Moderator: Бөхийн модууд
by Bakhdal » Sun Jul 07, 2013 4:52 pm
by Bakhdal » Sun Jul 07, 2013 4:56 pm
by El Payaso » Mon Jul 08, 2013 11:42 am
by El Payaso » Mon Jul 08, 2013 11:46 am
by Takanohana_Nowitzki » Mon Jul 08, 2013 11:54 am
El Payaso wrote:өчдөр твээр 95 жилийн ой гарч байна... Түвшээ аварга маань начин болоод л алдаж байна... хэхэ... Уламбаяраас барьц сонгоод уначихаж... Жудогоор барилддаг жингэээ баридаг хүн гэхэд дөнөгж 22 тойдоо начин хийх гэж байна гэхээр үндсээр явсан бол ч бас л сайн үзэх байж дээ хэхэ... тайлбарлагч Азаа начин ч азтай байна өнөөдөр гээд л хэхэ... Сумьяа Ганбатыг амлаад ясан ч зоригтой дайрч барилдсым... би хамаагүй илүү хаяна л гсн байртай дайрсаар байгаал нухаж энэ тэр хэхэ... гоёо байна лээ шүү...
by El Payaso » Mon Jul 08, 2013 11:58 am
by Takanohana_Nowitzki » Mon Jul 08, 2013 1:20 pm
by Bakhdal » Tue Jul 09, 2013 7:46 am
kkkkk Гоё ам авсан байна шүү дэEl Payaso wrote:Цоомоогийн хэлснээр бол наймын давааны өмнө Увсынхан за Гарьд болчлоо гээд баяр хүргээд байсын бишүү Ганбаад тэгээд Сумьяа авцан гсн хэхэ... яах вэ тэгээд аатай гоёо ам авах надад гоёо л байдын хэхэ...
by Bakhdal » Tue Jul 09, 2013 8:12 am
by Оргил » Tue Jul 09, 2013 8:14 am
Takanohana_Nowitzki wrote:http://www.medee.mn/main.php?eid=33616
Спортын түүх сенсаци шуугиан дээр тогтдог. Ухаандаа ардын хувьсгалын 50 жилийн ойн наадамд хэн түрүүллээ, ямар гоё барилдаанууд гарлаа гэж асуувал санах хүн цөөн. Харин “яагаав нөгөө Өсөхбаяр, Сүхбатыг бөлдөгдөж унагадаг наадам” гэвэл монгол хүн бүр "Тийм ш тээ" гэж ирээд бүгд санана. Тэр хоёрын нэгнийгээ шаралхаж тийрч унагасан нь чухал биш юм. Хамгийн гоё нь бөөн шуугиан тарьж, тэр нь монгол бөхийн түүхэнд үлдсэнд л ач холбогдол нь байгаа юм.
2001 оны ардын хувьсгалын 80 жилийн ойн наадам. Ойрын төсөр зодоглож байгаагүй олон бөх буюу 1024 бөх тэр жил барилдсан юм. Тэр жилийн зуншлага хичнээн сайхан болсон гээч. Миний бие тэр том наадмын өмнөхөн буюу долдугаар сарын 7, 8-ны үеэр санагдана. МҮБХ-ны тэргүүн Р.Нямдорж, Д.Данзан нарын хамт Багануурын шоронд хоригдож байсан улсын харцага Ц.Бэгзсүрэнг эргэж очлоо. Хоёр тэргүүн бид гурав хорихын хүлээн авах дээр хүлээж байтал жаахан хүүхэд шиг толгойгоо илсээр мань эр гараад ирж билээ. Аваачсан мах шөл идэж тэргүүн тэд нар нэлээн ярьж суусан. Хоёр тэргүүн нэг л үгийг хэлж байсан. "За Бэгзээ минь, аятай тохьтой байж байгаарай, бид аль болох наана гаргаж авахыг бодно" гэж. Бид нарыг эргэж очихоос өмнө Б.Бат-Эрдэнэ аварга, гавьяат тамирчин, улсын начин Ц.Дамдин гээд нэлээн хүмүүс түүнийг эргэж очсон байлаа. Бөхийн холбооны хоёр тэргүүнтэй хол ойр хамт яваад баймаар, хоорондоо ярьж байгааг нь сонсоод баймаар содон сайхан хүмүүс л дээ. "Насаараа хуульч хийнэ гэдэг сэтгэлгээний хувьд явцуу болдог ч юмуу даа, хуулийн хүрээнд ярьж, бодож, сэтгэсээр байгаад задгай бус баригдмал сэтгэлгээтэй болчихдог байж мэдэх юм шүү" гэх мэтчилэн олон сэдвээр, олон талаас нь ярьцгааж зам туулна. Түүхт 80 жилийн ойн наадам нэг иймэрхүү оршилтой эхэлсэн юм. Тэр жилийн наадмын бөхийг миний бие яг дэргэдээс нь сурвалжилж, бөхчүүд дунд хутгалдаж өнгөрөөсөн хүн. Зургаан залуу зааны ид үе шүү дээ. Ёстой нэг гал гарсан барилдаануудтай наадам. Наадмын гол сенсациас нь эхэлж бичье. Их шөвөг буюу дөрвөн бөхөөс Г.Өсөхбаяр, А.Сүхбат нар тунаж, Б.Бат-Эрдэнэ аварга, Ц.Цэрэнпунцаг гарьдыг амласан юм. Өсөхөө, Сүхбат хоёрын барилдааныг цэнгэлдэх бүү хэл Монгол даяар шимтэн харж байв. Тэр хоёрын хөлийн цэцээр Д.Сэрээтэр гуай ажиллаж, яг дэргэдээс нь харж байлаа. Миний бие улсын харцага Ч.Даваадорж
