by Bakhdal » Thu Jul 04, 2013 7:07 am
"Бүх цэргийн наадам -2013" Монгол бөхийн өргөөнд өнөөдөр 2013-07-03 болж энэ мөчид өндөрлөж байна. Энэ удаагийн барилдааныг Монгол улсын гавъяат хуульч, хурандаа генерал, улсын харцага Ж.Авхиагийн мэндэлсэний 90 жилийн ойн нэрэмжит болгон зохион байгуулав. Барилдааныг БХЯ-ны төрийн нарийн бичгийн дарга З.Болдбаатар нээж үг хэлсэн бол МҮБХ-ны тэргүүн Р.Нямдорж Ж.Авхиа харцагын тухай ийн хэлсэн юм.
"Монгол улсын харцага Ж.Авхиагийн Монгол бөхийн түүхэнд үлдээсэн нэг тод мөр бол түүний боловсрол, бөх ухаанаар нийгэмд эзэлсэн өндөр байр суурь юм. Бөх ухаан гэж тулхтай тууш, аливаа зүйлийн голыг олж, дүн нуруутай ханддаг тийм нэг ухаан байдаг. Тэр ухааныг нь тухайн үеийн удирдлага таньж үнэлэн түүнийг тусгаар улсын хамгийн чухал хариуцлагатай алба болох Улсын цагдан сэргийлэх ерөнхий газрын дарга, Улсын ерөнхий прокурор, БХЯ-ны сайдаар ажиллуулж байсан нь санамсаргүй хуваарилалт биш байв. Ийнхүү Ж.Авхиа Монгол төрийн удирдлагын гүн итгэлийг хүлээж, хүчний бүх байгууллагыг удирдан ажиллаж, бөх хүний юу хийж чаддагийг нотлон харуулснаараа Монгол бөхийн түүхийг цоо шинэ хуудсаар зузаалсан юм. Тэрээр бас эрдмийн дээд зэргийг хамгаалсан, Монголын нэртэй эрдэмтдийн нэг байв. Монгол улсын үнэн хүчит, бат суурьт харцага, Монгол улсын хурандаа генерал, хууль зүйн шинжлэх ухааны доктор Ж.Авхиа таны 90 насны ойг тохиолдуулан хойч үеийнхэн тань Таниар бахархан, Таны гаргасан замаар олон бөхчүүд замнана хэмээх их бэлэг дэмбэрэлийн үгийг өргөн, Монголын нийт бөхчүүд, бөх сонирхогчид Танд гүн хүндэтгэл илэрхийлье."
Ж.Авхиа харцага 1947 онд баруун хязгаарт гарсан тулгаралтын үед өөрийн дарга Б.Доржийг дагалдан явж, Байтаг богд Улиастайн заставыг байгуулан хувцас тайлалгүй байлдааны байдалд 2 сар гаруй явж байгаад 7-р сарын 10-нд Улаанбаатар ирж маргааш нь барилдан 6 давж онцгой амжилт гаргасан байдаг. Улмаар тэрээр 1952 онд 6, мөн 1956 онд 5 давж шөвгөрсөн, 1954 онд аймагтаа барилдан түрүүлсэн бөх билээ.
Ж.Авхиа ид барилдаж байсан 24-27 насандаа буюу 1947-1950 он, мөн 56-20 онуудад ЗХУ-д суралцан барилдаж чадаагүй бөгөөд энэ он жилүүдэд барилдсан бол илүү өндөр дээд цолонд хүрэх магадлалтай бөх байсан тухай Аварга Д.Дамдин, арслан Ц.Бадамсэрээжид нар тодорхой дурсамж ярьсан байдаг.
