• • ХАЛА РЕАЛ МАДРИД 2012/2013 • •

Польш - Украйнд зохиогдож буй Европын аварга

Moderator: Хөлбөмбөгийн модууд

Re: • • ХАЛА РЕАЛ МАДРИД 2012/2013 • •

Postby tsenguunm » Sat Jun 29, 2013 4:09 pm

Ozil анх ирэхдээ Реалын 10жилийн ирээдvй гэгдэж байлаа шт
Зиданийн дараагын Маестро гээд л... мань хvн мундаг мундаг улам сайжрана уу гэхээс суугаад байхгvй байхаа


Иско яваандаа Реалаас Барса луу шилжсэн том нэртнvvдийн тоог нэгээр нэмэх вийдээ.
Madridista
User avatar
tsenguunm
 
Posts: 547
Joined: Sat Jan 16, 2010 12:03 am

Re: • • ХАЛА РЕАЛ МАДРИД 2012/2013 • •

Postby Finalist » Sat Jun 29, 2013 9:20 pm

Иско чинь уг нь бас баруунд тоглоод байдаг байхаа?
Какагаас гадна Ди Мариа, Хедира энэ тэр ч бас бүрхэг болоод явчиж байгаан биш үү. Баттай үлдэх нь Хедира л байх. Алонсогийн нас нь явж байгаан байна даа учир нь олдох байлгүй л гэж бодое.
Карло угаасаа Модричыг их тоглуулах нь бараг тодорхой.
Иског харин яахнуу, эхний улиралдаа бол арай ч гараанд гарахгүй байх л гэж санагдаж байна. Гэхдээ Карло ирэх нь цаг хугацааны л асуудал байсан гэж бодохоор Искогийн наймаа Карлотой огт хамаагүй гэж хэлэх бас хэцүү л юм. Өөрөө дэмжээд авчруулсан бол бас өөр ч байж болох.
Өзилийг баруунд тавьж барьсан баахан л хувилбарууд яригдаж байна. Тийм юмнууд бол худлаа биз.
Заза тэгээд яаж тоглуулахыг нь шийддэг хүн ирсэн хойно энд санаа зовоод ч яахав кк
Коэнтраогоо л битгий явуулчаасай.
Viva RAÚL
Image
User avatar
Finalist
Real Forever
 
Posts: 2349
Joined: Sun Mar 29, 2009 11:16 pm

Re: • • ХАЛА РЕАЛ МАДРИД 2012/2013 • •

Postby tsenguunm » Sat Jun 29, 2013 9:48 pm

pepe-гээ сити рvv туучихгvйм байхдаа

одоо 10гаруй хоног vлдлээдээ шинэ улиралын бэлтгэл эхлэхэд, тэгж байтал хэн хэн нь явахнуу гэдэг нь тодроод ирэх байх.
Madridista
User avatar
tsenguunm
 
Posts: 547
Joined: Sat Jan 16, 2010 12:03 am

Re: • • ХАЛА РЕАЛ МАДРИД 2012/2013 • •

Postby Болжмор » Sat Jun 29, 2013 9:54 pm

1 цаг л хүлээчихвэл та хэдэд бэлэгтэй шүү :RD
Irreplaceable and Unrepeated Hero
We will never forget you Drogba!!!
User avatar
Болжмор
Челси фен
Челси фен
 
Posts: 2446
Joined: Sun Mar 06, 2011 12:34 pm

Re: • • ХАЛА РЕАЛ МАДРИД 2012/2013 • •

Postby tsenguunm » Sat Jun 29, 2013 9:56 pm

Юун бэлэг?
Madridista
User avatar
tsenguunm
 
Posts: 547
Joined: Sat Jan 16, 2010 12:03 am

Re: • • ХАЛА РЕАЛ МАДРИД 2012/2013 • •

Postby Moza » Sat Jun 29, 2013 10:02 pm

Болжмор wrote:1 цаг л хүлээчихвэл та хэдэд бэлэгтэй шүү :RD

Хүлээж байя... :ногоон:
Moza
Мадридиста
Мадридиста
 
Posts: 2588
Joined: Mon Sep 22, 2008 1:53 pm
Location: Эх орондоо...

Re: • • ХАЛА РЕАЛ МАДРИД 2012/2013 • •

Postby hosko » Sat Jun 29, 2013 10:04 pm

хэхэ... Манай дүү нэг орчуулган дэр ажиллаж байгаа болтой шүү манай талаарх...
The Spurs are always in the Draft like Ladies First... and then destroys them from the back...
User avatar
hosko
La Furia Roja
 
Posts: 15216
Joined: Fri Nov 09, 2007 10:31 pm
Location: Монгол, Испани тамирчид хаана, тэнд...

Re: • • ХАЛА РЕАЛ МАДРИД 2012/2013 • •

Postby Funky » Sat Jun 29, 2013 10:05 pm

Medeej Mou l bhdaa hehe bi bas huleelee :D
One United
User avatar
Funky
Brandon Roy`s fan
Brandon Roy`s fan
 
Posts: 9588
Joined: Sun May 25, 2008 4:28 pm
Location: Theatre of Dreams

Re: • • ХАЛА РЕАЛ МАДРИД 2012/2013 • •

Postby Realist » Sat Jun 29, 2013 11:46 pm

Image

4-3-3 Карло-ын фаворит тактик
1911 оны 12-р сарын 29 БОЛ УЛСАА ТУНХАГЛАСАН ӨДӨР
User avatar
Realist
Forever Madridista
 
Posts: 15742
Joined: Tue Feb 24, 2009 2:13 pm
Location: Мадрид :-) beer

Re: • • ХАЛА РЕАЛ МАДРИД 2012/2013 • •

Postby Болжмор » Sat Jun 29, 2013 11:55 pm

Мадридийн Алтан Бээлийт - Икер Касильяс!!!
Image
Таныг “Ноттин Хилл” киноны үнэнч шүтэн бишрэгч гэж дуулсан. Энэхүү киноны гол дүрийн залуу болон та 2-т ижилхэн зүйл тохиолдсон болохоор ч дуртай байдаг байж болох юм. 18-хан настай залуугийн гэрийн үүдэнд зурагчид, хэвлэлийнхэн шаваад л, чи хаалгаа нэг онгойлгож харчаад бушуухан шиг хааж, дотроо “Юу болоод байнаа” гэж хэлэх үе....
-Тиймээ. Би 18 настайгаасаа л гараанд гарч эхлэсэн. 100 гаруй хүн үздэг Мадридийн 3-р дивизоны тоглолтоос 50,000 хүн үздэг Мадридийн гарааны 11-ийн тоглолт хийнэ гэдэг тэс өөр зүйл. Хэвлэл мэдээлэл, сэтгүүлчдээс авхуулаад ирэх дарамт нь ч өөр. Мэдээж багаасаа гарааны хаалгач болох амар байгаагүй.

Тэгвэл таны амьдралыг кино шиг гээд хэлчихэж болох уу?

-Тиймээ, эргэлзээгүй. Би энэ талаар байнга боддог шүү. Миний амьдрал яг л кино шиг. Карьер, хувийн амьдрал минь сонирхолтой, гайхалтай зүйлсээр баялаг. Би энэ кино маань хэрхэн төгсөхийг мэдэхгүй ч аз жаргалтайгаар л төсөөлдөг дөө.

Икер та бол эгэл жирийн амьдралаас хүн болгоны мөрөөддөг сүпер оддын амьдралд шилжсэн нэгэн. Хэрвээ 15 жилийн өмнө танд хэн нэгэн ирээдүйг чинь зураглаж хэлсэн бол та лав итгэхгүй байсан байх.

