МОНГОЛ НААДАМ 2013

Xарцага шонxорын дэвэлттэй хачин сайхан спорт доо

Moderator: Бөхийн модууд

Ардын хувьсгалын 91 жилийн ойн наадмын түрүү бөх таны бодлоор?

у.ав С.Мөнхбат
9
11%
у.а Г.Эрхэмбаяр
31
36%
у.а П.Бүрэнтөгс
8
9%
у.г Д.Рагчаа
1
1%
у.з М.Өсөхбаяр
0
No votes
у.з Ч.Санжаадамба
17
20%
у.х Ө.Бат-Орших
5
6%
у.х Ц.Содномдорж
5
6%
у.х Ө.Даваабаатар
0
No votes
у.н Э.Энхбат
1
1%
у.н Р.Пүрэвдагва
1
1%
Өөр бөх түрүүлнэ
7
8%
 
Total votes : 85

Re: МОНГОЛ НААДАМ 2013

Postby WALCOTT » Wed Jul 10, 2013 6:32 pm

Ene tom buhchuud maani burtguulj baigaa bolvuu, sanaa zovoogood baih yum :ногоон:
TrueGooner
User avatar
WALCOTT
Gunner
Gunner
 
Posts: 3427
Joined: Thu Nov 06, 2008 10:14 pm
Location: Монгол Улс

Re: МОНГОЛ НААДАМ 2013

Postby Daramaa » Wed Jul 10, 2013 8:10 pm

Баянхонгор аймгийн наадам сайхан болж өнгөрчээ.Баянбулаг сумын харьяат аймгийн харцага Батамгалан түрүүлж аймгийн арслан цол мөн сумын заан Золбоот үзүүрлэж заан боллоо.Аймгийн начинаар баацагааны сумын Өнөрөө Анх-Эрдэнэ нар начин бас говь алтайн нэг залуу булганы нэг залуу аймгийн начин авсан байна.
Daramaa
 
Posts: 329
Joined: Wed Nov 25, 2009 7:02 pm

Re: МОНГОЛ НААДАМ 2013

Postby 21Grams » Wed Jul 10, 2013 10:30 pm

Мөнхбат, Эрхэмбаяр, Санжаадамба, Содномдорж гэж үлдээд Мөнхбат түрүүлж Санжаа үзүүрлэх болтугай гэж мөрөөдөж байна даа.
User avatar
21Grams
Бөртэ чоно
 
Posts: 4068
Joined: Thu Dec 01, 2005 12:42 am

Re: МОНГОЛ НААДАМ 2013

Postby Цоомоо » Wed Jul 10, 2013 10:43 pm

За таамаг гаргана аа.

Шөвгөрөх бөхчүүд:
1. Өсөхбаяр
2. Мөнхбат
3. Мөнхбаатар
4. Эрхэмбаяр
5. Бүрэнтөгс
6. Рагчаа
7. Ганбаатар
8. Бат-Эрдэнэ
9. Өсөхбаяр
10. Санжаадамба
11. Бат-Орших
12. Содномдорж
13. Батсуурь а.а
14. Алтанхуяг а.а
15. Түвшинбаяр а.а
16. Эрдэнэхүү а.а

6-ын даваа:
1. Өсөхбаяр д.а - Алтанхуяг а.а
2. Мөнхбат у.ав - Батсуурь а.а
3. Мөнхбаатар у.а - Бат-Эрдэнэ у.г
4. Эрхэмбаяр а.а - Түвшинбаяр а.а
5. Бүрэнтөгс у.а - Эрдэнэхүү а.а
6. Рагчаа у.г - Ганбаатар у.г
7. Өсөхбаяр у.з - Энхбат у.н
8. Санжаадамба у.з - Содномдорж у.х

Эхний 2 ам бол барилдахгүй өгөх байх. 5 дээр өнгөрөөсөн, амлах хүнйиг нь бас өнгөрөөсөн гэдэг утгаараа.
Олон начин төрөхгүй бол Мө арслан ч бараг л энэ амыг авах байх даа.
Энхбат начныг 5 давна гэж тооцчихлоо. Бат-Орших харцагаар ч юм уу. Содном - Пүрэвсайхан гэсэн тунаа гарах байх, 5 дээр.

