THE JUVENTUS 2012-2013

Польш - Украйнд зохиогдож буй Европын аварга

Moderator: Хөлбөмбөгийн модууд

Re: THE JUVENTUS 2012-2013

Postby Tmshinoda » Sun Jun 30, 2013 1:39 pm

Робино, Дэ Ёонг , Бало гээд л vргэлжилж байгаам даа кк
Баярлалаа :)
User avatar
Tmshinoda
Янаг цэцэг
 
Posts: 4654
Joined: Mon Aug 31, 2009 2:57 pm
Location: Амьдралаа бүтээгээд л

Re: THE JUVENTUS 2012-2013

Postby tsenguunm » Sun Jun 30, 2013 2:50 pm

Нээрээ л Италчуудыг сайн тэтгэж дэмжиж байна даа Сити
Madridista
User avatar
tsenguunm
 
Posts: 547
Joined: Sat Jan 16, 2010 12:03 am

Re: THE JUVENTUS 2012-2013

Postby Жонон » Sun Jun 30, 2013 5:28 pm

Одоо хэцүү болж эхлэх биз.Өмнө нь яахаь Манчини байсан болохоор Италичуудда Итали сэтгэл гаргасан гэж тооцы хэхэ.Манайд лавдаг гоё 2 гоё тоглогч авчихсан.Юве Тевез Кола гэх мэт.
Image
Елена Исинбаева фен
User avatar
Жонон
Миланиста
Миланиста
 
Posts: 2315
Joined: Sat Mar 22, 2008 11:37 pm

Re: THE JUVENTUS 2012-2013

Postby Forza Juve » Sun Jun 30, 2013 10:03 pm

Image

1996 оны Липпигийн багийн гишүүд бараг тэр аяараа дасгалжуулагч болсон байна шдээ. Торричелли, Конте, Феррара, Раванелли, Перуцци, Соуса, Пессотта, Дешам, Дель Пьеро, Виалли, Верховод гэсэн гишүүдийн Дель Пьеро, Пессотто 2-оос бусад нь ямар нэгэн байдлаар амжилттай, амжилтүй гээд дасгалжуулагч хийчихсэн. Эд нар дотроосоо Виалли, Дешам, Конте 3-ын дасгалжуулагчийн амжилт илүү сайн юм уу даа.
Forza Juve
Ювентусын фэн
 
Posts: 6258
Joined: Sat Jan 19, 2008 12:22 pm
Location: UB

Re: THE JUVENTUS 2012-2013

Postby enzo » Sun Jun 30, 2013 11:15 pm

Forza Juve wrote:Image

1996 оны Липпигийн багийн гишүүд бараг тэр аяараа дасгалжуулагч болсон байна шдээ. Торричелли, Конте, Феррара, Раванелли, Перуцци, Соуса, Пессотта, Дешам, Дель Пьеро, Виалли, Верховод гэсэн гишүүдийн Дель Пьеро, Пессотто 2-оос бусад нь ямар нэгэн байдлаар амжилттай, амжилтүй гээд дасгалжуулагч хийчихсэн. Эд нар дотроосоо Виалли, Дешам, Конте 3-ын дасгалжуулагчийн амжилт илүү сайн юм уу даа.


Аймар баг шүү..
Гэнэт ийм асуулт асуумаар санагдчихлаа.. Манайханд 1985 оны Аваргууд илүү юу, 1996 оны аваргууд илүү юу?

Image

VS

Image
User avatar
enzo
VECCHIA GUARDIA
VECCHIA GUARDIA
 
Posts: 1905
Joined: Tue May 08, 2007 8:46 pm
Location: Curva Scirea

Re: THE JUVENTUS 2012-2013

Postby enzo » Sun Jun 30, 2013 11:18 pm

Миний хувьд 1985 оных.. 70 аад оны сүүл 80 аад оны эхээр манайх босоо байсан.. Италийн шигшээн цөмийг бүрдүүлдэг, Клубдээ дандаа шилдэгүүдтэй, бүгд л домгууд.. Кабрини, Ширеа, Жентиле, Тарделли гээл..
User avatar
enzo
VECCHIA GUARDIA
VECCHIA GUARDIA
 
Posts: 1905
Joined: Tue May 08, 2007 8:46 pm
Location: Curva Scirea

Re: THE JUVENTUS 2012-2013

Postby UULAA » Mon Jul 01, 2013 10:16 pm

Image
boom
UULAA
Юм юмны фэн
 
Posts: 2259
Joined: Mon Jul 18, 2011 2:30 pm
Location: Mongolia

Re: THE JUVENTUS 2012-2013

Postby italiajuve » Tue Jul 02, 2013 9:14 am

Unudur 17.30min-s lloriente-g taniltsulaad hevleliin baga huralta,

Deerees n Jovetic-iig avahaar tatgalzahiin argagui sanal tavisan bn: Quagliarella+Marrone+Isla+3 say

