж.
Рагчаа нээрээ өнгөрсөн жилийн үзүүр байж заяагүй юм аа. До дээр Рагчаа, Батарэй гээд хөгийн 2 гарьд нэмэгдэх шив. Дэмжээд дээлийнх нь захыг мушгиж суугаа хэдэн мянган хүн байгаа гэж бодож чаддаггүй юм байх даа.
Blue is the color
Defending is the game ...
User avatar
Aagii_03
The Answer fan
The Answer fan
 
Posts: 6835
Joined: Thu Nov 08, 2007 2:09 pm
Location: Land of blue sky

Re: МОНГОЛ НААДАМ 2013

Postby Yes Man » Fri Jul 12, 2013 11:28 pm

За арваад жилийн дараа улсын наадамаа төв цэнгэлдэхдээ сууж үзлээ.... Түвшинбаярын ах гэж нөхөр намайг оруулж өгсөнөөр бөхчүүдтэй хамт л сууж үзэв..... шинэ начин Цэрэнтогтохын шинэ үнэмлэхийг гартаа барьж үзлээ..... Нөхөр их гоё дугаартай тоот авчээ 123 дахь тогтоол гэсэн байхаа.....
Дээхэн талд гарьд Бат-Эрдэнэ суучаад үзээд байсан.... Намайг гэрээс гарахад дөрөв давж байсан.... Тэгээд суугаад байхаар нь өгцийм байх даа гэж бодоод л байлаа.... Эрхэмээг Соронз найраа хийлгэсэнгүй гэж уурлаад нэг гоё шанаадсан....

Манай муу Энхбат маань уг нь давчих байсийшд..... Даанч явц дундаа барьцны давуу бус байдалд ороод ойчоод өгөв..... Тийм хөнгөн жинтэй өндөр нөхөр барьцны давуу бус байдалд орчвол унах нь аргагүй л дээ..... Ямар шинэ аварга Эрхэмбаяр байгаа биш..... Би уг нь Мөнхбат ВС Эрхэмбаяр гэж харж байсийн...... Даанч Мөнхбат маань нуруу нээрээ нам юмаа..... Тэрнээс л боллоо...... Гэхдээ сайхан наадам боллоо..... Батмөнх начинг Батсуурьтай гарахын өмнө Сүхбат аварга ирчээд мэх заагаад гарахаас нь өмнө нэг сайн алгадаж өгөөд явуулж байсан..... Батмөнх аргагүй сайн байлаа..... Санжаа л заяагүй шаар юм....
Тиймээ....
User avatar
Yes Man
S & T
S & T
 
Posts: 5358
Joined: Tue Apr 27, 2010 4:20 pm

Re: МОНГОЛ НААДАМ 2013

Postby Цоомоо » Fri Jul 12, 2013 11:33 pm

Ragchaa garid bolsniihoo daraa jil l shuud gehees anh udaa l nachin toruullee l de.
2 jiliin dotor 2 avarga turuv uu. Erhmee avarga tsold bagadah buh bish bolovch ... gd l nuguu 1024 gdg hogiin chanargui buhniig araasaa daguulsn too ruu orhiimda.

Sainbayar zaan hundelmer boh yuma. 90 jiler, bas ene jil 2-3 uda 200-300, niileed hagas terbumaas tatgalzaj shudarga barildlaa shu de.
User avatar
Цоомоо
Ангаахай
 
Posts: 16728
Joined: Fri Dec 02, 2005 9:22 pm

Re: МОНГОЛ НААДАМ 2013

Postby Идэрээ » Fri Jul 12, 2013 11:46 pm

Цоомоо wrote:Ragchaa garid bolsniihoo daraa jil l shuud gehees anh udaa l nachin toruullee l de.
2 jiliin dotor 2 avarga turuv uu. Erhmee avarga tsold bagadah buh bish bolovch ... gd l nuguu 1024 gdg hogiin chanargui buhniig araasaa daguulsn too ruu orhiimda.

Sainbayar zaan hundelmer boh yuma. 90 jiler, bas ene jil 2-3 uda 200-300, niileed hagas terbumaas tatgalzaj shudarga barildlaa shu de.

Сайнбаяр :eek: :eek: манай хамаатан юм гэсэн. Ийм юм уншсан чинь гоё санагдаж байшдээ. :D
User avatar
Идэрээ
 
Posts: 2402
Joined: Fri Aug 28, 2009 2:52 pm

Re: МОНГОЛ НААДАМ 2013

Postby BTR » Sat Jul 13, 2013 3:10 am

21Grams wrote:Найраа орсон уу, дэмжлэг орсон уу, олимпийн аварга маань үндэснийхээ бөхөөр харцага боллоо. Надад бол сайхан л байна. Заримд нь таалагдахгүй байгаа бол орхиод таалагдаж байгаа барилдаанаа ярьж болдоггүй юм уу? Наадам чимсэн хоёр сайхан начингаа ярья л даа. Шинэ аваргаа ярья.