7-ын даваа.
1. Өсөхбаяр д.а - Рагчаа у.г
2. Мөнхбат у.а - Энхбат у.н
3. Мөнхбаатар у.а - Эрхэмбаяр у.а
4. Бүрэнтөгс у.а - Санжаадамба у.з

Ингэж үлдвэл Өсөхөө аварга нутгийн 2-ынхоо аль нэгийг аваад явуулах биз.
Мөнхбат аваргыг бол 7 дээр л бүдэрнэ гэж бодоод байна. Нэг иймэрхүү гарч ирсэн начинд ч юм уу, тооцоонд ороогүй байсан бөхөд.
3-аас ам авахад Мө арслан ийм багцааны л ам авах байлгүй дээ.

8-ын даваа
1. Эрхэмбаяр у.а - Энхбат у.н
2. Бүрэнтөгс у.а - Рагчаа у.г

9-ын даваа
1. Эрхэмбаяр у.а - Рагчаа у.г

Яахав Өсөхөө аварга ингэж гарч ирвэл наадам удирдах боломжтой л доо. Гарч ирэхгүй бол тэгээд л Юү Би Эс -ийнхэн удирдаад явчих биз.
User avatar
Цоомоо
Ангаахай
 
Posts: 16728
Joined: Fri Dec 02, 2005 9:22 pm

Re: МОНГОЛ НААДАМ 2013

Postby ЦАГААН » Wed Jul 10, 2013 10:51 pm

Баянхонгор аймгийн 2013 оны наадмын бөхийн барилдаан.

4-ийн даваа.

1. у.х Батболд с.з Батбаяр
2. у.х Батбаатар с.з Намнанжанцан
3. у.х Бямбажав с.з Анхбаяр
4. у.н Нямхүү с.з Жамбалдорж
5. у.н Алтансүх с.з Батзориг
6. у.н Батзаяа с.з Энхбаатар
7. у.н Багахүү с.з Амгаланбаатар
8. а.а Дамдин с.з Жигжидсүрэн
9. а.а Отгонням с.з Эрдэнэмөнх
10. а.а Баасанбат с.з Гантулга
11. а.а Энхбат с.з Дүүрэнсаран
За энэ унасан давсан хүмүүсийг харахад ямархуу түргэн шуурхай барилдаан болсон нь ойлгогдох байх. Энэ хавар аймагт даваа гариг бүрт барилдаан болж байсан, би 5 дахь барилдааныг нь үзэхэд с.з Амгаланбаатар 5 дараалж түрүүллээ гэж байсан, түүнээс хойш лав 2 болсон байх. Амгаланбаатар дахин түрүүлсэн байж магадгүй ээ, улсын залуучуудын аваргаас медаль хүртэж байсан залуу сүүлийн жилүүдэд их муу байгаад байсан энэ жил овоо сэргэсэн байсан. 3 дээр түрүү жилийн начин Амарбаяртай тунаж барилдаад амархан давсан, энэ удаад найраагүйгээс л болсон байх Багахүүтэй тулж (найраатай хүмүүс нь өөрөө сонгоод барилддаг юм шиг байна лээ) унасан. Харин хамгийн хөгшиндөө тооцогдох Дамдин, Отгонням арслангууд маань өмнөх даваануудад их л "амархан" даваад байсан залуучуудыг урамтай сайхан давцгааж байна лээ.

12. а.а Дж.Батбаяр с.з Болдгэрэл
Архангайн Тариат сумын залуу 2 дээр а.а Баянмөнхийг (Буянмөнхийн ах) даваад 3 дээр сайхан даваад энэ удаад мөн л сайхан давж байна лээ. Ер нь найраа хөөрөөгүй үзэж байх шиг байсан, ганцхан хөдөөний залуу л хувцасыг нь бариад яваад байсныг бодоход Болдгэрэл мотоциклоор ирж барилдаж байж ч магадгүй байсан шүү. :ногоон:

13. а.а П.Батмөнх а.н Золбоо
Золбоо 3 ба 4-ийн даваанд гадны аймгийн 2 арсланг их амархан давж байна лээ, ер нь дээш нь зүтгүүлэх төлөвлөгөөтэй ирсэн нь ойголмжтой.
14. а.а Бат-Орших а.н Өнөрбаатар
Бат-Орших дархан зүүн хөмрөөгөө хийгээд давж яваад Өнөрөө ганц илүү догонцож амжсан тул Бат-Орших түрүрүүлж толгойгоороо тусч байна лээ. Өнөрөө шиг удаан баярладаг хүн хараагүй шүү, дараагийн даваанд гартлаа баярлаж гараа гозгонуулж алахсан.
15. а.з Батцэнгэл а.н Отгонбаатар
Шийдвэрлэх барилдаан. Отгогбаатар золгооноос шахаж татаж газраас хөндийрүүлээд дайрчихсан.
16. а.х Бат-Амгалан а.н Мөнхтөр

5-ын даваа.
1. у.х Батболд а.н Золбоо
2. у.н Багахүү с.з Батзориг
3. а.а Дамдин с.з Анхбаяр
4. а.а Отгонням а.н Өнөрбаатар
Золбоо тойргийн начингаа, Өнөрбаатар Богдод болсон хүчингүйд тооцогддог наадмын начингаа тус бүр ориг начингаар баталгаажуулж БӨ-д аймгийн цотой барилдах боломжтой болж байгаа юм.
5. а.х Бат-Амгалан с.з Намнанжанцан
Өмнөх даваануудад том том бөхчүүдийн "их амархан" даваад байсан залууг Бат-Амгалан ганцхан зөрүүлж гуд татаж дөрвөн хөллүүлээд хүүхэд шиг л давж байна лээ.
6. а.н Отгонбаатар с.з Жамбалдорж
5-н хүнээс ам авахдаа бэлтгэл сайтай байгаа, БӨ-д сайн үздэг Жамбалдоржийг аваад элэг бүснээс татаж араар нь хашиж дайраад амархан давсан.
7. с.з Энхбаатар с.з Гантулга
8. с.з Болдгэрэл с.з Дүүрэнсаран
Сумын заан хүнээр ам авахуулаад байсан, за энэ битгий хэл завхарсан юм болдог доо. Энхбаатар нь сэнжигнээс зайлж дунгуйлдаж татаад давсан бол тунасан 2-оос Архангайн Болдгэрэл манай гол найдваруудын нэг Дүүрэнсаранг тахимдаж дайраад давчихсан даа.

6-гийн даваа.
1. а.х Бат-Амгалан с.з Анхбаяр
2. а.н Отгонбаатар с.з Батзориг
3. а.н Өнөрбаатар с.з Энхбаатар
4. а.н Золбоо с.з Болдгэрэл
4-ийн давааны хэт их найрааны дараа 5 дээр найрах ч хүн олдохгүй байсан нь сайхан хэрэг. 6 дээр ийнхүү 8 сайхан залуу гараад ирдэг юмдаа. Даваа эхлэнгүүт с.з Энхбаатар нэг гараа эгэм дээр нь байрлуулж байгаад нөгөө гараараа салалгүй тахимдаж дайрсаар байгаад хурдхан давж харцага болсон. Бат-Амлаган, Отгонбаатар нар илүүрхэж давсан бол тунасан 2-ын барилдаанд өнөөдөр хүчтэй барилдаан хийгээгүй байсан Золбоо дотуур этэж буруу харуулаад, араас нь хамж дайраад давсан.
Ийнхүү энэ жилийн Баянхонгор аймгийн наадамд Шинэжинст сумын Өнөрбаатар, Баацагаан сумын Анхбаяр, Говь-Алтай А.Батзориг, Архангайн Тариат сумын Г.Болдгэрэл нар аймгийн начин цолны болзол биелүүллээ.

7-гийн даваа.
1. а.х Бат-Амгалан с.з Энхбаатар
2. а.н Отгонбаатар а.н Золбоо
Бат-Амгалан далавчилж татаж ард нь гараад амархан давсан бол Отгонбаатарын зүүн хөлийг Золбоо сайхан хулгайлж, тулгуур хөлний араар нь хашиж мордоод давсан. Угаасаа сүүлийн 3 барилдаан их хурдан шуурхай, уран сайхан болсон. Түрүү жил энэ 2 бөх 4 дээр оноолтоор таарч Отгонбаатар нь даваад улмаар 5-ын даваанд Бат-Амгалантай тунаж барилдаж унасан түүхтэй.