-Үнэнийг хэлэхэд, би 12, 13тай байхаасаа л өөрийгөө хэзээ нэг өдөр гарааны тамирчин болно гэж мэддэг байсан. Бернабеуд аавтайгаа очоод л “Нэг л өдөр энэ талбай дээр гарна даа” гэж боддог байлаа. Аав үргэлж л намайг Мадридийн тоглолтуудыг үзүүлэхээр авч явдаг байсан юм. Би ч нэг өдөр гараанд гарна гэдгээ мэддэг байсан. Бүр толгой дотроо нарийн зурагладаг байлаа. Бас би багаасаа л найзууддаа гарын үсгээ өгдөг байсан. Одоогийн миний гарын үсэгтэй ижил. Учир нь хэрвээ би алдартай болвол, тэр гарын үсгүүд өндрөөр үнэлэгдэнэ шүү дээ.
Image
Та Галактико гэж хэлүүлэх дургүй байдаг?

-Тиймээ. Би Галактико биш. Би Мостолесд төрж, өсч, хүмүүжиж, хүн болсон. Тэнд л би сургуульд орж, хөлбөмбөгийн гараагаа эхлүүлсэн. Хүн өөрийнхөө үндэс суурийг маш сайн мэддэг байх ёстой. Тиймээс би төрсөн нутгаа үргэлж онцолдог юм. Одоо бол Мостослес том хот болон өргөжин тэлж байна. Дэд бүтцийн хувьд ч хурдацтай хөгжиж байна. Бидэнд одоо үеийн хүүхдүүд шиг тоглох талбай, хөлбөмбөгийн сургууль байгаагүй. Элс, хайрга, бетон гээд ёстой л ямар ч талбайг гололгүй тоглодог байлаа. Сургууль, парк, гудамж гээд боломж л олдвол хаана ч хамаагүй бөмбөг хөөгөөд гүйчихдэг байсан. Ялангуя би байрныхаа хүүхдүүдийг цуглуулж байгаад л нөгөө байрныхаа хүүхдүүдтэй халз тоглодог байлаа. Яг л Европын аваргын финалд тоглож байгаа юм шиг хүүхэд бүр өөрсдийнхөө шилдэг тоглолтыг үзүүлж, ялахын тулд амиа ч тавихад бэлэн байдаг байсан. Тэгээд дараа нь нөгөө хэдийгээ дагуулчихаад дахиад өөр байрны хүүхдүүдтэй тоглох гээд явдаг байж билээ. Одоо ч би багын найзуудтайгаа холбоотой байдаг.
Image
Хэдийгээр би та нарын онцлоод байдаг хөлбөмбөгийн гэр бүлээс гаралгүй ч аав минь жинхэнэ хөлбөмбөгийн хорхойтон байсан. Хэдийгээр тэр Атлетикийн фанат байсан ч Мадридад дуртай байсан. Бас бид хоёр хөлбөмбөг их тоглодог байсан юм. Ялангуя амралтын өдрүүдээр гэрээсээ холгүйхэн сургуулийн саадан дээр оччихоод л би хаалгач харин аав довтлогч хийдэг байлаа. Тэр үед аав миний чадварыг харсан байх. Тэгээд л бээлий, хаалгачын хувцас хэрэгсэл гэх мэт зүйлсийг авч өгөх болсон. Карьерийн маань эхлэл...

Найзуудтайгаа үргэлж хайрга, бетон гээд л тусгай бэлтгэгдээгүй талбай дээр тоглочихдог байсан болохоор надад хамгийн түрүүнд зөв унаж сурах хэрэг гарсан. Тэгэхгүй л бол хаалгач хүн ямар ч ноцтой гэмтэл авч болно. Одоо бол би цэнгэлдэхрүүгээ хаараад “Бид нар азтай биш гэж үү? Зөөлөн өвсөн дээр унах шиг таатай зүйл гэж юу байхав. Тансаг!” гэж дотроо боддог. Мостолесийн хүүхдүүд ч азтай. Тэд одоо хэд хэдэн стандарт талбайтай болсон. Харин бид нар бол хэд унаад л энд тэндээ шарх авчихдаг байсан. Би бол бүр урт өмд, өвдөгний хамгаалалт, тохойны хамгаалалт бараг л толгойн хамгаалалттай зогсдог байсан байх. Тэр үед хэдэн өмд цааш нь харуулсанаа одоо ч тооцоолж чаддаггүй юм. Миний бодлоор гудамжны хөлбөмбөг тоглож өссөн нь намайг илүү сайн тамирчин болгосон. Гэнэтийн бэрхшээлд хариу өгч чаддаг болгосон. Зарим хүмүүс хүүхдүүдийг стандарт хэрэгслүүд дээр ажлуулах хэрэгтэй гэдэг. Харин надад бол хатуу ширүүн ч гэсэн тэр үе хамгийн дурсгалтай бас үр өгөөжтэй нь байсан.
Image
Жоохон хүүхэд байхдаа чи мэргэжлийн тамирчин болох гэж хөлбөмбөг тоглохгүй. Зүгээр л найзуудтайгаа цагийг зугаатай өнгөрүүлэх гэж тоглодог. Мэдээж өөрсдийн гэсэн мөрөөдөлтэй байна л даа. Алдартай тамирчин болж мөрөөдлийн багтаа тоглоно гээд л. Гэхдээ яг мэргэжлийн багт элсэхээс нааш энэ асуудлыг ноцтойгоор хүлээж авдаггүй. Би л гэхэд Мадридад элссэн хойноо л мэргэжлийн тамирчин болох талаар бодож эхэлсэн. Миний бодлоор аав ч гэсэн намайг мэргэжлийн тамирчин болно гэж боддоггүй байсан байх. Тэр зүгээр л намайг дуртай зүйлээ хийгээд жаргалтай яваасай гэж хүсдэг байсан. Аав болгон л хүүгээ хөлбөмбөгчин эсвэл теннисчин болгохыг хүсэх байх. Гэхдээ манай эцэг эхийн хувьд хамгийн чухал зүйл үргэлж хичээл сурлага байсаар ирсэн. Ээж маань үсчин байсан юм. Тэр хөлбөмбөг нэг их сонирхдоггүй байсан л даа. Гэхдээ л үргэлж намайг дэмжиж, тусалдаг байсан. Хувцас хэрэгсэл минь түүний л гараар ордог байлаа. Ихэнхдээ би нэг гараал жерсигээ бохир болгоод эсвэл урчихаад ороод ирнэ. Заримдаа бүр аль аль нь. Тэгээд л ээж “би ийм байдлыг чинь дахиж тэвчихгүй нь!” гэж хэлчихээд маргааш нь дахиад л хувцыг минь угаагаад сууж байна. Одоо бол би эцэг эх минь надад ямар том боломж олгосныг ойлгодог. Ээж л гэхэд орой болгон миний хувцасыг угааж өгдөг байсан шүү дээ.

Би багадаа одоогийн хүүхдүүд шиг их хөлбөмбөг үздэггүй байсан. Телевизээр нэг их гардаггүй байсан юм. Гэхдээ би яаж ийж байгаад л цэнгэлдэхүүд дээр очоод тоглолтууд үзчихдэг байлаа. Тэр дундаас надад хамгийн их сэтгэгдэл үлдээсэн нь Бернабеу. Манайхаас хол л доо. Эхлээд метро дараа нь автобус тэгээд сүүлд нь алхах хэрэгтэй болно. Тиймээс би байнга очиж чаддаггүй ч нэг очихоороо 3-р эгнээнд л сууж таардаг байсан. Тэгээд л аль болох мэдэгдэхгүй урагшлана шүү дээ. Мадридийн тэр агуу тоглогчдыг ойроос харна гэдэг миний хувьд том завшаан. Сайхан ч үе байж дээ...