:eek:
AC MILAN: Sheva, Rivaldo, Kaka, Pippo
User avatar
BTR
 
Posts: 964
Joined: Mon Jul 04, 2011 7:44 pm

Re: МОНГОЛ НААДАМ 2013

Postby Orgil-TT » Sat Jul 13, 2013 9:39 am

Бөх сайн мэдэхгүй ч наадамын бөх бол наддаа л сайхан боллоо. Шинэ аврага анхнаасаа л харагдаад байсан гэхэд болно доо. Харин Соронзонболд заантай барилдаад жудаггүй дууссан. Эхлээд заан хаялцах барьц аваад алдчихсан, дараа нь арслан өөрийн барьцаа аваад засуул хөлийн цэцүүд эхлэ гэсэн дохио өгөөгүй байхад нь өргөөд хаячих шиг болсон, унагачихаад дээрээс нь арслан нэг юм хэлсээн тэгээд заан босож ирээд өөдөөс нь хоёр үг хэлээд шанаадаад авч байгаа харагдсан. Хэн хэн нь жудаггүй байлаа. Иймэрхүү зүйл дахин битгий болж байгаасай. Муухай харагдах юм.
User avatar
Orgil-TT
 
Posts: 606
Joined: Wed Jun 04, 2008 7:54 pm

Re: МОНГОЛ НААДАМ 2013

Postby Bakhdal » Sat Jul 13, 2013 9:45 am

BTR wrote:
21Grams wrote:Найраа орсон уу, дэмжлэг орсон уу, олимпийн аварга маань үндэснийхээ бөхөөр харцага боллоо. Надад бол сайхан л байна. Заримд нь таалагдахгүй байгаа бол орхиод таалагдаж байгаа барилдаанаа ярьж болдоггүй юм уу? Наадам чимсэн хоёр сайхан начингаа ярья л даа. Шинэ аваргаа ярья.


:eek:
:eek: яг тийм

За ерөнхийдөө маш сайхан наадам боллоо, сайхан аварга, гарьд, заан, харцага, начин төрлөө. /Өөрийн бодлоо бичдиймүү, зарим бөхчүүдтэй холбоотой/

1. Эрхэмбаяр аварга. Олон жил тасралтгүй, уйгагүй бэлтгэл хийсний үр дүн, олон жил гам барьсан, элдэв найраанд автаагүйн үр дүн сайнаар гарлаа :mongol: , Цээж, гарыг нь дийлэх хүн ойрын 2 жилдээ бараг гарахгүйн байна гэсэн бодол төрлөө. Хойтон ч ингээд түрүүлээд зогсож байж мэднэ. Мундаг байна :-D

2. Гончигдамба гарьд, бяр орсон байгаа нь доод давуунуудаас мэдрэгдээд байсан, сэтгэлийн хөдлөл бага, гүйхдээ 2 гараа шидээд л, хөл нь хүнд, цаанаа өөр байсан. Энэ залуу барилдааны асар өндөр мэдрэмжтэй гэдгээ харууллаа, бас 2 гар нь мундаг юмаа. Мөнхбат аваргыг яг хөлөө зөөх агшинд агаарт нь хутгасан, үнэхээр сайн мэдэрдэг залуу юмаа, үнэхэлэхгүй байхын арга алга :gold , харин Эрхэм аваргатай барилдахдаа нэлээд хүнд хүнд даваануудыг 4 даваанаас хойш хийсэн болхоор нэлээд цуцалттай, сэргэж чадсангүй. АМЖИЛТ ГОНЧИГОО :mongol:

3. Батмөнх заан. За Төв аймгийнхан сүүлийн хэдэн жил ингэж баярлаагүй байх, бас л мундаг мэдрэмжтэй залуу юм, гол 2 хүнийг нураачлаа, Санжаадамба, Содномдорж 2.

4. Мөнхбат аварга, өөрийнгөө бүрэн дайчилж барилдсан, харин жаахан жудаггүй бөх гэдгээ 2 зүйл дээр харуулчих шиг болсон. Эхний нь Олимпийн аваргатай барилдахаа 2 удаа муу хөлд нь хүрлээ, эхлээд муу хөлд нь гар ачсан, яг өвдгөн дээр нь дараад, дараад нь өвдгөн дээр нь дахин дараад тахимдчихсан :grin: Би уг нь аваргыг мундаг мэдрэмжтэй, сайн бэлтгэл хийдэг залуу гэж үнэлж, дэмжиж байлаа. Гэхдээ энэ үйлдэл нь сэтгэлд хүрсэнгүй (mannn
2 дахь нь Гончигтой барилдахдаа барьц болоогүй байхад, түрүүлж хөдөлж, мэх хийж байх юм (mannn , үүнд бас эгдүүцлээ.
Хүн түрүүлэх гэж эрмэлзэж болно, гэхдээ өрсөлдөгчөө бас хүндлэх ёстой шүү дэ. Мөнх-Эрдэнэ арслан Бат-Эрдэнэ аваргын хөл бэртэлтэй жил хөлрүү нь ганц ч өшиглөөгүй шүү дэ, энэ бол Монгол Бөхийн Жудаг юм.

5. Санжаа заан. Одоо Санжаад дахин итгэхэд бэрх боллоо :sad: , энэ хүний хөлний гишгэгдэл ерөөсөө болохгүй байна, мөн буруу ам дандаа авах юм. Энэ жилийн тухайд хамгийн сайн байгаа хүнийг 6 даваанд авсан, ав авахад нь л халаглаж байлаа, зүгээр л Батсуурь, Цэрэнтогтох 2-ын аль нэгийг аваад дайраад явчих газар байхгүй юу. Хамгийн халгаагүй нь Цэрэнтогтох байсан, хөлд орохгүй, хавирахгүй, тахимдахгүй.