Барилдаанд:
1. "Алдар" спорт хороо 64 бөх
2. "Хүч" спорт хороо 44 бөх
3. "Хилчин" спорт хороо 50 бөх
4. "Аврагч" спорт хороо 24 бөх
5. "Эрч" спорт хороо 20 бөх
6. "Сүлд" спорт хороо 44 бөх
7. "Соёмбо" спорт хороо 10 бөх зодоглосон бөгөөд аймгийн хурц арслан Ч.Батчулуун, Ш.Мөнгөнбаатар, А.Алтанхуяг, Ш.Шинэбаяр, Б.Одгэрэл, О.Гантулга, Б.Батжаргал, аймгийн арслан Ч.Булганхүү, А.Сүмбээ, А.Отгонбаатар, М.Бат-Отгон, Д.Батжаргал, О.Баярхүү, Ё.Эрдэнэжаргал, М.Баярсайхан, Б.Хашбат, Б.Батхуяг, Б.Дэлгэрсайхан, Б.Суманчулуун нарын тэргүүтэй аймаг цэргийн цолтой 256 бөх хүчийг үзсэн юм. /Аймгийн хурц арслан 7, аймаг цэргийн арслан 79, аймаг цэргийн заан 27, аймаг цэргийн харцага 24, аймаг цэргийн начин 58, сумын цолтой 61 бөх барилдав/
Нэгийн даваанд аймгийн арслан Ч.Булганхүү, Д.Батжаргал, О.Баярхүү, Ч.Эрдэнэчулуун, О.Мөнхтөр, Ж.Сүхбат, Б.Батдорж, Т.Буянжаргал, Д.Энхтайван, Э.Зоригтбаатар, Б.Ганзориг, А.Давааням, Б.Ганбаатар, О.Батцэнгэл, Д.Энхбаяр, Г.Ганцоож, С.Ерөөлт, Б.Ганболд нарын арслангууд тахим буулгасан бол хоёрын даваанд М.Баярсайхан, Б.Батхуяг, Б.Дэлгэрсайхан, Б.Суманчулуун, Р.Түвшинбаатар, Ж.Мөнгөн, Л.Нямбаяр, Ч.Баасанбат, Т.Мягмарсүрэн, Б.Бат-Эрдэнэ, Ш.Дарханбат, Го.Отгонбаатар, Н.Батсуурь, Ц.Жамсран, Н.Батсайхан, Давж.Батбаяр, Б.Дамба, Т.Пүрэвсүрэн, Ж.Алтаншагай, Ж.Шийрэвмөнх, С.Ариунбилэг, Ж.Наранбаатар, Г.Ганжад нар өвдөг шорооджээ.
Зүүн талын тэргүүн магнай Төв аймгийн Баяндэлгэр сумын харьяат ШШГЕГ-ын харьяат Сүлд спорт хороо, Дүнжингарав дэвжээ, Нью хаппи группийн бөх аймгийн хурц арслан Ч.Батчулуун, баруун талын тэргүүн магнай Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат ЗХ-ний Алдар спорт хороо, Жавхлант дэвжээ, Энгүй тал компаний бөх аймгийн хурц арслан Ш.Мөнгөнбаатар нарын цолыг дуудсанаар гурвын даваа эхэлсэн юм.
Гурвын даваа
1. Ч.Батчулуун а.х.а - Э.Мөнхбат а.з
2. Ш.Мөнгөнбаатар а.х.а - Б.Бат-Өлзий с.з
3. А.Алтанхуяг а.х.а - Т.Аззаяа а.н
4. Ш.Шинэбаяр а.х.а - О.Бундхорол а.х
5. Б.Одгэрэл а.х.а -Ё.Баасандорж а.з
6. О.Гантулга а.х.а -Ё.Эрдэнэжаргал а.а
7. Б.Батжаргал а.х.а - Г.Баасандорж а.х
8. А.Сүмбээ а.а -Н.Жаргалбаяр а.н
9. А.Отгонбатар а.а - Э.Нямаа а.х
10. М.Бат-Отгон а.а - Ч.Ганзориг а.х
11. Б.Хашбат а.а -Б.Батгэрэл а.з
12. Б.Баатарцол а.а - Б.Бадамсүрэн а.з
13. Х.Мэндбаяр а.а - Ц.Бямба-Очир а.х
14. Т.Баасанхүү а.а - Н.Баярбаатар а.н
15. Б.Ганзориг ц.а -М.Бадарч а.а
16. Л.Лха-Очир а.а - Б.Энхбаатар а.а
17. Л.Шинэбаатар а.а -Б.Буянмөнх а.з
18. Д.Болдбаатар а.а - Д.Цэвэлсодном а.з
19. Ц.Нямдорж а.а - П.Батхуяг а.а
20. П.Мөнхбат а.а - Т.Сүрэнжав а.а
21. Бо.Батжаргал а.а - Т.Занданбат а.з
22. Л.Цэрэнтогтох а.а - Г.Батням а.а