Тэгэж байгаад 8 настайдаа надад Реалд элсэх боломж олдсон. Би урьд нь хэзээ ч өөр багт тоглож үзээгүй. Бүр сургуулийнхаа ч багт орж байгаагүй. Зүгээр л аав, гудамжныхаа хөвгүүдтэй тоглодог байсан. Нэг өдөр сургуулийн маань ойролцоо сонгон шалгаруулалт болж байсан юм билээ. Манай зарим хөршүүд “Хөөе, чи чинь дажгүй хаалгач биздээ? Явж шалгуулаач” гэж санал болгосон. Аав бид хоёр ч очиж, тэд ч намайг харсан. Тэгээд намайг арай жоохон байгааг сануулаад дараа жил нь залгая гэж хэлсэн. Хэлсэн амандаа ч хүрч 5 сарын дараа надлуу ярьж, сонгон шалгаруулалтанд оруулж, багтаа авсандаа. Ингэж миний мэргэжлийн хөлбөмбөг эхэлсэн түүхтэй.
Image
Эцэг эх бол хүүхдэд хамгийн том хөрөнгө оруулалтыг хийдэг хүмүүс. Юу вэ? гэвэл та нэг чадварлаг хүүг хараад сайн хөлбөмбөгчин болохыг нь анзаарч чадах ч түүнийг өдөр бүр бэлтгэл, тоглолтуудад нь хүргэж өгч, урмын үгс хайрлаж, тоглолтыг нь үзэж, араас нь дэмжиж байдаг эцэг эхийг нь төдийлөн оошоохгүй байх. Бага байхад аав маань намайг Мостолесоос Мадридруу өдөр бүр хүргэж өгч, авдаг байсан. Ямар их шатахуун, хугацаа шаардагддаг байсан нь ойлгомжтой. Тэгээд ч тухайн үед одоогийнх шиг гоё зам, ганган тухлаг машин байгаагүй. Тэд надаас болж их зүйлээ золиосолсон. Аав л гэхэд намайг Мадрид хүргэж өгдөг болсноосоо хойш хуулийн сургалтаа орхих хэрэгтэй болсон. Түүнд тийм цаг байгаагүй хэрэг. Тэр өглөө эрт босч ажилдаа яваад эргэж ирж хурдхан цайгаа уучихаад намайг Мадридлуу хүргэж өгдөг байсан юм. Энэ бүгдийн үр дүн хэрхэхийг мэдэхгүй ч эцэг эх маань үргэлж надад итгэдэг байсан. Тэд намайг алдартай тамирчин болно гэж хүлээдэггүй байсан байх. Зүгээр л намайг жаргалтай байхыг хараад, дэмждэг байсан хэрэг.
Image
Мадрид надад тэс өөр, шив шинэ ертөнц байсан. Би урьд нь хэзээ ч өөр хүүхдүүдтэй тоглож үзээгүй. Бас танихгүй баахан хүмүүсийн дунд гэнэтхэн орцон учраас эхлээд нэг л болохгүй байсан. Жишээ нь бид нэг дор шүршүүрт орох хэрэгтэй болсон. Би урьд нь хэзээ ч олны өмнө шалдан байж үзээгүй! Хүмүүсийн өмнө хувцасаа тайлна аа??? Би лав үгүй гээд өдөр бүр гэртээ очиж шүршүүрт ордог байлаа. Би маш хурдан ухаан сууж, өөрчлөгдөх хэрэгтэй болсон.
Реалийг урьд нь би хэзээ ч залуу хүүхдүүдийг элсүүлдэг гэж бодож байгаагүй. Дотроо тийм олон түвшиний багуудтай ч гэж төсөөлөөгүй. Мадрид бол Мадрид шүү дээ. Оддын цуглуулга. Ээж ч гэсэн итгээгүй. Ааваас байж байгаад л “Яагаад Реал 8, 9 хөн настай жоохон хүүхдүүдэд зориулж баг босгоно гэж?” гээд л асууна. Мадрид л гэхэд асар том хот байсан. Ээж л шүдээ эмчлүүлэх зэрэг зарим зүйлсийг хийхдээ хааяа намайг дагуулж явдаг байснаас би өөрийгөө энд өдөр бүр ирнэ гэж төсөөлж байгаагүй.

Ааваараа хүргүүлдэг байхдаа юуны талаар яридаг байв даа?
-Хөлбөмбөгөөс авхуулаад их л зүйл ярина даа. Тэр хөлбөмбөгт ухаангүй хайртай нэгэн байсан болохоор надад байнга л сонирхолтой зүйлсийг ярьж өгдөг байсан юм. Надад зөвлөгөө өгч, улам сайжрахыг шаарддаг байлаа. Тэр надад юунд анхаарах хэрэгтэйг минь сануулдаг байсан.

Та тэгээд аавдаа “Би нэг өдөр Эзэн хааны багийн төлөө тоглох болно” гэж хэлдэг байсан уу?
-Үгүй ээ. Багадаа би ичимхий хүүхэд байсан. Харин одоо бол том болохын хэрээр илүү нээлттэй болоод байгаа. Гэхдээ би өөртөө их итгэлтэй хүүхэд байсан юм шүү. Учир нь миний дотор ямар нэгэн онцгой зүйл байгааг би мэддэг байсан юм.

Танд урам зориг өгөх гэж эцэг эхийн чинь хэлдэг байсан зөвлөгөөнүүдээс хамгийн эрхэм нь юу байсан бэ?

-Тэд надад нэг их онцгой үгсийг хэлдэггүй байсан л даа. Тэд надад алийг хийж, алийг хийхгүйг заах шаардлагагүй байсан. Би асуудал тарьдаг хүүхэд байгаагүй. Жоохон дэггүй л байсан байх. 12-14 насандаа би ноцтой биш ч жижиг, жижиг асуудлуудад байнга л орооцолддог байлаа. Учир нь би хэнээс ч хараат биш, эрх чөлөөт, дураараа хүүхэд байсан юм. Гэхдээ одоо бол ухаан суусан.
Image
2000-2001 оны улирал та дөнгөж 19 насандаа Реал Мадридийн гарааны хаалгач болж, өөрийнхөө авьяас чадварыг дэлхийд гайхуулах болсон. Тухайн үеийн Мадридийн бүрэлдэхүүнд хөлбөмбөгийн ертөнцийн сорууд байсан гэдэгтэй хэн ч маргахгүй биз. Галактикос!

-Ёстой ид шидийн гэмээр мөч байсан. Хувцас солих өрөөнд дэлхийн шилдгүүдийн дэргэд сууж байгаагаа мэдрэх цочирдмоор байсан шүү. Би тэр үед Роналдо, Зидан, Фиго зэрэг гайхалтай тоглогчдоос бүрдсэн нэгдүгээр багийн хамгийн залуу тоглогчдын нэг байлаа. Тэр улирал элитүүдийн дунд дөнгөж ирсэн над шиг хүүхдэд том туршлага болсон. Мэдээж төлөв даруу зангүйгээр чи юунд ч хүрч чадахгүй. Түүхэнд өөрсдийн нэрийг хэдийнэ мөнхөлсөн тэдгээр тамирчдаас надад сурах олон зүйлс байсан. Зинедин Зидан дөнгөж Дэлхийн аварга цолоо хүртчихээд байсан. Фигогийн хувьд Барселонагийн баатар байж байгаад тэр үед багт арвин их туршлагатайгаар хүрэлцэн ирсэн. Бекхем гэдэг нэрийг л гэхэд энэ дэлхий дээр мэдэхгүй хүн байхгүй байх. Гэсэн ч тэдэнтэй тоглохдоо би өөрийгөө дэлхийн оддоор хүрээлүүлж байгаагаар төсөөлдөггүй байсан. Том нэр, алдар хүндийг нь аваад харах юм бол та тэднийг ямар энгийн, тусч залуус болохыг нь анзаарна.
Тэд надад хүн шаргуу хөдөлмөргүйгээр юунд ч хүрч чадахгүй гэдгийг сайн ойлгуулсан. Чи амжилтанд хүрэхийг хүсч л байгаа бол шаргуу хөдөлмөрлөх ёстой. Маш шаргуу!