6. Сайнбаяр заан. Би энэ хүнийг үнэлж байна :-D :mongol: , үнэхээр шударга сайхан барилдлаа, Монгол Бөхийн Сайн жишээг САЙНБАЯРАА хараарай хүмүүсээ, залуучуудаа. Тэр хэнд ч бууж өгсөнгүй.

7. Бат-Эрдэнэ гарьд. Нутгийн зөвлөлийн шахаанд орчих шиг боллоо, уг нь дээшээ үзсэн бол гэж харамсах юм,

8. Өсөхбаяр аварга. Үнэхээр бас Монгол бөхөд нутгаргах үзлийг хаасан сайхан зүйл хийлээ, ярилцлагнаас нь бүх зүйл тодорхой харагдсан. Аварга, аваргаа дэмжсэн. Миний бодлоор өндөр аварга зөв зүйл хийсэн.

За тэгээд Бүрэнтөгс, Ганбаатар, Сангисүрэн гээд дор даваанд унасан нөхдүүдэд гомдмоор байсан шүү.
Bakhdal
 
Posts: 617
Joined: Sat Aug 20, 2011 10:00 am

Re: МОНГОЛ НААДАМ 2013

Postby ЦАГААН » Sat Jul 13, 2013 10:27 am

хүн хүн өөрийнхөөрөө хардаг, өөрийнхөөрөө ойлгодог, өөрийнхөөрөө бичдэг байлгүй дээ ...

Мөнхбат аварга бол Түвшээг аваргыг хэтэрхий амархан хаялаа, эхний мэхний оролдолгоороо л гэж ойлгосон. Яг тийм золгоон дээр бол тэр талд нь л тахимдаж таарна, нөгөө талаараа золгосон бол нөгөө тал дээр нь тахимдаж таарна даа.
Гончигдамбатай ямар үйлдлийг нь яриад байгааг нь ойлгохгүй байна, зүүн дан золгонгуут Гончиг засуулууд бүрэн тавиулаагүй байхад хутгасан, харин ч тэр нь оноогүй ... тэгээд аварга барьцтай үлдэж 2 алхаад тавьчихсан.

Санжаа яахав цагаан сарынх нь асуудал толгойд нь бодогдоод л яваад байсан байх л даа ... Бяраар ноёлж барилдаад хамгийн амархан давчих нь л гэж бодож байлаа. Цэрэнтогтох ч үхлийн барьцанд ортол гүрийгээд халаад зогсоод байж чадах л нөхөр, Бат-Оршихыг ямар аймаар давав. Со -г л гайхаад байх юм, өмнө нь 2 жил дараалаад хаясан хүнээ 5-н хүн дотроос 3 дахь удаагаа сонгож л байдаг, тэгснээ өөрөө чярч байгаад жижигхэн юманд унаж л байдаг. Одбаярыг аваад үзэж болоогүй юм байхдаа. Одбаяр харин Энхбаттай ойрхон газардсандаа. Ямар ч байсан унаагүй, Энхбат л түрүүлж газардсан байж болохоор доо ...

Батмөнхийг 3 дээр Чукаг авахаар нь уур хүрлээ ш дээ, давчаасай гэсэн чинь юм болсонгүй дээ. Тэгээд л цаашаа сайн сайн хүмүүсийг хаяж явсаар байгаад заан боллоо, Эрхэмээ аваргатай бас л сайн барилдсан, хамгийн их хазайлгасан хүн шүү дээ ...
Үүрдийн цэл залуухан 35 настай аварга...
User avatar
ЦАГААН
СЦ-ын гарьд дэвжээ
 
Posts: 4649
Joined: Mon Jul 13, 2009 11:01 am
Location: Bayankhongor

Re: МОНГОЛ НААДАМ 2013

Postby ЦАГААН » Sat Jul 13, 2013 10:39 am

Гончиг бол өнгөрсөн жилийн циклд онцгой байсан. Батмөнх ч сайн байсан.
Цагаан сараар л Ганхуяг арсланд 5 6 дээр хоюулаа дараалаад элэглүүлэхээр нь бүүр нэг урам хугараад. Ийм учраас л энэ хүн арслан, энэ 2 начин байгаа юм байна гэж бодогдоод байсан юм. Тэгээд нээх гялалзаж чадахгүй байсаар Гончиг гэмтсэн, бүтэн 3 сар үзэгдээгүй. 3 дээр а.а Батгэрэлтэй шодоод байхаар нь толгой сэгсэрч л байлаа. 5 6 дээр 2 сайн хүн татаж гаргаж ирээд л цаашаа нэвт гоё явлаа. Нөгөө харцагууд халз барилдахаас айгаад зугтаад байдаг начингууд маань ингэж л баллана даа ...

Мөнхбаатар арслангийн 7-гийн амыг бол их олон шалтгаанаар хардаад байгаа. Хамгийн наад зах нь Эрхэмээ бол гол өрсөлдөгч нь байтал түүнд Оюунболд гэж амархан хоолыг үлдээгээд өөрөө Гончигтой үзнэ гэж бодсонгоос нь эхлүүлээд ... 5-ын давааны амны өмнө яригдаад байсан асуудлууд байгаа ... ер нь л хардаад байгаа, цаагуур чинь тэгээд хов жив сайн илрүүлдэг хүмүүс байгаа даа ...
Үүрдийн цэл залуухан 35 настай аварга...
User avatar
ЦАГААН
СЦ-ын гарьд дэвжээ
 
Posts: 4649
Joined: Mon Jul 13, 2009 11:01 am
Location: Bayankhongor

Re: МОНГОЛ НААДАМ 2013

Postby slo mo jones » Sat Jul 13, 2013 10:49 am

Bakhdal wrote:
BTR wrote:
21Grams wrote:Найраа орсон уу, дэмжлэг орсон уу, олимпийн аварга маань үндэснийхээ бөхөөр харцага боллоо. Надад бол сайхан л байна. Заримд нь таалагдахгүй байгаа бол орхиод таалагдаж байгаа барилдаанаа ярьж болдоггүй юм уу? Наадам чимсэн хоёр сайхан начингаа ярья л даа. Шинэ аваргаа ярья.