Агсны хамт бөхийн барилдааны зүүн талд, 20 метр орчмын зайнаас тэр хоёрын барилдааныг шимтэн үзэж суув. Бид хоёрын ойролцоо Баянаа аварга эвхдэг сандалтай суугаа харагдана. Харин талбайн зүүн талын модон асрын ар талд дархан аварга Д.Цэрэнтогтох, улсын заан Эрдэнэбат хоёр дөчийн бетонтой хорхогноос идэж суусан нь санаанд тод байна. Бусад аваргууд хаана байсныг харин мэдэхгүй. Халхын хоёр аваргын байр байдал лав ийм. Ингээд залуу заанууд өрлөө. Миний харснаар А.Сүхбат аварга зав чөлөөгүй "юм" ярьсаар байсан юм. Өсөхөө жаахан ухраад, "жижиг" Сүхбат өөдөөс нь явангаа ярьсаар байлаа. Өсөхөө жаахан босоодуу, "жижиг" нэлээн бөгтийж өрсөн байдалтай ухраад яваа. Тэгснээ А.Сүхбат огцом зүүн сэнжигэнд нь хүрлээ, залгаад Өсөхөөгийн баруун хөлийг тахимдлаа, тахимдсан барьцаа лавшруулж хөлийг нь аваад таацаар цохиж гаргаж ирээд нисэлттэй маягтай Г.Өсөхбаярыг өвдөглүүллээ. Ингээд А.Сүхбат гүйж дэвээ шаваагаа хийчихээд ирэхдээ нэлээн аргадаж, бантсан (одоо барилдааны бичлэгийг нь сайн хараарай.сурв) хажуу талаас нь тэврэх маягтай, нөхөрсөг ч гэмээр тахимаа авах гэтэл... байдаггүй шүү, Өсөхөөгийн том хөл Сүхбатын салтаанд тасхийтэл явчихлаа. Өнөө Сүхбат чинь төмсөгөө бариад, атиралдаад ойчлоо. Тийчигнэж байна. Ер нь л биш болоод явчихсан юм. Тэр үед цэнгэлдэхийн үзэгчид нэг минут орчим нам гүм болсон юм. Бүгд "Энэ чинь юу болов оо" гэж шоконд орсныг тэр үед анзаарсан хүн бараг байхгүй байх. Үзэгччд тэр аяараа шоконд орох гэж байдаг юм билээ. Тэгснээ л гэнэт шуугиад явчихлаа. Ёстой нэг алж өгсөн дөө, юм шидээд л, шүгэлдээд л, "Өсөхөө муу..." гэж хашгичаад л аймаар юм болсон. Өнөө Сүхбат чинь зүлгэн дээр л атиралдаад тийчлээд байгаа. Цаанаас улсын заан Л.Гансүх гүйж ирж яваа харагдана. Улсын начин Сэр-Од бас Сүхбат руу гүйгээд очиж байгаа харагдана. Баянаа аварга хүргэн рүүгээ очихын оронд хоёр гараа алдалж дээш нь өргөөд "Энэ чинь юу болж байна вэ, энэ чинь юу болж байна... аа" гээд талбай дээгүүр алхаад байдаг. Амьтан хүмүүс харж улам орилолдоод л... Г.Өсөхбаяр болохоор шууд алхаад талбайн урд талын бөхчүүд суудгийн урд байх модон асарт орж толгойгоо дээш нь шаагаад зогсчихлоо. Өндөр хүн чинь шувуу дээвэр рүү толгойгоо хийгээд зогсчихоор бүсэлхийнээс доош л харагдаад байгаагаас царай зүс нь ямархан байгаа нь харагддаггүй. А.Сүхбат аварга нэлээн тийчилж хэвтсээн. Тэгж байтал түргэний машин дохио юугаа хангинуулаад ороод ирлээ. Баянаа аварга ч тойрч баахан алхаж байгаад хүргэн хүү рүүгээ очлоо. Гансүх заан, Сэр-Од нар хоёр талаас нь тэврээд эмнэлгийн машинд суулгаж хөдөлгөснөөр энэ жилийн наадам конец фильм болчих шиг боллоо. Өсөхөө, Сүхбат хоёрын будлиантай зэрэгцээд Б.