Herev avch chadval Jovetic-Lloriente-Tevez, zamen Vucinic, Giovinco /Matri-g zarah l bh/
NOI SIAMO CAMPIONI D'ITALIA 33 TEMPO
IO ODIO L'INTER-MERDA
User avatar
italiajuve
 
Posts: 744
Joined: Thu Dec 08, 2011 2:30 pm
Location: Juventus Stadium

Re: THE JUVENTUS 2012-2013

Postby LeMoN » Tue Jul 02, 2013 11:02 am

Зөвшөөрөхгүй наадуул чинь Марроне Исла Куаг 3-г аваад чулуу болгочиж чадахгүй гарууд
User avatar
LeMoN
JUVE & ITALY FAN
JUVE  & ITALY FAN
 
Posts: 6213
Joined: Fri Dec 28, 2007 2:30 pm
Location: Usa

Re: THE JUVENTUS 2012-2013

Postby Yago » Tue Jul 02, 2013 1:23 pm

LeMoN wrote:Зөвшөөрөхгүй наадуул чинь Марроне Исла Куаг 3-г аваад чулуу болгочиж чадахгүй гарууд

Чи бас явуулж байгаа хүмүүсийнхээ карьер-г бодоод байгааму? :-D
Нээрээ хайран 3 хүн байна лээ.
ArseNtus
User avatar
Yago
 
Posts: 2596
Joined: Mon Aug 16, 2010 10:50 am
Location: EnergySolutions Arena

Re: THE JUVENTUS 2012-2013

Postby Nobun@g@ » Tue Jul 02, 2013 1:55 pm

Танайх ингэж Жоветичийг авах гээд улайрах хэрэг байна уу?
Хангалттай л хүмүүс байгаа юм биш үү? Аваад гараанд гарах эсэх нь бас тодорхойгүй болох юм шиг...
Тэгээд урдаа 3 биш 2 довтлогчтой тоглодог юм байж...

Исла нтр явчуул танай скуад нэхх дийф нтр болохгүй харин ч хэцүүдэх байх даа ккк
Бас энэ Ллоренте чинь хүлээлт өгөх хэрэг байгаа болов уу даа... Сүүлийн хэдэн сар хийсэн юм байгаа юм уу даа
Image
User avatar
Nobun@g@
Миланиста
Миланиста
 
Posts: 7561
Joined: Mon Feb 06, 2006 2:31 pm

Re: THE JUVENTUS 2012-2013

Postby Shaggy » Tue Jul 02, 2013 3:55 pm

Эднийх нөгөө айхтар 4-3-3 тоглоно гээд байгаашт урдаа Вучи-Жоветич-Тевка гэхэд итальд хамгаалж дийлэх баг хэцүү дээ
User avatar
Shaggy
Нарны Аймгийн Ззэн Хаан
 
Posts: 9685
Joined: Thu Jun 18, 2009 12:17 am

Re: THE JUVENTUS 2012-2013

Postby tsenguunm » Tue Jul 02, 2013 11:56 pm

Vucinic, Matri, Quag 3-аа зарна гэсэн шуум байна шд
Иорентег танайд харах nice байна.
Тевка, энэ 2 дээр нь Жове, Игуайн 2н нэг гэвэл алж егех урд шугам бvрдэнэдээ
Тевка, Иоренте гэсэн ч аймар байна.
Madridista
User avatar
tsenguunm
 
Posts: 547
Joined: Sat Jan 16, 2010 12:03 am

Re: THE JUVENTUS 2012-2013

Postby LeMoN » Wed Jul 03, 2013 12:02 am

Иоветичийн тулаанаас манайх гарчээ.Марротта албан ёсоор гарснаа хэлсэн байна.Үнэтэйдээд байгаа болтой

Магадгүй фиорентина бидэнд үнэгүй зээлье гэсэн санал явуулбал түүнийг авч болох юм гэсэн байна

Дээр нь тоглогчид зарагдаагүй байгаа болохоор мөнгөгүй байгаа байх.Энэ зундаа тэгээд болно дөө Диаманти Огбонна бхад данга

Огбонна дээр бас Женоа -гийн бандиуд Иммобилийн тал эрхийг наймаанд өгөхгүй гэж хуцсан байна тэд нар мэдлээ юу
User avatar
LeMoN
JUVE & ITALY FAN
JUVE  & ITALY FAN
 
Posts: 6213
Joined: Fri Dec 28, 2007 2:30 pm
Location: Usa

Re: THE JUVENTUS 2012-2013

Postby Forza Juve » Wed Jul 03, 2013 1:26 pm

Image

Image

Image

Image

Image

Image
Forza Juve
Ювентусын фэн
 
Posts: 6258
Joined: Sat Jan 19, 2008 12:22 pm
Location: UB

Re: THE JUVENTUS 2012-2013

Postby Forza Juve » Wed Jul 03, 2013 1:33 pm

LeMoN wrote:Иоветичийн тулаанаас манайх гарчээ.Марротта албан ёсоор гарснаа хэлсэн байна.Үнэтэйдээд байгаа болтой