:eek:
:eek: яг тийм

За ерөнхийдөө маш сайхан наадам боллоо, сайхан аварга, гарьд, заан, харцага, начин төрлөө. /Өөрийн бодлоо бичдиймүү, зарим бөхчүүдтэй холбоотой/

1. Эрхэмбаяр аварга. Олон жил тасралтгүй, уйгагүй бэлтгэл хийсний үр дүн, олон жил гам барьсан, элдэв найраанд автаагүйн үр дүн сайнаар гарлаа :mongol: , Цээж, гарыг нь дийлэх хүн ойрын 2 жилдээ бараг гарахгүйн байна гэсэн бодол төрлөө. Хойтон ч ингээд түрүүлээд зогсож байж мэднэ. Мундаг байна :-D

2. Гончигдамба гарьд, бяр орсон байгаа нь доод давуунуудаас мэдрэгдээд байсан, сэтгэлийн хөдлөл бага, гүйхдээ 2 гараа шидээд л, хөл нь хүнд, цаанаа өөр байсан. Энэ залуу барилдааны асар өндөр мэдрэмжтэй гэдгээ харууллаа, бас 2 гар нь мундаг юмаа. Мөнхбат аваргыг яг хөлөө зөөх агшинд агаарт нь хутгасан, үнэхээр сайн мэдэрдэг залуу юмаа, үнэхэлэхгүй байхын арга алга :gold , харин Эрхэм аваргатай барилдахдаа нэлээд хүнд хүнд даваануудыг 4 даваанаас хойш хийсэн болхоор нэлээд цуцалттай, сэргэж чадсангүй. АМЖИЛТ ГОНЧИГОО :mongol:

3. Батмөнх заан. За Төв аймгийнхан сүүлийн хэдэн жил ингэж баярлаагүй байх, бас л мундаг мэдрэмжтэй залуу юм, гол 2 хүнийг нураачлаа, Санжаадамба, Содномдорж 2.

4. Мөнхбат аварга, өөрийнгөө бүрэн дайчилж барилдсан, харин жаахан жудаггүй бөх гэдгээ 2 зүйл дээр харуулчих шиг болсон. Эхний нь Олимпийн аваргатай барилдахаа 2 удаа муу хөлд нь хүрлээ, эхлээд муу хөлд нь гар ачсан, яг өвдгөн дээр нь дараад, дараад нь өвдгөн дээр нь дахин дараад тахимдчихсан :grin: Би уг нь аваргыг мундаг мэдрэмжтэй, сайн бэлтгэл хийдэг залуу гэж үнэлж, дэмжиж байлаа. Гэхдээ энэ үйлдэл нь сэтгэлд хүрсэнгүй (mannn
2 дахь нь Гончигтой барилдахдаа барьц болоогүй байхад, түрүүлж хөдөлж, мэх хийж байх юм (mannn , үүнд бас эгдүүцлээ.
Хүн түрүүлэх гэж эрмэлзэж болно, гэхдээ өрсөлдөгчөө бас хүндлэх ёстой шүү дэ. Мөнх-Эрдэнэ арслан Бат-Эрдэнэ аваргын хөл бэртэлтэй жил хөлрүү нь ганц ч өшиглөөгүй шүү дэ, энэ бол Монгол Бөхийн Жудаг юм.

5. Санжаа заан. Одоо Санжаад дахин итгэхэд бэрх боллоо :sad: , энэ хүний хөлний гишгэгдэл ерөөсөө болохгүй байна, мөн буруу ам дандаа авах юм. Энэ жилийн тухайд хамгийн сайн байгаа хүнийг 6 даваанд авсан, ав авахад нь л халаглаж байлаа, зүгээр л Батсуурь, Цэрэнтогтох 2-ын аль нэгийг аваад дайраад явчих газар байхгүй юу. Хамгийн халгаагүй нь Цэрэнтогтох байсан, хөлд орохгүй, хавирахгүй, тахимдахгүй.

6. Сайнбаяр заан. Би энэ хүнийг үнэлж байна :-D :mongol: , үнэхээр шударга сайхан барилдлаа, Монгол Бөхийн Сайн жишээг САЙНБАЯРАА хараарай хүмүүсээ, залуучуудаа. Тэр хэнд ч бууж өгсөнгүй.

7. Бат-Эрдэнэ гарьд. Нутгийн зөвлөлийн шахаанд орчих шиг боллоо, уг нь дээшээ үзсэн бол гэж харамсах юм,

8. Өсөхбаяр аварга. Үнэхээр бас Монгол бөхөд нутгаргах үзлийг хаасан сайхан зүйл хийлээ, ярилцлагнаас нь бүх зүйл тодорхой харагдсан. Аварга, аваргаа дэмжсэн. Миний бодлоор өндөр аварга зөв зүйл хийсэн.