Үзүүр түрүүнд түрүү жил харцага болсон Баянговь сумын харьяат Бат-Амгалан, өнгөрсөн жилийн турш онцгой сайн байж олон олон амжилт гаргасан Баянбулаг сумын харьяат, чөлөөтийн ОУХМ, а.н Золбоо нар тулав. Тийм ч удалгүй Бат-Амгалан сугадаад дайрахад нь Золбоо муухан тонгороод ардаа алдчихсан. Ард гарангуутаа хажуулдаж зогсч байгаад араар нь хашиж морддог мэхтэй Бат-Амгалан тэр л мэхээрээ давж аймгийн арслан боллоо. Золбоо зорилтоо биелүүлэхэд тун дөхсөн ч наадмын босго өндрийг мэдэрч энэ удаад аймгийн заан цолтон боллоо. Дараа дараагийн жилүүдэд улсы наадамд амжилттай барилдаж чадах 2 сайхан залуу хүчтэн цолоо ахиуллаа.
Үүрдийн цэл залуухан 35 настай аварга...
User avatar
ЦАГААН
СЦ-ын гарьд дэвжээ
 
Posts: 4649
Joined: Mon Jul 13, 2009 11:01 am
Location: Bayankhongor

Re: МОНГОЛ НААДАМ 2013

Postby Saiza » Thu Jul 11, 2013 12:16 am

Daramaa wrote:За 12ны билет 18сэгц 12эгнээнд 6 билет байна гэнэ шүү.Авах нь хурдан хэлээрэй.

сайн бна уу? билет чинь бгам уу?
Хараал идсэн тамхийг ч татахгүй... Хараал хэлэхгүй... Муу бодохгүй... Муухай зүйл хийхгүй... Тэнэхгүй... Тэнэгтэхгүй...
User avatar
Saiza
НБА сонирхогч #81
НБА сонирхогч #81
 
Posts: 18128
Joined: Tue Jul 28, 2009 5:52 pm
Location: Шинэ Монголын Спортын Ертөнцөд

Re: МОНГОЛ НААДАМ 2013

Postby Bakhdal » Thu Jul 11, 2013 9:09 am

ЦАГААН wrote:Баянхонгор аймгийн 2013 оны наадмын бөхийн барилдаан.

4-ийн даваа.

1. у.х Батболд с.з Батбаяр
2. у.х Батбаатар с.з Намнанжанцан
3. у.х Бямбажав с.з Анхбаяр
4. у.н Нямхүү с.з Жамбалдорж
5. у.н Алтансүх с.з Батзориг
6. у.н Батзаяа с.з Энхбаатар


Мэдээ оруулсан Цагаандаа баярлалаа, оноолтоос харж байхад 4 дээр цул найраа болсон байна шүү kkkkkk
Жамбалдорж, Намнанжанцан 2 шатчихжээ
Bakhdal
 
Posts: 617
Joined: Sat Aug 20, 2011 10:00 am

Re: МОНГОЛ НААДАМ 2013

Postby Bakhdal » Thu Jul 11, 2013 9:14 am

ЦАГААН wrote:Баянхонгор аймгийн 2013 оны наадмын бөхийн барилдаан.

6-гийн даваа.
1. а.х Бат-Амгалан с.з Анхбаяр
2. а.н Отгонбаатар с.з Батзориг
3. а.н Өнөрбаатар с.з Энхбаатар
4. а.н Золбоо с.з Болдгэрэл
4-ийн давааны хэт их найрааны дараа 5 дээр найрах ч хүн олдохгүй байсан нь сайхан хэрэг. 6 дээр ийнхүү 8 сайхан залуу гараад ирдэг юмдаа. Даваа эхлэнгүүт с.з Энхбаатар нэг гараа эгэм дээр нь байрлуулж байгаад нөгөө гараараа салалгүй тахимдаж дайрсаар байгаад хурдхан давж харцага болсон. Бат-Амлаган, Отгонбаатар нар илүүрхэж давсан бол тунасан 2-ын барилдаанд өнөөдөр хүчтэй барилдаан хийгээгүй байсан Золбоо дотуур этэж буруу харуулаад, араас нь хамж дайраад давсан.
Ийнхүү энэ жилийн Баянхонгор аймгийн наадамд Шинэжинст сумын Өнөрбаатар, Баацагаан сумын Анхбаяр, Говь-Алтай А.Батзориг, Архангайн Тариат сумын Г.Болдгэрэл нар аймгийн начин цолны болзол биелүүллээ.

