by italiajuve » Wed Jul 03, 2013 5:04 pm
Ювентус санхүүгийн өнөөгийн байдал:
Трансфер цонх нээгдэх дөхөөд ирэхээр багийн төсөв мөнгөний талаар яриа их гардаг. Түүнээс гадна манай Маротта байнга л мөнгө байхгү тйимээс үнэгүй тоглогч нэг бол түрээслэх хүсэлтэй байгаад байдаг билээ. Нэг талаасаа Маротта спорт хариуцсан захирал боловч нөгөө талаасаа манай багийн санхүүг давхар хянаж байх үүрэгтэй хүн. Тиймээс энэ нийтлэлдээ Мароттагийн спорт амжилт бус зөвхөн санхүү талын ажил үүргийг үр дүнг харцгаая.
1. Ювентус баг нь спортын хороо, нийгэмлэг биш ХУВЬЦААТ КОМПАНИ юм. Бусад хувьцаат компани адил сахүүгийн тайлангаа улирал бүр мөн жилийн эцэст гаргаж хувьцаа эзэмшингчиддээ тайлгнадаг. Монголд санхүүгийн жил 1 сарын 1нээс 12 сарын 31 хүртэл байдаг бол Ювентус ХК хувьд спортын улиралтайгаа дүүцүүлэн 7 сарын 1нээс 6сарын 30ны хооронд байдаг. Бидний авч үзэх тайлан 3дугаар улиралын буюу 2012 оны 7 сарын 1нээс 2013 оны 3 сарын 31ний өдөр хамаарна. Хувьцаат комапний адилаар гадаад аудитаар тайлангуудаа хянуулж баталгаажуулдаг болно. Аудитаар нь ДЕЛЛОЙТ /4 том аудиторуудын нэг/ компани ажилладаг.
2. Орлого-тодорхой хугацаанд олсон мөнгө хөрөнгийг хэлнэ. Мөн түүнчлэн хөрөнгийн өсөлт бас хамаарна. Орлого ярихад орлого шууд бүртгэгддэг боловч энэ нь мөнгө шууд кассанд орж ирнэ гэсэн үг биш юм. Жишээ дээр тайлбарлъя: Красичийг 7 саяар зарсан. Орлого үр дүнгийн тайлан орлого 7 сая гэж бүртэгддэг боловч мөнгө нь дараа сар дараа жилдээ орохоор байдаг. Өөрөөр хэлбэл авлага үүсдэг юм. Тиймээс ямар нэгэн орлого олсон ч энэ шууд мөнгө болж ирдэггүй гэсэн үг юм.
3. Зардал, зарлага-орлогын эсрэг буюу тодорхой хугацаанд гарсан төлбөр тооцоо түүнчлэн хөрөнгийн үнэгүйдэл орно.
4. Ашиг гэдэг зүйл маань дээр дурьдсан зардал нь орлого давахгүй байхад гарах үр дүн.
5. Хөрөнгө, актив - компани эзэмшиж буй эд зүйлс юм жишээ нь стадион, тоглогчдын эзэмших гэрээ, сургалтын баз, мөн түүнчлэн хөгжөөн дэмжигчид /бидэнгүйгээр баг оршин тогтоход хэцүү болно/
6. Өр төлбөр зээл, пассив хөрөнгө буюу хуримтлагдсан ашиг, эздийн өмч, зээл зэрэг зүйлс багтана.
Одоо үндсэн ойлголттой болсон учраас 3 сарын 31 байдлаар гарсан тайлангууд руу орье:
Эхний 3 улирлын байдлаар дараах орлогууд бүртгэгдсэн байна
1. Билет буюу бүтэн жилийн тоглолт үзэх эрх/абонемент/ 30,5 сая урьд хожид байгаагүй үзүүлэлт!!! Шинэ стадион болон АЛ-т оролцсоны үр дүн. Өнгөрсөн улиралтай харьцуулахад +7,5 сая буюу 23 сая байсан байна. Фарсополи болохоос өмнө 2004 онд Делле Альпи байх үед 22 сая, 2005 онд 16хан сая байсан байна. Энэ харьцуулалтыг харахад шинэ стадионы нөлөө их байгаа бөгөөд цагтаа Моджи/Хангай маань шүтдэг хүндээ хэхэхэ/ шинэ стадион барих шаардлаггүй гэдэг байсан юм. Жилийн эцсийн тайлан буюу 6 сарын 30 байдлаар энэ орлого маань бараг 35-40 сая хүрэх магадлалтай байна.