Магадгүй фиорентина бидэнд үнэгүй зээлье гэсэн санал явуулбал түүнийг авч болох юм гэсэн байна

Дээр нь тоглогчид зарагдаагүй байгаа болохоор мөнгөгүй байгаа байх.Энэ зундаа тэгээд болно дөө Диаманти Огбонна бхад данга

Огбонна дээр бас Женоа -гийн бандиуд Иммобилийн тал эрхийг наймаанд өгөхгүй гэж хуцсан байна тэд нар мэдлээ юу


Фиорентина Баейрнаас Гомезийг бэлэн мөнгөөр авах гээд л Йоветичийг 30 сая, бэлнээр зарна гэж хатуурхаад байгаа байх... гэтэл Йоветич өнгөрсөн улиралд муу тоглосон тул яг 30 саяаар шууд авчих баг байхгүй байдаг. Йоветичийг энэ жил зарахгүй бол бас л эвгүй юм болох эрсдэлтэй дээ. Манайхан хэдэн тоглогч гайгүй, бэлэн мөнгөөр зарж чадвал цонх хаагдахаас өмнө авна гэж үзэх л байх.
Маротта ингэж хэлдэг нь манайхыг тоглогчдоо зарах үед гарах дарамтаас салгах, Фиорентинаг үнээ буулгахад хүргэх заль байж магадгүй л юм. Энэ жил ч Йоветич ирчихвэл ч аймаар наймааны цонх болох нь ээ... Маротта ч хаданд гарах нь...

Фиорентина Иоветичийг явуулахгүй гэж байгаад Д Агустино шиг юм болох вий дээ. Манайхан мань нөхрийг авах гэсэн Удинезе 25 саяыг нэхээд болохгүй болохоор нь Мелог авчихсан. Д Агустино ч сэтгэл санаагаар унасан уу тэрнээс хойш ёстой хог болсон доо.
Forza Juve
Ювентусын фэн
 