Шинэ Галактикогийн эрин үе ирсэн энэ үед 5 удаагийн Ла лиг, 2 удаагийн Аваргуудын лигийн аварга, УЕФА-гийн шилдэг 11-т 6 удаа нэрлэгдэж, ФИФА-гийн “Дэлхийн шилдэг хаалгач”-аар 5 жил дарааллан шалгарч байсан Дэлхийн аварга Испаний шигшээ багийн ахлагч Икер Касильяс Бернабеугийн босгоор анхлан алхаж байгаа тамирчдад үлгэр жишээ болох болов уу.
-Тиймээ одоо бол энэ миний үүрэг болсон. Фернандо Йерро, Мануэл Санчис, Фернандо Редондо зэрэг залуусын бидэнд зааж сургадаг байсан бүхнийг одоо хойч үедээ өвлүүлэх нь би болон багт байгаа миний үеийн залуусын хүлээх ёстой хариуцлага.

Ахлагч болсон талаараа тэр үргэлж л хэлдэг шигээ “Ахлагчын тууз багт хамгийн удаан хугацааг өнгөрөөсөн эсвэл хамгийн олон тоглолтонд оролцсон хүнд шилждэг бичигдээгүй хууль байдаг шүү дээ” гэж тайлбарласан юм. Гэхдээ түүнийг Испаний шигшээ багийн ахлагч болгосон, Раулийн дараа Мадридийг хамгийн сайн удирдах хүн Кассиляс гэж бахархалтайгаар хэвлэлд ярилцлага өгч байсан Луис Арагонес өөр бодолтой байна.
-Икер бол төгс ахлагч. Тоглолтын мэдрэмж, багаа удирдах арга барил, биеэ авч явж байгаа байдал гээд тэр бүх зүйл дээрээ 10-аас 10 л авах нэгэн. Түүнд бүх зүйл байдаг. Шигшээн бүхий л тоглогчид маань гайхалтай чадварлаг боловч ахлагчын сонголтонд Икер тэднийг хол илүү орхих болно. Тэр бусдаас онцгой.

Бид бүгд түүний шигшээ болон клубийнхээ төлөө хийж байсан гайхалтай хаалтуудыг харж, олон олон амжилтийнх нь гэрч болцгоосон. Харин тэр чадвараа ахлагчын ажилдаа хэрхэн ашигладаг бол?
-Шинээр ирж байгаа тамирчдийг хүлээн авч, багийн нэг хэсэг болж, гэртээ байгаа юм шиг ая тухтай байлгах нь миний үүрэг. Заавал Мадрид гэдэг талаас нь биш зүгээр л энгийн залуустай нэгдэж байгааг нь ойлгуулж, аль болох багийн уур амьсгалыг сайн байлгахыг л хичээдэг дээ. Хамгийн гол нь тэр хүнд багийн нэг хэсэг болсон гэдгийг нь мэдрүүлэх хэрэгтэй. Энэ их чухал л даа. Учир нь манайд ямар ч үнэтэй, алдартай тамирчин ирсэн бай бид бүгд нэг баг. Бид бүгд нэгэн сэтгэлээр зүтгэж байж л амжилтанд хүрнэ шүү дээ.

19 насныхаа төрсөн өдрөөс ердөө 4 хоногийн дараа тэрээр Валенсиагийн эсрэг тоглосноор Аваргуудын лигийн финалд тоглосон хамгийн залуу тоглогч болж байсан. Икер тоглолтуудын дараа бээлийгээ яадаг бол?
-Би тэднийг дараагийн тоглолтондоо хадгалдаг. Нэг ёсондоо урагдтал нь сольдоггүй.
Image
Хангалттай их мөнгө авдаг болсныхоо дараа таны авсан хамгийн эхний зүйл юу байсан бэ?
-Эцэг эхдээ шинэ байшин харин өөртөө машин авч байсан.

Касильясийн гэр бүлд хэрхэн нөлөөлсөн бэ?
-Би тэднийг өөрчлөгдсөн гэж бодохгүй байнаа. Яахав аав маань өглөө болгон 6-д босч ажилдаа явах шаардлагагүй болсон. Тэр ажлаараа их бахархдаг байсан. Боловсролын сайд шүү дээ. Гэхдээ одоо бол тэтгэвэртээ гарсан. Ээж бол тайван, аажуу нэгэн хэвээрээ байгаа. Харин миний дүү бол гэрийн тархи нь. Надад хөлбөмбөгөөрөө амьдрах боломж олдсон. Харин дүү маань их ухаантай. Тэр толгойгоо сайн ашигладаг. Тэр Англи, Франц хэлэндээ сайн. Үргэлж л аялж явдаг юм. Намайг зодог тайлангуут Касильясийн гэр бүл түүнээр тэжээлгэх болно доо.

Дүү чинь таны сул тал уу? Түүний талаар ярихдаа таны царай сонин болох юм.

-Онцгүй асуулт байна. Гэхдээ тиймээ, тэр миний сул тал. Тэр надаас 8 дүү. Тиймээс миний насан дээр очихоороо тэр арай ухаан сууж, бидний харьцаа дээрдэх байх. Гэхдээ мэдээж олны танил тамирчны дүү байна гэдэг амаргүй. Тэр өөрийнхөө хийх дуртай зүйлдээ гоц нь. Тэр өнөөгийн түвшиндээ ирэх гэж асар их хөдөлмөр гаргасан. Тиймээс түүнийг яг хувь хүн талаас нь хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Тэр үргэлж л Касильясийн дүү гэсэн тодотголоор хүмүүсийн нүдэнд тусдаг. Гэхдээ дүү маань энэ сүүдрээс гарч өөрийгөө хангалттай баталж чадсан.
Image
Image
Дүүгийн чинь танд өгч байсан хамгийн сайн зөвлөгөө гэвэл?
-Зөвлөгөө гэхээсээ илүү би түүнээс өдөр болгон шинэ зүйлсийг сурдаг юм. Тэр их хариуцлагатай, итгэл хүлээсэн нэгэн. Бид хоорондоо огтхон ч адилгүй. Би илүү галзуу талдаа. Харин дүү маань буурь сууртай. Тэр хэдийгээр хөлбөмбөгийг мэргэжлийн түвшинд тоглодоггүй ч, намайг бодвол тайван хүн.
Image
/Сонирхуулаад хэлэхэд түүний дүү Барселонагийн фанат юм байна/
Хүмүүс таныг галзуу гэвэл итгэхгүй дээ. Яг ямар талаараа?
-Их олон талаараа. Би ойр дотны хүмүүстэйгээ хамт байхдаа дандаа л тоглоом, шоглоом хийж суудаг юм. Би инээмтгий. Би яаж тоглоом хийж, хүмүүсийг инээлгэхээ мэддэггүй ч жижигхэн авьяастай гэхүү дээ. Би бүр ангидаа хамгийн хөгжилтэй хүүхдүүдийн нэг байсан юм шүү.

Аав тань таныг үгэнд ордог сайн хүүхэд байсныг дурьдаад 8 сартайгаасаа л явж эхэлсэн гэж гайхуулсан байсан. Гэхдээ хүүхэд л хойно дэггүй байдаг шүү дээ. Таны хийж байсан хамгийн томоогүй үйлдэл юу байсан бэ? Юунд их харамсдаг вэ?
-Яахав хүүхэд байхдаа хийж байсан зарим зүйлсдээ харамсахын хувьд ч харамсдаг шүү. Ээж дээр л их заль мэт ашигладаг байсан даа. Бүр маш олон. Нэг удаа ээжийн оёдлын машинийг юу ч үгүй болгоод, алгадуулчаад зугтаж л байлаа. Дараа нь би хуруугаа хайчаар зүсчихээд ээж бүр эмнэлэг дуудах хэрэгтэй болсон шүү. Нэг өдөр дэггүйтмээр санагдаад өөр хотын зураачидлуу яриад л тоглоом хийгээд хаясан. Дугаарыг маань асуухаар нь сандарсандаа эмээгийнхийгээ өгчихөж байж билээ. Дараа нь энэ талаар мартчихсан байсан чинь асуудал дэгдэж бараг цагдаа ирсэн байх шүү. Аа бас дэлгүүрээс чихэр хулгайлж байгаад баригдсан юм байна. Аав ээж хоёр нилээд уурласан. Тэгээд л долоо хоног гэрээсээ толгойгоо ч цухуйлгах эрхгүй болсон доо. Хүүхдийн л хийдэг **н** үйлдлүүд /инээв/.