Бат-Эрдэнэ аварга, Цэрэнпунцагийг шалавхан хэвтүүлээд авлаа. Ц.Цэрэнпунцаг тэр жил гойд байсан юм шүү. Долоогийн даваанд М.Баяржавхланг өлгөж авч шидээд, наймын даваанд Ч.Батзаригийг цацаж шидэнгүүтээ нэг гараараа буцаж босгож ирээд дахиад шидчихэж байх шиг. Ер нь л бяр чадал, ааг омог нь биедээ багтаж ядаад байх шиг харагдаж байсан юм. Тэгсэн их ойд түрүүлж үзээгүй их аваргад хэвтээд өгсөн нь урамгүй санагдаж билээ. Баагий аварга ч бараг түрүүллээ гэдэгтээ итгэлтэй болсон л доо, тэр орой.
Эмнэлгийн машинд хэвтээгээрээ хүргэгдээд явсан залуу заан А.Сүхбатад олон даяараа харамсан, халаглаж байлаа. Өнөө модон асрын орой руу толгойгоо хийгээд зогсчихсон Г.Өсөхбаяр руу А.Сүхбатын гэргий Б.Баясгалан очиж бууж гарлаа. Хүний ханилсан гэдэг аргагүй шүү дээ. Залуу сайхан аварга нөхрийнх нь юунд аймшиггүйгээр том хөлөө хүргэж унагасан Өсөхөөд уурсалгүй яахав. Яаж ч бодсон, аль ч талаас нь бодсон, юм юмыг нь бодсон уур цухал нь хүрч, уушги юм нь сагалгүй яахав. Талбайн урд зүгт ийм юм болж байхад, талбайн голд улсын залуу заан Б.Гантогтох, Баянаа аваргын төрсөн ах Цэдэв гуайн хүү, улсын начин Ц.Цэрэнхүү бид гурав наадмын бөхийн салбар хороонд өргөдөл бичиж зогсов оо. Бөхийн барилдааныг хаачих гээд болдоггүй (нэгэнт А.Сүхбатын барилдах нь өнгөрлөө гэж үзээд). Гантогтоход үзэг, цаас олдохгүй тэвдэж явахад нь сурвалжлага хийж явсан би тус болохгүй юу. Ер нь нарийндаа хүрвэл би тэгж үзэг цаас гаргаж "Сүхбат одоо ирж барилдана аа, түр хүлээнэ үү" гэдэг өргөдлийг бичиж бөхийн комисст өгөөгүй бол А.Сүхбатын наадмын нэг түрүү байхгүй байх байсан ч юм бил үү хэн мэдлээ. Бид гурав талбайн модон асрын хөндлөвч модон дээр миний цүнхийг дороо хийж байгаад өргөдлөө бичихэд бидний хажуу талд Б.Бат-Эрдэнэ аварга биеэ халаагаад (Сүхбат ирж магадгүй нь гээд сэжиг авчихсан бололтой.сурв), хажууд нь улсын начин Б.Одхүү савтай уух юм барьчихсан зогсож байсан юм. Ингээд нэг юм наадам хаахыг түр хүлээлгээд байж байтал өнөө түргэний тэрэг дохиогоо хангинуулаад буцаад цэнгэлдэх рүү ороод иртэл А.Сүхбат дотроос нь эвхийсэн юм бууж ирлээ. Хэн ч харсан яаж барилдах юм бэ гэж харахаар. Баруун, зүүн засуулууд байраа эзэллээ. Барууны магнайд А.Сүхбат гарч арай хийсэн юм гүйхчээн болсоор гарч ирж дэвээ шаваа, ёс горимоо гүйцэтгэж үзүүр түрүүний төлөө дархан аварга Б.Бат-Эрдэнэтэй өрлөө. Олон даяараа А.Сүхбатыг өрөвдөж, ийм байж яаж барилдах юм бэ, больчихгүй хэмээн ам амандаа ярьж байлаа. Өрөнгүүтээ өнөө А.Сүхбат чинь төрөл арилжиж, юун бэртсэн гэмтсэн, ёстой нэг яралзтал барилдсаар Б.Бат-Эрдэнийг хаяж өгөөд 100 метрийн хурдтайгаар баярлан гүйхэд нь зам дээр нь сууж байсан Ч.Даваадорж ах бидэн хоёр золтой л дайруулж үхээгүй билээ. Монгол бөхийн түүхэн дэх нэгэн содон бөх, улсын харцага Ч.Даваадорж босоод алхахдаа "Худлаа байсан юмаа, худлаа харагдаад байсан юм" гэж амандаа үглэж билээ. Юуг тэгж хэлсэн юм мэдэхгүй. Ийм л нэгэн гоё барилдаан, монгол бөхийн түүхэн дэх суу заль, суу алдарт барилдааныг миний бие дэргэдээс нь харж, өргөдөл юуг нь бичилцэж явснаа наадмын баяр хөөрт автсан энэхэн өдрүүдэд дурсан бичихэд сайхан байна.