За тэгээд Бүрэнтөгс, Ганбаатар, Сангисүрэн гээд дор даваанд унасан нөхдүүдэд гомдмоор байсан шүү.


:eek: Би бас Сайнбаяр зааныг үнэлээд үнэлээд барахгүй юм. Үнэхээр сайн заан.
Амжилт ялалтын өөдөө хамтдаа зүтгэе.
slo mo jones
Ман сити фэн
Ман сити фэн
 
Posts: 3200
Joined: Fri Jan 08, 2010 5:44 pm
Location: Эх орныхоо нийслэл УБ хотод

Re: МОНГОЛ НААДАМ 2013

Postby Bakhdal » Sat Jul 13, 2013 11:02 am

ЦАГААН wrote:хүн хүн өөрийнхөөрөө хардаг, өөрийнхөөрөө ойлгодог, өөрийнхөөрөө бичдэг байлгүй дээ ...

Мөнхбат аварга бол Түвшээг аваргыг хэтэрхий амархан хаялаа, эхний мэхний оролдолгоороо л гэж ойлгосон. Яг тийм золгоон дээр бол тэр талд нь л тахимдаж таарна, нөгөө талаараа золгосон бол нөгөө тал дээр нь тахимдаж таарна даа.
Гончигдамбатай ямар үйлдлийг нь яриад байгааг нь ойлгохгүй байна, зүүн дан золгонгуут Гончиг засуулууд бүрэн тавиулаагүй байхад хутгасан, харин ч тэр нь оноогүй ... тэгээд аварга барьцтай үлдэж 2 алхаад тавьчихсан.

Санжаа яахав цагаан сарынх нь асуудал толгойд нь бодогдоод л яваад байсан байх л даа ... Бяраар ноёлж барилдаад хамгийн амархан давчих нь л гэж бодож байлаа. Цэрэнтогтох ч үхлийн барьцанд ортол гүрийгээд халаад зогсоод байж чадах л нөхөр, Бат-Оршихыг ямар аймаар давав. Со -г л гайхаад байх юм, өмнө нь 2 жил дараалаад хаясан хүнээ 5-н хүн дотроос 3 дахь удаагаа сонгож л байдаг, тэгснээ өөрөө чярч байгаад жижигхэн юманд унаж л байдаг. Одбаярыг аваад үзэж болоогүй юм байхдаа. Одбаяр харин Энхбаттай ойрхон газардсандаа. Ямар ч байсан унаагүй, Энхбат л түрүүлж газардсан байж болохоор доо ...

Батмөнхийг 3 дээр Чукаг авахаар нь уур хүрлээ ш дээ, давчаасай гэсэн чинь юм болсонгүй дээ. Тэгээд л цаашаа сайн сайн хүмүүсийг хаяж явсаар байгаад заан боллоо, Эрхэмээ аваргатай бас л сайн барилдсан, хамгийн их хазайлгасан хүн шүү дээ ...


Би зүгээр ингэж харж байгаа, өрсөлдөгчийнхөө хөлийг гэмтэлтэй гэдгийг мэдсээр байж энэ хүн 2 удаа хүрлээ, эхлээд гар ачих маягтайгаар, дараа нь шууд хүчилж яг өвдгөн дээр дараад тахимдчихлаа. Энэ бол тамирчин хүний ёс зүйн асуудал л да. Өөрөөр хаяж болно шүү дэ, бяраар, бэлтгэрээр илүү байгаа шүү дэ. Энэнд жаахан эмзэг хандсан.

Дараагийнх нь Гончиг шуудагны барьц аваагүй байхад, засуул нь холдоогүй байхад түрүүлж, барилдааны оролдого хийсэн. Энэ бас зохимжгүй авир гэж үзэж байгаа. Би гол АВАРГА ЦОЛТОН хүний хувьд жишиж бодоод байгаа юм. Жишээ залуу хүүхдүүд бол шартаад иймэрхүү үйлдэл гаргаж болно шүү дэ. Өнөөдөр бичлэгээс та сайн хараарай. Аварга Цолтон бол маш өндөр ёс зүйтэй байх ёстой.

Нээрээ Батмөнх хамгийн сайн барилдсан юм байна, шинэ аваргатай :eek: Тэгэхдээ толгой уургаладаг нь буруу байсан, уг нь амжсан бол далбааных нь араас атгаад авсан бол илүү боломжтой харагдаж байсан, 4 хөллөхөд нь
Bakhdal
 
Posts: 617
Joined: Sat Aug 20, 2011 10:00 am

Re: МОНГОЛ НААДАМ 2013

Postby Bakhdal » Sat Jul 13, 2013 11:10 am

ЦАГААН wrote: Мөнхбаатар арслангийн 7-гийн амыг бол их олон шалтгаанаар хардаад байгаа. Хамгийн наад зах нь Эрхэмээ бол гол өрсөлдөгч нь байтал түүнд Оюунболд гэж амархан хоолыг үлдээгээд өөрөө Гончигтой үзнэ гэж бодсонгоос нь эхлүүлээд ... 5-ын давааны амны өмнө яригдаад байсан асуудлууд байгаа ... ер нь л хардаад байгаа, цаагуур чинь тэгээд хов жив сайн илрүүлдэг хүмүүс байгаа даа ...