Нэгдүгээр багт орох мөрөөдөл чинь биелэх гэж байна гэдгийг та хэдийд мэдэрсэн бэ?
-Миний гарааны тоглогч болсон түүх бага зэрэг хачирхалтай. Мадридийг Тошакийн удирдлага дор тоглож байхад манайхаас нэг нь гэмтэж би түүний оронд талбайд гарч дебютээ хийж байсан юм. 17 насандаа Мадридийн “С” багт тоглодог байхдаа гарааны тамирчин болох гэж байгаагаа ухаарч эхлэсэн. Тухайн улирлаа би 7 хоногт нэг удаа үндсэн багтай бэлтгэл хийж мөн Кастияагийн хаалгыг ээлжиж мандаг болсон. Тэр улирал би өөрийгөө харуулах гэж чадах бүхнээ хийсэн. Харин дараагийн улирал нь Кастияа лигтээ түрүүлсэн. Энэ нь намайг үндсэн багийн 3-р хаалгач, Реал Мадрид Кастияагийн 1-р хаалгач болоход чухал нөлөө үзүүлсэн юм.

Тэрнээс хойш ч олон жил өнгөрч дээ...

-Тиймээ. Гэхдээ л өчигдөрхөн юм шиг л санагдаж байна. 15 настайгаас минь хойш л аав миний талаар дурьдсан сонин, сэтгүүлүүдийг хайчилж аваад л хадгалчихдаг байсан юм. Тийм болохоор би түүний цуглуулгыг харж байгаад л Мадридтай тоглосон бараг бүх тоглолтуудаа тодхон санадаг даа.

Та өөрийн хүрсэн амжилтаа эргэн харж, дүгнэдэг үү?

Image
-Үгүй ээ. Би өнгөрсөнийг биш ирээдүйгээ харах дуртай. Шипигээ ханандаа өлгөчихөөд л хөлбөмбөг, шинэ амжилтийн талаар бодохоо болих байх. Би 8 настайгаасаа л бээлий өмсөж, бөмбөг өшиглөж ирсэн болохоор зодог тайлах талаар ярихад амаргүй байдаг юм. Гэхдээ мэдээж карьераа үдчихээд, хийсэн бүтээсэн зүйлсээ харах сайхан байх болов уу.

Та хөлбөмбөг танд өгснөөсөө илүүг таниас авсан гэж боддог уу?
-Үгүй дээ. Хөлбөмбөг надад маш их гэгээлэг зүйлсийг өгсөн. Үргэлж л миний амьдралд том байр суурь эзэлдэг спорт шүү дээ.

Та юунаас айдаг вэ? Жишээ нь Моуриньо бурхнаас айдаг гэсэн.

-Би өвчин, шаналалаас айдаг. Ганц надад ч биш миний хайрладаг хүмүүсийг иймэрхүү зүйл тохиохоос айдаг. Ялангуя би хорт хавдараас их айдаг. Жишээ нь Генаро л гэхэд шигшээ багийнхаа төлөө олон жил зүтгэчихээд Еврод түрүүлэхээс 6хан сарын өмнө хорт хавдраас болж багаа орхих хэрэгтэй болсон. Ямар хайр татам хүн байсан гэж бодно.

Эзэн хааны багийн гайхалтай ахлагч байхын тулд хамгийн их анхаарах ёстой зүйл юу вэ?

-Хариуцлага. Ямар ч айдасгүйгээр багаа удирдаж, тэдний төлөө тэмцэж, тэднийг аливаа зүйлээс хамгаалж байх тэр хариуцлага. Чин сэтгэлээсээ Реал Мадрид гэж ямар агуу баг болохыг, клуб маань ямар хүчирхэг болохыг төлөөлж, олонд үлгэр дуурайлал үзүүлж чаддаг байх тэр чанар. Жоохон байхаас минь л гайхалтай багш нар эргэн тойронд минь байж, зааж зөвлөдөг байсан учраас би их азтай нэгэн. Санчис, Йерро, Раул гээд л... Бас Гути байна /тэр инээд алдав/. Их ч зүйлийг зааж өгнө дөө. Гоц нэгэн шүү. Хамгийн гол нь Мадрид шиг том багийн нүүр царай болох ямар том хариуцлага болохыг л ухамсарлах ёстой.
Image
Хүмүүс таныг тамирчны чинь хувьд хайрладаг. Гэхдээ хүний чинь хувьд тэрнээс ч илүүтэйгээр хүндэлж, бишэрдэг. Энэ талаар?

-Наадах чинь л хамгийн чухал зүйл. Тэд намайг хаалгачийн минь хувиар юу гэж ч дүгнэж болно. Харин би хувь хүн гэдэг утгаараа тэдэнд сайхан сэтгэгдэл төрүүлэхийг хүсдэг. Ирээдүйд тэр тамирчин гэж хэлүүлэхээсээ илүү би Икер Касильяс гэж ийм хүн байсан гэж дуурсагдахыг хүсч байна.

Тэгвэл Икер Касильяс гэдэг хүний хамгийн сайхан чанар нь юу юм бэ?

-Сайн мэдэхгүй юмаа. Би үргэлж л сайн залуу байхыг хичээдэг. Бас өөртөө сэтгэл ханамжтай. Би орон дотроо ороод тэр өдөр болсон зүйлсийн талаар эргэцүүлэн боддог. Хэрвээ ямар нэг муу зүйл хийсэн бол нойр минь хүрдэггүй.

Та онцгой байдлаа мэдэрдэг үү?

-Би үргэлж өөрийнхөөрөө байхыг хичээдэг. Би маск зүүх дургүй. Би бол би. Хүмүүс надад чи өмнөхөөсөө огтхон ч өөрчлөгдөөгүй байна гэж хэлдэг.
Бас би Мадридтай ойр амьдардагаараа азтай. Миний гэр бүл, найз нөхөд бүгд энд амьдардаг учраас хөлбөмбөгөөс болж хайртай хүмүүсээ орхих шаардлага гардаггүй. Жишээ нь Сержиогийн гэр бүл л гэхэд Камасд байдаг. Харин минийх Мостолесд байдаг.

Таны хүрсэн шиг оргилд очихийн тулд авьяас чадвартай байхаас гадна ухаалаг байх хэрэгтэй юу?

-Хэцүү л дээ. Мадрид бол асар том, хүчирхэг баг. Багтай холбогдсон бүх л зүйл тэрнээс ч сүрлэг байдаг. Реалийн гарааны тоглогч байна гэдэг амар зүйл биш. Багаасаа л Мадридад өсч, Реал Мадрид гэдэг ямар агуу баг болохыг эртнээс мэдэх завшаан олдсон нь азтай хэрэг. Тийм ч болохоор надад бусдыг бодвол арай хялбар байсан байх.

Та хүнийхээ хувьд хэр өөрчлөгдсөн бэ?
-Надтай ижил нөхцөл байдалд амьдардаг хүмүүсийн л адил. Өдөр бүр шүүмжлүүлж, зурагт, хэвлэлээр гарч, хаанаас хэн миний ямар зургийг авчих бол гэсэн айдастай амьдрах амар биш. Бүр багаас минь намайг дэмжиж, үздэг байсан хүмүүс ч над дээр ирээд хүү шигээ бодож явдагаа хэлдэг юм. 18 настайдаа гараанд гарч эхлэсэн ч 16-тайгаасаа би нэгдүгээр багтай бэлтгэл хийж эхлэсэн. Олонд танигдаад бараг 15 жил болж байна уу даа.