Posts: 6258
Joined: Sat Jan 19, 2008 12:22 pm
Location: UB

Re: THE JUVENTUS 2012-2013

Postby italiajuve » Wed Jul 03, 2013 5:04 pm

Ювентус санхүүгийн өнөөгийн байдал:
Трансфер цонх нээгдэх дөхөөд ирэхээр багийн төсөв мөнгөний талаар яриа их гардаг. Түүнээс гадна манай Маротта байнга л мөнгө байхгү тйимээс үнэгүй тоглогч нэг бол түрээслэх хүсэлтэй байгаад байдаг билээ. Нэг талаасаа Маротта спорт хариуцсан захирал боловч нөгөө талаасаа манай багийн санхүүг давхар хянаж байх үүрэгтэй хүн. Тиймээс энэ нийтлэлдээ Мароттагийн спорт амжилт бус зөвхөн санхүү талын ажил үүргийг үр дүнг харцгаая.
1. Ювентус баг нь спортын хороо, нийгэмлэг биш ХУВЬЦААТ КОМПАНИ юм. Бусад хувьцаат компани адил сахүүгийн тайлангаа улирал бүр мөн жилийн эцэст гаргаж хувьцаа эзэмшингчиддээ тайлгнадаг. Монголд санхүүгийн жил 1 сарын 1нээс 12 сарын 31 хүртэл байдаг бол Ювентус ХК хувьд спортын улиралтайгаа дүүцүүлэн 7 сарын 1нээс 6сарын 30ны хооронд байдаг. Бидний авч үзэх тайлан 3дугаар улиралын буюу 2012 оны 7 сарын 1нээс 2013 оны 3 сарын 31ний өдөр хамаарна. Хувьцаат комапний адилаар гадаад аудитаар тайлангуудаа хянуулж баталгаажуулдаг болно. Аудитаар нь ДЕЛЛОЙТ /4 том аудиторуудын нэг/ компани ажилладаг.
2. Орлого-тодорхой хугацаанд олсон мөнгө хөрөнгийг хэлнэ. Мөн түүнчлэн хөрөнгийн өсөлт бас хамаарна. Орлого ярихад орлого шууд бүртгэгддэг боловч энэ нь мөнгө шууд кассанд орж ирнэ гэсэн үг биш юм. Жишээ дээр тайлбарлъя: Красичийг 7 саяар зарсан. Орлого үр дүнгийн тайлан орлого 7 сая гэж бүртэгддэг боловч мөнгө нь дараа сар дараа жилдээ орохоор байдаг. Өөрөөр хэлбэл авлага үүсдэг юм. Тиймээс ямар нэгэн орлого олсон ч энэ шууд мөнгө болж ирдэггүй гэсэн үг юм.
3. Зардал, зарлага-орлогын эсрэг буюу тодорхой хугацаанд гарсан төлбөр тооцоо түүнчлэн хөрөнгийн үнэгүйдэл орно.
4. Ашиг гэдэг зүйл маань дээр дурьдсан зардал нь орлого давахгүй байхад гарах үр дүн.
5. Хөрөнгө, актив - компани эзэмшиж буй эд зүйлс юм жишээ нь стадион, тоглогчдын эзэмших гэрээ, сургалтын баз, мөн түүнчлэн хөгжөөн дэмжигчид /бидэнгүйгээр баг оршин тогтоход хэцүү болно/
6. Өр төлбөр зээл, пассив хөрөнгө буюу хуримтлагдсан ашиг, эздийн өмч, зээл зэрэг зүйлс багтана.
Одоо үндсэн ойлголттой болсон учраас 3 сарын 31 байдлаар гарсан тайлангууд руу орье:
Эхний 3 улирлын байдлаар дараах орлогууд бүртгэгдсэн байна
1. Билет буюу бүтэн жилийн тоглолт үзэх эрх/абонемент/ 30,5 сая урьд хожид байгаагүй үзүүлэлт!!! Шинэ стадион болон АЛ-т оролцсоны үр дүн. Өнгөрсөн улиралтай харьцуулахад +7,5 сая буюу 23 сая байсан байна. Фарсополи болохоос өмнө 2004 онд Делле Альпи байх үед 22 сая, 2005 онд 16хан сая байсан байна. Энэ харьцуулалтыг харахад шинэ стадионы нөлөө их байгаа бөгөөд цагтаа Моджи/Хангай маань шүтдэг хүндээ хэхэхэ/ шинэ стадион барих шаардлаггүй гэдэг байсан юм. Жилийн эцсийн тайлан буюу 6 сарын 30 байдлаар энэ орлого маань бараг 35-40 сая хүрэх магадлалтай байна.
2. Телевизийн эрх- 131 сая, СУПЕР!!! Манай багийг улам их хүн үздэг болсон гэсэн үг. Ноднин жилтэй харьцуулахад 66 сая байсан +65сая өсөлттэй байна. Бараг нэг дахин нуглагдсан бөгөөд Фарсополи өмнөх үеэс их байгаа юм.
3. Спонсор-37 сая, ноднин жилийхээс ердөө +2 сая нэмэгдсэн. Энэ тал дээр МОДЖИ алдаг байсан байгаам л даа. Жилийн 55-57 сая олдог байсан, тиймээс энэ тал дээр Маротта ажиллах хэрэгтэй болов уу.
4. Тоглогч зарсан - 10 сая
5. Бусад орлого /маркетинг музей г.м./ - 13 сая
Энэ бүгдийг нэмхэд 3 дугаар улирлын байдлаар 233 сая евро, үнэхээр гайхалтай /дараа жилээс улам л нэмэгдэнэ/ 6 сарын 30ны байдлаар төсөвлөхдөө 250 сая гэж байсан нь бараг 260 сая хол давахаар ажиглагдаж байна. Манай удирдлага үнэхээр сайн ажилласан гэж дүгнэж болохоор байгаа биз???
За одоо зардал:
1. Тамирчдын болон ажилчдын цалин – 101 сая. Санхүүгийн тайлант хугаацаанд тамирчдын худалдаж авах үнээс илүү цалингийн зардал ихэнх зардлыг эзэлж байгаа биз? Жишээ нь сайн тоглогч авахад 20 сая зарцуулахад /гэрээ 5 жилээр хийсэн гэж үзэвэл 5 жилээр элэгдүүлээд жилийн 4сая/. Ноднин жил цалин 99 сая байсан. Энэ жил 101 сая дээр нэмэгдээд амжилтын бонус өгнө. Ингээд харахлээр цалингийн зардал бүх зардлын ихэнх хувийг эзэлдэг. Тиймээс Маротта-г хямд хүн өндөр цалинтай авахад битгий их баярлаарай.
2. Үйлчилгээний зардал буюу онгоцны билэт, зочид буудал г.м – 32 сая
3. Бараа материал худалдан авалт – 2,3 сая
4. Удирдлагын цалин -8,6 сая
5. Тамирчид худалдан авсан гэрээний дүнгийн элэгдэл – 36 сая / Одоо ялгааг сайн харж байгаа биз? 101 сая цалин худалдаж авсан дүн ердөө л 36!!!!/
6. Бусад зардал- стадион арчилгаа – 6 сая, агентуудад төлсөн – 4,6 сая
Нийт зардлын дүн 200 сая. Орлогоос зарлага хасаад татваруудаа төлөөд эхний 3 улирлын үр дүн +13,8 сая. ДОЛООН ЖИЛ ШАНТАРЧ ЗҮДЭРСНИЙ ЭЦЭСТ + ҮР ДҮНТЭЙ ГАРЛАА ГЭЖ!!!!
Ноднин жил – 39 сая алдагдалтай байсан бөгөөд +53 сая өсөлттэй байна. 6 сарын 30-ны жилийн тайлан гарах үед жилийн эцэст зардал өсдөг /бонус гэх мэт зүйлс нэмэгдээд/ тиймээс энэ жил ашиггүй ч гэсэн алдагдалгүй жил болох төлөвтэй байна.
Дараагийн тайлан бол БАЛАНС:
Өөрийн хөрөнгө буюу актив талд манай баг дараах хөрөнгөтэй байна:
1. Тамирчдын эрх – 134 сая. Энэ дүн бол зах зээлийн үнэлгээ биш юм. Өөрөөр хэлбэл Пирло-г үнэгүй авсан, Маркизио, Буффон, Кьеллини зэрэг хүмүүсийн гэрээг элэгдүүлээд дууссан. Гэхдээ энэ хүмүүсийг зарахаар болбол тодорхой үнэтэй л байгаа шүү дээ.
2. Стадион болон бусад үл хөдлөх хөрөнгө – 125 сая. Бусад багууд стадионоо 200 гаруй саяар бариулж байхад манайх үнэхээр сайн ажиллаж чадсан байгаа биз?
3. Түүнчлэн тоглочдыг зарсан төлбөрийн авлага – 41 сая
4. Түүнчлэн кассан дахь бэлэн мөнгө – 5 сая. Ердөө 5хан сая юу гэж магадгүй. Кассанд их мөнгө байх нь сайн зүйл биш гэдгийн зүгээр хэтэж байгаа мөнгө өөрөө өөрийгөө үржүүлж өсгөж чаддахгүй. Бусад зүйл рүү хөрөнгө оруулалт хийх хэрэгтэй. Кассандаа урсгал зардал нөхөх хэмжээний мөнгө үлдээх нь эдийн засгийн хувьд зөв юм. Өөрийн мөнгөөр тоног төхөөрөмж тоглогч авч байхаар зээлээр аваад авсан тоглогч эд зүйлсээр орлого олох хэрэгтэй. Энэ орлого нь зээлийн хүү үндсэн төлбөрөөс давж байхад болж байгаа юм. Тиймээс зээлтэй байна гэдэг маань муу зүйл биш юм шүү.
Пассив тал:
1. Эздийн өмч буюу хувьцаа – 78 сая
2. Өр төлбөр зээл – тиймээ найзуудаа манайх ямар бизнес байгууллагын адил зээл байгаа. /зээлгүй байна гэдэг маань харин **н** хэрэг шүү/ Хамгийн гол өмнө хэлж байсанчлан зээлийн хүү үндсэн төлбөрөөсөө төлөөд явах чадвартай байх нь чухал юм. Мэдээж банк баталгаа шаардан, эргэн төлж чадах чадвар. Энэ баталгаа маань манай 500 сая еврогийн актив. Нийт 160 сая зээлтээгийн 100 сая нь богино хугацааны буюу 1 жилийн хугацаатай, 60 сая нь црт хугацааны.
ДҮГНЭЛТ
2 жилийн өмнө Аньелли-г ирэхэд санхүүгийн байдал тааруу байсан бөгөөд дүр зураг сайхан болох хандлагатай байна гэж байсан бол одоо итгэл төгс санхүүгийн байдал сайн болж чадсан гэж хэлэхээр байна. Олон жил хасах явсан баг маань нэмэх рүү орж ирэх жилийн орлого 300 сая хүрэх боломжтой байгаа бөгөөд энэ 300 сая гэдэг Аньелли болон Маротта-гийн гол зорилго болов уу.
Энэ бүгдээс харахад санхүүгийн талаас Аньелли Маротта 2 маш том зүйл хийсэн бөгөөд мөнгө байхгүй гэх тоолоонд Маротта-г буруу шаахгүй байх гэж найдаж байна. Тиймээс Ирэх жилээс орлого улам өсөх учраас сайн тоглогчид гац цалин шаардалгүй нэр хүндээ буцааж олж авч чадсан манай баг руу гүйцгэх байх. Тиймээс Маротта-г үзэддгүй хүмүүс эргэцүйлэн бодохоор болсон болов уу. Тоглогч авах гэдэг нь цаанаа санхүүгийн байдал, багийн ирээдүйн хөгжил эдийн засгийн тэнцвэрт байдал бүх юм хоорондоо хамааралтай байдаг юм шүү
NOI SIAMO CAMPIONI D'ITALIA 33 TEMPO
IO ODIO L'INTER-MERDA
User avatar
italiajuve
 