2. Телевизийн эрх- 131 сая, СУПЕР!!! Манай багийг улам их хүн үздэг болсон гэсэн үг. Ноднин жилтэй харьцуулахад 66 сая байсан +65сая өсөлттэй байна. Бараг нэг дахин нуглагдсан бөгөөд Фарсополи өмнөх үеэс их байгаа юм.
3. Спонсор-37 сая, ноднин жилийхээс ердөө +2 сая нэмэгдсэн. Энэ тал дээр МОДЖИ алдаг байсан байгаам л даа. Жилийн 55-57 сая олдог байсан, тиймээс энэ тал дээр Маротта ажиллах хэрэгтэй болов уу.
4. Тоглогч зарсан - 10 сая
5. Бусад орлого /маркетинг музей г.м./ - 13 сая
Энэ бүгдийг нэмхэд 3 дугаар улирлын байдлаар 233 сая евро, үнэхээр гайхалтай /дараа жилээс улам л нэмэгдэнэ/ 6 сарын 30ны байдлаар төсөвлөхдөө 250 сая гэж байсан нь бараг 260 сая хол давахаар ажиглагдаж байна. Манай удирдлага үнэхээр сайн ажилласан гэж дүгнэж болохоор байгаа биз???
За одоо зардал:
1. Тамирчдын болон ажилчдын цалин – 101 сая. Санхүүгийн тайлант хугаацаанд тамирчдын худалдаж авах үнээс илүү цалингийн зардал ихэнх зардлыг эзэлж байгаа биз? Жишээ нь сайн тоглогч авахад 20 сая зарцуулахад /гэрээ 5 жилээр хийсэн гэж үзэвэл 5 жилээр элэгдүүлээд жилийн 4сая/. Ноднин жил цалин 99 сая байсан. Энэ жил 101 сая дээр нэмэгдээд амжилтын бонус өгнө. Ингээд харахлээр цалингийн зардал бүх зардлын ихэнх хувийг эзэлдэг. Тиймээс Маротта-г хямд хүн өндөр цалинтай авахад битгий их баярлаарай.
2. Үйлчилгээний зардал буюу онгоцны билэт, зочид буудал г.м – 32 сая
3. Бараа материал худалдан авалт – 2,3 сая
4. Удирдлагын цалин -8,6 сая
5. Тамирчид худалдан авсан гэрээний дүнгийн элэгдэл – 36 сая / Одоо ялгааг сайн харж байгаа биз? 101 сая цалин худалдаж авсан дүн ердөө л 36!!!!/
6. Бусад зардал- стадион арчилгаа – 6 сая, агентуудад төлсөн – 4,6 сая
Нийт зардлын дүн 200 сая. Орлогоос зарлага хасаад татваруудаа төлөөд эхний 3 улирлын үр дүн +13,8 сая. ДОЛООН ЖИЛ ШАНТАРЧ ЗҮДЭРСНИЙ ЭЦЭСТ + ҮР ДҮНТЭЙ ГАРЛАА ГЭЖ!!!!
Ноднин жил – 39 сая алдагдалтай байсан бөгөөд +53 сая өсөлттэй байна. 6 сарын 30-ны жилийн тайлан гарах үед жилийн эцэст зардал өсдөг /бонус гэх мэт зүйлс нэмэгдээд/ тиймээс энэ жил ашиггүй ч гэсэн алдагдалгүй жил болох төлөвтэй байна.