Мань хүн ингэж бодоод л авчихсан биз, за бэртэлтэй 3 сар байсан, тэгээд дээрээс нь хүнд барилдаан хийсэн учраас нэлээн ядралттай байгаа гэж бодоод л авчихсан биз, өөрөө бол дээшээ л үзэх бодолтой байсан байх. Оюунболд залуу хүүхэд учраас өөрт нь илүү халгаатай байж бас болох юм.
Bakhdal
 
Posts: 617
Joined: Sat Aug 20, 2011 10:00 am

Re: МОНГОЛ НААДАМ 2013

Postby Bakhdal » Sat Jul 13, 2013 11:17 am

Өө, зарчмын шинжтэй нэг зүйл байна. Аймгуудын наадамд нас ахисан Улсын Харцага, Начингууд, бас зарим нэгэн залуу Улсын Цолтонгууд, аймгийн арслан, заанууд бүгд найраанд оролцож байна. Тэгэхээр Монгол Бөхийн Холбоо, энэ асуудал дээр маш хүчтэй, эрс шийдэмгий ажиллахгүй бол асуудал бүр болохоо байлаа.

Яах вэ? энэ асуудлыг. Одоо Монгол бөхийг үздэг, сонирхдог Монгол Залуус бараг байхгүй боллоо
Bakhdal
 
Posts: 617
Joined: Sat Aug 20, 2011 10:00 am

Re: МОНГОЛ НААДАМ 2013

Postby ЦАГААН » Sat Jul 13, 2013 11:23 am

Сонирхолтой гэхүү, шуугиантай шийдвэрлэх ч гэмээр юмуу, гайхмаар ч гэсэн дээр байх ... за юутай ч гоё гоё барилдаанууд бол
2 дээр а.н Элбэгбаяр Лхагвадоржийг давсан, 21 настай л байсан байх залуугаараа ц.а + улсын начин болоод л явж байлаа. Начнаа баталъя дээшээ барилдъя гэж олон л хичээлээ. Элбэгбаяр ч гоё гар л даа, дамаан улсад сайн үздэг.
Сангисүрэнг Оюунболд давчихсан. Сангиа Гончигийн оронд зогсч байхад гайхах хүн цөөн л байх. 2 жилийн өмнө нь Сангийг Гончигоос тун сайн л гэж боддог байлаа. 2 жил дараалаад бүтэлгүйтлээ.

За тэгээл Мөнгөнбаатар, Батчулуун, О.Гантулга ... энэ тэр талийсан ш дээ.

3 дээр Баасандорж заан хасагдсан нь их л олон юмыг өөрчилсөн. Тунаад Батсуурь Одгэрэлийг давчихсан, Сумъяа Бямбажавыг давсан нь 4-ийн оноолтонд нөлөөлсөн.

4 дээр бол нураан дэндүү их болсон. Оюунболд шодоод До.Ганхуяг арсланг давсан, а.а Батсуурь отгон арсланг зайлаад давчихсан, Баасанхүү у.г Ганбаатарыг хутгаж давлаа, Цэрэнтогтох Бат-Оршихыг шахаж түрж дайраад давснаар эдгээр залуучууд цолонд хүрэх сайхан боломжтой болцгоосон.

5 дээр Батмөнх Соднондорж харцагыг давж шуугиан тарьсан, тунасан 2 начин сайхан үзээд Гончигдамба давж замаа сайхан тэгшилсэн дээ.

6 дээр Оюунболд Санчирыг давж харцага боллоо, Батмөнх Санжааг давлаа, тунасан 2-оос Батсуурь Цэрэнтогтохыг давж харцага боллоо.

7, 8 дээр Гончиг Мөнхбаатар, Мөнхбат нарыг дараалуулж сайхан цолонд хүрлээ.
Үүрдийн цэл залуухан 35 настай аварга...
User avatar
ЦАГААН
СЦ-ын гарьд дэвжээ
 
Posts: 4649
Joined: Mon Jul 13, 2009 11:01 am
Location: Bayankhongor

Re: МОНГОЛ НААДАМ 2013

Postby ЦАГААН » Sat Jul 13, 2013 11:32 am

Bakhdal wrote:Дараагийнх нь Гончиг шуудагны барьц аваагүй байхад, засуул нь холдоогүй байхад түрүүлж, барилдааны оролдого хийсэн. Энэ бас зохимжгүй авир гэж үзэж байгаа. Би гол АВАРГА ЦОЛТОН хүний хувьд жишиж бодоод байгаа юм. Жишээ залуу хүүхдүүд бол шартаад иймэрхүү үйлдэл гаргаж болно шүү дэ. Өнөөдөр бичлэгээс та сайн хараарай. Аварга Цолтон бол маш өндөр ёс зүйтэй байх ёстой.

Нээрээ Батмөнх хамгийн сайн барилдсан юм байна, шинэ аваргатай :eek: Тэгэхдээ толгой уургаладаг нь буруу байсан, уг нь амжсан бол далбааных нь араас атгаад авсан бол илүү боломжтой харагдаж байсан, 4 хөллөхөд нь


би нягталж үзье, чи бас сайн хараарай ... миний харснаар бол Гончиг харин шууд хутгаад, азаар тэр нь оноогүй ... тэгээл аварга барьцтай үлдсэн.

