Moderator: Бөхийн модууд
by Cule » Fri Jul 12, 2013 10:28 pm
by mn_rocisky » Fri Jul 12, 2013 10:35 pm
by Aagii_03 » Fri Jul 12, 2013 11:10 pm
by Yes Man » Fri Jul 12, 2013 11:28 pm
by Цоомоо » Fri Jul 12, 2013 11:33 pm
by Идэрээ » Fri Jul 12, 2013 11:46 pm
Цоомоо wrote:Ragchaa garid bolsniihoo daraa jil l shuud gehees anh udaa l nachin toruullee l de.
2 jiliin dotor 2 avarga turuv uu. Erhmee avarga tsold bagadah buh bish bolovch ... gd l nuguu 1024 gdg hogiin chanargui buhniig araasaa daguulsn too ruu orhiimda.
Sainbayar zaan hundelmer boh yuma. 90 jiler, bas ene jil 2-3 uda 200-300, niileed hagas terbumaas tatgalzaj shudarga barildlaa shu de.
by BTR » Sat Jul 13, 2013 3:10 am
21Grams wrote:Найраа орсон уу, дэмжлэг орсон уу, олимпийн аварга маань үндэснийхээ бөхөөр харцага боллоо. Надад бол сайхан л байна. Заримд нь таалагдахгүй байгаа бол орхиод таалагдаж байгаа барилдаанаа ярьж болдоггүй юм уу? Наадам чимсэн хоёр сайхан начингаа ярья л даа. Шинэ аваргаа ярья.
by Orgil-TT » Sat Jul 13, 2013 9:39 am
by Bakhdal » Sat Jul 13, 2013 9:45 am
яг тиймBTR wrote:21Grams wrote:Найраа орсон уу, дэмжлэг орсон уу, олимпийн аварга маань үндэснийхээ бөхөөр харцага боллоо. Надад бол сайхан л байна. Заримд нь таалагдахгүй байгаа бол орхиод таалагдаж байгаа барилдаанаа ярьж болдоггүй юм уу? Наадам чимсэн хоёр сайхан начингаа ярья л даа. Шинэ аваргаа ярья.
by ЦАГААН » Sat Jul 13, 2013 10:27 am
by ЦАГААН » Sat Jul 13, 2013 10:39 am
by slo mo jones » Sat Jul 13, 2013 10:49 am
Bakhdal wrote:яг тиймBTR wrote:21Grams wrote:Найраа орсон уу, дэмжлэг орсон уу, олимпийн аварга маань үндэснийхээ бөхөөр харцага боллоо. Надад бол сайхан л байна. Заримд нь таалагдахгүй байгаа бол орхиод таалагдаж байгаа барилдаанаа ярьж болдоггүй юм уу? Наадам чимсэн хоёр сайхан начингаа ярья л даа. Шинэ аваргаа ярья.
За ерөнхийдөө маш сайхан наадам боллоо, сайхан аварга, гарьд, заан, харцага, начин төрлөө. /Өөрийн бодлоо бичдиймүү, зарим бөхчүүдтэй холбоотой/
1. Эрхэмбаяр аварга. Олон жил тасралтгүй, уйгагүй бэлтгэл хийсний үр дүн, олон жил гам барьсан, элдэв найраанд автаагүйн үр дүн сайнаар гарлаа , Цээж, гарыг нь дийлэх хүн ойрын 2 жилдээ бараг гарахгүйн байна гэсэн бодол төрлөө. Хойтон ч ингээд түрүүлээд зогсож байж мэднэ. Мундаг байна
2. Гончигдамба гарьд, бяр орсон байгаа нь доод давуунуудаас мэдрэгдээд байсан, сэтгэлийн хөдлөл бага, гүйхдээ 2 гараа шидээд л, хөл нь хүнд, цаанаа өөр байсан. Энэ залуу барилдааны асар өндөр мэдрэмжтэй гэдгээ харууллаа, бас 2 гар нь мундаг юмаа. Мөнхбат аваргыг яг хөлөө зөөх агшинд агаарт нь хутгасан, үнэхээр сайн мэдэрдэг залуу юмаа, үнэхэлэхгүй байхын арга алга , харин Эрхэм аваргатай барилдахдаа нэлээд хүнд хүнд даваануудыг 4 даваанаас хойш хийсэн болхоор нэлээд цуцалттай, сэргэж чадсангүй. АМЖИЛТ ГОНЧИГОО
3. Батмөнх заан. За Төв аймгийнхан сүүлийн хэдэн жил ингэж баярлаагүй байх, бас л мундаг мэдрэмжтэй залуу юм, гол 2 хүнийг нураачлаа, Санжаадамба, Содномдорж 2.