Posts: 744
Joined: Thu Dec 08, 2011 2:30 pm
Location: Juventus Stadium

Re: THE JUVENTUS 2012-2013

Postby Yago » Wed Jul 03, 2013 5:30 pm

:eek:
Гоё мэдээг гоё бичсэн байна, Заяа. Чамайг би Сайн байна гэж магтъя.
ArseNtus
User avatar
Yago
 
Posts: 2596
Joined: Mon Aug 16, 2010 10:50 am
Location: EnergySolutions Arena

Re: THE JUVENTUS 2012-2013

Postby LeMoN » Wed Jul 03, 2013 5:43 pm

Би хэлээл байгаашд :ногоон: Марротта топ авчрахгүй байгаа ч санхүүгийн хувьд лааж байгаа гэж ЛОЛ

Энэ жил ч сайхан амаа таглуулж байна даа.Аргагүй 2 жил үглэж үглэж гайгүй тоглогчийн бараа харлаа

Энэ маягаараа явбал 2 жилийн дараа хуучин нөхцөл байдал руу шилжих байх гэж найдахын бусад санхүүгээр худлаа

Хүчиндээд байгаа багууд шиг биш өөрийн санхүү маркетингийн зөв бодлогоороо Рекорд эвдсэн наймаануудыг хий байхаа

Би тэгж л хараад байна.Хэн мэдлээ хуучин шигээ Недвед Буффон 2-г 80 сая-р авсан шиг /тэр үеийн 80 сая аймар мөнгө/

Месси Роналдо за тэр үед хэн нь Топ байхын тийм наймаа хийх ч юм билүү. Боломж байнаа байна.
User avatar
LeMoN
JUVE & ITALY FAN
JUVE  & ITALY FAN
 
Posts: 6213
Joined: Fri Dec 28, 2007 2:30 pm
Location: Usa

Re: THE JUVENTUS 2012-2013

Postby Enkhe » Wed Jul 03, 2013 9:00 pm

italiajuve wrote:Ювентус санхүүгийн өнөөгийн байдал:

сайхан бичлэг бн :eek:
танай санхүүгийн төлөв эерэг гарч бгаад баяр хүргэе :-D
гол ривал маань ч гэлээ :italy Италийн шигшээг олоон жил дэмжиж ирсэний хувьд калчиогийнхоо багуудаас сайн мэдээ дуулдахаар сэтгэл нэг л өег болхийм даа
Squadra Azzurri & Rossoneri
User avatar
Enkhe
 
Posts: 120
Joined: Wed Aug 31, 2011 1:06 pm

Re: THE JUVENTUS 2012-2013

Postby Жонон » Wed Jul 03, 2013 9:44 pm

Челси,Ситигийхний ийм бичлэг унших юмсан.хэхэ.Бид лааж байгаа түүх бүтээж байгаа гэдэг улсууд шүү дээ.Жинхэнэ фанат бол ингэж өнгийж харах хэрэгтэй шт.Талбай дээр байгаа тоглогч тоглолтоос гадна багийнхаа санхүүгийн төлөв байдлыг мэдэж байна гэдэг нь зуны трансферт хүртэл баримжаатай болох юм байна.
Image
Елена Исинбаева фен
User avatar
Жонон
Миланиста
Миланиста
 
Posts: 2315
Joined: Sat Mar 22, 2008 11:37 pm

Re: THE JUVENTUS 2012-2013

Postby rednasca » Wed Jul 03, 2013 11:18 pm

ш** л даа...
Би багийнхаа сүүлийн жилүүдийн санхүүгийн тайлангийн талаар (яг иймэрхүү) тухай бүр нийтлэл орчуулж оруулж байсан...
Чи бүр үнэн анти-Челси юмаа...
итгэл, найдвар хэзээ ч бөхөхгүй, мөхөхгүй...
User avatar
rednasca
Спортын донтон
 
Posts: 21120
Joined: Mon May 22, 2006 1:37 pm
Location: Дархандаа л...

Re: THE JUVENTUS 2012-2013

Postby rednasca » Wed Jul 03, 2013 11:20 pm

Манайх гэхэд өнгөрсөн жил анх удаа + тайлантай гарсан...
Цаашид санхүүгийн хувьд асуудал гэрэл гэгээтэй байх төлөвтэй...
Чи харин Милан багийнхаа талаар юм хум олж тавиач...
итгэл, найдвар хэзээ ч бөхөхгүй, мөхөхгүй...
User avatar
rednasca
Спортын донтон
 
Posts: 21120
Joined: Mon May 22, 2006 1:37 pm
Location: Дархандаа л...