Би бас далбааных нь араас бариад авсан ч болоосой гэж бодсон, эхний хавиралтаар бол их дөхүүлсэн дээ. Тэгээд толгой уургалаад төгсгөлд нь ар ачих гэсэн үү яасан их буруу шийдвэр гаргасан, тэгээл сөхөө аваагүй байхад нь аварга аймаар хавирсан л даа.

Тэр аваргуудын барилдааны хувьд бол 6 давчихсан хүнийг хөөрхий минь хөл нь муу юм гэж үзэж болохгүй байхаа. 7 дээр шилдэг сайн бөхчүүд л үлдэнэ, тийм л сэтгэл зүйгээр барилдах хэрэгтэй. Энэ чинь спорт, өрсөлдөгч маань сэрүүгээс муу барилддаг тул сэрүүгээс хаяад яахав лав золгоод барилдъя гэж хэн ч бодохгүй. Түвшээ аварга өөрөө эдгэрсэн, барилдах боломжтой гэж үзээд л барилдсан. Бүх бөх л ямар нэг байдлаар гэмтэж байсан л байдаг, тийм зүйл бодож барилдаж болохгүй ээ.
Үүрдийн цэл залуухан 35 настай аварга...
User avatar
ЦАГААН
СЦ-ын гарьд дэвжээ
 
Posts: 4649
Joined: Mon Jul 13, 2009 11:01 am
Location: Bayankhongor

Re: МОНГОЛ НААДАМ 2013

Postby Devil 7 » Sat Jul 13, 2013 11:52 am

Realist wrote:Наадмын бөхийн барилдаан гэж жүжиг юмуу? Бизнес юмуу?
Үнэн хүчээ үзэж үзэгчдээ баясгаж чадахгүй хэдэн махан бөмбөгнүүд. Одоо болиосой.
Бөхийн холбооны балиар шимэгчдийг хусч хаяад бөхийн ёс зүй, хандлага өөрчилж илүү мэргэжлийн болгож чадахгүйм бол энэ бөхийг үзэхээ ч болиндөө. Хэрэг алга.

Өсөхөө одоо түрүүлэх гэж барилддаггүйм бол яах гэж улсын наадамд зай бөглөж олон хүнд шавар хаадагиймбэ. Түвшинбаяр олимпийн аварга хүн гэхдээ ингэж улсын наадамд бусад нь долдойж унаж өгч байгаа нь үнэхээр утгагүй муухай байна (mannn Хүнийг хүндэлж байгаа ч Түвшээг өөрийг нь муухай байдалд оруулж байгаа байхгүй юу. Олимпод түрүүлдэг шигээ үнэн хүчээр давж ялж байхыг нь л харж баясмаар байншт. Өсөхөөд ч гэсэн фэнүүд байдаг байх, хөөрхий Өсөхөөгөө түрүүлнэ гээл харж хүлээгээл эсвэл мөрийцсөн ч байдаг юмуу зөндөө л юм болсон байдаг байлгүй. Гэтэл ард олноо үзэгчдээ хүндлэхгүй ийм хуурамч байдлыг харж наадмааргүй байна.

:eek: Би ч бөх үзээд байдаггүйлдээ...Гээд бас монгол хүн бна даа гээд шагын билет аваад орлоо.....Бүр гутармаар заваан шаасан...Ингэж хуурах гэж л халуунд хүмүүсийг суулгаж бдаг
Glory Glory
User avatar
Devil 7
МанЮ фэн
МанЮ фэн
 
Posts: 8095
Joined: Wed Feb 28, 2007 4:30 pm
Location: UB

Re: МОНГОЛ НААДАМ 2013

Postby Адмирал » Sat Jul 13, 2013 12:14 pm

Наадам сайхан боллоо... Копуудтайгаа хамт стадионд үзлээ...
Содном Санжаа 2 амаа авч чадсангүйдээ.. тэгэхэд Эрхэмбаяр ам зөв авсаар бгаа л түрүүллээ дээ...
You'll never walk alone!
User avatar
Адмирал
The Holy Goalie
 
Posts: 7347
Joined: Wed Feb 28, 2007 1:09 pm
Location: Anfield Road

Re: МОНГОЛ НААДАМ 2013

Postby Адмирал » Sat Jul 13, 2013 12:21 pm

Цэрэнтогтох уул нь нилээн дээшээ үзчих болуу гэсэн Батсуурьд анхааралгүй бснуу ёстой амархан унацан даа хмм
You'll never walk alone!
User avatar
Адмирал
The Holy Goalie
 
Posts: 7347
Joined: Wed Feb 28, 2007 1:09 pm
Location: Anfield Road

Re: МОНГОЛ НААДАМ 2013

Postby El Payaso » Sat Jul 13, 2013 1:05 pm

Aagii_03 wrote:Өсөхөө аварга 5 дээр авчихсан бол Рагчаагийн найрааг таслах байсын л гэж хэлэх гэсэн юм кк. Буруу ойлгогдохоор бичиж.
Рагчаа нээрээ өнгөрсөн жилийн үзүүр байж заяагүй юм аа. До дээр Рагчаа, Батарэй гээд хөгийн 2 гарьд нэмэгдэх шив. Дэмжээд дээлийнх нь захыг мушгиж суугаа хэдэн мянган хүн байгаа гэж бодож чаддаггүй юм байх даа.

Батэрэй ч 4-дээр арай гэж давсан... Цэрэнтогтохтойгоо үзсэн ч барахгүй байсан байх аа... ккк...