4. Мөнхбат аварга, өөрийнгөө бүрэн дайчилж барилдсан, харин жаахан жудаггүй бөх гэдгээ 2 зүйл дээр харуулчих шиг болсон. Эхний нь Олимпийн аваргатай барилдахаа 2 удаа муу хөлд нь хүрлээ, эхлээд муу хөлд нь гар ачсан, яг өвдгөн дээр нь дараад, дараад нь өвдгөн дээр нь дахин дараад тахимдчихсан Би уг нь аваргыг мундаг мэдрэмжтэй, сайн бэлтгэл хийдэг залуу гэж үнэлж, дэмжиж байлаа. Гэхдээ энэ үйлдэл нь сэтгэлд хүрсэнгүй
2 дахь нь Гончигтой барилдахдаа барьц болоогүй байхад, түрүүлж хөдөлж, мэх хийж байх юм , үүнд бас эгдүүцлээ.
Хүн түрүүлэх гэж эрмэлзэж болно, гэхдээ өрсөлдөгчөө бас хүндлэх ёстой шүү дэ. Мөнх-Эрдэнэ арслан Бат-Эрдэнэ аваргын хөл бэртэлтэй жил хөлрүү нь ганц ч өшиглөөгүй шүү дэ, энэ бол Монгол Бөхийн Жудаг юм.
5. Санжаа заан. Одоо Санжаад дахин итгэхэд бэрх боллоо , энэ хүний хөлний гишгэгдэл ерөөсөө болохгүй байна, мөн буруу ам дандаа авах юм. Энэ жилийн тухайд хамгийн сайн байгаа хүнийг 6 даваанд авсан, ав авахад нь л халаглаж байлаа, зүгээр л Батсуурь, Цэрэнтогтох 2-ын аль нэгийг аваад дайраад явчих газар байхгүй юу. Хамгийн халгаагүй нь Цэрэнтогтох байсан, хөлд орохгүй, хавирахгүй, тахимдахгүй.
6. Сайнбаяр заан. Би энэ хүнийг үнэлж байна , үнэхээр шударга сайхан барилдлаа, Монгол Бөхийн Сайн жишээг САЙНБАЯРАА хараарай хүмүүсээ, залуучуудаа. Тэр хэнд ч бууж өгсөнгүй.
7. Бат-Эрдэнэ гарьд. Нутгийн зөвлөлийн шахаанд орчих шиг боллоо, уг нь дээшээ үзсэн бол гэж харамсах юм,
8. Өсөхбаяр аварга. Үнэхээр бас Монгол бөхөд нутгаргах үзлийг хаасан сайхан зүйл хийлээ, ярилцлагнаас нь бүх зүйл тодорхой харагдсан. Аварга, аваргаа дэмжсэн. Миний бодлоор өндөр аварга зөв зүйл хийсэн.
За тэгээд Бүрэнтөгс, Ганбаатар, Сангисүрэн гээд дор даваанд унасан нөхдүүдэд гомдмоор байсан шүү.
by Bakhdal » Sat Jul 13, 2013 11:02 am
ЦАГААН wrote:хүн хүн өөрийнхөөрөө хардаг, өөрийнхөөрөө ойлгодог, өөрийнхөөрөө бичдэг байлгүй дээ ...
Мөнхбат аварга бол Түвшээг аваргыг хэтэрхий амархан хаялаа, эхний мэхний оролдолгоороо л гэж ойлгосон. Яг тийм золгоон дээр бол тэр талд нь л тахимдаж таарна, нөгөө талаараа золгосон бол нөгөө тал дээр нь тахимдаж таарна даа.
Гончигдамбатай ямар үйлдлийг нь яриад байгааг нь ойлгохгүй байна, зүүн дан золгонгуут Гончиг засуулууд бүрэн тавиулаагүй байхад хутгасан, харин ч тэр нь оноогүй ... тэгээд аварга барьцтай үлдэж 2 алхаад тавьчихсан.
Санжаа яахав цагаан сарынх нь асуудал толгойд нь бодогдоод л яваад байсан байх л даа ... Бяраар ноёлж барилдаад хамгийн амархан давчих нь л гэж бодож байлаа. Цэрэнтогтох ч үхлийн барьцанд ортол гүрийгээд халаад зогсоод байж чадах л нөхөр, Бат-Оршихыг ямар аймаар давав. Со -г л гайхаад байх юм, өмнө нь 2 жил дараалаад хаясан хүнээ 5-н хүн дотроос 3 дахь удаагаа сонгож л байдаг, тэгснээ өөрөө чярч байгаад жижигхэн юманд унаж л байдаг. Одбаярыг аваад үзэж болоогүй юм байхдаа. Одбаяр харин Энхбаттай ойрхон газардсандаа. Ямар ч байсан унаагүй, Энхбат л түрүүлж газардсан байж болохоор доо ...