Ганц энэхүү сенсаци тарьсан барилдаан ч бус ер нь сонин содон дурсамжаар дүүрэн наадам байсан юм. Одоо энэ улсын залуу заан Б.Сайнбаярын начин болсон түүх сонин. Энэ наадмаар 20 гаруйхан настай, аймгийн шинэ арслан Б.Сайнбаяр дөрвийн даваанд Сумьяабэйс начинг давчихдаг юм байна. Начны босгонд тултал барилдана гэж огтхон ч тооцоолоогүй, бодоогүй, зүүдлээгүй явсан Б.Сайнбаярт "Улсын начин" цол нүдэнд харагдаад явчихлаа. Харагдахыг нь одоо энэ улсын арслан Д.Ганхуяг хийчихсэн юм. Тэр үед улсын начин цолтой байсан, нутгийн ах Д.Ганхуяг нь тавын даваанд ам авахаар болдог юм. За тэгээд түүнийг шалчихсан. Өвөрхангайн улсын начин Ширнэнгийн Батхуяг шууд л Д.Ганхуягт тулгалаа. "Одоо чи нутгийн дүү Сайнбаяраа авч начин болго, өөр зам байхгүй" гэж. Гэтэл Д.Ганхуягт өөр хүндэтгэх шалтгаан байлаа. Аймгийн арслан Эрхэмбаяр гэж Увсын үй зайгүй, хоолоо хувааж идэж өссөн. Багшийн сургуулийн нэг ангийнх нь торгон найз нь яг өөрийг нь хараад бүлтэгнээд зогсож байв. Гэтэл нутгийн дүү Б.Сайнбаяр нь зогсож байдаг. Бүр нутгийн ах нар түүнийг шахаастай. Д.Ганхуяг ам авч чаддаггүй, "Яасан хэцүү юм бэ" гэдэг үгийг тэрбээр хөлийн цэц дээр ам авахаар ирэхдээ өөрийн мэдэлгүй хэлж билээ. Тэгээд ёстой нэг эрс тэс шийдвэр гаргаж "Сайнбаяраа чи залуу хүүхэд болох байлгүй, ах нь Эрхэмбаярыг авахгүй бол болохгүй" гэж хэлээд шууд ангийнхаа андыг амласан юм. Эрхэмбаяр (мань эр одоо Америкт байгаа.сурв) юу ч хэлэхгүй, тэгсэн хэрнээ Ганхуягийгаа бараадаад алхаад байж билээ. Найраа, мөнгө төгрөгийн асуудал лав тэнд болоогүй. Яагаад гэвэл, наадам дууссаны маргааш Д.Ганхуяг малгайнхаа залаа, мөнгөн тэмдгийг солих гээд бид хоёр Бөхийн өргөөн дээр мөнгөө чадан ядан хүргэж билээ. Хоёр хоногийн дараа нь Д.Ганхуяг маань Өвөрхангайн Гучин-Ус сумын наадамд явах гээд аймгийн арслан Жамсран тэр хоёрыг би хүргэн ахынхаа микроны хойд суудалд гуйж байж тал үнээр суулгаад явуулж байсан юм. Өнөөдрийн яриад байгаа шиг тавын давааны найрааг нь хийгээд, байгаа шиг их мөнгийг авч өгөлцсөн бол Д.Ганхуяг маань юу гэж л тэгж явахав дээ. Жип унаад явах байсан байлгүй. Д.Ганхуяг наадмын дараа нэг зүйлд учиргүй баярлаж билээ. Нутгийн дүү Б.Сайнбаяр нь тавын даваанд улсын начин Б.Одхүүг халз хутгаад цэвэр хаяж, олон түмний нүдэн дээр ёстой нэг найраагүй начин цол яаж авдгийг яруу тодоор харуулсан юм. Д.