Re: THE JUVENTUS 2012-2013

Postby italiajuve » Thu Jul 04, 2013 9:21 am

2012/2013 улирлын дүгнэлт
Удаан хүлээсний эцэст Юве маань Италидаа эзэгнэх боллоо. 2 жил дарааллан. Эхний жилдээ 4-3-3 гэж тоглож байсан бол энэ улиралд 3-5-2 гэж тоглосон. Энэ 3-5-2 схем нь өнөөгийн Ювентусын таних тэмдэг болоод байгаа билээ.
3-5-2 схем нь яг ямар учиртай вэ?
Нэгдүгээрт 3 хамгаалагч. Ихэнх дасгалжуулагч 3 хамгаалагчтай тоглож зүрэлэдэггүй. Дээрээс нь эн 3 хамгаалагч нь өндөр түвшний анхаарал биеийн хүчний чадвар сайн байх хэрэгтэй. Яг ийм л 3 хамгаалагч манайд байгаа юм. Зүүн төвд солгой хөлтэй Кьеллини, төвд ямар ч зайд оновчтой пас өгөх чадвартай Бонуччи, баруун төвд Барцальи. Ийм 3 хамгаалагч байхад гурвууланг нь гаргахгүй байхын аргагүй биз дээ? Дээрээс нь энэ 3 маань толгойгоороо сайн тоглодог учир стандартуудад довтолгоонд оролцдог.
Хоердуугаарт 5 хагас хамгаалагч. Пирло-г авсны дараа бүх найруулаг Пирлогоор дамжих нь ойлгомжтой болсон. Анх удаагаа гэж хэлэхийнмуудаа Юве маань төвийн 3 хагасаар тоглох болсон. Реал, Барса, Челси, Милан гэж мэт багууд аль хэдийнээ 3 хагастай тоглож байгаа. Энэ схем нь мод болсон ч байна уу эсвэл Пирло угаасаа 32 хүрсэн хурд хүч муутайг хэлэх үү 2 талд нь хүчтэй хурдтай 16гаас 16 хооронд гүйх чадвартай хагас хамгаалагчид хэрэгтэй байсан. Тэр 2 нь мэдээж Маркизио Видаль. Маркизио угаасаа манайд байсан. Харин 13 саяар талбай дээр паслаж, голдож хамгийн гол морь мал шиг гүйж айлын довтолгоог зогсоох чадвартай хүн олж чадсан. Цагтаа Питбулл хочтой байсан Давидсыг санагдуулам. Одоо харахад Конте-Маротта 2ын СҮПЕР наймаа ВИДАЛЬ байсан мэт санагдах юм. Хэдий Конте-д Мело гэсэн хүн байсан ч гэсэн Видалийг яаж гүйцэхвээдээ. Хагас хамгаалагчдийн тоглолтыг үндсэн 2 хэсэгт хувааж болно. 1-т дотолгооны болон хамгаалылтын гэж 2-т 3 лаа ижил довтлох болон хамгаалах чадвартай. Манай 3 бол 2дугаар төрөлд хамаарна. Тиймээс манай хагас европт дээгүүр орох хагастай юм шүү. Голдон, ассист хийнэ, сүйтгэн. Энэ 3-ын хажуугаар 2 жигүүрийг бүхэлд нь хариуцах далавч мэт довтолгоо хамгаалалт аль алинд нь Лихтштайнер болон Асамоа. Энэ 2 маань дээрх үүрэгээ үнэхээр санй биелүүлчгээсэн.
Гуравдугаарт довтолгоо. Конте-ийн мэдэлд 2 төвийн довтлогч 2 төвийн дотлогчийн ард тоглодог 2 хүн байсан. Жишээ нь 2 төвийн довтлогч болох Матри Квалья хамт гарвал тоглолт жигүүрээс кросс хийж тоглоно. Хэрэв Джовико/Вуч + Матри/Квалья гэсэн хослол гарвал талбайн гүнээс уралдуулсан пас эсвэл хорондо богино тоглож цохилт хийх гэсэн маягаар тоглоно. Гол байхгүй довтлогч нь ганцаараа бөмбөгөө туугаад өөрөө 2,3 хүн хуураад голдох тийм л хүн дутуу байсан юм.
Тактик
Хамгаалалтаас эхлье гэж бодож байна. Энэ схемийн гол зүйл нь бөмбөг эзэмшилт. 3 хамгаалагч нь бөмбөг эзэмшнээр жигүүрийн 2 маань дотолгоонд орж хүний илүү гаргаж чаддаг.
Довтлогооны эхлэл
Та бүгд анзаарсан бол Буффон байнга ойрийн хамгаалагчид дамжуулалт хийдэг. Бараг талбайн төв рүү цөлж байгаагүй дээ. Ингэснээр Бонуччи жигүүрт илүү байгаа хүнд паслах эсхүл айлын хамгаалалтын цоорхойг ашиглан дамжуулалт хийнэ. Энэ хувилбар болохгүй бол Пирло-д бөмбөг өгч, айлын 16 руу эсвэл жигүүрээр довтолгоо өрнөнө.
Хамгаалалт
Айлын тал дээр прессинг хийж эхэлдэг. Хамгаалагчид талбайн төв рүү шахаж ирнэ. Хэрэв айл прессингээс гарч чадвал бөмбөг эзэмшиж байгаа хүн рүү манай төвийн хагасын 3-ын айл ойрхон байгаа нь шахаж хамгаална. Үлдсэн 2 нь хажуугийн зайг хяналтандаа байлгадаг.