7-гийн даваа.
1. а.х Бат-Амгалан с.з Энхбаатар
2. а.н Отгонбаатар а.н Золбоо
Бат-Амгалан далавчилж татаж ард нь гараад амархан давсан бол Отгонбаатарын зүүн хөлийг Золбоо сайхан хулгайлж, тулгуур хөлний араар нь хашиж мордоод давсан. Угаасаа сүүлийн 3 барилдаан их хурдан шуурхай, уран сайхан болсон. Түрүү жил энэ 2 бөх 4 дээр оноолтоор таарч Отгонбаатар нь даваад улмаар 5-ын даваанд Бат-Амгалантай тунаж барилдаж унасан түүхтэй.

Үзүүр түрүүнд түрүү жил харцага болсон Баянговь сумын харьяат Бат-Амгалан, өнгөрсөн жилийн турш онцгой сайн байж олон олон амжилт гаргасан Баянбулаг сумын харьяат, чөлөөтийн ОУХМ, а.н Золбоо нар тулав. Тийм ч удалгүй Бат-Амгалан сугадаад дайрахад нь Золбоо муухан тонгороод ардаа алдчихсан. Ард гарангуутаа хажуулдаж зогсч байгаад араар нь хашиж морддог мэхтэй Бат-Амгалан тэр л мэхээрээ давж аймгийн арслан боллоо. Золбоо зорилтоо биелүүлэхэд тун дөхсөн ч наадмын босго өндрийг мэдэрч энэ удаад аймгийн заан цолтон боллоо. Дараа дараагийн жилүүдэд улсы наадамд амжилттай барилдаж чадах 2 сайхан залуу хүчтэн цолоо ахиуллаа.


Ер нь аль ч аймгийн наадамд 6 даваанаас хойш сайхан барилдаанууд гарч байгаам да. Түрүүлсэн Бат-Амгалан, Үзүүрлэсэн Золбоо нарт амжилт хүсье. Харин гайгүй 2 залуу цолонд хүрсэн байна :mongol:
Bakhdal
 
Posts: 617
Joined: Sat Aug 20, 2011 10:00 am

Re: МОНГОЛ НААДАМ 2013

Postby Spectre » Thu Jul 11, 2013 9:14 am

Bakhdal wrote:
ЦАГААН wrote:Баянхонгор аймгийн 2013 оны наадмын бөхийн барилдаан.

4-ийн даваа.

1. у.х Батболд с.з Батбаяр
2. у.х Батбаатар с.з Намнанжанцан
3. у.х Бямбажав с.з Анхбаяр
4. у.н Нямхүү с.з Жамбалдорж
5. у.н Алтансүх с.з Батзориг
6. у.н Батзаяа с.з Энхбаатар


Мэдээ оруулсан Цагаандаа баярлалаа, оноолтоос харж байхад 4 дээр цул найраа болсон байна шүү kkkkkk
Жамбалдорж, Намнанжанцан 2 шатчихжээ

Монгол бөх уул нь сайхан л спорт иймэрхүү юмнаас нь болоод одоо бүр үзэххээ ч байсан. Үзээд ч хэрэггүй цамын бүжигнээс дээрдэх юмгүй. Ийм сайхан ханагар бакь эрчүүд циркийн алиалагч нараас ялгаа алга.
User avatar
Spectre
 
Posts: 3782
Joined: Thu Jan 07, 2010 12:46 pm

Re: МОНГОЛ НААДАМ 2013

Postby Болжмор » Thu Jul 11, 2013 12:05 pm

Нээлт сайхан болж байнаа :eek:
Сая Лхагваа ямар том пакпилчихваа :RD
Уул нь сайхан харагдаж байна. Даанч ам барьж байгаа нь дэндүү илт юмаа.
Гэхдээ Монгол эр хүн гэсэндээ сая морьноосоо унасангүй шүү :eek:
Irreplaceable and Unrepeated Hero
We will never forget you Drogba!!!
User avatar
Болжмор
Челси фен
Челси фен
 
