РОБЕРТ ОРРИГИЙН ХУВЬД КОБИ ИЛҮҮ
Хэрвээ энэ жилийн финалд Сан Антонио Спөрс Миами Хитийг буулган авбал Тим Данкан Коби Брайнттай адил тооны аваргын бөгжтэй болно. Одоогоор цувралын харьцаа 1-1 байгаа ч хоёр тоглогчийн карьерийг харьцуулсан яриа үргэлжилсээр л байна.
7 удаагийн НБА-ийн аварга, хуучны Лэйкер Роберт Орригийн хувьд өөрийн карьертаа Коби, Данкан хоёртой хоёулантай нь хамт тоглох хувьтай байсан нэгэн. Спөрс финалд давуу байдалтай болсны дараа радиогоор өгсөн ярилцлагадаа тэрээр минийхээр амжилтын хувьд Коби Данканаас илүү байсаар байна гэжээ. Данканы хувьд тоогүй зүйл нь тэрээр 5 дахь аваргын бөгжөө зүүсэн ч Орригийн бодол өөрчлөгдөхгүй гэнэ. Орри Кобиг Данканаас илүү гэж үзсэн шалтгаанаа тайлбарлахдаа:
“Би Кобиг сонгох болно. Тим бол аугаа тоглогч, гэхдээ би асуудлыг бодитойгоор хараачээ гэж хүн бүрт хэлэх байна. Хүмүүсийг хэн тасалбар авч ордонд ирүүлэх вэ? Тим гэж үү? Үгүй дээ, ердөө ч тийм биш (инээв). Намайг битгий буруутга, тэр хожих болно гэхдээ ордонд тийм ч олон хүнийг цуглуулж чадахгүй.”
Цөөхөн хүн л Коби сүүлийн 17 жилийн турш НБА-г үзүүштэй болгосон талаар Роберт Орритой санал нийлэхгүй байх. Феладельфигаас гаралтай 17 настай ахлах сургуулийн ер бусын авьяаслаг хүү дэлхий дахины сэтгэлийг хөдөлгөж байлаа. Коби эхний 2 жилдээ нэг их тоглоогүй ч талбайд орж ирсэн үедээ гайхалтай тохолт хийхийг нь үргэлж л хүн бүр хүлээдэг байсан. Эцэст нь тэр өөрийн бүрэн ур чадвараа үзүүлж эхлэсэн цагаас хэний ч урмыг хугалаагүй бөгөөд Майкл Жордантай харьцуулагдаж эхлэсэн. Дараа нь Шакгүйгээр түрүүлж чадахгүй гэсэн хүмүүст өөрийн 4, 5 дахь бөгжөө авч эргэлзэгчдийн буруу байсан гэдгийг нотлосон. Ахиллисийн шөрмөсөө тасалж улирлыг дуусгахаасаа өмнө 17 дахь жилдээ тэр итгэхийн аргагүй гайхалтай тоглолтоо үргэлжлүүлсээр л байсан.
Гэхдээ хэнийх нь карьер илүү гэдгээс үл хамааран Данкан бол мэргэжлийн ямар ч спортод ховорхон тохиох төрөлхийн ялагч нэгэн. Өнөөдөр тэднийг харьцуулж байгаа ч хэзээ нэг өдөр хүн бүр тэдний гайхалтай амжилт, энэ спортын төлөө юу хийснийг дурсан санах болно.
http://hoopsworld.com/ Dan Duangdao