Хамгийн сүүлд хэзээ эргэн тойрондоо хэн нэгнийг байна уу гэж санаа зоволгүй гэрээсээ гарч байв?

-Сайн санахгүй байна. Ямар ч байсан удаж байна. Байнга л сонор сэрэмжтэй байх хэрэгтэй. Энгийн зүйл биш шүү дээ. Би юу ч хулгайлаагүй бас хэнийг ч алаагүй. Гэтэл хэрэг хийчихсэн юм шиг хэн, хаанаас гарч ирээд зураг авчих бол, юу гээд биччих бол гэсэн айдас дунд амьдрах утгагүй хэрэг. Тэд үнэхээр миний үйлдэл бүрийг хянаж байх ёстой гэж үү? Би яагаад тэднийг ийм зүйл хийдгийг хэзээ ч ойлгохгүй байх. Би өөрийн гэсэн хувийн нууцтай байх эрхтэй шүү дээ.

Та амьдралдаа ямар өөрчлөлт хиймээр байна вэ? Хэрвээ боломж байдаг бол юуг өөрчлөх байсан бол?
-Би нэг өдөр магадгүй нэг долоо хоног ч юмуу яг өөрийнхөө юу хийхийг хүсч байгаа түүнийгээ хийж өнгөрөөмөөр байна. Gran Vía-гаас Plaza de España хүртэл алхаад л, санаа амар эргэн тойрноо ажаад л... Зүгээр л энгийн хүмүүсийн өдөр бүр хийдэг зүйлийг ямар нэгэн камер, папарацигүйгээр хиймээр байна.

Хожигдол амссаны дараа хоолойгоороо хоол ч давуулж чаддаггүй тамирчид олон байдаг. Та тэдний нэг үү?
-Тиймээ. Ялагдал намайг үнэхээр зовоож чаддаг шүү. Энд бол чамд жоохон байхаас чинь л үргэлж ялалтын тухай зааж өгдөг юм. Би зүгээр л ялагдлыг үзэн яддаг. Баг 5-1, 6-1 р хожсон ч тэр нэг гоол намайг бүтэн нойртой лав хонуулахгүй. Би ийм л хүн.
Image
Та чөлөөт цагаараа хөлбөмбөг үздэг үү?

-Суваг эргүүлж байхад гарч байвал л үздэг болохоос яг энэ тоглолтыг үзнэ гээд хүлээж үзээд байдаггүй. Ер нь үздэггүй гэж хэлж болно.

Шилдэг хаалгачдаас нэрлэвэл?
-Залуучуудаас бол Frenchman Frey, German Hildebrand нар байх. Харин арай ахмад үеэс би Буффон, Кан зэрэг гайхалтай тамирчдийг хүндэлсээр ирсэн.

Та ирээдүйд ач зээдээ өөрийгөө юу гэж хэлэх вэ?

-Гайхалтай хаалгач байсан гэдгээ, Мадрид болон Испаний шигшээн төлөө олон жил зүтгэсэн гэдгээ мөн олон олон хүмүүсийн хайр хүндэтгэлийг хүлээж явсан гэдгээ л хэлэх байхдаа/инээв/.

Танд авч үзээгүй цом, шагнал гэж бараг л үлдсэнгүй. Гэтэл одоо ч гэсэн танд биелүүлэх ёстой зорилтууд байгаа гэж үү?
-Зорилго уу? Бүр маш олон. Зорилго, зорилтгүй байсан бол өдийд би зодог тайлчих байлаа. Би дахиад лигийн цом хүртмээр байна. Дахин аваргуудын лигт түрүүлж, Дэлхийн аваргын шигшээд тогломоор байна.

Таны бодлоор хөлбөмбөгийн түүхэн дэхь хамгийн агуу тоглогч?
-Зидан. Тэр бол миний харж байсан хамгийн гайхалтай тоглогч. Шилдэг нь. Би хэзээ ч Марадонатай тоглож үзээгүй мэдээж Ди Стефаногийн тоглолтыг нүдээрээ харж байсангүй. Тэд өөрсдийнхөө эрин үеийн сорууд нь байсан байх. Гэхдээ би тэр үед нь байгаагүй болохоор Зиданыг л гэж хэлнэ.

Кебилагийн хөшөө танд юуг санагдуулдаг вэ?
-Маш олон гайхалтай бас мартагдашгүй мөчүүдийг минь сануулдаг. Хамгийн анх би тэнд Мадридтай хамт 1998 оны “Intercontinental Cup”-д түрүүлчихээд очиж байлаа. Фанатууд, биднийг улирлын турш чин сэтгэлээсээ дэмжсэн хүмүүстэй уулзаж, баяраа тэмдэглээд л... Нэг ёсондоо фанатууд, Мадридийг хайрладаг хүмүүстэй баярт мөчөө хуваалцах газар гэхүү дээ.

Та дэлхийн аварга болно гэдэгтээ итгэлтэй байсан уу?
Image
-Тиймээ. Бидний ээлж байсан юм. Бүхий л тохироо нь бүрдчихсэн байсан гэж хэлж болно. Багт сайхан уур амьсгал, авьяас чадварлаг залуус дүүрэн байлаа. Надад лав тодорхой асуудал байсан. Одоо эсвэл хэзээ ч үгүй гэсэн бодол л толгойд орж ирээд байсан. Би Испаний ээлж ирсэн гэдгийг мэдэж байсан. Баг маань хамтдаа хүчирхэг байж чадна гэдэгт итгэж байсан. Тэгээд л үр дүнг нь харсан даа. Хэдийгээр Испанид хүмүүс шигшээ багаа үргэлж дэмжсээр ирсэн ч биднийг Европын аварга, Дэлхийн аварга болсоноос хойш тэдний итгэл сэргэсэн. Өмнө нь тоглот буруу яваад эхлэнгүүт бууж өгч, толгойгоо гудайлгадаг байсан хүмүүсийн зүрхэнд гал ассан. Бүхий л улсын маань уур амьсгал өөрчлөгдөж, хүүхдүүдийн хөлбөмбөгийг хайрлах сэтгэл хүмүүсийн эх орноороо бахархах сэтгэл нэмэгдсэн. Миний бодлоор бид шинэ мөрөөдөлтэй, итгэл найдвартай болсон.

Та амьдралдаа ямар онцгой зүйл хийхийг хүсч, мөрөөдөж байна вэ?

-Мэдээж тамирчныхаа хувьд ч, хувь хүнийхээ хувьд ч хүмүүст сайнаар дуурсагдмаар байна. Бас тамирчний карьераа үдчихээд хөлбөмбөгтэй холбоотой ямар нэгэн зүйл хийхийг хүсч байна. Залуу хүүхдүүдэд тусалж, шинэ зүйлсийг зааж өгөөд л.... Учир нь би жоохон байхдаа аль болох бусдаас суралцахыг хичээдэг байсан юм.

Хувцас солих өрөөнд сонсож байсан хамгийн том зэмлэл, донго ч юмуу?

-15-аас доош насны багийн дасгалжуулагч байсан Теодоро Ньетогоос л хамгийн том зэмлэлээ сонсож байсан байх. Бид Уэмблид Английн эсрэг тоглож байсан юм. Шигшээ багтаа хийсэн анхны тоглолт маань. Би ч хоёрдугаар хагаст талбайд гарч тун ч сайн тоглот үзүүлсэн. Бүр гайхалтай гээд ч нэрлэчихэж болох байх. Гэтэл тэр миний тоглолтыг шүүмжилж гарсан. Тэгээд “Чи миний удирдлаган дор дахиж тоглохгүй шүү!” гэж хэлсэн. Би ч түүнд “Та тэгээд миний тоглолтыг үзсэн юмуу? Би дахиж шигшээн төлөө тогломооргүй байна!” гээд л хэлчихсэн. Одоо надтай таарах бүрдээ тэр энэ талаар цухуйлгадаг шүү.