Posts: 2446
Joined: Sun Mar 06, 2011 12:34 pm

Re: МОНГОЛ НААДАМ 2013

Postby Bayara » Thu Jul 11, 2013 12:46 pm

Нээлт үнэхээр гайхалтай сайхан боллоо. Аргагүй сэтгэл огшиж үзлээ. Бид үнэхээр бахархах түүхтэй, соёлтой, үндэсний урлагтай хүмүүс шүү. Улс орон маань улам л өнгөлөг сайхан болсоор байна. Залуус маань улам л чадварлаг болсоор байна. Бахархаж байнаа, бүх Монголчуудаараа.
Монголын шигшээгээ дэмжнээ.
User avatar
Bayara
Английн ФЭН
 
Posts: 1518
Joined: Sun Dec 11, 2005 4:22 pm
Location: ORD

Re: МОНГОЛ НААДАМ 2013

Postby 21Grams » Thu Jul 11, 2013 12:56 pm

Болжмор wrote:Сая Лхагваа ямар том пакпилчихваа :RD
Гэхдээ Монгол эр хүн гэсэндээ сая морьноосоо унасангүй шүү :eek:



Албаар цоройлгоогүй юм уу? Би сайн анзаарсангүй.
Нээлт сүртэй сайхан боллоо. :mongol:
User avatar
21Grams
Бөртэ чоно
 
Posts: 4068
Joined: Thu Dec 01, 2005 12:42 am

Re: МОНГОЛ НААДАМ 2013

Postby ider » Thu Jul 11, 2013 1:14 pm

Аймгийн арслан Болд нэг сайхан залууг хэвтүүлчих шиг боллоо.
ider
 
Posts: 1716
Joined: Thu Sep 03, 2009 10:36 am

Re: МОНГОЛ НААДАМ 2013

Postby Болжмор » Thu Jul 11, 2013 1:22 pm

Албаар цоройлгож байсан л даа.
Дундуур нь харин нэг унах шахаад дуулж муулахгүй ард нь дуу нь яваад ам барьж байгаа нь илт мэдэгдээд жоохон онцгүй юм болцон.
Гэхдээ зүгээрээ :eek: :eek: :eek:
Irreplaceable and Unrepeated Hero
We will never forget you Drogba!!!
User avatar
Болжмор
Челси фен
Челси фен
 
Posts: 2446
Joined: Sun Mar 06, 2011 12:34 pm

Re: МОНГОЛ НААДАМ 2013

Postby Bakhdal » Thu Jul 11, 2013 2:43 pm

Болжмор wrote:Албаар цоройлгож байсан л даа.
Дундуур нь харин нэг унах шахаад дуулж муулахгүй ард нь дуу нь яваад ам барьж байгаа нь илт мэдэгдээд жоохон онцгүй юм болцон.
Гэхдээ зүгээрээ :eek: :eek: :eek:


Ерөхийдөө морьтой дуулж байгаа нь сайхан харагдаж байсан, Монгол хүн гэсэндээ сайн морь унадаг юм байна лэ.
Харин уг нь өөрөө дуулсан бол, хэрвээ гацавал нь Монголчууд цэнгэлдэх даяараа дуулах л байсан байхдаа тиймээ
Bakhdal
 
Posts: 617
Joined: Sat Aug 20, 2011 10:00 am

Re: МОНГОЛ НААДАМ 2013

Postby Takanohana_Nowitzki » Thu Jul 11, 2013 3:00 pm

Зиа сайхан наадацгааж бна уу. 2 дээр ч ширүүн болох нь дээ. 90 гаран улсын цолтон, 80 гаран а/а байгаам бна. Тэхээр 2ын төгсгөлд 50иад а/а-ууд хоорондоо үзэх нь дээ. Хамаг а.з, а.х-ууд нь аймаг зориж дээ. Өсөхөө аварга Хишигээ заанаар 4ийн давааны комбигоо хийлгэх нь дээ. 2 дээр Хишигээ зааныг давсан нөхрийг 3дээр Мөнгөнцоож ч юм уу авах биз. Манай Ралдий с.з-ууд төгсгөлд таарсан дээр байсан, давав уу?
Өндөгний минь хээ өөрчлөгдөшгүй
Хурууны минь хээ хувирашгүй
Алганы минь хээ арилашгүй
User avatar
Takanohana_Nowitzki
 
Posts: 17467
Joined: Thu Dec 08, 2005 1:30 am
Location: Спортын уухай хадсан ертөнц