Дараагийн тайлан бол БАЛАНС:
Өөрийн хөрөнгө буюу актив талд манай баг дараах хөрөнгөтэй байна:
1. Тамирчдын эрх – 134 сая. Энэ дүн бол зах зээлийн үнэлгээ биш юм. Өөрөөр хэлбэл Пирло-г үнэгүй авсан, Маркизио, Буффон, Кьеллини зэрэг хүмүүсийн гэрээг элэгдүүлээд дууссан. Гэхдээ энэ хүмүүсийг зарахаар болбол тодорхой үнэтэй л байгаа шүү дээ.
2. Стадион болон бусад үл хөдлөх хөрөнгө – 125 сая. Бусад багууд стадионоо 200 гаруй саяар бариулж байхад манайх үнэхээр сайн ажиллаж чадсан байгаа биз?
3. Түүнчлэн тоглочдыг зарсан төлбөрийн авлага – 41 сая
4. Түүнчлэн кассан дахь бэлэн мөнгө – 5 сая. Ердөө 5хан сая юу гэж магадгүй. Кассанд их мөнгө байх нь сайн зүйл биш гэдгийн зүгээр хэтэж байгаа мөнгө өөрөө өөрийгөө үржүүлж өсгөж чаддахгүй. Бусад зүйл рүү хөрөнгө оруулалт хийх хэрэгтэй. Кассандаа урсгал зардал нөхөх хэмжээний мөнгө үлдээх нь эдийн засгийн хувьд зөв юм. Өөрийн мөнгөөр тоног төхөөрөмж тоглогч авч байхаар зээлээр аваад авсан тоглогч эд зүйлсээр орлого олох хэрэгтэй. Энэ орлого нь зээлийн хүү үндсэн төлбөрөөс давж байхад болж байгаа юм. Тиймээс зээлтэй байна гэдэг маань муу зүйл биш юм шүү.
Пассив тал:
1. Эздийн өмч буюу хувьцаа – 78 сая
2. Өр төлбөр зээл – тиймээ найзуудаа манайх ямар бизнес байгууллагын адил зээл байгаа. /зээлгүй байна гэдэг маань харин **н** хэрэг шүү/ Хамгийн гол өмнө хэлж байсанчлан зээлийн хүү үндсэн төлбөрөөсөө төлөөд явах чадвартай байх нь чухал юм. Мэдээж банк баталгаа шаардан, эргэн төлж чадах чадвар. Энэ баталгаа маань манай 500 сая еврогийн актив. Нийт 160 сая зээлтээгийн 100 сая нь богино хугацааны буюу 1 жилийн хугацаатай, 60 сая нь црт хугацааны.
ДҮГНЭЛТ
2 жилийн өмнө Аньелли-г ирэхэд санхүүгийн байдал тааруу байсан бөгөөд дүр зураг сайхан болох хандлагатай байна гэж байсан бол одоо итгэл төгс санхүүгийн байдал сайн болж чадсан гэж хэлэхээр байна. Олон жил хасах явсан баг маань нэмэх рүү орж ирэх жилийн орлого 300 сая хүрэх боломжтой байгаа бөгөөд энэ 300 сая гэдэг Аньелли болон Маротта-гийн гол зорилго болов уу.
Энэ бүгдээс харахад санхүүгийн талаас Аньелли Маротта 2 маш том зүйл хийсэн бөгөөд мөнгө байхгүй гэх тоолоонд Маротта-г буруу шаахгүй байх гэж найдаж байна. Тиймээс Ирэх жилээс орлого улам өсөх учраас сайн тоглогчид гац цалин шаардалгүй нэр хүндээ буцааж олж авч чадсан манай баг руу гүйцгэх байх. Тиймээс Маротта-г үзэддгүй хүмүүс эргэцүйлэн бодохоор болсон болов уу. Тоглогч авах гэдэг нь цаанаа санхүүгийн байдал, багийн ирээдүйн хөгжил эдийн засгийн тэнцвэрт байдал бүх юм хоорондоо хамааралтай байдаг юм шүү
NOI SIAMO CAMPIONI D'ITALIA 33 TEMPO
IO ODIO L'INTER-MERDA