Фернандо Йерро та хоёрын хооронд бас нэг юм болж байсан байхаа?

-Бид хоёр уу? Ямар?

Сонинд хэвлэгдсэн зүйлээс болоод...
Image
-Аан, нээрээ тийм юм байна /инээв/. 2 ч удаа байх. Арай залуу байхдаа би бэлтгэлдээ метрогоор явдаг байсан юм. Тухайн үед баг лигтээ тийм ч сайн амжилт үзүүлэхгүй байсан болохоор сэтгүүлчид энд тэндээс өө хайж эхлэсэн. Тэгээд л нэг өдөр миний метронд сууж байгаа зургыг “Ферраригаас метролуу!” гэсэн гарчигтайгаар нийтэлсэн байсан. Тэгээд намайг хувцас солих өрөөлүү ороход Йерро надлуу тэр сонинг чулуудаад “Юу гээч, иймэрхүү зүйл, иймэрхүү зүйл л биднийг сүйтгэх болно” гэж хэлсэн. Би яг л “Чөтгөр алгад, юу болоод байнаа? Би ямар буруу зүйл хийсэн юм бэ? Би зүгээр л энд метрогоор ирсэн шүү дээ” гэсэн байдалтай сууж байсан. Бас бид лигтээ түрүүлсэний дараа би Кебилагийн хөшөөтэй хамт хэд хэдэн зураг авхуулчихаад хэвлэлд өгчихсөн юм. Мэдээж дараа өдөр нь олонд нийтлэгдсэн. Тэгэхэд Фернандо нилээд сэтгэл дундуур байсан. Гэхдээ цаг хугацаа өнгөрөх тусам чи эдгээр зүйлсээс суралцах болно.

За тэгвэл хэнийг загнаж байв?

-Заримдаа би Марселод ууралчихдаг юм. Гэхдээ иймэрхүү зүйл талбай дээрээ л үлддэг шүү дээ. Бас Севиллагийн эсрэг тоглолтон дээр Гутитай асуудал үүсгэж байсан юм байна.


Яагаад хүмүүс Роналдо та хоёрын дунд зөрчилдөөн гаргахыг хүсээд байдаг юм бэ?
-Учир нь Мадридийн талаарх мэдээ илүү зарагддаг юм. Роналдогийн талаарх мэдээ ч мөн адил. Тэд үргэлж л улиг болсон нэг зүйлээ давтаж ярьцгаадаг. Гэхдээ бидний хооронд юу ч болж байгаагүй. Бид сайн харилцаатай.

Реал Мадрид таны хувьд юу юм бэ?
Image
-Миний амьдрал. Үнэн шүү. Би 8 настайдаа Мадридад элсэх гэж оролдоод 9 насандаа тэдний бүрэлдэхүүнд тоглож байсан. Одоо би хэдийнэ 32 хүрсэн байна. Ciudad Deportiva /Мадридийн хуучин бэлтгэлийн бааз/-г баригдахаас өмнө ч, баригдасных нь дараа ч харж байлаа. Би Мадридтай зүрх сэтгэлээ холбоод маш удаан хугацааг өнгөрөөжээ. Хөлбөмбөгийн ертөнцийг орхих тэр өдөр маш хүнд байх болов уу.

Эзэн хааны багийн байнгын гараа гэдэг таны хувьд юу гэсэн үг вэ?
-Түрүүн хэлсэн шиг асар том хариуцлага. Ямар багийг төлөөлж яваагаа үргэлж санах хэрэгтэй. Тэнцээг хэзээ ч хүлээн зөвшөөрч болохгүй. Учир нь чи үргэлж ялалт байгуулах ёстой. Үргэлж оргилд нь байж шинэ амжилтийн төлөө тэмүүлэх ёстой. Яагаад гэж үү? Түүх биднээс үүнийг шаарддаг юм.

Одоо бол та Реал Мадридийн нүүр царай. Өөрийгөө өөр багт тоглож байгаагаар төсөөлж чадах уу?

-Би аль болох энэ ярианаас хол байхыг хичээдэг. Биднийг булан эргээд юу хүлээж байгааг бид хэзээ ч тааварлан хэлж чадахгүй. Тиймээс бид хэзээ ч гэж хэзээ ч ам гардаггүй. Хэрвээ хүслээр минь болдог бол би энд насан туршдаа үлдмээр байна. Би 8 настайгаасаа л Бернабеугийн босгыг давж, өдийг хүртэл энэ багийн нэгэн хэсэг байж сэтгэл дотроо хайралсаар ирсэн. Энэ хугацаанд багтайгаа хамт олон ч цом, гайхалтай мөчүүдийн эзэн болсон. Мадрид бол миний зүрхэнд үргэлж дүрэлзэн асах гал юм. Тиймээс би өөрийгөө өөр багт тоглож байгаагаар төсөөлж ч чадахгүй байх. Намайг энд ч очно, тэнд ч очно гэж хэвлэлээр бичицгээдэг. Гэхдээ хэрвээ надад боломж олдвол би Мадриддаа л үлдэх болно.
Image
Та бол дэлхий дээрх хамгийн шилдэг хаалгач, “Алтан Бээлий”-н эзэн, Алтан дагинийг өргөсөн анхны Испани тоглогч. Гэхдээ миний бодлоор таны халаасанд энэ бүгдээс ч илүү хэргэм зэрэг нуугдаж байдаг. Тэр юу вэ гэхээр та бол гайхалтай хүн.

-Тиймүү? Миний халаасанд уу? Баярлалаа /Икер инээмсэглэн халаасаа тэмтрэв/

Эх сурвалжууд:
http://unamadridista.wordpress.com/2011 ... interview/
http://www.sofeminine.co.uk/reefitness/ ... 23471.html
http://centerholdsit.wordpress.com/2008 ... the-world/
http://www.realmadridportal.com/features_001.php
http://www.thenational.ae/sport/footbal ... den-gloves
http://www.cr17.com/index.php?topic=14214.0
http://luxomania.tumblr.com/post/242615 ... his-family
Last edited by Болжмор on Sun Jun 30, 2013 12:27 am, edited 2 times in total.
Irreplaceable and Unrepeated Hero
We will never forget you Drogba!!!
User avatar
Болжмор
Челси фен
Челси фен
 
Posts: 2446
Joined: Sun Mar 06, 2011 12:34 pm

Re: • • ХАЛА РЕАЛ МАДРИД 2012/2013 • •

Postby hosko » Sat Jun 29, 2013 11:56 pm

Өө гайхалтай хөдөлмөр... :eek:

Сайхан бичжээ...
The Spurs are always in the Draft like Ladies First... and then destroys them from the back...
User avatar
hosko
La Furia Roja
 
Posts: 15216
Joined: Fri Nov 09, 2007 10:31 pm
Location: Монгол, Испани тамирчид хаана, тэнд...

Re: • • ХАЛА РЕАЛ МАДРИД 2012/2013 • •

Postby Болжмор » Sat Jun 29, 2013 11:57 pm

Хасаад хасаад их болчлоо. Тэгээд сайн шалгаж амжсангүй алдаа эдр байх вий дээ :) :) :)
За тэгээд Мадридчууддаа барьж байгаа шинэ улирлын бэлэг :beer
Irreplaceable and Unrepeated Hero
We will never forget you Drogba!!!
User avatar
Болжмор
Челси фен
Челси фен
 
Posts: 2446
Joined: Sun Mar 06, 2011 12:34 pm

Re: • • ХАЛА РЕАЛ МАДРИД 2012/2013 • •

Postby Болжмор » Sat Jun 29, 2013 11:58 pm

hosko wrote:Өө гайхалтай хөдөлмөр... :eek:

Сайхан бичжээ...

