by iDeA » Sun May 05, 2013 10:37 am
Маверикс-н энэ зуны төлөвлөгөө болон тохироо бүрдэх тал дээр бол эхний роунд гайхамшигтай болж өнгөрлөө.
Двайт Ховард-н баг шүүрдүүллээ, Крис Паул-н баг зургаахан тоглолт л тэслээ.
Хоёр сүпэрстар-г өөрсдийн Лос Анжелэс хотын багуудаа орхиж магадгүй гэсэн хангалттай эргэлзээг төрүүлсэн роунд.
Гриззлис-д хожигдсоноор улирлаа дөнгөж дуусгаад байгаа Паул хагассайны өглөө өгсөн ярилцлагандаа "Энэ бүх зүйл хэрхэн эргэх талаар би мэдэхгүй л байна" гэсэн бөгөөд энэ нь Ховард-н багийнхаа эрт дууссан улирлын талаарх ярисаныг давтан хэлснээс бараг ялгаагүй юм.
Даллас анх аварга авсан бүрэлдэхүүнээ задлах болсон шалтгаан хэдийгээр нэг жилээр хойшилсон ч тэд одоо дахин уг шийдвэрийн гол шалтгаан болсон 2 сүпер одыг энэ зун багтаа нэгтгэх бололцоотой болж байна. (Дэрон бол С төлөвлөгөө байсан)
Энэ хоёр сүпэр старын хэн нэгнийг авчирна гэдэг тийм амар ч бас биш юм. (2 ланг нь авчирах нь бүр боломж багатай)
Паул-г Хорнетс-д байхад нь, Ховард-г Мэйжик-д байхад нь л араас нь хөөцөлдөж байсан бол энэ удаад тэднийг ЛА хот дахь плэйофф-н багуудаас нь татгалзуулах хэрэгтэй болж байгаа нь нөхцөл байдлыг сайжруулахгүй. Ялангүяа шинээр батлагдсан СБА-г авч үзвэл одоогийн багууд нь тэдэнд нэг жилээр илүү, жилд 3 хувиар илүү цалинг санал болгох боломжтой.
Гэхдээ Марк Кубан болон түүний хамтрагчидад боломж ширээн дээр нь байсан хэвээр. ирэх 2 сард нөхцөл байдал хэрхэн ч эргэж болно.
Одоогоор харин энгийн хэдэн тоон харьцуулалт хийж үзэцгээе.
Ховард-д санал болгож болох макс цалин жилийн 20.51 сая доллар. (энэ жилийн цалингаас нь 5 хувиар илүү). Лэйкэрс үүнд 5 жилийн 117.95 сая-г санал болгох боломжтой. Мавс болон бусад хангалттай цалингийн цэстэй багууд болох Хаукс, Рокетс багууд харин 4 жилийн 87.61 сая-г дээд тал нь санал болгох боломжтой.
Паул-н хувьд жилийн 18.67 сая доллар-н макс цалин авах боломжтой бөгөөд Клипперс 5 жилийн 107.34 сая долларын гэрээ санал болгох боломжтой, Мавс болон бусад нь 4 жилийн 79.71 сая.
Мавс-н хувьд, энэ жилийн цалингийн цэс хэдээр тогтоогдохоос шалтгаалан 16.6-с 18.1 сая долларын сул зай байгаа, гэхдээ энэ нь зөвхөн ямар нэг өөрчлөлт хийхгүйгээр одоогийн байдлаараа.
Паул-г нэгтгэхийн тулд шаардлагатай цэсийг гаргах тийм ч хэцүү биш бөгөөд баталгаагүй гэрээтэй байгаа Жош Акогнан, болон Бернард Жэймс нарыг л явуулахад хангалттай цэс гарна. Энэ Мавс-н хувьд үнэ цэнэтэй ахмад тоглогчид болох Марион, Картер нарыг багтаа үлдээх боломжыг гаргаж өгнө.
Ховард-н хувьд гэвэл тийм ч амар байхгүй боловч Марион Ховард хоёр Дан Феган гэдэг нэг төлөөлөгчтэй нь магадгүй давуу тал болж магадгүй. (Нэг боломжит хувилбар гэвэл : Марион 9.32 сая доллар-н гэрээнээсээ татгалзаад улмаар 3жилийн 18 сая-н гэрээ дахин байгуулах. Энэ нь Мавс-н хувьд Ховардтай гэрээ байгуулах хангалттай сул цэс болон Марион-н хувьд дахин 9 сая доллар-г баталгаатай халааслах 2ланд нь ашигтай хувилбар)
Санхүүгийн асуудал нь Мавс-н хувьд Паул-г 1рт тавих нэг шалтгаан боловч магадгүй угаасаа тэдэнд Төвөөс илүү холбогч илүү чухал ч байж мэднэ.
Дасгалжуулагч Карлайл хэдийнэ холбон тоглогч бол өнөөгийн Нба-д хамгийн чухал байрлал гэж үздэгээ илэрхийлсэн бол Кубан мөн л багийн ерөнхий IQ-г сайжруулах нь нэн тэргүүний зорилго гэсэн байгаа.
Өнөөдрийн байдлаар Мавс-н фэнүүдээд мөрөөдөл мэт байсан бүрэлдэхүүн биелэлээ олохгүй гэх газаргүй байгаа бөгөөд Кубан шаардлагатай тохиолдолд цалингийн цэснээс хэтэрч Luxury такс төлөхөд бэлэн байгаа мэдэгдсэн нь улам бүр шинэ их 3вал бүрдэх бололцоог нэмж байгаа. Магадгүй биелэгдэшгүй мэт сонгодож болох ч ядаж Мавс энэ зун өөрсийн ирээдүйгэ шийдэх боломжийг гартаа атгаад байна.
MFFL!