Батмөнхийг 3 дээр Чукаг авахаар нь уур хүрлээ ш дээ, давчаасай гэсэн чинь юм болсонгүй дээ. Тэгээд л цаашаа сайн сайн хүмүүсийг хаяж явсаар байгаад заан боллоо, Эрхэмээ аваргатай бас л сайн барилдсан, хамгийн их хазайлгасан хүн шүү дээ ...
by Bakhdal » Sat Jul 13, 2013 11:10 am
ЦАГААН wrote: Мөнхбаатар арслангийн 7-гийн амыг бол их олон шалтгаанаар хардаад байгаа. Хамгийн наад зах нь Эрхэмээ бол гол өрсөлдөгч нь байтал түүнд Оюунболд гэж амархан хоолыг үлдээгээд өөрөө Гончигтой үзнэ гэж бодсонгоос нь эхлүүлээд ... 5-ын давааны амны өмнө яригдаад байсан асуудлууд байгаа ... ер нь л хардаад байгаа, цаагуур чинь тэгээд хов жив сайн илрүүлдэг хүмүүс байгаа даа ...
by Bakhdal » Sat Jul 13, 2013 11:17 am
by ЦАГААН » Sat Jul 13, 2013 11:23 am
by ЦАГААН » Sat Jul 13, 2013 11:32 am
Bakhdal wrote:Дараагийнх нь Гончиг шуудагны барьц аваагүй байхад, засуул нь холдоогүй байхад түрүүлж, барилдааны оролдого хийсэн. Энэ бас зохимжгүй авир гэж үзэж байгаа. Би гол АВАРГА ЦОЛТОН хүний хувьд жишиж бодоод байгаа юм. Жишээ залуу хүүхдүүд бол шартаад иймэрхүү үйлдэл гаргаж болно шүү дэ. Өнөөдөр бичлэгээс та сайн хараарай. Аварга Цолтон бол маш өндөр ёс зүйтэй байх ёстой.
Нээрээ Батмөнх хамгийн сайн барилдсан юм байна, шинэ аваргатай Тэгэхдээ толгой уургаладаг нь буруу байсан, уг нь амжсан бол далбааных нь араас атгаад авсан бол илүү боломжтой харагдаж байсан, 4 хөллөхөд нь
by Devil 7 » Sat Jul 13, 2013 11:52 am
Realist wrote:Наадмын бөхийн барилдаан гэж жүжиг юмуу? Бизнес юмуу?
Үнэн хүчээ үзэж үзэгчдээ баясгаж чадахгүй хэдэн махан бөмбөгнүүд. Одоо болиосой.
Бөхийн холбооны балиар шимэгчдийг хусч хаяад бөхийн ёс зүй, хандлага өөрчилж илүү мэргэжлийн болгож чадахгүйм бол энэ бөхийг үзэхээ ч болиндөө. Хэрэг алга.
Өсөхөө одоо түрүүлэх гэж барилддаггүйм бол яах гэж улсын наадамд зай бөглөж олон хүнд шавар хаадагиймбэ. Түвшинбаяр олимпийн аварга хүн гэхдээ ингэж улсын наадамд бусад нь долдойж унаж өгч байгаа нь үнэхээр утгагүй муухай байна Хүнийг хүндэлж байгаа ч Түвшээг өөрийг нь муухай байдалд оруулж байгаа байхгүй юу. Олимпод түрүүлдэг шигээ үнэн хүчээр давж ялж байхыг нь л харж баясмаар байншт. Өсөхөөд ч гэсэн фэнүүд байдаг байх, хөөрхий Өсөхөөгөө түрүүлнэ гээл харж хүлээгээл эсвэл мөрийцсөн ч байдаг юмуу зөндөө л юм болсон байдаг байлгүй. Гэтэл ард олноо үзэгчдээ хүндлэхгүй ийм хуурамч байдлыг харж наадмааргүй байна.
by Адмирал » Sat Jul 13, 2013 12:14 pm
by Адмирал » Sat Jul 13, 2013 12:21 pm
by El Payaso » Sat Jul 13, 2013 1:05 pm
Aagii_03 wrote:Өсөхөө аварга 5 дээр авчихсан бол Рагчаагийн найрааг таслах байсын л гэж хэлэх гэсэн юм кк. Буруу ойлгогдохоор бичиж.
Рагчаа нээрээ өнгөрсөн жилийн үзүүр байж заяагүй юм аа. До дээр Рагчаа, Батарэй гээд хөгийн 2 гарьд нэмэгдэх шив. Дэмжээд дээлийнх нь захыг мушгиж суугаа хэдэн мянган хүн байгаа гэж бодож чаддаггүй юм байх даа.
by El Payaso » Sat Jul 13, 2013 1:21 pm
by Makaveli » Sat Jul 13, 2013 3:04 pm
by Bakhdal » Sat Jul 13, 2013 3:22 pm
Makaveli wrote:Бүрэнтөгс Батсуурьд 4т зүгээр бцугаад өгчих шив. Энэ жилийн 4 давааны оноолт нутаг усныханд таарсан оноолт болох шив. Бүрнээ, заан Өсөхөө 2т л их дургүй хүрэх шив. Бусдаар бол сайхан л боллоо.
Хасгууд шиг үндэстэн гэдэг шиг Увсынхан ноднин Увс нуур дуулж дүвчигнэсэн шиг энэ жил Сэлэнгийнхэн сэлэнгэ мөрнөө дуулаад жалга довны үзлээ хэзээ болих нөхдүүд вэ? УБ-ын уугуул бөх түрүүлвэл Туулын урсгалаа... Дуулах ёстой болох нь шив.
by Цоомоо » Sat Jul 13, 2013 3:35 pm