Эхлээд уншаачээ. 1 минут ч өнгөрөөгүй байхад хэхэ
Last edited by Болжмор on Sun Jun 30, 2013 12:32 am, edited 1 time in total.
Irreplaceable and Unrepeated Hero
We will never forget you Drogba!!!
User avatar
Болжмор
Челси фен
Челси фен
 
Posts: 2446
Joined: Sun Mar 06, 2011 12:34 pm

Re: • • ХАЛА РЕАЛ МАДРИД 2012/2013 • •

Postby hosko » Sun Jun 30, 2013 12:02 am

Хараад л шууд уулга алдаж байгаа нь... хэхэ
The Spurs are always in the Draft like Ladies First... and then destroys them from the back...
User avatar
hosko
La Furia Roja
 
Posts: 15216
Joined: Fri Nov 09, 2007 10:31 pm
Location: Монгол, Испани тамирчид хаана, тэнд...

Re: • • ХАЛА РЕАЛ МАДРИД 2012/2013 • •

Postby tsenguunm » Sun Jun 30, 2013 12:22 am

wow tnx :-D :eek:
Madridista
User avatar
tsenguunm
 
Posts: 547
Joined: Sat Jan 16, 2010 12:03 am

Re: • • ХАЛА РЕАЛ МАДРИД 2012/2013 • •

Postby Devil 7 » Sun Jun 30, 2013 12:27 am

:eek:
Glory Glory
User avatar
Devil 7
МанЮ фэн
МанЮ фэн
 
Posts: 8095
Joined: Wed Feb 28, 2007 4:30 pm
Location: UB

Re: • • ХАЛА РЕАЛ МАДРИД 2012/2013 • •

Postby Real.madrid » Sun Jun 30, 2013 12:32 am

Пөөх ямар урт орчуулга вэ...Баярлалаа...Манай ахлагч агуу хүн дээ дахиад 5 жил топ түвшиндээ хангалттай тоглох байх...Тэр Мадридын мэдээ их зарагддаг гэж үнэн үг шүү
Los Blancos
Los Merengues
Los Vikingos
User avatar
Real.madrid
Мадридиста
Мадридиста
 
Posts: 3061
Joined: Mon Sep 06, 2010 5:04 pm
Location: Улаанбаатар

Re: • • ХАЛА РЕАЛ МАДРИД 2012/2013 • •

Postby 21Grams » Sun Jun 30, 2013 12:37 am

Хасахгүй оруулахгүй дээ, хэхэ. :eek:
User avatar
21Grams
Бөртэ чоно
 
Posts: 4068
Joined: Thu Dec 01, 2005 12:42 am

Re: • • ХАЛА РЕАЛ МАДРИД 2012/2013 • •

Postby Болжмор » Sun Jun 30, 2013 12:42 am

5 хан асуулт хассаан. Нээх онц юм байгаагүйм ккк
Мадридийн төлөө төрцөн хүн юмдаа. Тэр ярьж байгаа эдр нь зүгээр л гинжлэгдцэн...
Irreplaceable and Unrepeated Hero
We will never forget you Drogba!!!
User avatar
Болжмор
Челси фен
Челси фен
 
Posts: 2446
Joined: Sun Mar 06, 2011 12:34 pm

Re: • • ХАЛА РЕАЛ МАДРИД 2012/2013 • •

Postby hosko » Sun Jun 30, 2013 12:44 am

Та дэлхийн аварга болно гэдэгтээ итгэлтэй байсан уу?

-Тиймээ. Бидний ээлж байсан юм. Бүхий л тохироо нь бүрдчихсэн байсан гэж хэлж болно. Багт сайхан уур амьсгал, авьяас чадварлаг залуус дүүрэн байлаа. Надад лав тодорхой асуудал байсан. Одоо эсвэл хэзээ ч үгүй гэсэн бодол л толгойд орж ирээд байсан. Би Испаний ээлж ирсэн гэдгийг мэдэж байсан. Баг маань хамтдаа хүчирхэг байж чадна гэдэгт итгэж байсан. Тэгээд л үр дүнг нь харсан даа. Хэдийгээр Испанид хүмүүс шигшээ багаа үргэлж дэмжсээр ирсэн ч биднийг Европын аварга, Дэлхийн аварга болсоноос хойш тэдний итгэл сэргэсэн. Өмнө нь тоглот буруу яваад эхлэнгүүт бууж өгч, толгойгоо гудайлгадаг байсан хүмүүсийн зүрхэнд гал ассан. Бүхий л улсын маань уур амьсгал өөрчлөгдөж, хүүхдүүдийн хөлбөмбөгийг хайрлах сэтгэл хүмүүсийн эх орноороо бахархах сэтгэл нэмэгдсэн. Миний бодлоор бид шинэ мөрөөдөлтэй, итгэл найдвартай болсон.


Надад хамгийн таалагдсан хэсэг нь...
The Spurs are always in the Draft like Ladies First... and then destroys them from the back...
User avatar
hosko
La Furia Roja
 
Posts: 15216
Joined: Fri Nov 09, 2007 10:31 pm
Location: Монгол, Испани тамирчид хаана, тэнд...

Re: • • ХАЛА РЕАЛ МАДРИД 2012/2013 • •

Postby 21Grams » Sun Jun 30, 2013 12:53 am

Бид хоёр адилхан хорт хавдараас айдаг юм байна.
Бас Марселог их загнадаг гэж. Нөхрийн талаар довтолгоо их орж ирдэг юм байх даа. Эсвэл юм санадаггүй, инээгээд явж байдаг болохоор загнаж байхад амар байдаг юм болов уу, хаха.
User avatar
21Grams
Бөртэ чоно
 
Posts: 4068
Joined: Thu Dec 01, 2005 12:42 am

Re: • • ХАЛА РЕАЛ МАДРИД 2012/2013 • •

Postby Moza » Sun Jun 30, 2013 1:04 am

21Grams wrote:Бас Марселог их загнадаг гэж. Нөхрийн талаар довтолгоо их орж ирдэг юм байх даа. Эсвэл юм санадаггүй, инээгээд явж байдаг болохоор загнаж байхад амар байдаг юм болов уу, хаха.


Нээрээ л Марсело-н талаар айлын довтолгоо илүүтэй орж ирдэг шүү.
Moza
Мадридиста
Мадридиста
 
Posts: 2588
Joined: Mon Sep 22, 2008 1:53 pm
Location: Эх орондоо...

Re: • • ХАЛА РЕАЛ МАДРИД 2012/2013 • •

Postby Real.madrid » Sun Jun 30, 2013 1:12 am

Марселогийн талаар ч илүү довтолгоо явдаг сайн шүү манай хүн ч одоо Кон Кафд бужигнуулж байлээ дээ
Los Blancos
Los Merengues
Los Vikingos
User avatar
Real.madrid
Мадридиста
Мадридиста
 
Posts: 3061
Joined: Mon Sep 06, 2010 5:04 pm
Location: Улаанбаатар

Re: • • ХАЛА РЕАЛ МАДРИД 2012/2013 • •

Postby El Payaso » Sun Jun 30, 2013 12:24 pm

Realist wrote:Image

4-3-3 Карло-ын фаворит тактик

нөгөө нэг алдарт гацуур мод гсн тактик чинь Карлогийн фав тактик байгаагүй билүү? хэхэ...

4-3-2-1 эсвэл 4-4-1-1 ч юм уу...
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40732
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: • • ХАЛА РЕАЛ МАДРИД 2012/2013 • •

Postby Makaveli » Sun Jun 30, 2013 2:36 pm

Сайхан орчуулжээ. Баярлалаа.
User avatar
Makaveli
I AM WHAT I AM
 
Posts: 3092
Joined: Tue Jun 09, 2009 5:08 pm
Location: Нэгэн дээвэр дор

PreviousNext

Return to ЕВРО - 2012

Who is online

Users browsing this forum: No registered users and 14 guests
cron