Ганхуяг "Ээ бурхан минь, Сайнаа тэгж начин болоогүй бол насаараа надад гомдох байсан биз. Сайхан давлаа" гээд баярлаад байж билээ. Нутгийн дүүгээ алгасаж, Увсын хүнд даваа өглөө гэх яриа ингэж гараагүй юм. Спорт өөрөө ийм амттай, цаанаа харсан тэнгэртэй байдаг болохоор Б.Сайнбаяр цолыг өөрийнхөөрөө авсан нь бахтай байлаа. Дээр нь монгол үндэсний бөхийн буян хишиг гэж их. Бөхчүүд дааж явах учиртай. Хэдхэн хоногийн өмнө байр хөлслөөд, их хотын амьдралд хөлөө хэзээ олно доо хэмээн бодож явсан Б.Сайнбаярт "Улсын начин" цолыг нь мялааж наадмын маргааш "Монросцветмет" нэгдлээс хоёр өрөө байр бэлэглэдэг юм. Өвөрхангай аймгийн Баянгол сумын нутгийн зөвлөлийнхөн цоо шинэ машин бэлэглэдэг юм. Тэр дороо нутагт нь нэрэмжит наадмыг нь хийж түмэн олноороо цуглан Б.Сайнбаярт зөндөө их бэлэг өгсөн. Амьдрал ахуй нь эрс өөрчлөгдсөн. Урьд өвөл нь түлээ үүрээд алхаж явсан мань эр дараа өвөл нь “Гэр халуудаад, хүзүүгээр юм гараад байдаг болжээ” гэх шиг юм ярьсаар бэлтгэлийн зааландаа орж ирдэг болж билээ. Бөхийн энэ их буян хишгийг Б.Сайнбаяр сайхан дааж ирсэн. Олонтойгоо байж, бэлтгэл сургуулилтаа чамбай хийсээр цолоо ахиулж өнөөдөр "Улсын заан" цолны босго алхаад байна. Монгол бөхийн зүлэг ногоон дэвжээн дээр хүч түрэн орж ирсэн түүнээс олон түмэн илүү өндөр цолны эрэмбэ нэхэж байдаг юм билээ. Одоогоос 12 жилийн өмнө үзсэн наадмынхаа онцгой содноос дурсахад ийм байнаа.
П.ХАШЧУЛУУН
by Bambagar » Tue Jul 09, 2013 9:48 am
by Takanohana_Nowitzki » Tue Jul 09, 2013 10:31 am
Bakhdal wrote:За аймгуудын наадам маргаашнаас эхэлж байна. Аль аймагт хэн, хэн дээгүүр барилдах вэ? Нэрлээд байгаарай манайхан
by Болдгэрэл » Wed Jul 10, 2013 1:00 am
by Болдгэрэл » Wed Jul 10, 2013 1:10 am
by Болдгэрэл » Wed Jul 10, 2013 1:30 am
by Болдгэрэл » Wed Jul 10, 2013 1:37 am
by Bakhdal » Wed Jul 10, 2013 8:15 am
Болдгэрэл wrote:Ерөөлт Дархан хурцлах гээд үзэж магадгүй..
by ХАЛИУН » Wed Jul 10, 2013 8:43 am
by Оргил » Wed Jul 10, 2013 8:46 am
by Bambagar » Wed Jul 10, 2013 9:25 am
by Оргил » Wed Jul 10, 2013 9:30 am
Bambagar wrote:Инээснийг асуу гэж, юу гэж шаагаад юунд енкрев ?
by Takanohana_Nowitzki » Wed Jul 10, 2013 10:02 am
by ЦАГААН » Wed Jul 10, 2013 10:46 am
by Takanohana_Nowitzki » Wed Jul 10, 2013 10:47 am
ЦАГААН wrote:За Булганыхан түрүү аваад наадам эхэллээ.
Дамбын Хишиэгээ атаманы хязаалан түрүүллээ ... Өсөхөө заан онголзоод дээшээ үзэж магадгүй болоод ирлээ шүү...
by Аагий » Wed Jul 10, 2013 10:50 am