Re: МОНГОЛ НААДАМ 2013

Postby 21Grams » Thu Jul 11, 2013 3:03 pm

Мэдсэнгүй. 2 дээр гараад ирвэл хэлээрэй. Дээлийнх нь заxыг сэтгэлээрээ алсаас ч гэлээ мушгиж сууя.
User avatar
21Grams
Бөртэ чоно
 
Posts: 4068
Joined: Thu Dec 01, 2005 12:42 am

Re: МОНГОЛ НААДАМ 2013

Postby 21Grams » Thu Jul 11, 2013 4:45 pm

Экспертүүд бөхөө тайлбарлаад явахгүй юу? Бүгд цэнгэлдэхэд очоод сууцгаачихсан уу?
User avatar
21Grams
Бөртэ чоно
 
Posts: 4068
Joined: Thu Dec 01, 2005 12:42 am

Re: МОНГОЛ НААДАМ 2013

Postby J@x » Thu Jul 11, 2013 4:59 pm

Lhagvadorj batchuluun 2 nurlaa. Onoolt aimar baina aa
1
User avatar
J@x
Челси фен
Челси фен
 
Posts: 13314
Joined: Fri Feb 20, 2009 10:33 am
Location: UB

Re: МОНГОЛ НААДАМ 2013

Postby hosko » Thu Jul 11, 2013 5:17 pm

Oyunbold Sangiig avaad zalchihlaa...
The Spurs are always in the Draft like Ladies First... and then destroys them from the back...
User avatar
hosko
La Furia Roja
 
Posts: 15216
Joined: Fri Nov 09, 2007 10:31 pm
Location: Монгол, Испани тамирчид хаана, тэнд...

Re: МОНГОЛ НААДАМ 2013

Postby ЦАГААН » Thu Jul 11, 2013 5:18 pm

Элбэгбаяр Лхагвадоржийг хуслаа, жил бүр л нэг сайн хүн хусдаг юмдаа.
Балжаа аварга нээрсэн яасан? их л хэцүүдчихсэн үзээд байсан, чихэнд нь шивнэсэн байгаа.

Оноолт бол аймаар байна.
Оюунболд Сангисүрэн зайлууллаа.
Говь-Алтайн Алтаншагай Мөнгөбаатарыг гайтууллаа ...
Үүрдийн цэл залуухан 35 настай аварга...
User avatar
ЦАГААН
СЦ-ын гарьд дэвжээ
 
Posts: 4649
Joined: Mon Jul 13, 2009 11:01 am
Location: Bayankhongor

Re: МОНГОЛ НААДАМ 2013

Postby ЦАГААН » Thu Jul 11, 2013 5:19 pm

Баасанхүү гоё барилдаж байнаа. Баруунтурууны Ганзоригийг хусаад өнгөрлөө
Үүрдийн цэл залуухан 35 настай аварга...
User avatar
ЦАГААН
СЦ-ын гарьд дэвжээ
 
Posts: 4649
Joined: Mon Jul 13, 2009 11:01 am
Location: Bayankhongor

Re: МОНГОЛ НААДАМ 2013

Postby 21Grams » Thu Jul 11, 2013 5:20 pm

Балжаа аварга, Том Сүхбат нар учраагаа дийлсэнгүй ээ. 2н давааг нугалдаг болсоноор найрааны асуудлыг багасгажээ, аргагүй.
User avatar
21Grams
Бөртэ чоно
 
Posts: 4068
Joined: Thu Dec 01, 2005 12:42 am

Re: МОНГОЛ НААДАМ 2013

Postby Yes Man » Thu Jul 11, 2013 5:21 pm

юу шаагаад байгаан? угаасаа л нугалдаг байсийшд ккк.....
харин залуу бөхчүүд аймаар болчихсонд л учир байгаам..... намсрайжав харцага үзээд байсан яаасан бол?....
Тиймээ....
User avatar
Yes Man
S & T
S & T
 
Posts: 5358
Joined: Tue Apr 27, 2010 4:20 pm

Re: МОНГОЛ НААДАМ 2013

Postby 21Grams » Thu Jul 11, 2013 5:24 pm

Өө шаачихсан уу? Бүр мартчиж. Уучил, ай, кк.
User avatar
21Grams
Бөртэ чоно
 
Posts: 4068
Joined: Thu Dec 01, 2005 12:42 am

PreviousNext

Return to Үндэсний бөx

Who is online

Users browsing this forum: No registered users and 9 guests
cron