Санжааг унахад харуусч нэг уулга алдлаа... Гончиг Мөнхбатыг хаяхад баярлаж нэг уулга алдлаа... сүүлийн хэдэн жил дэмжсэн бөхчүүд ерөөсөө явахгүй байсан юм... энэ жил харин Гончиг овоо явлаа сайхан л байна хэхэ... Цагааны хэлдгээр би Сангийг Гончигоос илүү биш юм аа гэхэд дутахгүй гэж хардаг байсан тэгээд болсонгүй дээ... Гончиг тэгээд яалт ч үгүй гоёо тогтмол барилдаантай юм аа... доор унах нь цөөн... тэгээд начин хийгээд батлаад дараа нь гарьд боллоо... нөгөө Мөнхбат аваргын замналаар л хусч байна... Пүрэвсайханг татахыг нь хараад л за нөхөр сайн байгаам байна гэж бодсон үнэхээр л үзлээ... Санжаа уг нь их л ондоо харагдаад байсан дээшээ үзэх нь дээ гсн тэгээд л байхгүй... одоо ч өнгөрсөн байх оо... Эрхэмээ аваргыг бол золгооноосбарах хүн байхгүй юм шиг байна ш дээ... Гончиг ч тэрийгээ мэдээд шийдсэн юмаа хийгээд уналаа... уг нь гоёо л сэтгэсэн... Мөнхбат аварга форм муутай харагдсан... Түвшээтэй барилдахад л ядраад байгаа харагдсан... тэгээд би ийм хүн Гончигийг барахгүй байх гэсэн уналаа... Батмөнх ч сайн нь сайн гэж боддог байсан харин ингэж дээшээ гараад ирнэ гэж ёстой санасангүй... гоёо заантай боллоо... Эрхэмээгийн Сайнбаяртай хийсэн барилдаан таалагдсангүй...
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40732
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: МОНГОЛ НААДАМ 2013

Postby El Payaso » Sat Jul 13, 2013 1:21 pm

Эйч Ди Монголын тайлбарлагч тавын давааны үер эхний гурван начин төрсний дараа... за 4-дэх начин төрөх нь ч ойлгожтой байх... Цэрэнтогтох Бат-эрдэнэ гарьд хоёр нэг нутгийнх гэж авсн ккк... :ногоон:

Гэснээс Орших их хайнга барилдаантай хог юм аа... сүүлийн хоёр жилийн унааг нь харвал...
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40732
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: МОНГОЛ НААДАМ 2013

Postby Makaveli » Sat Jul 13, 2013 3:04 pm

Бүрэнтөгс Батсуурьд 4т зүгээр бцугаад өгчих шив. Энэ жилийн 4 давааны оноолт нутаг усныханд таарсан оноолт болох шив. Бүрнээ, заан Өсөхөө 2т л их дургүй хүрэх шив. Бусдаар бол сайхан л боллоо.

Хасгууд шиг үндэстэн гэдэг шиг Увсынхан ноднин Увс нуур дуулж дүвчигнэсэн шиг энэ жил Сэлэнгийнхэн сэлэнгэ мөрнөө дуулаад жалга довны үзлээ хэзээ болих нөхдүүд вэ? УБ-ын уугуул бөх түрүүлвэл Туулын урсгалаа... Дуулах ёстой болох нь шив.
User avatar
Makaveli
I AM WHAT I AM
 
Posts: 3092
Joined: Tue Jun 09, 2009 5:08 pm
Location: Нэгэн дээвэр дор

Re: МОНГОЛ НААДАМ 2013

Postby Bakhdal » Sat Jul 13, 2013 3:22 pm

Makaveli wrote:Бүрэнтөгс Батсуурьд 4т зүгээр бцугаад өгчих шив. Энэ жилийн 4 давааны оноолт нутаг усныханд таарсан оноолт болох шив. Бүрнээ, заан Өсөхөө 2т л их дургүй хүрэх шив. Бусдаар бол сайхан л боллоо.

Хасгууд шиг үндэстэн гэдэг шиг Увсынхан ноднин Увс нуур дуулж дүвчигнэсэн шиг энэ жил Сэлэнгийнхэн сэлэнгэ мөрнөө дуулаад жалга довны үзлээ хэзээ болих нөхдүүд вэ? УБ-ын уугуул бөх түрүүлвэл Туулын урсгалаа... Дуулах ёстой болох нь шив.


Бүрэнтөгс өгөөгүй байхаа, хүчээр үзээд бараагүй байх, Батсуурь чинь угийн элдэвтэй барилддаг хүн шүү дэ.
Харин наад дуу дуулдаг муухай зүйл чинь үргэлжлэх нь дэ, зүгээр л сайхан халуу элгэн нутаг дуулчдаг байвал сайхан л байна.
Bakhdal
 
Posts: 617
Joined: Sat Aug 20, 2011 10:00 am

Re: МОНГОЛ НААДАМ 2013

Postby Цоомоо » Sat Jul 13, 2013 3:35 pm

Gonchigdamba beltgel goy taarsan bsn bh.
Bas Zaan bolohdoo l hamgiin ih bayarlasan.
Er n Zaan gdg saihan tsol yum.
6 dr Enhbat, Sanjaa 2 buruu am avaad.
User avatar
Цоомоо
Ангаахай
 
Posts: 16728
Joined: Fri Dec 02, 2005 9:22 pm

PreviousNext

Return to Үндэсний бөx

Who is online

Users browsing this forum: No registered users and 4 guests