Хэрэв айл жигүүрээр довтлоод Лихт Асамоа 2ын аль нэг нь хамгаалж чадалгүй алдсан бол Кьел Барца 2 очиж нөхнө. Харин Бонуччи энэ үед тэр 2ын байрыг нөхөж ирнэ. Жишээгээр ярьвал: Айл зүүн жигүүрээр довтолж байгаа үед Барца Лихт-ын байрийг нөхөж, Бонуччи Барца-гийн байранд, Кьел Бонуччи байранд, Асамоа Кьел-ийн байрийг нөхдөг. Төвөөр дотолж байгаа үед төвийн хагасын 3 маань 3 талаас нь шахаж прессинг хийдэг.
Хагас хамгаалалт
Хагас хамгаалалт бол багын тархи, мотор нь юм. Довтолгоог пасаар эхлүүлдэг чухал үүрэгтэй. Пирло хамгаалгчдын урд, Маркиз Видал 2 зүүн баруун талд нь. Хамгаалалтаас хурдан гарах хэрэгтэй үед Пирло нөгөө 2тоо паслаад нөгөө 2 нь довтлогч нартайгаа тоглоно эсвэл шууд жигүүр лүү паслана. Хэрэв тайван дотлохоор болбол Маркиз Видаль 2 довтлогчидтой бараг зэрэгцэн ирж пас хүлээнэ. 3-5-2 үед байрлалын довтолгоо хийхээд бүх хүн оролцдог учир пас хүлээн авах довтолгоо өрнүүлэх олон боломжтой байдаг. Италийн хөл бөмбөгийн гол давуу тал нь сул орон зай хайж гүн паслаж тоглодогт байгаан. Айлын тал дээр олон манай тоглогч байх үед хамгаалагчдийн өөрлүүгээ татаж сул зай гаргахад хамгийн хялбар байдаг. Энэ аргыг хагасууд маань хийдэг гэж хэлэхэд болно.
Довтолгоо
Довтолгоон дээр арай хялбар. Хамгаалж байх үед нэг довтлогч маань ганцаараа үлдэж нөгөө довтлогч нь ухарч хагас хамгаалалтад тусладаг. Довтолж байх үед хамгаалагчаасаа мултарч сул орон зай хайх гэх мэтийн хэвийн ажилаа хийнэ. Нэг довтлогч хамгаалагчаа араасаа дагуулан сул орон зай үлдээж тэр зай руу Видаль эсвэл Маркиз ирж Пирло эсвэл Бонуччигас пас хүлээнэ. Хэрэв айл хамгаалалтдаа илүү анхаарсан шамбаарсан байвал жигүүрээр довтлоно. Ихэнх тохиолдолд цаад булан руу кросс хийдэг бөгөөд нөгөө талын жигүүрийн хагас байнга бэлэн байж байдаг. Хэрэв айл төв хамгаалалт арай сул байвал кросс хийхдээ Матри Джовинко гэсэн арай хурдан хүмүүстээ “чихиж” хийх кросс өгдөг.
3-5-2 схем Италид улам модонд орож байна. Хэрэв айл ганцхан довтлогчтой байгаа үед 4 хамгаалагч ашиглах утгагүй биздээ.
Статистик:
Хамгаалагчдын дунд ажилттай дамжуулалтаар ОГБОННА-92,7%, Касерес-91,4%
Нэг тоглолтод амжилттай пас Пирло-78,1%, Чигарини-68%,Кьеллини-58,7%,Бонуччи-56,2% Энэ статистикаас харахлээр ойлгомжтой байгаа биз, манайх бүх довтолгоо хамгаалагч эсвэл Пирлогоос эхэлдэг.
Дээрээс нь манай баг хамгийн их цохидог баг. Дунджаар 18,4 удаа нэг тоглолтод. Бөмбөг эзэмшилтээр нэгдүгээрт - 57,7%ь мөн хамгийн баг алдаа хийсэн багаар шалгарчээ
NOI SIAMO CAMPIONI D'ITALIA 33 TEMPO
IO ODIO L'INTER-MERDA
User avatar
italiajuve
 
Posts: 744
Joined: Thu Dec 08, 2011 2:30 pm
Location: Juventus Stadium

Re: THE JUVENTUS 2012-2013

Postby Gooner » Thu Jul 04, 2013 11:48 am

Манайх шиг хорголоо тоолдог баг л манайхаас дээр чанартай наймаа хийгээд байх юмаа кк
Хөөрхий Дэйн байхад их гайгүй байж одооны нөхдүүд хэлэлцээр хийж чаддагүй бололтой, жишээ нь 8 саяаар Монрэал гэж байхаар Коларов бол чулуу л тоглогч. 2,7-аар авах юм гэв үү..
Image
Gooner
#14 Thierry Henry
#14 Thierry Henry
 
Posts: 22494
Joined: Sat Dec 03, 2005 3:33 pm

PreviousNext

Return to ЕВРО - 2012

Who is online

Users browsing this forum: No registered users and 2 guests
cron