23. Н.Ганзориг а.а - Д.Амарсайхан а.а
24. Д.Энхбат а.а - Э.Хаш-Эрдэнэ а.х
25. Б.Эрдэнэхүү а.а - Ч.Батчулуун а.а
26. Ц.Чимэддорж а.а - Д.Тангад а.а
27. Б.Ганхуяг а.а - Б.Отгонбаатар а.а
28. Э.Ванданцэрэн а.а - Д.Тогтохжаргал а.х
29. Б.Бат-Орших а.а - Л.Батзориг а.з
30. П.Батмөнх а.а - Б.Энхсайхан ц.н
31. Э.Оюунболд а.а - Б.Батжаргал а.х
32. О.Хангай а.з - Б.Тайван а.н тунав
Дөрвийн оноолт
1. Ч.Батчулуун а.х.а -Б.Бат-Өлзий с.з
2. А.Алтанхуяг а.х.а - Н.Жаргалбаяр а.н
3. Б.Одгэрэл а.х.а -Д.Тогтохжаргал а.х
4. О.Гантулга а.х.а - О.Бундхорол а.х
5. Б.Батжаргал а.х.а -Ц.Бямба-Очир а.х
6. А.Отгонбаатар а.а - Ч.Ганзориг а.х
7. Б.Хашбат а.а - О.Хангай а.з
8. Б.Ганзориг ц.а - Д.Цэвэлсодном а.з
9. Т.Баасанхүү а.а - Л.Батзориг а.з
10. Б.Батжаргал а.а - Б.Бадамсүрэн а.з
11. Л.Шинэбаатар а.а - Д.Амарсайхан а.а
12. Д.Энхбат а.а - Б.Ганхуяг а.а
13. Б.Эрдэнэхүү а.а - Ц.Чимэддорж а.а
14. П.Мөнхбат а.а - П.Батмөнх а.а
15. Л.Лха -Очир а.а - Э.Оюунболд а.а
16. Л.Цэрэнтогтох а.а - П.Батхуяг а.а
Тавын даваа
1. А.Алтанхуяг а.х.а - О.Бундхорол а.х
2. Б.Одгэрэл а.х.а - Д.Цэвэлсодном а.з
3. А.Отгонбаатар а.а - Ц.Бямба-Очир а.х
4. Л.Цэрэнтогтох а.а - П.Мөнхбат а.а
5. Л.Шинэбаатар а.а - Б.Бадамсүрэн а.з
6. Д.Энхбат а.а - Б.Бат-Өлзий с.з цэргийн начин цолны болзол хангав.
7. Б.Эрдэнэхүү а.а - О.Хангай а.з
8. Э.Оюунболд а.а - Л.Батзориг а.з
Зургаагийн даваа
1. А.Алтанхуяг а.х.а - Б.Бат-Өлзий с.з
2. Л.Цэрэнтогтох а.а - Д.Цэвэлсодном а.з
3. Б.Бадамсүрэн а.з - О.Хангай а.з
4. Л.Батзориг а.з - Ц.Бямба-Очир а.з
Их шөвгийн дөрвөн бөхийнм барилдааны өмнө тав давж шөвгөрөн цэргийн начин цолны болзол хангасан Ховд аймгийн Зэрэг сумын харьяат Ховд дэвжээ, Шонхор дээд сургуулийн бөх сумын заан Б.Бат-Өлзийд цэргийн начин цолны үнэмлэх гардуулсан юм.
Долоогийн даваа
1. А.Алтанхуяг а.х.а - Л.Батзориг а.з
2. Л.Цэрэнтогтох а.а - Б.Бадамсүрэн а.з
Өвөрхангай аймгийн Өлзийт сумын харьяат ХХЕГ-ын "Хилчин" спорт хороо, Их Монголын хүчтэн дэвжээний бөх аймгийн заан Л.Батзориг, Завхан аймгийн Алдархаан сумын харьяат ТЕГын "Эрч" спорт хороо, Завхан дэвжээ, Сандэй группийн бөх аймгийн заан Б.Бадамсүрэн нар их шөвөгт шалгаран үлдлээ.
Наймын даваа
1. А.Алтанхуяг а.х.а - Л.Цэрэнтогтох а.а
үзүүрлэсэн түрүүлсэн
Ийнхүү 2013 оны Бүх цэргийн наадамд Говь-Алтай аймгийн Цогт сумын харьяат ХХЕГын "Хилчин" спорт хороо, Хантайшир дэвжээ, "Гео мандал" компаний бөх аймгийн арслан Л.Цэрэнтогтох түрүүлэн хурц чимэг нэмж, Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын харьяат ОБЕГ-ын "Аврагч" спорт хороо, Түшээт ханы аварга дэвжээний бөх аймгийн хурц арслан А.Алтанхуяг үзүүрлэлээ.